| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 104/2020/00271/И |
| Дугаар | 271 |
| Огноо | 2020-06-18 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 271
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, *******4-197 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Ч.Ц /РД: /-ийн нэхэмжлэлтэй
Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Ч.Ц,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би талийгаач Г.Бтай 1997 онд танилцаж, *******0*******0 он хүртэл хамтран амьдарсан. Бидний дундаас 199******* онд *******, *******005 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Б.Түвшинтуяа нар төрсөн. Хамтран амьдрах хугацаанд би гэр бүлээ батлуулахыг хүсдэггүй байсан учир гэрлэлтээ батлуулаагүй. Г.Б *******0*******0 он 05 дугаар сарын **************-ны өдөр нас барсан. Би бага хүүхэд болох ******* тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл талийгаач Г.Бтай хамтын амьдралтай байсныг тогтоолгох шаардлагатай гэсэн. Иймд талийгаач Г.Бтай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү. Өмнө нь ******* гэдэг гэрлэсэн байснаа *******000 онд шүүхийн шийдвэрээр салгуулсан, 1997 оноос хамт амьдраагүй гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.*******.14 дэх хэсэгт зааснаар тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхээр заасан тул нэхэмжлэгч нь Г.Бтай хамтын амьдралтай байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Г.Б, Ч.Ц нар нь 1997 оноос *******0*******0 оны 05 дугаар сарын **************-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
1. Эцэг нь Г.Б, эх нь Ч.Ц болохыг бүртгэсэн *******005 оны 06 дугаар сарын 01-ний өдөр төрсөн Б.Түвшинтуяагийн төрсний гэрчилгээний хуулбар,
*******. ******* дүүргийн ******* дугаар хорооны *******0*******0 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 459 дугаар тодорхойлолт,
3. Г.Баттулгын нас барсныг бүртгэсэн *******0*******0 оны 05 дугаар сарын *******4-ний өдрийн 87 дугаартай гэрчилгээний хуулбар,
4. Хүн ам өрхийн бүртгэлийн 111353058611 дугаартай дэвтрийн хуулбар,
5. Гэрэл зургийн үзүүлэлт,
6. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсээс *******0*******0 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгосон Г.Б нь гэрлэлтийн бүртгэлгүй талаарх лавлагаа,
7. ******* дүүргийн шүүхийн *******000 оны 0******* дугаар сарын 03-ны өдрийн 31 дүгээр шийдвэр,
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.*******, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан,
гэрч Г.Алтанцэцэгийн... Миний төрсөн ах Г.Б 1997 оноос эхлэн Ч.Цтай хамт амьдарсан. Ах Баттулга *******0*******0 оны 05 дугаар сарын **************-ны өдөр нас барсан бөгөөд нас барах хүртлээ Ч.Цтай хамт амьдарч байсан нь үнэн... гэх,
гэрч Ш.Цэрэнхишигийн ... Миний төрсөн дүү Г.Б 1997 оноос эхлэн Ч.Цтай хамт амьдарч эхэлсэн. Тэдний дундаас *******005 онд Б.Түвшинтуяа төрсөн. Г.Б *******0*******0 оны 05 дугаар сарын **************-ны өдөр өвчний улмаас нас барсан бөгөөд Ч.Цтай хамт амьдарч байсан нь үнэн ... гэх мэдүүлэг зэрэг болно.
Иймд Г.Б, Ч.Ц нар нь 1997 оноос *******0*******0 оны 05 дугаар сарын **************-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож, хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.*******-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.
Нэхэмжлэгч нь хүү ******* тэжээгчээ алдсаны тэтгэлэг тогтоолгох шаардлагын улмаас Г.Бтай хамтын амьдралтай байснаа шүүхээр тогтоолгох хүсэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.*******.14 дэх хэсэгт заасныг баримтлан Халх овогт Гомбосүрэнгийн Баттулга, Боржигин овгт Ч.Ц нарыг 1997 оноос *******0*******0 оны 05 дугаар сарын **************-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.*******-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70 *******00 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ