| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2018/01232/и |
| Дугаар | 142/ШШ2020/00667 |
| Огноо | 2020-05-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 142/ШШ2020/00667
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, тоотод оршин суух, Н.А /регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Орхон аймаг, Баян-Өндөр сум, тоотод оршин суух, С.А /регистрийн дугаар: /-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 15,462,500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мэндбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр С.Ариунаагийн гуйлтын дагуу түүнд Зээлийн гэрээг байгуулж 7 500 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 1/нэг/ жилийн хугацаатайгаар зээлсэн. Зээлийн гэрээний барьцаанд Өмчлөх эрхий гэрчилгээ Ү-2101006564 дугаарт Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-6-95 тоот хаягт байршилтай 17м2 бүхий 1 өрөө байрыг барьцаалж барьцааны гэрээ мөн байгуулсан. С.А нь мөнгө зээлэх үедээ маш чухал мөнгөний хэрэг гарсан учраас мөнгө зээлээч хэмээн гуйсаар байгаад гэрээ байгуулагдсан өдөр буюу 2017 оны 01 дугаар сарын 19-ны өдөр надаас 7 500 000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан. Гэрээ байгуулагдсан өдрөөс хойш С.Ань үндсэн зээл болон хүүгээс нэг ч удаа төлөлт хийгээгүй ба утсаар холбогдох үед удахгүй төлнө гэж хэлдэг байсан сүүлдээ утсаа авахаа больсон. Уг зээлийн гэрээний дагуу С.Ань 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр үндсэн зээл болон хүүг төлж дуусгах ёстой байсан боловч өдийг хүртэл зээл төлөх байтугай утсаар ч холбогдохгүй байна. Иймээс үндсэн зээл 7 500 000 төгрөг, хүү 4 500 000 төгрөг /1 жилийн хүү/ зээлийн гэрээний 3 дахь хэсэгт заасан алданги 3 462 500 төгрөг нийт 15 462 500 төгрөг С.А-аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Өмнө нь шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт 15 462 500 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. С. Ариунаа нь зээлийн гэрээ байгуулах үедээ зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өөрийн өмчлөлийн Орхон аймаг, Баян-Өндөр сум, 3-р баг Уурхайчин 3-6-95 тоот хаягт байрлах 17 м.кв талбайтай нэг өрөө бүхий орон сууцыг барьцаалуулж барьцааны гэрээ байгуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох 15 462 500 төгрөгийг барьцаа хөрөнгөөс гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.А шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа бууруулахдаа: С.А-д холбогдох 15,462,500 төгрөг гаргуулах иргэний хэрэгт нэхэмжпэгчээр оролцож байна.
Энэхүү хэрэгт хариуцагч С.Ань 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд хариу тайлбар гаргахдаа “Миний үлдэгдэл зээл 6 900 000 төгрөг байгаа...” гэж нэхэмжлэлийн шаардлагаас 6 900 000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн байдаг.
Нэхэмжлэгч миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгах эрхийнхээ хүрээнд маргааныг хурдан шийдвэрлүүлэх зорилгоор 15 462 500 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчийн нэхэмжпэлийн шаардлагыг зөвшөөрсөн хэмжээ болох 6 900 000 төгрөг гаргуулахаар багасгаж байна. Иймд С.А-аас 6 900 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч Н.Агийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч Н.Агаас би мөнгө аваагүй бөгөөд Оргилуун Алт ХХК хоршоо гэж танилцуулагдсан хоршооноос 7.500.000 төгрөг зээлсэн бөгөөд зээлийн гэрээний хугацаанд хүү гэж үндсэн зээл болон зээлийн хүүг төлж байсан ба зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу Оргилуун Алт ХХК ийн 5125085477 дансанд төлбөрийг төлж байсан боловч хугацаанд төлбөрийг хийж чадаагүй билээ. Хувь иргэн Н.Агаас мөнгө зээлээгүй, уг хоршооны эрхлэгч гэж зээлийн гэрээнд гарын үсэг зурж байсан. Хоршооны нэрийн өмнөөс мөнгийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үлдэгдэл зээл 6.900.000 төгрөг байгаа бөгөөд хүү болон үндсэн зээлийн төлбөрийг хийж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлага 15.462.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат нэмэгдүүлсэн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Агийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэгч Н.Агаас мөнгө аваагүй бөгөөд Оргилуун Алт ХХК хоршоо гэж танилцуулагдсан хоршооноос 2017.01.07 нд 7.500.000 төгрөгийг зээлсэн бөгөөд ҮХ-27 тоот зээлийн гэрээ байгуулсан . Үүнээс хэд хоногийн дараа тус хоршооны эрхлэгч гэх Анужин зээлийн гэрээг дахин байгуулдаг гэж 2017.01.19 ны өдөр гэрээг нотариат дээр орж байгуулж байсан ба гэрээ байгуулсан өдөр түүнээс мөнгө аваагүй. Анх байгуулсан ҮХ-27 тоот зээлийн гэрээг нэхэмжлэгч гаргаж өгөхгүй байна. 2017.01.19-ний өдрийн Барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэрээ тул барьцаалбараар хангах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Анужин гэх иргэнээс мөнгө аваагүй учир барьцаалбараар хангах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.А нь С.А-дхолбогдуулан 15,462,500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд байгуулсан 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 7,500,000 төгрөгийн зээлийн гэрээнд үндэслэж байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд “...Н.Агаас 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээний дагуу 7,500,000 төгрөгийг зээлж аваагүй, харин Н.Агийн ажилладаг Оргилуун алт хоршооноос 7,500,000 төгрөг зээлсэн” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хариуцагч хэдийгээр Н.Агийн ажилладаг Оргилуун алт хоршооноос 7,500,000 төгрөг зээлсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү байдлаа нотлох баримтаар нотлож чадахгүй байна.
Шүүх нэхэмжлэгчид зээлийн гэрээний дагуу шаардах эрх үүссэн байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ....... С.Ариунаагийн гуйлтаар өөрийн хувиас мөнгө зээлдүүлсэн. Би Оргилуун алт ХХК-нд ажилладаг нь үнэн, гэхдээ С.Анужин би хувиараа мөнгө зээлдүүлж байгаагүй учраас компаний бланк, загвар ашиглаж ҮХ-027 дугаартай баримт ашигласан. Энэ баримтанд зээлдэгч С.Амөнгө хүлээн авсан болохоо баталж гарын үсэг зурсан гэсэн тайлбар гаргаж байна.
Нэхэмжлэгч Н.А нь Оргилуун алт ХХК-нд ажилладаг байх ба тус компаний бланк, загварыг ашиглаж зээл олгосон ҮХ-027 дугаартай баримтанд зээлдэгч С.Амөнгө хүлээн авсан болохоо баталж гарын үсэг зурсан болох нь нотлогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат шүүхэд мэдүүлэхдээ ...нэхэмжлэгч Н.Агаас С.Ань мөнгө зээлээгүй. Харин Оргилуун алт хоршооноос 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 7 500 000 төгрөг зээлж авсан. Ингээд 10 хоногийн дараа тухайн хоршооны эрхлэгч гэх Н.А С.Ариунааг дуудаж 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээг байгуулсан. Оргилуун Алт компанийг төлөөлж гэрээ байгуулж байгаа гэсэн болохоос биш хувь иргэн Н.Агаас зээл аваагүй. Зээлийн эргэн төлөлтийг Оргилуун алт компанийн 5125085477 тоот дансанд төлбөрийн гүйцэтгэлийг хийж байсан. Төлбөрийн гүйцэтгэлийг хийхдээ тухайн компани дээр очиж Н.Ад төлж, Н.А төлөлтийг цааш хийдэг байсан гэсэн. Оргилуун алт ХХК-д 6 900 000 төгрөгийн үлдэгдэл төлбөрийг төлнө гэж хариуцагчийн зүгээс хэлсэн гэсэн тайлбар гаргасан байна.
Хавтаст хэрэгт авагдсан ҮХ-027 тоот гэрээнд 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр, зээлдэгчийн мэдээлэлд С.А7,500,000 төгрөгийг 5% хүүтэй 30 хоногийн хугацаатай хүү 375 000 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл 7,875,000 төгрөг, зээлдүүлэгчийн мэдээлэл Н.А, эрхлэгч, барьцаа хөрөнгө 17м2 арктай 1 өрөө орон сууц, зээлийг Оргилуун алт ХХК-ийн Хаан банкны 5125085477 дансанд төлнө, 7,500,000 төгрөгийг бэлэн хүлээн авсан С.Агэж гарын үсэг зурсан байна.
Энэхүү зээлийн эргэн төлөлтийг С.Ань Оргилуун алт ХХК-ний 5125085477 тоот дансанд буцаан төлж байсан байх бөгөөд тэрээр дээрх дансаар дамжуулан үүргийн гүйцэтгэлийг Б.Анужингийн өмнө хүлээсэн үүргийн гүйцэтгэлээ биелүүлж байсан байна.
Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч С.А-дхолбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг 15,462,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа бууруулан хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд 6,900,000 төгрөг болгосон байх тул хариуцагч С.А6,900,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хуульд зааснаар мэдэгдсэн боловч, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч С.А6,900,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8,562,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, 3-6-95 тоотод байрлах, 000497271 тоот гэрчилгээний дугаартай, Ү-2101006564 тоот улсын бүртгэлийн дугаартай, 17 метр квадрат талбайтай, орон сууцны үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,300 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.А125,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Ад олгосугай.
4.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН