| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2023/0080/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/81 |
| Огноо | 2023-06-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Отгонбаатар |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2023/ШЦТ/81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч Ч.Отгонбаатар,
Хохирогчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн /цахим/,
Шүүгдэгч Д. нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн Сайнцагаан суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг, гэх газар нутаглах, аймгийн аварга малчин шагналтай, урьд ял шийтгэлгүй, овогт /РД:ЗЮ86**************19/.
Шүүгдэгч Д. нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг “Амин ус” гэх газар байрлах монгол гэрт 2023 оны 02 дугаар сарын 19-ний орой 19 цагийн орчимд иргэн С. баруун нүдэнд цохиж баруун нүдний эвэрлэгт цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Шүүгдэгч Д. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултад хариулна” гэв.
- Шүүгдэгч Д. мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “Би ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Отгонбаатарын 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа. Тогтоолыг ойлгосон, би мэдүүлэг өгнө. Тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр ******* суманд хөдөө гэртээ байж байхад 18 цагийн үед манай өргөмөл дүү Янжив хонио хурааж ирье гээд машинтай явсан. Тэгээд ирэхгүй 1-2 цаг болохоор нь “яав ийв” гээд би өөрөө араас нь явсан. Тэгээд би явж байтал зам дээр Өвөрхангайн Эрдэнэбат гэдэг айлын гадаа манай дүү унаж явсан машин харагдсан. Тэгэхээр нь очоод тухайн айлын гадаа машинтайгаа зогстол Янжив хамраас нь цус гарчихсан, согтуу айлын хоёр залуутай гадаа байж байсан. Тэгэхээр нь би “яасан юм” гэтэл нэг танихгүй залуу нь “Бямбаа, Янжив” хоёр хоорондоо муудаад гэж хэлсэн. Би “Бямбаа хаана байгаа юм” гэж асуутал нөгөө залуу “гэрт байгаа” гэсэн. Тэгэхээр нь би гэрт ороод Бямбаад хандан “яагаад та хоёр зодолдсон юм бэ, нутгийн хүмүүс байж хоорондоо айлд ирж муудаад” гэж хэлэхэд Бямбаа юм дугараагүй. Би буцаад гэрээс гартал айлын эзэн нь намайг “гэрт орж идээ ид” гэхээр нь би буцаад гэрт орсон. Тэгтэл айлын эзэн нэг шил хараа нэртэй 0.5 литрийн архи гаргаж ирсэн, Бямбаа, бид хоёр тухайн архийг талд нь ортол уусан. Тэгээд би гэрийн эзэнтэй “Сүүж усанд анх таарч байсан даа” гэж яриад байж байтал Бямбаа баруун орон дээр сууж байснаа “Сүүж ус ямар чиний ус юм уу” гэж босож ирээд элдэв бусын юм яриад агсан тавиад байсан. Тэгэхээр нь би гарынхаа ар хэсгээр нэг удаа нүүр хэсэг рүү цохисон. Тэгээд Бямбаа юм яриагүй чимээгүй суусан. Бид нар тухайн шил архиа уугаад дууссан чинь Бямбаа дахиж агсан тавиад босож ирээд намайг тэвэрч аваад гэрийн хойд авдар руу шахсан. Тэгэхээр нь би “айлд муудалцаад хэрэггүй, гарья” гээд бид хоёр гэрээс гарсан. Бямбаа гэрээс гараад ирэхэд нь би Бямбааг хөлийг нь дэгээдэж унагасан. Бямбааг газар ойчихоор нь хүзүүнд нь байсан зүйлээс татсан, тэгтэл айлын хүмүүс бид хоёрыг салгасан, өөр зүйл болоогүй. Би нүүр хэсэгт нь гарын ар талаараа нэг удаа цохисон, газарт хавсарч унагаасан. нь миний биед гэмтэл учруулаагүй. нь намайг ирэхээс өмнө согтуу халамцуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 36-*******/
- Хохирогч С. “Би 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Цагаан хадны бууц гэх газарт Янживийн хамтаар 1 том савтай пиво хувааж уусан юм. Тэр газраасаа хөдлөөд хойш байх Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат айлд очиж би 1 шил архи аваад тухайн айлд архиа ууж эхэлсэн. Тэгж байтал тухайн айлд орж ирсэн. Намайг тухайн айлын баруун талын орон дээр сууж байтал Сүүж гэх газарт байх худгийн усанд Өвөрхангай айлыг малаа усаллаа гэж хэлэхээр нь би “наад худаг чинь чиний бэлчээрийн худаг биш, манай худаг” гэж хэлтэл баруун нүдний орчимд цохиж авсан, цохисныхоо дараа намайг миний зүүсэн байсан ороолтоор боож аваад газраар чирсэн. Тухайн үед би ухаан балартаад манарсан байсан, тэр айлын хүн намайг гээс салгаад гэртээ авч үлдсэн. Харин дүү хаа хамтаар явсан. Би тухайн айлдаа байж байгаад нэлээд орой харьсан юм. Намайг зодох үед цаг ойролцоогоор 19 цаг болж байсан юм. Тэгээд би гэртээ байж байгаад миний баруун нүд орчимд их зовуурилан олон хоног өвдөхөөр нь сумын эмнэлэг дээр 2023 оны 02 дугаар сарын 27- ны өдөр ирж үзүүлсэн юм. Эмч миний нүдийг үзээд нүдээ үзүүлэх шаардлагатай байна тархи толгой доргисон байна гэж хэлсэн. Эмнэлэг дотор таараад манай эгч “чи манай дүүг зодсон байна ш дээ, та нар чинь нэг хонхрын хүмүүс ш дээ” гэтэл “юун сүртэй пизда вэ” гэж хэлээд эмнэлгээс гараад явсан юм. Би тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргах болсон юм. Миний баруун нүд их хөхөрсөн мөн зүүн нүд орчимд хөхөрсөн толгой их өвдөж, нүд одоо болтол зүгээр болохгүй байна. Өөр ямар нэгэн гэмтэл шарх үүсээгүй. Би эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна. Намайг ална шулна гээд л дайраад байсан. Би уг нь буруу зүйл хэлээгүй. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 6/
- Гэрч “ манай төрсөн дүү байгаа юм. Манай дүү эмээ, эхнэрийн хамтаар амьдардаг. 2023 оны 02 дугаар сарын 21-ний өглөө буюу цагаан сарын шинийн 1-ний өглөө эмээтэйгээ золгохоор хөдөө гэрт нь иртэл баруун талын нүд нь хөхөрсөн, нэлээд хавдартай болсон байсан юм. Тухайн үед би болсон явдлын талаар дүүгээсээ асуутал “Янживтай уусан, түүний ах нь намайг Өвөрхангай аймгийн отрын айлд хэвтэж байсан чинь зодсон” гэж хэлсэн юм. Би 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр дүүгээ дагуулан сумын төвийн эмнэлэг дээр ирээд үзүүлж байтал таарахаар нь “чи яагаад манай дүүг зодож байгаа юм” гэтэл “сүртэй пизда вэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь “бид нар хэлдэг газарт нь хэлж шалгуулна” гэж хэлтэл “та нар хэлдэг газартаа хэлээд явахгүй юу” гэж хэлсэн. Манай дүүгийн баруун нүд нь нэлээд удаан хөхөрсөн улайлттай байгаад байна, цаанаа гэмтэлтэй байж магадгүй гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан. Одоо С. толгой доргисон мөн баруун нүд нь их улайсан, хөхөрсөн хэсэг нь арилж байгаа боловч цаанаа зовуурьтай байна гэж хэлсэн”гэх мэдүүлэг/хх-ийн 10/
- Гэрч Б. Дэмиддонровын “Би ******* сумын Аман Ус гэх газарт өөрийн нагац ах Эрдэнэбат ахынд малтайгаа отроор яваа юм. 2023 оны 02 сарын 19-ний орой бид нар сар шинийн буузаа хийгээд 4-лээ байсан юм. Би гарч адуугаа усалчихаад гэрт иртэл Бямбасүрэн, Янжив нар манайд архи уугаад сууж байсан. Би гэрт орж ирээд буузаа хийгээд сууж байтал , Янжив нар хоорондоо муудалцаад, манай малыг хөөж туудаг гэж ярьж байхдаа нударгаараа шавхрах шиг болсон. Тэр үед хамараас багахан цус гарсан. Тэгээд , Янжив нар гэрээс гараад гэрийн гадаа чанга чанга дугараад байхаар нь бид 2 гараад 2 тийшээ салгаад байж байтал машинтайгаа ирсэн. түрүүлж орж ирээд орон дээр хэвтсэн юм. Гэтэл орж ирээд орон дээрээс татаж босгож ирсэн. , д “чи нутаг усны хүн байна, нэгнийгээ яаж байгаа юм бэ” гэх зэргээр хэлсэн. Тэр үед би бууз чимхэж байсан. Тэгээд хоорондоо нутаг ус ярьж байснаа “сүүжийн ус чиний ус юм уу” гэсэн чинь цохих шиг чимээ гарахаар нь хартал нүүрээ дараад тонгойж сууж байснаа босч ирээд хоорондоо барьцалдаж аваад гэрээс гарсан. Бид хэд гэртээ буузаа чимхэж байтал эгч “гарч хараач” гэсэн. Тэгээд би гэрээс гарах үед газарт 4 хөлөлсөн байдалтай, нь хүзүүнд нь зүүлттэй байсан хоолойвчноос нь татаж байхаар нь би г нь салгаад гэрт орж ирсэн. Араас нөгөө хэд бөөндөө орж ирсэн. Тэгээд гэрт ууж байсан архиа дуусаад бөөнөөрөө гарсан. Харин намайг авч явах гээд байна гээд иргэж орж ирсэн, хүмүүсийг явсны дараа гэрт нь хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн15-16/
- Гэрч А.Шинэ- Ирээдүйн “Би ******* сумын 3-р багийн нутаг Аман ус гэх газарт отроор байгаа юм. Би гэртээ байтал хажуу Эрдэнэбат ахын гэрт *******ы нутгийн зүс таних , Янжив нар ирсэн байсан. Намайг Эрдэнэбат ахын гэрт орж ирэхэд , Янжив нар орж гараад архи уугаад сууж байсан. Тэгээд удалгүй гэрийн гадаа машин ирж, Улаана ах ирсэн. Тэд Эрдэнэбат ахынд орцгоосон. Намайг гэртээ байж байтал гадаа хүмүүс түжигнээд байхаар нь гараад иртэл Эрдэнэбат ах Дэмиддонров нар , нарыг салгаж байхаар нь очсон. машиныхаа урд, сөхрүүлсэн, хоолойвчноос нь татаад байхааар нь би хоолойвчийг нь толгойноос нь мулталсан. Би Эрдэнэбат ахын гэрт хамт орж ирээд хэсэг байсан. Тэгээд явцгаах болоход би мотоциклоор нь хүргээд өгье гээд гарсан. Мотоциклыг нь асаагаад ардаа сундлаад хөдлөөд гэрийн зүүн талруу гартал “би энд буугаад үлдэе, чи цааашаа явчих, намайг авч явах гээд байна” гэж хэлээд мотоциклоос буугаад эргээд гэрлүү явсан. машинтайгаа миний араас ирээд намайг зогсч байхад хаашаа явсан гэж асуусан. Тэгэхээр нь би “гэр рүү орсон уу, яасан” гэтэл “за за ах нь явлаа” гэсэн, өөр зүйл болоогүй. Бямбасүрэн мотоциклоос унасан зүйл байхгүй. Манай гэрээс 4 орчим км газарт х байдаг. 22 цагийн орчимд гэрт нь хүргэж өгсөн. Би өөрөө жолоо барьж гэрт нь хүргэж өгөөд гэрт нь хоноод явсан. Гэрт нь эхнэр, эмээ мөн жоохон хүүхдүүд байсан. Намайг зүгээр байхад Улаанаа цохичих юм гэж хэлж байсан. Тэр үед эмээ нь хэн чамайг архи уу гэсэн юм гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/
- Гэрч “Манайх отроор нүүж яваад 2022 оны 11 сард ******* Аман ус гэх газар ирээд буусан юм. 2023 оны 02 сарын 19-ний орой 18-19 цагийн үед хамтаар манай гэрт орж ирээд “1 шил архи өгчих, дараа өгье” гэсэн. Тэгээд манай нөхөр Эрдэнэбат 1 шил архи өгсөн чинь нөгөө архиа манай гэрт уух болсон юм. Гэтэл Янживтай “танайх манай тэмээ малыг хөөсөн” гээд маргалдсан. Тэр үед нударгаараа шавхардсан чинь хамараас цус гарсан. Тэгээд гэрээс гарсан, гадаа юу болсныг мэдээгүй, манай хүүхдүүд харсан. Улаанаа ирж байна гээд манай гэрийн баруун орон дээр хэвтсэн. Улаанаа орж ирээд татаж босгож ирээд “чи нэг нутаг усны хүн байж нэгнийгээ яаж байгаа юм” гэж ярьж байснаа худаг ус яриад хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэр үед Улаанаа гэх залуу сууж байхдаа цохиод авах шиг болсон. Тэгээд хоорондоо барилцаад гэрээс гарсан. Тэр үед , Янжив, 3 гэрээс гарсны дараа гадаа их дуу чимээ гараад байсан. Би тэр үед гэрт байсан хүмүүсийг “гараач” гэтэл Эрдэнэбат, Дэмиддонров 2 гэрээс гарсан. Удалгүй нөгөө хэд эргэж орж ирээд ууж байсан архиа дахиад ууцгаасан. Тэр үед “чи миний нүдийг цохичихлоо” гээд уйлж байсан. Харин “би чиний нүдийг цохисон ч *******д очоод гараад ирнэ” гэх зэргээр хэлсэн. Тэгж байгаад явахаар гарцгаасан. Харин Янжив, нар явсан. нь намайг авч явах гээд байна гээд гэрт орж ирж хэсэг байж байгаад гэрт нь хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/
- ******* аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 49 дугаартай “ С. биед баруун нүдний эвэрлэгт цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь 5-10 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна” гэх дүгнэлт /хх-ийн 25-26/ - Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/
- Хохирогчоос ирүүлсэн хохирлын талаарх баримтууд
- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар :
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч нь 2023 оны 02 дугаар сарын 19-ний орой 19 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг “Амин ус” гэх газар байрлах монгол гэрт бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч нь бусдад зодуулсны улмаас түүний эрүүл мэндэд “баруун нүдний эвэрлэгт цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт” бүхий гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарч байгаа болох нь шинжээч эмчийн 49 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.
Хохирогч С. эрүүл мэндэд учирсан “баруун нүдний эвэрлэгт цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтлийг шүүгдэгч Д. 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр цохих байдлаар учруулсан болох нь хохирогч , Ц., А.Шинэ- Ирээдүй, Б. Дэмиддонров нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.гийн хохирогч г цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүхээс оногдуулах ял шийтгэл, бусад асуудлын талаар:
Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн хувийн байдал, прокурорын санал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдардаг тул түүний орлого олох нөхцөл боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоолоо.
Хохирогч нь өөрт учирсан хохирлын талаарх 356.818 төгрөгийн баримтыг ирүүлснийг судалж үзэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанаас хойш хохирогчийн эрүүл мэндийн байдалтай холбогдон гарсан зардлын баримтууд байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ... эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн...эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан...зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Шүүхээс шүүгдэгч Д.г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнээс 356.818 төгрөгийг гаргуулан хохирогч д олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Шүүхээс шүүгдэгч ******* торгох ял оногдуулсан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.гээс 356.818 төгрөгийг гаргуулан хохирогч д олгосугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Г.МӨНХБАТ