Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2020/01609

 

2202020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2020/01609

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:Ц.О-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: УБТЗхолбогдох,

 

УБТЗ-н  даргын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б-II-115 тоот тушаалыг хүчингүй болгуулах, сахилгын шийтгэлийн улмаас үндэслэлгүй суутгасан цалин хөлсийг эргүүлэн төлүүлэх, түүнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, тэтгэмжээс суутгасан 785 480 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, өмгөөлөгч Г.Ц, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.

 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би УБТЗ нийгэмлэгийн Дотоод аудит хяналтын албанд аудитоор ажилладаг, улсад 33 жил ажиллахдаа 15 жил ерөнхий нягтлан бодогч, 12 жил санхүүгийн байцаагч, аудитоор ажилласан, 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 19-ний өдрүүдэд УБТЗ нийгэмлэгийн аж ахуйн хэлтэст шалгалт хийсэн. Шалгалтын удирдамжийг Дотоод аудит хяналтын албаны орлогч дарга Ж.Пбаталсан байдаг. Удирдамжийн дагуу 5 аудитор, 2 байцаагч нийт 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Тус хяналт шалгалтын баримт материалууд алдагдсан гэх үндэслэлээр 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б-II-115 тоот тушаалаар сахилгын арга хэмжээг үндэслэлгүй ногдуулсан. Тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дүрмийн 22 дугаар зүйлийн а, и, УБТЗ-ын Удирдах газрын Хөдөлмөрийн дотоод журмын 8.2, хөдөлмөрийн гэрээний 4.3, 4.8 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн, тушаах нь хэсгийн нэг дэх заалтанд Дотоод аудит, хяналтын албаны санхүүгийн аудитор Ц.О нь УБТЗ-ын Удирдах газрын Хөдөлмөрийн дотоод журмын 8.2-т Ажилтан Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомж, энэхүү журмыг мөрдөж, ажлын байрны тодорхойлолтонд заасан гүйцэтгэх ажил үүрэг, хөдөлмөрийн гэрээнд тохиролцсон үүргээ бүрэн биелүүлж ажиллана, мөн журмын 2.12-т Ажилтан удирдлагаас өгсөн хууль бус үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзах үүрэгтэй, хөдөлмөрийн гэрээний 4.3-т Ажил үүргээ гүйцэтгэх явцад удирдлагын хууль ёсны тушаал, шийдвэрийг мөрдөж, ажил үүрэгтэй холбогдсон бүх дүрэм зааврын шаардлагыг бүрэн хангаж биелүүлнэ, хөдөлмөрийн гэрээний 4.8-д Ажилтан үнэнчээр хөдөлмөрлөх, байгууллагын нууцад хамаарах, ажил үүрэгтэй нь холбогдох мэдээллийн нууцыг хадгалах үүрэгтэй, УБТЗ-ын даргын 2018 оны А-500 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Дотоод аудит, хяналтын албаны дүрэм-ийн 7.2.2-т "Аудит хяналт, шалгалтын явцад олж авсан мэдээллийн нууцыг хадгалах, 7.2.4-т Дотоод аудит хяналт, шалгалтын үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд хууль тогтоомж, заавар, журмын дагуу явуулах, Гэрээ байгуулах журам-ын 7.1.2-ын 5-д Ажлын шаардлагаар гэрээний хувийг авсан ажилтан гэрээний хуулбар хувиас давхар хуулбар хийж бусдад дамжуулахыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчиж санхүүгийн тайлангаас 111 хуудас бүхий материалыг дур мэдэн авч бусдад шилжүүлсэн сахилгын зөрчил гаргасан тул үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай. гэж тусгасан байна. Шалгалтын явцад Дотоод аудит хяналтын албаны дарга нь шалгалтын явцтай танилцаж, гарч буй хүндрэлтэй тал байгаа эсэх талаар байнга асууж байсан. Харин энэ хугацаанд орлогч дарга Ж.Пнь нэг ч удаа уулзаагүй, шалгалт явуулах тал дээр зөвлөгөө өгөөгүй. Шалгалтын явц дуусч байхтай холбогдуулан албаны дарга С.Н нь тайланг ноорог хэлбэрээр хэвлэж гарын үсэг зуралгүй өг гэсний дагуу хэвлэж өгсөн бөгөөд тухайн үед орлогч даргад мөн хэвлэж өгөх үү гэхэд хэрэггүй, би өөрөө танилцуулна гэж хэлсэн байдаг. Ингээд ноорог хэлбэрээр хэвлүүлж аваад Замын даргад ийм хэмжээний зөрчил илэрлээ гэдгийг урьдчилан танилцуулъя, даргын шийдвэрийг харж байгаад эцсийн хувилбараар хэвлэж баталгаажуулна гэж албаны дарга нь хэлсэн байдаг. Албаны дарга С.Н нь тайлантай танилцах хугацаанд эдгээр тайлангийн ажлын баримттай танилцана гэсэн үүрэг даалгаврын дагуу ажлын баримтуудыг хэвлэж танилцуулсан. Аудитын шалгалт хийхдээ аудитын тухай хууль, албаны дүрэм журамд заасны дагуу ажлын баримтыг бүрдүүлдэг. Ажлын баримтанд зөрчилтэй гэж үзсэн баримтуудыг гар утсаараа зургийг нь авч нэг ажлын өрөөнд суудаг аудитор Б.Бы фесбүүк хаягаар дамжуулан хэвлэж авсан. Үдээстэй баримтыг хувилагч машинаар хувилахад бүрэн гардаггүй тул гар утсаараа авч, гар утаснаасаа компьютерт холбох гэсэн боловч холбогдохгүй байсан тул Б.Быг гуйж хэвлэж албаны дарга С.Нт өгсөн байдаг. Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А-500 тоот Дүрэм батлах тухай тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Дотоод аудит, хяналтын албаны дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.13-т Албаны дарга нь ерөнхий удирдлагаар хангаж, эрх зүйн акт, хууль тогтоомжийн хэрэгжүүлэх, дээд байгууллага, удирдлагын тушаал, шийдвэрийн биелэлт, албаны сургалт, ажлын төлөвлөлт, тайлагналын ажлыг зохион байгуулна гэж заасны дагуу хяналт шалгалтын баримтыг албаны даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу танилцуулсны төлөө Ц.Оийг ямар ч үндэслэлгүйгээр тушаалд заагдсан гэм бурууг тогтоолгүйгээр буруутгасан. Ц.О нь 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Хөтөлийн төмөр бетон дэрний үйлдвэрт хяналт шалгалтаар ажиллаж байх хугацаанд шуурхай хуралд оролцуулалгүйгээр сахилгын шийтгэл авагдсан. Иймд сахилгын шийтгэл хуулийн болоод бодит үндэслэлгүй ногдуулж, миний хууль ёсны эрх ашгийг илтэд хохироосон тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн даргын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б-II-115 тоот Ц.От сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, сахилгын шийтгэлийн улмаас үндэслэлгүй суутгасан цалин хөлсийг эгүүлэн төлүүлэх, түүнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Ц.О нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тэтгэвэр тогтоолгосон бөгөөд тэтгэвэр тогтоолгосон ажилтанд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Зам, МТЗ-чдын ҮЭ-ийн холбооны 2018-2019 оны хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.11-т заасны дагуу нэг удаагийн тэтгэмж олгодог. Энэхүү тэтгэмжийг олгохдоо УБТЗ ХНН-ийн 2019 оны Б-II-115 дугаар тушаалаар цалин хөлс суутгагдан буурсны улмаас дундаж цалин хөлс 294 480 төгрөгөөр буурч Ц.О нь 8 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж авахад нийт тэтгэмж 785 480 төгрөгөөр дутуу бодогдож олгогдсон. Иймд тэтгэмж буурч олгогдсоны зөрүү 785 480 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.О нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн Дотоод аудит хяналтын албанд аудитоор ажилладаг, улсад 33 жил ажиллахдаа 15 жил ерөнхий нягтлан бодогч, 12 жил санхүүгийн байцаагч, аудитоор ажилласан. УБТЗ нийгэмлэгийн аж ахуйн хэлтэст 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 19-ний өдрүүдэд шалгалт хийсэн, шалгалтын удирдамжийг Дотоод аудит хяналтын албаны орлогч дарга Ж.Пбаталсан байдаг. Удирдамжийн дагуу 5 аудитор, 2 байцаагч нийт 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр шалгалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Тус хяналт шалгалтын баримт материалууд алдагдсан гэх үндэслэлээр 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б-II-18 тоот тушаалаар Ш.Оюунчимэгт үндэслэлгүйгээр сахилгын арга хэмжээг ногдуулсан тушаалын үндэслэх нь хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам-ын дүрмийн 22 дугаар зүйлийн а, и заалт, УБТЗ-ын Удирдах газрын Хөдөлмөрийн дотоод журмын 8.2, хөдөлмөрийн гэрээний 4.3, 4.8 дахь заалтуудыг тус тус үндэслэсэн. Мөн тушаалын тушаах нь хэсгийн нэг дэх заалтанд Дотоод аудит, хяналтын албаны санхүүгийн аудитор Ц.О нь УБТЗ-ын Удирдах газрын Хөдөлмөрийн дотоод журмын 8.2-т Ажилтан Хөдөлмөрийн тухай хууль, бусад хууль тогтоомж, энэхүү журмыг мөрдөж, ажлын байрны тодорхойлолтонд заасан гүйцэтгэх ажил үүрэг, хөдөлмөрийн гэрээнд тохиролцсон үүргээ бүрэн биелүүлж ажиллана, мөн журмын 2.12-т Ажилтан удирдлагаас өгсөн хууль бус үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзах үүрэгтэй, хөдөлмөрийн гэрээний 4.3-т Ажил үүргээ гүйцэтгэх явцад удирдлагын хууль ёсны тушаал, шийдвэрийг мөрдөж, ажил үүрэгтэй холбогдсон бүх дүрэм зааврын шаардлагыг бүрэн хангаж биелүүлнэ, хөдөлмөрийн гэрээний 4.8-д Ажилтан үнэнчээр хөдөлмөрлөх, байгууллагын нууцад хамаарах, ажил үүрэгтэй нь холбогдох мэдээллийн нууцыг хадгалах үүрэгтэй, УБТЗ-ын даргын 2018 оны А-500 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Дотоод аудит, хяналтын албаны дүрэм-ийн 7.2.2-т Аудит хяналт, шалгалтын явцад олж авсан мэдээллийн нууцыг хадгалах, 7.2.4-т Дотоод аудит хяналт, шалгалтын үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд хууль тогтоомж, заавар, журмын дагуу явуулах, Гэрээ байгуулах журам-ын 7.1.2-ын 5-д Ажлын шаардлагаар гэрээний хувийг авсан ажилтан гэрээний хуулбар хувиас давхар хуулбар хийж бусдад дамжуулахыг хориглоно гэсэн заалтуудыг тус тус зөрчиж санхүүгийн тайлангаас 111 хуудас бүхий материалыг дур мэдэн авч бусдад шилжүүлсэн сахилгын зөрчил гаргасан тул үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсугай. гэж тусгасан. Шалгалтын явцад Дотоод аудит хяналтын албаны дарга С.Н нь шалгалтын явцтай танилцаж, гарч буй хүндрэлийн тал байгаа эсэх талаар байнга асууж байсан. Харин энэ хугацаанд орлогч дарга Ж.Пнь нэг ч удаа уулзаагүй, шалгалт явуулах тал дээр зөвлөгөө өгөөгүй. Шалгалтын явц дуусаж байгаатай холбогдуулан албаны дарга С.Н нь тайланг ноорог хэлбэрээр хэвлэж гарын үсэг зуралгүй өг гэсний дагуу хэвлэж өгсөн бөгөөд тухайн үед албаны орлогч даргад мөн хэвлэж өгөх үү гэхэд Хэрэггүй, би өөрөө танилцуулна гэж хэлсэн байдаг. Ингээд ноорог хэлбэрээр хэвлүүлж аваад Замын даргад ийм хэмжээний зөрчил илэрлээ гэдгийг урьдчилан танилцуулъя, даргын шийдвэрийг харж байгаад эцсийн хувилбараар хэвлэж баталгаажуулна гэж албаны дарга нь хэлсэн байдаг. Албаны дарга С.Н нь тайлантай танилцах хугацаанд эдгээр тайлангийн ажлын баримттай танилцана гэсэн үүрэг даалгаврын дагуу ажлын баримтуудыг хэвлэж танилцуулсан. Аудитын шалгалт хийхдээ аудитын тухай хууль, албаны дүрэм журамд заасны дагуу ажлын баримтыг бүрдүүлдэг. Ажлын баримтанд зөрчилтэй гэж үзсэн баримтуудыг гар утсаараа зургийг нь авч нэг ажлын өрөөнд суудаг аудитор Б.Бы фесбүүк хаягаар дамжуулан хэвлэж авсан. Үдээстэй баримтыг хувилагч машинаар хувилахад бүрэн гардаггүй тул гар утсаараа авч, гар утаснаасаа компьютерт холбох гэсэн боловч холбогдохгүй байсан тул Б.Быг гуйж хэвлэж албаны дарга С.Нт өгсөн байдаг. Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн даргын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А-500 тоот Дүрэм батлах тухай тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Дотоод аудит, хяналтын албаны дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.13-т Албаны дарга нь албыг ерөнхий удирдлагаар хангаж, эрх зүйн акт, хууль тогтоомжийн хэрэгжүүлэх, дээд байгууллага, удирдлагын тушаал, шийдвэрийн биелэлт, албаны сургалт, ажлын төлөвлөлт, тайлагналын ажлыг зохион байгуулна. гэж заасны хяналт шалгалтын баримтыг албаны даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу танилцуулсны төлөө Ц.Оийг ямар ч үндэслэлгүйгээр, тушаалд заагдсан гэм бурууг тогтоолгүйгээр буруутгасан. Ц.О нь 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Хөтөлийн төмөр бетон дэрний үйлдвэрт хяналт шалгалтаар ажиллаж байх хугацаанд шуурхай хуралд оролцуулалгүйгээр сахилгын шийтгэл авагдсан. Улаанбаатар төмөр зам Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг нь Ц.Отэй зөрчил гарснаас хойш нууцын гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээн дээр Ц.О гарын үсэг зурсан боловч гэрээн дээр он сар тавигдаагүй. Байгууллагын цахилгаан дээр журмын биелэлтийг хэрэгжүүлж ажиллая гэсэн агуулга хөндөгдсөн байдаг. Ийм гэрээ байгааг анхаарч үзээсэй гэж хүсч байна. Энэ асуудлаар шууд тушаал гаргасан байгаа. Дардас.мн сайтад хэвлэлийн мэдээ гарсан байдаг. Энэ мэдээллийг задруулсан гэж үзэж сахилгын шийтгэл өгсөн байдаг. Нэхэмжлэгч энэ мэдээллийг бусдад задруулсан зүйл байхгүй. Ийм учраас түүнд оногдуулсан сахилгын шийтгэл нь үндэслэлгүй юм. Ц.От 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Үүнээс хойш 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Б.Алтанхуягт өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалуулж шүүхэд хандуулахаар итгэмжлэл өгсөн байдаг ба 2019 дүгээр сарын 11 дүгээр сарын 22-нд өөрийнх нь асуудлаар шүүхэд гомдол гаргаагүй гэдгийг мэдсэн, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүсэлтийг өгсөн байдаг. Энэ хүсэлтийг хэрэгт өгсөн байгаа. Иймд Ц.Оийн нэхэмжлэлтэй, Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б-II-115 тоот Ц.От сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, сахилгын шийтгэлийн улмаас үндэслэлгүй суутгагдсан цалин хөлсийг эгүүлэн төлүүлэх, түүнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, тэтгэмжээс суутгагдсан нийт 2,547,980 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн өндөр насны тэтгэврээ сахилгын шийтгэл хүлээлгэснээс хойш тогтоолгосон бөгөөд тэтгэвэр нь сахилгын шийтгэл хүлээлгэж багассан цалингийн хэмжээгээр тогтоогдсон байгаа гэв.

 

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Зам шүүхэд гаргасан тайлбартаа:Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналтын албаны аудитор ажилтай Ц.Оийн  УБТЗ-ын даргын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б-II-115 дугаартай тушаалыг хүчингүй болгуулан, сахилгын шийтгэлийн улмаас үндэслэлгүй суутгасан цалин хөлсийг эгүүлэн төлүүлэх, түүнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.О УБТЗ-ын Дотоод аудит, хяналтын албанд санхүүгийн аудитор, байцаагчаар 2011 оноос хойш ажилласан. Түүнд ногдуулсан сахилгын шийтгэл нь хуулийн үндэслэлтэй бөгөөд хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээ буюу мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журмыг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан тул түүнд тохирсон сахилгын шийтгэлийг ногдуулсан. Ц.О нь УБТЗ-ын даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын дагуу 2019 онд салбар нэгжүүдэд хийх төлөвлөгөөт шалгалтын хуваарийн дагуу УБТЗ-ын Аж ахуйн хэлтэст 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрүүдийн хооронд санхүүгийн хяналт, шалгалтыг хийсэн. Аливаа хяналт шалгалтыг хийхдээ Замын даргын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А-500 тоот тушаалаар баталсан Дотоод аудит, хяналтын албаны дүрмийн 4.9-т зааснаар Замын дарга, албаны дарга, орлогч даргаар хяналт шалгалт явуулах тухай удирдамжийг батлуулдаг бөгөөд энэ дагуу тус албаны орлогч даргын баталсан 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн СТ-61/01/08 дугаартай удирдамжаар шалгалтыг аудитын 5 ажилтантай хамт ажлын хэсэг болон удирдамжийн 4-т заасан чиглэлээр хийсэн байдаг. Албаны ажилтнууд хяналт шалгалт хийхдээ албаны дүрмээс гадна замын даргын 2018 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн А-501 тоот Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам-ыг мөн баримтлан ажилладаг. Тус журмын 4.5.1, 4.6.5-т зааснаар шалгалт явуулах ажлын хэсгийн ахлагч нь шалгалтын явц, байдлын талаар тухай бүрт өөрийн шууд удирдах дарга болон удирдамж баталсан даргад байнга илтгэх үүргийг хүлээж байдаг. Ц.О нь энэхүү үүргээ биелүүлээгүй бөгөөд хяналт шалгалттай холбоотой баримт, материалыг ажлын хэсэгт багтсан шалгагч нараас өөр ажилтнуудад дамжуулсан бөгөөд тийнхүү бусдад тараахдаа зөвшөөрөгдөөгүй хэлбэрээр буюу олон нийтийн цахим сүлжээ болох фейсбүүкээр дамжуулсан. Энэ үйлдэл нь Дотоод аудит, хяналтын албаны дүрмийн 7.2.2-т заасан Аудит, хяналт шалгалтын явцад олж авсан мэдээллийн нууцыг хадгалах, 7.2.5-т заасан Аудит, хяналт шалгалтын олж авсан аливаа мэдээллийг хувийн зорилгоор ашиглах, хууль дүрэмд зааснаас өөр тохиолдолд бусдад мэдээлэхээс татгалзах, мөн албаны Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам-ын 5.9-т заасан Шалгагч шалгалтын явцад авсан мэдээллийг шалгалтын зорилгоос өөрөөр ашиглах, шалгалтын хэсгийн шалгагч нар, удирдлагаас өөр хүмүүст мэдээлэхгүй байна, 5.12-т заасан Баталгаажаагүй баримт бичгийн төслийг урьдчилж цаасаар болон цахимаар танилцуулах гэсэн өөрийн ажил мэргэжилтэй холбоотой дүрэм журмуудыг зөрчсөн үйлдэл гаргасан. Өөрөөр хэлбэл, тэрээр шалгалтын баримтуудыг 2019 оны 5 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд УБТЗ-ын ажилтан Б.Бы олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулсан, Дотоод аудит, хяналтын албаны даргад өөрийн шалгасан байгууллагын үйл ажиллагааны тухай нууцад хамаарах 111 хуудас бүхий гэрээний баримтуудыг шууд удирдах даргад мэдэгдэлгүйгээр дамжуулсан, нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор шууд харьяалагдах албан тушаалтан нь Дотоод аудит, хяналтын албаны орлогч дарга байхаар тодорхойлсон байдаг. Албан үүргийн дагуу олж мэдсэн УБТЗ-ын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, бизнесийн болон хувь хүний нууцыг задруулсан, мэргэжлийн ёс зүйг зөрчсөн тул холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авсан нь үндэслэл бүхий болно. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар шаардлага гаргах хугацаа эрх үүссэн үеэс эхлэн тоолохоор заасан энэ дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.7-т зааснаар ажилтан сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай гомдлоо шүүхээр шийдвэрлүүлэх бөгөөд үүнтэй холбоотой гомдлоо хуульд заасан хугацаанд шүүхэд хандах ёстой. Мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.О нь сахилгын шийтгэл үндэслэлгүй ногдуулсан гэж үзэн эрх нь зөрчигдсөн болохоо мэдсэн, мэдэх боломжтой байсан үеэс буюу сахилгын шийтгэл ногдуулсан өдөр болох 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б-II-115 тоот тушаалыг авснаас хойш 3 сарын дотор буюу 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дотор шүүхэд хандах эрхтэй байсан. Ц.О нь өөрт нь сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг гардан авах үед энэ талаар мэдсэн бөгөөд, тийнхүү зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч УБТЗ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ УБТЗ нийгэмлэгийн даргын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б-II-115 тоот Ц.От сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, сахилгын шийтгэлийн улмаас үндэслэлгүй суутгасан цалин хөлсийг эгүүлэн төлүүлэх, түүнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх" гэжээ. Ц.О УБТЗ-ын Дотоод аудит, хяналтын албанд санхүүгийн аудитор, байцаагчаар 2011 оноос хойш ажилласан. Түүнд оногдуулсан сахилгын шийтгэл нь хуулийн үндэслэлтэй бөгөөд хөдөлмөрийн харилцааны дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээ буюу мэргэжлийн ажил, хэрэгтэй холбоотой дүрэм, журмыг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан тул түүнд тохирсон сахилгын шийтгэлийг ногдуулсан. Тодруулбал Ц.О нь УБТЗ-ын даргатай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын дагуу 2019 онд салбар нэгжүүдэд хийх төлөвлөгөөт шалгалтын хуваарийн дагуу УБТЗ-ын Аж ахуйн хэлтэст 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрүүдийн хооронд санхүүгийн хяналт, шалгалтыг хийсэн. Аливаа хяналт шалгалтыг хийхдээ Замын даргын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А-500 тоот тушаалаар баталсан Дотоод аудит, хяналтын албаны дүрмийн 4.9-т зааснаар Замын дарга, албаны дарга, орлогч даргаар хяналт шалгалт явуулах тухай удирдамжийг батлуулдаг бөгөөд энэ дагуу тус албаны орлогч даргын баталсан 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн удирдамжаар шалгалтыг аудитын 5 ажилтантай хамт ажлын хэсэг болон удирдамжийн 4 дэх хэсэгт заасан чиглэлээр хийсэн байдаг. Албаны ажилтнууд хяналт шалгалт хийхдээ албаны дүрмээс гадна замын даргын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А-501 тоот Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам-ыг мөн баримтлан ажилладаг. Тус журмын 4.6.1, 4.6.5-т зааснаар шалгалт явуулах ажлын хэсгийн ахлагч нь шалгалтын явц, байдлын талаар тухай бүрт өөрийн шууд удирдах дарга болон удирдамж баталсан даргад байнга илтгэх үүргийг хүлээж байдаг. Ц.О нь энэхүү үүргээ биелүүлээгүй бөгөөд хяналт шалгалттай холбоотой баримт, материалыг ажлын хэсэгт багтсан шалгагч нараас өөр ажилтнуудад дамжуулсан бөгөөд тийнхүү бусдад тараахдаа зөвшөөрөгдөөгүй хэлбэрээр буюу олон нийтийн цахим сүлжээ болох фейсбүүкээр дамжуулсан. Энэ үйлдэл нь Дотоод аудит, хяналтын албаны дүрмийн 7.2.2-т заасан Аудит, хяналт шалгалтын явцад олж авсан мэдээллийн нууцыг хадгалах, 7.2.5-т заасан Аудит, хяналт шалгалтын олж авсан аливаа мэдээллийг хувийн зорилгоор ашиглах, хууль дүрэмд зааснаас өөр тохиолдолд бусдад мэдээлэхээс татгалзах, мөн албаны Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам-ын 5.9-т заасан Шалгагч шалгалтын явцад авсан мэдээллийг шалгалтын зорилгоос өөрөөр ашиглах, шалгалтын хэсгийн шалгагч нар, удирдлагаас өөр хүмүүст мэдээлэхгүй байна, 5.12-т заасан Баталгаажаагүй баримт бичгийн төслийг урьдчилж цаасаар болон цахимаар танилцуулах гэсэн өөрийн ажил мэргэжилтэй холбоотой дүрэм журмуудыг зөрчсөн үйлдэл гаргасан. Өөрөөр хэлбэл, тэрээр шалгалтын баримтуудыг 2019 оны 5 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд УБТЗ-ын ажилтан Б.Бы олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулсан, Дотоод аудит, хяналтын албаны даргад өөрийн шалгасан байгууллагын үйл ажиллагааны тухай нууцад хамаарах 111 хуудас бүхий гэрээний баримтуудыг шууд удирдах даргад мэдэгдэлгүйгээр дамжуулсан. Нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор шууд харьяалагдах албан тушаалтан нь Дотоод аудит, хяналтын албаны орлогч дарга байхаар тодорхойлсон байдаг. Албан үүргийн дагуу олж мэдсэн УБТЗ-ын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, бизнесийн болон хувь хүний нууцыг задруулсан, мэргэжлийн ёс зүйг зөрчсөн тул холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авсан нь үндэслэл бүхий болно. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар шаардлага гаргах хугацаа эрх үүссэн үеэс эхлэн тоолохоор заасан энэ дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1.7-д зааснаар ажилтан сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай гомдлоо шүүхээр шийдвэрлүүлэх бөгөөд үүнтэй холбоотой гомдлоо хуульд заасан хугацаанд шүүхэд хандах ёстой. Мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.О нь сахилгын шийтгэл үндэслэлгүй ногдуулсан гэж үзэн эрх нь зөрчигдсөн болохоо мэдсэн, мэдэх боломжтой байсан үеэс буюу сахилгын шийтгэл ногдуулсан өдөр болох 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн тушаалыг авснаас хойш 3 сарын дотор буюу 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дотор шүүхэд хандах эрхтэй байсан. Ц.О нь өөрт нь сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг гардан авах үед энэ талаар мэдсэн бөгөөд, тийнхүү зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасны дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байна. Нэхэмжлэгчид ногдуулсан сахилгын шийтгэл нь хуулийн үндэслэлтэй гэж үзэж байна. Ц.От оногдуулсан сахилгын шийтгэлд дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2-т заасан заалт нь түүний гаргасан зөрчилд нийцэж байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлт гаргасан байдаг. Гомдол гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрөөс нь болон өөрийнх нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үл хамаарах нөхцөл байдлаас шалтгаалснаас болсон бол хүндэтгэн үзэх шалтгаантай гэж ойлгоно гэж хууль болон Улсын Дээд Шүүхийн тайлбарт дурдсан байдаг. Гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь 2019 оны 8 сарын 01-ний өдрөөс буюу итгэмжлэл олгосноос хойш 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуусч байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.О нь хариуцагч УБТЗ холбогдуулан УБТЗ-ын даргын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б-II-115 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, сахилгын шийтгэлийн улмаас үндэслэлгүй суутгасан цалин хөлсийг төлүүлэх, түүнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, тэтгэмжээс суутгасан 785 480 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

УБТЗ-н даргын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б-II-115 дугаартай Ц.От сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын дүрмийн 22 дугаар зүйлийн а, и заалт, УБТЗ-ын удирдах газрын хөдөлмөрийн дотоод журмын 8.2, хөдөлмөрийн гэрээний 4.3, 4.8 дахь заалтуудыг үндэслэн Ц.Оийн үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

Ц.О нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын даргын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б-II-115 дугаартай Ц.От сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулах, сахилгын шийтгэлийн улмаас үндэслэлгүй суутгасан цалин хөлсийг төлүүлэх, түүнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, тэтгэмжээс суутгасан 785 480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гаргасан байна.

 

Ц.О нь дээрх 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүлээн авч, өөрийн зөрчигдсөн эрхийг хамгаалуулах зорилгоор МТЗ-ын ҮЭ-ийн холбооны даргад хандаж, улмаар тус холбооны дэд дарга Б.Алтанхуягт 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдөр итгэмжлэл олгосон байна.

 

Уг итгэмжлэлд Төлөөлүүлэгч нь энэхүү итгэмжлэлийн дагуу Ц.Оийн нэхэмжлэлтэй УБТЗ нийгэмлэгт холбогдох сахилгын шийтгэл хүчингүйд тооцуулах, цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн гаргуулах иргэний хэрэгт нэхэмжлэгч талыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүх шатны шүүхэд намайг бүрэн төлөөлөн нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлд гарын үсэг зурах...бүрэн эрхийг төлөөлөгчид олгож байна гэжээ.

 

Энэхүү итгэмжлэлийн агуулгаас үзэхэд Ц.О нь шүүхэд нэхэмжлэл гаргачихсан, эсхүл төлөөлөгч нь нэхэмжлэл гаргах эсэх нь тодорхойгүй байх боловч нэхэмжлэгч Ц.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхуяг нь шүүхэд Ц.Оийн өмнөөс нэхэмжлэл гаргаагүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан байна.

 

Гэтэл Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар Төмөр Замын даргын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б-II-115 дугаартай Ц.От сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалын талаар Ц.О болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гомдол гаргах хугацаа дууссан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно гэж заасан боловч Ц.О нь энэхүү хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нөгөө талаар Ц.Оийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанхуяг нь Ц.Оийн өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүгч амарсан гэж хэлж байсан гэх үйл баримт нь Ц.Оийг өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй буюу хүндэтгэх шалтгаантай байсан гэж үзэх боломжгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7, 129 дүгээр зүйлийн 129.3-т зааснаар Ц.О-ийн УБТЗ-н даргын 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б-II-115 тоот тушаалыг хүчингүй болгуулах, сахилгын шийтгэлийн улмаас үндэслэлгүй суутгасан цалин хөлсийг эргүүлэн төлүүлэх, түүнд ногдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, тэтгэмжээс суутгасан 785 480 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1.5-д зааснаар Ц.О нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         З.ДОРЖНАМЖИН