Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/915

 

  

 

 

 

 

 

  2023           9            12                                       2023/ШЦТ/915  

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул,

Улсын яллагч Б.Оргилболд, 

Шүүгдэгч Ц.А , түүний өмгөөлөгч А.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныД танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.А холбогдох эрүүгийн 2309000001696 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Ц.А  нь 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн ойролцоо хохирогч Д.Н тай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа нууцаар, хүч хэрэглэхгүйгээр “Хаан банк”-ны ...дугаартай банкны картыг хулгайлан авч 2,100, 000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "+17" шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж байсан хохирогч Н.М ын эзэмшлийн Айфоне 11 про макс загварын гар утас, хохирогч Ч.У ийн эзэмшлийн Айфоне 13 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан авсны улмаас хохирогч Ч.У т 2,950,000 төгрөгийн, Н.М д 1,425,000 төгрөгийн хохирол учруулсан,

-Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ... тоотод оршин суух хохирогч Б.Б ийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт хууль бусаар нэвтэрч “Sharp” загварын 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авсны улмаас 250,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн буюу 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 6,725,000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.            

                                                                                                                                                                                         

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

Шүүгдэгч Ц.А  нь ...2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн ойролцоо хохирогч Д.Н тай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа нууцаар, хүч хэрэглэхгүйгээр “Хаан банк”-ны ...дугаартай банкны картыг хулгайлан авч 2,100, 000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "+17" шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж байсан хохирогч Н.М ын эзэмшлийн Айфоне 11 про макс загварын гар утас, хохирогч Ч.У ийн эзэмшлийн Айфоне 13 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан авсны улмаас хохирогч Ч.У т 2,950,000 төгрөгийн, Н.М д 1,425,000 төгрөгийн хохирол учруулсан,

-Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ... тоотод оршин суух хохирогч Б.Б ийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт хууль бусаар нэвтэрч “Sharp” загварын 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авсны улмаас 250,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн буюу 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 6,725,000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Д.Н ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 14-ний шөнө 00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд байрлах найз Б ын гэрт очих гээд ганцаараа явж байхад дэлгүүрийн үүдэн дээр Б ын хамаатан А тай таарахад ахаа ганц шил архи аваач, хамт ууя гэхээр нь дэлгүүрт ороод /нэрийг нь мэдэхгүй/ гүйлгээ хийгээд картаа уншуулахад миний ард ирчихсэн мөрөн дээгүүр шагайгаад хараад зогсож байхаар нь цаашаа бай гэж хэлээд холдуулсан. Дэлгүүрээс гараад Б ын гэрт очиход гэртээ байгаагүй. Тэгэхээр нь ганц шил архиа гудамжинд хувааж уугаад А  бид хоёр салаад явсан. Тэгээд харих замдаа “Хаан банк”-ны картаа үзтэл алга болчихсон байсан тул картаа хаалгах гэхэд утасны цэнэг дуусчихсан байсан. Гэртээ хариад утсаа цэнэглээд үзтэл гүйлгээ хийгдэж 2,100,000 төгрөг АТМ-с нэг минутын зайтай 2 тасалж гарган авсан байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 127 дугаар тал/,

 

Хохирогч Д.Н эзэмшлийн “Хаан банк”-ны ...дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 145 дугаар тал/,

 

“Хаан банк”-ны 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 29/2791 дугаартай “...2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-ын хяналтын камерын бичлэгийг СD-нд хуулбарлан ирүүлсэн... талаарх албан бичиг /1хх-н 144 дүгээр тал/,

 

Хохирогч Ч.У ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2023 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00 цагийн үед дүүгийнхээ хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг +17 баар луу орсон. Ороод нэг нэг шил пиво авч уугаад бүжиглэсэн. Тэгээд 02 цаг өнгөрч байхад гадаа гарчхаад ороод ирэхэд миний цүнх, куртик алга болчихсон байсан. Би текен дээр очоод зөөгчөөс асуухад энэ таны цүнх мөн үү гээд текен доороосоо гаргаж ирээд нойлын өрөөнөөс олсон гэж хэлсэн. Хяналтын камер шүүж үзэхэд А гэх хочтой 30 орчим насны эрэгтэй хүн хулгайлаад аваад гарч байсан. ...2022 оны 5 дугаар сард Солонгос улсаас 13 про макс загварын гар утсыг 5,000,000 төгрөгөөр авч байсан. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 210-211 дүгээр тал/,

 

Хохирогч Н.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2023 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө 00 цагийн үед дүүгийнхээ хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг +17 баар луу орсон. Ороод нэг нэг шил пиво уугаад бүжиглэсэн. Тэгээд 02 цаг өнгөрч байхад гадаа гарчхаад ороод ирэхэд миний цүнх, куртик алга болчихсон байсан ба би текэн дээр очоод зөөгчөөс асуухад энэ таны цүнх мөн үү гээд текен доороос гаргаж ирээд нойлын өрөөнөөс олсон гэж хэлсэн. Хяналтын камер шүүж үзэхэд А гэх хочтой 30 орчим насны эрэгтэй хүн хулгайлаад аваад гарч байсан. ...2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 11 про маркийн гар утсыг 2,400,000 төгрөгөөр авч байсан. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 204-205 дугаар тал/,

 

Гэрч Д.Э ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн:...2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах +17 баарны гадаа А тай таарсан. Танихгүй хоёр залуутай хамт явж байсан, намайг юу байна хөгшөөн гээд +17 баар луу орж пиво уух уу гэхээр нь тэгье гээд хамт орсон. Бааранд ороод суугаад байж байхад А  босож яваад ширээн дээр тавьчихсан байсан цүнх, дээр нь эвхээд тавьсан байсан куртик хоёрыг очиж аваад өөрийнхөө сууж байсан буйдан дээр тавьсан. Би тэрийг нь хараад чи яагаад байгаа юм бэ, болиоч гэж хэлэхэд чи зүгээр дуугүй бай гэж хэлсэн. Тэгэхээр нь би хаяад бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад буцаад ирэхэд цүнхийг нь ухчихсан юм шиг, А  байхгүй болчихсон байсан. Би баарнаас гараад А ыг хайж явж байгаад 17 дугаар сургуулийн буудлын ТҮЦ рүү ороход А  гартаа 2 ширхэг гар утас барьчихсан зарах гэж байгаа юм шиг зогсож байсан. Тухайн гар утас нь Айфоне загварын гар утас шиг харагдсан, 3 ширхэг камертай байсан. Би наад утсаа оруулж өг гэж хэлэхэд чадахгүй, чамд хамаагүй гэж хэлээд 32 руу алхаад яваад өгсөн. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 222-223 дугаар тал/,

 

“Дамно” ХХК-ний 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 317, 318 дугаартай “...Айфоне 11 про макс загварын гар утсыг 1,425,000 төгрөгөөр, Айфоне 13 про макс загварын гар утсыг 2,950,000 төгрөгөөр тус тус үнэлсэн... хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 226-227, 231-232 дугаар тал/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-н 235-239 дүгээр тал/,

 

Хохирогч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Өглөө 07 цаг 10 минутын үед ажилдаа явчхаад 22 цаг 30 минутад гэртээ ирэхэд гэрийн хаалга онгорхой, хатавч дээшээ сөхөгдсөн гэрийн цоож хаалганы багана цүүнд өлгөөстэй байсан. Гэртээ орж ирээд харахад зурагт байхгүй, хөргөгчний доод хаалга онгорхой байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 24 дүгээр тал/,

 

Гэрч С.С ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би өчигдөр буюу 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг "Бидний соёл мини маркет" нэртэй хүнсний дэлгүүрийн гадаа сууж байх үед "Бидний соёл" хүнсний дэлгүүрээс танил дүү А гарч ирсэн бөгөөд гартаа гялгар уутанд бакеттай хоол болон хүнсний зүйлсийг хийсэн байсан. Тэгээд А намайг "Сайн уу эгчээ" гэхээр нь би "Сайн, юу хийж яваа юм" гэж хэлэхэд А би "...40,000 төгрөгөөр зурагт зарсан юм" гэж хэлсэн бөгөөд тухайн үед миний утас дуугараад би босоод явсан. Тухайн үед А миний сууж байсан газарт суугаад үлдсэн. А согтуу байсан. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 31 дүгээр тал/,

 

Гэрч Н.У ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...А  нь өчигдөр буюу 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 19 цагийн үед намайг "Соёл" дэлгүүрийн хойд талд байдаг ажил дээрээ байх үед зам гараад дэлгүүр ороод буцаад орж ирэхэд манай засварын газарт нэг хар өнгийн зурагт болон телевизорын 16 сувагтын хүлээн авагч нэг ширхгийг аваад ороод ирсэн байсан ба А  надад хэлэхдээ "...Паамаагийн зурагт байгаа юм, авах уу..." гэж хэлсэн. Би А ын авчирсан хар өнгийн зурагтыг хүлээн авагчтай нь хамт 40,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед А д бэлэн 40,000 төгрөг өгсөн. А  ганцаараа согтуу явж байсан. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 61 дүгээр тал/,

-иргэний нэхэмжлэгчээр өгсөн: ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 27 дугаар тал/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-н 9-11 дүгээр тал/,

2023 оны 7 дугаар сарын 02-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 17-18 дугаар тал/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 71-73 дугаар тал/,

 

“Дамно” ХХК-ний 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 656 дугаартай “...Sharp загварын 32 инчийн зурагтыг 250,000 төгрөгөөр үнэлсэн... хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 36-39 дүгээр тал/,

 

Хар өнгийн зурагт 1 ширхгийг иргэний нэхэмжлэгч Н.У ээс хүлээн авч, хохирогч Б.Б ид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-ийн 15-16 дугаар тал/,

 

Шүүгдэгч Ц.А ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /1хх-ийн 6, 116-117, 193 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А аас: ...Мэдүүлэг өгөхгүй. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

 

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Ц.А  нь 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Ногоон талбайн ойролцоо хохирогч Д.Н тай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа нууцаар, хүч хэрэглэхгүйгээр “Хаан банк”-ны ...дугаартай банкны картыг хулгайлан авч 2,100, 000 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "+17" шөнийн цэнгээний газарт үйлчлүүлж байсан хохирогч Н.М ын эзэмшлийн Айфоне 11 про макс загварын гар утас, хохирогч Ч.У ийн эзэмшлийн Айфоне 13 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан авсны улмаас хохирогч Ч.У т 2,950,000 төгрөгийн, Н.М д 1,425,000 төгрөгийн хохирол учруулсан,

-Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ... тоотод оршин суух хохирогч Б.Б ийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт хууль бусаар нэвтэрч “Sharp” загварын 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авсны улмаас 250,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн буюу 4 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 6,725,000 төгрөгийн эд хөрөнгө хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна... ” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ц.А , түүний өмгөөлөгч А.Буянжаргал нар нь “...Гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар...” маргаагүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь тус тус Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байдаг.

 

            Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгийг захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр тухайн гэмт хэрэг нь төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

Түүнчлэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааж хуульчилсан.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан.

            Хэргийн нөхцөлд шүүгдэгч Ц.А ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Хэргийн шүүгдэгч Ц.А  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.А ын дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Ц.А ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.Н д 2,100,000 төгрөгийн, хохирогч Ч.У т 2,950,000 төгрөгийн, хохирогч Н.М д 1,425,000 төгрөгийн, хохирогч Б.Б ид 250,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Н.У т 40,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хар өнгийн зурагт 1 ширхгийг иргэний нэхэмжлэгч Н.У ээс хүлээн авч, хохирогч Б.Б ид хүлээлгэн өгсөн /1хх-ийн 15-16 дугаар тал/, мөн иргэний нэхэмжлэгч Н.У  нь ...нэхэмжлэх зүйлгүй... гэсэн байх тул шүүгдэгч Ц.А ыг энэ тогтоолоор хохирогч Б.Б , иргэний нэхэмжлэгч Н.У  нарт төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Харин шүүгдэгч Ц.А аас 2,100,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Н д, 2,950,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.У т, 1,425,000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.М д тус тус олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Шүүгдэгч Ц.А д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна... гэх дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Буянжаргал эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Миний үйлчлүүлэгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд биеийн байдал тааруу байгаа талаар мэдүүлэгтээ дурдсан. Иймд миний үйлчлүүлэгч анхнаасаа гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаагүй, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгааг шүүх харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасан хамгийн бага ял болох 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү... гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.А ыг шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Ц.А ын иргэний үнэмлэхийн лавлагаа /2хх-ийн 2 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 140 дүгээр тал/, ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 150-155 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 92 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж, түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч Ц.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А ын 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 70 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хотон овогт Ц ын А ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.А ыг 2 /хоёр/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А ын 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.А  нь хохирогч Б.Б ид төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Н.У  нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А аас 2,100,000 /хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Н д, 2,950,000 /хоёр сая есөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.У т, 1,425,000 /нэг сая дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.М д тус тус олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.А д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.БАТСАЙХАН