Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/108

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,

            Нарийн бичгийн дарга А.Баасансүрэн,

            Улсын яллагч Ц.Эрдэнэбат,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш,

            Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ч-н Бт холбогдох эрүүгийн 2309000001870 тоот хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай аймгийн ****** суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ******** сум, 5-р баг, ********** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Ч-н Б /РД: ************/

Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Ч.Б нь Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн дипломын 201822799, бүртгэлийн дугаартай 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн "Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Өвөрхангай аймгийн ********** сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал ийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/20 дугаартай тушаалаар технологийн багшаар ажилд орж 2023 оны 08 дугаар сарыг дуустал хугацаанд ашигласан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

          Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би оноос он хүртэл мэргэжлээр суралцаж их сургуулиа төгссөн. Өөрийн эзэмшсэн мэргэжлээ хүүхдүүдэд түгээе гэж бодоод 2018 онд хуурамч цахим хаяг руу диплом авахаар чат бичсэн. Би дипломыг жинхэнэ гэж л бодсон. Цагдаа дээр очоод л хуурамч гэдгийг мэдсэн гэв.

          Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайд гийн 2021 оны 12 дугаар сард гаргасан тушаалын дагуу ажлын хэсэг байгуулагдаж дээд боловсрол, ерөнхий боловсрол, сургуулийн өмнөх боловсрол, мэргэжлийн хяналтын байгууллага, боловсролын ерөнхий газраас тус тус хүмүүс ажлын хэсэгт орж ажилласан. “...Ажлын хэсгийг дотор нь хоёр хувааж хувь хүний нууцлалтай хэсэг дээр мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн, манай газрын ахлах шинжээч нарыг оруулж тэдгээр хүмүүстэй нууцлалын гэрээ байгуулан шалгалтын үндсэн ажлыг дээрх хүмүүс 2022 оны 03 дугаар сараас эхэлж 08 дугаар сарыг дуустал хугацаанд хийж гүйцэтгэсэн. ...Шалгалтаар хувь хүнээс санаатайгаар үйлдсэн байж болзошгүй дипломын тамга, тэмдэг, гарын үсэг, дипломын дугаар, мэргэжлийн индекс буруу, өөр хүний овог нэр ашигласан зэрэг зөрчлүүдийг тулгаж хуурамч байж болзошгүй гэж үзэж цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 48-50-р хуу/,

          Гэрч      ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Энэ оны 03 дугаар сарын 02-ны өдөр удирдлагаас өгсөн үүргийн дагуу хяналт, шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. ...Боловсрол шинжлэх ухааны яамнаас дээд боловсролын байгууллагуудад олгогдсон дипломын дугаараас өөр дугаар тавигдсан. Мөн тухайн төгсөгчдийн мэдээ, бүртгэлгүй дипломын дугаар ашигласан 145 байсан...” гэсэн мэдүүлэг, /хх- ийн 53-55-р хуу/

          Гэрч      ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайдын тушаалаар баталсан удирдамжийн хүрээнд хяналт шалгалтыг явуулсан. “...Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн мэдээллийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-60-р хуу/

          Гэрч    ийн мөрдөн байцаалтад өгсөн: "...Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг, шалгалтын ажлын хэсэгт ажилласан. “...Тухайн дээрх хугацаанд явуулсан бөгөөд нарийн тоон мэдээллийг санахгүй байна, маш олон багш нарын мэргэжлийн диплом, баримт бичгийг шалгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72-74-р хуу/

          Гэрч      ын мөрдөн байцаалтад өгсөн: "...Би 2017-2018 онд Боловсролын Их сургуулийн Дүрслэх урлаг технологийн  сургуулийг дүрслэх урлагийн багш мэргэжлээр 1 жил суралцаж төгссөн. Миний дипломын дугаар , бүртгэлийн дугаар байна. Тэр жил тус сургуулийг 4 хүн суралцаж төгссөн. Одоо тэр хүмүүс багшаар ажиллаж байгаа. Манай ангид Ч.Б гэж хүн ажиллаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86-87-р хуу/

          Өвөрхангай аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Ч.Бийг ажилд томилох тухай” тушаал /хх 79 дүгээр хуудас/,

          Монгол Улсын Боловсролын Их сургуулийн захирлын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай тушаал, түүний хавсралтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-27-р хуу/,

          Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 116-119 дүгээр хуудас,    

          Төрийн банк, Хаан банкны дансны хуулга /хх 120-127 дугаар хуудас/,

          Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх 129 дүгээр хуудас/,

          Өвөрхангай аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчоос гаргаж ирүүлсэн Ч.Бийг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд технологийн багшаар ажиллаж байсан цалингийн түүвэр, /хх 135-139 дүгээр хуудас/,      

          Өвөрхангай аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Ч.Бийг ажлаас чөлөөлөх тухай” тушаал /хх 141 дүгээр хуудас/,

           2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн сайд нарын "Хамтарсан албан даалгавар”, Ч.Бийн дээд боловсролын диплом ын дипломын хуулбар, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн Өвөрхангай аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын тодорхойлолт, /хх 80-82, 88-91/ зэрэг болно.

          Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулагдаж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж байх тул шүүх үнэн зөв нотлох баримтууд гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо.

          Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Ч.Бт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

          Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

   Шүүгдэгч Ч.Б нь Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн дипломын 201822799, бүртгэлийн дугаартай 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн "Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Өвөрхангай аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал ийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/20 дугаартай тушаалаар технологийн багшаар ажилд орж 2023 оны 08 дугаар сарыг дуустал хугацаанд ашигласан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч гийн мэдүүлэг, /хх-ийн 48-50-р хуу/, гэрч ийн мэдүүлэг /хх- ийн 53-55-р хуу/, гэрч ийн мэдүүлэг /хх-ийн 58-60-р хуу/, гэрч ийн мэдүүлэг /хх-ийн 72-74-р хуу/, гэрч ын мэдүүлэг /хх-ийн 86-87-р хуу/, Өвөрхангай аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Ч.Бийг ажилд томилох тухай” тушаал /хх 79 дүгээр хуудас/, Монгол Улсын Боловсролын Их сургуулийн захирлын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн дугаартай тушаал, түүний хавсралтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-27-р хуу/, Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 116-119 дүгээр хуудас, Төрийн банк, Хаан банкны дансны хуулга /хх 120-127 дугаар хуудас/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх 129 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчоос гаргаж ирүүлсэн Ч.Бийг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд технологийн багшаар ажиллаж байсан цалингийн түүвэр, /хх 135-139 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Ч.Бийг ажлаас чөлөөлөх тухай” тушаал /хх 141 дүгээр хуудас/, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн сайд нарын "Хамтарсан албан даалгавар”, Ч.Бийн дээд боловсролын диплом ын дипломын хуулбар /хх 80-82, 88-91/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн үйл баримтуудаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг гэж тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг үйлдэх, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран, зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

            Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 120-оос, магистрын сургалт 150-аас, докторын сургалт 210 багц цагаас тус тус доошгүй байна”, гэж

Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “.Боловсролын баримт бичиг нь тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны баталгаа мөн”, 9.2-т “Боловсролын баримт бичиг /гэрчилгээ, үнэмлэх, диплом/-ийг бүрдүүлэх, олгох журмыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэж тус тус заасан.

 Шүүгдэгч  дээрх хуульд заасан шаардлагыг хангаж, их дээд сургуульд суралцаж, багц цагийн сургалтад хамрагдаж дээд боловсрол эзэмшиж, зохих журмын дагуу диплом аваагүй байна.

Шүүгдэгч Ч.Б нь Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн дипломын 201822799, бүртгэлийн дугаартай 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн "Боловсролын бакалавр” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Өвөрхангай аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал ийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/20 дугаартай тушаалаар технологийн багшаар ажилд орж 2023 оны 08 дугаар сарыг дуустал хугацаанд ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

            Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Ч.Бийн  үйлдэл нь хавтас хэрэгт авагдсан үйл баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ. 

            Иймд шүүгдэгч Ч.Бт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, шүүхээс шүүгдэгч Ч.Бийг боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Ч.Бийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 220352205 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан ба Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ шүүгдэгч Ч.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлахгүйгээр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байна.

Шүүгдэгч Ч.Б нь боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/20 дугаартай тушаалаар технологийн багшаар ажилд орж 2023 оны 08 дугаар сарыг дуустал хугацаанд ашигласан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үргэлжилсэн, төгссөн цаг хугацаа тодорхой байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлах шаардлагагүй гэж үзэж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан байна.

           Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар “Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

          Шүүгдэгчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол, үйлдэл ба хохирлын шалтгаант холбоо, шүүгдэгчийн гэм буруу тогтоогдсон байх нь гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

          Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна: 14.1.2-т “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж заажээ.

          Үүнээс үзэхэд Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажил нь төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарна.

          Шүүгдэгч  хувьд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу сургуулийн Өвөрхангай аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуульд технологийн багшаар бодитой ажиллаж, хийж гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг үнэлүүлж, хөдөлмөрийн гэрээний дагуу авсан цалин хөлсийг гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлого гэж  хамааруулан  үзэх боломжгүй байна. 

          Иймд шүүгдэгч 2018 оны 9 дүгээр сараас 2023 оны 08 дугаар сарыг дуустал хугацаанд сургуульд багшаар ажилласны төлөө түүнд олгогдож болох байсан цалин хөлсийг тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, гэм хорын хохирол гэж үзэж шийдвэрлэлээ.

          Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 220352205 дугаартай прокурорын тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан бөгөөд  ажил олгогч нь  хуурамч диплом ашиглан ажиллаж байгааг мэдсэн атлаа таслан зогсоохгүй, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохгүйгээр үргэлжлүүлж, түүнд цалин авах боломж бүрдүүлсэн байх тул  шүүгдэгч  эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан буюу ял сонсгосон 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойших хугацааны цалин хөлсийг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй байна.   

          Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан Өвөрхангай аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн нягтлан бодогчоос гаргаж ирүүлсэн Ч.Бийг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд технологийн багшаар ажиллаж байсан цалингийн мэдээллийг  үндэслэн тооцоход цалин 2018 оны 09 дүгээр сараас 2023 оны 09 дүгээр сарын 01-нийг хүртэл хугацаанд нийт 48,262,460 төгрөг болж байна.     

          Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар нийгмийн даатгалын шимтгэлд даатгуулагчаас 2018 онд 11 хувиар, 2019-2020 онд 11.5 хувиар, 2021 оны 1-6 сард 12.5 хувиар, 2021 оны 7 сараас 2023 оны 01 сар хүртэл 11.5 хувиар тооцож төлж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан баримтаар тогтоогдож байна.

          Нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татвар нь ажил олгогчийн зүгээс шууд суутган төсөвт төвлөрүүлдэг учраас шүүгдэгчид ашиг, орлого болж очоогүй тул түүнийг хохиролд тооцож, дахин нөхөн төлүүлэх үндэслэлгүй байна.      

          Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн  нэг цагт 1428 төгрөг 60 мөнгө буюу сард 240000 төгрөг байхаар,

          Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн  нэг цагт 1904 төгрөг 76 мөнгө буюу сард 320000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 2500 төгрөг буюу сард 420,000 төгрөг байхаар,

          Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн  нэг цагт 3273 төгрөг 80 мөнгө буюу сард 550,000 төгрөг байхаар тус тус шинэчлэн тогтоожээ.

            Шүүгдэгч  цалин 2018 оны 9 сараас 2018 оны 12 сар хүртэлх 4 сар х 240000= 960,000 төгрөгөөр, 2019 оны 1 сараас 2019 оны 12 сар хүртэлх 12 сар х 320000=3,840,000 төгрөгөөр, 2020 оны 1 сараас 2022 оны 12 дугаар сар хүртэлх 36 сар х 420000=15,120,000 төгрөгөөр, 2023 оны 1 сараас 08 сар хүртэлх 8 сар х 550000=4,400,000 төгрөгөөр тус тус тооцож, нийт 24,320,000 төгрөгөөр тогтоогдож байна.

          Иймд 48,262,460 төгрөгөөс 24,320,000 төгрөгийг хасаж тооцоод зөрүү 23,942,460 төгрөгийг гэм хорын хохиролд тооцож,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан уг мөнгийг шүүгдэгчээс гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

          Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон ял шийтгэлийг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзэв.

          Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг г...” гэсэн дүгнэлтийг,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт “...миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу торгох ялын доод хэмжээ буюу 450 нэгжээр торгох ялаар шийтгэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасныг дурдав.      

          Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан үзлээ.

            Шүүгдэгч Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдаж шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Монгол Улсын Боловсролын их сургуулийн Дүрслэх урлаг технологийн сургуулийн D2018227799 дугаартай диплом, дипломын хавсралтыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна. 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овгийн Ч-н Бийг боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Ч-н Бийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ч.Баас 23,942,460 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
  5. Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Монгол Улсын Боловсролын их сургуулийн Дүрслэх урлаг технологийн сургуулийн D2018227799 дугаартай диплом, дипломын хавсралтыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.  
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЭНХ-АМГАЛАН