Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 476

 

    Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

    Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 12 дугаар баг, 2-3 тоотод оршин суух, 1990 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ90011803, Оготор овогтой Зундуйгийн Отгонзаяагийн нэхэмжлэлтэй,

    Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, 33 дугаар байр, 11 тоотод оршин суух, одоо Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 2-р хороо, Цагдаа хотхон 13-7-р байрны 1-9 тоотод оршин суух, 1991 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЛ91012815, Боржигон овогтой Батнасангийн Даваад холбогдох,

     Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны хүлээн авч хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Отгонзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч З.Отгонзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.Даваатай 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэр бүл болсон. Бидний дундаас 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүү Д.Оргил, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүү Д.Тэмүүлэн нар төрсөн. Бид 2 гэр бүл болсныхоо дараа гэрлэлтээ батлуулаагүй байж байгаад бага хүүгээ төрсний дараа 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гэрлэлтийн баталгаагаа хийлгэсэн. Бид амьдарч эхэлсэн эхний жилүүдэд амьдрал хэвийн сайхан байсан ба хоорондын харилцаа сайн байсан. Бид 2015 оны 8 дугаар сараас эхлээд хувийн таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарч эхэлсэн. Бага хүү маань 3 сартай байх үеэс эхлээд тусдаа амьдарч эхэлсэнээс хойш одоо болтол тусдаа амьдарч байна. Бид тусдаа амьдарч байх хугацаанд нөхөр маань бид гуравтай утсаар холбогдож, 2 хүүхдийн төрсөн өдөр болсон үед түүнд нь зориулж хааяа мөнгө өгдөг байсан. Тусдаа амьдраад 3 жил болсны дараа 2018 онд миний бие шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаж, гэрлэлтээ цуцлуулах өргөдөл гаргаж байсан ба тухайн үед эвлэрэл амжилтгүй болж байсан. Гэсэн хэдий ч би хоёр хүүхдээ бодоод нөхрөө бид гуравтай цуг амьдарна, эргээд хүрээд ирнэ гэж итгэж хүлээсэн боловч бид тусдаа амьдарсаар байна. Нөхөр Б.Даваагийн үндсэн хаяг Улаангом сум боловч одоо Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж байгаа юм. Гэтэл 2020 оны 3 дугаар сарын эхээр манай нөхрийн утаснаас эмэгтэй хүн залгаад “Энэ хүн чинь энд амьдралтай, чи салаад өгөөч” гэж над руу ярьж, намайг доромжилсон. Бид тусдаа амьдраад 5 жил орчим болж байгаа ба цаашид хамт амьдрах боломжгүй болсон, нөхөр өөр хүнтэй хамт амьдарч байгаа зэрэг шалтгаанууд байгаа учир бидний гэрлэлтийн цуцалж, 2 хүүхдийг миний асрамжид үлдээж, эцэг Б.Даваагаар 2 хүүхдийг тэжээн тэтгүүлж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаангүй” гэжээ.

    Хариуцагч Б.Даваа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Батнасан овогтой Даваа нь нэхэмжлэгч З.Отгонзаяагийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Миний бие хөдөө ажилтай тул Увс аймагт очиж шүүх хуралд оролцож чадахгүй тул намайг эзгүйд шүүх хурлыг хийж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч З.Отгонзаяа нь хариуцагч Б.Даваад холбогдуулан, гэрлэлт цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжид авч тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

     Б.Даваа, З.Отгонзаяа нар 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэр бүл болсныг 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдөр бүртгэсэн бөгөөд тэдний дундаас 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүү Д.Оргил, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүү Д.Тэмүүлэн нар төрсөн, эрүүл бойжиж байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох гэрлэлтийн гэрчилгээний болон хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, “Дун цагаан” өрхийн эмнэлгийн эмчийн тодорхойлолтууд зэргээр нотлогдож байна.

      Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2015 оны 8 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн өмнөх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачлага гаргаагүй, цаашид гэр бүлээ үргэлжлүүлэн хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар нотлогдож байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

      Зохигчид хоорондоо хүүхдийн асрамжийн асуудлаар тохиролцсон, мөн хүүхдийн саналыг харгалзан хүү Д.Оргил, Д.Тэмүүлэн нарыг эх З.Отгонзаяагийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү Д.Оргил, Д.Тэмүүлэн нарыг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Б.Даваагаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй байна.

      Хэдийгээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийг нэгнийх нь асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа боловч  эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж,  хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилхааргүй бол эцэг эхийн хэн аль нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд “Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ” гэж заасныг дурдах нь зүйтэй.   

     Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч З.Отгонзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208.080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Даваагаас 208.080 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Отгонзаяад олгох нь зүйтэй байна.

     Хариуцагч Б.Даваад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгч нь “Ирцийн талаар гаргах саналгүй. Хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү” гэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Б.Даваагийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Боржигон овогт Батнасангийн Даваа, Оготор овогт Зундуйгийн Отгонзаяа нарын гэрлэлтийг цуцалсугай.

     2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчдийн 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүү Д.Оргил, 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүү Д.Тэмүүлэн нарыг эх З.Отгонзаяагийн асрамжид үлдээсүгэй.

    3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү Д.Оргил, Д.Тэмүүлэн нарыг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Б.Даваагаар тэжээн тэтгүүлсүгэй.

     4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.

       5. Зохигчдод эд хөрөнгийн болон бусад маргаангүй гэснийг дурдсугай.

       6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч З.Отгонзаяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 208.080 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Даваагаас 208.080 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Отгонзаяад олгосугай.

      7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ш.Анхцэцэгт даалгасугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

                                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       П.БОЛОР