| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2017/00011/Э |
| Дугаар | 11 |
| Огноо | 2017-01-09 |
| Зүйл хэсэг | 215.2., |
| Улсын яллагч | Ц.Батзориг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 11
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Батжаргал,
Улсын яллагч Ц.Батзориг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа,
Шүүгдэгч Н.Цэрэннадмид нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лам овгийн Намширын Цэрэннадмидад холбогдох эрүүгийн 201615000323 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-н өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1993 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын операторчин, засвар ашиглалт мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, эгч, эгчийн охин, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 14-04 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Лам овгийн Намширын Цэрэннадмид. /РД:ЙИ93090110/,
Шүүгдэгч Н.Цэрэннадмид нь согтуурсан үедээ 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 21 цагаас 21 цаг 30 минутын хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “МТ” шатахуун түгээх станцын урд талын засмал зам дээр өөрийн эзэмшлийн 61-08 ӨВР улсын дугаартай, цагаан өнгөтэй Соната-6 маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиололд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 10.6б “Зохицуулдаггүй уулзвар буюу гарцан дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно”, 2.7а “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтууд болон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Ч.Мөнгөнтуяагийн бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Н.Цэрэннадмид шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Ч.Мөнгөнтуяагийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 11 дүгээр сарын 03-ны орой ажлаа тараад “МТ” колонкын хойд талаас явган гарч ирээд ойролцоогоор 21 цаг 30 минутын орчим засмалаар гарах гээд баруун, зүүн урагшаа харахад машин харагдаагүй. Куртикнийхээ малгайг өмсөж явсан тул замын голд цагаан зурвас өнгөрч байхад засмал замын зүүн талаас машин гарч ирээд араас мөргөсөн, тэгээд ухаан алдсан. Эмнэлэг дээр ухаан орсон. Тэр өдрөө Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төвийн гэмтлийн тасагт хэвтсэн. 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эмнэлгээс гарсан. Ахар сүүл гэмтэлтэй, нуруу гэмтэлтэй, толгой өвдөөд байгаа, бусад гэмтлүүд нь эдгэрсэн. ... Аймгийн эмнэлэгт хэвтэж эмчилүүлсэн эм тарианы мөнгөнд 900.000 төгрөгийн эмчилгээ хийсэн ба тэр мөнгийг Цэрэннадмид гаргаж өгсөн. Эмчилгээний төлбөрөөс гадна 2.000.000 төгрөг өгсөн. Ахиж Улаанбаатар хотод эмчилгээ очиж үзүүлэх шаардлагатай байгаа. Цэрэннадмидийн ар гэрийнх нь мөнгө төгрөг өгнө гэж байгаа. Босож явж чадахгүй хэвтэрт байгаа тул шүүх хуралд суухгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 55-56 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Р.Содномваанчигийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлынхаа түгээгч Гүнчин-Иш, Лхамсүрэн нартай гурвуулаа тайлангаа хот руу явуулчихаад бичиг баримтаа янзалж байхад 21 цаг 20 минутанд манай колонкын урд байдаг самбарыг 61-08 ӨВР улсын дугаартай цагаан өнгийн Соната-6 маркийн машинтай хүн ертөнцийн зүгээр зүүн талаас ирээд мөргөсөн. Машин дээр очиход машин дотор хоёр хүн явж байсан ба жолооч нь машинаасаа гараад ирсэн байсан. Хоёулаа согтуу байсан. Манай урд талын уулзвар дээр эмэгтэй хүн хойшоо харсан байдалтай, баруун талаараа хэвтэж байсан. Осолд орсон эмэгтэй хэсэг хугацааны дараа өөрөө өндийгөөд суусан. Би Гүнчин-Ишээр цагдаа болон эмнэлэгт дуудлага өгүүлсэн. Эхлээд цагдаа ирээд дараа нь түргэний машин ирээд осолд орсон эмэгтэйг аваад явсан. Бид гурав колонк дотор байсан тул яг мөргөсөнг хараагүй. Манай зүүн талд цайны газар ажиллуулдаг Цэдэндорж харсан гэж сүүлд өөрөөс нь мэдсэн. Толгой гар хэсэг нь цус болчихсон, өмсөж явсан куртик нь урагдсан байсан. Өөр гэмтэл шархыг нь сайн хараагүй. Бид гурвыг ажлаас гарахад ойролцоо өөр машин харагдаагүй. Цэрэннадмид гэдэг залуу өөрөө манай самбарыг авч яваад янзлаад ирсэн одоо гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 57-58 дугаар хуудас/,
Гэрч Т.Гүнчин-Ишийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлынхаа эрхлэгч Содномваанчиг, Лхамсүрэн нартай гурвуулаа тайлангаа хот руу явуулчихаад бичиг баримтаа янзалж байхад 21 цаг 20 минутанд манай колонкын урд байдаг самбарыг 61-08 ӨВР улсын дугаартай цагаан өнгийн Соната-6 маркийн машинтай хүн ертөнцийн зүгээр зүүн талаас ирээд мөргөсөн. Би цагдаад өөрийнхөө утсаар дуудлага өгсөн. Манай колонкын урд байдаг уулзвар дээр эмэгтэй хүн баруун гараа доороо хийгээд хойшоо харсан байдалтай хэвтэж байсан. Би тэгэхээр нь түргэнд дуудлага өгсөн. Авто ослын талаар сайн мэдэх хүн бол манай колонкын зүүн талд цайны газар ажиллуулдаг Цэдэндорж харсан талаар сүүлд нь хэлсэн. Эхлээд цагдаа ирээд, дараа нь эмнэлэг удаагүй ирээд машинд мөргүүлсэн эмэгтэйг аваад явсан. ... Самбар мөргөхөөр нь машины дугаарыг нь харах гээд очиход эмэгтэй хүн уулзвар дээр хэвтэж байсан. Жолооч Цэрэннадмид согтуу байсан, цагдаа нар багажаар үлээлгэхэд 0.93% согтолттой байсан. Тухайн автомашин их хурдтай явсан. Ажлаас эрхлэгч Содномваанчиг, Лхамсүрэн бид гурвыг гарахад манай колонкын урдуур шороо тоос босчихсон байсан. 2 хүн байсан хоёулаа согтуу байсан…” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 60-61 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Лхамсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлынхаа эрхлэгч Содномваанчиг, түгээгч Гүнчин-Иш нартай гурвуулаа тайлангаа хот руу явуулчихаад бичиг баримтаа янзалж байхад 21 цаг 20 минутанд манай колонкын урд байдаг самбарыг 61-08 ӨВР улсын дугаартай цагаан өнгийн Соната-6 маркийн машинтай хүн ертөнцийн зүгээр зүүн талаас ирээд мөргөсөн. Эрхлэгч, Гүнчин-Иш бид гурав ажлаас гараад самбарыг мөргөсөн машин дээр очиход машин дотор хоёр хүн согтуу байсан. Манай урд талын уулзвар дээр эмэгтэй хүн хойшоо харсан байдалтай, баруун талаараа хэвтэж байсан. Осолд орсон эмэгтэй хэсэг хугацааны дараа өөрөө өндийгөөд суусан. Эхлээд цагдаа ирээд дараа нь түргэний машин ирээд осолд орсон эмэгтэйг аваад явсан. Эрхлэгч, Гүнчин-Иш бид гурав колонк дотор байсан тул яг мөргөсөнг хараагүй. Манай зүүн талд цайны газар ажиллуулдаг Цэдэндорж харсан гэж сүүлд нь яриад байсан. ... тэр эмэгтэйн гар толгой нь цус болчихсон байсан. Цэрэннадмид эвдэрхий самбарыг авч яваад янзлаад буцаагаад тавьчихсан. 2 хүн байсан хоёулаа согтуу байсан…” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 62-63 дугаар хуудас/,
Гэрч Д.Бямбабаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Цэрэннадмид, би, Баасанхүү, Норов бид дөрөв Гантулгын гэрт 2 ширхэг 2.5 литрийн пиво уусан. Цэрэннадмид өөрийнхөө 61-08 ӨВР улсын дугаартай, цагаан өнгийн Соната-6 маркийн машинтай Баасанхүүтэй хамт явсан. Цэрэннадмид, Баасанхүү нар нь дунд зэргийн согтолттой байсан. Өөрсдийнхөө үйлдлийг мэдэхээр байсан…” гэсэн мэдүүүлэг. /хх-ийн 66 дугаар хуудас/,
Гэрч Д.Норовын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Цэрэннадмид, Бямбабаяр, Баасанхүү бид дөрөв Гантулгын гэрт 2 ширхэг 2.5 литрийн пиво уусан. Цэрэннадмид өөрийнхөө 61-08 ӨВР улсын дугаартай, цагаан өнгийн Соната-6 маркийн машинтай Баасанхүүтэй хамт гэр лүүгээ явсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Цэрэннадмид, Баасанхүү нар нь бага зэргийн согтолттой байсан. Өөрсдийнхөө үйлдлийг мэдэхээр байсан…” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 67 дугаар хуудас/,
Гэрч С.Цэдэндоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 21 цаг өнгөрч байхад угаадсыг муу усны нүх рүү хийх гээд явж байтал Шунхлай клонкын хойд талд цагаан аксент маркийн машиныг цагаан өнгийн жижиг тэрэг гүйцэд түрүүлээд явж байгаад эмэгтэйг мөргөөд, жолоогоо хойш нь дараад МТ колонкын шороон хөвөөн дээгүүр явж байгаад “МТ” колонкын самбарыг мөргөөд зогссон. Тэгсэн “МТ” колонкын түгээгч Гүнчин-Иш ажлын хүмүүс бүгд гарч ирсэн. Цагаан өнгийн аксент маркийн машин гүйцэж түрүүлж машиныг өнгөрөөд засмалаар урагшаа эргээд явсан. Машины дугаарыг нь хараагүй. Машинд мөргүүлсэн эмэгтэйн толгой хойшоо харсан, баруун талаараа хэвтэж байсан. Тэгээд л түргэний машин ирээд эмэгтэйг аваад явсан. 60 км/цагийн хурдтай явсан байх гэж бодож байна. “МТ” колонкын самбарыг мөргөчихөөд гарахдаа гуйвж яваад байсан тул согтуу байсан гэж бодож байна…” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 68-69 дүгээр хуудас/,
Гэрч Ж.Баасанхүүгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Цэрэннадмид бид хоёр Цэрэннадмидийн 61-08 ӨВР улсын дугаартай Соната-6 маркийн машинтай найз Гантулгынд очсон. Гантулгынд би Цэрэннадмид, Норов, Бямбабаяр бид дөрөв 2 ширхэг 2.5 литрийн пиво ууцгаасан. Цэрэннадмидийн эгч Санжаа утсаар дуудаад байсан тул Цэрэннадмид өөрийнхөө машиныг жолоодоод би хажуу талд нь суугаад Гантулгын гаднаас хөдөлсөн. Би Цэрэннадмидад жаахан унтаадхъя гэж хэлээд машины суудлыг хойш нь болгоод хэсэг унтаад өгсөн. Гэнэт машин нь хүчтэй доргилт өгсөн. Босоод хартал “МТ” колонкын самбарыг машиныхаа зүүн талын хаалга хэсгээр мөргөсөн. Миний ухаан хэсэг балартаад нүүр цус болчихсон байсан. Тэгээд л удаагүй цагдаа нар ирсэн. ... Би тухайн үед хэсэг унтчихсан байсан. Цэрэннадмид нэлээн согтуу байсан. Би ч гэсэн согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70 дугаар хуудас/,
Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 351 тоот: “... Ч.Мөнгөнтуяагийн биед тархины нимгэн бүрхүүл доорх цус харвалт, бүсэлхийн 3 ш нугалмын хажуугийн сэртэн, ахар сүүлний 1-р нугалмын их биений хугарал, зулай, дагзны хэсгийн хуйхан доорх цус хуралт, 2 шанаа, дух, 2 гарын хурууны арын хэсгийн зулгаралтууд, зүүн гарын сарвууны арын язарсан шарх, зүүн бугалага, зүүн дал, зүүн өгзөг, зүүн шилбэний цус хуралт, нуруу, хуйх, зүүн өгзөгний зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 92 дугаар хуудас/,
Техникийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 109 дугаартай: “... 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Нямдашийн гаргасан ослын акт үндэслэлтэй байна. Авто тээврийн осол болох үед 61-08 ӨВР улсын дугаартай цагаан өнгийн Соната-6 маркийн автомашиныг жолоодож явсан сэжигтэн Н.Цэрэннадмид нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиололд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 9 дүгээр бүлгийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 10 дугаар бүлгийн 6б дахь заалт “Зохицуулдаггүй уулзвар буюу гарцан дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно”, 2 дугаар бүлгийн 7а дахь заалт “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”-ыг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй. Авто тээврийн осол болох үед зорчигч Ч.Мөнгөнтуяа нь замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 4 дэх заалт “Явган зорчигч нь явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна”-ыг зөрчсөн гэх үндэслэлтэй. Жолооч Н.Цэрэннадмидийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй. Шинжилгээ хийж дүгнэлт гаргах явцад хэрэгт ач холбогдох бүхий нөхцөл байдал тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 87 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-11 дүгээр хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-16 дугаар хуудас/,
Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 26-27, 33-34 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 28-32, 35-36 дугаар хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Жолоочийн согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 52 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Цэрэннадмидын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 146-147, 152, 154-159 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Н.Цэрэннадмидын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 145 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.Цэрэннадмидыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 118-122 дугаар хуудас/ зэрэг болно.,
Шүүгдэгч Н.Цэрэннадмид нь согтуурсан үедээ 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 21 цагаас 21 цаг 30 минутын хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “МТ” Шатахуун түгээх станцын урд талын засмал зам дээр өөрийн эзэмшлийн 61-08 ӨВР улсын дугаартай, цагаан өнгөтэй “Соната-6” маркийн автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиололд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 10.6б “Зохицуулдаггүй уулзвар буюу гарцан дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно”, 2.7а “Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтууд болон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хохирогч Ч.Мөнгөнтуяагийн бие махбодид хүнд гэмтэл учирсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ч.Мөнгөнтуяагийн “... 2016 оны 11 дүгээр сарын 03-ны орой ажлаа тараад “МТ” колонкын хойд талаас явган гарч ирээд ойролцоогоор 21 цаг 30 минутын орчим засмалаар гарах гээд баруун, зүүн урагшаа харахад машин харагдаагүй. Куртикнийхээ малгайг өмсөж явсан тул замын голд цагаан зурвас өнгөрч байхад засмал замын зүүн талаас машин гарч ирээд араас мөргөсөн, тэгээд ухаан алдсан. Эмнэлэг дээр ухаан орсон...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 55-56/, гэрч Р.Содномваанчигийн “... 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлынхаа түгээгч Гүнчин-Иш, Лхамсүрэн нартай гурвуулаа тайлангаа хот руу явуулчихаад бичиг баримтаа янзалж байхад 21 цаг 20 минутанд манай колонкын урд байдаг самбарыг 61-08 ӨВР улсын дугаартай цагаан өнгийн Соната-6 маркийн машинтай хүн ертөнцийн зүгээр зүүн талаас ирээд мөргөсөн. Машин дээр очиход машин дотор хоёр хүн явж байсан ба нэг жолооч нь машинаасаа гараад ирсэн байсан. Хоёулаа согтуу байсан. Манай урд талын уулзвар дээр эмэгтэй хүн хойшоо харсан байдалтай, баруун талаараа хэвтэж байсан. ... Манай зүүн талд цайны газар ажиллуулдаг Цэдэндорж харсан гэж сүүлд нь өөрөөс нь мэдсэн…” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 57-58/, гэрч Т.Гүнчин-Ишийн “... 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлынхаа эрхлэгч Содномваанчиг, Лхамсүрэн нартай гурвуулаа тайлангаа хот руу явуулчихаад бичиг баримтаа янзалж байхад 21 цаг 20 минутанд манай колонкын урд байдаг самбарыг 61-08 ӨВР улсын дугаартай цагаан өнгийн Соната-6 маркийн машинтай хүн ертөнцийн зүгээр зүүн талаас ирээд мөргөсөн. Би цагдаад өөрийнхөө утсаар дуудлага өгсөн. Манай колонкын урд байдаг уулзвар дээр эмэгтэй хүн баруун гараа доороо хийгээд хойшоо харсан байдалтай хэвтэж байсан. Би тэгэхээр нь түргэнд дуудлага өгсөн. Авто ослын талаар сайн мэдэх хүн бол манай колонкын зүүн талд цайны газар ажиллуулдаг Цэдэндорж харсан талаар сүүлд нь хэлсэн. Эхлээд цагдаа ирээд, дараа нь эмнэлэг удаагүй ирээд машинд мөргүүлсэн эмэгтэйг аваад явсан. ... Самбар мөргөхөөр нь машины дугаарыг нь харах гээд очиход эмэгтэй хүн уулзвар дээр хэвтэж байсан. Жолооч Н.Цэрэннадмид согтуу байсан, цагдаа нар багажаар үлээлгэхэд 0.93% согтолттой байсан…” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 60-61/, гэрч Ц.Лхамсүрэнгийн “... 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлынхаа эрхлэгч Содномваанчиг, түгээгч Гүнчин-Иш нартай гурвууллаа тайлангаа хот руу явуулчихаад бичиг баримтаа янзалж байхад 21 цаг 20 минутанд манай колонкын урд байдаг самбарыг 61-08 ӨВР улсын дугаартай цагаан өнгийн Соната-6 маркийн машинтай хүн ертөнцийн зүгээр зүүн талаас ирээд мөргөсөн. Эрхлэгч, Гүнчин-Иш бид гурав ажлаас гараад самбарыг мөргөсөн машин дээр очиход машин дотор хоёр хүн согтуу байсан. Манай урд талын уулзвар дээр эмэгтэй хүн хойшоо харсан байдалтай, баруун талаараа хэвтэж байсан. Осолд орсон эмэгтэй хэсэг хугацааны дараа өөрөө өндийгөөд суусан. Эхлээд цагдаа ирээд дараа нь түргэний машин ирээд осолд орсон эмэгтэйг аваад явсан. ... Манай зүүн талд цайны газар ажиллуулдаг Цэдэндорж харсан гэж сүүлд нь яриад байсан…” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 62-63/, гэрч Д.Бямбабаярын “... 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Цэрэннадмид, би, Баасанхүү, Норов бид дөрөв Гантулгын гэрт 2 ширхэг 2.5 литрийн пиво уусан. Цэрэннадмид өөрийнхөө 61-08 ӨВР улсын дугаартай, цагаан өнгийн Соната-6 маркийн машинтай Баасанхүүтэй хамт явсан…” гэсэн мэдүүүлэг. /хх-ийн 66/, гэрч Д.Норовын “... 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Цэрэннадмид, Бямбабаяр, Баасанхүү бид дөрөв Гантулгын гэрт 2 ширхэг 2.5 литрийн пиво уусан. Цэрэннадмид өөрийнхөө 61-08 ӨВР улсын дугаартай, цагаан өнгийн Соната-6 маркийн машинтай Баасанхүүтэй хамт гэр лүүгээ явсан…” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 67/, гэрч С.Цэдэндоржийн “... 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 21 цаг өнгөрч байхад угаадсыг муу усны нүх рүү хийх гээд явж байтал Шунхлай клонкын хойд талд цагаан аксент маркийн машиныг цагаан өнгийн жижиг тэрэг гүйцэд түрүүлээд явж байгаад эмэгтэйг мөргөөд, рүүлээ хойш нь дараад МТ колонкын шороон хөвөөн дээгүүр явж байгаад МТ колонкын самбарыг мөргөөд зогссон…” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 68-69/, Гэрч Ж.Баасанхүүгийн “... 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Цэрэннадмид бид хоёр Цэрэннадмидийн 61-08 ӨВР улсын дугаартай Соната-6 маркийн машинтай найз Гантулгынд очсон. Гантулгынд би Цэрэннадмид, Норов, Бямбабаяр бид дөрөв 2 ширхэг 2.5 литрийн пиво ууцгаасан. ... Гэнэт машин нь хүчтэй доргилт өгсөн. Босоод хартал МТ колонкын самбарыг машиныхаа зүүн талын хаалга хэсгээр мөргөсөн. Миний ухаан хэсэг балартаад нүүр цус болчихсон байсан. Тэгээд л удаагүй цагдаа нар ирсэн. ... Би тухайн үед хэсэг унтчихсан байсан. Цэрэннадмид нэлээн согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70/, Монгол улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 351 тоот дүгнэлт /хх-ийн 92/,Техникийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 109 дугаартай дүгнэлт /хх-ийн 87/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-11/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-16/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 24-25/, Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 26-27, 33-34/, Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 28-32, 35-36/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 37-38/, Жолоочийн согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 52/, шүүгдэгч Н.Цэрэннадмидыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 118-122/, болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Цэрэннадмидын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.,
Шүүгдэгч Н.Цэрэннадмидад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Цэрэннадмид нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 145/, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь жолоочийн согтуурал шалгах магадлагаагаар /хх-ийн 52/ тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Цэрэннадмид нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Н.Цэрэннадмид нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн,
Шүүгдэгч Н.Цэрэннадмидын эзэмшлийн 61-08 ӨВР улсын дугаартай “Соната-6” маркийн авто машин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Ч.Мөнгөнтуяагийн томографийн зураг 2 ширхэг, рентген зураг 1 ширхгийг хохирогч Ч.Мөнгөнтуяад, “Соната-6” маркийн автомашины зөв талын толь 1 ширхэг /4 хэсэгт хуваагдсан/, 61-08 ӨВР улсын дугаартай “Соната-6” маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Н.Цэрэннадмидад тус тус буцаан олгож, шүүгдэгч Н.Цэрэннадмидын “В” ангиллын №871880 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг тус тус дурьдав.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Лам овгийн Намширын Цэрэннадмидыг согтуугаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар шүүгдэгч Лам овгийн Намширын Цэрэннадмидыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Цэрэннадмидад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Н.Цэрэннадмид нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар шүүгдэгч Ц.Цэрэннадмидад оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Ч.Мөнгөнтуяагийн томографийн зураг 2 ширхэг, рентген зураг 1 ширхгийг хохирогч Ч.Мөнгөнтуяад, “Соната-6” маркийн автомашины зөв талын толь 1 ширхэг /4 хэсэгт хуваагдсан/, 61-08 ӨВР улсын дугаартай “Соната-6” маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Н.Цэрэннадмидад тус тус буцаан олгож, шүүгдэгч Н.Цэрэннадмидын “В” ангиллын №871880 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Н.Цэрэннадмидын эзэмшлийн 61-08 ӨВР улсын дугаартай “Соната-6” маркийн автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Н.Цэрэннадмидад оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч Н.Цэрэннадмидын цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны хариуцлага хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэх болохыг шүүгдэгч Н.Цэрэннадмидад мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 303.2, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Цэрэннадмидад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР