Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/274

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б.Д-баяр,

Улсын яллагч Э.Уламбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү

Хохирогч Б.Э-,

Иргэний нэхэмжлэгч П.Ө-,

Шүүгдэгч М.О- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.О-т холбогдох эрүүгийн 2338000000250 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, М.О-,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  М.О- нь 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ...тоотод байрлах хашаан дотроос хохирогч Б.Б-ын Улаан хүрэн өнгийн Мустанг-5 маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дурсамж нийтийн цэнгээнт бүжгийн газраас 2023 оны 05 дугаар сарын дундуур хохирогч Б.М-оос “гар утсаар чинь нэг яриад өгье” гэж Самсунг А-72 маркийн гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 980.000 төгрөгийн хохирол учруулсан,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 07 дугаар сард хохирогч Б.Э-ээс “мотоцикпийг чинь нэг унаад үзчих үү” гэж Мустанг-5 маркийн мотоциклийг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр орой 17 цагийн үед хохирогч Л.Б-оос “мотоциклийг чинь унаад үзье ямар гоё мотортой юм” гэж Zongshen маркийн мотоциклийг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 19-20 цагийн хооронд хохирогч Д.А-гийн Улбар шар өнгийн Даюун маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2338000000250 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч М.О- нь шунахайн сэдэлтээр 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ...тоотод байрлах хашаан дотроос хохирогч Б.Б-ын Улаан хүрэн өнгийн Мустанг-5 маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

           Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дурсамж нийтийн цэнгээнт бүжгийн газраас 2023 оны 05 дугаар сарын дундуур хохирогч Б.М-оос “гар утсаар чинь нэг яриад өгье” гэж Самсунг А-72 маркийн гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 980.000 төгрөгийн хохирол учруулсан,

 Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 07 дугаар сард хохирогч Б.Э-ээс “мотоцикпийг чинь нэг унаад үзчих үү” гэж Мустанг-5 маркийн мотоциклийг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

 Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр орой 17 цагийн үед хохирогч Л.Б-оос “мотоциклийг чинь унаад үзье ямар гоё мотортой юм” гэж Zongshen маркийн мотоциклийг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

           Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 19-20 цагийн хооронд хохирогч Д.А-гийн Улбар шар өнгийн Даюун маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.О-ийн өгсөн: “...би мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Э-ийн өгсөн: “...Би 2022 оны 7  дугаар сарын 11-ний өдөр хүрэн мотоцикль авсан. Тухайн хэрэг гардаг өдөр шүүгдэгч надтай таараад миний унааг унаж үзье гээд аваад явсан. Би хэрэг гардаг өдөр цагдаад хэлсэн. Тэгээд би хөдөө яваад орж ирж чадахгүй байж байгаад сая орж ирлээ. Би одоо 1,500,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв...” гэх мэдүүлэг,

         Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Б-ын өгсөн:“...2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ...тоотод төрсөн хүү Б.О-ын гэрийг барилцаж тэндээ хоносон, тэгтэл маргааш өглөө нь буюу 2023 оны 05 дугаас сарын 27-ны өглөөний 06 цаг өнгөрч байх үед хашаан дотор гэрийн хажууд байсан улаан хүрэн өнгийн Мустанг-5 маркийн мотоцикпийг хашаанаас хулгайд алдсан юм...” гэх мэдүүлэг, /хх-ийн 22-23  тал/,

         Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.М-ын өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын дундуур шиг санаж байна Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багт байрлах Дурсамж нэртэй нийтийн цэнгээнт бүжгийн газар орой 22 цагийн үед ганцаараа сууж байтал жижиг биетэй, хэл муутай, туранхай, саарал дээлтэй танихгүй залуу над дээр ирээд ах та надад утсаараа ганц яриулаач гэхээр нь өөрийн Самсунг үйлдвэрийн А-72 маркийн гар утсаа өгсөн. Тэгтэл нөгөө залуу миний утсыг аваад гарсан юм. Би тухайн үед яриад оруулаад ирэх бол уу гэж бодоод байж байтал орж ирээгүй удаад байхаар нь араас нь гартал тухайн залуу байхгүй байсан. Би ганцаараа тэр хавиар жаал хайгаад олоогүй. Тэгээд 2023 оны 05 сарын 30-ны өдөр тухайн залуу надтай зах дээр согтуу таарсан, тэгэхээр би утсаа асуутал таксины ахад өгсөн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 тал/,

          Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Э-ийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сард шиг санаж байна, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар хороонд би хашааны үүдэн дээрээ мотоциклтойгоо байж байтал цэнхэр өнгийн дээлтэй туранхай шар залуу ирээд тамхи байна уу гэж асуухаар нь тамхи гаргаж өгөхөд надтай ярьж хэсэг зуур болсон. Тэгсэн ах та мотоциклоо зарахгүй биз гэхээр нь би одоогоор сайн мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгсэн таны мотоциклыг ганц унаад үзчих үү гэхээр нь мотоцикпоо өгөөд унуулсан чинь тэр чигтэй унаад зугтсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад хандах гэтэл хөдөө мал харах хүнгүй болоод яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-82 тал/,

          Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Л.Б-ийн өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн орой 17 цагийн үед Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Цагаан-Уул зах дээр мотоцикптойгоо 1000 унаанд явах гээд зогсож байтал нэг танихгүй залуу ирээд 13 дугаар хороо луу явна гээд араар суусан. Тэгээд 13 дугаар хорооны тад дээр очоод тэр залуутай 0,33-тай архи ууж байгаа нөгөө танихгүй залуу ах таны мотоцикпийг унаж үзье ямар гоё мотортой юм гэж хэлээд миний мотоциклийг унаад зугтсан юм. Тэгээд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм” гэх мэдүүлэг  /хх-ийн 105  тал/,

           Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.А-гийн: “...2023 оны 05 дугаар сарын 24-ний орой 19- 20 цагийн үед 10 дугаар хороонд нутгийн ах Энхтөрийн хашааны үүдэн дээр өөрийн эзэмшлийн Улбар шар өнгийн Даюун мотоцикпоо тавиад Сондор дэлгүүрийн АТМ ороод буцаад машинтай 15 минутын дараа иртэл миний Улбар шар өнгийн Даюун мотоцикл хулгайд алдагдсан байсан. Тэр хавиар хайгаад олоогүй байж байгаад цагдаагийн байгууллагад өргөдлөөр хандсан” гэх мэдүүлэг  /хх-ийн 135-136  тал/,

            Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Б.Д-гийн өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 27-ны өглөө 07 цагийн үед манай нутгийн дүү болох М.О- айлаас би мотоцикпоо аваад ирлээ гэж хэлээд хашаанд нь оруулаад ирсэн байсан. Удаагүй мотоциклоо зарна гээд хэлэхээр надтай хамт байсан П.Ө-өө гэх хүн би худалдаж авъя гэхэд М.О- 250,000 төгрөг гэж хэлээд П.Ө-өөд зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/,

         Мөрдөн шалгах ажиллагааны үед  гэрч П.Б-гийн өгсөн: “...Манай ээж ганцаараа байгаа маш хурдан Тосонцэнгэл сум руу яваад ирье гэж хэлэхээр миний дүү мөнгөний хэрэг байгаа юм уу ахад байгаа нь 80.000 төгрөг байна гэж хэлэхэд би тэгвэл танд мотоциклоо орхиод явъя гэж хэлэхэд нь би гэр лүүгээ орж 80,000 төгрөг авч өгөөд нөгөө залуугийн улбар шар өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоцикл үлдээгээд явсан. Дараа нь 2023 оны 06 дугаар сарын 06-07-ны хооронд ирж надад нөгөө 80,000 төгрөгөө өгөөд мотоциклоо аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 138-139  тал/   

          Гэрч Г.А-гийн өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн өглөө манай нөхөр Л.Б- 1000-н унаанд явна гээд өөрийн Zongshen гээд саарал өнгөтэй улсын  дугааргүй тээврийн хэрэгслийг унаад гарсан. Тэгээд 17 цаг 00 минутын үед манай нөхөр Л.Б- өөрийнхөө мотоциклийг Тосонцэнгэл сумын гаралтай М.О- залуу унаж үзье гээд хулгайлаад унаад явчихлаа гэж хэлсэн би тэр өдөр нь цагдаагийн байгууллагад ирж мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 108-109 тал/,   

        Мөрдөн шалгах ажиллагааны үед  иргэний нэхэмжлэгч П.Ө-ийн: “...Би Цагаан-Уул сумаас Хөвсгөг аймгийн Мөрөн суманд 14 дүгээр ...тоот хаяг дээр 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн өглөө 07 цагийн үед дөнгөж гэртээ орж ирээд байж байтал манай гудамжинд явж байдаг зүс таних Б.Д- гэх залуу танихгүй туранхай бор царайтай залуутай ирээд хужаа мотоцикп хямдхан зарна та авчих гээд унаад хүрээд ирсэн. Тэгээд би   250,0  төгрөгөөр худалдаж авсан” ...одоо М.О-ээс мотоцикл худалдан  авсан 250,000 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг  /хх-ийн 26-29 тал/,

          “Ашид билгүүн” ХХК-ны 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ТХҮ- 023/6879 дугаартай “Мустанг-5 маркийн /2022 оны/ мотоциклийн нийт бодит үнэ цэнийг 2023 оны 06 дугаар сарын байдлаар 2,200,000 төгрөг байх боломжтой' тодорхойллоо...” гэх дүгнэлт /хх-ийн 36-38 тал/,

           “Ашид билгүүн” ХХК-ны 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ТХҮ- 023/6868 дугаартай “Самсунг А-72 маркийн гар утасны нийт бодит үнэ цэнийг 2023 оны 06 дугаар сарын байдлаар 980,000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо...” гэх дүгнэлт /хх-ийн 59-61 тал/,

           “Ашид билгүүн” ХХК-ны 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ТХҮ- 023/6877 дугаартай “Мустанг-5 /2021 оны/ мотоциклийн нийт бодит үнэ цэнийг 2023 оны 06 дугаар сарын байдлаар 1,500,000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо...” гэх дүгнэлт /хх-ийн 83-85 тал/,

          “Ашид билгүүн” ХХК-ны 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ТХҮ- 023/6915 дугаартай “Zongshen” маркийн мотоциклийн нийт бодит үнэ цэнийг 2023 оны 06 дугаар сарын байдлаар 800,000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо...” гэх дүгнэлт /хх-ийн 111-113 тал/,

           “Ашид билгүүн” ХХК-ны 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ТХҮ-023/6880 дугаартай “ Даюун маркийн /2022 оны/ мотоциклийн нийт бодит үнэ цэнийг 2023 оны 06 дугаар сарын байдлаар 2,200,000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо...” гэх дүгнэлт /хх-ийн 142-144 тал/,

       Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 5-6 тал/, 

       Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 11 тал/,  

        Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 50-52 тал/, 

        Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 74-76 тал/, 

        Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 99-100 тал/, 

        Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн  128-129 тал/, 

        Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх-ийн 12 тал/, 

        Мустанг-5 маркийн улсын дугааргүй улаан хүрэн өнгийн мотоциклд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-н 17-р хуудас/

         Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 3, -49,73,93,127 тал/,

        Шүүгдэгч М.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Б.Б- гэдэгтэй пиво уусан. Тэднийд пиво ууж байгаад өглөөний 05-06 цагийн үед мотоциклииг нь унаж яваад танихгүй айлд очоод 250,000 мянган төгрөгөөр худалдаад байж байтал мотоциклийн ззэн хүрч ирээд мотоциклоо авсан. Мотоциклоо ирж авахад нь Батзориг цагдаа ирж намайг авсан.

         2023 оны 05 дугаар сарын дундуур шиг санагдаж байна. Мөрөн сумын 4 дүгээр багийн Дурсамж нэртэй бүжгийн газарт танихгүй залуугаас утсаа өгөөч ярьчихаад өгье гээд авч яваад өгөөгүй аваад явчихсан. Тэр утсаа дараа нь архи ууж , танихгүй хүнд өгөөд буцааж авч чадаагүй. Маргааш нь зах дээр утасны эзэнтэй утасдаад утсаа нэхэхээр хүнд өгөөд явуулчихсан. Тэр хүнээ олдоггүй гэж хэлсэн.

2022 оны 07 дугаар сард Мөрөн сумын 13 дугаар багт Б.Э- гэх хүнтэй явж байгаад танипцсан. Тэгээд мотоциклийг нь унаад үзье гэж хэлээд тэр чигт мотоциклийг нь унаж яваад Мөрөн сумын 10 дугаар багт танихгүй хүнд мотоциклийг 250000 мянгөн төгрөгөөр зарсан. Уг би мотоциклоо эргэж ирж авна шүү гэж хэлээд тэр хүнийг дугаарыг цаасан дээр бичиж авсан ч дугаар бичиж авсан цаасаа хаячихсан байна лээ тэгээд иргэж мотоцикль зарсан хүнтэй холбогдож чадаагуй.

           2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Мөрөн сумын 13 дугаар хороонд явж байхдаа 1000-ын мотоцикльд явдаг танихгүй хүнтэй 0,5 литрийн хэмжээтэй архи ууж байгаад мотоциклийг чинь унаад үзье гэж хэлээд мотоциклийг унаад явсан. Мотоциклийг нь унаж яваад нэг танихгүй хүнд 300,000 мянган төгрөгөөр худалдсан.

2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Мөрөн сумын 10 дугаар хороонд хашааны үүдэнд  байсан Даюун маркийн мотоцикпийн түлхүүр толгойд нь байхаар нь түлхүүрээр нь түлхэж асаагаад унаж яваад Мөрөн сумын 1 дүгээр хороонд танихгүй хүнтэй гуамжинд тааралдаад 80.000 мянган төгрөгөөр барьцаанд тавьж орхиод нилээн хэд хоногийн дараа нөгөө хүнд 80.000 мянган төгрөгийг нь өгөөд буцаагаад мотоциклоо авч яваад танихгүй залууд 150.000 мянган төгрөгөө худалдсан.  Надад 50.000 төгрөгийг нь бэлнээр авсан.  Үлдэгдэл мөнгийг нь өгнө гэж хэлээд утсаа өгсөн ч утас нь холбогдох боломжгүй болсон ...” гэх  мэдүүлэг  /хх-ийн 161-163 хуудас/, зэрэг нотлох баримтыг шинжлэн судласнаар нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Б-, Б.М-, Б.Э-, Л.Б-, Д.А- нарын мэдүүлэг, гэрч Б.Д-, А.Амгалан, П.Б- нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч П.Ө-ийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлүүд, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд, “Ашид билгүүн” ХХК-ны 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ТХҮ- 023/6879 дугаартай дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ны 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ТХҮ- 023/6868 дугаартай дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ны 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ТХҮ- 023/6877 дугаартай дүгнэлт, “Ашид билгүүн” ХХК-ны 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ТХҮ- 023/6915 дугаартай дүгнэлт,  “Ашид билгүүн” ХХК-ны 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ТХҮ-023/6880 дугаартай гэх дүгнэлт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч М.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг хэргийн үйл баримттай  харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч М.О- нь шунахайн сэдэлтээр 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн ...тоотод байрлах хашаан дотроос хохирогч Б.Б-ын Улаан хүрэн өнгийн Мустанг-5 маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан,

 Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Дурсамж нийтийн цэнгээнт бүжгийн газраас 2023 оны 05 дугаар сарын дундуур хохирогч Б.М-оос “гар утсаар чинь нэг яриад өгье” гэж Самсунг А-72 маркийн гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 980.000 төгрөгийн хохирол учруулсан,

 Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 07 дугаар сард хохирогч Б.Э-ээс “мотоцикпийг чинь нэг унаад үзчих үү” гэж Мустанг-5 маркийн мотоциклийг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

          Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр орой 17 цагийн үед хохирогч Л.Б-оос “мотоциклийг чинь унаад үзье ямар гоё мотортой юм” гэж Zongshen маркийн мотоциклийг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан,

 Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрээс 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 19-20 цагийн хооронд хохирогч Д.А-гийн Улбар шар өнгийн Даюун маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,200,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь шүүгдэгч М.О-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй өмчлөх эрхийн эсрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр  хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг  мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, заналхийлээгүй, ил аргаар эд хөрөнгийг нь салган авч  дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, бусдын өмчлөх эрхэд халдаж буй өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний хууль бус үйлдэл, бусдын өмчлөх эрхэд учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. 

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно гэж заасан.

              Шүүгдэгч М.О-ийн хохирогч Б.Б-ын Улаан хүрэн өнгийн Мустанг-5 маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Д.А-гийн Улбар шар өнгийн Даюун маркийн мотоцикпыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлүүд нь “хулгайлах гэмт хэргийн шинжийг,

 Хохирогч Б.М-оос “гар утсаар чинь нэг яриад өгье” гэж Самсунг А-72 маркийн гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, хохирогч Б.Э-ээс “мотоциклийг чинь нэг унаад үзчих үү” гэж Мустанг-5 маркийн мотоциклийг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, хохирогч Л.Б-оос “мотоциклийг чинь унаад үзье ямар гоё мотортой юм” гэж “Zongshen маркийн мотоциклийг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдлүүд нь “дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

    Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар М.О-ийн  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын өмчлөлийн эд зүйлсийг  хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 заасан “бусдын өмчлөлийн эд зүйлсийг  хүч хэрэглэхгүйгээр, илээр, хууль бусаар авсан  “Дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул Прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирч байна гэж дүгнэлээ.

          Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг  нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно ” гэж заасны дагуу шүүгдэгч М.О-ийг шунахайн сэдэлтээр хохирогч Б.Б-ын улаан хүрэн өнгийн Мустанг-5 маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Д.А-гийн улбар шар өнгийн Даюун маркийн мотоцикпыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэргийг,

           Хохирогч Б.М-оос “гар утсаар чинь нэг яриад өгье” гэж Самсунг А-72 маркийн гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, хохирогч Б.Э-ээс “мотоциклийг чинь нэг унаад үзчих үү” гэж Мустанг-5 маркийн мотоциклийг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, хохирогч Л.Б-оос “мотоциклийг чинь унаад үзье ямар гоё мотортой юм” гэж “Zongshen” маркийн мотоциклийг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцлоо.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч М.О-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч  Б.Б-т 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан ба мотоциклийг хүлээлгэн өгсөн,  хохирогч Б.М-т 980,000 төгрөгийн хохирол,  хохирогч Б.Э-т 1,500,000 төгрөгийн хохирол, хохирогч Л.Б-ид  800,000 төгрөгийн хохирол, хохирогч Д.Адъяасүрэнд 2.200.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжпэгч П.Ө-т 250.000 төгрөгийн  хохирол тус тус учирсан болох нь хохирогч нарын мэдүүлэг,  хөрөнгийн үнэлгээний тайлан,  хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч М.О-ийн өгсөн:“...2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Б.Б- гэдэгтэй пиво уусан. Тэднийд пиво ууж байгаад өглөөний 05-06 цагийн үед мотоциклииг нь унаж яваад танихгүй айлд очоод 250,000 мянган төгрөгөөр худалдаад байж байтал мотоциклийн ззэн хүрч ирээд мотоциклоо авсан...” / хх-ийн 161-163  хуудас/, ... Таньж олуулах ажиллагаа хийсэн, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 11/, хохирогч Б.Б-т эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл  / хх-ийн 12 тал/,  Мустанг-5 маркийн улсын дугааргүй улаан хүрэн өнгийн мотоциклд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 17-р хуудас/  байх тул шүүгдэгчийг хохирогч Б.Б-т төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч М.О- нь хохирогч Б.М-т 980.000 төгрөг, хохирогч Б.Э-т 1.500.000 төгрөг, хохирогч Л.Б-ид  800.000 төгрөг, хохирогч Д.Адъяасүрэнд 2.200.000 төгрөг, иргэний нэхэмжпэгч П.Ө-т 250.000 төгрөг хохирол  учруулснаа нөхөн төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-ээс 980.000 төгрөгийг гаргуулж  хохирогч Б.М-т, 1.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э-т, 800.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Б-ид 2.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Адъяасүрэнд, 250.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжпэгч П.Ө-т тус тус олгох нь зүйтэй байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.О-  нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,   гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч М.О-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 заасан  “Дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.О-иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн   17.2 дугаар зүйлийн 1 заасан  “Дээрэмдэх” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.О-ийг  хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч М.О- нь урьд гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

Хавтаст хэргийн 167-197 талд авагдсан ... зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч М.О- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч М.О-ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хүлээн зөвшөөрч байх тул шүүхээс шүүгдэгч М.О-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчаас: “...Шүүгдэгч М.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно гэж зааны дагуу нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал тай байна. Шүүгдэгч  нь баривчлагдсан болон цагдан хоригдсон 75 хоногийг эдлэх ялаас хасч тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан  битүүмжилсэн зүйлгүй, гэмт хэргийн улмаас хохирсон Б.Б-т 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан ба мотоциклийг хүлээлгэн өгсөн, хохирогч Б.М-т 980,000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Б.Э-т 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Л.Б-ид 800,000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч Д.А-д 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан, иргэний нэхэмжлэгч П.Ө-т 250.000 төгрөгийн хохирол учруулсан хохирлыг төлүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг шүүхийн шийдвэрт тусгах гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэх...”   санал дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Миний үйлчлүүлэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг ял хөнгөрүүлэх байдалд авч тооцох нь зүйтэй байна, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, мөн зүйлийн 2.1-т зааснаар 6 сар хорих ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт 1 жил хорих ялыг нээлттэй хорих ангид ял эдлүүлэх саналыг гаргаж байна. Мөн цагдан хоригдсон хоногийг хорих ялаас хасч тооцуулах саналтай байна...” гэх санал  гаргасныг тус тус харгалзан шүүгдэгч М.О-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  10 сарын хугацаагаар  хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар  хорих ялаар шийтгэж, эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 6.8 дугаар зүйлийн 1,2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  10 сарын хугацаагаар  хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар  хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн хорих ялын хугацааг 1 жил 5 сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх  нь  түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн 2338000000250 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.О-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд  хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “Дээрэмдэх” гэмт хэргийг  тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.О-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 (арав) сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 6.8 дугаар зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч М.О-т оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  10 сарын хугацаагаар  хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар  хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн хорих ялын хугацааг 1 (нэг ) жил 5 (тав) сарын хугацаагаар тогтоосугай.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-т оногдуулсан 1 (нэг ) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-ийн цагдан хоригдсон 75 хоногийг ялтны эдлэх ялд нь оруулан тооцосугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О-ээс 980,000 төгрөгийг гаргуулж  хохирогч Б.М-т, 1.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э-т, 800,000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Б-ид 2.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.А-д, 250.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжпэгч П.Ө-т тус тус олгосугай.

7. Эрүүгийн 2338000000250 дугаартай хэрэгт  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.О- нь хохирогч Б.Б-т төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  

 

          ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             М.ЭРДЭНЭ-ОЧИР