| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2023/0075/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/76 |
| Огноо | 2023-06-09 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Ч.Отгонбаатар |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж, шүүгч З.Ууганбаяр, Б.Төрболд нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг Улсын яллагч Ч.Отгонбаатар Иргэдийн төлөөлөгч ******* Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны дүгээр сарын -ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн, 65 настай, тусгай дунд боловсролтой, тэтгэвэрт, ам бүл 1, Дундговь аймгийн Сайнцагаан сум 7 дугаар *******, Бетон зуурмагийн үйлдвэрийн хашаанд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх ******* овогт ******* ******* /РД:*******/
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар *******, Бетон зуурмагийн үйлдвэрийн хашаанд байх монгол гэрт хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн хөндий рүү нэвтэрч давсаг гэмтээсэн шарх, цээжинд шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би тэр өдөр сүүл хуйхалж байгаад авч ирсэн 2 шил архийг уусан. Тэгж байтал тог тасраад Ариунболд гарсан. Орж ирээд гэрийн рам нээнэ гээд сийлтүүрээр миний толгой руу цохисон. Би согтуу байсан учраас хутгаар хатгачихсан. Ариунболд өөрөө хэлэхдээ халтираад цохисон гэж хэлсэн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Санаатайгаар хутгалчихъя гэсэн бодол байгаагүй. Эмнэлгийнх нь төлбөрийг төлсөн” гэв.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч гаргасан дүгнэлтдээ “Шүүгдэгч ******* нь мэс хэрэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд гэмтэл учруулсан байх тул гэм буруутай гэж үзэж байна” гэв.
- Хохирогч Г. “Би 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ээжийн гэр болох Сайнцагаан сумын 7-р ******* Бетон зуурмагийн үйлдвэрийн хашаанд байх гэрт өвчүү, ууцны сүүл хуйхалж байсан юм. Тэгээд хуйхалж эхлэхдээ би дэлгүүрээс 0,5 л "Хараа" нэртэй архи авсан байсныг *******ын хамт хувааж уусан. Тэрний дараа бас нэг шил архи авсан. Юм хийж байхад гэрэл унтраад байсан юм. Эхний шилтэй архийг ууж дууссан чинь гэрэл унтарчихаар нь гадаа гарч гал хамгаалагч дээшлүүлчхээд гэрт орсон. Гэрт ороод бас нэг гал хамгаалагч ажиллуулдаг болохоор түүнийг залгах гээд явсан чинь битүү хиншүү байхаар нь сийлтүүр аваад гэрийн рам нээх гэж оролдож байгаад сийлтүүрээр галын аман дээр сууж байсан *******ыг толгойд нь цохисон. Тэгээд л би гэрлээ асаах гээд явтал "толгой цохичихлоо” гэсэн. Тэгэхээр нь эргээд хартал гэдэс рүү цохих шиг болсон, гэдэс хэвлийгээр нойт оргиод явчихаар нь “намайг хатгачхав уу” гээд гэрийн зүүн хойд талд хэвтсэн. Тэгээд нойт оргиод байхаар шууд эмнэлэг дээр очиж эмчилгээ хийлгэсэн. Энэ үйл явдал 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 23 цагийн үед болсон. Би *******тай хэрэлдэж маргалдсан юм бол огт байхгүй. Гэрийн рам онгойлгох гэж байгаад би сийлтүүрээр толгойд нь санамсаргүй цохисноос болсон байх. 2023 оны 02 сарын 17-ны өдөр ******* ах бид хоёр 1 шил 0,5 л архийг хувааж ууж дуусгасан. Сүүлийн архинаас би уугаагүй. Өвгөн намайг юугаар гэмтээснийг сайн мэдэхгүй байна. Бид хоёр өвчүү хуйхлаад, би гааздаад, өвгөн хутгаар хусаж байсан юм. Хэвлий рүү цохих шиг л болсон нойт оргиод л явчихсан. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 12/
- Гэрч “Би 2023 оны 02 сарын 17-ны өдөр дэд ахлагч ын хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 23 цаг 30 минутад цагдаагийн газрын жижүүрээс Сайнцагаан сумын 7 дугаар ******* “Бетон зуурмагийн үйлдвэрийн хашаанд хүн хутгалсан хүн байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Тэгээд тус газар руу дэд ахлагч ын хамт очоод “Бетон зуурмагийн үйлдвэр”-ийн зүүн талд нь нэг монгол гэр байхаар нь гэр рүү ороход маш муу гэрэлтэй, зуухны зүүн аман талд нэг эрэгтэй настайвтар хүн сууж байсан. Тэр эрэгтэй хүн зуухны хойд талд газарт байсан хутгыг аваад “би энэ хутгаар дагавар хүүгээ хутгалсан” гэж хэлэхээр нь хутгыг нь аваад, тэр настай эрэгтэйг цагдаагийн газарт авч ирсэн. Тэр эрэгтэйг ******* гэдэг гэж байсан. Тухайн үед драгер *******аж үлээлгэж шалгахад 2,35% гарсан. Тэр хутгыг нь мөрдөгч хураалгасан. Тухайн айлд дуудлагаар очиход зүүн талын орон дээр нэг эмэгтэй хүн хэвтэж байсан ба тэр эмэгтэйг хэвтрийн хүн байгаа юм гэж хэлж байсан. Тэр хутга нь шар өнгийн иштэй, эвхдэггүй жижгэвтэр хутга байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17/
- Гэрч “2023 оны 02 сарын 17-ны өдөр дэд ахлагч хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 23 цаг 30 минутын үед цагдаагийн газрын жижүүр Буджав “Сайнцагаан сумын 7 дугаар *******, Чулуу бутлуурт нэг хүн хүн хутгалчихлаа гээд яриад байна’’ гэсэн дуудлага хэлсэн. Тэрний дагуу тухайн газарт очиход монгол гэр байхаар нь орсон. Их бүдэг гэрэлтэй байсан. Тэгэхэд зуухны зүүн талд нь нэг эрэгтэй настай хүн тамхи татаад сууж байсан. Гэрийнх нь зүүн талын орон дээр нэг хөгшин хэвтэж байсан, тэр хоёроос өөр хүн байгаагүй. Гэр дотор орж ирэхэд үүдэн хэсэгт ширээн дээр хуйхалсан өвчүү, зуухны хойд талд “Хараа” нэртэй архины шил, ундаа, төмпөн байгаа харагдсан. Тэр гэрт байсан эрэгтэй хүн “би дагавар хүүгээ хутгалсан, хутга нь энэ” гээд сууж байсан газрынхаа хажуунаас хутга гаргаж өгсөн. Тэр хутга шар өнгийн иштэй жижгэвтэр хутга байсан. Тэгээд тэр эрэгтэйг цагдаагийн газар дээр авч ирж драгер *******аж үлээлгэхэд 2,35% гарч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19/
- Гэрч “Би төрсөн ээж нь байгаа юм. *******тай суугаад 23 жил болж байна. Анх 2000 онд бид 2 нэг гэрт орсон юм. *******тай албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй. Хувийн байдлын талаар ярихад татгалзах зүйлгүй. Би Зүүнбаянгийн цэргийн ангид байхад *******тай анх танилцсан. 2000 онд албан ёсоор нэг гэрт орсон. ******* цэргийн ангид офицер, би нягтлан бодогч байсан. Зан байдлын хувьд дөлгөөхөн, даруухан, ажилсаг, цахилгааны ажил, машин техник засахдаа сайн хүн байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн /
- Гэрч “ Би 2023 оны 02 сарын 17-ны өдөр цагдаагийн газрын дуудлага мэдээлэл хүлээн авагч цагдаагаар үүрэг гүйцэтгэж байхад 23 цаг 19 минутад аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаас Сансармаа гэдэг эмэгтэй утсаар залгаад “Сайнцагаан сумын 7 дугаар ******* Цемент бетоны үйлдвэрийн хашаанаас аймгийн нэгдсэн эмнэлэгт хутгалуулсан хүн ирлээ” гэсэн дуудлага мэдээлэл ирүүлсэн. Тэгээд би тухайн өдөр жижүүрийн бүрэлдэхүүнд мөрдөгчөөр ажиллаж байсан ахмад дуудлага мэдээллийг мэдэгдсэн. Тухайн дуудлага мэдээлэл ирээд удаагүй байхад дугаарыг нь санахгүй байна нэг эрэгтэй хүн дугаарын утсанд залгаад “би хутгалсан, Ариунболд эмнэлэг явсан, би бетон зуурмагийн хашаанд гэртээ байна” гэж хэлсэн. Тэгээд би эргүүлийн цагдаа , нарт хэлж тэр хаяг руу явуулсан. Тэр хаягнаас эргүүлийн цагдаа , нар ******* гэх хүнийг цагдаагийн газарт авч ирээд драгер *******аж үлээлгэхэд 2,35% гарсан учраас эрүүлжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 23/
- Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 09 дугаартай “ Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн цамцанд зүсэгдэлтүүд, гогдолт байна. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн цамцны 11х2мм, 5x1 мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлтүүд, уг цамцны 7х5мм хэмжээтэй гэмтэл нь гогдож татах хүчний үйлчлэлээр үүссэн шинэ гогдолт байна. Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн цамцанд үүссэн зүсэгдэлтүүдийг нь шинжилгээнд ирүүлсэн шаргал өнгийн бариултай хутгаар үүссэн байж болно” гэх дүгнэлт /хх-ийн 25-27/
- Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын -ний өдрийн 05 дугаартай “Ирүүлсэн өвчний түүхийн хуулбараар Г. биед хэвлийн хөндий рүү нэвтэрч давсаг гэмтээсэн шарх, цээжинд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хэвлийн хөндий рүү нэвтэрч давсаг гэмтээсэн шарх гэмтлийн хүнд зэрэгт, цээжний шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 36-37/
- Гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх-ийн 4-9
- Хутганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 10/
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар хохирогч 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр бусдад хутгалуулсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч нь бусдад хутгалуулсны улмаас түүний эрүүл мэндэд “хэвлийн хөндий рүү нэвтэрч давсаг гэмтээсэн шарх, цээжинд шарх” бүхий гэмтэл учирсан, уг гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн болох нь Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын -ний өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хохирогч Г. өвчний түүхийн хуулбараар тус тус нотлогдож байна.
Хохирогч Г. эрүүл мэндэд учирсан “хэвлийн хөндий рүү нэвтэрч давсаг гэмтээсэн шарх, цээжинд шарх” бүхий гэмтлийг шүүгдэгч ******* 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар *******ийн нутаг, бетон зуурмагийн үйлдвэрийн хашаанд байх монгол гэрт хутгаар учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогч Г. эрүүл мэндэд учирсан гэмтлийг хутгалж учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлсэн боловч түүний өмгөөлөгчөөс “шүүгдэгч хохирогчийн толгойг цохисон үйлдлийн улмаас санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж хутгалсан тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэсэн тайлбарыг гарган мэтгэлцэж байна.
Эрүүгийн хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь “хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл” байхыг шаарддаг. Өөрөөр хэлбэл дээрх нөхцөл байдал нь хохирогчийн идэвхтэй үйл хөдлөлөөр илрэх бөгөөд хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд хохирогч Г. зүгээс шүүгдэгч *******т хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан гэх идэвхтэй үйлдлийг хийгээгүй байна.
Хохирогч нь “гэрийн рамаа галын сийлтүүрээр нээх гэж байгаад халтираад *******ын толгойг цохисон” гэж мэдүүлсэн, шүүгдэгч, хохирогч нар нь хамтдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан, гэмт хэрэг гарахаас өмнө муудалцсан, маргалдсан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хохирогч шүүгдэгч *******т хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь тухайн үед үүссэн нөхцөл байдлыг бүрэн ойлгоогүй, зөв дүгнэлт хийлгүйгээр хохирогч хутгалж хүнд гэмтэл учруулж байгаа үйлдэл нь санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжгүй байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч *******ын хохирогч хутгалж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэж бусдад хүнд гэмтэл учруулж байгаа шинжээрээ Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* нь хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч Г. эрүүл мэндэд цээжинд шарх бүхий хөнгөн гэмтэл, хэвлийн хөндий рүү нэвтэрч давсаг гэмтээсэн шарх бүхий хүнд гэмтлийг тус тус учруулсан боловч прокуророос шүүгдэгчийн үйлдлийг нэг цаг хугацаанд нэг үйлдлээр үйлдэгдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг буруутгах үндэслэлгүй байх тул хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******ыг хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол /гэмтэл/ санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “Шүүгдэгч ******* нь мэс хэрэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд гэмтэл учруулсан байх тул гэм буруутай гэж үзэж байна” гэсэн дүгнэлт гаргасан нь хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудад нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт байх тул шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.
Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч ******* нь тухайн үед үүссэн нөхцөл байдал буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Г. эмчилгээтэй холбоотой зардлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгчийн хувийн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн эмчилгээтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 3 хоног цагдан хоригдсон байх тул ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, хасах нь зүйтэй.
Хохирол төлбөр, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь хохирогч Г. эмчилгээтэй холбогдон гарсан 2.598.800 төгрөгийг Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт төлсөн болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтаар тогтоогдсон, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзлээ.
Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэж байгаа боловч түүний эрүүл мэндэд шүүгдэгчийн үйлдлийн улмаас хүнд гэмтэл учирсан байх тул хохирогч нь өөрт учирсан хохирлын талаарх баримтаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заав.
Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хохирогчийн эмчилгээний төлбөр 2.598.800 төгрөгийг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шаргал өнгийн иштэй, 13 см ажлын хэсгийн урттай , 9.5 см урт бариултай, ажлын хэсэг дээрээ “Хортиця” гэсэн бичигтэй хутга 1ширхэг, хохирогчийн өмсөж явсан ногоон өнгийн цамц зэргийг эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Хутга болон хохирогчийн өмсөж явсан цамцыг хураан авсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай саналаа мөрдөгч 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гаргасан атал прокурор уг тогтоолыг хүчинтэйд тооцох тухай тогтоолоо 2023 оны дүгээр сарын 06-ны өдөр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “прокурор хүлээн авснаас хойш 24 цагийн дотор мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн байна. Гэвч энэ зөрчлийг арилгуулахаар хэргийг прокурорт буцаах, шүүх хуралдааныг хойшлуулах нь хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөөлөхөөргүй байна гэж үзэж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн ба прокурор цаашид анхаарах шаардлагатай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Шүүгдэгч ******* овгийн ******* *******ыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч ******* овгийн ******* *******т 3 /гурван/ жил 5 /таван/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, хассугай.
5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хохирогчийн эмчилгээний төлбөр 2.598.800 төгрөгийг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь өөрт учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, ногоон өнгийн цамц 1 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дундговь аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХБАТ
ШҮҮГЧИД З.УУГАНБАЯР
Б.ТӨРБОЛД