Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/425

 

 

 

 

 

 

 

 

 

  2023          10            25                                                    2023/ШЦТ/425

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Цэрэнтогтох,  

   Шүүгдэгч Ж.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Г-ад холбогдох эрүүгийн дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Г-, 1995 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл ганцаараа, Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2 дугаар багийн "Ууран чулуу" гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 4 удаа ял шийтгэгдэж байсан. Үүнд:

1.Чигнэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 461 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял,

2.Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

3.Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 332 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

4.Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,300,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай.

                                                                                                   

  Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Ж.Г- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

                                            

            Шүүгдэгч Ж.Г- нь согтуугаар 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2-р багийн нутаг дэвсгэрт “Шар гуяны адаг” гэх газарт иргэн Б.Отгонтөгсийг “...гэр рүүгээ яв гэж хэллээ” гэх шалтгаанаар нүүр, толгой, нуруу нь тус газар гараараа болон гутлаар цохиж, өшиглөж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон. 

 

Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан 

 

Хохирогч Б.Отгонтөгсийн өгсөн: “Би 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуун 2-р баг “Шар гуяа” гэх газарт өөрийн өвөлжөөний орчим хадлангаа авах гээд очсон. Тэгээд өөрийн гэртээ дүү Ууганбаяр 16 настай түүний хамт хоноод 2023 оны 8 дугаар сарын 26-ны өдөр манай найз Гансүх гэр бүлийн хамт амрангаа хадлан хийхэд туслахаар ирсэн. Тэгээд орой 1 хонь гаргаад хорхог хийж идээд байж байтал манай нутгийн залуу Г- согтуу мотоциклтой ирсэн. Тэгээд хоол унд идээд майхан бариад байж байтал манай найз Гансүх над дээр ирээд энэ ирсэн  залуу архи пиво нэхээд байхаар нь байхгүй гэж хэлтэл хотоос архи пивогүй ирлээ гээд нэхээд байна чи энэ найз залуугаа яв гээд хэлчхээч хүүхэд айгаад байна гэсэн. Би Г- дээр очоод одоо чи явчихаа хүүхдүүд нь айгаад байна гэж хэлтэл намайг барьж аваад боож унагаад хэд хэдэн удаа гараараа болон хөлөөрөө өшиглөөд би газар унасан чинь дээр дэвсэлж нүдээд байсан. Тэгээд би босоод өөрийн Приус-20 маркийн 41-31 УБГ улсын дугаартай машинаа унаад зугтаагаад явж байтал араас Г- мотоциклтой давхиж ирээд хөөгөөд жолооч талын кирлан мөргөөд ахиад мөргөх гэхээр нь би хажуу тал руугаа дараад зугтах гэтэл жолоочийн арын хаалгыг онгойлгоод суугаад араас боогоод зогс пизда минь гэхээр нь би зогссон. Тэгтэл намайг Г- машинаас чирж буулгаад газар боож унагаад бараг 1 цаг орчим нүдээд өшиглөөд байхаар нь би толгойгоо дараад хэвтчихсэн юм. Тухайн үед Г- бас манай найзуудыг хөөгөөд явуулсан байсан. Тэгээд Г- миний машиныг бариад Нямбаяр гэх залуугийн хадлангийн гэр дээр очоод машины түлхүүр аваад гэр рүү нь яваад орохоор нь би буугаад явган зугтаад гэртээ ирсэн. Тэгээд орой 22 цагийн орчим Г- миний машиныг бариад ганцаараа манай гэрт ирсэн. Би Г-тай зууралдаж байгаад машиныхаа түлхүүрийг аваад машинаа бариад дүүгээ Ганзориг гэх айлын хадлан дээрээс очиж авсан. Тэгээд буцаад гэртээ ирэхэд Г- манайд сууж байснаа намайг хэл амаар доромжилж эхнэрээ зоддог, хүн шиг сайхан амьдраач гээд дайраад байхаар нь би машинаа тойроод зугтаагаад байж байтал гараараа миний машины салхины шилийг хагалсан. Тэгэхээр нь би дүү Ууганбаяраар Г-ыг хориулж байгаад машинаа унаад зугтаасан. Тэгтэл араас бас гутал юм хум авч шидээд байсан. Тэгээд Г- миний машиныг унаж явж байхдаа жолооч талын арын дугуй, эсрэг талын урд дугуйг хагалсан байсан. Тэгээд би ойрхон байдаг Ганзориг гэх айлынд очиж хоносон. Анх муудалцах шалгаан байхгүй. Манай найзаас архи пиво нэхээд байхаар нь би зүгээр гэр рүүгээ явчих гэж хэлсний төлөө уурлаж намайг зодсон. Урьд өмнө нь бид хоёр хэрэлдэж, маргалдаж байсан асуудал байхгүй. Ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Тухайн үед Г- архи өгсөнгүй гээд уурлаад байсан. Толгой хэсэг, нүд, эрүү шанаа бүсэлхийнээс дээш хөх эрээн болсон. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Гэрээс хол зайдуу байхад Г- бид хоёр л байсан. Сүүлд орой гэрт зодож машины эд анги эвдэхэд манай дүү Ууганбаяр байсан. Салхины шил хагарсан. Жолооч талын кирлан хонхойж эвдэрсэн, урд куперын нэмэлт гэрлийн хар өнгийн сетик эвдэрч алга болсон байсан. Эвдрэл гэмтлийг үнэлгээний байгууллагаар гаргуулна.” гэх мэдүүлэг /хх-н 5-7/,            Насанд хүрээгүй гэрч Б.Ууганбаярын өгсөн: “Би Б.Отгонтөгс ахтай хамт Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут 2 дугаар багт шар гуяа гэх газар хадланд гараад амралтын 2 өдөр бид 2 өвсөө хадаад Б.Отгонтөгс ах 1 өдөр сумын төв яваад би ганцаараа үлдсэн. Тэгээд 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Отгонтөгс ах хөдөө гэрт хадлангаа авах гээд ирээд цуг хоноод маргааш нь буюу 08 дугаар сарын 27-ны өдөр Отгонтөгс ахын найзууд гээд Улаанбаатар хотоос хүмүүс ирсэн. Тэгсэн 09 цагийн үед унтаж байхад Г- ах манай гэрээр дайрч ирээд хоол идээд гол гарна гээд мотоциклтой явж байсан. Тэгээд Г- ах орой мотоциклтой ирээд надаас уух юм асуугаад хотоос ирсэн хүмүүс дээр очоод пиво уугаад байж байсан. Орой хүмүүс амахаар болоод майхнаа засаад гадуурх юм аа хураагаад байж байтал Отгонтөгс ах Г- ах 2 ноцолдоод зууралдаад байсан. Тэгээд Отгонтөгс ах ирээд араас нь Г- ах хүрч ирээд амнаас нь цус гарчихсан тэгээд Отгонтөгс ахыг ална гээд чирээд гэрийн гадаа гарсан. Тухайн үед хашхиралдаад Г- ах орилоод байсан. Би гэрээс гараагүй. Тэгтэл Отгонтөгс ахын найзууд нь Улаанбаатар хот руу буцлаа гээд майхан саваа буцааж хураагаад байж байтал Отгонтөгс ах энэ Г-ыг аваад салгаад барьж бай гэж хэлээд өөрөө зугтаагаад машинаа унаад явсан. Тэгсэн чинь Г- ах Отгонтөгс ахын араас мотоциклоо унаад явсан. Удалгүй Отгонтөгс ах гэр лүү ирээд араас нь Г- ах мотоциклтой ирж байснаа гэрийн гадаа ахиад муудалцаад байсан. Тэгээд би гэрээс гартал Отгонтөгс машинаа барьчихсан яваад Г- арын хаалгыг нь онгойлгосон чирэгдээд байсан. Би гэртээ орж гэрээ юмаа янзлаад гарч ирээд Портер дотор сууж байтал ах намайг ирж аваад би Мөнгөө ахынд байж байтал Отгонтөгс ах ирж авсан. Тэгээд бид 2 гэртээ харьтал гэрт Г- унтаж байхаар нь Отгонтөгс ах Г-ыг сэрээгээд одоо яв бид нар гэрээ цоожлоод явах гээд байна миний гар утас хаана байна гэж хэлтэл Г- сэрээд намайг басаад байна уу би унтаж байхад гэж хэлээд гутлаа аваад Отгонтөгс ахын толгой, нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохиод бас хөлөөрөө өшиглөөд байсан. Тухайн үед би Г-ыг салгаад хэсэг хугацаанд тайвшруулаад байж байтал Отгонтөгс, Г- нар ахиад хоорондоо хэрэлдээд зодолдож эхэлсэн. Тухайн үед Отгонтөгс ах нээх хөдлөхгүй Г- л орилоод цохиод байсан. Тэгээд би Г-ыг бариад Отгонтөгс ах машинаа аваад хол очиж зогсоод би гүйж очиж суугаад тэгээд айлд очсон.” гэх мэдүүлэг /хх-н 9-10/,

Манай хадлангийн гэрт 2023 оны 8 дугаар сарын дундуур манай найз ирсэн байсан. Тэгтэл орой Г- халамцуу ирээд хоол унд идээд ирсэн хүмүүсээс архи нэхээд байсан. Г-ыг одоо яваа гэтэл архи нэхээд агсан тавиад байсан. Тэгэхээр нь гэрээс гараад машинаа унаад гэрээс холдтол Г- мотоциклтой араас ирээд намайг зодсон. Г- манай согтуу ирээд архи нэхээд байхаар нь архи байхгүй гэсэн чинь намайг цохиж зодсон. Миний нүд болон толгой хэсэг рүү, цээж биеийн ар, өвөр хэсэг бүхэлдээ хөхөрсөн байсан. Миний араас мотоциклтой ирээд намайг зодсон. Тэрнээс тээврийн хэрэгслээр мөргөлдсөн асуудал байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-н 50/,

Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 534 дугаартай шинжээчийн: “1.Б.Отгонтөгсийн биед зүүн нүдний алимны салстын цус хуралт, баруун нүдний алимны цус хуралт, баруун нүдний дээд болон доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн цус хуралт, баруун хацар шанааны зөөлөн эдийн цус хуралт, эрүүний их биеийн баруун талын доод гадаргын зөөлөн эдийн цус хуралт, зүүн бугалгын зөөлөн эдийн цус хуралт, баруун бугалгын зөөлөн эдийн цус хуралт, зүүн далны зөөлөн эдийн цус хуралт, нурууны зөөлөн эдийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь шинжээч эмч үзлэг хийсэн тухайн цаг хугацаанаас 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар гэмтлийн "ХӨНГӨН" зэрэгт тус тус хамаарна. 5.Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” Гэх дүгнэлт /хх-н 17-18/,

“Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн №44703 дугаартай авто машин техникийн үнэлгээний: “Тоёота  приус 20 маркийн 41-31 УБГ улсын дугаартай авто машинд 560 000 төгрөгийн хохирол учирсан” гэх дүгнэлт /хх-н 21-22/,

Шүүгдэгч Ж.Г-ын өгсөн: “Тухайн өдрийн 15-16 цагийн орчим би туул голын эрэг дээр байхад Отгонтөгс, Гансүх хоёр ирээд Отгонтөгс нь надаас рашаан аваад өөрийнхөө гэрт нь яваад ирээрэй гэж хэлчхээд явсан. Тэгээд би 18 цагийн үед Отгонтөгсийн гэрт очиход Отгонтөгс болон Гансүх өөр бусад танихгүй хүмүүс пиво уугаад Отгонтөгсийн гэрийн гадна сууцгааж байсан. Би тухайн хүмүүстэй пиво ууж хоорондоо ярилцан сууж байгаад уух зүйл дуусаад Гансүх ахаас ахиж уух зүйл байгаа юу байвал дүү нь аваад явъя гэхэд ах нь хүүхдүүдтэйгээ явж байгаа болохоор ахад нь юм байхгүй одоо хүүхдүүдээ амраалаа гэж хэлэхэд тэгвэл би явлаа гээд Отгонтөгс нь гэртээ байсан болохоор гэрт нь ороод би явлаа шүү гэж хэлээд гэрээс гарсан чинь Отгонтөгс нь араас аятайхан байгаарай гэхэд Ууганбаяр нь гарж ирэхээр нь Отгонтөгс ах юу гээд байгаа юм гэхэд Отгонтөгс нь тань луу буруу зүйл ярьсан та ойлгоорой гэхээр нь тоолгүй Гансүх, Ууганбаярын хамтаар мотоцикл дээр хамт очоод эргэж Гансүх, Ууганбаяр нь гэр лүү явах үед Отгонтөгс нь гэрээс гарж бие засаж дуусчхаад над дээр ирэхээр нь би Отгонтөгсөд хандаж дүү нь буруугүй шүү дээ гээд мөрөн дээр нь гараа тавих үед намайг мөргөчхөөд яваад өгсөн. Тэгээд би Отгонтөгсийн хойноос очиж хоорондоо барилцаж авах үед хажууд байсан хүмүүс бид хоёрыг салгаад Отгонтөгс нь машинаа унаж гэрээсээ урд зүгт яваад би мотоциклоо унаж гэр лүүгээ явж байхад Отгонтөгс нь буцаж эргэж ирэхээр нь мотоциклтойгоо зогсож байтал хажуугаар дайрах гээд өнгөрөхөөр нь би хойноос нь мотоциклтойгоо хойноос явж байгаад тээврийн хэрэгслийнхэн баруун талд явж байхад Отгонтөгс нь баруун тийш дарж миний мотоциклыг дайраад зогссон тэгээд мотоциклоосоо буугаад машин луу нь явж очиж байхад өөдөөс ирээд мөргөхөөр тээврийн хэрэгслийн урд талын копуд хэсэгт дээр нь цээжээрээ хэвтээд шил арчигчийн сууринаас гараараа барьсан чинь шууд хурдтай хөдөлж явж байгаад зогсох үед нь тээврийн хэрэгслийн хойд талын хаалгаар машинд сууж тээврийн хэрэгслийг зогсоон Отгонтөгсийг машинаас нь буулгаж ирээд 2-3 удаа нүүр хэсэгт нь алгадаад би машиныг нь барина гэхэд Отгонтөгс нь бариулахгүй гээд жолоочийн суудал дээр суух гээд дайраад байхаар нь нүүр хэсэгт нэг удаа цаашаа бай гэж хэлээд тохойлдож газарт унагааж нуруун дээр нэг удаа өвдөглөөд машинд нь суулгаад Нямбаяр гэх айлд очоод би нүүрнийхээ цусыг угааж байхад Отгонтөгс нь явган гэр лүүгээ яваад өгсөн байсан. Тэгэхээр нь хойноос машиныг унаад замдаа өөрийнхөө мотоциклыг хайгаад олохгүй болохоор нь гэрт очиход Отгонтөгс нь гэртээ байхаар нь унтлаа гэж хэлээд хэвтэж байхад машиныхаа түлхүүрийг аваад гэрээсээ яваад өгөхөөр нь би гэрт унтаад өгсөн. Тэгээд би Отгонтөгсийн гэрт нь унтаж байхад намайг сэргээгээд миний нүүр хэсэгт нэг удаа цохихоор нь би зөрүүлээд зүүн шанаа хэсэгт нэг удаа цохиод хойноос өөрийн гутлаа шидсэн чинь машинаа унаад яваад өгөхөөр нь намайг Ууганбаяр гараас барьж аваад гэр лүү ор гэж хэлэхээр нь Отгонтөгсийн гэрт нь орж унтаад өглөө болонгуут өөрийн гэр лүүгээ явсан. Отгонтөгс нь намайг нэг удаа мөргөж хамраас цус гарж нэг шүд хугарсан. Намайг гэрт нь шөнө унтаж байхад нүүр хэсэгт нэг удаа гараараа цохисон. Би Отгонтөгсийг нэг удаа нүүр хэсэгт нь тохойлдож, 2-3 удаа нүүр хэсэгт нь алгадаад, нуруу руу нь нэг удаа өвдөглөж, шөнө намайг унтаж байхад эхэлж намайг цохихоор нь зөрүүлээд нүүр хэсэгт нь нэг удаа цохисон.” гэх мэдүүлэг /хх-н 38-39/,

Яаралтай тусламжийн хуудас /хх-н 19/, зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бусад бичгийн нотлох баримтуудаар түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

                                                                                                    

            Иймд шүүгдэгч Ж.Г-ыг гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

                                                                                                                   

            Хохирогч Б.Отгонтөгс нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй байх тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүх шүүгдэгч Ж.Г-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Г- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Ж.Г-ад ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

            Шүүгдэгч Ж.Г-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Ж.Г- нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

             

            Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-ыг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-ад оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад үед Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

            5.Шүүгдэгч Ж.Г-ад оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            6.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Г- нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

 

            7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Г-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ