| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Бадрах |
| Хэргийн индекс | 104/2020/00228/И |
| Дугаар | 228 |
| Огноо | 2020-06-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 228
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттайгаар хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Налайх дүүргийн ******* дугаар хороо, ******* тоотод оршин суух, ******* овогт Ж.Б /РД:/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Налайх дүүргийн ******* дүгээр хороо, Нисэхийн ******* дүгээр гудамжны *******1 тоотод оршин суух, ******* овогт А.О /РД: /-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Ж.Б,
хариуцагч А.О,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбартаа: Хариуцагч А.Отой *******01******* онд анх танилцаж, *******016 оноос хойш хамтран амьдарч, *******016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас *******017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүү ******* төрсөн. А.Отой хамтран амьдрах хугацаанд байнгын хардалт, сэтгэлийн дарамт, хүчирхийлэл дунд амьдарч ирсэн тул цаашид хамт амьдрах боломжгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү *******ыг миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ж.Бтэй гэр бүл болоод ******* жил болж байна. Бидний дундаас *******017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүү ******* төрсөн. Бидний хамт амьдрах хугацаанд сэтгэл санааны хувьд хүнд, хэцүү байсан. Учир нь Ж.Б урьд нь уулзаж байсан залуутайгаа орой, үдэш утсаар ярьдаг. Хүү *******ыг миний хүүхэд биш гэх ойлголт төрүүлж, намайг үл хүндэтгэсэн хандлага гаргадаг байсан. Иймд гэрлэлтээ цуцлуулах шийдвэр гаргасан. Бид дахин эвлэрч хамт амьдрах боломжгүй болсон учир гэрлэлтээ цуцлуулах, хүүхдээ эх Ж.Болор-Эрдэний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Мөн бидний дунд эд хөрөнгийн талаар маргах зүйл байхгүй гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч А.Од холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагчийн зүгээс маргааны эсрэг байр суурь илэрхийлээгүй.
Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан болно.
А.О, Ж.Б нар нь *******016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас *******017 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүү ******* төрсөн, хүү ******* нь одоо эхийн хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байна.
Зохигчийн тайлбараар гэрлэлт цуцлуулах болсон шалтгаан нь гэрлэгчид хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт зохигч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачилага гаргаагүй тул гэрлэгчдийг эвлэрлүүлэх бүх талын арга хэмжээг авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, эхнэр, нөхрийн тусдаа амьдарч байгаа зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь хүүхдүүдийн асрамж, тэтгэмжийн талаар өөрсдийн байр суурийг ойлгомжтой, тодорхой, нэг мөр илэрхийлсэн болно.
Ж.Б, А.О нарын хувьд хэн аль нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдүүдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн хүүхдээ өөрийн асрамжинд үлдээх шаардлагатай хариуцагч маргаагүй тул хүү *******ыг эхийн асрамжид үлдээж байна.
Гэр бүлийн тухай хуулийн *******6 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь, түүнчлэн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх тус тус нээлттэй болохыг дурдвал зохино.
Гэр бүлийн тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.*******.*******, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ
Зохигч нь хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсгийг заасныг үндэслэн мөн хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.1.1, *******0.1.******* дахь хэсэгт заасан хэмжээгээр эхийн асрамжид үлдэж байгаатай холбогдуулан хүү *******ыг сар бүр эцэг А.Ооор нь тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 177 *******30 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 177 *******30 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118, 13******* дугаар зүйлийн 13*******.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт А.О, ******* овогт Ж.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
*******. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.5 дахь хэсэгт зааснаар хүү *******ыг эх Ж.Болор-Эрдэний асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, *******0 дүгээр зүйлийн *******0.1.1, *******0.1.*******-т зааснаар хүү *******ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.Ооор нь сар бүр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ж.Бд даалгасугай.
*******. Гэр бүлийн тухай хуулийн *******0 дүгээр зүйлийн *******0.*******-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай *******6 дугаар зүйлийн *******6.******* дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.******* дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177 *******30 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 177 *******30 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ