| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2023/0103/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/105 |
| Огноо | 2023-10-05 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/105
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,
Шүүгдэгч: Б.П,
Нарийн бичгийн дарга: Б.Төмөрчөдөр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч И овгийн Б-н П-т холбогдох эрүүгийн 2315002410110 дугаартай хэргийг *******23 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот ******* дүүрэг ******* дугаар хороо ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
******* дүүргийн шүүхийн *******06 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн №******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******19 оны 12 дугаар сарын *******-ны өдрийн *******19/ШЦТ/******* дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар.
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******21 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн *******21/ШЦТ/ дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан, *************** регистрийн дугаартай, И овгийн Б-н П-.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.П нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.П нь *******23 оны 05 дугаар сарын 24-өөс 25-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байсан маркийн ********** улсын дугаартай автомашины тэвш дээрээс 100 хайрцаг буюу 1000 ширхэг “эссэ” нэртэй тамхийг хүч хэрэглэхгүйгээр нууц далд аргаар хулгайлж хохирогч ид 3,125,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
шүүгдэгч Б.Пын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ...манай аав, ээжийн гэр миний дүү г хайж ирсэн цагдаа гэх хүн дээр очиж хэргээ хүлээгээд би өөрөө түүнд хэргээ хүлээж гэрчээр мэдүүлэг өгье гэж хэлсэн ..би өөрийн хийсэн хэрэгт гэмшиж байна... гэсэн мэдүүлэг /хх-ийн 137-138-р хуудас/,
хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...машины тэвш дээр 63 авдар буюу хайрцаг тамхи, 6 хайрцаг сандал ширээ ачаад цэнхэр өнгийн бүтээлгээр бүтээж татсан ...Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг гэх газраас 5-6 км яваад машинаа зогсоогоод ачаагаа шалгатал бүтээлгэний эгц дээрээс зүсэж, ачиж явсан тамхинаас 2 авдар буюу 1000 ширхэг 100 блок тамхи алга болсон байсан ...Хар эссэ тамхи 500 ширхэг, ногоон эссэ тамхи 500 ширхэг нийт 1000 ширхэг буюу 100 блок тамхи байсан. Нэг хайрцаг хар эссэн тамхи 30,000 төгрөг, ногоон эссэ тамхи 32,500 төгрөг, нийт 3,125,000 төгрөгөөр үнэлэгдэнэ” гэсэн мэдүүлэг /хх-ийн *******-22-р хуу/,
Гэрч ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...камер шүүлгэж байгаа хүн *******23 оны 05 дугаар сарын 24-ний 23:51 цагт маркийн ********** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодоод манай гадна зогсоол дээр зогссон байна. Удалгүй 3 минутын дараа зогсоол руу ордог хэсгийн хажууд хар бараан өнгийн суудлын жижиг машинаас хар гялгар куртиктэй, хар өнгийн биеийн тамирын өмдтэй, хар өнгийн ноосон малгай өмссөн эрэгтэй хүн зогсоол дээр байрлуулсан машин дээр ирээд ачааг тэмтэрч үзээд тэгээд тойрч яваад зоогийн газрын гадаа байрлах сандал дээр суугаад жолоочийг ажиглаж байсан нь камерын бичлэгт харагдана...” гэсэн мэдүүлэг 29-31-р хуу/
Гэрч Б.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “... ******* ах ус ундаа авъя гээд Хаан бууз гэдэг хоолны газар зогссон. Ах дэлгүүр орчхоод ирнэ гээд явсан. Удалгүй буцаж ирээд миний дүү түрүүлээд Өвөрхангай чиглэл рүү зөөлөн хөдөлж бай ах нь араас нь найзынхаа машинд суугаад гүйцэд очно гэж хэлсэн ...Тэгтэл өндөр даваа дээр гараад иртэл ах 2 хайрцагтай зүйл барьсан зам дээр зогсож байсан. Та яасан бэ гэхэд хоёулаа буцах боллоо гээд машинд хоёр хайрцагтай зүйлээ хийсэн. Тэгээд Улаанбаатар хотод ирээд ах гэрийнхээ гадаа 2 хайрцагтай зүйлээ аваад буусан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-40-р хуу/,
“” ХХК-ийн *******23 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 230801 дугаартай “...шинжээч зах зээлийн судалгааг тамхины бөөний цэгийн ханшаар тооцоолон үнэлгээний дүгнэлтийг 3,125,000 төгрөг гэж тогтоов” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57-60-р хуу/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Б.П нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.Пын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч И овгийн Б-н П-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдаж,
хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хэрэгт хавсаргаж ирүүлсэн 3 ширхэг сидиг хэргийг хадгалах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргаж үлдээхийг дурдаж,
шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 , 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч И овгийн Б-н П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И овгийн Б-н П-ыг хорих ялыг оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пыг бүртгэж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүхийн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдсугай.
6.Шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн 3 ширхэг сидиг хэргийг хадгалах хүртэл хугацаагаар хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Пт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН