Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/902

 

 

 

 

 

  2023           9            08                                         2023/ШЦТ/902

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул,

Улсын яллагч Г.Эрдэмбаатар,

Шүүгдэгч А.М, түүний өмгөөлөгч Б.Баатарсайхан, Э.Ганбат,

Шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Ө.Учрал,

Шүүгдэгч Д.Э , түүний өмгөөлөгч Н.Уянга,

Гэрч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос М овогт А гийн М ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт;

Боржигон овогт Б  ийн Ц  ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;

Ө  овогт Д гийн Э г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2041000400179 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч А.М нь Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2017 оноос 2021 он хүртэл Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажилласан “...” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай Д.Э гаас 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Худалдаа хөгжлийн банк дахь “...” ХХК-ийн ... дугаартай дансанд эхнэр Д.Г гийн нэрээр 264,000,000 төгрөгийг шилжүүлэн авч хахууль авсан;

Үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “...  ХХК”-д нягтлан бодогч ажилтай Б.У аар дамжуулан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шангрила Молл” төвийн орчим 175,000,000 төгрөгийн хахууль авсан;

2. Шүүгдэгч Б.Ц нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4,5 төслийн хүрээнд худалдан авалт хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа тус төслийн туслан гүйцэтгэгч “... ХХК”-ийн ерөнхий захирал ажилтай Д.Э гийн барилгын явцад гарч буй бичиг баримтыг буцаалгахгүй, санхүүжилтийг шуурхай авах гэсэн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд Х... тоотод байрлах “... ” ХХК-ийн дэлгүүрээс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 4,700,000 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн матрас 1 ширхгийг худалдан авч өгсөн эд зүйлсийг хахуульд авсан;

Үргэлжилсэн үйлдлээр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах “... ” ХХК-ийн “... ” амралт, рашаан сувиллын цогцолборт 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд 7 хоногийн хугацаатай нөхрийн хамт амрах төлбөрийн урьдчилгаа болох 4,037,600 төгрөгийн төлбөрийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төлүүлж хахууль авсан;

3. Шүүгдэгч Д.Э  нь 2017 оноос Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус Эрүул мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар ажиллаж байсан А.Мд албаны чиг үүрэг бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 12 дутаар сарын 14-ний өдөр Худалдаа хөгжлийн банк дахь “...” ХХК-ийн ... дугаарын дансанд 264,000,000 төгрөгийг түүний эхнэр Д.Г гийн нэрээр шилжүүлэг хийж өгч хахууль өгсөн;

-Мөн “...  ХХК”-д нягтлан бодогч ажилтай Б.У аар дамжуулан 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар орооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрила Молл” төвийн орчим цүнхтэй бэлэн 175,000,000 төгрөгийг өгч хахууль өгсөн;

-Уг төслийн барилгын ажлын явцын хэрэгжилтэд хяналт тавьж худалдан авалтын үйл явцыг зохицуулах ажилтан Б.Цид албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан ...  тоотод үйл ажиллагаа явуулах “... ” ХХК-ийн дэлгүүрээс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 4,700,000 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн матрас 1 ширхгийг худалдаж авч эд зүйл өгч хахууль өгсөн,

-Мөн Б.Цид Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах “... ” ХХК-ийн “... ” амралт, рашаан сувиллын цогцолборт 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд 7 хоногийн хугацаатай 2 хүн амрах төлбөр болох 4,037,600 төгрөгийн төлбөрийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төлж эд зүйл өгч хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэхэд:

-Шүүгдэгч А.М нь Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 2017 оноос 2021 он хүртэл Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажилласан “...” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай Д.Э гаас 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Худалдаа хөгжлийн банк дахь “...” ХХК-ийн ... дугаартай дансанд эхнэр Д.Г гийн нэрээр 264,000,000 төгрөгийг шилжүүлэн авч хахууль авсан;

Үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр “...  ХХК”-д нягтлан бодогч ажилтай Б.У аар дамжуулан Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Шангрила Молл” төвийн орчим 175,000,000 төгрөгийн хахууль авсан;

-Шүүгдэгч Б.Ц нь Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4,5 төслийн хүрээнд худалдан авалт хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа тус төслийн туслан гүйцэтгэгч “... ХХК”-ийн ерөнхий захирал ажилтай Д.Э гийн барилгын явцад гарч буй бичиг баримтыг буцаалгахгүй, санхүүжилтийг шуурхай авах гэсэн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд Х... тоотод байрлах “... ” ХХК-ийн дэлгүүрээс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 4,700,000 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн матрас 1 ширхгийг худалдан авч өгсөн эд зүйлсийг хахуульд авсан;

Үргэлжилсэн үйлдлээр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах “... ” ХХК-ийн “... ” амралт, рашаан сувиллын цогцолборт 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд 7 хоногийн хугацаатай нөхрийн хамт амрах төлбөрийн урьдчилгаа болох 4,037,600 төгрөгийн төлбөрийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төлүүлж хахууль авсан;

-Шүүгдэгч Д.Э  нь 2017 оноос Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус Эрүул мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар ажиллаж байсан А.Мд албаны чиг үүрэг бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оны 12 дутаар сарын 14-ний өдөр Худалдаа хөгжлийн банк дахь “...” ХХК-ийн ... дугаарын дансанд 264,000,000 төгрөгийг түүний эхнэр Д.Г гийн нэрээр шилжүүлэг хийж өгч хахууль өгсөн;

-Мөн “...  ХХК”-д нягтлан бодогч ажилтай Б.У аар дамжуулан 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар орооны нутаг дэвсгэрт байрлах “Шангрила Молл” төвийн орчим цүнхтэй бэлэн 175,000,000 төгрөгийг өгч хахууль өгсөн;

-Уг төслийн барилгын ажлын явцын хэрэгжилтэд хяналт тавьж худалдан авалтын үйл явцыг зохицуулах ажилтан Б.Цид албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан ...  тоотод үйл ажиллагаа явуулах “... ” ХХК-ийн дэлгүүрээс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 4,700,000 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн матрас 1 ширхгийг худалдаж авч эд зүйл өгч хахууль өгсөн;

Мөн Б.Цид Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах “... ” ХХК-ийн “... ” амралт, рашаан сувиллын цогцолборт 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 12-ны өдрийн хооронд 7 хоногийн хугацаатай 2 хүн амрах төлбөр болох 4,037,600 төгрөгийн төлбөрийг 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр төлж эд зүйл өгч хахууль өгсөн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тус тус тогтоолоо.

 

Хоёр: Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн үйл баримт эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байна.

Үүнд:  

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэгт:

Шүүгдэгч А.Мгийн өгсөн: “...Миний бие эрүүл мэндийн салбарт 30 гаран жил ажилласан. ...2019 онд ходоодноос цус алдаад амь насны заалтаар элэг шилжүүлсэн суулгах яаралтай хагалгаанд орох шаардлагатай болсон. Үнэхээр амьдрал маань дуусах шатанд орсон байсан учраас хамаатан садан, найз нөхөд, хүмүүсээс хандив цуглуулсан. Э гаас 264,000,000 төгрөгийг эмчилгээндээ зарцуулах зорилгоор зээлж авсан нь үнэн...” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Б.Цийн өгсөн: “...Би 1962 онд төрсөн, 61 настай. Монгол Улсын Эрүүл мэнд, барилга хот байгууламжийн хөдөө аж ахуйн салбарт нийт 35 жил ажиллаад 2022 оны 5 дугаар сард тэтгэвэртээ гарсан. ...Намайг машинд суучих гээд суулгаад аваад явсан. ...Тарган, бор залуу намайг шууд дарамталсан. Тэр хүнийг чинь барьсан, ...өөрийг чинь хорино, ...гутлынхаа үдээсийг тайл гэж ...намайг маш их дарамталсан. ...өрөөнд 2 цаг гаран ...ачна гээд хамгийн аймар үгнүүдийг хэлж доромжилсон. ...Компаниас гудас авсан уу? амралтад амарсан уу? гэж асуусан. ...17 цагийн үед дахиад дуудаад мэдүүлэг авна гэхээр нь маш их айсан. ...улсыг хохиролгүй болгож 8,000,000 төгрөгөө төлвөл танд холбогдох хэрэг дууслаа гэсэн. ...2019 онд би эрүүл мэндийн бүтээгдэхүүн зардаг сүлжээний бизнест элссэн. 2019 оноос хойш Э гаас гадна маш олон эмэгтэйчүүдийг дагуулж очиж худалдаж авч байсан. ...Д  та борлуулалт хийсэн юм чинь бонус авах боломжтой бонусанд гудас өгнө гэсэн. ...Ц  ид өгсөн матрас нь урамшуулал бонус хэлбэрээр өгсөн гэж хэлсэн байгаа. ...2020 оны 11 дүгээр сарын 1 нд бид нарт Улсын комист Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгийг хүлээлгээд өгсөн. Э тай ярьж матрас өгдөг нь 10 дугаар сард болсон. Дараа нь амралтад амрах нь жилийн дараа буюу 2021 оны 10 дугаар сард болсон. Тэр мөнгийг би өөрөө төлсөн. Ханхужиртын захирлаас Ц   нь өөрөө төлсөн гэсэн бичиг авсан, хэрэгт байгаа...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Д.Э гийн өгсө: “...Сонгинохайрхан дүүргийн тендерийн ажилд манайх оролцоогүй, ...туслан гүйцэтгэгчээр ажилласан. ...М  хэргээ хүлээсэн одоо чи хүлээ гээд надад тулгасан. Тухайн үед чамд одоо гарц байхгүй чамайг дахиад суулгана чи хувь хүний хувьд татагдсан компанийг чинь татах байсан ...гэж дарамталсан. ...Манай ээж элэгний С вирустай хүн байсан. ...энэ өвчний зовлонг мэддэг учраас ...М д 175,000,000 сая төгрөгийг өгсөн. ...Ц   эгчийг хүртэл хэлээд энэ хүнд матрас чи өгсөн гээд тухайн үед намайг үнэхээр шахаж байгаад хэлүүлсэн. ...яг үнэндээ би 175,000,000 төгрөг, матрас ч өгөөгүй Ханхужирт руу хүртэл би явуулаагүй. ...Би цуг очиж матрас авсан нь үнэн. ...М  ахад мөнгө зээлүүлсэн нь ...туслах зорилготой байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч У ын өгсөн: “...Би 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Авлигатай тэмцэх газар гэрчийн мэдүүлэг өгсөн. ...гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй талаар надад хэлээгүй. ...байцаагч нь мөнгө өгсөн үү гэж асуусан. ...Би өгөөгүй, жижиг хар цүнхтэй зүйл хүргэж өгсөн гэж хэлсэн. ...25-15 см орчин хэмжээтэй хар цүнх байсан. ...дотор нь мөнгө байгаа гэж надад хэлээгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд авагдсан: 

Гэрч В.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...2016 оны 09 дүгээр сард нийтлэгдэн тендер зарлагдаж байсан. Манай компанийн хувьд бие даан ямар нэгэн байдлаар оролцоогүй. Австри улсын “... ХХК оролцсон. Манай компани ттуслах гүйцэтгэгчээр ажиллаж болох талаар мэдээллээ өгч байсан. ... компанийн Монгол Улс дахь төлөөллийн компани болох "... i..." ХХК нь 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, дүүргийн хүүхдийн эмнэлгийн хажуу талд 4 блок бүхий нийтдээ 17667 м2 талбайтай эмнэлгийн 3 дугаар шатлалын хэвтэн эмчлүүлэх 200 ортой, өдрийн эмчилгээ, хагалгааны 6 өрөөтэй жишиг эмнэлгийн барилгын ажил эхлүүлж манай компани туслан гүйцэтгэгчээр ажилласан юм. ...А.Мд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн 264,000,000 төгрөгийн хувьд элэгний эмчилгээнд зориулж манай байгууллагаас сайн санааны хандив болгон өгсөн. ...Тэр үед Д.Э  захирал надад хандаж А.М нь албан тушаалын байдлаар дарамтад оруулж мөнгө нэхдэг талаар ярьдаг байсан. ...Миний хувьд М д хахууль өгсөн зүйл байхгүй. Э  хэнрүү мөнгө шилжүүлснийг би мэдэхгүй. ...Одоо санаж байхад 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Д.Э  захирал надад хандаж А.Мгийн хууль бусаар манай санхүүжилтийг удаашруулдаг, улмаар авлига нэхдэг зүйлийг хэлж хуулийн байгууллагад хандаж өргөдөл бичсэн... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 25-27 дугаар хуудас),

Гэрч Б.У ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Захирал Д.Э  захирал ...миний үеэл эгч байгаа юм. 2022 оны 5 дугаар сарын эхээр санагдаж байна манай захирал Д.Э  намайг дуудаж уулзаад чи А.М гэдэг хүн рүү вабер интернэт сүлжээгээр яриад энэ цүнхтэй зүйлийг өгчих гэж хэлсэн юм. Би түүнийг аваад ... гэсэн дугаарын утас руу вабер интернэт сүлжээгээр залгахад намайг А.М нь Шангрила зочид буудлын ард талд Хуримын ордны урд талд хүрээд ир гэсэн тэгээд би өдөр 14-15 цагийн орчимд Шангрила зочид буудлын ард талд очоод А.Мд өгсөн юм. ...Түүнээс өөрөөр ямар нэг байдлаар мөнгө өгч байсан зүйл байхгүй ээ. А.Мг Эрүүл мэндийн яаманд төслийн ажлыг хариуцсан дарга хийдэг гэдгээр ажил хэргийн шугамаар мэднэ...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас),

Гэрч Ц.Г гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 онд ...” хотхонд нөхөр М  бид хоёр байр авахдаа зориулж Д.Э гаас 264.000.000 төгрөгийг зээлсэн. Үүнийгээ төлөх зорилгоор байранд нь цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: "...264,000,000 төгрөгийг бусдаас хахууль авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...Д.Э гийн мэдүүлсэн зүйл үнэн зөв байна. Д.Э гийн дүү гэх залуу 175,000,000 төгрөгийг Шангрилагийн гадаа надаа авчирч өгсөн. Мөнгөний хагас хэсгийг ам.доллар болгож солиулсан харин хагасыг нь хэвээр хадгалж байсан юм. Гол нь манай нэг дүү барилгын ажил авсан боловч гүйцэтгэл орж ирэхгүй тэгээд надаас дараагийн тендерт ороход мөнгө хэрэг болоод байна гэхлээр нь би түүнд туслах зориулалтайгаар Д.Э гаас уг 175,000,000 төгрөгийг авсан. 175,000,000 тегрөг нь 20,000, 5,000 зэрэг төгрөгийн дэвсгэртээр байсан юм...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 106, 134 дүгээр хуудас),

Шүүгдэгч Б.Цийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Хүлээн зөвшөөрч байна. ...Энэ эрүүл мэндийн байдлаас маань шалтгаалж Э гаас амралтын газарт амрах санал тавьсан. Та нэг бие сайхан болгочих гэсэн. Тэгээд би түүний саналыг зөвшөөрсөн юм. Матрасны тухайд гэвэл би бөөр муутай, бөөрний архаг өвчнөөр оношлогдсон. …Бөөрөнд сайн халдаг гудас байдаг ба авах юмсан гэж бодож байсан юм. Тэгээд Э г ороод ирэхэд нь ийм гудас байна чи авах юм уу гэхэд Э  авна гэхэд нь хамт явж авсан. ...Э гаас авсан матрасны үнэ болон амралт сувиллын төлбөрийг хуулийн байгууллагын дансанд бүрэн төлж барагдуулсан байгаа. Өөрийн энэ үйлдэлдээ гэм буруугаа 100 хувь хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 146-147 дугаар хуудас),

Шүүгдэгч Д.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Санхүүжилтээ авъя гэхээр М  надаас хэдийг өгч чадах уу гээд 150,000,000- 200,000,000 төгрөг өгөх боломж байна уу гэж асуудаг. ...би санхүүжилтээ авахын тулд энэ мөнгийг нь дундажлаад 175,000,000 төгрөгийг өгөхөөр болсон. Боломжгүй гэж хэлэх боломжгүй, боломжгүй гэвэл дараагийн санхүүжилтээ боолгох учраас хэлсэн зүйлээс нь татгалзах боломжгүй байдаг. Энэ мөнгөний талаар надтай 2022 оны 4 дүгээр сард ажил дээр нь уулзах үед хэлж байсан. Тэгээд хэлсэн мөнгийг нь цуглуулж байгаад 2022 оны 4 сарын сүүлээр билүү, 5 сарын эхээр Шангрилагийн ард хүнээр өгүүлсэн... 175,000,000 төгрөгийг хар өнгийн цүнхэнд хийгээд үеэл дүү У  /89038928/-аар өгч явуулсан. Уг мөнгийг ажлын оффис дээрээсээ өгч явуулсан. Мөнгийг Шангрила зочид буудлын ард уулзаад авъя гэж М  хэлсэн. У  Шангрила зочид буудлын хойд талынх нь зам дээр нь өглөө гэж хэлсэн. Энэ мөнгийг өгсний дараа 1,2 сая долларын буюу 3-4 тэрбум төгрөгийн санхүүжилтээ авсан. ...Ц   гэдэг мэргэжилтэн нь ...санхүүжилт авахад эхлээд гарын үсэг зураад дараа нь М  гарын үсэг зурдаг юм. ...Намайг ..."... " гэх сүлжээний дэлгүүрийн барааг ...мэдэхгүй байхад өөрөө надад сүлжээний дэлгүүр, эрүүл мэндэд ашиг тустай матрас зардаг гэж хэлсэн. Намайг хамт явъя гэсэн. ...би дагаад явсан ба Хан-Уул дүүргийн Ривер гардений зам дагуу байдаг дэлгүүрт очсон. Дэлгүүрт очоод нэг ширхэг 4,700,000 төгрөгийн үнэтэй матрас авсан. Зорилго ойлгомжтой байсан. Намайг дагуулж яваад тэр матрасийг үзээд энэ гоё, энийг авах гэсэн юм гэсэн.... Намайг дагуулж яваад энэ гоё оо гэсэн нь аваад өг гэсэн үг байсан тул би төлбөрийг нь хийсэн...гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 131-133 дугаар хуудас),

Мөн түүний дахин өгсөн мэдүүлэгт: “...М  намайг 264,000,000 төгрөг шилжүүлээч гээд дансны дугаар өгсөн. ...Тэгээд тухайн үедээ В.Г ын дансанд байсан компанийн барилгын материалд явах гэж байсан 200,000,000 гаруй сая төгрөгөөс үлдсэн 187,000,000 төгрөгийг гаргуулан авч үлдсэн мөнгийг нь компанийн данснаас гаргуулан авч нийт 264,000,000 төгрөг болгон А.Мгийн надад өгсөн Худалдаа хөгжлийн банк дахь "..." ХХК-ийн дансанд А.Мгийн хэлсний дагуу гүйлгээний утгаар шилжүүлсэн. Би мөнгийг дуртайдаа өгөөгүй гэдгээ ярих хэрэгтэй байх. ...А.Мд мөнгө өгсөн шалтгаан бол ерөөсөө ажлаа хурдан явуулах л байсан учир нь албан тушаалтан гарын үсгээ зурахгүй байна гэдэг нь компанийн ажлыг хэвийн явуулахад маш хүндрэлтэй байдаг байсан. ...Эрүүл мэндийн яамны эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн мэргэжилтэн Б  ийн Ц   гэдэг хүнийг танина. Тэрээр барилгын хяналтын инженерээр ажилладаг байсан. Ааш зангийн хувьд хэцүү байдаг байсан их мэдэмхийрээд байдаг. Үндэслэлгүй шаардлага тавьдаг. Түүнийг нь биелүүлэхгүй бол буцаах зэргээр дарамт үзүүлдэг гэхэд болно. Он сар өдрийг санахгүй байна би түүнтэй хамт тураах, гоо сайхны сүлжээний бүтээгдэхүүн зардаг дэлгүүр лүү түүний зааж өгснөөр Хан-Уул дүүргийн Ривэр Гарден хотхон луу хамт явж би өөртөө болон ээждээ мөн Б.Ц эгчид нийт 3 ширхэг үе мөчинд сайн гудас худалдан авч байсан. Уг гудас нь нэг ширхэг 1,000,000 орчим төгрөгийн үнэтэй байсан санагдаж байсан. Мөн Ц  ийг нөхрийнх хамтаар 2021 онд 5-7 хоног Өвөрхангай аймагт байрлах Хужирт нэртэй амралтын газарт амрааж байсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 122-123 дугаар хуудас),

Шүүгдэгч Б.Цийн Авлигатай тэмцэх газарт 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр бичгээр гаргасан: "...Б   овогтой Ц  миний бие ЭТСХХ-4,5 төслийн худалдан авалт хариуцсан мэргэжилтнээр ажиллах хугацаандаа төслийн туслан гүйцэтгэгч "..." ХХК-ийн захирал Э гаар эрүүл мэндийн матрасны үнэ 4,700,000 төгрөг ...  амралт сувиллын газарт 7 хоногийн төлбөр 4,037,600 төгрөг төлүүлсэн нь үнэн. Миний хувьд дээрх байдалд үйлдэлд гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд авсан үйлчилгээ эд зүйлсийн төлбөр болох 8.737.6000 төгрөгийг даруй төлөхөө илэрхийлье... гэх хүсэлт (2 дугаар хавтаст хэргийн 138 дугаар хуудас),

Шүүгдэгч Д.Э гийн гараар бичиж гаргасан: "... 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр А.М, Д.Г  нарын хэлснээр "..." ХХК-ийн данс руу 264 сая төгрөгийг "Г  1002 тоот" гэж хэлсний дагуу гүйлгээний утга дээр бичээд шилжүүлсэн. Надад бол яаралтай элэг шилжүүлэн суулгах хагалгаанд мөнгө хэрэгтэй байна гээд шавдуулаад байхаар нь барилгын материал авах гэж байсан 187 сая төгрөгийг В.Г ын данснаас гаргуулж аваад, 87 сая төгрөгийг "Магнус" данснаас авч бүрдүүлээд хэлсний дагуу шилжүүлсэн. ...А.М нь манай барилгын ажлын хяналтыг хариуцаж байсан ерөнхий зохицуулагч юм...” гэх тайлбар (2 дугаар хавтаст хэргийн 119-120 дугаар хуудас),

Мөн түүний 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Авлигатай тэмцэх газарт бичгээр гаргасан: “...хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг - үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө гэж заасан заалтыг өөрийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх зорилгоор илчилж байна. Үүнд “...2022 оны 4 дүгээр сарын 20-25-нд А.М надаас мөнгө олж өгөхийг тулгаад байсан. Ингээд би бэлэн байсан 175,000,000 төгрөгөө Шангрилагийн ард гадаа өгсөн...гэх хүсэлт (2 дугаар хавтаст хэргийн 127-128 дугаар хуудас),

Хэргийн газарт үзлэг хийсэн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “...Үзлэгийн хийх газар нь ... тоотод байрлах "... " худалдаан дэлгүүр байв. Тус дэлгүүрийн хүлээн авах хэсэг нь 2 давхарт байрлах ба хүлээн авагчийн DM-200S загварын суурин компьютерын "...  MNERP” нэртэй файлд Д гийн Э  гэж нэртэй гишүүний мэдээлэл байв. Д.Э гийн бүртгэл 00004779 бүртгэлийн дугаартай 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бүртгүүлсэн. Бүртгүүлэхдээ ...  утасны дугаараар бүртгүүлсэн байв. Мөн Хаан банкны ...  дансны дугаар бүртгүүлсэн байв. Ивээн тэтгэгчийн мэдээлэл хэсэгт 0001214 бүртгэлийн дугаартай Б  ийн Ц   гар утасны ... дугаар бүртгэгдсэн бүртгэлтэй байв. Компьютерын Document цэсэнд Book-1 нэртэй Excel Файл дотор Д гийн Э  гэх нэр дээр 54 жагсаалт мэдээлэл байв. Компьютерын MNERP нэртэй худалдан авалтын бүртгэл рүү ороход Д.Э гийн гишүүнчлэлийн код болох 004779 дугаартай кодыг хийхэд 2020.10.31 /системд оруулсан огноо гэх/ эрүүл мэндийн газар туяа аппарат 1 ш, эмчилгээний матрас EX2 /давхар/ 2 ш нийт 12,390,000 төгрөгөөр худалдан авсан бүртгэл байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 131-135 дугаар хуудас),

Мэдээлэл баримт бичиг гаргуулан авах тухай 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 700 дугаартай зөвшөөрөл (1 дүгээр хавтаст хэргийн 136-137 дугаар хуудас),

Баримт бичигт үзлэг хийж хураан авсан тухай 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн тэмдэглэл, хавсралт /2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181214692200385485 журналын дугаар бүхий 186,964,853 төгрөгийн зарлагын баримт 1 хуудас, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн АА002910572 дугаар бүхий 87,035,147 төгрөгийн бэлэн мөнгөний чекийн баримт 1 ширхэг, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 181214692200391225 дугаар журналын дугаартай 264,000,000 төгрөгийн бэлэн орлогын ордерын баримт/ банкны баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 138-140 дүгээр хуудас),

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс "... " ХХК-ийн захирал Н.Д д хүргүүлсэн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 06/7935 дугаар албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 150 дугаар хуудас),

... " ХХК-ийн захирал Н.Д ын Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст ирүүлсэн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 17 дугаартай: “...Д.Э  нь 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр манай дэлгүүрээс лазер туяан аппарат 1 ширхэг 2,990,000 төгрөг, Матрас 2 ширхэг 9,400,000 /1 ширхэг 4,700,000 төгрөг/, барааны төлбөр 12,390,000 төгрөгийг Хаан банкны дансруу шилжүүлсэн. Авсан матрасныхаа 1 ширхгийг буцааж оронд Хөнжлийн сет ширхэг 3,875,000 төгрөгийн бараагаар сольж авсан...” гэх албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 151 дүгээр хуудас),

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс "... " ХХК-нд хүргүүлсэн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 06/7844 дугаартай албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 152 дугаар хуудас),

“... ХХК-ийн захирал Б.О ын Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст ирүүлсэн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 02/40 дугаартай: ...Д.Э  нь Б  ийн Ц   /РД:.../ утасны дугаар ... 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 12-ны хооронд 7 хоног амарсан тооцоог төлсөн...” гэх албан бичиг, захиалгын хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 153-180 дугаар хуудас),

А.Мгийн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгүүд (2 дугаар хавтаст хэргийн 149-169 дүгээр хуудас),

Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаартай Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах болон хавсралтыг шинэчлэн батлах тухай тогтоол, хавсралт (2 дугаар хавтаст хэргийн 170-172 дугаар хуудас),

Эрүүл мэндийн яамны 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 2/3103 дугаартай албан бичиг, хавсралт баримтууд (2 дугаар хавтаст хэргийн 174-184 дүгээр хуудас),

... констракшн ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, Худалдаа хөгжлийн банк дахь ...  дугаартай дансны хуулга (2 дугаар хавтаст хэргийн 209-210 дугаар хуудас), (3 дугаар хавтаст хэргийн 15-39 дүгээр хуудас),

Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 6/4449 дугаартай албан бичиг, хавсралт (3 дугаар хавтаст хэргийн 59 дүгээр хуудас),

Дансны хуулганд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн “...Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 6/4449 дугаар албан бичгээр ирүүлсэн тогтоолд дурдсаны дагуу гүйлгээ хийсэн цаг хугацааны жагсаалт, гүйлгээ хийсэн теллерийн мэдээлэлд үзлэг хийхэд жагсаалтын 499 дүгээр салбарын 1341 дугаартай теллер Э.Э ийн хийсэн гүйлгээнд 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 17 цаг 14 минут 56 секундэд В.Г а 186,964,853 төгрөгийг бэлэн гүйлгээгээр, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 17 цаг 18 минут 07 секундэд П.Э  87,035,147 төгрөгийг бэлэн гүйлгээгээр 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 17 цаг 22 минут 50 секундэд "..." ХХК-ийн ... дугаарын дансанд 264,000,000 төгрөгийн гүйлгээг "..." 1002 тоотоор хийсэн байна...” гэх тэмдэглэл (3 дугаар хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас),

Гар утсанд үзлэг хийсэн “...А.Мгийн ашиглах гар утас нь IPhone 13 pro max” маркийн ...имей кодтой байв. Дэлгэцийн хамгаалалт кодыг 1235 гэж нээсний дараа түүний утасны харилцагч /contact/ цэсрүү орж үзэхэд ...  дугаарыг "..." гэх нэрээр хадгалсан байв. ...хэрэгт ач холбогдол бүхий мэдээлэл агуулсан яриа, мессеж, зураг Viber-н харилцан яриа chat байгаа эсэхийг тогтоохоор Viber руу ороход "..." гэх хэрэглэгчтэй харилцсан 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны харилцан яриа хадгалагдсан байв. Харилцан ярианд үзлэг хийхэд 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Тендерт оролцогч нь тендерийн хамт дараах нэмэлт баримт бичиг ирүүлнэ гэх утга бүхий 0238 Англи хэл дээрх тендерт оролцогч бүрдүүлэх материалын жагсаалт, техникийн тодорхойлолт, Хан-Уул дүүрэгт баригдах эмнэлэгт ашиглах тоног төхөөрөмжийн жагсаалт зэргийг явуулсан. ...2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр мөнгөний боломж ямар байгаа бол гэх мессеж Okok tgyee, tugruguur, Тийм гэсэн мессеж зэрэг харилцан яриа нь хэргийн оролцогч нарын хоорондын харилцаа гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй мэдээ мэдээллийг бэхжүүлсэн байв...гэх тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 170-175 дугаар хуудас),

Үл хөдлөх эд хөрөнгө, худалдан авах гэрээ, холбогдох баримтууд /5 дугаар хавтаст хэргийн 8 дугаар хуудас/,

...  ХХК- ийн 2022 оны 10 сарын 28-ны өдрийн 45 дугаартай албан бичиг /6 дугаар хавтаст хэргийн 79 дүгээр хуудас/,

...  ХХК-ны  2022 оны 10 сарын 10-ны өдрийн 01/073 дугаартай албан бичиг, орлогын мэдүүлэг /6 дугаар хавтаст хэргийн 80-82 дугаар хуудас/ зэрэг болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь бие биенийхээ мэдүүлийг батлаж, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тэдгээрийн өгсөн мэдүүлэг нотлогдож байх тул шүүгдэгч нарын мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлсэн болно. Харин шүүх шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн мэдүүлгээр тэднийг буруутгах, яллах нотлох баримт болохгүй тул шинжлэн судлагдсан мэдүүлгийг шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Дээрх нотлох баримтууд, мэдүүлгүүд нь шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц оролцогч нарын хуулиар баталгаажсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч А.М нь Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөрт нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчаар ажиллаж байхдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргээ хэрэгжүүлсний хариуд 2017- 2021 он хүртэл Азийн хөгжлийн банк санхүүжилтээр хэрэгжүүлсэн Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгарт байрлах Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгийн төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр ажилласан “... ХХК” ерөнхий захирал ажилтай Д.Э гаас 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Худалдаа хөгжлийн банк нь дахь ... ХХК-ний тоот дансанд 264,000,000 төгрөгийг шилжүүлэн авч хахууль авсан мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ...  ХК-ны нягтлан бодогч Б.У аар дамжуулан Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт Шангри-Ла төв орчимд 175,000,000 төгрөгийн хахууль авсан. ...шүүгдэгч Б.Э  нь А.Мд албаны чиг үүрэг бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахуууль өгсөн, шүүгдэгч Б.Ц нь Азийн хөгжлийн банкны хөнгөлттэй зээлээр Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4,5 төслийн хүрээнд худалдан авалт хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа туслан гүйцэтгэгч “... ХХК”-ний ерөнхий захирал Д.Э гаас барилгын явцад гарсан баримт бичгийг буцаалтгүй санхүүжилтийг шууд авах гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд ... тоотод үйл ажиллагаа явуулдаг “... ” дэлгүүрээс 2020 оны 10 дугаар сарын 30-ны  өдөр 4,700,000 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн матрас мөн үргэлжилсэн үйлдлээр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5-р багт үйл ажиллагаа явуулдаг Хужирт-Уул ХК-ний Хан-Хужирт амралт рашаан сувилалд 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 12-ний хооронд 7 хоногийн хугацаатай нөхрийн хамт амралт төлбөрийн урьдчилгаа болгож 4,047,600 төгрөгийг төлүүлж хахууль авсан. ...шүүгдэгч Д.Э  нь 4,700,000 төгрөгийн үнэ бүхий эрүүл мэндийн матрасыг 1 ширхэгийг худалдаж авч хахууль өгсөн болох нь ...нотлогдож байна. Нотлох баримтуудыг дурдвал 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр  Худалдаа хөгжлийн банкнаас нийтдээ 264,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэх баримт авагдсан байна. ...Худалдаа хөгжлийн банкны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 6/449 дугаартай албан бичгийн хавсралт, “...... ХХК”-ны дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл зэрэг баримтуудаар 264,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн гэх үйл баримтууд хангалттай нотлогдон тогтоогддог. ...175,000,000 төгрөгийг бэлнээр цүнхэнд хийж аваачиж өгсөн талаар ...яллагдагч Д.Э гийн удаа дараа өгсөн мэдүүлгүүд болон бичгээр гаргасан тайлбарууд байдаг. ...Мөн175,000,000 төгрөгийг хүлээн авсан талаар яллагдагч М ы мэдүүлэг байдаг. ...175,000,000 төгрөгийг хүргэж  өгсөн талаар гэрч Б.У мэдүүлдэг. Шүүгдэгч М ы ашиглаж байсан гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр төгрөгөөр 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр мөнгөний боломж байгаа болгэсэн мессеж явуулаад  okey төгрөгөөр гэсэн харилцан ярианы үндсэн дээр 2022 оны 05 дугаар сарын сарын 03-ны өдөр Б.У аар дамжуулан өгсөн гэдэг баримтууд нотлох баримтаар өгсөн, авсан гэх үйл баримтууд нотлогдон тогтоодож байна. ...Ц  ид ...4,047,600 төгрөгийг амралтын төлбөр гэж хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь ...“... ” ХХК-ийн дэлгүүрт үзлэг хийсэн тэмдэглэл, ...“... ” ХХК-ний захирал Д  нь Э гийн худалдан авсан талаар албан бичиг хүргүүлсэн байдаг. ...Уг албан бичгийн хариуд Д.Э  нь Б.Цийн 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 7 хоног амарсан төлбөр тооцоог нь төлсөн талаар албан бичиг ирүүлсэн. ...матрас худалдан авсан төлбөрийг төлсөн талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Д.Э  нь  тогтвортой мэдүүлсэн байдаг. Иймд шүүгдэгч А.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан, шүүгдэгч Б.Цийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Д.Э г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцулах саналтай байна...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч А.Мгийн өмгөөлөгч Б.Баатарсайханаас: ...Миний үйлчлүүлэгч М гийн хувьд 264,000,000 төгрөгийн авлигын үйлдэлд гэм буруугийн талаар маргаагүй. ...авсан бол буцааж төлөх ёстой учраас 2022 оны 06 дугаар сарын 22-нд М  нь 200,000,000 төгрөг, 90,000,000 төгрөгийг бэлнээр Авлигатай тэмцэх газрын дансанд байршуулсан. М  нь ...эрүүл мэндийн шалтгаанаар Э гаас мөнгө зээлсэн байгаа. ....Э гаас мөнгө авсан асуудал байгаа. Гэм буруугийн талаар өмгөөлөгч, үйлчлүүлэгч хоёр маргаагүй. М гийн хувийн байдлын хувьд нийгмийн эрүүл мэндийн боловрол нийгмийн чиглэлээр хүлээн зөвшөөрөгдсөн туршлагатай хүн. Гэр, ажлын байрнаас хураан авсан мөнгөний зөрүү 43,961,817 төгрөг байна...” гэх дүгнэлт,

 

Шүүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбатаас: ...Улсын яллагчийн зүгээс М ыг 2018 оны 12 дугаар сарын 14-нд дансаар 264,000,000 төгрөг шилжүүлэн авсан. 2020 оны 05 дугаар сарын 04-нд 175,000 төгрөгийг бэлнээр авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тооцож байгаа. Шүүгдэгч нарын хувьд мөрдөн байцаалтын шатанд өгсөн  санал хүсэлт, мөн хэргийн зүйлчлэл дээр бол маргаагүй. 175,000,000 төгрөгийн үйлдэлд шүүх дүгнэлтээ хийх байх. Энэ мөнгөний асуудалд дээр нотлох байдлын хувьд хэд хэдэн ажиллагаанууд дутуу хийгдсэн байна гэж үзэж байна. Тухайн үед аваачиж өгсөн мөнгө мөн үү, биш үү гэдэг байдлыг тодорхойлоогүй. 175,000,000 төгрөгийн монгол төгрөг рүү шилжүүлээд 8 боодол 10,000 төгрөгөөр боосон 20,000 төгрөгийн дэвсгэрт ийм их хэмжээний мөнгө гэрчийн өгсөн мэдүүлэгт ямар хэмжээний мөнгө яаж аваачиж өгсөн нь тодорхойгүй. Үүнд нотолбол зохих байдал нотлогдоогүй нь шүүгдэгч ашигтай байдал бий болж байна. ...М д эмчилгээний болон өөр ямар нэгэн их хэмжээний мөнгөний шаардлага тогтоогдоогүй байгаа. Үүнд шүүх анхаарах байх. Гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Хэргээ хүлээж гэмшиж байгаа...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учралаас: ...Шүүх хэргийн нөхцөл байдал, нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэдэг. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нь Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авахаар бичигдсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт хууль зүйн туслалцаа үзүүлэхэд шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч, прокурорт гаргаж өгөх, түүнийг хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулах, мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт гаргах, энэ хуульд заасан ажиллагаанд оролцох эрхтэй гэж заасан. ...Хавтаст хэрэгт авагдсан баримтууд маань 2 өөр агуулгатай нэг газраас ирсэн баримт. Нэг биш зургаан баримт бүгд хоорондоо зөрүүтэй. Үүнийг шалгуулах хууль эрх нь надад байгаа учраас  энэ асуудлаар би шат шатны прокурорт хүсэлтээ гаргасан. Нотлох баримтын мөн энэ хуульд зааснаар хуульчилсан. Хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтыг нотлох баримт гэнэ. “... ” компанийн албан бичиг яагаад 2 өөр байгаа. Хужирт-Уул компанийн албан бичиг яагаад 2 өөр байгаа, бид нарын хэн ч өөрчилж чадахгүй банкны дансны орлогын мэдүүлэг дээр Э  гэсэн хүн байхгүй Эрдэнэзаяа гэдэг хүн бичсэн байхад яагаад үүнийг шалгадаггүй юм бэ? прокурор тайлбартаа энэ банкны дансны талаар баримтыг огт дурдаагүй. Нөгөө талаараа энэ нь тодорхой үнийн дүн яригддаг. 4,700,000 төгрөг, 4,037,600 төргөг гэтэл хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүдээр Э  өгсөн гэх зүйл харагдахгүй. 4,700,000 төгрөгийг мэддэггүй. Энэ матрас хэдэн төгрөгийн үнэтэй байсанг бас 4,037,600 төгрөг гэдгийг мэдэхгүй. Хэрвээ энэ хүн өгсөн бол эдгээр мөнгөн дүнг мэдэж байх ёстой. ...Хавтаст хэрэгт авагдсан 79-82 дугаар талд авагдсан энэ баримтыг шүүх шийдвэр гаргахдаа дахин нэг харьцуулан хараарай. ...Ц   гэдэг ямар үйлдлээр Э  гэдэг хүнд ямар давуу байдал бий болоод байгаа нь тодорхойгүй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан Ц  ийг эрүүдэн шүүсэн талаарх миний гаргасан гомдол мэдээлэлд хэрэгт бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан гэсэн. ...бид мэдүүлэг авахаасаа өмнө эрүүдэн шүүгээд байгаа талаар яриад байгаа. Прокуророос хариугаа өгдөг. Өгсөн үед нь гомдлоо гаргахаар хариу өгдөггүй. ...Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Ц  ийн өөрөө өөрийнхөө эсрэг өгсөн мэдүүлгүүд нь үгүйсгээд байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд гэм буруугүй тооцох тухай заалт байгаа. Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байгаа бол ийм нөхцөл байдал үүссэн. Эргэлзээ бүхий нөхцөл байдал үүссэн учраас Ц  ийг гэм буруугүйд тооцож өгнө үү...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Уянгаас: ...Миний үйлчлүүлэгчийг 4 үйлдэлд буруутгаж байгаа. Хуралдааны явцад нотлох баримтуудыг хангалттай судалсан. ...Нэгдүгээрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд гэмт хэрэг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэл зорилго, гэм буруугийн хэлбэр нотобол зохих зүйлсийг нотолсны дараа хүнийг яллах ёстой. ...264,000,000 төгрөгийг эмчилгээнд нь зориулж туслах зорилгоор өгсөн гэж хэлдэг. Үүнийг 2 шүүгдэгч нар маань хэлдэг. ...2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс хойш Э  өөртөө ямар давуу байдал үүсгэсэн гэдгийг хавтаст хэрэгт нотлохгүй байна. ...Миний үйлчлүүлэгч тухайн өвчний талаар мэддэг учраас хүн ёсны хувьд туслах зорилгоор мөнгө өгдөг. Хоёрдугаарт 175,000,000 төгрөгний асуудалд гэрч У ын мэдүүлгийг үнэлэх боложмгүй. Яагаад гэвэл төрөл садангийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь хангаагүй. ...цүнхтэй зүйл л өгсөн гэж ярьдаг. Хужиртын амралтын мөнгийг Э  төлсөн гээд байвал энэ талаарх хөдлөшгүй баримтыг гаргаж хавсаргах ёстой. Яллах гээд байгаа 2 тоотынхоо эх сурвалж буюу мөнгө шилжүүлсэн гэх баримтуудыг яагаад дуудаад асууж болохгүй байгаа. Үүнийг асуусан бол ийм нөхцөл байдал үүсэхгүй байсан. ...баримтуудыг үнэлэхгүй байх үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “...нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх прокурор шийдвэрийн үндэслэл болгохгүй...”. Энэ мэт зөрүүтэй баримтууд хэрэгт байгаа учраас шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх нь зүйтэй. ...Миний үйлчлүүлэгчийг буруутгаад байгаа, яллах дүгнэлтэд дурдаад байгаа энэ үйл баримтууд нь өөрөө эргэлзээтэй нотолбол зохих байдлыг нотлохгүй байна. Тийм учраас гэм буруугүй тооцож шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж цагаатгаж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.

 

Эрх зүйн дүгнэлт:

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж,

Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8“...эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан… гэж тус тус заажээ.

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоолын хавсралтын 1.2-т заасан “...олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу зээл, тусламж төсөл хөтөлбөрийн хэрэгжүүлж байгаа хуулийн этгээдийн зохицуулагч, удирдах албан тушаалтан..." хамаарч байх тул нийтийн албан тушаалтан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Мгийн хийж байсан Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр, нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн зохицуулагчийн ажил нь “нийтийн албан тушаалтан”-д хамаарч байх бөгөөд “Хахууль авах” гэмт хэргийн субъектын шинжийг хангаж байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар "... ХХК"-ийн хувьцаа эзэмшигч нь ... ” ХХК байх бөгөөд уг компани захирал нь Д.Э  байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлэг төслийн барилгын туслан гүйцэтгэгчээр тус комдани 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 2017/02 дугаартай "барилга угсралтын ажил, эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, суурилуулалт, борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлэх гэрээний үндсэн дээр ажиллаж эхэлсэн байна.

... ” ХХК-ны захирал Д.Э   нь уг төслийн хүрээнд санхүүжилтээ шуурхай авах, баримт бичгээ буцаалгахгүй байх зорилгын үүднээс буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор төслийн зохицуулагч А.М, худалдан авалт хариуцсан ажилтан Б.Ц нарт албаны чиг үүрэг бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2018 оноос 2022 оны хооронд бэлэн мөнгө, эд зүйлс өгсөн. Шүүгдэгч А.М, Б.Ц нар нь дээрх мөнгө, эд зүйлийг албан чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, хэрэгжүүлэхийн тулд авсан болох нь дээр дурдсан шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар эргэлзээгүй нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, Э.Ганбат нар нь “...Шүүгдэгч А.М нь 175 сая төгрөг хахуульд авсан гэх үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй тул уг үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж мэтгэлцсэн.

Энэ нь хэрэгт авагдсан шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудааар няцаагдаж байна. Үүнд:

Шүүгдэгч Д.Э гийн “...би санхүүжилтээ авахын тулд энэ мөнгийг нь дундажлаад 175,000,000 төгрөгийг өгөхөөр болсон. ...мөнгийг нь цуглуулж байгаад 2022 оны 4 сарын сүүлээр билүү, 5 сарын эхээр ...175,000,000 төгрөгийг хар өнгийн цүнхэнд хийгээд үеэл дүү У аар өгч явуулсан. ...Мөнгийг Шангрила зочид буудлын хойд талынх нь зам дээр нь өглөө гэж хэлсэн...” гэх,

Гэрч Б.У ын: “...2022 оны 5 дугаар сарын эхээр санагдаж байна ...захирал Д.Э  ...уулзаад чи А.М гэдэг хүн рүү вабер интернэт сүлжээгээр яриад энэ цүнхтэй зүйлийг өгчих гэж хэлсэн юм. Би түүнийг аваад ... гэсэн дугаарын утас руу вабер интернэт сүлжээгээр залгахад намайг А.М нь Шангрила зочид буудлын ард талд Хуримын ордны урд талд хүрээд ир гэсэн тэгээд би өдөр 14-15 цагийн орчимд Шангрила зочид буудлын ард талд очоод А.Мд өгсөн юм...” гэх,

Шүүгдэгч А.Мгийн...Д.Э гийн мэдүүлсэн зүйл үнэн зөв. ...Д.Э гийн дүү гэх залуу 175,000,000 төгрөгийг Шангрилагийн гадаа надаа авчирч өгсөн. Мөнгөний хагас хэсгийг ам.доллар болгож солиулсан харин хагасыг нь хэвээр хадгалж байсан юм...” гэх мэдүүлэг болон дээр дурдсан бусад бичгийн баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч А.М, Д.Э , гэрч Б.У ын мэдүүлэг хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгч нарын мэдүүлэг нь бие биенийхээ мэдүүлгийг батлаж байхаас гадна гэрч Б.У ын “...цүнхтэй зүйл хүргэж өгсөн...” гэж шүүгдэгч нарын мэдүүлгийг давхар нотолж мэдүүлсэн байна.

Авилгын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заасан.

Шүүгдэгч Д.Э гийн бичиг баримт, бусад шаардлагыг хангуулахгүйгээр, хурдан хугацаанд санхүүжилт авсан үйлдэл нь “...компанид болон хувь хүнд эдийн ашигт байдал үүсгэсэн...” гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ нь хуульд заасан өөртөө давуу байдал бий болгосон гэх шинжийг хангаж байх тул өмгөөлөгч Ө.Учрал, Н.Уянга нарын  “...хэнд, яаж давуу байдал бий болгосон юм бэ...” гэх дүгнэлт үндэслэлгүй болно.

Мөн өмгөөлөгч нарын шинжлэн судлуулсан зөрүүтэй гэх нотлох баримтуудыг шүүх бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэлт хийж шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл өмгөөлөгч нарын дурдсан хоёр өөр агуулгатай гэх нотлох баримт нь шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн баримтуудаар няцаагдаж байна.

Авилгын эсрэг хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-т “авлига” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг хэлнэ гэж заасан.

            Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч М овогт А гийн М г үргэлжилсэн үйлдлээр Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэргийг,

шүүгдэгч Боржигон овогт Б  ийн Ц  ийг үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэргийг,

шүүгдэгч Ө  овогт Д гийн Э г үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар эргэлзээгүй, нотлогдон тогтоогдсон байна.

Прокуророос шүүгдэгч нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, зөв байна.

Иймд шүүгдэгч А.Мг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

 Шүүгдэгч Б.Цийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Шүүгдэгч Д.Э г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Шүүхээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохиролд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна…” гэж заасан байх тул шүүгдэгч нараас дараах байдлаар тооцон гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч А.М нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого 439.000.000 төгрөг бөгөөд шүүгдэгч нь Авлигатай тэмцэх газрын төрийн сангийн дансанд нийт 290.000.000 төгрөгийг байршуулсан байна. Түүнээс үлдэх 149.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.

Шүүгдэгч А.Мгийн гэрээс хураагдсан 29.900 ам/доллар, 5960 евро, 18.300.000 төгрөг, 12650 ам/доллар, 6.000.000 төгрөг, 5000 рубль,

Ажлын байрнаас 1.680.000 /20.000 төгрөг 84 ширхэг/ төгрөг тус тус хураагдсан байна.

Шүүх валютыг гэмт хэрэг үйлдэж, төгссөн үеийн ханш буюу 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар тооцоход нийт 152.166.980 төгрөг болно.

Иймд шүүх гэмт хэрэг үйлдэж олсон орлогоос илүү гарсан мөнгөн дүнг ам/доллараар тооцон түүний гэрээс хураагдсан ам/доллараас 8572 ам/долларыг шүүгдэгч А.Мд буцаан олгож, гэр, ажлын байрнаас хураагдсан мөнгөн дэвсгэрт, үлдэх ам/доллар, евро, рубль зэргийг улсын орлого болгох нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Ц нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 8.737.600 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын төрийн сангийн дансанд байршуулсан байна.

Иймд шүүгдэгч А.Мы байршуулсан 290.000.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Цийн байршуулсан 8.737.600 төгрөгийг тус тус улсын орлого болгож шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Талуудын санал, дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал гаргахдаа хуульд зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзэж ялын санал гаргаж байна. ...Шүүгдэгч А.Мг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагааар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч Б.Цийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч Д.Э гийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Д.Э , А.М нарын цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцох. Хэрэгт эд мөрийн баримтаар шүүгдэгч А.Мгийн гэр, ажлын байрнаас хураагдсан мөнгө, валют болон Авлигатай тэмцэх газрын төрийн сангийн дансанд байршуулсан 290,000,000 төгрөгийг улсын орлого болгох, шүүгдэгч Д.Э гийн ажлын байр, гэрээс хураагдсан мөнгийг буцаан олгох саналтай байна. Шүүгдэгч Б.Цийн Авлигатай тэмцэх газрын төрийн сангийн дансанд байршуулсан 8,747,600 төгрөгийг улсын орлого болгуулах саналтай. Шүүгдэгч А.Мы ашиглаж байсан iphone 13 pro max маркийн гар утсыг шүүгдэгчид буцаан олгох хэрэгт хавсрагдсан 8 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж хадгалуулах саналтай байна. Мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулсан магадлагаа 3 хавтас, 2 ширхэг сидиг хэргийн хамт хадгалуулах саналтай байна...” гэх дүгнэлт,

Шүүгдэгч А.Мгийн өмгөөлөгч Баатарсайханаас: ...Миний үйлчлүүлэгчийн хувьд хэргийн зүйлчлэл дээр маргаагүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хуулийг буцаан хэрэглэх зохицуулалтыг прокурор өөрөө оруулж ирсэн зөвшөөрч байгаа. ...гэмт хэрэг үйлдэж олсон орлого мөнгийг дансанд байршуулсан. Энэ хэргийн улмаас хохирол хор уршиг учраагүй болохыг прокурор яллах дүгнэлтэдээ дурдсан. ...Шүүгдэгчийн гэр, ажлын байрнаас хураасан мөнгө, валютыг одоогийн  ханшаар тооцон улсын орлго болгох саналтай. ...43,961,817,70 төгрөгийн зөрүү гарч байгаа. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял оноож өгнө үү...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч А.Мгийн өмгөөлөгч Э.Ганбатаас: ...Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн, шалтгаан нөхцөлийг харгалзан үзэх ёстой. Миний үйлчлүүлэгчийн буруутай гэх үйлдэл хийх үедээ эрүүл мэндийн шалтгаантай байсан. ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. ...Үүнд тухайн хэргийн нөхцөл байдлыг буруу төсөөлж андуурсаны улмаас гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл байна. Энэ нь төрийн албан хаагч нийтийн албан тушаалтан мөн үү биш үү гэх, энэ асуудал нь тухайн албан тушаалд хөлсөөр ажиллаж байсан энэ нөхцөл байдлуудаас бусдаас тусламж авсан гэх буруу ойлголтоор хандсан. Шүүгдэгч А.Мы бие эрүүл мэндтэй холбоотой онцгой нөхцөл байдлыг зайлшгүй харгалзаж үзэх шаардлагатай. ...Эмчийн хяналтад байгаа. Энэ талаар хэрэгт холбогдох баримт авагдсан. ...Энэ өвчний улмаас болж хөдөлмөрийн чадвар 70 хувийн алдсан. ...Мөн чихрийн шижин өвчнөөр олон жил өвдсөн. ...Энэ асуудлаас үүдэлтэй гарч болох эрсдлийг тооцож үзэх, мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн тодорхой хэмжээ хязгаар тогтоох хуулийн заалт боломж нь байгаа. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр ангийн 2 дахь хэсэгт зааснаар ...торгох ялыг оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч Б.Цийн өмгөөлөгч Ө.Учралаас: “...Гэмт хэргийн хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх ёстой. ...Анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тухайн цаг хугацаанд ...нийтийн албанд томилогдох эрхийг хасах, 2700 нэгжээс-14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 6 сараас 3 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах эсхүл 6 сараас 3 жилийн хугацаанд хорих ялаар шийтгэх зохицуулалтай байсан. ...Миний үйлчлүүлэгч Ц  ийн хувьд өндөр насны тэтгэвэрт гарсан, чихрийн шижин өвчний талаар мэдүүлж тайлбарладаг. Тийм учраас тухайн зүйл ангид заасан торгох ялыг оногдуулах боломжтой...” гэх дүгнэлт,

Шүүгдэгч Д.Э гийн өмгөөлөгч Н.Уянгаас: “...гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтууд зэргийг харгалзаад эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй гэсэн саналыг дэмжиж байгаа. ...анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байна. Иймд миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Мгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 239 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2 хх-ийн 243 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /2 дугаар хх-ийн 198 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 189 дүгээр тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүл мэндийн байдлыг тодорхойлсон эмчийн үзлэгийн холбогдох бусад баримтууд,

 

Шүүгдэгч Б.Цийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 235 дугаар тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /2 дугаар хх-ийн 234 дүгээр хуудас/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2 дугаар хх-ийн 232 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 191 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа

 

Шүүгдэгч Д.Э гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 246 дугаар тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /2 дугаар хх-ийн 200 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 192 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэргийг шинжлэн судлаж хувийн байдлыг тодорхойлов.

Шүүгдэгч А.М, Б.Ц, Д.Э  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ болон шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан шүүгдэгч тус бүрт доорх байдлаар ялыг ялгамжтай оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шудрага ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч А.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

Шүүгдэгч Б.Цид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар,

  Шүүгдэгч Д.Э д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, арван хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэв.

Улсын яллагч “...шүүгдэгч нарт хорих ял оногдуулах санал...” гаргасан ба шүүх шүүгдэгч А.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдал урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болон эрүүл мэндийн хувьд элэг солиулах хагалгаа хийлгэсэн, эмчийн хяналтад байдаг, гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдэж олсон орлого, мөнгийг төлж, байршуулсан, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзсэн.

Шүүгдэгч А.Мд зорчих эрх хязгаарлах ял оноох нь ...цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцэх бөгөөд  түүнийг нийгмээс тусгаарлаж, хорих ял шийтгэх шаардлага байхгүй гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч Б.Ц, Д.Э  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршиг, шинж чанар болон шүүгдэгч нарын хувийн байдал урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, шүүгдэгч Б.Цийн хувьд гэмт хэрэг үйлдэж олсон орлого, мөнгийг төлж, байршуулсан, шүүгдэгч нарын хувьд бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгох ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын  “...цээрлүүлэх” зорилгод нийцнэ гэж үзсэн.

 

Шүүгдэгч А.М нь иргэний бүртгэлээр ...   тоотод оршин суух оршин суудаг болох нь иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Мд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний байнга оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж шийдвэрлэв.

Мөн шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг шүүгдэгч биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.

Шүүх шүүгдэгч А.Мгийн эрүүл мэндийн байдлыг харгалзан, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангаж, эрх бүхий /шүүхийн шийдвэр гүйцэтгэх/ байгууллагын зөвшөөрөлтэйгээр эмнэлгийн үйлчилгээ авахаар зорчих боломжийг олгох нь зүйтэй гэж үзсэн.

 

Шүүгдэгч А.М 27 /хорин долоо/ хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Д.Э  2 хоног баривчлагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгчийн цагдан хоригдсон, баривчлагдсан хугацааг эдлэх ялаас хасаж тооцох тул

Шүүгдэгч А.Мөнхайванд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцон 27  хоногийг эдлэх ялаас хасаж, зорчих эрх хязгаарлах ялын хугацааг 1 жил 11 сар 3 хоногоор тогтоов.

Шүүгдэгч Д.Э д оногдуулсан торгох ялаас баривчлагдсан 2 хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 30.000 төгрөгийг түүнд оногдуулсан торгох ялаас хасаж, 11.970.000 /арван нэгэн сая есөн зуун далан мянга/ төгрөгөөр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, Д.Э  нарт оногдуулсан торгох ялыг тэдний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан тус бүрт 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хуулийн хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан “нийтийн албанд томилогдох эрх хасах ял”-ын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг дурдаж, шүүгдэгч А.Мд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд, шүүгдэгч Б.Ц, Д.Э  нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд тус тус хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

            Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан хэрэгт хавсарган ирсэн “Iphone-13 загварын ...   имэй кодтой 1 ширхэг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.Мд буцаан олгохыг шүүгчийн туслахад даалгав.

Мөн шүүгдэгч А.Мгийн гэрээс хураагдсан Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа нийт 42.550 ам/доллар /29.900 ам/ доллар, 12.650 ам/доллар/-оос 8572 ам/долларыг шүүгдэгч А.Мд буцаан олгохыг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар   шүүгдэгч А.Мгаас хураан авсан дээрхээс үлдсэн 33.978 ам/доллар /29.900 ам/доллар + 4.078 ам/доллар/ болон 5960 евро, 18.300.000 төгрөг, 5000 рубль, 6.000.000 төгрөг, 1.680.000 /20.000 төгрөг 84 ширхэг/ төгрөг /Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/-ийг улсын орлого болгохыг;

Шүүгдэгч Д.Э гийн гэр, ажлын байрнаас хурааагдсан Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 20.000 төгрөгийн дэвсгэрт 430 ширхэг, 10,000 дэвсгэрт 40 ширхэг, 5,000 дэвсгэрт 100 ширхэг, 50 евро 1 ширхэг, 20 евро 2 ширхэг, 4 ширхэг  10000 воныг шүүгдэгч Д.Э д буцаан олгохыг тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

 

Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн дансанд байршуулсан шүүгдэгч А.Мы 290.000.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Цийн 8.737.600 төгрөгийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын орлого болгох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 8 ширхэг, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа 3 хавтас /1 хавтас-250 х, 2 хавтас-99 х, 3 дугаар хавтас-30 хуудас/ зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ц нь тус хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт А гийн М г үргэлжилсэн үйлдлээр Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Боржигон овогт Б  ийн Ц  ийг үргэлжилсэн үйлдлээр хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ө  овогт Д гийн Э г үргэлжилсэн үйлдлээр өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч А.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял,

Шүүгдэгч Б.Цид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч Д.Э д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, арван хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мгийн цагдан хоригдсон 27 /хорин долоо/ хоногийн нэг хоногийг зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногоор тооцон эдлэх ялаас хасаж, түүнд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хугацааг 1 жил 11 сар 3 хоногоор,

Шүүгдэгч Д.Э гийн баривчлагдсан 2 /хоёр/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон хасаж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээг 11.970.000 /арван нэгэн сая есөн зуун далан мянга/ төгрөгөөр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мд оногдуулсан зорчих эрх хязгарлах ялыг түүний байнга оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр эмнэлгийн үйлчилгээ авахаар зорчих үүргийг хүлээлгэж, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, Д.Э  нарт оногдуулсан торгох ялыг тэдний цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан тус бүрт 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хуулийн хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан “нийтийн албанд томилогдох эрх хасах ял”-ын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг, шүүгдэгч А.Мд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд, шүүгдэгч Б.Ц, Д.Э  нарт оногдуулсан торгох ялын биелэлтэд тус тус хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан хэрэгт хавсарган ирсэн “Iphone-13 загварын 1 ширхэг гар утсыг, гэрээс хураагдсан Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа валютаас 8572 ам/долларыг тус тус шүүгдэгч А.Мд,

Шүүгдэгч Д.Э гийн гэр, ажлын байрнаас хурааагдсан Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 20.000 дэвсгэрт 430 ширхэг, 10000 дэвсгэрт 40 ширхэг, 5000 дэвсгэрт 100 ширхэг, 50 евро 1 ширхэг, 20 евро 2 ширхэг, 4 ширхэг  10000 воныг шүүгдэгч Д.Э д тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар   шүүгдэгч А.Мгаас хүраан авсан Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 29.900 ам/доллар, 4.078 ам/доллар, 5960 евро, 18.300.000 төгрөг, 5000 рубль, 6.000.000 төгрөг, 1.680.000 /20.000 төгрөг 84 ширхэг/ төгрөг,

Авлигатай тэмцэх газрын төрийн сангийн дансанд байршуулсан шүүгдэгч А.Мы 290.000.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Цийн 8.737.600 төгрөгийг тус тус улсын орлого болгосугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 8 ширхэг, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа 3 хавтас /1 хавтас-250 х, 2 хавтас-99 х, 3 дугаар хавтас-30 хуудас/ зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Б.Ц цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.БАТСАЙХАН