Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 198

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттайгаар хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн******* дугаар хороо, ******* хаягт оршин суух, ******* овогт Н.Г /РД: /-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Налайх дүүргийн******* дугаар хороо, ******* хаягт оршин суух, *******ууд овогт Г.У /РД: /-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Н.Г,

хариуцагч Г.У,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Сэлэнгэмөрөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбартаа: Би Г.Утай 2004 онд танилцаж, хамтран амьдарч, 2008 оны 0******* дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 200******* оны 0******* дугаар сарын 0*******-ны өдөр охин *******, 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдөр охин ******* нар төрсөн. Би 2011 оноос эхлэн уурхайн салбарт ажиллаж, мөн архи их уух болсон. Үүнээс болж бид маргалдаж, 2017 оноос тусдаа амьдрах болсон. Биднийг тусдаа амьдарснаас хойш хүүхдүүд маань Г.Уы асрамжид байгаа.

Одоо бид тус тусын амьдралтай болсон тул эвлэрч амьдрах ямар ч боломж байхгүй. Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ Г.Уы асрамжид үлдээх хүсэлтэй байна. Бидний дунд хуваах эд хөрөнгө байхгүй гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2017 оноос хойш тусдаа амьдрах болж, дахин эвлэрч хамт амьдрах боломжгүй болсон учир гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хамт амьдарч байхад нэхэмжлэгч нь архи их уудаг байсан. Харин хүүхдүүдээ өөрийн асрамжид үлдээнэ. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагагүй. Мөн бидний дунд эд хөрөнгийн талаар маргах зүйл байхгүй. Би одоо хамтран амьдрагчтай байгаа гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Г нь хариуцагч Г.Уд холбогдуулан  гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагчийн зүгээс маргааны эсрэг байр суурь илэрхийлээгүй.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан болно.

 

Н.Г, Г.У нар нь 2008 оны 0******* дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 200******* оны 0******* дугаар сарын 0*******-ны өдөр охин *******, 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдөр охин ******* нар төрсөн, охин *******, ******* нар нь одоо эхийн хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байна.

 

Зохигчийн тайлбараар гэрлэлт цуцлуулах болсон шалтгаан нь нэхэмжлэгч архи уудаг болсноос гэрлэгчид хувийн таарамжгүй харилцаатай болсон, улмаар 3 жил тусдаа амьдарсан, одоо хариуцагч нь хамтран амьдрагчтай болсноос болжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачилага гаргаагүй тул гэрлэгчдийг эвлэрлүүлэх бүх талын арга хэмжээг авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал, 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон, эхнэр, нөхрийн 2017 оноос хойш тусдаа амьдарч байгаа зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.******* дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь хүүхдүүдийн асрамж, тэтгэмжийн талаар өөрсдийн байр суурийг ойлгомжтой, тодорхой, нэг мөр илэрхийлсэн болно. 

Н.Г, Г.У нарын хувьд хэн аль нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдүүдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн хүүхдүүдээ эхийнх нь асрамжинд үлдээх шаардлагатай хариуцагч маргаагүй, мөн хуульд зааснаар асрамжийн талаар тайлбар өгөх насанд хүрсэн хүүхдүүд эхийн хамт амьдрах болохоо илэрхийлсэн тул охин *******, ******* нарыг эхийн асрамжид үлдээж байна.    

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь, түүнчлэн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх тус тус нээлттэй болохыг дурдвал зохино.

Зохигч нь хүүхдийн тэтгэлэг болон дундын эд хөрөнгийн талаар энэ хэрэгт маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт Н.Г, *******ууд овогт Г.У нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.******* дахь хэсэгт зааснаар охин *******, ******* нарыг эх Г.Уы асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн*******7 дугаар зүйлийн*******7.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

*******. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Т.БАДРАХ