| 2020 оны 06 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2020/01781 | Улаанбаатар хот | Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Х овогт Б.Т, Б овогт Б.М нарын гэрлэлтийг цуцалсугай. 2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 5 дүгээр сарын 31-ний өдөр төрсөн охин Т.И-г эх Б.Мынх нь асрамжид байлгасугай. 3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдөр охин Т.Иг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байвал 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Тас тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлсүгэй. 4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар зохигчдын хооронд шүүхээр шийдвэрлүүлэх хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй бөгөөд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал Таун Олимп гудамж, 116 байрны 232 тоотод байршилтай, 50 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөрийг Б.Т төлөх, зээлийг төлж дуусгаад охин Т.Игийн нэр дээр шилжүүлэх, Худалдаа хөгжлийн банкин дахь охин Т.Игийн нэр дээрх 120 000 000 төгрөгийн хадгаламжаас 35 000 000 /гучин таван сая/ төгрөгийг Б.Т авах, приус 50 маркийн 30-60 УБЛ улсын дугаартай авто машиныг эхнэр Б.Мын өмчлөлд үлдээх, Т.Игийн сургалтын төлбөрөөс 3 000 000 /гурван сая/ төгрөгийг Б.Т төлж байхаар тохиролцсон болохыг дурдсугай. 5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар Б.Тулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Б.Маас 70 200 /далан мянган хоёр зуун/ төгрөгийг гаргуулан Б.Тд олгосугай. 6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай. 7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН |