Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 13

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга А.Энхбаяр,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Г.Насанцэцэг, түүний өмгөөлөгч С.Ганбат,

хохирогч Д.Наранцэцэг, түүний өмгөөлөгч Б.Батчимэг,

гэрч З.Насанжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Мандал овгийн Гаажидын Насанцэцэгт холбогдох эрүүгийн 201608000190 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өмнөговь аймгийн Номгон суманд 1960 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 57 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, САА 6 байрны 25а тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ЕЙ60010106 дугаарын регистртэй, Мандал овгийн Гаажидын Насанцэцэг

 

Холбогдсон хэргийн талаар

/яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

 

Яллагдагч Г.Насанцэцэг нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, “Өгөөж” худалдааны төв дотор 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 12 цаг 30 минутын орчимд тус сумын харьяат Г.Насанцэцэг нь Д.Наранцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, гэрч нараас

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Г.Насанцэцэгийн:

2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 12 цагийн үед над дээр нэг залуу ирээд куртик үзсэн. Энэ куртик урт загвартай эрэгтэй, эмэгтэй хамаагүй өмсдөг, цахилгаан нь буруу харсан куртик байсан. Надад толь байхгүй. Д.Наранцэцэгийн хажуу талын толинд нөгөө залуу куртикээ өмсөөд харж байгаад эргэж ирээд энэ эмэгтэй куртик гэж байна гэсэн. Би эрэгтэй, эмэгтэй хамаагүй өмсдөг гэж хэлсэн чинь өөр куртик өмсөж үзсэн. Би толины хажууд цуг очоод куртикээ үзүүлсэн. Нөгөө залуу гараад явсаны дараа зааланд хүн байхгүй, 4-лээ байсан. Би Д.Наранцэцэгт чи яагаад байгаа юм бэ хүн наймаа хийж байхад янз бүрийн юм яриад байх юм эрэгтэй, эмэгтэй хамаагүй өмсдөг куртик гэж хэлсэн. Өмнө нь бас нэг хүүхэд ээжтэйгээ гутал үзсэн чинь Д.Наранцэцэг багшаасаа ав гэж хэлж байсан. Нөгөө хүүхэд нь эргэж ирээд багш надаас гутал ав гээд байна гэж ээждээ хэлээд надаас гутал аваагүй, Д.Наранцэцэгээс авсан. Энэ асуудлын дараа болсон асуудал учраас би Д.Наранцэцэгт чи наймаа хийж байхад яагаад хүний хооронд юм яриад байдаг юм бэ адилхан амьдрах гэж байж гэж хэлчихээд хойд лангууруугаа гараад явж байтал араас хашгираад наадах чинь эмэгтэй куртик гээд баахан хэл амраар доромжлоод байхаар нь би буцаж очоод хоёулаа хэрэлдсан. Д.Наранцэцэг өөрийгөө боловсролтой хүн та нартай ярих юм байхгүй, та нараас ангид хүн, өөрийгөө багш гээд байхаар би багш хүн бол багшийн ёс зүйг биелүүлээч, хүүхдүүдийг багшаасаа юм худалж ав гэж хэлдэг биз дээ гээд хэрэлдсэн. Би гараараа жаахан гарыг нь шүргээд байсан чинь өөрөө эхлээд миний бугалага, бугуй руу зөндөө цохисон. Тэгээд салаад би хойшоо лангууруугаа явсан чинь араас хашгираад байхаар нь эргэж иртэл хоёулаа зууралдаад, Д.Наранцэцэг өөрөө арагшаа уначихсан. Ийм л асуудал болсон. Бид хоёр газар уначихсан хойно манай дүү ирж салгах гэсэн боловч Д.Наранцэцэг зууралдаад салахгүй байсан. Өөр зүйл болоогүй гэв.

 

            1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Д.Наранцэцэгийн:

2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 12 цагийн үед Насанцэцэгийн лангуун дээрээс нэг залуу куртик өмсөөд миний урд талын толинд ирж харсан. Би хараад сууж байтал СС гэсэн бичигтэй ялт ч үгүй эмэгтэй хүний куртик байсан. Би тэр хүүхдийг анзаарахгүй байгаа юм байна гэж бодоод наад куртик чинь эмэгтэй куртик байна гэж хэлсэн. Насаа эгчийн лангуу дээр нилээд удаж байгаад тэр хүүхэд ээжтэйгээ гараад явсан. Тэр хоёрыг гараад явсаны дараа Насаа эгч над дээр ирээд Нараа чи юу гээд байгаа юм бэ эрэгтэй эмэгтэй хамаагүй өмсдөг куртик, би чамайг бодвол оёдолчин хүн, эр эмийг нь мэднэ гэж хэлээд над руу дайрсан би ялт ч үгүй эмэгтэй хүний куртикийг эрэгтэй хүн өмсөж болохгүбиз дээ гэж хэлсэн. Өөр би янз бүрээр доромжлоогүй. Гэтэл намайг яайжийсан муу пизда чи юу гээд байгаа юм бэ гэхээр нь би та ч гэсэн пизда биз дээ гэж хэлсэн. Би араас нь орилж доромжлоогүй. Надад хүнтэй хэрэлдэх чадвар байхгүй. Чи надаас доогуур амьдралтай, би чамаас дээгүүр амьдралтай, чамайг ер нь юу гэж хэлсэн ч яадах юм бэ гэсэн байдалтай надтай харилцсан. Тэгэхэд би та нартай олон юм ярьдаггүй, та нар тэнд юм яриад л байдаг би оролцдоггүй гэж хэлсэн. Үүнийг сая олон янзаар хэлж байх шиг байна. Намайг араас нь хашгираад байсан гэж байна. Би араас нь хашгираагүй, сууж байсан. Би угаасаа хөл гар муутай хүн, би тэгж хүнтэй мууддаггүй. Өөрөө цаашаа нэг яваад, нэг ирээд намайг элдвээр загинаж байхдаа миний нүүр рүү гараараа сөргөөд байсан. Намайг нүүр рүү сөргөөд байхаар нь би өөрийгөө хамгаалах зорилгоор гарыг нь цаашаа түлхсэн. Би олон түмний нүүрэн дээр ажилладаг учраас нүүрээ хөхрүүлэхгүйг бодсон. Сүүлдээ миний зүүн тал руу хүчтэй цохисон. Гараа зангидаж, шүдээ зууж байгаад миний тархи руу цохисон. Миний толгой хэд хоног хөх явсан. Үүнийг би шинжээчид үзүүлсэн. Намайг суугаад байхаар дээрэлхээд байх шиг байна гэж бодоод би босоод иртэл намайг гарнаас татаад шууд унагачихсан. Унахдаа би плитан шалан дээр толгойгоороо унасан. Наранцэцэг ирээд Насаа эгчийг дээш нь татсан чинь босохгүй миний дээрээс дараад байсан. Нөгөө заалнаас дүү Туяа нь ирж салгасан. Туяа гээд дүүд нь би болсон асуудлын талаар тайлбарлаж байх хугацаанд Туяагийн цаанаас намайг хоёр удаа өшиглөсөн. Туяа хамгаалж байсан учраас миний биед хүрээгүй. Туяа бид хоёрыг салгаад явчихсаны дараа эргэж ирээд чи ингэсэн хүнийг яадах юм бэ гэхэд намайг эргээд нүүр рүү сөргөсөн.  Би гарыг нь түлхэж өөрийгөө хамгаалсан. Тэгээд манай нөхөр ирсэн. Би ажилдаа явсан. Г.Насанцэцэгийг уурласан гол шалтгаан нь би танд дээрэлхүүлж чадахгүй, үүнээс өмнө та манай нөхрийг 2 жилийн өмнө дайрч доромжилж дээрэлхсэн. Тэгэхэд би юу ч хэлж байгаагүй. Тэр хавийн хүүхнүүд намайг хэлээч гэхэд би угаасаа хэрүүлд дургүй учраас би юу ч хэлээгүй гэж хэлсэн. Намайг явсаны манай нөхөрт чи хэлэх ёсгүй зүйлийг хэлсэн гээд загинасан байсан. Дараа нь хажууд сууж байсан хүмүүс надад хэлсэн. Цаашаа наашаа яваад байгаа нь өөрийнх нь үйлдэл. Би араас нь элдвээр хэлээгүй. Намайг явсаны дараа нэг хүн ирээд 8000 төгрөгний тирко авах гэтэл наадах чинь 5000 төгрөг гэдэг гэж хэлсэн байсан. Нөгөө хүн танд 5000 гэж байгаа бол авъя гэхэд надад байхгүй, хойд зах дээр байгаа гэж хэлсэн байсан. Сургууль дээр очиход толгой өвдөөд байхаар нь гараараа тэмтэрч үзтэл 2 хуруу хэртэй хавдсан байсан. Тэр өдөр хичээлээ заачихаад, маргааш нь миний ээж өнгөрөөд нэг жил болж байсан учраас гандангаар яваад тэр өдөр хэрүүл хийгээгүй. Тэгээд хагас бүтэн сайн болоод 2 өдөр толгой өвдөөд байхаар нь хүйтэн жин тавиад, 1 дэх өдөр нь өргөдлөө өгсөн. Дараа нь мэс заслын эмчид үзүүлэхэд 3 хоног хэвтрийн дэглэм барь гээд эм бичиж өгсөн. 3 хоног ажилтай учраас алдаг оног хэвтрийн дэглэм барьж байсан. Яг тэр өдөр эмнэлгээс гараад явж байгаад би эмнэлгийн үүдэнд ойчсон. Аптекаас эм ээ авчихаад 30 минут хэртэй сууж байгад гараад явж байгаад сургуулийн үүдэнд би дахиад ойчсон.   Миний хажуугаар явж байсан Гүнжидмаа багш намайг босгож авсан. Ингээд миний толгой өвдөөд байхаар нь маргааш нь дахиад мэдрэлийн эмчид үзүүлсэн чинь тэнцвэр нь алдагдсан байна гээд дахиад надад эм бичиж өгсөн. Тэр эмийг уугаад 7 хоносон. Эм уусан ч толгой өвдөөд байхаар нь дахиад Наранбаатар эмчид очиж үзүүлсэн. Тэгээд намайг томографикд харуул гээд 13-ийн А маягт хийж өгсөн. Улаанбаатар хотод очтол 1 дүгээр эмнэлэг ажиллахгүй болохоор нь Хюндей гэдэг эмнэлэгт томографикт харуулсан чинь тархины бор, цагаан ялгаралт нь багассан, тархи доргилттой байна. Хавантай учраас толгойгоо бариулж болохгүй, хэвтрийн дэглэм сахи, эмнүүдээ уу гэсэн хариу өгсөн. Би эргэж ирээд Наранбаатар эмчид үзүүлтэл 5 хоногийн акт бичиж өгсөн. Би амьдралдаа акт авч үзээгүй. Сургууль дээрээ очоод нягтлантайгаа уулзтал 5 хоногийн зөрүүг бодоод өгье, та нэхэмжилж болно гэсэн. Үүнээс би өөрийгөө эрүүл мэндээрээ асар их хохирсон байна гэдгээ мэдсэн. Одоо ч гэсэн миний толгой үе үе хурдан алхах болон чанга ярихад өвдөөд байгаа учраас би өөрийгөө яваандаа толгой тархины өвчтэй болох юм байна гэж бодоод хохиролтой гэж үзэж байна гэв.

 

            1.3. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн гэрч З.Насанжаргалын:

Насанцэцэг дээр нэг хүн очоод куртик үзсэн. Куртикээ өмсөөд үүдний толинд харж байтал Нараа багш наад куртик чинь эмэгтэй куртик байна гэж хэлсэн. Нөгөө хүн нь нэг зүйл хэлсэн. Тэрийг нь би сайн ойлгоогүй. Гэтэл Нараа багш наадах чинь харваас эмэгтэй куртик байна гэж хэлсэн. Тэр хүн гараад явсаны дараа Насаа бие засах гээд үүд рүү чигтэй явж байхдаа эргэж ирээд Нараа багшийг чи яагаад хүний авах гэж байгаа куртикийг эрэгтэй, эмэгтэй гээд байгаа юм бэ энэ куртикийг чинь одоо эрэгтэй, эмэгтэй хамаагүй өмсдөг болсон гэж хэлсэнээс бол энэ хоёр маргалдаж, нэг нэгийгээ хэл амаар доромжлоод чанга яриад байсан гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаар шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

2.1. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн хохирогч Д.Наранцэцэгийн:

“...Би Сүмбэр сумын 1 дүгээр сургуульд газар зүйн багшийн ажил эрхэлдэг. Ажлынхаа зав чөлөөгөөр “Өгөөж” худалдааны төвд лангуу түрээсэлж наймаа хийдэг юм. Тэгээд 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр “Өгөөж” зах дээр сууж наймаагаа хийж байсан. Тэгтэл хажуу талд сууж наймаа хийдэг Насанцэцэгийн лангуун дээрээс нэг хүү куртик авч өмсөөд миний хажуу талд байдаг толинд очоод харж байсан. Тэгээд хартал нөгөө куртик нь эмэгтэй энгэртэй куртик байхаар нь би нөгөө хүүг анзаараагүй юм байх гэж бодоод нөгөө хүүд наад куртик чинь эмэгтэй энгэртэй юм байна гэж хэлэхэд нөгөө хүү буцаад Насанцэцэгийн лангуу руу явсан. Тэгээд нилээн байж байгаад тэдний лангуун дээрээс юм аваад ээж нь бололтой нэг эмэгтэйтэй хамт гарч байсан. Тэр хоёрыг гарсны дараа Насанцэцэг над дээр ирээд Чи юу гэж эмэгтэй энгэртэй куртик гэж яриад байгаа юм бэ? Би тэрийг чинь эрэгтэй куртик зардаг газраас авсан юм. Чи юу мэддэг юм бэ гэхээр нь би эмэгтэй куртикийг юу гэж эрэгтэй хүн өмсөж байдаг юм бэ гэж Насанцэцэгт хэлсэн. Тэгтэл чи юу мэддэг юм бэ? Би оёдолчин хүн. Наад захыг чинь эрэгтэй эмэгтэй хамаагүй өмсдөг юм. Яйжийсан муу пиздаа минь чи юу мэддэг юм бэ? Битгий хуцаад байгаарай гэхээр нь би “чи ч гэсэн пиздаа биздээ” гэтэл Насанцэцэг надад чам шиг пиздаагаас гараагүй гэж хэлсэн. Тухайн үед би лангууныхаа хажууд сандал дээр сууж байсан. Насанцэцэг миний хажуугаар хойшоо урагшаа яваад намайг элдвээр хэлээд байсан. Тэгснээ над дээр ирээд миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа сөргүүлээд байсан. Тэгэхээр нь би гарыг нь буцаагаад түлхтэл гараа зангидаж байгаад толгойн баруун талруу нэг удаа хүчтэй түлхсэн. Дараа нь дахиад гараа зангидаж байгаад зухны зүүн хэсэгт нэг удаа хүчтэй цохихоор нь би сандал дээрээсээ бостол намайг шалан дээр унагасан. Тэгтэл хажуу талын лангуун дээр сууж байсан Насанжаргал гэж эмэгтэй ирээд бид хоёрыг салгах гээд дийлээгүй. Тэгтэл нөгөө заалнаас Насанцэцэгийн дүү Энхтуяа ирээд салгасан. Намайг нөгөө зааланд суудаг Нараа гэдэг эмэгтэй татаж босгоод явсан. Би Насанцэцэгийн дүү Энхтуяад болсон явдлыг тайлбарлаж хэлсэн. Энхтуяатай намайг ярьж байхад Насанцэцэг надруу хөлөөрөө 2 удаа өшиглөсөн боловч оноогүй. Энхтуяа лангууруугаа явсны дараа Насанцэцэг над дээр ирээд “чи ингэсэн хүнийг яадаг юм бэ?” гэсэн. Та ер нь зааланд байгаа хүмүүсийг дээрэлхэж байдаг шүүдээ гэж хэлсэн чинь Насанцэцэг надад “та муусайн надаар дээрэлхүүлж байвал хохь чинь” гээд хашгичаад байсан. Тэгээд би ажилтай байсан болохоор ажилруугаа 13 цаг 44 минутад гараад явсан. Бид хоёрын маргалдаж байхын манай өөдөөс харсан лангуун дээр суудаг Насанжаргал гэдэг эмэгтэй харж байсан. Би Насанцэцэгийг зодож цохисон зүйл байхгүй. Надруу дайраад нүүр, ам сөргөөд байхаар нь гарыг нь түлхсэн. Толгойруу хоёр удаа цохихоор нь дахиад цохиулахаас сэргийлээд бостол намайг баруун талаар плитан шалан дээр унагасан. Духны зүүн хэсэг болон толгойн баруун хэсэг хавдаж хөхөрсөн. Баруун мөр, баруун ташаа, баруун гар хөндүүр болсон байсан. Одоо толгой өвдөнө. Удаан явахаар толгой эргэж унах гээд байна. Баруун бөөр болон мөр хөндүүртэй байна. Би өөрийнхөө биеийг хамгаалж гарыг нь түлхэх үйлдэл хийсэн болохооос өөр ямар нэгэн цохих үйлдэл хийгээгүй. Хэрвээ гэмтсэн гэж байгаа бол Насанцэцэг надтай зууралдаж унах үедээ л гэмтсэн байх гэж бодож байна. Эрүүл мэндээрээ хохирсон учраас гомдолтой байна. Эмчилгээний зардал болон өвчтэй байх хугацааныхаа цалинг Насанцэцэгээс нэхэмжилж байна. Би аймгийн нэгдсэн эмнэлэгт таван удаа, Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт үзүүлж компьютер томографын зураг авхуулах гэтэл ажиллахгүй гэсэн болохоор нь Монгол-Хьюндай гэдэг эмнэлэгт үзүүлж тархины томографын зураг авхуулсан. Эмнэлэгт үзүүлсэн болон эм тариа авч хэрэглэсэн бүх баримтууд нь надад байгаа...” /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

 

Хэрэг бүртгэлтийн шатанд дахин мэдүүлсэн хохирогч Д.Наранцэцэгийн:

“...Би Насанцэцэгт зодуулсны улмаас одоог хүртэл миний толгой дүүрээд өвдөөд байна. Мөн 2016 оны 12 дугаар арын 08-ны өдөр 12 цагийн орчимд би 1 дүгээр сургуулийн урд талд явж байтал гэнэт толгой эргээд манараад гуйваад газарт унасан байхад намайг 1 дүгээр сургуулийн багш Б.Гүнжидмаа нь ирж босгоод сургууль дотор оруулж суулгасан. Мөн Насанцэцэг нь уг асуудал болсноос хойш намайг 2 хоног ажлын байран дээр хүмүүс худалдан авалт хийх гээд ирэхэд миний зарж байгаа барааны үнийг доош нь унагаж хэлэх /8000 төгрөгийн барааг 5000 байдаг юм наадах чинь гэх/ зэрэг үйлдлүүд гаргаж байсан. Уг үйлдлийг би намайг дарамталж байгаатай ижил зүйл гэж бодож байна. Мөн надаас худалдан авалт хийхээр ирсэн хүмүүстэй муухай харьцах зэрэг үйлдлүүд гаргаж байсныг хэлмээр байна. Би дүгнэлттэй танилцсан. Г.Насанцэцэгийн духанд үүссэн зулгаралтыг би огт мэдэхгүй байна. Би тэр хүний нүүр хэсэгт огт хүрээгүй. Баруун гарын шуу, бугалаганд үүссэн гэмтлүүд нь намайг цохих үед миний гарыг цохиж үүссэн гэмтлүүд байх гэж бодож байна. Мөн зүүн гуянд үүссэн цус хуралт нь намайг дараад унагаах үед үүссэн гэмтэл байх гэж бодож байна. Би Г.Насанцэцэгийг огт цохиж зодсон зүйл байхгүй. Намайг цохих үед би өөрийн биеэ хамгаалах үйлдэл л хийсэн...” /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

 

Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн сэжигтэн Д.Наранцэцэгийн:

“...2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр би Өгөөж зах дээр наймаагаа хийгээд сууж байсан. Тэгтэл 12 цаг өнгөрч байх үед нэг хүү Насанцэцэцгийн лангуун дээрээс куртик үзээд түүнийгээ өмсөөд миний хажуугаар гарч үүдэнд байдаг толинд харчихаад буцаад явахаар нь би куртикийг нь харахад эмэгтэй энгэртэй байхаар нь би нөгөө хүүг анзаараагүй юм байх гэж бодоод нөгөө хүүд наад куртик чинь эмэгтэй энгэтэй юм байна гэж хэлэхэд нөгөө хүү буцаад Насанцэцэгийн лангууруу явсан. Тэгээд нилээн байж байгаад тэдний лангуун дээр куртик өмсөж үзэж байгаад торонд юм хийгээд аваад гарч байсан. Тэгээд тэр залууг гарсны дараа Насанцэцэг над дээр ирээд Нараа чи юу яриад эмэгтэй энгэртэй куртик гэж яриад байгаа юм бэ? би түүнийг чинь эрэгтэй куртик зардаг газраас авсан юм. Чи юу мэддэг юм бэ гэхээр нь би “эмэгтэй куртикийг юу гэж эрэгтэй хүн өмсөж байдаг юм бэ, энгэр нь эмэгтэй байгаа биз дээ” гэсэн. Тэгтэл чи юу мэддэг юм бэ би оёдолчин хүн. Наад захыг чинь эрэгтэй, эмэгтэй хамаагүй өмсдөг юм яйжийсан муу пиздаа минь, чи юу мэддэг юм бэ, битгий хуцаад байгаарай гэхээр нь би чи ч гэсэн пиздаагаас гараа биздээ гэж хэлсэн. Тухайн үед би лангууныхаа хажууд сууж байсан. Насанцэцэг миний хажуугаар хойшоо урагшаа алхаад хэрүүл хийгээд миний нүүрийг сөргөөд чи ингэсэн хүнийг яадаг юм бэ? гэж хэлээд яваад байсан. Тэгснээ над дээр ирээд миний нүүр лүү гараараа хэд хэдэн удаа сөргүүлээд байсан. Тэгэхээр нь би гарыг нь буцаагаад түлхтэл гараа зангидаж байгаад толгойн баруун талруу нэг удаа, дараа нь дахиад зүүн чамархай хэсэгт нэг удаа цохихоор нь би бостол намайг шалан дээр унагасан. Тэгтэл хажуу талын лангуун дээр сууж байсан Насанжаргал гэдэг эмэгтэй Насанцэцэгийг салгах гээд дийлээгүй. Тэгтэл нөгөө заалнаас Насанцэцэгийн дүү Энхтуяа ирээд салгасны дараа дүү Энхтуяагаа байж байхад дүүгийнхээ хажуугаар хоёр удаа өшиглөсөн боловч оноогүй. Мөр шүргэсэн. Миний мөр хөндүүр болсон байсан. Дүгнэлттэй танилцлаа. Эдгээд гэмтлүүдийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би Г.Насанцэцэгийг санаатай цохисон зүйл байхгүй. Миний толгойруу цохисон болохоор нь би өөрийгөө хамгаалах гэж гарыг нь түлхсэн. Миний толгой одоо болтол өвчтэй байна. Цаашид эмнэлэгт явж үзүүлнэ...” /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

 

2.2. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн гэрч З.Насанжаргалын:

“...Г.Насанцэцэг, Д.Наранцэцэгийг танина. Эдгээр хүмүүстэй садан төрлийн холбоо байхгүй. 2009 оноод бид нар “Өгөөж” захад лангуу түрээслэн наймаа хийж байгаа юм. Тэр өдөр би лангуун дээрээ сууж наймаагаа хийж байсан. Өдрийн 12 цаг өнгөрч байхад манай үүдэнд байдаг толинд нэг залуу куртик өмсөж очоод толинд харчихаад буцаад Насанцэцэгийн лангууруу явж байсан. Бодвол тэндээс юм авсан байх. Удалгүй үйлчлүүлж байсан хүмүүс гараад зааланд үйлчлүүлэгчгүй болсон. Тэгээд удаагүй байтал Насанцэцэг лангууныхаа араас гараад Наранцэцэгийн хажуугаар гарахдаа Наранцэцэгт чи миний зарах гээд өмсөн үзүүлж байсан куртикийг эмэгтэй гэж хэлээд байхдаа яадаг юм бэ гэж хэлэхэд Наранцэцэг Насанцэцэгт тэр куртик чинь эмэгтэй л байсан шүү дээ гэж хэлсэн чинь Насанцэцэг нь тэр куртикийг чинь одоо үед эрэгтэй эмэгтэй өмсдөг л болчихсон шүү дээ гэж хэлснээс болж тэр хоёр хоорондоо маргалдан бие биенийгээ элдвээр хэлж доромжлоод байсан. Тэгж байснаа Насанцэцэг нь хойд талын заал чиглээд явтал араас нь нэг юм хэлсэн. Яг юу гэж хэлснийг санахгүй байна. Тэгтэл Насанцэцэг буцаж ирээд Наранцэцэгийн хамрыг нь гараараа нилээн хэд сөргөөд хооронгдоо маргалдаад байсан. Наранцэцэг нт та одоо яаж байгаа юм бэ, болиоч дээ гээд Насанцэцэгийн гарын өрөөсөө зайлуулаад гараараа түлхээд байсан. Би тэр үед ньт хорих гэж байснаа өдий насны хүмүүс яав гэж бодоод тоогоогүй лангууныхаа ард суугаад утсаараа оролдоод  сууж байтал гэнэт түчигнээд явчихаар нть хартал нөгөө хоёр зууралдаад газар унасан . рэгэхээр нт и нөгөө хоёр дээр очоод салгах гэж байтал Насацэцэгийн дүү Эни уяа хойд талын заалнаас гарч ирээд салгалцсан. Тоглоом тоглоод сууж байсан болохоор яг хэн ньт хэнийгээ цохисныг хараагүй. Дараа нь Наранцэцэг надад та намайг харж сууж байгаад цлхиулчихлаа гэж хэлэхээр нь би утсаараа тоглож байгаад хараагүй гэдгээ хэлсэн. Тэр хоёр уг нь эвтэй л байдаг. Нэг нэгнийгээ байхгүйд барааг нь зараад хоол цайгаа хувааж идээд л байж байдаг хүмүүс байгаа юм. Урьд өмнө нь маргалдаж муудалцаж байгаагүй...” /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

 

2.3. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн гэрч П.Нэргүйн:

“...Би хуваариа Сүмбэр сумын 1 дүгээр баг Урьхан зоогийн газрын хажууд байрлах гоо сайхны барааны дэлгүүрийг ажиллуулдаг юм. Мөн Өгөөж худалдааны төвийг одоогоор хариуцаж ажиллаж байна. Өгөөж худалдааны төв дотор нийт 7 камер байдаг. Камераа тусад нь нэг өрөөнд хянадаг юм. Камер хянах өрөө нь байнга цоожтой байдаг. Уг өрөөг би хариуцдаг юм. Түлхүүр нь ганцхан надад л байдаг юм. Уг өрөөнд Насанцэцэг, Наранцэцэг нар болон өөр бусад хүмүүс камерийн бичлэг устгасан асуудал байхгүй. Уг өрөөнд зөвхөн бичлэг бичих станц нь л байдаг юм. Дэлгэц нь манай гоо сайханы барааны дэлгүүрт байдаг юм. Бичлэг устгахаар бол заавал дэлгэцийг нь холбож байж устгадаг юм...” /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

2.4. Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн хохирогч Г.Насанцэцэгийн:

“...2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 12 цаг өнгөрч байхад нэг залуу манай лангуун дээр ирж урт куртик үзсэн. Тэгээд тэр куртикийг өмсөөд Наранцэцэгийн лангууны хажууд байдаг толинд очиж харсан. Тэр үед Наранцэцэг нөгөө залууд наад куртик чинь эмэгтэй куртик байна шүү дээ гэж хэлсэн байсан. Нөгөө залуу над дээр ирээд тэнд сууж байгаа эгч наад куртикийг чинь эмэгтэй хүнийх байна гэж хэлсэн гээд өөр куртик үзэхээр нь би толинд очоод хар гэсэн чинь нөгөө залуу яваагүй. Тэгэхээр нь би өөрөө явж нөгөө толийг авч ирээд харуулсан. Тэгээд нөгөө залуу анх үзсэн куртикээ худалдаж аваад гарсан. Гарсных нь дараа би Наранцэцэг дээр очоод “чи яахаараа дандаа хүний хооронд ингэж байдаг юм бэ? адилхан наймаа хийж байж. Наад куртикийг чинь эрэгтэй эмэгтэй хамаагүй өмсдөг шүү дээ” гэж хэлчихээд коридороор хойшоо явсан чинь араас хашгичаад элдвээр хэлээд байсан. Би коридороор хойшоо гараад тоглоомын лангууруу очих гэсэн чинь араас мөн дайраад хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би буцаж очоод Наранцэцэгийн нүүрийг гараараа сөргөсөн. Тэгтэл Наранцэцэг миний гарлуу цохисон. Тэгээд Наранцэцэг босч ирээд надтай зууралдаад газар унасан. Хажуу талын лангуун дээр сууж байсан Насанжаргал ирээд бид хоёрыг салгах гэсэн чинь Наранцэцэг миний өмднөөс зуураад тавихгүй байсан. Насанжаргал болон Энхтуяа нар бид хоёрыг салгасан. Өөр асуудал болоогүй. Ер нь бид хоёрын хувьд урьд өмнө нь маргалдаж муудалцаж байгаагүй. Наранцэцэг үүдэнд суудаг болохоор хүмүүс юм авах гээд ирэхээр надаас ав, багшаасаа ав гэх мэтээр наймааны дундуур орж өөрийнхөө барааг зарах гээд байдаг. Өмнө нь 11 дүгээр сарын сүүлчээр нэг хүүхэд над дээр ирээд гутал өмсөж үзэж байгаад толинд харах гээд явсан чинь Наранцэцэг нөгөө хүүхдэд багшаасаа ав гэж хэлсэн байсан. Нөгөө хүүхэд нь буцаж ирээд нөгөө хүүхэд нь багш надаас ав гээд байна гээд ээждээ хэлсэн. Нөгөө хүн надаас авахаа болиод Наранцэцэгээс гутал авч байсан. Тухайн үед нь би энэ талаар нь Наранцэцэгт хэлж байсан. Гэхдээ Наранцэцэг бид хоёр тухайн үед хэрэлдэж муудалцаагүй. Би Наранцэцэгийн цохиогүй. Нүүрийг нь шөргөөсөн. Наранцэцэг газар унахдаа л гэмтсэн гэж бодож байна. Намайг Наранцэцэгийн нүүрийг гараараа сөргөөж байхад Наранцэцэг миний баруун гарлуу цохиод байсан. Мөн миний духыг самардсан байсан. Зүүн гуяны гадна хажуу дээд хэсэгт хөхөрч цус хурсан байсан. Өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Одоогоор ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ асуудал бид хоёрын хэн нэгнийх нь буруутай үйл ажиллагаанаас болсон. Би Наранцэцэгээс уучлал гуйж эв зүйгээ олъё гэж бодоод гэрт нь очиж уулзсан боловч бид хоёр одоогоор ямар нэгэн шийдэлд хүрээгүй байна...” /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

 

Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн сэжигтэн Г.Насанцэцэгийн:

“...Би тухайн хэрэг болсон гэх өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 12 цаг өнгөрч байхад нэг залуу Өгөөж зах дотор байдаг манай лангуун дээр ирж урт куртик үзсэн юм. Тэгээд нөгөө залуу тэр куртикийг өмсөөд хамт лангуу түрээсэлдэг Наранцэцэгийн лангууны хажууд байдаг толинд очиж куртикээ өмсөж харчихаад удалгүй буцаж над дээр ирснээ энэ куртик чинь эмэгтэй хүний куртик гэж байна шүү дээ гэж хэлээд өөр куртик өмсөж үзсэн. Наранцэцэг тэр залууд наадах чинь эмэгтэй хүний куртик гэж хэлсэн байсан. Би нөгөө залууд миний дүү толинд харчихаад ир гэсэн чинь нөгөө залуу тольруу яваагүй. Би өөрөө очиж Наранцэцэгийн хажууд байсан толийг авч ирээд харуулсан. Нөгөө залуу анх үзэж байсан куртикээ надаас худалдаж аваад гараад явсан. Тэр залууг гарсны дараа би Наранцэцэг дээр очоод “чи яахаараа дандаа хүний хооронд ингэж үймүүлж байдаг юм бэ? чи бид нар адилхан л наймаа хийж амьдарч байгаа шүү гэж хэлсэн. Чиний хэлээд байгаа наад куртикийг чинь одоо үед эрэгтэй эмэгтэй хамаагүй л өмсдөг болчихсон шүү дээ” гэж хэлчихээд коридороор хойшоо явсан чинь араас хашгичаад, хэл амаар доромжлоод байсан. Би коридороор хойшоо гараад тоглоомын лангууруу очих гэсэн чинь араас мөн дахиад хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би буцаж очоод Наранцэцэгийн нүүрийг гараараа сөргөсөн. Наранцэцэг зөрүүлээд миний баруун гарын бугалга, бугуйны дотор хэсэгт цохисон. Тэгэхээр нь би Наханцэцэгийг цохиогүй. Наранцэцэг болёч ирээл надиай зууралдаад газар унасан. Тэр үед хажууд байсан Насанжаргал ирээд бид хоёрыг салгах гэсэн чинь Наранцэцэг миний өмднөөс зуураад тавихгүй байсан. Хойд талын заалнаас миний дүү Энхиуяа мхж бмл нахыг саогасан. Наранцэцэг үүдэгд суудаг болохоороо хүмүүс юм авах гээд ирэхээр надаас ав, багшаасаа ав гэх мэтээр наймааны дундуур оржо өөрийнхөө лангуун дээрх бараагаа захар гээд байдаг. Урьд өмнө нь 11 дүгээр сарын сүүл үед нэг хүүхэд над дээр ирээл гутал өмсөж үзэж байгаад  толинд харах гээд явсан. Тэгээд буцаж ирснээ Наранцэцэг багү надаас ав гээд байна гэж ээждээ хэлсэн. Тэгээд надаас гутал авхаа болирд Наранцэцэгээс гутал худалдаж авч байсан. Би энэ талаар тухайн үед Наранцэцэгт хэлж байсан. Гэхдээ Наранцэцэг бид хоёр тухайн үед хэрэлдэж муудаагүй. Бид хоёрын дунд өс хонзон болоод өр авлагын ямар нэгэн асуудал байхгүй. Бид хоёр уг нь энгийн дотно харьцаатай л байдаг. Манай охин оюутан байхдаа Наранцэцэгийн хүүхдүүдтэй хамт амьдардаг байсан. Наранцэцэг манай том хүүгийн ангийнх нь багш байсаг хүн байгаа юм. Тухайн үед бие биенийгээ ойлголцоогүйгээс болж ийм асуудал үүссэн...” /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

 

Хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн яллагдагч Г.Насанцэцэгийн:

“...Би Д.Наранцэцэгийг зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад сонсгосон ял болон яллагдачийн эрх үүргийг ойлгосон. 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 12 цанийн орчимд би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багт байрлах Өгөөж худалдааны төв дотор өөрийн түрээсэлдэг лангуун дээрээ сууж байсан юм. Тэр үед манай лангуун дээх нэг залуу ирээд өөртөө таарах куртик сонирхоод нэг куртик өмсөж үзэхээр Наранцэцэг гэж хүний хажууд байдаг толинд харахаар явсан. Тэгээд удалгүй буцаж ирээд энэ куртик чинь эмэгтэй хүний куртик гэж байна шүү дээ гэж надад хэлэхээр нь би “наад куртик чинь эрэгтэй куртик шүү дээ. Болохгүй бол өөр куртик өмсөөд үзээ” гэсэн. Тэгээд өөр куртик өмсөж үзэж байгаад анх өмсөж үзсэн куртикээ худалдаж аваад явсан. Тэгээд би тэр залууг явсны дараа тоглоомын лангууруу явах замдаа Наранцэцэгтэй уулзаад түүнд хандаж “чи яах гэж эмэгтэй куртик энэ тэр гэж хүнд хэлдэн юм бэ? адилхан наймаа хийж байж тэгэх шаардлага байхгүй шүү дээ” гэж хэлээд явтал миний араас Наранцэцэг нь эмэгтэй л куртик байсан шүү дээ эмэгтэй куртик гэж хэлэхээр яадаг юм бэ? гэхээр нь би одоо үед наад куртикийг чинь эрэгтэй, эмэгтэй хамаагүй өмсдөг болсон. Би тэр куртикийг эрэгтэй куртик зардаг газраас худалдаж авсан гэхэд “наад куртикний чинь энгэр нь эмэгтэй загвартай байна” гэсэн. Тэгээд бид хоёр уг асуудлаас болж маргалдаж эхэлсэн. Тэгээд дахиад явах гэтэл намайг араас “чи тийм л овоо байсан юм бол зах дээр ингээд гуйлгачин царайлаад суухгүй байх байсан юм. Чи тэгвэл гараад зайл л даа” гэсэн. Тэгэхээр нь би эргэж очоод чиний бас овоо гэж юу байгаа юм гээд гараараа түүний нүүрүү гараараа загаад байсан юм. Тэгэхдээ би түүний нүүрэнд нь гараа огт хүргээгүй. Тэгж зангаж байхад Наранцэцэг миний баруун гарлуу гараараа цохиод байсан. Тэгээд би дахиад буцаад явахад миний араас хашгичаад байсан юм. Тэгэхээр нь буцаж хүрч ирэхэд Наранцэцэг нь намайг цохих гээд босч ирээд барьж аваад бид хоёр давхралдаад Наранцэцэг миний доор ороод шалан дээр унасан. Ойччихоод босох гэтэл Наранцэцэг нь миний хувцаснаас зуураад босгохгүй байсан. Тэгээд байж байхад Насанжаргал, Энхтуяа нар нь ирээд бид хоёрыг салгасан. Салсны дараа Наранцэцэг бид хоёр дахин маргалдаж байгаад больцгоосон. Өөр болсон зүйл байхгүй. Тухай үед би Наранцэцэгийг зодож цохисон зүйл байхгүй. Тухайн үед бид хоёр барьцалдаж авах болон унах үед Наранцэцэгийн биед гэмтэл учирсан байх гэж бодож байна. Уг хэргийн гэрч Насанжаргалтай уулзахад цагдаагаас намайг орой 20 цагийн орчимд дуудаад надаас байцаалт авсан. Байцаалт авахад нь би болсон явдлыг хэлэхэд тэр байцаагч миний хэлснээс өөр зүйлсийг бичсэн байсан. Би түүнийг нь уншаад гарын үсэг зурсан гэж хэлсэн. Мөн хэргийн материалд хавсаргасан бичлэгийг хангалтгүй гэж үзэж байна. Камерийн бичлэгт зарим болсон үйлдүүд буюу Наранцэцэг миний үснээс зулгааж байсан бичлэг харагдахгүй байна. Камерийн бичлэгийн устгасан байж магадгүй тул холбогдрх Гаваа болон манай захыг хариуцдаг Нэргүй гэх хүмүүсээс гэрчээр байцаалт авхуулмаар байна...” /хх-ийн 45 дугаар хуудас/,

 

2.5. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 381 дугаартай дүгнэлтэд:  

            “...Г.Насанцэцэгийн биед духанд зулгаралт, баруун гарын шуунд, бугалганд, зүүн гуянд цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно...” /хх-ийн 25 дугаар хуудас/,

 

            2.6. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 379 дугаартай дүгнэлтэд:

            “...Д.Наранцэцэгийн биед толгойн хуйханд, духанд, баруун бугалганд цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журм”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно...” /хх-ийн 30 дугаар хуудас/,

 

            Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд: Үүнд:

3.1. Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол, дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, Камерын бичлэгт үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, Г.Насанцэцэгийн үл хөдлөх эд хөрөнгийн болон иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, харилцагч банкууд дахь данс болон үлдэгдлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн мэдээлэл, Г.Насанцэцэгийн өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлт, Говьсүмбэр аймаг дахь прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 5/4 дугаартай тогтоол /хх-ийн 8-10, 46-59, 80-82 дугаар хуудас/,

3.2. Д.Наранцэцэгийн цалингийн бодолтын хүснэгт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, эрүүл мэндийн дэвтрийн хуулбар, “эмнэлэгт өвчтөн илгээх хуудас”-ны хуулбар, хохирлын талаарх баримтуудын хуудбар, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн магадлагаа, Монгол хьюндай эмнэлгийн дүгнэлтийн хуудас, Говьсүмбэр аймаг дахь прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 5/3 дугаартай тогтоол /хх-ийн 60-74, 83-84 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Г.Насанцэцэг нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 12 цаг 30 минутын орчимд “Өгөөж” худалдааны төв дотор Д.Наранцэцэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож бие махбодид нь толгойн хуйханд, духанд, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь

хохирогч Д.Наранцэцэгийн ...намайг элдвээр хэлээд..., ...над дээр ирээд миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа сөргүүлээд байсан..., ...би гарыг нь буцаагаад түлхтэл гараа зангидаж байгаад толгойн баруун тал руу нэг удаа хүчтэй цохьсон..., ...дахиад гараа зангидаж байгаад зухны зүүн хэсэгт нэг удаа хүчтэй цохихоор нь би сандал дээрээсээ бостол намайг шалан дээр унагасан..., ...Г.Насанцэцэгийн духанд үүссэн зулгаралтыг би огт мэдэхгүй..., ...Би тэр хүний нүүр хэсэгт огт хүрээгүй..., ...Баруун гарын шуу, бугалаганд үүссэн гэмтлүүд нь намайг цохих үед миний гарыг цохиж үүссэн гэмтлүүд байх гэж бодож байна..., ...зүүн гуянд нь үүссэн цус хуралт нь намайг дараад унагаах үед үүссэн гэмтэл байх гэж бодож байна..., ...Намайг цохих үед би өөрийн биеэ хамгаалах үйлдэл л хийсэн...,

сэжигтэн Д.Наранцэцэгийн ...над дээр ирээд миний нүүр лүү гараараа хэд хэдэн удаа сөргүүлээд..., ...би гарыг нь буцаагаад түлхтэл гараа зангидаж байгаад толгойн баруун тал руу нэг удаа, дараа нь дахиад зүүн чамархай хэсэгт нэг удаа цохихоор нь би бостол намайг шалан дээр унагасан...,

гэрч З.Насанжаргалын ...бие биенийгээ элдвээр хэлж доромжлоод..., ...Насанцэцэг буцаж ирээд Наранцэцэгийн хамрыг нь гараараа нилээн хэд сөргөөд хооронгдоо маргалдаад..., ...Наранцэцэг нь та одоо яаж байгаа юм бэ, болиоч дээ гээд Насанцэцэгийн гарын өрөөсөө зайлуулаад гараараа түлхээд байсан..., ...гэнэт түчигнээд явчихаар нь хартал нөгөө хоёр зууралдаад газар унасан...,

гэрч П.Нэргүйн ...Өгөөж худалдааны төв дотор нийт 7 камер байдаг. Камераа тусад нь нэг өрөөнд хянадаг юм. Камер хянах өрөө нь байнга цоожтой..., ...уг өрөөнд Насанцэцэг, Наранцэцэг нар болон өөр бусад хүмүүс камерийн бичлэг устгасан асуудал байхгүй. Уг өрөөнд зөвхөн бичлэг бичих станц нь л байдаг юм. Дэлгэц нь манай гоо сайханы барааны дэлгүүрт байдаг юм. Бичлэг устгахаар бол заавал дэлгэцийг нь холбож байж устгадаг юм... гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 379 дугаартай Д.Наранцэцэгийн биед толгойн хуйханд, духанд, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан гэх дүгнэлт, камерын бичлэг, түүнд үзлэг хийж бичгийн хэлбэрт буулгасан тэмдэглэл болон мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлж авагдсан, энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж, шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хэрэгт шалгавал зохих зүйлийг бүгдийг шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзлээ.

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Насанцэцэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлд заасан шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан хэлэлцээд эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Г.Насанцэцэгийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна гэж дүгнэн, түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Насанцэцэгт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах боломжтой гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Г.Насанцэцэг нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдахыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий СD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээхийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Хохирогч Д.Наранцэцэг нь шүүгдэгч Г.Насанцэцэгээс эмчилгээний зардалд 539.996 /таван зуун гучин есөн мянга есөн зуун ерэн зургаа/ төгрөг, өмгөөлөгчийн хөлс 300.000 /гурван зуун мянга/ төгрөг, үүн дээр нотариатын хөлс 6.500 /зургаан мянга таван зуу/ төгрөг, нийт 846.496 /найман зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун ерэн зургаа/ төгрөг нэхэмжилсэнээс хавтаст хэрэгт цугларсан эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаар 382.160 /гурван зуун наян хоёр мянга нэг зуун жар/ төгрөгийн баримт авагдсан ба шүүгдэгч Г.Насанцэцэг нь хохирогч Д.Наранцэцэгийн эмчилгээний зардалд 510.000 /таван зуун арван мянга/ төгрөгийг төлсөн, эмчилгээний зардалтай холбоотой баримтын зөрүү 539.996-510.000=29.996 /хорин есөн мянга есөн зуун ерээ зургаа/ төгрөг байх бөгөөд шүүгдэгч хохирогчид бодит төлбөр 510.000 /таван зуун арван мянга/ төгрөгийг төлсөн, хавтаст хэрэгт 382.160 /гурван зуун наян хоёр мянга нэг зуун жар/ төгрөгийн эмчилгээний зардалтай холбоотой баримт авагдсан, үүний зөрүү 127.840 /нэг зуун хорин долоон мянга найман зуун дөч/ төгрөгийг шүүгдэгч илүү төлсөн байна.

 

Мөн хохирогч нь шүүгдэгчээс өвчтэй байсан хугацааны цалингийн зөрүү гэж 137.336 /нэг зуун гучин долоон мянга гурван зуун гучин зургаа/ төгрөгийг нэхэмжилдэг, мөн цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлыг нэхэмжилнэ гэдэг бөгөөд энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй учир хэлэлцэлгүй орхих, гэхдээ цалингийн зөрүүтэй холбоотой 137.336 /нэг зуун гучин долоон мянга гурван зуун гучин зургаа/ төгрөгийг дээрх зөрүү 127.840 /нэг зуун хорин долоон мянга найман зуун дөч/ төгрөгт шилжүүлэн үлдэх зөрүү болох 9.500 /есөн мянга таван зуу/ төгрөг, цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлын баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Харин хохирогчийн шүүгдэгчээс эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжилсэн нийт 539.996 /таван зуун гучин есөн мянга есөн зуун ерэн зургаа/ төгрөг, шүүгдэгчийн хохирогчид нөхөн төлсөн 510.000 /таван зуун арван мянга/ төгрөг, үүний зөрүү болох 29.996 /хорин есөн мянга есөн зуун ерээ зургаа/ төгрөгийг, мөн өмгөөлөгчийн хөлс гэх 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Өмгөөллийн хөлсний тухайд: Хохирогч сайн дурын үндсэн дээр өмгөөлөгчтэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулснаар өмгөөллийн хөлс төлөх үүрэг хохирогчид өөрт нь үүсэх ба энэ гэрээний харилцаанд шүүгдэгч оролцоогүй байна.

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорын зайлшгүй зардалд өмгөөллийн хөлс хамаарахгүй тул шүүгдэгчээс өмгөөллийн хөлс гаргуулах үндэслэлгүй гэж үзсэн болно. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283., 284., 286., 290 дүгээр зүйлийн

290.3., 294., 295-297., 298., 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Мандал овгийн Гаажидын Насанцэцэгийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Шүүгдэгч Мандал овгийн Гаажидын Насанцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 192.000х5=960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Мандал овгийн Гаажидын Насанцэцэг нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 /гурав/ жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Мандал овгийн Гаажидын Насанцэцэг нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, бичгийн баримт ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD-г уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

 

6. Хохирогч Д.Наранцэцэг нь шүүгдэгч Г.Насанцэцэгээс эмчилгээний зардалд 539.996 /таван зуун гучин есөн мянга есөн зуун ерэн зургаа/ төгрөг, өмгөөлөгчийн хөлс 300.000 /гурван зуун мянга/ төгрөг, үүн дээр нотариатын хөлс 6.500 /зургаан мянга таван зуу/ төгрөг, нийт 846.496 /найман зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун ерэн зургаа/ төгрөг нэхэмжилсэнээс хавтаст хэрэгт цугларсан эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаар 382.160 /гурван зуун наян хоёр мянга нэг зуун жар/ төгрөгийн баримт авагдсан ба шүүгдэгч Г.Насанцэцэг нь хохирогч Д.Наранцэцэгийн эмчилгээний зардалд 510.000 /таван зуун арван мянга/ төгрөгийг төлсөн, эмчилгээний зардалтай холбоотой баримтын зөрүү 539.996-510.000=29.996 /хорин есөн мянга есөн зуун ерээ зургаа/ төгрөг байх бөгөөд шүүгдэгч хохирогчид бодит төлбөр 510.000 /таван зуун арван мянга/ төгрөгийг төлсөн, хавтаст хэрэгт 382.160 /гурван зуун наян хоёр мянга нэг зуун жар/ төгрөгийн эмчилгээний зардалтай холбоотой баримт авагдсан, үүний зөрүү 127.840 /нэг зуун хорин долоон мянга найман зуун дөч/ төгрөгийг шүүгдэгч илүү төлсөнийг, мөн цалингийн зөрүүтэй холбоотой 137.336 /нэг зуун гучин долоон мянга гурван зуун гучин зургаа/ төгрөгийг дээрх зөрүү 127.840 /нэг зуун хорин долоон мянга найман зуун дөч/ төгрөгт шилжүүлэн үлдэх зөрүү болох 9.500 /есөн мянга таван зуу/ төгрөг, цаашид гарах эмчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

 

7. Харин хохирогчийн шүүгдэгчээс эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжилсэн нийт 539.996 /таван зуун гучин есөн мянга есөн зуун ерэн зургаа/ төгрөг, шүүгдэгчийн хохирогчид нөхөн төлсөн 510.000 /таван зуун арван мянга/ төгрөг, үүний зөрүү болох 29.996 /хорин есөн мянга есөн зуун ерээ зургаа/ төгрөгийг, мөн өмгөөлөгчийн хөлс гэх 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулсан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Мандал овгийн Гаажидын Насанцэцэгт урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН