| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2018/0003/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/14 |
| Огноо | 2018-01-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | М.Очбадрах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2018/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0003/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Очбадрах,
Хохирогч*******
Шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-т холбогдох 1718000480038 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ********** Б.Б- /РД:**********/, 1984 оны 10 дугаар сарын 24-ний өдөр *********** төрсөн, 34 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн ******* тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
-2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан,
-2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 5 жил 10 хоног хорих ял,
-2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 жил 10 хоног хорих ял,
-2011 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан,
-2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр ******* тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Н.Н.Э-ийн эрх чөлөөнд халдаж, доод эрүүний
D:\2018 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool- Batbayar 11.4-2.docx
зүүн булан хэсгийн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр*******тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч *******ийн эрх чөлөөнд халдаж, доод эрүүний зүүн булан хэсгийн хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Шүүгдэгч*******-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 7 дугаар сарын 14-ний өглөө ажилдаа гарахдаа эхнэртээ утсаа үлдээгээд гарсан. Эхнэр рүүгээ утасдахад өдөржин утсаа аваагүй. Намайг гэртээ ирэхэд манай эхнэр хүүхдээ орхиод гарсан байсан. Манай эхнэр айлд архи уугаад, 6 сар хүүхэд уйлайд байж байхаар нь би “архи ууж байхаар хоол ундаа хийхгүй яасан юм” гэсэн чинь “чи өөрөө хоолоо хийхгүй юу” гэж хэлсэн. Тэгэхээр нь уур хүрээд эрүү рүү нь гараараа 1 удаа цохисон.
…хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,
-Хохирогч *******-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр ******* надад 60000 төгрөг үлдээгээд явсан. Хажуу айлын эхнэр намайг ганц пиво ууя гээд намайг пиво уусан байхад нөхөр гаднаас орж ирсэн. Тэгээд бид 2 маргалдсан. Намайг хүүхэдтэй байж пиво уулаа гэж хэлсэн. Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. Би нөхрийгөө шоронд явуулмааргүй байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Аюулын зэргийн үнэлгээ /хэргийн 22-23/,
-Дархан сумын 6 дугаар багийн хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хэргийн 24-25/,
-Хохирогчийн нөхцөл байдлын үнэлгээ /хэргийн 26-28/,
-Гэрч ******** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…орой манай дүү *******над уруу дахин залгаад “эгчийн нүүр нь хавдчихсан байна, нөхөр нь өөрийнхөө ээжийнхээ гэр рүү аваад явлаа” гэж утсаар ярьсан юм. Тэр үед нь би “нүүр ам нь хавдаж юу болсон юм бэ?” гэж асуухад *******ах надад хандаж “эгч чинь хажуу талынхаа айлын хүнтэй зодолдсон” гэж хэллээ гэж хэлсэн юм. Тэгээд 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр ******* дахин утсаар яриад “эгчтэй уулзаж ярилцсан нөхөр нь зодсон гэж хэлж байна” гэж хэлсэн юм. Тэгээд бид маргааш нь буюу 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгаас ирж эгч болох *******-ийг гэрээс нь аваад шууд эмнэлэгт орж үзүүлэхэд эрүүний яс цуурсан, мултарсан, шүд бяцарсан, хөл, гар хөхөрч хавдсан. Хүзүү хөшингтэй, хэвлий хэсгээр хөндүүртэй байсан. Тэгээд эгчийг гэр лүү авч яваад ээжийг хөдөөнөөс ирэхэд буюу 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлсэн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 38-39/,
-Гэрч *******-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 7 дугаар сарын 16-ны хөдөө Сэлэнгэ аймгийн Энхтал суманд ажилтай байхад миний хүү **************гэсэн дугаараас миний *******гэсэн дугаар руу залгаад “эгч *******-ийг нөхөр *******- нь зодоод нүүрийг нь гэмтээгээд нүд орчимд нь цус хурсан, мөн гар хөлд нь цус хурсан байдалтай гэртээ хэвтэж байна” гэж хэлсэн. Би юу болсон талаар хүү *******оос тодруулахад би биеийг нь эмнэлэгт үзүүлчихээд гэрт нь авчираад байж байна гэж хэлсэн. Би Дарханаас машин дуудаад охин *******ийн гэрт тэр оройноо очиж үзэхэд охины нүүр, гар, хөлийн булчингууд битүү хүрэн эрээн хавдартай байсан.
…Би охин *******ээс хэзээ юу болсон талаар тодруулж асуухад 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр нөхөр******* гаднаас орж ирээд намайг жаахан хүүхэдтэй байж пиво уулаа гэж хэлээд гурлын элдүүрээр цохисон гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 40/,
-Гэрч *******-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…намайг гэрийнхээ шалыг угаагаад дуусч байхад хашааны гадна намайг хүн дуудах болсон. Би “хэн бэ?” гэхэд манай гудамжны ******* байсан. Би *******гаас “яах гэж байгаа юм” гэхэд “*******ын гэрт ороод ир” гэж хэлсэн. Би “хэн ороод ир гэж байгаа юм” гэхэд “*******болон миний эхнэр ******* бас байна” гэж хэлсэн. Би шалаа угааж дуусаад *******-ын гэрт яваад ороход нөхөр*******, гудамжны*******, түүний эхнэр *******, *******ын эхнэр *******-, түүний бага охин зэрэг хүмүүс байсан. Тэд нар нэг том пиво уугаад талд нь оруулж байсан. Бид нар нөгөө пивоо уучихаад “одоо яах уу?” гэсэн. Тэгэхэд хоёр *******- гэрээс гарч уулзаад удаагүй орж ирээд “******* гэрт ирэх юм бол гэрээс архи, тамхи үнэртэхээр уурлаад байдаг юм” гэж хэлсэн. Бид тэд нарт “манай гэрт оръё” гэж хэлээд бүгдийг нь дагуулаад гэртээ орсон. Манай гэрт ирээд би*******гийи эхнэр *******тэй яваад дэлгүүрээс 1 шил архи, 2 том пиво авчираад манай гэрт хувааж уусан. Тэгээд *******ын эхнэр ******* нээх уугаагүй жаахан архиа гаргаж байгаад 17 цагийн орчим гэртээ нөхөр ******* ажлаас ирэх болж байна гээд охиноо тэврээд гэр рүүгээ орсон. Манай гэрт ******* болон түүний эхнэр үлдсэн. Би жаахан байж байгаад унтаад өгсөн. Тэгээд нэг сэрэхэд нөхөр ******* надад ******* эхнэр*******-ийг зодсон байна гэж хэлсэн.
…Би нөхрийн хамт орж хараагүй. Бид 2*******гийн эхнэр*******гээс сүүлд сонсоход ******* эхнэрийнхээ эрүүг хугалсан, ******* эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 41/,
-Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2017 оны 7 дугаар сарын 14-ний өглөө 09 цагийн орчим хүү ******* бага зэрэг хар төмөр аваад ирсэн. Миний манаж байгаа хашаанд ирээд захирал *******ыг хүлээж байгаад 19 цагийн орчим гэр рүүгээ явлаа гээд өөрийн өмнөх эхнэрээс гарсан бага хүүгээ дагуулаад гэр рүүгээ явсан. Тухайн үед хүү ******* явахдаа эхнэр*******-тэй хамт бирж орж халуун тогоо авна гэж байгаад ирэхгүй байна гээд гэр рүүгээ явсан. Тэгээд хүү ******* гэр рүүгээ яваад удаагүй байхад хамт явсан бага хүү *******нь буцаад манай гэрт ганцаараа гүйгээд ирсэн. Би юу болсон талаар тодруулахад “аав, ээж хоёр хоорондоо зодолдоод байна” гэж хэлсэн. Би ач хүү *******ийг ах*******тэй нь хамт гэрт үлдээгээд “эмээ нь гэрт нь очиж зохицуулчихаад ирье” гээд хүү *******ын гэр рүү явсан. Намайг хүүгийн гэрийн гадна очиж явахад гэрээс нь *******гийн эхнэр *******- хүү *******-ын гэрээс ганцаараа гарч ирсэн.*******ээс юу болоод байгаа талаар асуухад “уучлаарай бид нар өнөөдөр архи уусан” гэж хэлээд миний хажуугаар гараад гүйгээд явсан. Би зөрөөд хүү *******ын хашаа руу ороход гэрийн гадна хүү******* бага 6 сартай хүүгээ сугадаад гэрийнхээ үүдэнд сууж байсан. Би хүүгээсээ юу болоод байгаа талаар асуухад “намайг гэрт ирэхэд бага хүү уйлаад эхнэр ******* согтуу байхаар уурлаад зодсон” гэж хэлсэн. Би “яагаад зодож байгаа юм архи нь гайгүй болохоор нь маргааш уулзаж болохгүй байсан юм уу?” гэж хэлээд гэрт орсон. Тэгэхэд бэр ******* газарт гудсан дээр дэр тавиад хэвтэж байсан. Би бэрээс юу болсон талаар асуухад “юу ч болоогүй ээж ээ” гэсэн. Би “эмнэлэг дуудах юм уу?” гэхэд “ээж би сая өвчин намдаах эм уусан, зүгээр” гэж хэлсэн. Би гэртээ үлдээсэн хоёр хүүхэддээ яараад гэрлүүгээ явсан.
…би бэрээс биеийн байдлын талаар асуухад “намайг ******* архи уусан, мөнгө яасан гээд гурилын элдүүр модоор зодсон” гэж бэр хэлсэн. Би бэрийг харахад гадна талаасаа гэмтэл гэхээр зүйл харагдаагүй. Тэгээд маргааш нь манай гэрт бэр ирэхэд өдөржин хэвтэж байгаад орой******* ирээд аваад явсан. Тухайн үед бэрийн зүүн шанаа нилээд хавдсан, мөн хоёр гар нь хавдсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 42/,
-“… *******ийн биед доод эрүүний зүүн булан хэсгийн хугарал, тархи доргилт, нүүр, баруун бугалга, дал, баруун гуя, зүүн бугалга, зүүн гарын сарвуу, бугуй орчим, зүүн гуя, шилбэ, нуруу, хэвлийн өмнө хэсгийн цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно. Н.Н.Э-т учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 720 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 46/,
-Хохирогч *******-ийн өвчний түүхийн хуулбар /хэргийн 48-63/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.
2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч******* нь 2016 онд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн /2002 оны/ 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т “жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс далан тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж тус тус хуульчилсан бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хорих ял хуульчлагдаагүй байх тул тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлөгдөх үндэстэй.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******т Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 2 жил 6 сар хорих оногдуулж, 2 жил 6 сар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хугацааг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч ******* нь ямар нэгэн эмчилгээ хийлгэсэн, эм тариа авч хэрэглэсэн талаар нотлох баримт ирүүлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг өгч байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр ********** тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч *******ийг зодож, доод эрүүний зүүн булан хэсгийн хугарал бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь аюулын зэргийн үнэлгээ /хэргийн 22-23/, хохирогчийн нөхцөл байдлын үнэлгээ /хэргийн 26-28/, гэрч *******-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …2017 оны 7 дугаар сарын 17 ны өдөр Орхон аймгаас ирж эгч болох *******-ийг гэрээс нь аваад шууд эмнэлэгт орж үзүүлэхэд эрүүний яс цуурсан, мултарсан, шүд бяцарсан, хөл, гар хөхөрч хавдсан. Хүзүү хөшингтэй, хэвлий хэсгээр хөндүүртэй байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 38-39/, гэрч *******-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …би охин *******-ээс хэзээ юу болсон талаар тодруулж асуухад 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр нөхөр *******- гаднаас орж ирээд намайг жаахан хүүхэдтэй байж пиво уулаа гэж хэлээд гурилын элдүүрээр цохисон гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 40/, гэрч *******-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: …тэгээд нэг сэрэхэд нөхөр*******надад *******- эхнэр *******-ийг зодсон байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 41/, гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…би бэрээс биеийн байдлын талаар асуухад намайг ******* архи уусан, мөнгө яасан гээд гурилын элдүүр модоор зодсон гэж бэр хэлсэн. Би бэрийг харахад гадна талаасаа гэмтэл гэхээр зүйл харагдаагүй. Тэгээд маргааш нь манай гэрт бэр ирэхэд өдөржин хэвтэж байгаад орой *******ирээд аваад явсан. Тухайн үед бэрийн зүүн шанаа нэлээд хавдсан. Мөн хоёр гар нь хавдсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 42/, “…*******ийн биед доод эрүүний зүүн булан хэсгийн хугарал, тархи доргилт, нүүр, баруун бугалга, дал, баруун гуя, зүүн бугалга, зүүн гарын сарвуу, бугуй орчим, зүүн гуя, шилбэ, нуруу, хэвлийн өмнө хэсгийн цус хуралтын гэмтэл тогтоогдлоо.” гэх 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 720 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 46/, хохирогч *******ийн өвчний түүхийн хуулбар /хэргийн 47-63/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ыг гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Н.Н.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *******нь бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******-т Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулж 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүгдэгч *******-ыг гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох хамтран амьдрагч Н.Н.Э-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч *******-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд шүүгдэгч *******-т согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглосон хязгаарлалт тогтоосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч *******-т анхааруулсугай.
7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар тэнсэгдсэн *******ыг нэгдсэн бүртгэлд бүртгэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ