Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/104

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

Улсын яллагч: Д.Алимаа,

Нарийн бичгийн дарга: Б.Төмөрчөдөр,

Шүүгдэгч: Х.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ц.Эрдэнэбатын хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 23270001340115 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

              Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2004 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, малчин, ам бүл 2, ээжийн хамт Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 2 дугаар баг ******* гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ***************** регистрийн дугаартай, Б овгийн Х-н Д.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Х.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.Д нь 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 2 дугаар багийн нутаг ******* гэх газар өөрийн гэрийнхээ гадаа шалтгаангүйгээр ийн нүүрэнд өшиглөж тархи доргилт, зүүн нүдний салстад цус харвалт, дээд, доод зовхинд цус хуралт, хамрын зулгаралт гэмтлүүд үүсгэж үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Би 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын ******* 2 дугаар багийн нутаг ******* гэх газарт гийн шинэ гэрийн тавилга хүргэж өгчхөөд буцах замдаа үхрээ сурах зорилгоор саахалтын Х.Дгийн гадаа очоод зогстол мэндийн зөрүүгүй намайг зодсон. Би зодуулж байгаад ухаан алдсан. Нэг сэрсэн чинь Х.Д манай эхнэртэй хэрэлдээд манай эхнэр Х.Дд хандаж “чи хүн алчихлаа шүү дээ” гэхэд үхээгүй амьсгаатай байна, гэрээс хутга аваад ир гүйцээчихье гээд орилоод байсан. Тэгээд тэндээс арай гэж гэртээ хариад толгой эргээд дотор муухайраад байхаар нь түргэн дуудаж үзүүлсэн. Намайг Х.Д, А.******* нар зодсон. Гэрийнх нь гадаа очиж зогсоод машинаас буутал Х.Д найз *******тойгоо ирээд Х.Д миний баруун гуя руу өшиглөж унагаад дээрээс дэвсэж өшиглөөд байсан. ******* нь нөгөө талаас бас өшиглөөд байсан бөгөөд миний нүүр лүү өшиглөөд миний ухаан балартаж унасан... гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/, гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нөхөр бид хоёр гийнд шинэ гэрийн тавилгыг нь хүргэж өгчхөөд 22 цагийн орчимд буцсан. Буцах замдаа саахалтын Х.Дгийнхээр бууж үхэр малаа сураглая гэж бодоод гэрийнх нь гадаа очоод зогстол гэрээс Х.Д найз *******тойгоо нэлээд согтуу гараад ирсэн. Манай нөхөр машинаасаа буугаад очтол юу юугүй өшиглөж унагаагаад зодоод эхэлсэн. Би тэр хоёрыг боль гэж хориод дийлээгүй. Салгах гээд дундуур ортол намайг хүртэл нийлж зодсон. Тэр хоёр хоёулаа л хоёр талаас өшиглөөд байсан. Харин Х.Д манай нөхрийн нүүр лүү өшиглөсний улмаас манай нөхөр ухаан алдаж хэсэг ухаангүй газар хэвтсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуу/, гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 19-ний орой гийнд хуруудаж байсан. ... гадаа харанхуй болсон байх үед гэх хүн эхнэрийн хамтаар гийнд ирсэн. Бид хэдийг хуруудаад сууж байх үед гадаа нэг машин ирээд сигналдаад байхаар нь бид хэд бөөндөө гартал ах эхнэртэйгээ ирчихсэн нэлээд согтуу машин дотроо сууж байсан. Бид хэд наанаас нь очоод мэнд ус мэдтэл ах та нар яасан том болчихсон чацганууд вэ гээд юунаас болсон вм мэдэхгүй уурлаад буугаад ирсэн. Тэгтэл ахыг өшиглөж унагаагаад унасан байх үед нь өшиглөөд байсан. ... ах нэг их согтоогүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуу/, гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гийн гэрт ах эхнэртэйгээ ирсэн....гийн гэрийн гадаа ирээд сигналдаад байхаар нь бид хэд бөөндөө гартал согтуу бололтой “та нар яасан том юм” гэж уурлаад машинаасаа буугаад ирсэн. Тэгтэл ахыг өшиглөж унагаагаад , хоёр нийлээд хоёр талаас нь өшиглөж эхэлсэн. Тэгэхээр бид хэд , хоёрыг салгаад ахыг эхнэр нь аваад явсан. ... ахыг гийн гэрийн гадна анх ирэхэд нүүр, ам болон биеийн ил харагдах хэсэгт гэмтэл байгаагүй, зүгээр байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуу/, насанд хүрээгүй гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн үед би гийн гэрийн гадаа унтаж байсан бөгөөд нөгөө хэд гийн гэрт хуруудаад айраг уугаад байж байсан. Тэгтэл гадаа машин сигналдаад байхаар нь гартал том гэрээс , , ,, нар бүгдээрээ гараад ирчихсэн машиных нь наана очоод зогсож байсан. ... ахыг буугаад ирэхэд нь өшиглөж унагаагаад , хоёр ахыг өшиглөөд байгаа харагдсан. нь ахын нүүр болон биеийн ил харагдах хэсэгт гэмтэл, шарх харагдаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуу/, гэрч А.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ах орилоод машинаасаа буугаад ирсэн. Тэгтэл ахыг газарт унагаачих шиг болсон. Яг яаж унагаасныг би хараагүй. Газарт унагаад хэд хэдэн удаа өшиглөж байгаа харагдсан. ... Би г өшиглөж байх үед ахын бөгс рүү нэг л удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуу/, шинжээч эмчийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 427 дугаартай: “1. ийн биед тархи доргилт, зүүн нүдний салстад цус харвалт, дээд, доод зовхи, баруун, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт, хамарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. 4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”гэсэн дүгнэлт, /хх-ийн 38-39-р хуу/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 22-23-р хуудас/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Х.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид  эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

              Энэ хэргийн улмаас хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Х.Дгийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Иймд шүүгдэгч Б овгийн Х-н Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

           Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдаж,

           Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

           Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 , 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овгийн Х-н Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Х-н Дг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

4.Шүүгдэгч Х.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ЭНХ-АМГАЛАН