| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
| Хэргийн индекс | 146/2023/00110/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/112 |
| Огноо | 2023-10-18 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 2023/ШЦТ/112
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж,
Улсын яллагч: Д.Алимаа,
Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаагийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2327000000128 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 197******* оны 06 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймгийн ***** суманд төрсөн, 48 настай, *****, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа дэлгүүр ажиллуулдаг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ********* сумын ******* дугаар баг *******ийн ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******7*******06060******* регистрийн дугаартай, Н овгийн М-н Б.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт тус сумын цагдаагийн тасгийн албан хаагч нар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх явцад улсын дугаартай Cami загварын тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагаан өнгийн Приүс 20 загварын автомашиныг мөргөөд зугтахдаа цагдаа О.Тын хөл дээгүүр машинй дугуйгаараа дайран гарч, цагдаагийн албан хаагч уг автомашиныг зогсоож жолооч М.Бын согтуурлыг багажаар шалгахаар цагдаагийн тасаг руу авя явах үед эсэргүүцэж мөрдөгч ийн зүүн гарын булчин хэсгээс хазаж, цагдаа О.Тын толгой руу 7-8 удаа цохиж хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь
- Хохирогч Д.А-н ...М2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 20 цагийн орчимд тус сумын цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч , цагдаа О.Т нарын хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. ******* сумын 3 дугаар баг Ерөнхий боловсролын сургуулийн чанх ард талд засмал зам дээр тээврийн хэрэгсэл шалгаж байх үед ертөнцийн зүгээр баруун зүгээс саарал өнгийн /шөнө байсан болохоор дугаар нь харагдаагүй/ тээврийн хэрэгсэл замын уулзвар дээр цагаан өнгийн Приүс 20 маркийн тээврийн хэрэгслийг урд талаас нь мөргөөд зугтаагаад явсан. О.Т тухайн машиныг зогсох дохио өгсөн боловч О.Тын баруун хөлийн өлмий хэсгээр дайран гарч зугтаасан. ... О.Т жолоо барьж, тухайн жолоочийн унаж явсан улсын дугаартай Cami маркийн тээврийн хэрэгслийг жолоодож хөдөлсөн фургон машин дотор суугаад над руу дайрсан “та нар яагаад хүн өргөж оруулдаг юм хүний эрх зөрчиж байна” гэж хэлээд гар хуруу маажиж мөн манай албаны фургон дотор арын суудлын дор түлхүүр багаж сул харагдаж байсан болохоор аваад цохиж магадгүй гэж бодоод хоёр гарын бугуй хэсгээс нь бариад хажууд нь суугаад явж ажлын гадаа ирээд буухын хооронд миний гарыг тавь буумаар байна гэж орилж миний зүүн гарын булчин хэсгээс хазсан. Удалгүй ажлын гадаа ирж машин дотроос буулгахад “би гэртээ очмоор байна, би үлээхгүй гэх мэт үг хэлж О.Тыг энгэрийн камер асаах зуур цамцны захнаас нь барьж аваад толгой орой хэсэг рүү 2-3 удаа цохиж газар унагахыг оролдох үедээ өөрөө нүүрээрээ газар унасан. Тухайн үед төрсөн дүү, мөн хэсгийн төлөөлөгч нар ирж салгаж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн *******-7 дугаар хуудас/,
- Хохирогч О.Т-н “...Тэгээд машин унаж явсан эмэгтэй фургонд суухгүй байхаар нь өргөж машинд суулгаад ажил дээр нь ирээд буулгаад согтуурал шалгах багажаар шалгах гэсэн боловч үлээхээс татгалзаж тавьсан шаардлагыг эсэргүүцэж миний нүүр хэсэг рүү 7-8 удаа цохисон бас миний малгайг авч олон удаа цохисон ар гэрийн хүмүүсийг нь дуудаж тэр эмэгтэйг хүлээлгэж өгсөн. Гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
- Гэрч ий ...Т зогсоох гэсэн боловч шүргээд яваад өгсөн. ... Уг эмэгтэй Тын толгой хэсэг рүү хэд хэдэн удаа гараараа цохиод авсан /яг хэдэн удаа цохисон гэдгийг сайн анзаараагүй/. Тэгээд албан өрөөндөө ороод хартал ийн гарын булчин хэсгийг хазаад хөхөрчихсөн байсан. Би хазах үед нь байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
- 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн *******06 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “1. О.Тын биед дээд уруул, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. *******. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
- 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн *******0******* дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1. ийн биед зүүн гарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй, хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. *******. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 24-2******* дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч М.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч , О.Т нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч М.Бын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч М..ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 01 жилийн хугацаанд хувааж төлүүлэх...” гэсэн дүгнэлт гаргасныг дурдав.
Шүүгдэгч М.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Бын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 4, ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй.
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн ******* дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 , 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН