Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 197

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд хаалттайгаар хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Налайх дүүргийн ******* дугаар хороо, *******3 дугаар байрны 1******* тоотод оршин суух, ******* овогт Б.Ө /РД: /-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Налайх дүүргийн ******* дугаар хороо, *******4 дүгээр байрны *******0******* тоотод оршин суух, ******* овогт Б.Э /РД: /-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч Б.Ө,

хариуцагч Б.Э,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбартаа: Би Б.Этай *******009 онд танилцаж, хамтран амьдарч, *******009 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас *******009 оны 1******* дугаар сарын 06-ны өдөр хүү ******* төрсөн. Б.Э хамт амьдрах хугацаанд ажил хийнэ гэж гэрээсээ гараад найз нөхөдтэйгөө архи уух болж, улмаар агсам тавьж, хэл амаар доромжилдог болсон. Энэ үйлдэл нь хэрээс хэтэрч хүү, бид хоёрыг айлгаж, надад гар хүрч, зоддог болсон. Би түүнтэй хамт амьдрах гэж олон удаа тэвчиж, эцэст нь хүүгийнхээ ирээдүйг бодож *******015 оноос эхлэн Б.Эаас салж, тусдаа амьдарсан.

Одоо надад Б.Эыг гэх хайр сэтгэл байхгүй болсон. Иймд эвлэрч амьдрах ямар ч боломж байхгүй. Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжид үлдээх хүсэлтэй байна. Хүүхдийн тэтгэлэг шаардахгүй. Бидний дунд хуваах эд хөрөнгө байхгүй гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид *******015 оноос хойш тусдаа амьдрах болж, дахин эвлэрч хамт амьдрах боломжгүй болсон учир гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдийн асрамж болон эд хөрөнгийн талаар маргах зүйл байхгүй гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч Б.Эт холбогдуулан  гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагчийн зүгээс маргааны эсрэг байр суурь илэрхийлээгүй.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар  гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай тухай нэхэмжлэл нь шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан болно.

 

Б.Э, Б.Ө нар нь *******009 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас *******009 оны 1******* дугаар сарын 06-ны өдөр хүү ******* төрсөн, хүү ******* нь одоо эхийн хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Ө гэрлэлт цуцлуулах болсон шалтгаанаа “...Б.Э гэр бүлдээ анхаарал тавьдаггүй, хайр халамжгүй, архи их ууж, гадуур хонуутаар явж, ааш авир нь өөрчлөгдсөн” гэж, хариуцагч Б.Э “Одоо  хамт амьдрах боломжгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа зэргээс үзвэл, гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасан “ Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг аливаа хэлбэрээр зөрчихгүй байх” үүргээ биелүүлээгүйгээс болжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигч нь гэрлэлтээ цуцлуулна, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон гэдгээ илэрхийлсэн, гэр бүлийн харилцаагаа хэвээр үргэлжлүүлэх санаачилага гаргаагүй тул гэрлэгчдийг эвлэрлүүлэх бүх талын арга хэмжээг авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлт нь сайн дурын харилцаан дээр үндэслэх зарчим, хэргийн нөхцөл байдал, *******0*******0 оны 04 дүгээр сарын *******3-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон, эхнэр, нөхрийн *******015 оноос хойш тусдаа амьдарч байгаа зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид нь хүүхдүүдийн асрамж, тэтгэмжийн талаар өөрсдийн байр суурийг ойлгомжтой, тодорхой, нэг мөр илэрхийлсэн болно. 

Б.Э, Б.Ө нарын хувьд хэн аль нь Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхдүүдээ өөрийн асрамжид авах боломжтой, энэ талаар харилцан тэгш эрхтэй бөгөөд нэхэмжлэгчийн хүүхдүүдээ өөрийн асрамжинд авах шаардлагатай хариуцагч маргаагүй, мөн хуульд зааснаар асрамжийн талаар тайлбар өгөх насанд хүрсэн хүүхэд эхийн хамт амьдрах болохоо илэрхийлсэн тул хүү *******г эхийн асрамжид үлдээж байна.     

Гэр бүлийн тухай хуулийн *******6 дугаар зүйлд зааснаар хариуцагч нь өөрийн хүүхдийг хүмүүжүүлэхэд эцгийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцох нь, түүнчлэн хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд сонирхогч этгээд хүүхдийн асрамжийн талаар маргах эрх тус тус нээлттэй болохыг дурдвал зохино.

Зохигч нь хүүхдийн тэтгэлэг болон дундын эд хөрөнгийн талаар энэ хэрэгт маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.1, 116, 118, 13******* дугаар зүйлийн 13*******.6 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* овогт Б.Э, ******* овогт Б.Ө нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

*******. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү *******г эх Б.Өын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай *******6 дугаар зүйлийн *******6.*******-т заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.*******-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 1*******0 дугаар зүйлийн 1*******0.*******-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                               Т.БАДРАХ