| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 104/2020/00212/И |
| Дугаар | 212 |
| Огноо | 2020-05-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 212
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттайгаар хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* *******, ******* сум, ******* дугаар баг, ******* тоотод оршин суух, *******ууд овогт З.Э /РД: /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, Б******* тоотод оршин суух, г овогт О.А /РД:/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, 14 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч З.Э,
хариуцагч О.А,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбартаа: Би О.Атой *******008 онд анх танилцаж, *******009 оны 03 дугар сарын *******4-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас *******010 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүү төрсөн.
Бидний хамт амьдрах хугацаанд О.А архи уух болж, надад агсам тавьж, зодох болсон бөгөөд *******014 онд ажлаасаа халагдсан.
Бид гэр бүлийн хамтын амьдарлынхаа төлөө хоорондоо ярилцаж, банкнаас зээл авч, өрхийн амьжиргаандаа зарцуулсан. О.А ажлаасаа халагдаж би түүний зээлийг *******015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр цалингийн зээл авч хаасан. Би түүнтэй эвлэрч хамт амьдрах гэж хичээсэн боловч чадалгүй *******016 оны 08 дугаар сараас эхлэн ******* хүүхдээ дагуулаад ******* аймгийн ******* сум руу нүүж, одоо тэндээ амьдарч байгаа. Биднийг тусдаа амьдарснаас хойш О.А хүүхдүүдэдээ огт анхаарал халамж тавьж байгаагүй. Мөн байнга согтуу утсаар ярьж дарамталдаг байсан. Миний цалин өрхийн амжиргаа болон зээлийн эргэн төлөлтөд хүрэхээ больж, нэмэлт зээл авсан. Гэтэл О.А чиний авсан зээлээс төлөхгүй, ******* хүүхдээ нэг нэгээр нь аваад салъя гэж хэлсэн. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хүү ыг миний асрамжид үлдээж, түүнээс 14 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Охин Энхсүрэнд асрамж тогтоолгохгүй гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би З.Этэй *******008 онд анх танилцаж, *******009 оны 03 дугар сарын *******4-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас *******010 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүү төрсөн.
Би ажлаасаа гараад хэсэг хугацаанд ажилгүй, архи дарс ууж, хадмуудтайгаа маргалдсан асуудал байсан. Би эхнэр, хүүхдүүдтэйгээ хамт Увс аймгийн Зүүнговь суманд амьдарч байсан. Энэ газраас нүүе, таньж мэддэг төрсөн нутаг руугаа шилжих саналыг тавьж байсан ч эхнэр маань зөвшөөрөөгүй. Би *******013 оноос *******015 оныг хүртэл номын санчаар ажиллаж, зээлээ хамт төлдаг байсан. Гэтэл зээл аваад худалдаж авсан эд зүйлээс надад юу ч үлдээгүй. Эхнэр маань гэрийнхээ бүх эд зүйлийг авч явсан. Бид *******016 оны 08 дугаар сард хот руу нүүж амьдрахаар болж, би түрүүлээд явсан. Харин энэ хооронд надад хэлэлгүй бүх зүйлээ аваад явсан. Гэтэл ******* ******* руу шилжиж, тэндээ суурьшин амьдарсан байсан. Шүүх хурал болохоос өмнө хэд, хэдэн удаа хүүхдийнхээ ирээдүйг бодоод эвлэрэх талаар ярилцсан боловч надтай хамт амьдрахгүй гэсэн. Харин миний хүү сургуулийнхаа амралтаар надтай байнга хамт байдаг. Цаашдаа ч аавтайгаа хамт амьдарна гэдэг. Иймд хүүхдээ өөрийн асрамжид авмаар байна. Мөн гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Харин 14 000 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй, энэ мөнгөнөөс авсан, дундаа зарцуулсан зүйл байхгүй. Зүгээр гуйсан болохоор хамтран зээлдэгчээр гарын үсэг зурж байсан гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Э нь хариуцагч О.Ад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, 14 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагчийн зүгээс гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч, үлдэх шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан. Мөн нэхэмжлэгч нь охин А.Энхсүрэнд асрамж тогтоолгох шаардлагаасаа шүүх хуралдааны явцад татгалзсан болно.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байна.
О.А, З.Э нар нь *******009 оны 03 дугаар сарын *******4-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас *******010 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүү төрсөн, хүү нь одоо эхийн хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байна.
Зохигчийн тайлбараар гэрлэлт цуцлуулах болсон шалтгаан нь хариуцагч архи уудаг болсноос гэрлэгчдийн хооронд хувийн таарамжгүй харилцаа үүсч, улмаар 4 жил хамтран амьдраагүйгээс болжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачилага гаргаагүй тул гэрлэгчдийг эвлэрлүүлэх бүх талын арга хэмжээг авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал, *******0*******0 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон, эхнэр, нөхрийн *******016 оноос хойш тусдаа амьдарч байгаа зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
О.А, З.Э нарын хувьд хэн аль нь Монгол улсын нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай конвенци болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй бөгөөд дурдаж буй конвенци, хуулийн зохицуулалтаар эцэг, эхийн хэн нэгэнд хүүхдийн асрамж тогтоолгох асуудал дээр давуу эрх олгоогүй болно.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох асуудлыг шүүх шийдвэрлэдэг. Хуулийн уг зохицуулалтад заасан эцэг, эхийн асрамжид хүүхдийг үлдээх урьдчилсан нөхцөл буюу халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдлын хувьд хэргийн оролцогчийн аль нэг талд давуу байдал олгох боломжгүй, талууд хүү ыг цаашид асран хамгаалж, эрхийг нь хамгаалах дээр адил тэгш боломжтой байна.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар асрамжийн талаар өөрийн байр суурийг илэрхийлэх насанд хүрсэн хүүхэд болох нь ... Аавтайгаа хамт 3 сар амьдарч байна. Аав, ээж хоёр тусдаа амьдарвал аавтайгаа амьдарна. Хоёулаа надад анхаарал тавьдаг. Хичээлдээ явахдаа ээжтэйгээ хамт байдаг ... гэх саналыг өгчээ.
Нөхцөл байдлын хувьд хүү нь *******016 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд ******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуульд суралцаж байх хугацаанд эхийн хамт, сургуулийн амралтын үед эцгийн хамт амьдарч, асран хамгаалалтад нь байдаг гэх үйл баримт дээр талууд маргаагүй. Өөрөөр хэлбэл, уг хүүхэд зөвхөн амралттай үедээ эцгийн асрамжид байдаг бол байнгын асрамж хамгаалалтыг эх З.Э хэрэгжүүлдэг байжээ. Ийнхүү эхийн хэрэгжүүлж буй асрамжийг өөрчлөх зайлшгүй нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд хэдийгээр хүүхэд эцгийн хамт амьдрах санал гаргасан байгаа боловч хүү ын *******016 оноос хойш амьдарч буй ээнэгшин дасан зохицсон гэр бүл, хүмүүжих орчин, сургуулиас нь салгавал хүүхдэд сөргөөр нөлөөлөх тул эхийнх нь асрамжинд үлдээх нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь, түүнчлэн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар дахин маргах эрх тус тус нээлттэй болохыг дурдвал зохино.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас хамтран амьдрах хугацаанд үүссэн цалингийн зээл 14 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргасныг хариуцагч тухайн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан болохоос гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан зүйлгүй гэж маргасан.
Хэрэгт авагдсан ХААН банк ХХК-ийн ******* аймгийн ******* сумын салбарын *******0*******0 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн *******0*******0041500069 тоот тодорхойлолтоор нэхэмжлэгч нь 15 ********************* 9*******8 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй, *******009 оны 08 дугаар сарын *******0-ны өдрөөс *******0*******0 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны дансны хуулгаар нэхэмжлэгч нь дээрх хугацаанд тодорхой хэмжээний зээл авч, төлөлт хийж ирсэн байна.
Иргэний хуулийн 1*******6 дугаар зүйлийн 1*******6.1 дэх хэсэгт гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж заажээ.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн одоо буй зээлийн үлдэгдэл, урьд төлж байсан зээлийн төлбөр зэрэг нь гэр бүлийн дундын хэрэгцээнд зориулагдсан болох нь баримтаар нотлогдоогүй, мөн уг зээлийн төлбөрийг гэрээний нэг тал болох банкинд бүрэн төлж дуусаагүй учир гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн зохицуулалтын хүрээнд хариуцагчаас 14 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс холбогдох зээлийн гэрээг шүүхэд ирүүлээгүй тул тухайн зээлийг авах үндэслэл болж буй гэрээ нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөтэй холбоотой зээлийн гэрээ мөн эсэх, эсхүл иргэний эрх зүйн харилцааны явцад хариуцагч хамтран хариуцагчаар оролцсон эсэхийг ялгаж дүгнэлт өгөх боломжгүй байна.
Иймд цалингийн зээл 14 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Харин гэрээний нэг тал болох зээл олгогч банкны зүгээс үндсэн болон хамтран зээлдэгч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх бол нээлттэй билээ.
Хэргийн оролцогчийн эрх, үүрэг тайлбарлах, хэргийн материалтай танилцуулах үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу нэхэмжлэгчийг *******0*******0 оны 05 дугаар сарын 11, 1*******, 13, *******1-ний өдрүүдэд шүүхэд дуудсан боловч хүрэлцэн ирээгүй, даалгавар гүйцэтгүүлэх шаардлагагүй, шүүх хуралдаанд шууд оролцоно гэх хариуг өгч байсан ба шүүх хуралдааны явцад шинээр гаргаж өгөх нотлох баримт, гаргах хүсэлт байхгүй, өмгөөлөгч авахгүй гэсэн болохыг дурдвал зохино.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 368 350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.*******, 40.3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн бөгөөд мөн хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй хариуцагчийн Төрийн банк дахь дансны хуулгыг шүүхийн зүгээс үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.*******, 116, 118, 13******* дугаар зүйлийн 13*******.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан г овогт О.А, *******ууд овогт З.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.
*******. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар хүү ыг эх З.Эгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, Иргэний хуулийн 1*******6 дугаар зүйлийн 1*******6.1, 1*******9 дүгээр зүйлийн 1*******9.1.1, 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Аоос 14 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч З.Эгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Гэр бүлийн тухай *******6 дугаар зүйлийн *******6.******* дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 368 350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ Т.БАДРАХ