Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 483

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,

  Нэхэмжлэгч: Булган аймаг, ... оршин суугаа, Д ийн Г -гийн нэхэмжлэлтэй

  Нөхөх олговорыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2020/00490/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Төрийг төлөөлж прокурор П.Шижиртуяа, нэхэмжлэгч Д.Г , нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай аав Б.Д  нь 1938 оны 06 сарын 03-ны өдөр улс төрийн хилс хэрэгт баривчлагдаж онцгой бүрэн эрхэт комиссын 1938 оны 06 сарын 30-ны өдрийн 21 дүгээр хурлын тогтоолоор шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэн. Аав Б.Д ийн хэргийг хянаад дээд шүүхийн эрүүгийн коллегийн 1992 оны 07 сарын 06-ны өдрийн 112 дугаар магадлалаар цагаатгасан. Аав маань шоронгоос гарч ирээд эхнэр хүүхдүүдийн хамт амьдарч байгаад 1971 онд өөд болсон. Нөхөх олговор 40,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

  Төрийг төлөөлж оролцсон прокурор П.Шижиртуяа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Д  нь улс төрийн хэлс хэрэгт гүтгэгдэн 10 жилийн хорих ял эдэлсэн. 1992 оны 07 сарын 06-ны өдөр цагаатгасан шийдвэр гарсан. Нэхэмжлэгч Г.Г  нь Б.Д ийн төрсөн охин болох нь дараах  Иргэний хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн бүрүүлсэн дараах нотлох баримтаар нотлогдож байна. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтанд Зууны мэдээ сонин нөхөх олговор олгох нэрсийн жагсаалтанд Д.Г гийн нэр,  Архивын ерөнхий газрын үндэсний төв архивын 2019 оны 01 сарын 18-ны өдрийн 03-2/294 дугаартай лавлагаа, тагнуулын ерөнхий газрын архивын 2019 оны 04 сарын 08-ны өдрийн 05/1585 дугаар лавлагаа, 1992 оны  07 дугаар арын 24-ний өдрийн 112 дугаартай шүүхийн магадлал эдгээр нотлох баримтаар нэхэмжлэгч Д.Г гийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага нотлогдож байна. Улс төрийн хэлс хэрэг гүтгэгдэх, цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2 мөн Засгийн газрын 21 тогтоолын 3 дугаар хавсралтад заасны дагуу нөхөн олговрын нэхэмжлэл бүрдүүлсэн байна. Д.Г гийн нэхэмжлэлийн шаардлага болох нөхөн олговрын 40,000,000 төгрөгийг гаргуулан авах хууль зүйн үндэлэл  байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

  Д.Г  нь эцэг болох хэлмэгдэгч Б.Д ийн нөхөх олговрыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

  Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар “улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч мөн болох нь хууль ёсоор тооцогдсон этгээдэд учирсан хохирол /эд, хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх зөрчсөнөөс/-ыг энэ хуульд заасан үндэслэл, журам, хэмжээний дагуу нөхөх олговор хэлбэрээр нөхөн төлнө” гэжээ.

Д.Г  нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн цагаатгагдсан Б.Д ийн охин болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, иргэний үнэмлэхний хуулбар, Б.Д ийн нас барсны бүртгэлийн 2019 оны 03 сарын 20-ны өдрийн 45/007279 дугаар лавлагаа, Тангуулын ерөнхий газрын тусгай архивын 2019 оны 04 сарын 08-ны өдрийн 05/1585 дугаар лавлагаа, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоодсон байх тул тэрээр хэлмэгдэгчийн нөхөх олговорыг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн хяналтын шатны шүүхийн 1992 оны  07 дугаар арын 24-ний өдрийн 112 дугаар магадлалаар хэлмэгдэгч Б.Д ийг цагаатгаж, цагаатгалын үнэмлэх олгожээ.

Түүнчлэн “Зууны мэдээ” сонины 2020 оны 03 сарын 27-ны өдрийн №** дугаартай Д ийн Г  хэлмэгдэгч Б.Д ийн хүүхэд, 40,000,000 төгрөгийн нөхөх олговор авах эрхтэй гэж зарласан байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Булган аймгийн Баян-Агт сумын Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангаас нөхөх олговор 40,000,000 төгрөгийг гаргуулж хэлмэгдэгч Б.Д ийн охин Д ийн Г д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2, 16.1-д заасныг баримтлан Булган аймгийн Дашинчилэн сумын Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангаас хэлмэгдэгч Б.Д ийн нөхөх олговор 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш овогт Д ийн Г-д олгосугай.

  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  тайлбарласугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             О.ОДОНЧИМЭГ