Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/109

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Нарийн бичгийн дарга: Б.Төмөрчөдөр,

Улсын яллагч: Ц.*******,

            Хохирогч: *******

            Хохирогчийн өмгөөлөгч. Г.Наранбаатар

            Шүүгдэгч: Э.С нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Э-н Ст холбогдох эрүүгийн 2*******27001180108 дугаартай хэргийг 202******* оны 10 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, *******1 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа орчуулагчийн ажил эрхэлдэг, ам бүл 6, ******** хамт Улаанбаатар хот ************ дүүрэг *******-р хороо ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ************** регистрийн дугаартай, Б овгийн Э-н С.

          Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Э.С нь 202******* оны 07 дугаар сарын 02-оос 0*******-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн сумын ******* дугаар багийн нутагт байрлах “” амралтын газар *******тэй үл ялих зүйлээр маргалдан түүний биед дээд үүдэн хоёр шүдний булгаралт, буйланд цус хуралт, зүүн дээд хоёрдугаар шүдний сулрал, дух, зүүн хөмсөгний зөөлөн эдийн няцрал, дух, чээж, зүүн сарвуунд зулгаралт, дээд уруулын дотор салстын язрал гэмтлүүд буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...бааз доторх гэрүүдээ эргэчхээд явж байтал авто зогсоолоос хүмүүс чанга ярьж, хэрүүл хийх чимээ гарч эхэлсэн ...автобусныхаа зүүн талд камерын хяналтгүй бүсэд жолооч, хэлмэрч хоёр барилцаж авсан байдалтай хэлмэрч эрүүгээ барьсан, жолоочийн нүүр амнаас цус гарсан байдалтай алнаа та нарыг гээд зогсож байсан...” гэсэн мэдүүлэг 08-09-р хуу/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 202******* оны 047 дугаар сарын 07-ны өдрийн 8597 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Э.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид  эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Хэрэгт авагдсан баримтаар хохирогч *******т учирсан 12,500,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Э.С төлөхөө илэрхийлж хохирогчтой хэлцэл байгуулсан байх ба шүүх хуралдаанд хохирогчоос 196,250 төгрөгийн хохирлын баримтыг шинээр гаргаж өгсөн, түүнийг шүүгдэгч төлөхөө илэрхийлсэн.

           Шүүгдэгч Э.С нь хохиролд 6,250,000 төлсөн, үлдсэн хохирол 6,446,250 төгрөгийн хохирлыг төлөхөө илэрхийлсэн тул шүүгдэгчээс 6,446,250 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгох нь зүйтэй.

          Хохирогч ******* нь энэ гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдав.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч Э.Сын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 450 нэгжтэй хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б овгийн Э-н Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

          Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдаж,

          хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргаж ирүүлсэн 2 ширхэг сидиг хохирогч *******т буцаан олгохыг дурдаж,

          шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

          Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, *******6.2, *******6.6, *******6.7, *******6.8 , *******6.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:      

1.Шүүгдэгч Б овгийн Э-н Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Э-н Сыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 0******* сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдсугай.

4.Шүүгдэгч Э.С нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хохиролд 6,250,000 төлсөн, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримтгүйг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн 2 ширхэг сидиг хохирогч *******т буцаан олгосугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Саас 6,446,250 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгож,

хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар  нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ЭНХ-АМГАЛАН