| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2022/0278/Э/223/2023/0010 |
| Дугаар | 2022/ШЦТ/484 |
| Огноо | 2022-11-23 |
| Зүйл хэсэг | 17.12.2.4., |
| Улсын яллагч | М.Хэрлэнчимэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 2022/ШЦТ/484
Ц.Жанб
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Г.Ганзориг,
улсын яллагч Г.Ариунзул,
шүүгдэгч Ц.Ж, О.М, тэдгээрийн өмгөөлөгч Х.Даваасүрэн,
шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ГГ.Т, О.М, О.МЦ.Ж нарт холбогдох эрүүгийн .............дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч ГГ.Т нь О.М, Ц.Ж нартай бүлэглэн Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг “Арбулаг” гэх газраас 2021 оны 12 дугаар сарын 19-ний орой тус сумын иргэн Т.Хы өмчлөлийн олон тооны буюу 2 үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 3.016.000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч О.М нь Г.Т, Ц.Ж нартай бүлэглэн Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг “Арбулаг” гэх газраас 2021 оны 12 дугаар сарын 19-ний орой тус сумын иргэн Т.Хы өмчлөлийн олон тооны буюу 2 үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 3.016.000 төгрөгийн хохирол учруулсан,
Яллагдагч Ц.Ж нь. Г.Т, О.М нартай бүлэглэн Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг “Арбулаг” гэх газраас 2021 оны 12 дугаар сарын 19-ний орой тус сумын иргэн Т.Хы өмчлөлийн олон тооны буюу 2 үхрийг машин механизм ашиглан хулгайлж, бусдад 3.016.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлэг, эрүүгийн .............дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талццдын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч ГГ.Т нь О.М, Ц.Ж нартай бүлэглэн Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг “Арбулаг” гэх газраас 2021 оны 12 дугаар сарын 19-ний орой тус сумын иргэн Т.Хы өмчлөлийн олон тооны буюу 2 үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 3.016.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.М нь Г.Т, Ц.Ж нартай бүлэглэн Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг “Арбулаг” гэх газраас 2021 оны 12 дугаар сарын 19-ний орой тус сумын иргэн Т.Хы өмчлөлийн олон тооны буюу 2 үхрийг машин механизм ашиглан хулгайлж бусдад 3.016.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Ц.Ж нь. Г.Т, О.М нартай бүлэглэн Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг “Арбулаг” гэх газраас 2021 оны 12 дугаар сарын 19-ний орой тус сумын иргэн Т.Хы өмчлөлийн олон тооны буюу 2 үхрийг машин механизм ашиглан хулгайлж, бусдад 3.016.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ баримт нь:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.М: 2021 оны 12 сарын 17-ны өдөр Г.Т хоёулаа ааваас очоод үхэр аваад ирье гэж хэлсэн. Тэгээд замдаа аавтайгаа утсаар ярьж байсан. Г.Т “үхэр хаана байгаа вэ” гээд утасаар ярьж байсан. Хэрэг болсон газар очсон, тухайн үед хулгай хийж байгаа гэдгийг би мэдээгүй. Би Г.Тээс “чи яагаад өвөлжөө рүүгээ явж хийхгүй байгаа юм бэ, асуудал гарвал яах вэ” гэхэд Г.Т “зүгээрээ хоёр уулын цаана очиж хийж байснаас эндээ гялс хийгээд аваад явъя” гэсэн гэж мэдүүлжээ.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Т: Тухайн өдөр болох 2021 оны 12 сарын 17-ны өдөр О.Мгийн гэрт очсон байгаа. Тэр үед би хэрэг хийх гэж байна гэдгээ мэдээгүй байсан. О.М, Ц,Ц.Ж хоёр мөн адил мэдээгүй намайг малтай айлын хүүхэд гэж боддог. Би тухайн үед “аав дээрээ очиж мал авах гэж байгаа” гэж энэ хоёрт хэлсэн. Бид гурав замдаа явж байхдаа би аав руугаа залгаад үхэр хаана байгаа талаар асуугаад уул даваад явж байсан чинь үхэр гараад ирэхээр нь манай үхэр биш байсан. О.М, Ц,Ц.Ж намайг хулгай хийж байгаа гэдгийг мэдээгүй, анхнаасаа ааваас мал авах гэж байна бодож байсан. Найзуудыгаа ийм хэрэгт холбогдуулсанд гэр бүл болон эхнэрээс нь уучлалт гуйж байна гэж мэдүүлжээ.
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ж: Хэрэг болох өдөр 2021 оны 12 дугаар сарын 17-нд О.М манайхаас хамт Г.Тийн гэр лүү очиж хөзөр тоглохоор явсан. Г.Т та хоёр машин зохицуулчих, та хоёрт 200.000 төгрөг тус бүрт чинь өгий, аав руу очиж хоёр үхэр хийчээд ирэх хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд өнөөдөртөө орой болчихлоо маргааш өглөө эрт гаръя гэцгээсэн. Би тухайн үед хоригдож байгаа зүйл ангиараа байцаагдаж байсан. Надаа өмгөөлөгчид өгөх мөнгө гээд ер нь мөнгөний хэрэг их байсан. Тэгээд маргааш нь Г.Т замдаа явж байхад аав руугаа яриад “үхэр хаана байгаа вэ” гээд асуугаад бид нар явсан. Уулан дээр очоод хулгайн мал гэдгийг мэдээгүй. Би урьд нь аавтайн уулзаж мах авдаг байсан. Энэ хэргийг хийсэндээ гэмшиж байна гэж мэдүүлжээ.
4. Хохирогч Т.Хы ...Би Төв аймгийн Эрдэнэ сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Ар булан” гэх газарт отроор ирээд 3 хонож байна. 2021 оны 12 сарын 18-ны орой 20 цагийн үед өөрийн эзэмшил 80 гаруй тооны үхрийг хурааж хотлуулах гээд явж байтал манай гэрээс 2-3 км орчим зайд 2 машин байхаар нь яваад очтол 3 залуу байсан. Тэд нартай уулзаад юу хийж яваа талаар асуутал голын мөсөн дээр гулсаж явна машины диск эргээд гэж хэлсэн. Надтай хамт явсан дүүр Боолой гэх залуу ойр орчмоор явж үзтэл миний эзэмшил 4 хөлтэй эр эвэртэй 1 тооны үхрийг нядлаад шулж байсан. Би хамт явсан дүү нар барьж аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манайх урьд өмнө нь үхэр алдаж байсан. Энэ оны намар 1 тооны бух алдсан бас 4 тооны үхэр алдсан. Одоогоос 10 гаруй хоногийн өмнө 1 тооны морио алдсан. Би өөрийн 1 тооны соёолон эр үхрээ 1.800.000 төгрөгөөр үнэлнэ.../хх-ийн 27-28 дугаар хуудас/,
5. Иргэний нэхэмжлэгч С.Хын өгсөн: “Би тус машиныг 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Майцэцэг гэх хүнд 2 сая төгрөгөөр зарахаар тохиролцоод бэлэн 1 сая төгрөгөө дансаар аваад үлдэгдэл мөнгөө 10 хоногийн дараа авахдаа нэрээ шилжүүлж өгнө гээд машинаа өгсөн юм. Тэгтэл одоо болтол мөнгөө өгөөгүй би Ц.Ж гэх хүнийг танихгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 32 дугаар тал/,
6. Иргэний нэхэмжлэгч С.Телеубекийн өгсөн: “Тус өдөр Ми надаас машинаа түр өгч байгаад аав ээжийн хамтаар хөдөө яваад ирье гээд гуйгаад байгаад байсан. Би эхэндээ өгөхгүй байж байгаад сүүлдээ 3 өдөр дараалан гуйхаар нь сүүлийн өдөр өгөөд явуулсан юм би хулгай хийх гэж байгаа гэдгийг мэдээгүй. Би машинаа үнэлгээний байгууллагын үнээр Мухамедилагаас нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36 дугаар тал/,
7. Иргэний нэхэмжлэгч Ж.Майцэцэгийн өгсөн: “Би тус машиныг Сүхбаатар овогтой С.Х гэх хүнээс 2021 оны 12 дугаар сарын эхээр 2 сая төгрөгөөр худалдаж авахаар тохиролцоод 1 сая төгрөгийг өөрийнх нь дансанд хийж өгөөд үлдэгдэл 1 сая төгрөг дутуу байгаа түүнийгээ өгөөд нэрээ шилжүүлж авна гэж тохиролцсон юм. Одоо үлдэгдэл 1 сая төгрөгөө өгөөгүй байгаа. Ц.Ж 94-60 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр надаас Чингисийн хөшөөний ар тал руу Цэргийн амралт орчихоод ирнэ гээд гуйгаад байхаар нь би өгөөгүй тэгтэл дахин дахин гуйгаад байхаар нь ирээд дугуйг нь нөхөөд аваад яв гэж хэлээд өгсөн. Тэгтэл малын хулгай хийж яваад баригдсан байсан. Би хулгай хийх гэж байгааг нь мэдээгүй машинаа үнэлгээний байгууллагын үнэлсэн үнэлгээгээр нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр тал/,
8. Гэрч К.Жархангулын өгсөн: “Ц.Ж гэдэг нь ээжийн найзынх нь хүүхэд манай нөхөртэй хуурай ах дүүсийн холбоотой байдаг. Г.Тийг 3-4 жилийн өмнө зүс таних төдий харж байсан. Сайн бол танихгүй. Ми гэдэг нь миний нөхөр 2018 оноос хойш хамт амьдарч байгаа, гэрлэлтээ батлуулаад 2 жил болж байна. 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр миний нөхөр өдөржингөө гэртээ байж байгаад 12 цагийн үед утас нь дуугараад утсаар ярьсан тэгэхээр нь би “хаачих гэж байгаа юм бэ” гэж асуухад Жоного залгаж байна, уулзчихаад ирье гээд 14-15 цагийн үед гэрээсээ гарсан, гарч явахдаа миний гар утсыг авч явсан. Тэгээд би залгаж холбоо барьж чадаагүй миний хойд эцэг Телеубек 18 цагийн үед миний хадам аав Оморбек руу залгаж “миний машиныг аваад явсан юм, ирэх болж байгаа юм болов уу хаана явж байгаа юм бол гэж асуусан тэр үед нь машин аваад явсан байна гэдгийн мэдсэн. Тэгээд 00 цагийн үед Ц.Жын ээж манай гэрт орж ирээд “Нөгөө хоёр чинь хөдөө цагдаад баригдчихсан байна” гэж хэлсэн тэгээд Ц.Жын ээжтэй хамт уулзвар дээр зогсож хүлээж байгаад цагдаагийн машин явж байхад нь очиж уулзаад юу болсон талаар тодорхой мэдээллийг авсан. Жоного гэдэг нь Г.Тийн хоч нь манай нөхрийн найз, гэхдээ тийм дотно найз бол биш.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46 дугаар тал/,
9. Гэрч Т.Нургажийгийн өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 18-ны орой 21 цагийн орчимд ажлаа тараад гэртээ харих гээд явж байхад манай хүү Ц.Ж /88652337/ дугаарын утсаар холбогдсон. Надтай холбогдохдоо “ээж намайг Ми Г.Т ах хоёр хамт айл руу идэшний үхэр хийе” гээд дагуулаад явсан. Тэгсэн чинь Г.Т гэдэг хүний өөрийнх нь үхэр биш байна хулгайлсан мал байсан байна. Би хэрэгт орчихлоо. Хохирогч нар нь Төв аймгаас цагдаа дуудсан байна, та хүрээд ирэх боломж байна уу гэхэд би хаана юм бэ би наад газар чинь яваад очье гэхэд утас унтарч тэр үеэс хойш огт холбоо бариагүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47-48 дугаар тал/,
10. “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 07/453 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 53-62 дугаар тал/,
11. “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 07/469 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 65-77 дугаар тал/,
12. “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 07/468 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 80-92 дугаар тал/,
13. Яллагдагчаар Г.Тийн өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө найз Ц.Ж, Ми Hapтaй 6973 УНЯ улсын дугаартай приус маркийн тээврийн хэрэгслийг Ми жолоодоод би хажууд нь суугаад Төв аймгийн Эрдэнэ сумын Ар булан гэх газар руу явсан бид хоёроос тусдаа машинтай Ц.Ж ганцаараа дагаад явсан. Би тэр хоёрт хэлэхдээ та хоёр унаа олчих би өөрийнхөө үхрээс авч зарж борлуулах гэсэн юм гэж хэлсэн тэгээд тэр хоёр унаа олсон юм. Ингээд шөнө гарч яваад “Ар булан” гэх газарт очоод хоёр машинаа мөсөн дээр орхиод гурвуулаа явган дээшээ уул руу өгсөөд үхэр дээрээ очсон ингээд явган тууж буулгаад машиндаа ойртуулж байгаад би нэг үхэр бугуйлдаж бариад гурвуулаа элбэж унагаад би хутгаар нугасалж алаад дахиад нэг үхэр барьж авъя гэж ярилцаад дахиад нэг үхэр би бугуйлдаж бариад гурвуулаа элбэж унагаад би дахин нугасалж алаад гурвуулаа элбээд өвчиж байтал машины гэрэл гарахаар нь би хүн ирж байна гэж бодоод Ц.Ж, Ми хоёрыг машин дээрээ очоод байж бай юун хүмүүс вэ гэж асуувал дээшээ айлд очоод буцах замдаа мөсөн дээр гулгах гээд ирсэн юм гэж хэлээрэй гээд явуулсан. Тэгтэл нөгөө машин ирж уулзаад яваад өгсөн. Тэгэхээр нь би нөгөө хоёр дээр хүрээд очтол машин асаагүй тэгтэл нөгөө машин эргээд хүрээд ирэхээр нь би модны ард ороод нуугдсан нөгөө машин бидний үхэр унагасан газар руу гэрэлтүүлээд эргээд хүрч ирээд машинаас миний таньдаг Баасандорж ах гараад ирэхээр нь би уулзъя гэж бодоод модны араас хүрээд очтол машин дотроос Т.Х гарч ирээд Г.Тээ чи манай үхрээс хулгай хийхдээ яадаг юм бэ гээд энэ чинь ахынх нь үхэр байна шүү дээ гээд хэлэхээр нь би ахаа уучлаарай андуурчихлаа гэж хэлэхэд чи андуурна гэж юу байх вэ дээ гээд цагдаа дуудна гээд удалгүй цагдаа хүрч ирсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 129-132 дугаар тал/,
14. Яллагдагч О.Мигийн өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө найз Г.Т, Ц.Ж гэх хоёр найзтайгаа Төв аймгийн Эрдэнэ сумын “Ар булаг” гэх газарт хадам аавын 69-73 УНЯ улсын дугаартай машинаар Г.Тийг суулгаад Ц.Ж тусдаа машинтай шөнө үхэр авчирна гээд явсан. Ингээд голын мөсөн дээр машинаа байрлуулж орхиод Г.Т уул руу дагуулж алхаад ууланд байсан үхрийг тууж доош буулгаад Г.Т нэг үхэр бугуйлдаж бариад бид гурав элбэж унагаад Г.Т нугасалж алаад дахиад нэг үхэр бариад нугасалж алсан энэ үед машины гэрэл гараад Г.Т Ц.Ж бид хоёрыг машин дээрээ очоод байж бай юм асуувал мөсөн дээр гулгах гэж ирсэн гэж хэлээрэй гэсэн ингээд машинтай хүн бид хоёр дээр ирээд яваад өгсөн удалгүй Г.Т ирээд явъя гээд машинаа асаа гэтэл миний жолоодож ирсэн машин асаагүй тэгээд байж байтал нөгөө хүмүүс эргэж ирэх үед Г.Т модны цаана орж нуугдаад нөгөө хүмүүс ирээд та нар манай үхрийг нядалчихсан байна малын хулгайч нар байна гэж хэлсэн. Энэ үед Г.Т гарч ирсэн тэгээд л нөгөө хүмүүс цагдаа дуудаад удалгүй цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 138-139 дүгээр тал/,
15. Яллагдагч Ц.Жын өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Г.Т гэх залуу Мухамед алигийн гэрт ирээд мөнгөний хэрэг байна хөдөө ааваас очиж хоёр үхэр авах хэрэгтэй байна гээд та хоёр машин олчих та хоёр мөнгө өгье гээд би хадам эгч Майцэцэгийн машиныг гуйж аваад Ми, Г.Т хоёрыг дагаад Тэрэлжээс цаашаа яваад Г.Т миний машиныг жолоодоод би хажууд нь суугаад явсан ингээд нэг газарт очоод уулан дээрээс гурвуулаа явган сарлаг үхэр тууж буулгаж ирээд хоёр үхэр Г.Т бугуйлдаж бариад нугасалж алаад өвчөөд байж байтал машин дээр машинтай хүн ирээд Ми бид хоёрыг очоод юун хүмүүс ирснийг мэдээд ир ямар учиртай явж байгаа юм бэ гэж асуувал машины диск эвдэрсэн гэж хэлээрэй гэсэн ингээд нөгөө хүмүүс дээр очоод диск эвдэрсэн гэж хэлтэл нөгөө хүмүүс яваад өгсөн ингээд Г.Т дээр эргээд очтол нөгөө машин эргэж ирээд унагасан байсан үхэр рүү гэрлээ тусгаад бид нар дээр ирээд малын хулгайч нар гээд бариад авсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 147 дугаар тал/,
16. Гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-19 дүгээр хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-22 дугаар хуудас/,
17. Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 11 дугаартай ...шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг хутганд ямар нэгэн эвдрэл үүсээгүй хэвийн ажиллагаатай байна. Шинжилгээнд ирүүлсэн 3 ширхэг хутганы 1 дугаараар тэмдэглэсэн хутганаас 1 ширхэг гарын мөр илэрсэн. Хутганаас илэрсэн 1 ширхэг гарын мөр нь адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэж буй 1 ширхэг гарын мөр нь гарын хээний нэгдсэн санд бүртгэгдсэн хүмүүсийн гарын хээний дардас болон гарын мөрүүдтэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ тохирохгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн 1 дугаараар тэмдэглэсэн хутга нь нийт 22 см урттай ажлын хэсгийн урт нь 11 см, ишний урт нь 11 см, өргөн 1.5 см, өндөр 2.2 см байна. 2 дугаараар тэмдэглэсэн хутга нь 25.7 см урттай, ажлын хэсгийн урт нь 13.5 см ишний нийт урт нь 12.2 см, өргөн нь 1.8 см өндөр нь 2.4 см байна. 3 дугаараар тэмдэглэсэн хутга нь 25.7 см урттай, ажлын хэсгийн урт нь 13.5 см, ишний нийт урт нь 12.2 см, өргөн нь 1.8 см өндөр нь 2.4 см байна...талаарх дүгнэлт /хх-ийн 97-102 дугаар хуудас/,
18. Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 161-164 дүгээр тал/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсанаар шүүгдэгч Ц.Ж, О.Ми, Г.Т нар нь бүлэглэж, машин механизм ашиглан 2021 оны 12 дугаар сарын 19-ны орой Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг “Арбулаг” гэх газарт нутгийн иргэн Т.Хы олон тооны буюу 2 тооны адууг хулгайлж, 3.016.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Т.Хы ...2021 оны 12 дугаар сарын 18-ны орой 20 цагийн үед өөрийн эзэмшлийн 80 гаруй тооны үхрийг хурааж хотлуулах гээд явж байтал манай гэрээс 2-3 км орчмын зайд 2 машин байхаар нь яваад очтол 3 залуу байсан. Тэд нартай уулзаад юу хийж байгаа талаар асуутал голын мөсөн дээр гулсаж яваад машин эргээд байна гэж хэлсэн. Надтай хамт явж байсан дүү Боолой гэх залуу ойр орчмоор явж үзтэл миний эзэмшлийн 4 хөлтэй эр, эвэртэй хар торлон зүсмийн 1 тооны үхрийг нядлаад шулж байсан...гэх, гэрч Т.Нургажийн ...манай хүү Ц.Ж /88652337/ дугаарын утсаар холбогдсон. Надтай холбогдохдоо “ээж намайг Ми, Г.Т ах хоёр хамт айл руу идэшний үхэр хийе гээд дагуулаад явсан. Тэгсэн чинь Г.Т гэдэг хүний өөрийнх нь үхэр биш байна, хулгайлсан мал байсан байна. Би хэрэгт орчихлоо... гэх, гэрч К.Жархангулын ... 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр миний нөхөр өдөржингөө гэртээ байж байгаад 12 цагийн үед утас нь дуугараад утсаар ярьсан тэгэхээр нь би “хаачих гэж байгаа юм бэ” гэж асуухад Жоного залгаж байна, уулзчихаад ирье гээд 14-15 цагийн үед гэрээсээ гарсан, гарч явахдаа миний гар утсыг авч явсан. Тэгээд би залгаж холбоо барьж чадаагүй миний хойд эцэг Телеубек 18 цагийн үед миний хадам аав Оморбек руу залгаж “Миний машиныг аваад явсан юм, ирэх болж байгаа юм болов уу хаана явж байгаа юм бол гэж асуусан тэр үед нь машин аваад явсан байна гэдгийн мэдсэн. Тэгээд 00 цагийн үед Ц.Жын ээж манай гэрт орж ирээд “Нөгөө хоёр чинь хөдөө цагдаад баригдчихсан байна” гэж хэлсэн... гэх, Эй жэй жэй эм ХХК-ийн хөрөнгий үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 53-62, 63-77 тал/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 3 тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 5-16 тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-ийн 219, 222, тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 161-164 дүгээр тал/ зэрэг нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Мөрпөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Шүүгдэгч Ц.Ж, Г.Т, О.Ми нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болсон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бусаар ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд ангилагддаг бөгөөд “мал хулгайлах” гэмт хэрэгт бусдын малыг өмчлөх, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдах бөгөөд “мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарах бөгөөд “олон тооны мал” гэдэгт найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж Эрүүгийн хуульд тайлбарлажээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч Ц.Ж, Г.Т, О.Ми нарын үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, урчуулсан хохирлоороо Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх заалтад “олон тооны мал хулгайлж”, 2.2 дах заалтад “бүлэглэж”, 2.4 дэх заалтад “машин механизм ашиглаж” гэж заасан мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлинй 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгмэд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Ж, Г.Т, О.Ми нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад заасан олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч Ц.Ж, Г.Т, О.Ми нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Хд хоёр тооны үхэр буюу 3.016.000 төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүхийн шатанд шүүгдэгч Г.Тийн гэр бүлийн хэрэгцээний 1998 м.кв талбайтай Г-1423008021 дугаартай Төв аймгийн Эрдэнэ сумын 1-р баг, Өгөөмөр харзтай суурин 9а гудамж, 17 тоот газрыг хоёр тооны үхрийн хохиролд тооцуулан хохирогч Т.Хд өгөхөөр тохирсон гэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ц.Ж, Г.Т, О.Ми нар “Бусдын малыг хулгайлах” бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага тэдгээрт хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага болон ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Хэрэгт 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 94-60 УНМ улсын дугаартай “Hyundai accent” маркийн тээврийн хэрэгсэл нь иргэн Ж.Майцэцэгийн эзэмшилд байгаа болох нь түүний иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 40 тал/, мөн 69-73 УНЯ улсын дугаартай “Toyota prius-11” маркийн тээврийн хэрэгсэл нь иргэн С.Телеубекийн эзэмшилд байгаа болох нь түүний иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 36 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байх тул тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож Улаанбаатар хот Налайх дүүрэг 4 дүгээр хороо 19-7 тоотод иргэн Ж.Майцэцэгийн эзэмшилд, Улаанбаатар хот Налайх дүүрэг 4 дүгээр хороо 11-8 тоотод иргэн С.Телеубек нарт тус тус үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галтзэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч Ц.Ж, Г.Т, О.Ми нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан С.Телебекийн өмчлөлийн 69-73 УНЯ улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 3.630.000 төгрөг /1хх-ийн 65-71 дүгээр тал/, С.Майцэцэгийн өмчлөлийн 94-60 УНМ улсын дугаартай Хюундай Верна маркийн тээврийн хэрэгслийн үнэ 2.115.000 төгрөг /1хх-ийн 80-86 дугаар тал/-ийг тус тус хувь тэнцүүлэн гурав хувааж шүүгдэгч нараас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Хавтас хэргийн 1 дүгээр хавтас хэргийн 161, 162, 164 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч О.Ми нь ял шийтгүүлж байсан, шүүгдэгч Ц.Ж нь Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сар 18 /арван найм/ хоногийн хорих ялтай, шүүгдэгч Г.Т, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан үлдэгдэл 2 жил 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялтай зэрэг хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ц.Ж, Г.Т, О.Ми нарын гэмт хэрэг үйлдсэн байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэхээс гадна гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг харгалзан тухайн зүйл, заалтыг хэрэглэж шүүгдэгч Ц.Ж, Г.Т, О.Ми нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус бүрт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж шийдвэрлэлээ.
Харин шүүгдэгч Г.Т нь Төв аймаг дах сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №43 дугаатай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон байна. Мөн шүүгдэгч Ц.Ж нь Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн №166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 7 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 7 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 7 сарын хугацаагаар тогтоосон байх ба шүүгдэгч нар нь энэ хугацаандаа санаатай гэмт хэрэг буюу дахин малын хулгайн гэмт хэргийг хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Ялтан оногдуулсан ялыг эдлэж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийншийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэсний дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Ж нь цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Г.Т, О.Ми нар нь 27 хоногийн хугацаагаар цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь тус тус оруулан тооцох нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн .............дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч нараас тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10 см урттай цагаан өнгийн олсон бугуйл 1 ширхэг, 13 см урттай цагаан өнгийн олсон бугуйл 1 ширхэг, хүрэн өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, хар өнгийн бариултай хутга 2 ширхэг, төмөр сүх 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 3.6.7., 36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ГГ.Т, О.М, О.МЦ.Ж нарыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч ГГ.Т, О.М, О.МЦ.Ж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус тус 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч О.МЦ.Жод энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сар 18 /арван найм/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жил 4 сар 18 хоногийн хорих ялаар,
Шүүгдэгч ГГ.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан үлдэгдэл 2 жил 1 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил 1 хоногийн хорих ялаар тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Ж, Г.Т, О.Ми нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т, О.Ми нарын цагдан хоригдсон тус тус 27 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ж, Г.Т, О.Ми нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 69-73 УНЯ улсын дугаартай Приус-11 маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 3.630.000 төгрөг, 94-60 УНМ улсын дугаартай Хюундай Верна маркийн тээврийн хэрэгслийн үнэ 2.115.000 төгрөгийг тус тус шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн .............дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, тэднээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10 см урттай цагаан өнгийн олсон бугуйл 1 ширхэг, 13 см урттай цагаан өнгийн олсон бугуйл 1 ширхэг, хүрэн өнгийн модон иштэй хутга 1 ширхэг, хар өнгийн бариултай хутга 2 ширхэг, төмөр сүх 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, битүүмжлэгдсэн “Тоёота приүс-11” маркийн 69-73 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг, “Хюндай Аксент” маркийн 94-60 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч нарт нь олгохыг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч О.МЦ.Жод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч ГГ.Т, О.М нарын хорих ял эдлэх хугацааг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ГГ.Т, О.М, О.МЦ.Ж нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН