| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2022/0412/Э/223/2023/0008 |
| Дугаар | 2022/ШЦТ/500 |
| Огноо | 2022-12-06 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | М.Одгэрэл |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/500
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,
Улсын яллагч М.Одгэрэл,
Хохирогч Ч.А,
Хохирогч Ж.С,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Сэлэнгэ,
Шүүгдэгч О.Л, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ОО.Лт холбогдох эрүүгийн 2234002490345 дугаартай, 2 хавтаст хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Л нь согтуугаар 2022 оны 4 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагаан хөтөл” гэх газар Улаанбаатар хот чиглэлийн хатуу хучилттай замд 33-37 УНИ улсын дугаартай “Старекс” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 11.3 “эсрэг эгнээтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчиж 05-44 СЭА, 09-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, 05-44 СЭА улсын дугаартай "Алион" маркийн тээврийн хэрэгслийн жолооч Х.О, зорчигч Ж.С, О.И нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Г.Ганболд, О.Ч.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж, Э.Орхонтуяагийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Л, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О, хохирогч Ж.С, хохирогч Ч.А нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2234002490345 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч О.Л нь согтуугаар 2022 оны 4 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагаан хөтөл” гэх газар Улаанбаатар хот чиглэлийн хатуу хучилттай замд 33-37 УНИ улсын дугаартай “Старекс” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 11.3 “эсрэг эгнээтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчиж 05-44 СЭА, 09-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, 05-44 СЭА улсын дугаартай "Алион" маркийн тээврийн хэрэгслийн жолооч Х.О, зорчигч Ж.С, О.И нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Г.Ганболд, О.Ч.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж, Э.Орхонтуяагийн амь насыг хохироосон үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Лын өгсөн: Тухайн өдөр 2022 оны 4 дүгээр сарын 02-нд хот руу гараад ажил дээрээ ирээд машиндаа завсар хийгээд байж байсан чинь манай найз ирээд бид хоёр хамт архи уусан. Маргааш 2022 оны 4 дүгээр сарын 03-нд өглөө босоод хоёр аяга архи уусан. Тэгээд “Атар” луу орой гараад “Баянцогт”-ын хоолны газар ороод тэндээс гараад осолд орсон. Сайн санахгүй байгаа гэв.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Аын өгсөн: 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 4 дүгээр сарын 02-ны өдрийн шилжих шөнө 23 цаг 45 минут орчим Аргалант сумын нутаг дээр урсгал сөрөөд “Старикс” маркийн машин орж ирсэн. Манай жолооч баруун дараад бултсан, хойд машиныг мөргөсөн. Тухайн үед би шоконд орсон. Тэгээд би арай дээрдээд гараад бичлэг хийсэн. Тэгэхэд жолооч нь гараад зугтаад ар талын суудал дээр нь нэг хүн унтаж байсан. Шүүгдэгч өөрийнхөө буруу гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Миний нэхэмжилсэн хохирол, төлбөр бол 29.000.000 төгрөг нэхэмжилсэн байгаагаас 18.000.000 төгрөг төлсөн байгаа. Үлдэгдэл төлбөрөө нэхэмжилнэ, би шүүгдэгчийг өглөөнөөс хойш уусан гэж бодож байгаа гэв.
3.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Огийн өгсөн: 2022 оны 4 дүгээр сарын 01-нд Х.О миний бие Улаанбаатар хот руу орох гэж яваад осолд орж, ослын улмаас миний хань Э.Орхонтуяа нь нас барж, хоёр хүүхэд хүнд гэмтэж, мөн хамт явсан хүмүүс бас хүнд гэмтсэн аймшигт осол болсон. Манай гэр бүлд уй гашуу тохиолдсон. Уг ослоос хойш хагас жил өнгөрч байгаа боловч буруутай жолоочийн зүгээс оршуулга болон эмчилгээний зардал төлөөгүйд гомдолтой байна. Би бага насны дөрвөн хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй маш хэцүү амьдарч байна. Ээжийгээ үргэлж асууж байна, буруу харж уйлж элэг эмтэрч, өдөр хоногууд өнгөрч байна. Миний хань эцэг эхийн наймдах хүүхэд мөн айлын ганц охиныг авч суучихаад согтуу жолоочийн гарт алдсандаа өрийнхөө хувь заяанд гомдож байна. Миний хувьд дөрвөн хавирга хугарч, тархиндаа хүнд доргилт авч, 0-9 насны дөрвөн насны хүүхэдтэй үлдэж сэтгэл санаа хүнд байна. Хэрэв хань минь байсан бол ямар сайхан байх бол гэж өдөр бүр бодож байна. Согтуугаар машин жолоодож ханийг минь үгүй хийсэн жолоочид маш их гомдолтой байна. Хохирол төлбөрөө бүрэн нэхэмжилж байна гэв.
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Сгийн өгсөн: 2022 оны 4 дүгээр сарын 01-ний шөнө найзынхаа гэр бүлийнх хамт явж байсан. Машины хурд их бага байсан. Би тухайн үед хойд суудал дээр унтаж байсан. Сэрэхэд ухаан балартаад сэрсэн, биеийн хэсэгт маш олон газар хөхөрсөн, амь хохирогчтой бид хоёр хамт ажилдаг, мөн ойр дотно байсан. Тэр үйл явдлыг сонсоод маш их сэтгэлээр унаж, эмнэлэгт байхдаа шөнө унтаж чадахгүй зөндөө уйлдаг байсан. Миний хувьд хоёр удаагийн хугалгаанд орсон, өвдөг хугарсан учраас төмөртэй 1 сарын хугацаатай хэвтсэн байгаа, үнэхээр хэцүү байсан. Хагалгаанд орсноос хойш хүний гарт орж шээж чадахгүй, бааж чадахгүй үнэхээр хэцүү байсан. Хагалгаа үнэхээр хэцүү байсан учир нь нээлттэй хагалгаа байсан, хүүхэд цаашид тээх боломжгүй гэж эмч нар хэлсэн, эмнэлэгт хэвтэж байхад шүүгдэгчийн талаас яриагүй, ажлаасаа дүү чөлөө аваад намайг 14 хоног асарсан. тухайн үед Короно вирусын үе байсан болохоор сахиур солихгүй гэсэн. Эмнэлэгт байсан хугацаанд ар гэр маань санхүүгийн хувьд хүнд үед байсан. Би бага насны хүүхэдтэй болохоор надад үнэхээр хэцүү байсан. Мөн ээж маань санхүүгийн асуудал гарж ирсэн гэж хэлсэн. Эмнэлэгт байх хугацаанд байнга өвчин намдаах эм ууж байсан. Хагалгаанд орох гээд байна гээд хэлэхээр мөнгөгүй байна гэдэг дараа нь хоёрдах хагалгаанд орох гээд байна гэсэн бас өгөөгүй. Утасаар өчнөөн залгаж байж 1.000.000 төгрөг авсан. Эмчилгээний зардал нэхэхээр эхнэр нь шүүхээр тогтоолгохоор өгнө гэж хэлдэг. Манай эгчээс эмнэлэгээс бараг гарсан уу гэж асуусан байсан. Бүх зардалаа нэхэмжлэлээр гаргаад өгсөн байгаа, 3.500.000 төгрөг өгсөн байгаа, одоо байнгийн эмчилгээнд байгаа. Би зүгээр л ажлаа хийж явсан хүн ийм байдал орно гэж бодоогүй. Ийм зүйл хийчихээд санаа зовохгүй байгаа хүнд хариуцлага тооцож өгнө үү гэв.
5. Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн газрын үзлэг хийсэн: Уг хэрэг учрал болсон газар нь орон нутгийн 2 эгнээ асфальтан замын дунд хэсэг болон шороон хөвөө зэргийг хамарч байх ба нийт осолд орсон 3 тээврийн хэрэгсэл байв. Асфальтан замын урд талын эгнээнд хамар хэсэг хойд зүгт харж зогссон 09-42 УНЯ улсын дугаартайт Lexus маркийн тээврийн хэрэгсэл байв. Мөн үүний цаад талд саарал өнгийн 33-37 УНА улсын дугаартай Starexs маркийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр баруун зүгт харж зогссон байдалтай байв. Мөн цаад талд нь асфальтан замын урд хэсэгт шороон хөвөөн дээр хамар хэсэгт нь урд зүгт тарж зогссон байдалтай 05-44 СЭА улсын дугаартай Allion маркийн тээврийн хэрэгсэл байв. Уг хэрэг учрал болсон газарт уг гурван тээврийн хэрэгсэлээс салж газарт унан жижиг хагархай хэсгүүд болон шил, толь, машины тос, масло зэрэг зүйлс зам дээр цааш нааш болж тару бутарсан байдалтай байв гэснийг тэмдэглэв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 7-11 дүгээр хуудас/,
6. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл: Уг хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Цагаан хөтөл гэх газрын Улаанбаатар хот чиглэлийн асфальтан замын дунд хэсэгт 09-42 УНЯ улсын дугаартай Lexus маркийн тээврийн хэрэгсэл байх ба уг тээврийн хэрэгсэл нь хамар хэсэг нь ертөнцийн зүгээр урд зүгт харж зогссон байх ба баруун урд талын дугуйн хий гарч, хагарсан бусад гурван дугуйны хий бүтэн байв. Уг тээврийн хэрэгслийн урд хэсгийн гупер хагарч, хэлбэр дүрсээ алдсан баруун талын крило, хаалга цонх зэрэг хагарч хэлбэр дүрсээ алдсан байдалтай ар тал болон зүүн талын хэсэг ямар нэгэн гэмтэлгүй байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,
7. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл: Уг хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Цагаан хөтөл гэх газрын Улаанбаатар хот чиглэлийн асфальтан замын дунд хэсэгт 33-37 УНИ улсын дугаартай “Старекс” маркийн тээврийн хэрэгсэл байх ба хамар хэсэг нь ертөнцийн зүгээр хойд зүгт нарын зогссон байдалтай баруун талын дугуй хагарч хий гаран хэлбэр дүрсээ алдсан байв. Уг тээврийн хэрэгслийн урд талын хэсэг буюу хамар хэсэг нь цөмөрч хэлбэр дүрсээ алдсан урд гупер, хоёр хажуу талын крило, дээд, доод хэсэг нь хагарч хэлбэр дүрсээ алдсан баруун талын хаалга, толь, салхины шил хагарч хэлбэр дүрсээ алдсан ар талын хэсэг, зүүн талын хэсэг ямар нэгэн гэмтэлгүй байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 17.
8. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл: Уг хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Цагаан хөтөл гэх газрын Улаанбаатар хот чиглэлийн асфальтан замын дунд хэсэгт 33-37 УНИ улсын дугаартай Allion маркийн тээврийн хэрэгсэл байх ба хамар хэсэг нь ертөнцийн зүгээр хойд зүгт нарын зогссон дөрвөн дугуйн хий бүтэн байв. Уг тээврийн хэрэгслийн урд талын буюу хамар хэсэг гупер, крило, таг дээд, доод хэсэг нь хагарч цөмрөн хэлбэр дүрсээ алдсан байдалтай салхины шил цөмөрч дотогш орсон баруун талын хаалга, шил, тааз, крило, хамар хэсэг цөмөрч хэлбэр дүрсээ алдсан ар талын хаалга мөн цөмөрсөн хойд талын багааж онгойсо, гупер хагарсан, зүүн талын багааж онгойсон гупер хагарсан, зүүн талын хэсэг эвдрэл гэмтэлгүй байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 15-19 дүгээр хуудас/,
9. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл: Цогцосны урт 165 см, толгойдоо 45,6 см урт хар өнгийн үстэй, биеийн галбир зөв, булчин, өөхөн эдийн хөгжил дунд зэрэг, 2 нүд хагас аниатай, зовхины салт улаан ягаан, хүүхэн хараа 2 талд жигд өргөссөн, эвэрлэг булингартсан, хамрын яс бүтэн, буйл завьжны салт цайвар өнгөтэй байв... гэх тэмдэглэл / 1 дүгээр хавтаст хэргийн 126-129 дүгээр хуудас/,
10. Мөрдөн шалгах ажиллагаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Он өгсөн: “...Би амь хохирогч Э.Орхонтуяагийн нөхөр. Бид хоёр 2013 онд гэрлэлтээ баталгаажуулж байсан. Бид хоёр хамт амьдраад 15 жил болж байна. Дундаасаа 4 хүүхэдтэй. Амь хохирогч Э.Орхонтуяа нь 2008 оноос хойш Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт Хөдөлмөр халамж үйлчилгээний төвд халамжийн байцаагч хийдэг байсан. Уг ажлаа 14 жил хийж байсан. Миний эхнэр буюу амь хохирогч нь манай гэрийг авч явдаг, хүүхдүүдээ хардаг гол хүн маань байсан. Түүний маань ар гэр нь маш их харамсаж байгаа. Би уг ослыг гаргасан тэр согтуу жолоочид маш их уурлаж, гомдож байна. Олон хүн гэмтээж, бага насны 4 хүүхэд өнчирлөө. Мөн нэг хүний буюу миний эхнэр нас барсан. Маш их хэцүү байна. Эд материалаараа хохирсон, маш их гомдолтой байна. Амь хохирогч Э.Орхонтуяа нь ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй, 4 хүүхдийн ээж хүн, эрүүл саруул хүн байсан. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Би шүүх хуралд оролцоно. Өмгөөлөгчийн зүгээс хохирол төлүүлэх тал дээр анхаарч өгнө үү. Яаралтай хохирлыг барагдуулахгүй бол ганц бие болсон 4 хүүхдийн аав маш их хэцүү байгаа. Мөн хүүхдүүдийн эмчилгээ асаргаа зэрэг зүйлс, мөн хүүхдүүдээ зөөхөөс эхлээд унаа тэрэг гээд мөнгөний хэрэг маш их байгаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24 дүгээр хуудас/,
11. Хохирогч М.Одонбаатарыг өгсөн: “...Тухайн хэрэг болсон өдөр бол 2022 оны 4 дүгээр сарын 01-02-ны өдөр шилжих шөнө би жолоо бариад танил болох Ч.А, Ганболд нарын хамтаар манай найз болох Нямдаваагийн эзэмшлийн 09-42 УНЯ улсын дугаартай Lexus HS 250 маркийн тээврийн хэрэгсэлтэй Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас Улаанбаатар хот руу явж байсан. Бид нар Архангайн төвд ажил яриад явж байсан. Тухайн осол болсон газар Улаанбаатар хоттой ойр Төв аймгийн Аргалант гэх сумын нутагт явж байсан. Тухайн зам нь засмал хоёр эгнээтэй зам байсан. Гэтэл гэнэт Starex маркийн тээврийн хэрэгсэл шууд урсгал сөрж орж ирээд манай тээврийн хэрэгслийг мөргөөд манай машин замын урд талын шороон хөвөөн дээр зогссон. Бид нар машинаасаа буугаад хартал бас өөр машин тухайн Starex маркийн тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн зогсож байсан. Тухайн үед бид хоёр урд сууж явсан Ч.Аыг машинаас буулгаж авсан. Дараа нь араас явж байсан улаан өнгийн Алион маркийн тээврийн хэрэгслээс туслаарай гэж орилоод байсан. Бид нар очоод хартал урд талын жолоочийн хажуу талын хэсэгт зорчиж явсан эмэгтэй хүн тухайн тээврийн хэрэгсэлдээ хавчуулагдсан байдалтай байсан. Бид нар хаалганаас нь татаж гаргах гэж тусалсан боловч чадаагүй. Удалгүй онцгой байдлын алба хаагч нар ирж гаргаж авсан байсан. Миний мэдэж байгаагаар тухайн хаалганд хавчуулагдсан байсан эмэгтэй хүн нас барсан байсан. Мөн тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хоёр хүүхэд, мөн нэг эмэгтэй байсан. Уг хүмүүс нь мөн гэмтэл авсан байсан. Эмнэлгийн тэрэг ирж аваад Гэмтлийн эмнэлэг явсан. Осол болсны дараа осол үйлдсэн Starex дотор буюу ард талын хэсэгт нэг согтуу эрэгтэй хэвтэж байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй. Тухайн хэрэг болох үед би жолоо барьж явсан. Миний хажуу талд Ч.А сууж явсан. Ард талын зүүн талын хаалга хэсэгт Ганболд зорчиж явсан. Харин бид нар бүгд бүсээ зүүсэн явж байсан. Би тухайн үед бол 50-60 км цагийн хурдтай явж байсан. Урдаас уг Starex маркийн тээврийн хэрэгсэл миний явж байсан эгнээ рүү орж ирэхэд нь би тоормос гишгээд баруун дараад, шороон зам дээр зогссон. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би одоогоор эмнэлэгт үзүүлээгүй. Харин миний биед булчингууд чангарсан байсан. Мөн биед шилний хагархай зоогдсон байсан. Харин Ч.Аын тархи хөдөлсөн байсан. Мөн нуруу нь суулт өгсөн гэж байсан. Ганболд шилний хагархайд зүсүүлсэн байсан. Өөр нэг их гэмтэл аваагүй байсан. Уг 09-42 УНЯ улсын дугаартай Lexus HS 250 маркийн тээврийн хэрэгсэл нь манай хамт ажилладаг Нямдаваа гэх хүний эзэмшилд байдаг. Би дуудаад өгч болно. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би гомдолтой байгаа. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 27-28 дугаар хуудас/,
12. Хохирогч Ч.Аын өгсөн: “...Тухайн хэрэг учрал бол 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө би болон манай ажлын хүмүүс Ганболд, Одонбаатар нарын хамтаар Архангай аймгийн төвөөс ажлаа амжуулчихаад Улаанбаатар хот руу буцаж явж байсан. Тухайн үед бол Одонбаатар жолоо барьж явж байсан. Би хажуу талд нь суугаад ард талд нь Ганболд зорчиж явсан. Уг хэрэг учрал болсон газар нь Улаанбаатар хотоос нэг их холгүй Төв аймгийн Аргалант сумын нутагт болсон байсан. Тухайн хэрэг болохоос өмнө бид нар бензин дуусах гээд их удаан явж байсан ба 50-60 км цагийн хурдтай явж байсан. Гэтэл гэнэт урд талаас урсгал сөрөөд манай явж байсан эгнээнд Starex маркийн 33-37 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл орж ирээд манай машиныг мөргөж замаас гаргасан. Мөн жолоочийн эсрэг талын шил хагарч, бид нар гэмтэн шоконд орсон. Дараа нь бид нар машинаасаа буугаад хартал замын хажуу талд улаан өнгийн Allion маркийн тээврийн хэрэгсэл замын хажуу талд хэвтэж байсан. Уг машин дотор хүүхдүүд уйлаад хүмүүс орилолдоод байсан. Мөн замын хажуугаар явж байсан машин зогсож, тусламж үзүүлэх гэж байсан. Бид нар туслах гээд очиход Starex маркийн 33-37 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор ард талын хэсэгт нь нэг согтуу хүн хэвтэж байсан ба жолооч нь хэргийн газраа хаяад зугтаасан байсан. Хажуугаар явж байсан замын хүмүүс ярьж байсан, улаан өнгийн Allion маркийн тээврийн хэрэгсэл дотроос жолооч нь гэх нэг залуу гараад ирсэн. Мөн бага насны хүүхдүүдээ өөрөө гаргаж байсан ба машиныхаа урд талын хэсэгт хавчуулагдсан байсан эхнэрээ аврах гэж оролдож байсан ба гаргаж чадаагүй, ямар ч байсан хавчуулагдсан байсан эхнэр нь буюу одоо талийгаач нь тухайн үед туслаарай авраарай гэж орилж байсан. Миний мэдэхээр 30 минут орчмын дараа чимээгүй болж нас барсан байх. Манай машиныг мөргөсний дараа ард талд явж байсан улаан өнгийн Allion маркийн тээврийн хэрэгслийг уг Starex маркийн 33-37 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь мөргөсөн байсан. Уг Starex нь бол их хурдтай явж байсан. Жолоочоор Одонбаатар барьж явж байсан. Харин би хажуу талд нь зорчиж явж байсан ба ард талын суудал дээр Ганболд явж байсан. Бид гурав суудлын бүсээ зүүсэн явж байсан. Манай машин 50-60 км цагийн хурдтай явж байсан. Би биедээ хүзүү нурууны зөөлөн эдийн гэмтэл, зүүн чихний хэнгэргийн гэмтэл авсан байсан. Мөн тархи хөдөлсөн байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би гомдолтой байна. Ямар ч байсан эрүүл мэнд, цаг хугацаа, эд хөрөнгөөрөө хохирсон тул хуулийн дагуу шийдэж өгнө үү. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 31-32 дугаар хуудас/,
13. Хохирогч Г.Ганболдын өгсөн: “...Тухайн хэрэг бол 2022 оны 4 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө болсон. Тухайн үед бол би болон манай хамт ажилладаг Ч.А, Одонбаатар нарын хамтаар Архангай аймгийн төв дээр ажлаа хийж дууссаны дараа Одонбаатар жолоо бариад би ард талд нь суугаад Ч.А урд талд нь буюу жолоочийн эсрэг талд нь сууж явж байсан. Тухайн осолд орох үед бол Төв аймгийн Аргалант сумын нутагт болсон байсан. Улаанбаатар хотоос нэг их холгүй байсан ба Starex маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд манай явж байсан эгнээ рүү орж ирээд мөргөж замаас гаргасан. Би тухайн үед шоконд ороод босож чадахгүй байсан. Арай гэж бүсээ салгаад Ч.Аыг гаргаж аваад гайгүй юу гээд эргэн тойргоо хартал ард талд явж байсан улаан өнгийн Allion маркийн тээврийн хэрэгсэл мөн осолдсон байсан туслаарай энд хүн хавчуулагдсан байна гэж орилж байсан. Бид нар очоод туслах гэж байх үед миний дотор муухайраад хөл дээрээ зогсож чадахгүй болсон. Тухайн үед их хэмжээний цус гарсан байсан. Би шоконд орсон байсан. Өөр замд явж байсан хүмүүс зогсоод цагдаа болон түргэн дуудсан байсан. Удалгүй Онцгой, Цагдаа нар ирээд хавчуулагдсан байсан хүнийг гаргаж аваад гэмтсэн хүмүүсийг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Уг осол гаргасан Starex-ийн жолоо нь дээр нь ямар ч байсан хүн сууж байсан ба осол болсны дараа байхгүй зугтаасан байсан. Би бол уг тээврийн хэрэгслийн ард талын хэсэгт нь сууж явсан. Харин Одонбаатар жолоо барьж явсан. Хажуу талд нь Ч.А сууж явж байсан. Ч.А, Одонбаатар бид гурав бүгд суудлын бүсээ зүүсэн явж байсан. Миний мэдэхээр Одонбаатар нь 60 орчим км цагийн хурдтай явж байсан. Нэг их хурдлаагүй явж байсан. Би бол цээжин хэсэгт хөндүүр оргиод байсан. Нуруу босож, суухад их өвдөж байгаа, зүрх их савлаж байна. Эмнэлэгт үзүүлсэн. Би болон жолооч маань архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36 дугаар хуудас/,
14. Иргэний нэхэмжлэгч П.Нямдаваагийн өгсөн: “...Тухайн 09-42 УНЯ улсын дугаартай Лексус маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд манай найз Ч.А нь 20 орчим сая төгрөгийн өртэй бөгөөд уг өрөндөө миний нэр дээр шилжүүлж өгч байсан юм. Бид хоёр найзууд бөгөөд нэг нэгэндээ итгэлцэж Ч.А мөнгөө өглөө тээврийн хэрэгслийг унаж байхаар тохиролцсон юм. Би тухайн тээврийн хэрэгслийг үнэлж сайн мэдэхгүй байна. Үнэлгээний байгууллагаас эвдрэлийн үнэлгээ гарах байх тэр үед нь харна гэж бодож байна. Тээврийн хэрэгслийг засаж янзлах асуудлыг хурдан шийдээд өгвөл надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42 дугаар хуудас/,
15. Гэрч Б.Ганболдын өгсөн: Өчигдөр буюу 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ах болох Нямбаярын гэрт нь буюу Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт байх их Наранд байх түрээсийн байранд би О.Л, Нямбаяр нарын хамтаар Чингис нэртэй 0,75 литр хэмжээтэй архи хувааж уугаад би тасарсан байсан машинд сууснаа ч мэдэхгүй байсан. Харин О.Л бол их л согтуу байсан. Тэгээд Шинэбаяр гэх найзыгаа дуудаад Улаанбаатар хотоос Төв аймгийн Баян-огт сум хүртэл хүргүүлээд цааш О.Л өөрийн эзэмшлийн Старекс маркийн 33-37 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод явсан. Нэг мэдээд сэргэтэл осолд орчихсон цагдаа нар ирсэн намайг татаж гаргаж байсан мөн тухайн үед хамт явж байсан Лхагва- Очир байхгүй байсан би хаашаа явсан талаар мэдэхгүй байсан.” /1-р хх-ийн 43 дугаар хуудас/,
16. Гэрч Х.Он өгсөн: “...Бид нар тухайн үед Улаанбаатар хот руу нэлээн дөхөж явж байсан ба гэнэт урд талаас миний явж байсан эгнээ рүү урдаас маш хурдтай Старекс маркийн тээврийн хэрэгсэл уг гал сөрж орж ирээд миний урд явж байсан LEXUS маркийн 09-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүргээд дараа нь намайг ирж эгц урд талаар ирж мөргөж осол болсон. Би ухаан алдсан байсан. Сэрээд эхнэр хүүхдүүдээ хараад дараа нь хоёр хүүхдээ эхэлж машинаасаа гаргаад талийгаачийг гаргах гэтэл гаргаж чадахгүй байсан би хоёр хүүхдээ тухайн осол болсон газар ирж зогсож байсан хүмүүсийн машинд түр суулгасан. Харин Ж.С нь осол болсон машины ард талын суудал бөгсөн бие мэдээгүй болчихлоо гээд гарч байна гэсэн түргэн иртэл сууж байсан. Бид нар уг тээврийн хэрэгслийн урд талын хэсэгт хавчуулагдсан байсан талийгаач Э.Орхонтуяаг гаргах гэж их удаан ноцолдсон боловч гаргаж чадаагүй удалгүй цаанаас сумын эмнэлгийн пургон ирээд талийгаачид өвчин намдаах тариа тарьсан. Мөн Ж.Сд бас тарьсан удалгүй 1 минут гарангын дараа Орхонтуяа нь нас барсан дараа нь хоёр хүүхэд Улаанбаатар хот руу эмнэлэг рүү хүргэгдээд би дараа нь гэмтлийн эмнэлэг рүү хүргэгдэн явсан. Урд талд явж байсан Lexus маркийн тээврийн хэрэгсэл дотор явж байсан 3 залуу гараад ирсэн байсан мөн манай машиныг ирж мөргөсөн Старекс маркийн тээврийн хэрэгсэлд жолооч нь байгаагүй тэрийг бол би сайн анзаараагүй. Уг тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл ба миний нэр дээр байдаг 2021 онд авч байсан. Би тухайн Алион маркийн 05-44 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явж байсан Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумаас Улаанбаатар хот руу өөрийн гэр бүл болох одоо талийгаач Орхонтуяа мөн хоёр хүүхэд болон Ч.А. И мөн хамт ажилладаг Ж.С нарын хамтаар явж байсан. Миний хажуу талд буюу урд хэсэгт талийгаач Э.Орхонтуяа нь Ч.Аыг тэвэрч явж байсан ард талын хэсэгт Ж.С болон И нар явж байсан. Тухайн үед би 60 км цагийн хурдтай явж байсан архи согтууруулах ундааны зүйд хэрэглээгүй байсан. Миний бид 3 хавирга хугарсан зүүн гартаа оёдол тавиулсан, толгой өвдөж байна. Мөн хамарт шил орсон байсныг авхуулсан дараа нь хамт зорчиж явсан Ж.С нь аарцаг хэсэгтэй олон хугаралтай мөн эрүү, хавирга нь хугарсан, мөн эмэгтэйчүүд талдаа дотуур гэмтэлтэй байсан манай хоёр хүүхэд Ч.А тархи доргисон шилэнд их зүсэгдсэн байсан. Мөн элэгний цус хуралттай гэж оношилсон. И хөлийн дунд чөмөг нь хоёр хугаралтай, зүүн чихнээс цус гарсан байсан. Мөн толгой хэсэгт олон тооны хөхрөлттэй байсан. Би зүв зүгээр эгнээгээрээ явж байсан. Хажуу талаас урсгал сөрж орж ирэн мөргөсний улмаас миний эхнэр нас барсан. Мөн хоёр хүүхдүүд маань хүнд гэмтэл авсанд их гомдолтой байна. Мөн манай найз болох Ж.С нь их хүнд гэмтсэн. Иймд гомдолтой байна. Миний хэлсэн ярьсан зүйл үнэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-47 дугаар хуудас/,
17. Шүүгдэгч О.Лын сэжигтнээр өгсөн: “...Тухайн хэрэг болох өдөр 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Заамар сумаас ажлаар Улаанбаатар хот руу орж машинаа тавиад тухайн шөнө дөө ажил дээрээ хонохоор манай найз болох Ганболд манай ажил дээр ирээд бид хоёр 2 шил 0.5 литр хэмжээтэй Хараа нэртэй архи хувааж уугаад маргааш өглөө нь манай найз Ганболд дахиад нэг шил Хараа нэртэй 0.5 литр хэмжээтэй архи аваад би тэр архинаас 2 удаа уугаад буцаж машиндаа ойр зуурын зүйл хийгээд орой 21 цагийн үед Улаанбаатар хотоос Төв аймгийн Баянхангай сум руу өөрийн эзэмшлийн 33-37 УНИ улсын дугаартай Старекс маркийн тээврийн хэрэгсэлтэй найз Ганболдын хамтаар би жолоо бариад хуучин Баянцогт сум өнгөрөөд явж байсан ба тухайн үед бага зэрэг нойр хүрээд үүрэглээд урдаас гэрлийн гялбаа орж ирээд тэгээд юу болсон талаар санахгүй байгаа ба нэг мэдэхэд ухаан ороод уг хэрэг болсон газраас нэлээн зайдуу явж байсан ба миний би замын эсрэг талд байх бензин түгээх станц руу очоод байж байх үед цагдаа ирсэн. Тухайн үед миний баруун талын нүүрэн хэсэг нилдээ хавдсан цус гарсан байдалтай байсан. Би тухайн хэрэг болох өдрийн өмнөх өдөр нь найз Ганболдын хамт хоёр шил Хараа нэртэй 0,5 литр хэмжээ архи хувааж уугаад өглөө нь бас Хараа нэртэй 0,5 литр хэмжээтэй архинаас 2 удаа уусан. Би тухайн хэрэг учрал болох үед найз Ганболдын хамтаар хоёулаа явж байсан ба би жолоо бариад Ганболд нь ард талын суудал дээр унтаад явж байсан. Би тухайн үед 60 км цагийн хурдтай явж байсан. Би тухайн үед суудлын бүс зүүгээгүй байсан. Тухайн зам тээврийн ослыг юунаас би юунаас болсон талаар сайн мэдэхгүй байна. Би ухаан ороход замын хойд талд хашааны хажуу хэсэгт явж байсан ба яагаад өөр газар явж байсан талаараа сайн санахгүй байна. Ухаан ороод колонк дээр очсон. Би 2009 онд жолооны курс төгссөн. Одоогийн байдлаар жолооны үнэмлэх байхгүй. Хэрэг болсон үед хаясан байсан. Би тээврийн хэрэгслээ 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр худалдаж авч байсан ба нэрээ шилжүүлж авч амжаагүй байгаа. Одоогийн байдлаар өөр хүний нэр дээр байгаа. Би уг осол болсонд маш их харамсаж байна. Мөн хүний амь нас хохирч, хүүхдүүд гэмтсэн явдалд харамсаж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 51-52 дугаар хуудас/,
18. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2177 дугаартай: “1.2. Шинжилгээнд ирүүлсэн “О.Л 32 н эр IV/2 7.40” гэсэн хаягтай цуснаас 1,0 промолли илэрч байна. Цусанд илэрсэн 1,0 промолли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 54-55 дугаар хуудас/,
19. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2176 дугаартай: “...1.2. Шинжилгээнд ирүүлсэн “Х.О 32 н эр 7.40” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 62-63 дугаар хуудас/,
20. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2178 дугаартай: “...1.2. Шинжилгээнд ирүүлсэн “Одонбаатар 49 эр IV/2 7.43” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 62-63 дугаар хуудас/,
21. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 208 дугаартай: “...1. М.Одонбаатарын биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 78 дугаар хуудас/,
22. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 206 дугаартай: “...1. Г.Ганболдын биед баруун өвдөг, гуя, зүүн өвдөг, цээжинд цус хуралт. Зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 86-87 дугаар хуудас/,
23. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 207 дугаартай: “...1. Ч.Аын биед хүзүү, зүүн бугалга, өвдөгт цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 93-94 дүгээр хуудас/,
24. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 228 дугаартай: “...1. Х.Он биед зүүн 3, 5, 6-р хавирганы хугарал. Зүүн алганд сорви гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн цохих, үрэх үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 100-101 дүгээр хуудас/,
25. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 232 дугаартай: “...1. О.Иын биед баруун дунд чөмөгний далд хугарал, баруун чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 106-107 дугаар хуудас/,
26. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 231 дугаартай: “...1. О.Ч.Аын биед элэгний няцрал. Баруун гуянд шарх, зулгаралт, сорви, хэвлийд сорви гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 112-114 дүгээр хуудас/,
27. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 71 дугаартай “1. Ж.Сгийн биед умдаг ясны хугарал, зүүн сүүжний тогооны хугарал, эрүүний хугарал, ахар сүүл S4, S5 дугаар нугаламын хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 119-120 дугаар хуудас/,
28. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 74 дугаартай “1.Талийгаач Э.Орхонтуяагийн биед дотуур цус алдалт /800гр/ элэгний няцралт үнхэлцэг хальсны урагдал, дотор эрхтний холбоост цус харвалт баруун 2, 3, 4-р хавирганы хугарал, баруун дунд чөмөгний хугарал, биед шарх, зулгаралт цус хуралт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 2.Талийгаач Э.Орхонтуяа нь дотор эрхтний хавсарсан гэмтлийн улмаас дотуур цус /800гр/ алдалтын улмаас нас баржээ. 3.Талийгаач Э.Орхонтуяа нь 3-р бүлгийн цустай байна. Талийгаач цуснаас спиртний агууламж илрээгүй байна. 4.Талийгаачийн биед архаг хууч өвчин тогтоогдсонгүй.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 126-138 дугаар хуудас/,
29. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 289 дугаартай “1.О.Лын биед гавал ясны суурь ясны их далавч ясны хугарал духны суурь хэсэгт тархины эдийн няцралт баруун хацар яс хоншоор яс, баруун ухархайн хананы хугарал, тархи доргилт, уруулын салстад шарх, баруун хацар, шанаа эрүү нүдний зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 144-145 дугаар хуудас/,
30. Вендо ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 39040 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 149-154 дүгээр хуудас/,
31. “Цагаан Шонхорын Жигүүр” НҮТББ-ын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 22/37 дугаартай шинжээчийн дүгнэлт: 1.Тоёота Алион маркийн 05-44 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Ог Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэгүй байна. 2. Энэхүү дүгнэлтийн 1-р хариултаар хариулсан гэж үзэж байна. 3. Hyundai starex маркийн 33-37 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм 3.7.а “тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/ жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.3. “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 4. Энэхүү дүгнэлтийн 2-р хариултаар хариулсан гэж үзэж байна. 5. Toyota lexus маркийн 09-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Одонбаатар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. 6. Энэхүү дүгнэлтийн 5-р хариултаар хариулсан гэж үзэж байна. 7. Хавтас хэргийн материалтай танилцахад тээврийн хэрэгслүүдийн хурдыг тодорхойлох боломжгүй байна. 8. Энэхүү дүгнэлтийн 3-р хариултаар хариулсан гэж үзэж байна гэх дүгнэлт /1-р хх-ийн 176-178 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Мөрдөгч дээр дурдсан хэрэг, үйл баримт болон цаг хугацаа, орон зай, хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О, хохирогч Ж.С, хохирогч Ч.А нарын хохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн цаг хугацаа, орон зайн талаар хэрэгт ач холбогдол нөхцөл байдлын талаар гэрчилсэн гэрч Х.О, Б.Ганболд нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн газрын үзлэгт... уг хэрэг учрал болсон газар нь орон нутгийн 2 эгнээ асфальтан замын дунд хэсэг болон шороон хөвөө зэргийг хамарч байх ба нийт осолд орсон 3 тээврийн хэрэгсэл байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд...уг хэрэг учрал болсон газар нь орон нутгийн 2 эгнээ асфальтан замын дунд хэсэг болон шороон хөвөө зэргийг хамарч байх ба нийт осолд орсон 3 тээврийн хэрэгсэл байв. Асфальтан замын урд талын эгнээнд хамар хэсэг хойд зүгт харж зогссон 09-42 УНЯ улсын дугаартайт Lexus маркийн тээврийн хэрэгсэл байв. Мөн үүний цаад талд саарал өнгийн 33-37 УНА улсын дугаартай Starexs маркийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр баруун зүгт харж зогссон байдалтай байв. Мөн цаад талд нь асфальтан замын урд хэсэгт шороон хөвөөн дээр хамар хэсэгт нь урд зүгт тарж зогссон байдалтай 05-44 СЭА улсын дугаартай Allion маркийн тээврийн хэрэгсэл байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл: Уг хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг Цагаан хөтөл гэх газрын Улаанбаатар хот чиглэлийн асфальтан замын дунд хэсэгт 09-42 УНЯ улсын дугаартай Lexus маркийн тээврийн хэрэгсэл байх ба уг тээврийн хэрэгсэл нь хамар хэсэг нь ертөнцийн зүгээр урд зүгт харж зогссон байх ба баруун урд талын дугуйн хий гарч, хагарсан бусад гурван дугуйны хий бүтэн байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл: ...Улаанбаатар хот чиглэлийн асфальтан замын дунд хэсэгт 33-37 УНИ улсын дугаартай “Старекс” маркийн тээврийн хэрэгсэл байх ба хамар хэсэг нь ертөнцийн зүгээр хойд зүгт нарын зогссон байдалтай баруун талын дугуй хагарч хий гаран хэлбэр дүрсээ алдсан байв. Уг тээврийн хэрэгслийн урд талын хэсэг буюу хамар хэсэг нь цөмөрч хэлбэр дүрсээ алдсан урд гупер, хоёр хажуу талын крило, дээд, доод хэсэг нь хагарч хэлбэр дүрсээ алдсан баруун талын хаалга, толь, салхины шил хагарч хэлбэр дүрсээ алдсан ар талын хэсэг, зүүн талын хэсэг ямар нэгэн гэмтэлгүй байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл: ...Улаанбаатар хот чиглэлийн асфальтан замын дунд хэсэгт 33-37 УНИ улсын дугаартай Allion маркийн тээврийн хэрэгсэл байх ба хамар хэсэг нь ертөнцийн зүгээр хойд зүгт нарын зогссон дөрвөн дугуйн хий бүтэн байв. Уг тээврийн хэрэгслийн урд талын буюу хамар хэсэг гупер, крило, таг дээд, доод хэсэг нь хагарч цөмрөн хэлбэр дүрсээ алдсан байдалтай салхины шил цөмөрч дотогш орсон баруун талын хаалга, шил, тааз, крило, хамар хэсэг цөмөрч хэлбэр дүрсээ алдсан ар талын хаалга мөн цөмөрсөн хойд талын багааж онгойсо, гупер хагарсан, зүүн талын багааж онгойсон гупер хагарсан, зүүн талын хэсэг эвдрэл гэмтэлгүй байв гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл: Цогцосны урт 165 см, толгойдоо 45,6 см урт хар өнгийн үстэй, биеийн галбир зөв, булчин, өөхөн эдийн хөгжил дунд зэрэг, 2 нүд хагас аниатай, зовхины салт улаан ягаан, хүүхэн хараа 2 талд жигд өргөссөн, эвэрлэг булингартсан, хамрын яс бүтэн, буйл завьжны салт цайвар өнгөтэй байв... гэх тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Он өгсөн: ...олон хүн гэмтээж, бага насны 4 хүүхэд өнчирлөө. Мөн нэг хүний буюу миний эхнэр нас барсан. Маш их хэцүү байна. Эд материалаараа хохирсон, маш их гомдолтой байна. Амь хохирогч Э.Орхонтуяа нь ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй, 4 хүүхдийн ээж хүн, эрүүл саруул хүн байсан. Би гомдолтой байна гэх мэдүүлэг, хохирогч М.Одонбаатарын... гэнэт Starex маркийн тээврийн хэрэгсэл шууд урсгал сөрж орж ирээд манай тээврийн хэрэгслийг мөргөөд манай машин замын урд талын шороон хөвөөн дээр зогссон. Бид нар машинаасаа буугаад хартал бас өөр машин тухайн Starex маркийн тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн зогсож байсан..гэх мэдүүлэг, хохирогч Ч.Аын... гэнэт урд талаас урсгал сөрөөд манай явж байсан эгнээнд Starex маркийн 33-37 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл орж ирээд манай машиныг мөргөж замаас гаргасан..., би биедээ хүзүү нурууны зөөлөн эдийн гэмтэл, зүүн чихний хэнгэргийн гэмтэл авсан байсан. Мөн тархи хөдөлсөн байсан гэх мэдүүлэг, хохирогч Г.Ганболдын... Улаанбаатар хотоос нэг их холгүй байсан ба Starex маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд манай явж байсан эгнээ рүү орж ирээд мөргөж замаас гаргасан. Би тухайн үед шоконд ороод босож чадахгүй байсан..., би гомдолтой байна гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч П.Нямдаваагийн... тухайн 09-42 УНЯ улсын дугаартай Лексус маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд манай найз Ч.А нь 20 орчим сая төгрөгийн өртэй бөгөөд уг өрөндөө миний нэр дээр шилжүүлж өгч байсан юм. Бид хоёр найзууд бөгөөд нэг нэгэндээ итгэлцэж Ч.А мөнгөө өгтлөө тээврийн хэрэгслийг унаж байхаар тохиролцсон юм. Би тухайн тээврийн хэрэгслийг үнэлж сайн мэдэхгүй байна. Үнэлгээний байгууллагаас эвдрэлийн үнэлгээ гарах байх тэр үед нь харна гэж бодож байна. Тээврийн хэрэгслийг засаж янзлах асуудлыг хурдан шийдээд өгвөл надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг, гэрч Б.Ганболдын... Сонгинохайрхан дүүрэгт байх их Наранд байх түрээсийн байранд би О.Л, Нямбаяр нарын хамтаар Чингис нэртэй 0,75 литр хэмжээтэй архи хувааж уугаад би тасарсан байсан машинд сууснаа ч мэдэхгүй байсан. Харин О.Л бол их л согтуу байсан. Тэгээд Шинэбаяр гэх найзыгаа дуудаад Улаанбаатар хотоос Төв аймгийн Баян-огт сум хүртэл хүргүүлээд цааш О.Л өөрийн эзэмшлийн Старекс маркийн 33-37 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод явсан. Нэг мэдээд сэргэтэл осолд орчихсон цагдаа нар ирсэн намайг татаж гаргаж байсан мөн тухайн үед хамт явж байсан Лхагва- Очир байхгүй байсан би хаашаа явсан талаар мэдэхгүй байсан гэх мэдүүлэг, гэрч Х.Огийн... тухайн үед Улаанбаатар хот руу нэлээн дөхөж явж байсан ба гэнэт урд талаас миний явж байсан эгнээ рүү урдаас маш хурдтай Старекс маркийн тээврийн хэрэгсэл уг гал сөрж орж ирээд миний урд явж байсан LEXUS маркийн 09-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүргээд дараа нь намайг ирж эгц урд талаар ирж мөргөж осол болсон. Би ухаан алдсан байсан гэх мэдүүлэг, шүүгдэгч О.Лын сэжигтнээр өгсөн...манай найз болох Ганболд манай ажил дээр ирээд бид хоёр 2 шил 0.5 литр хэмжээтэй Хараа нэртэй архи хувааж уугаад маргааш өглөө нь манай найз Ганболд дахиад нэг шил Хараа нэртэй 0.5 литр хэмжээтэй архи аваад би тэр архинаас 2 удаа уугаад буцаж машиндаа ойр зуурын зүйл хийгээд орой 21 цагийн үед Улаанбаатар хотоос Төв аймгийн Баянхангай сумруу өөрийн эзэмшлийн 33-37 УНИ улсын дугаартай Старекс маркийн тээврийн хэрэгсэлтэй найз Ганболдын хамтаар би жолоо бариад хуучин Баянцогт сум өнгөрөөд явж байсан ба тухайн үед бага зэрэг нойр хүрээд үүрэглээд урдаас гэрлийн гялбаа орж ирээд тэгээд юу болсон талаар санахгүй байгаа ба нэг мэдэхэд ухаан ороод уг хэрэг болсон газраас нэлээн зайдуу явж байсан ба миний би замын эсрэг талд байх бензин түгээх станц руу очоод байж байх үед цагдаа ирсэн гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2177 дугаартай... шинжилгээнд ирүүлсэн “О.Л 32 н эр IV/2 7.40” гэсэн хаягтай цуснаас 1,0 промолли илэрч байна. Цусанд илэрсэн 1,0 промолли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2176 дугаартай... шинжилгээнд ирүүлсэн “Х.О 32 н эр 7.40” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй...гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 71 дугаартай... Ж.Сгийн биед умдаг ясны хугарал, зүүн сүүжний тогооны хугарал, эрүүний хугарал, ахар сүүл S4, S5 дугаар нугаламын хугарал гэмтэл тогтоогдлоо..., дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 206 дугаартай... Г.Ганболдын биед баруун өвдөг, гуя, зүүн өвдөг, цээжинд цус хуралт, зүүн хөмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо..., дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 207 дугаартай... Ч.Аын биед хүзүү, зүүн бугалга, өвдөгт цус хуралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо..., дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 228 дугаартай...Х.Он биед зүүн 3, 5, 6-р хавирганы хугарал, зүүн алганд сорви гэмтэл тогтоогдлоо..., дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн цохих, үрэх үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 232 дугаартай... О.Иын биед баруун дунд чөмөгний далд хугарал, баруун чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо..., дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 231 дугаартай...О.Ч.Аын биед элэгний няцрал. Баруун гуянд шарх, зулгаралт, сорви. Хэвлийд сорви гэмтэл тогтоогдлоо..., дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, үрэх үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 74 дугаартай... талийгаач Э.Орхонтуяагийн биед дотуур цус алдалт /800гр/ элэгний няцралт үнхэлцэг хальсны урагдал, дотор эрхтний холбоост цус харвалт баруун 2, 3, 4-р хавирганы хугарал, баруун дунд чөмөгний хугарал, биед шарх, зулгаралт цус хуралт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо..., дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн үүсгэгдсэн шинэ гэмтэл..., талийгаач Э.Орхонтуяа нь дотор эрхтний хавсарсан гэмтлийн улмаас дотуур цус /800гр/ алдалтын улмаас нас баржээ гэх дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 289 дугаартай...О.Лын биед гавал ясны суурь ясны их далавч ясны хугарал духны суурь хэсэгт тархины эдийн няцралт баруун хацар яс хоншоор яс, баруун ухархайн хананы хугарал, тархи доргилт, уруулын салстад шарх, баруун хацар, шанаа эрүү нүдний зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо..., дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна..., амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлт, “Цагаан Шонхорын Жигүүр” НҮТББ-ын 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 22/37 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд...1. Тоёота Алион маркийн 05-44 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Х.Ог Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэгүй байна..., Hyundai starex маркийн 33-37 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм 3.7.а “тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/ жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.3. “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Э.Орхонтуяагийн амь нас хохирсон, хохирогч Ж.С, О.И нарын эрүүл мэндэд хүндэвтэр, хохирогч Г.Ганболд, О.Ч.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан шүүгдэгч О.Лын гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүх эмнэлэгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Э.Орхонтуяагийн амь нас хохирсон, хохирогч Ж.С, О.И Г.Ганболд, О.Ч.А нарын биед тогтоогдсон гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд нь авто ослын улмаас үүсгэгдсэн, үхлийн шалтгаант холбоотой гэмтлүүд болох нь эргэлзэлгүй нотлогдсон байх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч О.Лын Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийг шүүгдэгч О.Лын жолоодож явсан, тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлах ёстой, зөрчвөл хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх үүрэг бүхий этгээд юм.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч О.Л нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй/ жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно зэрэг замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус шинжтэйг ухамсарлаж түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч дээрхи хор уршигт хүргэснээр гэм буруугийн болгоомжгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, нэг хүний амь хохирч хүнд хохирол учирсанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч О.Лыг согтуурсан үедээ 2022 оны 04 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагаан хөтөл” гэх газар Улаанбаатар хот чиглэлийн хатуу хучилттай замд 33-37 УНИ улсын дугаартай “Старекс” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а "тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 11.3 “эсрэг эгнээтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтуудыг зөрчиж 05-44 СЭА, 09-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, 05-44 СЭА улсын дугаартай "Алион" маркийн тээврийн хэрэгслийн жолооч Х.О, зорчигч Ж.С, О.И нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Г.Ганболд, О.Ч.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулж, Э.Орхонтуяагийн амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Шүүгдэгч О.Лын гэм буруутай үйлдлийн улмаас амь хохирогч Э.Орхонтуяа нь дотор эрхтний хавсарсан гэмтлийн улмаас дотуур цус /800гр/ алдалтын улмаас нас барсан байх бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд талийгаачийн оршуулгын зардалд 38.235.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхийн хэлэцүүлэгт дахин тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 32.144.035 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан,
Хохирогч Ж.С нь биед умдаг ясны хугарал, зүүн сүүжний тогооны хугарал, эрүүний хугарал, ахар сүүл S4, S5 дугаар нугаламын хугарал гэмтэл учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний болон бусад асаргаатай холбоотой зардалд 14.068.277 төгрөгийн нэхэмжилэл гаргасан,
Хохирогч Ч.Аын биед элэгний няцрал, баруун гуянд шарх, зулгаралт, сорви, хэвлийд сорви гэмтэл байх бөгөөд нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээ болон бусад зардалд 21.498.548 төгрөгийн нэхэмжлэл гаргаж тус тус нотлох баримтыг ирүүлсэн байна.
Шүүх дээрх нотлох баримтын агуулга, хэргийн хамаарал, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүний оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус заасны дагуу амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, Х.О, хохирогч Ж.С, Ч.А нарын нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Л нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Од 29.600.000 төгрөг, хохирогч Ж.Сд 6.500.000 төгрөг, хохирогч 18.000.000 төгрөгийг тус тус өгсөн байх ба хэн аль нь маргаагүй болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч О.Лоос нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хохирлыг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Од тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү болон бусад зардалд 40.779.035 төгрөг, хохирогч Ж.Сд эмчилгээний зардалд 8.594.163 төгрөг, хохирогч Ч.Аад эмчилгээний зардал 3.498.548 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүх амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Х.О, хохирогч Ж.С, хохирогч Ч.А нар нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.Лыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч О.Лт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээгэх хууль зүйн үндэслэлтэй байх ба түүнийг хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Хэргийн нэгдүгээр хавтасны 195 дугаар талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтаар шүүгдэгч О.Л нь 31 настай, эхнэр, хүүхдийн хамт Төв аймгийн Баянхангай сум Найрамдал 1 дүгээр багт хөдөө оршин суух, тусгай дунд боловсролтой, том тээврийн хэрэгслийн жолооч ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдлыг тогтоожээ.
Улсын яллагчаас: Шүүгдэгч О.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргасан,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруу дээр маргаагүй ба шүүгдэгчид ял оногдуулахдаа тухайн зүйл хэсгийн бага ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх саналыг гаргасан болно.
Шүүгдэгч О.Лт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж, шүүгдэгч О.Л нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршгийн шинж, нийгмийн аюулыг харгалзан шүүгдэгч О.Лт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний гэм бурууд тохирно гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч О.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ОО.Лыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг” зөрчсөний улмаас гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар шүүгдэгч ОО.Лын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5/тав/ жилийн хугацаагаар хасаж, 2/хоёр/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Лт оногдуулсан 2/хоёр/ жил 6/зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч ОО.Лоос 8.594.163 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Сд, 3.498.548 төгрөгийг хохирогч Ч.Аад, 40.779.035 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Од тус тус олгосугай.
5. Шүүгдэгч О.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Лын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5/тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг тогтоол хүчинтөгөлдөр болсны дараа үеэс хугацааг тоолсугай.
7.Шүүгдэгч О.Лт авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Лт авсан авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН