Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/935

 

 

 

 

 

 

2023           9            14                                           2023/ШЦТ/935                      

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул,

Улсын яллагч Н.Онон /томилолтоор/,

Шүүгдэгч О.Б  , түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныА танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б  т холбогдох эрүүгийн 2309000000862 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б   нь 2023 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 02 цагийн орчимд согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...  гэх нэртэй караокед хохирогч Т.Ш тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас биед нь халдаж, тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч мурийлт, 2 нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, нүдний салст, хамар, зүүн мөрөнд цус хуралт, хүзүү, баруун хацарт зулгаралт, баруун нүдний зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийхэд ...шүүгдэгч О.Б   нь 2023 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 02 цагийн орчимд согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...  гэх нэртэй караокед хохирогч Т.Ш тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас биед нь халдаж, тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч мурийлт, 2 нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, нүдний салст, хамар, зүүн мөрөнд цус хуралт, хүзүү, баруун хацарт зулгаралт, баруун нүдний зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Т.Ш ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Бид тухайн газарт нэг шил архи авч хувааж уугаад сууж байхад шөнийн 02 цаг өнгөрч байхад Н ийн танил гэх Б болон түүний найз ирсэн. Тэр хоёрыг нэмэгдэж ирэхээр нь 4 номерын өрөөний хажуугийн том өрөө рүү ороод дахиад нэг шил архи захиалсан. Бид авсан архиа хувааж ууж байхад Х , Б хоёр маргалдаж үг хаялцаж эхлэхээр нь би Х ийг тамхины өрөө рүү авч ороод "хүн амьтан ирчихсэн байхад битгий муудалцаад бай, чи согтчихсон байна" гэж хэлэхэд Х  "за за, найз нь явлаа" гэж хэлээд удалгүй яваад өгсөн. Х ийг явсны дараа бид дахиад нэг шил архи захиалж хувааж ууж байгаад тамхины өрөө рүү Н э, Б , Г нарын хамт тамхи татаж байхдаа би Г д "одоо больё, тооцоогоо хийчхээд явъя" гэж хэлэхэд Г "би явахгүй, байж байгаад явъя" гэж хэлээд Г бид хоёр маргалдаад бие биеэ нэг удаа алгадсан. Гэтэл хажуу талаас Б намайг гараараа нэг удаа цохиж газарт унагасан. Би нэг цохиулаад шууд ухаан балартаад уначихсан. Б намайг газарт уначихсан байхад дээрээс цохиод, духнаас хазсан байсан. Г Б ыг болиулж бид хоёрыг салгасан. Би шууд Г тай гараад такси бариад Г гийн гэрт очиж хоносон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,

 

Гэрч Б.Г гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би тухайн өдөр "... ен" караокед Ш , Н э, Х , М нарын хамт үйлчлүүлж байсан. Бид жижиг өрөөнд сууж байхад Н э "дахиад нэг хүн нэмэгдэж ирнэ, өөр өрөөнд оръё" гэж хэлээд том өрөөнд орж суусан. Хэсэг хугацааны дараа Б гэх залуу ирж бид нартай хамт суусан. Б нь Н ийн найз. Тэгээд Б ирсний дараа бид дахиад нэг шил архи захиалаад хувааж уусан бөгөөд Б нь биднийг дээрэлхэх байдалтай хараал хэлээд байсан. Х  "би энэ залуутай хамт сууж чадахгүй юм байна" гэж хэлээд харихаар яваад өгсөн. Ш  бид хоёр тамхины өрөөнд ороод явна, явахгүй гээд хоорондоо маргалдаж хэсэг сууж байгаад явахаар болж буцаад өрөөндөө ороход Б , Н э, М нар байсан. Н э, М хоёр тооцоо асуухаар гарах хооронд Б нь гэнэт Ш ын нүүрэн тус газарт нь нэг удаа цохиход Ш  сандал дээр хэвтээд 2-3 минутын дараа босож ирэхэд дахиад Б нь олон удаа Ш ын нүүр рүү цохисон. Цохиж байгаад Ш ыг тэвэрч духнаас нь хазсан. Би Ш , Б хоёрыг салгаж Ш ыг дагуулж гэртээ харьсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 4002 дугаартай “...Т.Ш ын биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч мурийлт, 2 нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, нүдний салст, хамар, зүүн мөрөнд цус хуралт, хүзүү, баруун хацарт зулгаралт, баруун нүдний зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох, унах үйлчлэлээр, 2023.3.18-19-нд шилжих шөнө үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас хамаарна. ...” гэх дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар тал/,

 

Хохирогч Т.Ш аас ирүүлсэн хохирлын баримтууд /хх-ийн 39-43 дугаар тал/,

 

Шүүгдэгч О.Б  ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...2023 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01 цагийн үед найз Н  "уулзъя" гэж дуудахаар нь би байгаа газрыг нь асуугаад Сүхбаатар дүүргийн МУИС-ын хойно байрлах "... енс" гэх нэртэй караокены 3 дугаар давхрын 308 тоот өрөөнд очиход Н гийн найз гэх үл таних охин болон үл таних 3 эрэгтэй байсан. Би найз А ыг дуудаж бид хамт нэг өрөөнд сууж нэг шил архи хувааж уусан. Би тухайн үед хальт унтчихсан байсан. Сэрэхэд манай найз А  явчихсан байсан. Би сэрээд архиа хувааж ууж байхад Н  болон Н гийн найз эмэгтэй, үл таних эрэгтэй нар өрөөнд байгаагүй. Би Ш гэх залуутай юм ярьж байгаад л юу ярьж байснаа санахгүй байна, /сагсан бөмбөг л ярьж байсан/ маргалдаад Ш намайг нэг удаа гараараа хацар луу цохихоор нь зөрүүлж 2 удаа нүүрэн тус газарт нь нүд рүү нь цохисон. Бид салаад гараад явсан. Ш ын найз нь байсан, гэхдээ нэрийг нь санахгүй байна. Н  эмэгтэй найзын хамт өрөөнөөс гарчихсан байсан. Би Ш ын нүд рүү цохисноо бол санаад байна, бусдыг нь мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч О.Б   нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч О.Б   нь 2023 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 02 цагийн орчимд согтуурсан үедээ Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...  гэх нэртэй караокед хохирогч Т.Ш тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдсаны улмаас биед нь халдаж, тархи доргилт, хамар ясны далд хугарал, таславч мурийлт, 2 нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, нүдний салст, хамар, зүүн мөрөнд цус хуралт, хүзүү, баруун хацарт зулгаралт, баруун нүдний зовхи, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, мөн шүүгдэгч О.Б  аас 285,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч О.Б  , түүний өмгөөлөгч Д.Чинзориг нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 4002 дугаар дүгнэлтээр хохирогч Т.Ш ын биед учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх бөгөөд энэ нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч О.Б  ын хохирогч Т.Ш ын биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүхээс шүүгдэгч О.Б  ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Т.Ш ын биед хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь хэрэгт 285,000 төгрөгийн баримтыг ирүүлсэн байна.

Шүүгдэгч О.Б  ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа хохирол нөхөн төлөх үндэслэлээр завсарлага авч, тус хугацаанд  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцааны 100900005406 тоот дансанд 285,000 төгрөгийг байршуулсан байх тул уг данснаас 285,000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Ш т олгох нь зүйтэй байна.  

Харин хохирогч Т.Ш  нь Сөүлсэниорс Товер ХХК-ийн ...хамрын хагалгаа, эмчилгээний төлбөр гэх 4,500,000 төгрөгийн... нэхэмжлэхийн баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнээс харахад уг зардал нь бодитоор гараагүй, эмчилгээгээ хийлгээгүй байх тул хохирогч Т.Ш  нь цаашид гарах хамрын хагалгааны эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч О.Б  аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Шүүгдэгч О.Б  т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг гаргасан гаргасан ба шүүгдэгч О.Б  , түүний өмгөөлөгч Д.Чинзориг нар нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч О.Б  ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч О.Б  ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 дугаар тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 32 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 33 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 34 дүгээр тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 35 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч О.Б  т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүхээс шүүгдэгч О.Б  т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу энэ төрлийн гэмт хэрэгт дахин холбогдсон, засарч хүмүүжээгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Бусад асуудлаар:

Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Б  ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б  ыг 1,000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б  т оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцааны 100900005406 тоот данснаас 285,000 /хоёр зуун наян таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Ш т олгосугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Ш  нь цаашид гарах хамрын хагалгааны эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Б.БАТСАЙХАН