Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/156

 


                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч М.Мөнхтайван,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох 2326000370135 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
 
Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 22-ны өдөр, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Өвөрхангай аймаг дахь ******* сумын Алтны уурхайд ажилладаг, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД: *******/,

           Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сараас 05 дугаар сарын 05- ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн ******* сумын 8 дугаар багийн 13-10 тоотод байрлах иргэн байнга амьдрах зориулалт бүхий “Монгол гэрт” хууль бусаар нэвтрэн орж, өмчлөлийн 800,000 төгрөгний үнэ бүхий цаа бугын арьсан гутал 1 хос, иргэн өмчлөлийн 300,000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга 2 ширхэг зэргийг нууцаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хийсэн хэргээ хүлээж байна. Мэдүүлэг өгөхгүй.” гэв.
  
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өвөрхангай аймгийн ******* сумын төвд Жаргалант хорооллын 13-10 тоотод байрлах монгол гэрт хулгай орж, 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг цаа бугын арьсан гутал зэрэг алдагдсан. Иймд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг олж тогтоон хохирлыг минь барагдуулж өгөхийг хүсэж байна. Манай гэрийн тооноор орсон байх, яг нэвтэрсэн талаар бол сайн мэдэхгүй байна. Тухайн хэрэг гарсан өдөр би Улаанбаатар хотод байсан. Эмээ хөдөө ах Мөнхбаярын гэрт байсан. Манай гэр 2022 оны 03 дугаар сараас 5 сарын хооронд эзэнгүй байсан. ... Би хулгай орсны дараа 2022 оны 05 дугаар сарын 06-ны өглөө ******* суманд ирсэн. Би алдагдсан зүйлсийг тоолж, тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй, ойр хавийн танил хүн байх гэж бодоод тоогоогүй. Тэгээд өнөөдөр өргөдлөөр хандаж байна. Манай гэрээс шинэ цагийн дунд гарын доороо зааны хээтэй 1 ширхэг мөнгөн аяга, мөн доороо барзгар очир мэт хээтэй, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, цаа бугын эмэгтэй хүний 1 хос гутал зэрэг алдагдсан байсан. Мөнгөн аягануудыг 2018 онд манай эмээ Пүрэвдуламын “Энэрэлт эх” гэх найраар хүүхдүүд нь бэлэглэж байсан. Цаа бугын годон гутлыг би өөрөө Улаанбаатар хотын “Гранд плаза” гэх газраас 2020 онд 1,100,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Мөнгөн аягануудаа би монгол гэрийн авдар дотор хадгалсан байсан, годон гутал гэрийн хоймрын 2 авдрын дунд байсан. Би гэрээс явахдаа ах Батбаяр гэх хүнд гэрийн түлхүүрээ үлдээж захисан байсан. Өөр ямар нэгэн орсон, гарсан хүн байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Анх намайг гэртээ ирэхэд манай гэр бүрэн бүтэн байсан. Гэрийн дээд тооно хэсэг дээр гарын гарсан зурсан байдалтай бүдэг мөрнүүд байсан. Мөн авдрын цоожийг эвдээд буцаагаад зүүсэн байсан. Тэгээд мөн миний гэрт үлдээсэн байсан гутал алга болсон байсан. Би гутлаа 2 авдрын голд хийсэн байсан. ...Намайг Улаанбаатар хот руу явахад эмээ Пүрэвдулам нь хөдөө явсан байсан. Гэрт хэнч үлдээгүй, гутал гуйж өмсдөг хүн байхгүй. Намайг гэрт ирэхэд хэн ч байгаагүй. Мөн анх орхиод Улаанбаатар хот руу явах үеийн байдал хэвэндээ байсан. Гадна хаалганы цоож хэвийн байсан. Гутал миний өөрийнх, би 1,100,000 төгрөгөөр Улаанбаатар хотоос авч байсан, мөнгөн аяганууд эмээгийнх, насны баяраар нь өгч байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр манай Өвөрхангай аймгийн ******* сумын төвд Жаргалант хорооллын 13-10 тоотод манай ээж Пүрэвдуламын монгол гэрт хулгай орж, 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг цаа бугын арьсан годон гутал алдагдсан талаар би дүү Ариунтуяагаас сонсож байсан. Миний ээж Пүрэвдулам нь одоо Өвөрхангай аймгийн ******* сумын төвд дүү Батбаярын гэрт байгаа. Биеийн байдал ой санамжаа алдсан, тархины хорт хавдар гэх оноштой байгаа. ...Миний ээж Ариунтуяа гэх ачтайгаа амьдардаг, өөр ямар нэгэн хүн хамт амьдардаггүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ээж “Энэрэлт эх” гэх цол 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр авч бид бүгд баяр тэмдэглэсэн. Тэгээд тухайн өдөр би ээждээ гэр бүлийн зүгээс Өвөрхангай аймгийн ******* суманд байрлах Баян-Уул худалдааны төвд хуучин мөнгөн аяга зардаг байсан Бишрэх гэх хүнээс дунд гарын мөнгөн аяга  ...тухайн үед 130,000 төгрөгөөр авч байсан санагдаж байна. ...Доороо зааны дүрстэй, дээр нь ямар нэгэн бичиг бичүүлээгүй байсан. Манай ээжийн гэрт 2022 онд хулгай орж мөнгөн аяга алдагдсан гэж би сонсож байсан. ...Би өгсөн аягаа харвал шууд танина. Манай ээж одоо Өвөрхангай аймгийн ******* сумын төвд байгаа, мэдүүлэг өгөх чадваргүй, тархины хавдар гэх өвчинтэй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/, 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хамгийн сүүлд ******* манай гэрт 2022 оны 05 дугаар сарын дунд үеэр ганцаараа өөрийн мотоциклтой ирээд “би хүний юм өгөх гэж явсан чинь мартаад ирж, танай гэрт үлдээчихье” гээд манай хүү Сугарбишид үлдээсэн байсан. Би тухайн үед хотон дотроо ямаа самнаад байж байсан. Тэгээд гэртээ орж иртэл гэрт 2 аяга байхаар нь хүүгээсээ асуутал сая ******* үлдээгээд явсан, эргэж авна гэсэн зүйл ярьж байсан. Тэгээд тэр өдрөөс хойш ******* манай гэрт ирээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, 

Эд зүйл хүлээн авсан 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “... Амсрын тойрог нь 13.2 см, өндрийн хэмжээ нь 5.6 см, ёроолын тойрог нь 6.5 см, ёроол хэсэгт Очирын дүрс сийлбэртэй, дунд гарын шинэ цагийн 1 ширхэг мөнгөн аяга, амсрын тойрог нь 13.2 см, өндрийн хэмжээ нь 5.5 см, ёроолын тойрог нь 7 см, ёроол хэсэгт Зааны дүрс сийлбэртэй, дунд гарын шинэ цагийн 1 ширхэг мөнгөн аяга хүлээн авч тэмдэглэл үйлдэв. ..” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-32-р хуудас/,

Таньж олуулах ажиллагааны 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “гэрч ... эмээ болох бэлэглэж байсан мөнгөн аяга мөн байна. ... Тухайн мөнгөн аяганы бүслүүр нь нарийн, доод хэсэгтээ Очирын дүрстэй, бүслүүрийн дээд хэсэг нь жижиг хонхорхой гэмтэлтэйгээр нь таньж байна. ..” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-35-р хуудас/,

Таньж олуулах ажиллагааны 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “гэрч ... бэлэглэж байсан мөнгөн аяга мөн байна. ... Тухайн мөнгөн аяганы бүслүүр, доод хэсэгтээ зааны дүрс, бүслүүрийн доод ёроол хэсэг нь жижиг гэмтэлтэйгээр нь таньж байна. ..” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 36-38-р хуудас/,

  Хөрөнгө үнэлгээний 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/10 дугаартай “... Орчин цагийн хийцтэй мөнгөн аяга 2 ширхэг 300,000 төгрөг, эмэгтэй цаа бугын арьсан гутал 800,000 төгрөг нийт зах зээлийн үнэ цэнэ 1,100,000 төгрөг.” гэсэн тайлан /хх-ийн 43-46-р хуудас/, 

Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ******* сумын 7 дугаар багийн Засаг даргын 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 09/20 дугаартай тодорхойлолт /хх-ийн 74/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-77 дүгээр хуудас/,

Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-78 дугаар хуудас/ зэрэг болно.

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сараас 05 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн ******* сумын 8 дугаар багийн 13.10 тоотод байрлах иргэн хүн байнга амьдрах зориулалт бүхий монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж өмчлөлийн 800,000 төгрөгийн үнэ бүхий цаа бугын арьсан гутал 1 хос, иргэн өмчлөлийн 300,000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга 2 ширхэг зэргийг нууцаар авсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэг, хохирогч мэдүүлэг, гэрч Т.Хонгорзулын мэдүүлэг, гэрч мэдүүлэг, гэрч мэдүүлэг, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, №1/10 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. ...Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Оюунчимэг шүүгдэгчийн гэм буруугийн талаар:  “...Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт төлөх төлбөргүй, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч *******д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сараас 05 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн ******* сумын 8 дугаар багийн 13-10 тоотод байрлах иргэн байнга амьдрах зориулалт бүхий “Монгол гэрт” хууль бусаар нэвтрэн орж, өмчлөлийн 800,000 төгрөгний үнэ бүхий цаа бугын арьсан гутал 1 хос, иргэн өмчлөлийн 300,000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн аяга 2 ширхэг зэргийг нууцаар авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь хүн байнга амьдрах  зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн  болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: 

Хохирогч “...Өвөрхангай аймгийн ******* сумын төвд Жаргалант хорооллын 13-10 тоотод байрлах монгол гэрт хулгай орж, 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг цаа бугын арьсан гутал зэрэг алдагдсан. ...Би хулгай орсны дараа 2022 оны 05 дугаар сарын 06-ны өглөө ******* суманд ирсэн. ...Манай гэрээс шинэ цагийн дунд гарын доороо зааны хээтэй 1 ширхэг мөнгөн аяга, мөн доороо барзгар очир мэт хээтэй, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, цаа бугын эмэгтэй хүний 1 хос гутал зэрэг алдагдсан байсан. ...Би гэрээс явахдаа ах Батбаяр гэх хүнд гэрийн түлхүүрээ үлдээж захисан байсан. Өөр ямар нэгэн орсон, гарсан хүн байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/, Хохирогч дахин өгсөн “...Анх намайг гэртээ ирэхэд манай гэр бүрэн бүтэн байсан. Гэрийн дээд тооно хэсэг дээр гарын гарсан зурсан байдалтай бүдэг мөрнүүд байсан. Мөн авдрын цоожийг эвдээд буцаагаад зүүсэн байсан. Тэгээд мөн миний гэрт үлдээсэн байсан гутал алга болсон байсан. ...Намайг Улаанбаатар хот руу явахад эмээ Пүрэвдулам нь хөдөө явсан байсан. Намайг гэрт ирэхэд хэн ч байгаагүй. Мөн анх орхиод Улаанбаатар хот руу явах үеийн байдал хэвэндээ байсан. Гадна хаалганы цоож хэвийн байсан. Гутал миний өөрийнх, би 1,100,000 төгрөгөөр Улаанбаатар хотоос авч байсан, мөнгөн аяганууд эмээгийнх, насны баяраар нь өгч байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр манай Өвөрхангай аймгийн ******* сумын төвд Жаргалант хорооллын 13-10 тоотод манай ээж Пүрэвдуламын монгол гэрт хулгай орж, 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг цаа бугын арьсан годон гутал алдагдсан талаар би дүү Ариунтуяагаас сонсож байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/, гэрч “...Манай ээж “Энэрэлт эх” гэх цол 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдөр авч бид бүгд баяр тэмдэглэсэн. Тэгээд тухайн өдөр би ээждээ гэр бүлийн зүгээс ...Бишрэх гэх хүнээс дунд гарын мөнгөн аяга худалдан авч ээждээ бэлэглэж байсан. ...Дунд гарын доороо зааны дүрстэй мөнгөн аяга байсан. Мөн дээр нь ямар нэгэн бичиг бичүүлээгүй байсан. Манай ээжийн гэрт 2022 онд хулгай орж мөнгөн аяга алдагдсан гэж би сонсож байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/, гэрч “...Хамгийн сүүлд ******* манай гэрт 2022 оны 05 дугаар сарын дунд үеэр өөрийн мотоциклтой ирээд “би хүний юм өгөх гэж явсан чинь мартаад ирж, танай гэрт үлдээчихье” гээд манай хүү Сугарбишид үлдээсэн байсан. Би тухайн үед хотон дотроо ямаа самнаад байж байсан. Тэгээд гэртээ орж иртэл гэрт 2 аяга байхаар нь хүүгээсээ асуутал сая ******* үлдээгээд явсан, эргэж авна гэсэн зүйл ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/, Эд зүйл хүлээн авсан 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “... Амсрын тойрог нь 13.2 см, өндрийн хэмжээ нь 5.6 см, ёроолын тойрог нь 6.5 см, ёроол хэсэгт Очирын дүрс сийлбэртэй, дунд гарын шинэ цагийн 1 ширхэг мөнгөн аяга, амсрын тойрог нь 13.2 см, өндрийн хэмжээ нь 5.5 см, ёроолын тойрог нь 7 см, ёроол хэсэгт Зааны дүрс сийлбэртэй, дунд гарын шинэ цагийн 1 ширхэг мөнгөн аяга хүлээн авч тэмдэглэл үйлдэв. ..” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 29-32-р хуудас/, Таньж олуулах ажиллагааны 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “гэрч ... эмээ болох бэлэглэж байсан мөнгөн аяга мөн байна. ... Тухайн мөнгөн аяганы бүслүүр нь нарийн, доод хэсэгтээ Очирын дүрстэй, бүслүүрийн дээд хэсэг нь жижиг хонхорхой гэмтэлтэйгээр нь таньж байна” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 32-35-р хуудас/, Таньж олуулах ажиллагааны 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн “Гэрч ... бэлэглэж байсан мөнгөн аяга мөн байна. ... Тухайн мөнгөн аяганы бүслүүр, доод хэсэгтээ зааны дүрс, бүслүүрийн доод ёроол хэсэг нь жижиг гэмтэлтэйгээр нь таньж байна” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 36-38-р хуудас/,  Хөрөнгө үнэлгээний 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/10 дугаартай “... Орчин цагийн хийцтэй мөнгөн аяга 2 ширхэг 300,000 төгрөг, эмэгтэй цаа бугын арьсан гутал 800,000 төгрөг нийт зах зээлийн үнэ цэнэ 1,100,000 төгрөг” гэсэн тайлан /хх-ийн 43-46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно. 

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Хөрөнгө үнэлгээний 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 1/10 дугаартай тайлан /хх-ийн 43-46 дугаар хуудас/ зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй болно. 
 
Шүүгдэгч ******* хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч  хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг зөв  гэж үзэж, улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

    Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас хохирогч С.Ариунтуяад учирсан хохирол болох цаа бугийн арьсан гуталны үнийг төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өд 2 ширхэг мөнгөн аягыг хүлээлгэн өгч хохирол барагдуулсан болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч С.Ариунтуяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт зэргээр тогтоогдож байна. 

    Иймд  шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Хохирогч С.Ариунтуяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж байна. 
 
Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага  хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд үаасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, үйлдсэн гэмт хэргийн шинж зэргийг харгалзан үзээд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. ...Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж байна” гэсэн дүгнэлтийг, 
 
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүхээс шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас учраалсан хохирол, хор уршгаа арилгасан, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Мөн шүүгдэгч нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг Эрүүгийн хуулийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэн Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүйгээр буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
 
Шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. Шүүх, шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтын “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэснийг журамлан, оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******д нэг жил нэг сарын  хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна. 

    Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

      Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Ариунтуяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, 
 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж, 
 
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.7,  36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

                                                               ТОГТООХ нь:
 
    1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 
    2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******г нэг жил нэг сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
    
    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Ариунтуяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,  Өвөрхангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай,

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.МАНДАХБАЯР