Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/334

 

 

 

 

        

   2023       10        25                                          2023/ШЦТ/334

                                

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             2        15                                                                                 2019/

              Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

              Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

              Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

              Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

              Шүүгдэгч Ц.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-од холбогдох эрүүгийн 2338000000103 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Ц.Б-,

              Шүүгдэгч Ц.Б- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн ...тоотод  2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Д.Р-ын чих, хүзүү, гаранд хутгалж, хүзүүнд шөвгөөр хатгасны улмаас  биед нь зүүн чих, хүзүү баруун гарын  эрхий хуруунд шарх, зүүн чих, баруун гарын сарвуу, эрхийн хуруунд  зулгаралт, зүүн гарын долоовор хуруунд шарх, шөрмөс холбоосны урагдал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг,

              Мөн Б.Д-ын гуянд шөвгөөр хатгасны улмаас биед нь баруун гуянд шарх бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2338000000103 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

              Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

              Шүүгдэгч  Ц.Б- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн ...тоотод 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Д.Р-ын чих, хүзүү, гаранд хутгалж, хүзүүнд шөвгөөр хатгасны улмаас  биед нь зүүн чих, хүзүү баруун гарын  эрхий хуруунд шарх, зүүн чих, баруун гарын сарвуу, эрхийн хуруунд  зулгаралт, зүүн гарын долоовор хуруунд шарх, шөрмөс холбоосны урагдал бүхий гэмтэл учруулж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

              Мөн Б.Д-ын гуянд шөвгөөр хатгасны улмаас биед нь баруун гуянд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

             Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт Ц.Б-ын “...мэдүүлэг өгөхгүй” гэх,

              Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.Р-ын өгсөн: “... Өнөөдөр өглөө гэрт нь байж байтал манай ээж ирсэн. Ээжийг хаалгаар орж ирж байна орон доогуур ор гээд байхаар нь би ороогүй. Би хувцсаа өмсөөд гарах хооронд ээжтэй Ц.Б- учраа олохгүй хэрэлдээд гэрийн хаалга онгойлгохгүй хааж зогсоод гаргахгүй байсан. Тэгээд бид нар гэрээс гараад хашаан дотор явж байтал Ц.Б- миний үснээс зулгаагаад, газарт унасан чинь хутга далайгаад байх шиг байсан. Би айсандаа юу болсныг мэдээгүй. Ээж нь Ц.Б-оос хутгыг нь булааж авсан чинь Ц.Б- куртикны халааснаасаа шөвөг гаргаж ирээд миний хүзүүнд хатгасан. Ц.Б-ын ээж нь салгаад, хөлөөс нь зууралдаж хооронд би зугтаж гарсан. Манай ээж миний хажуу талд байсан. Тэгээд эмнэлэгт очсон чинь миний хүзүү, зүүн талын чихний урд хэсэгт, чихэн дотор, гарын хуруу, алга хэсэгт хутгаар зүссэн байна лээ. Ээжийг бас шөвгөөр хөл хэсэгт нь хатгасан байна лээ. ...Би эрүүл мэндээрээ хохирсон эмчилгээний зардлаа нөхөн төлүүлж авмаар байна. Би одоогоор сэтгэл зүйн хувьд тогтворгүй айна. Сэтгэл зүйчээс зөвлөгөө авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 22 тал/,

          Хохирогч Б.Д-ын өгсөн: “...Би тэр үед О- авах гээд очих үед миний охин руу тэр Ц.Б- гэгч залуу хутга барьж дайраад хутгалж байхад би салгах гээд дундуур нь орсон, орох үед намайг шөвгөөр хатгаж биед минь хохирол учруулсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

           Гэрч Д.Ц-ын өгсөн: “...Манай хүү Ц.Б- 2022 оны 05 дугаар сараас О- гэдэг хүүхэдтэй үерхээд эхэлсэн. Ц.Б- найз охинтойгоо манай гэрт амьдардаг. О-г гэр рүүгээ явах юм уу гэхээр явж өгдөггүй. О- 18 настай. Энэ жил 12 дугаар ангид сурч байгаа. Манай хүү Ц.Б- 21 настай. Энэ хоёр бид нарын хажууд эвтэй байдаг. Өнөөдөр өглөө 09 цагийн үед О-гийн ээж Б.Д- гэдэг эмэгтэй гэрт орж ирээд О-г бос гэр рүүгээ явъя гээд манай хүү Ц.Б-од охиныг маань битгий очиж аваад бай гэж хэлсэн чинь манай хүү Ц.Б- би зүгээр байж байгаад буруутан болоод байх юм гэж уурласан. Тэгээд би гэрээс гарч нохой уяад О-гийн ээж бид гурав хашаан дотор хашааны хаалгаар гарах гээд явж байтал Ц.Б- хутга барьсан ирээд О-гийн араас нь барьж аваад хутгаар хатгах гээд чичлээд байхаар нь би хутгыг нь булааж авах гээд хүчрэхгүй, ноцолдсоор байгаад хутгыг нь аваад шидсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,

            Гэрч Б.Т-ын өгсөн:“...Би 2023 оны 02 дугаар сарын 16-ны орой Нэг цэгийн үйлчилгээний эрх зүйчээр 24 цагийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд орой 18 цагийн үед цагдаагийн хошууч Д.Буянжаргал гаднаас Д.Р-ыг дагуулан ээжийн хамт орж ирээд энэ хүн гадуур байрлах аюултай гэж үзээд манай хамгаалах байранд хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/,

            Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн  2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 94 дугаартай: “....Д.Р-ын биед зүүн чих, хүзүү, баруун гарын эрхий хуруу, зүүн гарын долоовор хуруунд шарх, зүүн чих, баруун гарын сарвуу, эрхий хуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх үед үүссэн байх боломжтой. Д.Р-ын биед үүссэн шарх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн, бусад зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй”...” гэх дүгнэлт /хх-ийн 43 тал/,

         Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн  2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 95 дугаартай: “...Б.Д-ын биед баруун гуянд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх үед үүссэн байх боломжтой. Б.Д-ын биед үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 48 тал/,

          Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Г.Алтайн  2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 145 дугаартай: “...Д.Р-ын зүүн гарын долоовор хуруунд шарх, шөрмөс, холбоосын урагдал бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 57 тал/,

              Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нарын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 14 дугаартай: “...Ц.Б- нь сэтгэцийн өвчингүй. Ц.Б- нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байгаагүй. Ц.Б- нь гэмт хэрэг үйлдэгдэх үед болон үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн өвчнөөр өвчлөөгүй болно. Ц.Б- нь үнэн зөв мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай. Ц.Б- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай. Ц.Б- нь сэтгэц наркологийн тасгийн хяналтад байдаггүй, эмчлүүлж байгаагүй. Ц.Б-од эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй...” гэх дүгнэлт /хх-ийн 106-107 тал/,

            Хохирогч Д.Р-ад аюулын зэргийн үнэлгээ хийсэн маягт  /хх-ийн 82-83 тал/,

            Иргэний нэхэмжлэгч М.Мягмаржавын өгсөн: “...Эрүүгийн 2338000000103 дугаартай хэргийн хохирогч Б.Д- овогтой Д.Р- нь Эрүүл мэндийн даатгалын сангаас амбулаторийн үзлэг болон өндөр өртөгтэй оношлогоо, шинжилгээ гэх тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд мөнгөн дүн нь 229,000 төгрөг болсон байна. Уг мөнгөн дүнг буруутай этгээдээс нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 91 тал/,

              Шүүгдэгч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр би ээж нь гаднаас орж  ирж над руу уурлаад цагдаад өгч би чамайг насаар чинь хатаана гээд байхаар гэнэт уур хүрээд л тийм үйлдэл хийсэн. Би яг хаана яаж хатгаснаа бол мэдэхгүй байна. Би сандарсандаа тэр шөвгийг хашаа давуулаад шидсэн. Дараа нь хайгаад тэр шөвгийг бол олоогүй. Би хүлээн зөвшөөрч байна хийсэн маш их харамсаж байна. ...Би хохирол төлөөгүй байгаа. Би хохирлыг нөхөн төлнө. Манай найз охин Д.Р- өөрөө надтай холбоотой байгаа. Би өөрөө уулзаж уучлалт гуйсан. Д.Р-ын ээж харин бид хоёрыг буруугаар ойлгосны улмаас ийм асуудал үүссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67,112 тал/,

              Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6-р тал,

            Эд мөрийн баримт  хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10-р тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судласнаар нотлогдож тогтоогдлоо.

              Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

              Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д.Р-, Б.Д- нарын мэдүүлэг, гэрч Д.Ц-, Б.Т-,  Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн  2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 94 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн  2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 95 дугаартай дүгнэлт,  Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 145 дугаартай дүгнэлт, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгийн эмч нарын  2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 14 дугаартай дүгнэлт, хохирогч Д.Р-ад аюулын зэргийн үнэлгээ хийсэн маягт, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд мөрийн баримт  хураан авсан тухай тэмдэглэл, шүүгдэгч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан нотлох баримтын эх сурвалжийг хэргийн үйл баримттай харьцуулан шалгаж, үнэлэхэд шүүгдэгч Ц.Б- нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн ...тоотод 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Д.Р-ын чих, хүзүү, гаранд хутгалж, хүзүүнд шөвгөөр хатгасны улмаас  биед нь зүүн чих, хүзүү баруун гарын  эрхий хуруунд шарх, зүүн чих, баруун гарын сарвуу, эрхийн хуруунд  зулгаралт, зүүн гарын долоовор хуруунд шарх, шөрмөс холбоосны урагдал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

              Мөн Б.Д-ын гуянд шөвгөөр хатгасны улмаас биед нь баруун гуянд шарх бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.Р-ын биед хүндэвтэр зэргийн гэмтэл, хохирогч Б.Д-ын эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл тус тус учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Ц.Б-ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ц.Б-ын үйлдэл идэвхтэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид  гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Ц.Б-ын гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

              Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Б-ын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн ...тоотод хохирогч Д.Р-ын чих, хүзүү, гаранд хутгалж, хүзүүнд шөвгөөр хатгасны улмаас  биед нь зүүн чих, хүзүү, баруун гарын  эрхий хуруунд шарх, зүүн чих, баруун гарын сарвуу, эрхийн хуруунд зулгаралт, зүүн гарын долоовор хуруунд шарх, шөрмөс холбоосны урагдал бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг,

              Мөн Б.Д-ын гуянд шөвгөөр хатгасны улмаас биед нь баруун гуянд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцов.

              Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

              Шүүгдэгч Ц.Б-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Р-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Б.Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Р-, Б.Д- нар нь шүүгдэгч Ц.Б-оос гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1.500.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан, цаашид нэмж төлбөр нэхэмжлэхгүй гэх нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, мөн эрүүл мэндийн даатгалын санд учирсан 229.000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан талаарх Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтыг шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гарган өгч байх тул шүүгдэгч Ц.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.Ц.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Ц.Б-ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Ц.Б- нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй, гэнэт үүссэн гэмт санаагаар буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 69, 71-72 дугаар талд авагдсан ... түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ц.Б- нь ... зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна. 

Шүүгдэгч Ц.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хохирлоо нөхөн төлсөн зэрэг түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт нэг мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.400.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-од оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн 2338000000103 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 12 см, бариул хэсэг нь 10 см, нийт 22 см урттай, бор шаргал өнгийн бариултай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Б-ыг 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ц.Б-ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

              3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар Ц.Б-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт 1.400 (нэг мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.400.000 (нэг сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-од оногдуулсан торгох ялыг 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

              5. Шүүгдэгч Ц.Б-од оногдуулсан торгох ялыг биелүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

              6. Энэ хэрэгт шүүгдэгч Ц.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

             7. Эрүүгийн 2338000000103 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 12 см, бариул хэсэг нь 10 см, нийт 22 см урттай, бор шаргал өнгийн бариултай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

              8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИИ ШҮҮГЧ                               М.ЭРДЭНЭ-ОЧИР