Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/332

 

 

 

 

                                                                                                           

 

 

 

 

  

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

Улсын яллагчаар Ц.Сонинмөнх,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч ББ.Бд холбогдох эрүүгийн ............дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэж мэдүүлжээ.

 

Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 16 цагийн үед Төв аймгийн Борнуур сум Мандал 2 дугаар баг Малчдын хорооны 3 дугаар гудамжны 301 тоотод оршин суух насанд хүрээгүй Б.С, У.Тнарын биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж “Тамхины бөөний цэг”-ийн цонхыг хагалж, эд зүйл хулгайллаа гэх шалтгаанаар зодож, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд:

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч У.Тэмүүжингийн ...Би 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Борнуур сумын “Тамхины цэгийн” цонхыг дүү Б.Стайгаа нийлж хагалж ороод хайрцагтай мөнгө алибаба, шоколад, зэргийг аваад хайрцагтай мөнгийг нь цүнхэндээ хийгээд алибаба, шоколадыг нь дүү Б.Стайгаа хуваагаад идсэн тэгээд маргааш нь буюу 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн үед манай ээж Удвалцэцэг, Тамхины цэгийн худалдагч Минжбадгар эгчийн ээж Б.Б, түүний хүү Хүлүгэ, нарын хамт манай гэрт орж ирээд манай ээж Удвалцэцэг, Б.Б эгчид хандаж хулгай хийсэн хүүхдүүдийг хашраагаад өг гэж хэлсэн чинь Б.Б эгч намайг боожгойноос чимхээд чихийг минь мушгиж хөл рүү минь гар утасны батарейгаар цохиж манай дүү Б.Сын нүүр лүү нь гараараа алгадаж гар утасны батарейгаар толгой руу цохиж цус гаргаж чихнээс нь хумсаараа чимхээд боожгойноос нь хумсаараа чимхэж тамхины цогоор манай дүүгийн нэг гарыг түлж бас миний хоёр гарыг түлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Сын ...Б.Б эгч манай гэрт орж ирээд намайг шууд алгадаж унагаад миний боожгойноос гараараа чимхээд, чихнээс гараараа зулгаагаад толгой руу гар утасны батарейгаар цохиж хагалаад тамхины цогоор миний гарыг дарж түлчхээд манай ах Тэмүүжинг зодсон тэгээд Б.Б эгч надаас миний 160.000 төгрөг хаана байна дахиж хулгай хийвэл хохино шүү гээд загнаж байгаад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

Гэрч М.Удвалцэцэгийн ...2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр манай хоёр хүүхэд болох 9 настай Тэмүүжин, 5 настай Б.С нар Борнуур суманд үйл ажиллагаа явуулдаг “Тамхи” худалдаалах цэгийн цонхийг нь хагалж улмаар цонхоор нь ороод хайрцагтай бэлэн мөнгө болох 140.000 төгрөг аваад манай хүү Тэмүүжин, хичээлийн цүнхэндээ хийчихсэн байсан. Тэгээд би “Тамхи” худаалах цэгийн худалдагч Минжбадгараас очиж уучлалт гуйгаад мөнгийг нь буцааж өгөөд хагалсан цонхыг нь шил хийлгэж бүтэн болгохоор тохироод гэртээ харьж амарсан. Маргааш өглөө нь буюу 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн үед “Тамхи” худалдаалах цэгийн цонхыг засаж өгөөд харих гэсэн чинь Минжбадгарын ээж Б.Б танай гэрт очиж танай хоёр хүүхэдтэй уулзана манай дэлгүүрийн гадуур эргэлдээд байна гээд намайг дагаад манай гэрт очсон тэгээд Б.Б эгч манай хоёр хүүхдээс миний хайрцагтай мөнгөнд 300.000 төгрөг байсан 160.000 төгрөг дутаад байна хаана гээд манай бага хүү Б.Сыг алгадаж унагаад манай хоёр хүүхдийг зодоод эхэлсэн. Би манай хоёр хүүхэд буруу зүйл хийсэн айж сандраад Б.Б эгчид хандаж хашраагаад өг гэж хэлсэн. Тэгсэн чинь хоёр хүүхдийг минь арай л хэтэрхий зодсонд би гомдолтой байна... гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Гэрч Б.Минжбадгарын ...Би Төв аймгийн Борнуур суманд хувиараа Тамхины бөөний цэг ажиллуулдаг 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр манай хөрш айлын бага насны 2 хүүхэд манай тамхины цэгийн цонхыг хагалж ороод дотроос нь бэлэн мөнгө алибаба, шоколад зэргийг хулгайлж аваад явсан байсан. Би тухайн үед нь хоёр хүүхдийн ээж Удвалцэцэгтэй уулзаад дахиж битгий ийм муухай зүйл хийгээрэй гэж сануулаад цонхыг минь шил хийлгэж өгөөрэй гэж хэлээд гарсан. Маргааш нь би Сумын төв орох ажил гараад ээж Б.Бгээ үлдээгээд явчхаад ирсэн намайг дэлгүүртээ орж ирсэн чинь Удвалцэцэг хамт манай дэлгүүрт орж ирсэн тэгсэн чинь манай ээж Б.Б Удвалцэцэгтэй хамт гэрт нь очиж дэлгүүрийн цонхоор орсон хоёр хүүхэдтэй уулзаж ярилцана гээд явсан. Тухайн хоёр хүүхэд нь манай дэлгүүрт хоёр удаа нэвтэрч орж байгаа би ядарсан амьдралтай хүмүүст гай болоод яах вэ гэж бодоод цагдаад өргөдөл гаргаж өгч байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/,

Гэрч А.Соёлмаагийн ...Би 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хуваарийн дагуу Борнуур сумын Эрүүл мэндийн төв дээр жижүүрийн эмчээр ажилсан. 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр надаас ээлж хүлээж авах байсан Баттуяа эмчийн ар гэрт нь ажил гараад би Баттуяа эмчийн оронд нь элжинд гарч өгсөн гэтэл 18 цаг 55 минутад Борнуур сумын иргэн Удвалцэцэг 5 настай Сайханбаяр, 9 настай У.Тгэх хоёр хүүхдийн хамт ирээд манай хоёр хүүхдийг хүн зодсон гэж хэлээд үзүүлсэн би тухайн хоёр хүүхдийг хүлээн авч биеийн байдлыг нь үзээд Улаанбаатар хот орж гэмтлийн эмнэлэгт үзүүлэх талаар зөвлөгөө өгөөд явуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Бгийн сэжигтнээр өгсөн ...Би Төв аймгийн Борнуур сумын Өгөөмөр 1 дүгээр баг 3-19 тоотод нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг. Манай том охин Минжбадгар Борнуур сумын Мандал 2 дугаар багт Тамхи худалдаалах цэг ажиллуулдаг гэтэл 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр манай охин Минжбадгарын ажиллуулж байсан тамхины цэгийн цонхыг хагалж 5 настай Б.С, 9 настай У.Тгэх хоёр хүүхэд ороод дотроос нь 160.000 төгрөг Алибаба, Шоколад, зэргийг аваад явсан байсан. Бид нар бага насны хүүхдүүд гэж бодоод тухайн үед нь дахиж тийм муухай зүйл хийж болохгүй гэж захиж байгаад 5 настай Б.С, 9 настай У.Тгэх хоёрын ээж Удвалцэцэгт маргааш ирж цонх засаж өгөөрэй гэж хэлээд явуулсан. Маргааш нь буюу 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр манай охин Минжбадгар намайг та дэлгүүрт түр сууж байгаач би дэлгүүр орчхоод ирмээр байна гэхээр нь би дэлгүүрт нь очоод түр сууж байсан чинь таксины жолооч залуу цаасанд боосон цонхны шил оруулж өгсөн тэгээд 15 цагийн үед манай охин Минжбадгар Удвалцэцэг хоёр дэлгүүрт зэрэг орж ирсэн би Удвалцэцэгт хандаж та нөгөө нөхдийн ээж мөн үү танай гэрт очиж уулзана гээд Удвалцэцэгийн гэр лүү манай хүү Хүлүгэ, Удвалцэцэг нарын хамт очоод гэрт нь орсон чинь Удвалцэцэгийн хоёр хүүхэд гэртээ орон дээрээ сууж байсан. Би гэрт нь ороод хулгай хийсэн хүүхдүүд мөн үү? гэж асуусан чинь Удвалцэцэг мөн гэж хэлсэн. Тэгээд би 5 настай Б.С, 9 настай У.Тнараас үлдсэн мөнгө нь хаана байна гэсэн чинь У.ТБ.С, хоёр уйлаад байхаар нь би та хоёр яагаад худлаа уйлаад байгаа юм бэ? гэж загнасан. Тэгсэн чинь Удвалцэцэг та наад хоёроо хашраагаад өг гэж хэлсэн. Тэгээд би Тэмүүжингийн чихнээс нь мушгиж орноос нь татаж буулгаад Тэмүүжинд хандаж Хятад улсад бол хулгай хийсэн хүний гарыг нь цавдаг юм гэсэн чинь Удвалцэцэг ногоон иштэй жижиг заазуур авч өгөөд май энэ хулгайч хүүхдийн гарыг цавч гэж хэлсэн тэгэхээр нь би заазуурын ар талын мөрөөр нь Тэмүүжингийн зүүн гарын бугуйг дарсан тэгсэн чинь манай хүү Хүлүгэ надаас заазуурыг нь авсан. Тэгээд би Б.Сын цамцнаас нь заамдаж байгаад нэг удаа алгадсан тэгээд би та хоёр дахиад хулгай хийгээд үзээрэй гэж хэлээд гэрээс нь гараад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,

Шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 427 дугаартай ...У.Тэмүүжингийн биед баруун гарын сарвуунд шарх, зүүн гарын сарвуу, зүүн гарын бугалган зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 50-51 дүгээр хуудас/,

Шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 428 дугаартай ...Б.Сын биед толгойд шарх, зүүн чих, баруун гарын сарвуу, төмсөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 54-55 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Бгийн яллагдагч ...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Надад сонгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 79 дүгээр хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

                                                                                                      

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Отгон нь эмчилгээний төлбөртэй холбоо баримтыг гаргаж өгөөгүй мөн  шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Б.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

 Эрүүгийн ............дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч ББ.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Б.Бгийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ногоон иштэй заазуур 1 ширхэг, гар утасны саарал батарей 1 ширхийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэснийг тус тус дурдах нь зүйтэй. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ББ.Бг “Хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Шүүгдэгч ББ.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ББ.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч ББ.Бд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

 5. Эрүүгийн ............дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч ББ.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн иштэй заазуур 1 ширхэг, гар утасны саарал батарей 1 ширхгийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

 7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ББ.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

 9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ББ.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ДЭЛГЭРМӨРӨН