| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2020/00150/И |
| Дугаар | 150 |
| Огноо | 2020-04-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхбилэг даргалж, шүүгч Л.Нарангэрэл, З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, Туул ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, ******* Х.Ж /РД: /
Хариуцагч:******* дүүргийн ******* дугаар хороо, *******1 дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* Н.А /РД: /-д холбогдуулан
Эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахад гарсан зардал *******.630.705 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намжилцэрэн, иргэдийн төлөөлөгч Ц.Нямхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сонинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2019 оны 6 дугаар сарын 2*******-ний өдөр ажилдаа явах зорилгоор хариуцагч ийн өмчлөлийн *******9-25 УНҮ улсын дугаартай Тоёото приус 20 маркийн автомашинд суусан. ******* дүүргээс Улаанбаатар хот орох замдаа зам тээврийн осолд орсон. Шүүх зам тээврийн осол гаргасны улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Энэ ослын улмаас аарцаг ясны хугарал, зүүн дунд чөмөгний ил хугарал, баруун тохойд цус хугаралт, зүүн хөлийн булчин задарч, биеийн хөлний хэсэг газар, гарын тохой ил шарх ихтэй амь насанд аюултай хүнд гэмтэл авсан.
Надад учирсан гэмтлийн улмаас 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр, 7 дугаар сарын *******-ны өдөр, 7 дугаар сарын 23-ны өдөр нийт 3 удаа хагалгаанд орж, 2019 оны ******* дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн гэртээ байнгын сахиуртай хэвтэрт байсан. Нөхөр маань байнга асарч байгаа болохоор ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байна.
Би удаан хугацаанд хэвтэрт байсан болохоор шарх эдгэрэхгүй удсан. Эмч энэ байдлаараа удвал мах нь үхчих болно гэсэн. Иймд байнга сэргээн засах эмчилгээ хийлгэх хэрэгтэй болсон тул бариа засал, эм, тан уух зэрэг физик эмчилгээ хийлгүүлж байна.
Харин хариуцагч Н.А эрүүгийн шүүх хурал болохоос хэд хоногийн өмнө эмчилгээний зардалд 2.957.50******* төгрөг өгсөн. Түүнээс хойш сураг чимээгүй алга болсонд маш их гомдсон.
Би олон сар хэвтэрт болон тэргэнцэртэй, хүний асрамжид байсан. Одоо хоёр суга таягтай явж байгаа ч өвдөг нугаларахгүй, хөлийн өсгий ямар ч хөдөлгөөнгүй болсон тул хүний тусламжгүйгээр өөрөө босч, сууж чадахгүй байна. Цаашид хагалгаанд орж, эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Би дандаа эмчийн заавар зөвөлгөөгөөр эм, тан авч уусан. Энэ бүхэн хэрэгт өгсөн миний эмчлүүлэгчийн картан дээр бичээстэй байгаа.
Би аас өмнөх эмчилгээний зардалд авсан мөнгөөрөө одоо хэрэглэсэн эм, тариагаа авсан. Энэ зардлаа нэхэмжилж байна. Үүнд: эм, тарианы зардал болон хэрэглээний зардал нийт 3.09*******.*******50 төгрөг болсон.
Мөн би эмчид үзүүлэхдээ өөрөө явж чадахгүй тул хувийн унаанд шатахуун хийсэн *******15.000 төгрөгийг шаардаж байна.
Үүнээс гадна би Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн өндөр хүчдэл түгээх төвийн Дэд станцад ээлжийн монтёроор орж дагалдан хийж байгаад сарын дараа жинхлэх ёстой байсан. Тухайн үед би ажилласан хоногийн цалин *******02.236 төгрөг авсан. Харин үндсэн цалин 520.000 төгрөг байсан. 2019 оны 11 дүгээр сард цалин нэмэгдэж, 5*******6.2*******6 төгрөг болсон. Гэтэл гэмтлээс болоод 2019 оны ******* дугаар сарын 30-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Байгууллага өвчтэй байх хугацаанд миний Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон төлж байсан. Харин цалин өгч байгаагүй. Би хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан тул группт орсон. 2019 оны 11 дүгээр сараас эхлэн сард 17*******.000 төгрөгийн тэтгэвэр авч байна. Иймд 2019 оны 11, 12 дугаар сар, 2020 оны 01 дүгээр сарын цалингийн зөрүү 1.116.*******55 төгрөг бүгд *******.630.705 төгрөгийг хариуцагч аас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Н.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намжилцэрэн тайлбартаа: Хуулийн шаардлага хангасан, үндэслэл бүхий баримтын хүрээнд 2.*******0.000 төгрөгийн хохирлыг зөвшөөрөх боломжтой гэсэн. Учир нь:
Хариуцагч Н.А эрүүгийн хэргийн шүүх хуралдаан болохоос өмнө нэхэмжлэгчид эмчилгээний зардал, цалин гэж нийт 2.*******6*******.000 төгрөг өгсөн.
Гэтэл нэхэмжлэгч Х.Ж 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс өмнөх баримтуудыг шүүхэд өгч хохирол нэхэмжилсэн байна.
Тухайлбал, тэргэнцэр, тохой таягыг группт орсон хүмүүст үнэгүй олгодог. тул нэхэмжлэгч Х.Ж мөнгөөрөө худалдан авсан байсан ч буцааж авч болох тул хохирол гэж тооцох боломжгүй.
Мөн нэмэлтээр авч хэрэглэсэн нэмэлт бүтээгдэхүүн нь Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрөлгүй, монгол хэл дээр орчуулагдаагүй, сүлжээний бүтээгдэхүүнүүд байна. Үүнээс гадна нэхэмжлэгч Х.Ж ердийн үед хэрэглэх хоол, хүнс, ахуйн хэрэглээний зүйлийг шаардсан. Энэ нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоогүй.
Иймд би хариуцагч аас итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд нэхэмжлэгч Х.Жэд 2.500.000 төгрөг төлөхөөр эвлэрч болно.
Харин нэхэмжлэгч Х.Ж эвлэрэхгүй гэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас эмчийн заавар зөвөлгөөгөөр, эмийн сангаас авсан эм, тарианы зардлаас 1.500.000 төгрөг, зайлшгүй гарсан бусад зардлаас шатахууны зардал *******15.000, гадил 2.*******1******* төгрөг, улаан лооль *******.6************** төгрөг, кагоми жүүс 6.*******79 төгрөг, ариун цэврийн цаас, салфетка 21.750 төгрөг, ариун цэврийн хэрэглэл 9000 төгрөг, салфетка 3000 төгрөг, бээлий салфетка нойлын цаас 2*******.270 төгрөг, нийт 75.997 төгрөг, 3 сарын цалингийн зөрүү 600.000 төгрөгийг тус тус зөвшөөрч байна. Бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Ж хариуцагч аас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахад гарсан эмчилгээний болон зайлшгүй гарсан зардал, цалин хөлс, түүнтэй адилтгах орлого нийт *******.630.705 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намжилцэрэн эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгах зардлаас эмчилгээний зардал 1.500.000 төгрөг, шатахууны зардал *******15.000, Номин ХМ 32”-н тойргоос 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр худалдан авсан 2.*******1******* төгрөгийн үнэтэй гадил, *******.6************** төгрөгийн үнэтэй улаан лооль, 6.*******79 төгрөгийн үнэтэй кагоми жүүс, “Мини маркет”-аас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр худалдан авсан 21.750 төгрөгийн үнэтэй ариун цэврийн цаас, салфетка, “Гэрэлт хад” дэлгүүрээс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр худалдан авсан 2*******.270 төгрөгийн үнэтэй бээлий салфетка нойлын цаас, 3.000 төгрөгийн үнэтэй салфетка, “ЦММОБ” хүнсний дэлгүүрээс 2019 оны 02 дугаар сарын 31-ний өдөр худалдан авсан 9.000 төгрөгийн үнэтэй ариун цэврийн хэрэглэл, нийт 75.997 төгрөг, 3 сарын цалингийн зөрүү 600.000 төгрөг төлөхөөр зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.
Харин зохигчид гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ц.Нямхишиг маргааны үйл баримт болон зохигчийн гэм буруугийн талаар “...нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасан болно.
Шүүх зохигчдын дээрх тайлбар болон хэрэгт авагдсан үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан дараах дүгнэлтийг хийв.
Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Харин гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхөөр Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.2.-т заасан.
Иймд хариуцагч Н.А хохирол төлөх чадваргүй эсэхээ бус гэм хор учруулсан нь өөрийн буруугаас болоогүй болохоо нотолбол Иргэний эрх зүйн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болох юм.
Шүүх хавтаст хэргийн 5-1******* дугаар хуудсанд авагдсан баримтаас үзвэл, хариуцагч Н.А нь 2019 оны 6 дугаар сарын 2*******-ний өглөө 7 цагийн орчимд Төв аймгийн Зуун мод сумын ******* дүгээр багийн нутагт ******* дүүргээс Зуунмод явах чиглэлийн асфальтан замд *******9-25 УНҮ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас замын хажуу руу гарч онхолдон зам тээврийн осол гаргасан. Уг ослын улмаас Х.Ж, Б.Даваасүрэн нарын биед хүнд, Т.Үүрцайхын биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай болохыг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/321 дугаартай шийтгэх тогтоолоор тогтоосон байна.
Нэхэмжлэгч Х.Жын эрүүл мэндэд хариуцагч Н.А болгоомжгүй үйлдлийн улмаас гэм хор учруулсан нь дахин нотлох шаардлагагүй үйл баримтаар тогтоогдсон тул гэм хорыг арилгах үүрэг Иргэний хуулийн 22******* дугаар зүйлийн 22*******.1., *******97 дугаар зүйлийн *******97.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д зааснаар үүсч байна.
Гэхдээ шүүх эрүүл мэндэд учирсан гэм хорын хэмжээг тодорхойлохдоо нотлох баримтад тулгуурлах бөгөөд хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ. /Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2./
Нэхэмжлэгч Х.Ж хариуцагч ийн гэм буруугийн үйлдэлтэй шалтгаант холбоотой баримтаа шүүхэд цуглуулан өгнө. Харин хариуцагч Н.А нэхэмжлэлээс зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа үндэслэлээ баримтаар няцаах нотолгооны үүрэг хуваарьлагдаж байна. /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 3*******.1./
Зохигчдын шүүхэд өгсөн бичгийн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.-д “гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна”, ************** дүгээр зүйлийн **************.2.-т “...Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө...”, **************.*******.-т “...Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна...” гэж заасан шаардлагыг хангасан байх ёстой.
Нэхэмжлэгч Х.Жын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбоотой /хавтаст хэргийн *******6, *******7, *******9, 52, 5*******, 56, 57, 59, 61, 6*******, 65, 67, 6*******, 7******* хуудас/ баримтаас зарим эм, эмийн бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний зардал нь хариуцагч ийн гэм буруугийн үйлдэлтэй шалтгаант холбоогүй байх ба ердийн үед хэрэглэх хэрэглээний зүйл байна гэж үзлээ.
Тухайлбал, 1.Ханиалга намдаах болон амьсгалын замын вирусын цочмог халдварт өвчинд хэрэглэх заавартай эмийн бүтээгдэхүүн болох 21.000 төгрөгийн үнэтэй синекод эм, 13.500 төгрөгийн үнэтэй 250 мг хэмжээтэй флемоксин эм, *******.500 төгрөгийн үнэтэй 125 мг хэмжээтэй флемоксин эм, *******.*******00 төгрөгийн үнэтэй АЦЦ эм, 5.600 төгрөгийн үнэтэй гексидин ам зайлах уусмал, 2.200 төгрөгийн үнэтэй кофлет үрэл, *******00 төгрөгийн үнэтэй проколд эм, 1.*******00 төгрөгийн үнэтэй миксагрип эм, *******.600 төгрөгийн үнэтэй будесаноб утлага, 5.000 төгрөгийн үнэтэй инста эм, 3.500 төгрөгийн үнэтэй миксагрип эм, 6.000 төгрөгийн үнэтэй септолете эм, 1.*******00 төгрөгийн үнэтэй миксагрип эм, *******00 төгрөгийн үнэтэй проколд эм.
2.Цусны урсгалаас артерийн судасны дотор хананд үзүүлж буй даралт ихсэхийг буулгахын тулд заавал эмчийн хяналтанд эмийн жороор хэрэглэх журамтай *******.500 төгрөгийн үнэтэй амлоденк эм, 3.*******00 төгрөгийн үнэтэй диакарб хаван хөөх эм, 1.*******00 төгрөгийн үнэтэй амло денк эм, *******.000 төгрөгийн үнэтэй кокорбоксилаза эм.
3.Маш хуурай экзем тууралттай арьсыг эрчимтэй чийгшүүлж, арьсыг зөөлрүүлэх зориулалттай арьс арчилгааны гоо сайхны бүтээгдэхүүн болох *******1.900 төгрөгийн үнэтэй исисфарма сенсилия, 3*******.900 төгрөгийн үнэтэй исисфарма гоо сайхны бүтээгдэхүүн, 3*******.900 төгрөгийн үнэтэй исисфарма гоо сайхны бүтээгдэхүүн, *******9.900 төгрөгийн үнэтэй цетапил чийгшүүлэгч, *******.200 төгрөгийн үнэтэй велла нүүрний хөвөн, 32.000 төгрөгийн үнэтэй фройка дэрми арьс арчилгааны бүтээгдэхүүн, *******5.000 төгрөгийн үнэтэй фройка сенси тос,
*******.Хооллож чадахгүй байгаа өвчтөнд хэрэглэх заавартай 2*******.500 төгрөгийн үнэтэй новамин тарилга, ходоод гэдэсний үйл ажиллагаа сайжруулахад хэрэглэх зориулалттай 2.000 төгрөгийн үнэтэй промез ходоодны эм, 6.000 төгрөгийн үнэтэй уголь ходоодны эм, 9.*******00 төгрөгийн үнэтэй нольпаза ходоодны эм, 1.000 төгрөгийн үнэтэй фталазол эм, 1.250 төгрөгийн үнэтэй мезим форте ходоодны эм, 69.000 төгрөгийн үнэтэй өвдгөвч, 1.000 төгрөгийн үнэтэй улавч, 33.000 төгрөгийн үнэтэй эмэгтэй эрдэст, мөөг, 1.*******00 төгрөгийн үнэтэй нафазолин хамрын цацлага, 16.200 төгрөгийн үнэтэй эмийн нэр байхгүй баримт, 11.279 төгрөгийн үнэтэй хасажи хатаасан жимс, *******.000 төгрөгийн үнэтэй печень, 1.*******00 төгрөгийн үнэтэй кола, 3.*******5 төгрөгийн үнэтэй шар алим, *******.*******62 төгрөгийн үнэтэй үрэл, 900 төгрөгийн үнэтэй нүүр гарын саван, 7.000 төгрөгийн үнэтэй шоколадны крем, 7.000 төгрөгийн үнэтэй кагоме жүүс, 1.150 төгрөгийн үнэтэй талх, *******00 төгрөгийн үнэтэй ус, 13.500 төгрөгийн үнэтэй холимог самар, 200 төгрөгийн үнэтэй тор, 2.000 төгрөгийн үнэтэй халуун шоколад зэрэг нийт 575.916 төгрөгийн баримт байсан. Мөн 1*******.690 төгрөгт холбогдох шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд өгөөгүй.
Үүнээс гадна нэхэмжлэгч Х.Ж үүрэн телефон харилцааны Юнителийн *******903**************05 дугаар ашигладаг гэсэн тодорхойлолт нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй байна.
Харин хариуцагч Н.А эмчилгээний зардлаас “Очирт тулга трейд” ХХК-иас 2019 оны 11 дүгээр сарын 1*******-ны өдөр худалдан авсан тохой таяг, тэргэнцэр, хөлний чиг, бүс, хөтөвч зэргийн үнийг төлсөн гэж маргасан ч баримтаар няцаагаагүй тул нэхэмжлэгч Х.Жын эрүүл мэндэд гэм хор учруулсан хохирол /аарцаг ясны хугарал, зүүн дунд чөмөгний ил хугарал, баруун тохойд цус хуралт/ -ыг арилгахад доорхи зардал гаргасан байна гэж үнэллээ. Үүнд:
Эмчлүүлэгчийн хяналтын дэвтэрт эмчийн бичсэн эм, тариа, нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэсэн нь “Очирт тулга трейд” ХХК-иас 2019 оны 11 дүгээр сарын 1*******-ны өдөр худалдан авсан 50.000 төгрөгийн үнэтэй тохой таяг, 350.000 төгрөгийн үнэтэй тэргэнцэр, *******0.000 төгрөгийн үнэтэй хөлний чиг, 70.000 төгрөгийн үнэтэй бүс, 1*******0.000 төгрөгийн үнэтэй хөтөвч, “Монос-энканто фм” эмийн сангаас 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр худалдан авсан 360.000 төгрөгийн үнэтэй леннек тариа, *******0.000 төгрөгийн үнэтэй актовегин тариа, 2.500 төгрөгийн үнэтэй дуслын систем, **************.000 төгрөгийн үнэтэй интерлипид эм, *******6.000 төгрөгийн үнэтэй лемиген эм, *******.650 төгрөгийн үнэтэй натри хлорид, 2.000 төгрөгийн үнэтэй тариур, 15.*******00 төгрөгийн үнэтэй эфлоран эм, “Света” ХХК-иас 2019 оны 12 дугаар 02-ны өдөр худалдан авсан 26.000 төгрөгийн үнэтэй клавомид 625мг хэмжээтэй эм, *******.000 төгрөгийн үнэтэй ибупрофен денк эм, 7.000 төгрөгийн үнэтэй наалт, *******.500 төгрөгийн үнэтэй хатигний наалт, 2*******.000 төгрөгийн үнэтэй иммун актив эм, “АБМ ХХК”-иас 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр худалдан авсан 12*******.93******* төгрөгийн үнэтэй аин дэм болох железо плюс, кальцаа, магний, витамин Д-ийн комплекс, “Света” ХХК-иас 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр худалдаж авсан 13.000 төгрөгийн үнэтэй клавомид 625мг хэмжээтэй эм, 9.000 төгрөгийн үнэтэй эфлоран эм, 3.900 төгрөгийн үнэтэй флузол эм, “Монос-энканто фм” эмийн сангаас 2019 оны 12 дугаар сарын 1*******-ны өдөр худалдан авсан 360.000 төгрөгийн үнэтэй леннек тарилга, “Света” ХХК-иас 2019 оны 12 дугаар 23-ны өдөр худалдан авсан 6.000 төгрөгийн үнэтэй эуфиллин эм, 19.600 төгрөгийн үнэтэй синглон эм, 2.500 төгрөгийн үнэтэй циннаризм эм, 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр худалдаж авсан 3.000 төгрөгийн үнэтэй преднизолон эм, 9.000 төгрөгийн үнэтэй аспирин *******1 эм, *******.*******00 төгрөгийн үнэтэй С витамин, 11.000 төгрөгийн үнэтэй гропроносин эм, АБМ ПОС-иас 2020 оны 01 дүгээр сарын 0*******-ны өдөр худалдан авсан *******9.*******70 төгрөгийн үнэтэй кальци магни витамин Д, төмрийн бэлдмэл, 2020 оны 01 дүгээр сарын 2*******-ний өдөр худалдан авсан 97.9*******0 төгрөгийн үнэтэй лецитин Е витамин, “Ботаник ФМ”-ээс 2020 оны 01 дүгээр сарын 0*******-ны өдөр худалдан авсан *******3.500 төгрөгийн үнэтэй дархлаа дэмжих цэнэг, “Дулаан хайрхан трейд” ХХК-иас 2020 оны 01 дүгээр сарын 0*******-ны өдөр худалдан авсан 35.000 төгрөгийн үнэтэй фройка скарг тос, “Монос-энканто фм” эмийн сангаас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр худалдан авсан 13*******.000 төгрөгийн үнэтэй церебролизин эм, “Света” ХХК-иас 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр худалдан авсан 2.000 төгрөгийн үнэтэй колдакмин эм, 2.500 төгрөгийн үнэтэй кетотифен эм, “Агар шим” ХХК-иас 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр худалдан авсан *******2.500 төгрөгийн үнэтэй актовегин эм, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр худалдан авсан 3.000 төгрөгийн үнэтэй наалт, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр худалдан авсан 2.000 төгрөгийн үнэтэй бент, “Эмийн бамбай” эмийн сангаас 2020 оны 01 дүгээр сарын 2*******-ний өдөр худалдан авсан 1.500 төгрөгийн үнэтэй смеф эм, “Монос-******* фм” эмийн сангаас 2020 оны 01 дүгээр сарын 2*******-ний өдөр худалдан авсан 1*******.*******50 төгрөгийн үнэтэй тамедин уусмал, уян боолт, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр худалдан авсан 2.500 төгрөгийн үнэтэй уян бент, 1*******.700 төгрөгийн үнэтэй цэрэнбрагвий үрэвслийн тан зэрэг нийт 2.*******32.2************** төгрөгийн баримтуудаар нотлогдсон болно.
Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намжилцэрэн зайлшгүй гарах бусад зардлаас “Номин ХМ 32”-н тойргоос 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр худалдан авсан 2.*******1******* төгрөгийн үнэтэй гадил, *******.6************** төгрөгийн үнэтэй улаан лооль, 6.*******79 төгрөгийн үнэтэй кагоми жүүс, “Мини маркет”-аас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр худалдан авсан 21.750 төгрөгийн үнэтэй ариун цэврийн цаас, салфетка, “Гэрэлт хад” дэлгүүрээс 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр худалдан авсан 2*******.270 төгрөгийн үнэтэй бээлий салфетка нойлын цаас, 3.000 төгрөгийн үнэтэй салфетка, “ЦММОБ” хүнсний дэлгүүрээс 2019 оны 02 дугаар сарын 31-ний өдөр худалдан авсан 9.000 төгрөгийн үнэтэй ариун цэврийн хэрэглэл, шатхууны зардал *******15.000 төгрөг нийт *******90.997 төгрөгийг зөвшөөрсөн тул шүүх зохигчдын маргаагүй үйл баримтыг диспозитив зарчимд нийцүүлэн үнэлэв.
Нэхэмжлэгч Х.Ж 2019 оны 6 сарын 2*******-ний өдрөөс өмнө “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д дэд станцын ээлжийн монтёроор ажилж орсон, сард 5*******6.2*******6 төгрөгийн цалин орлого олох байсан, гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдаж, сард тахир дутуугийн тэтгэвэр 17*******.000 төгрөгөөс өөр орлогогүй болсоноо “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн тодорхойлолтод “Хажмухаан овогтой Х.Ж нь ӨХТТ-ийн жижүүр монтёроор ажиллаж байх хугацаандаа /3*******3,90 цаг зэрэг/ 5*******6.2*******6 төгрөгийн цалинтай байсан болно” гэсэн, Х.Жын ӨХХТ-д ажилласан цагийн цалингийн дэлгэрэнгүйд “...7, *******, 9, ******* дугаар саруудад гарт олгох цалин 0.00” гэсэн, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2019 оны ******* дугаар сарын 30-ны өдрийн 5/67******* дугаар тушаалд “...Ажлаас чөлөөлөх хүсэлт гаргасан Өндөр хүчдэл түгээх төвийн Дэд станцын ээлжийн монтёр Х.Ж /303609/-ыг 2019 оны ******* дугаар сарын 2*******-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцалсугай...” гэсэн, 2017 оны 6 дугаар сарын 0*******-ний өдөр нээлгэсэн 1*******03390 дугаартай Х.Жын Нийгмийн даатгалын дэвтэр, Нийгмийн даатгалын шимтгэл төтөлтийн талаарх тодорхойлолт, ******* сарын ажилгүй байсан хугацааны цалинг тооцон гаргасан нь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2019/ШЦТ/321 дугаартай шийтгэх тогтоол болон шүүх хуралдааны тэмдэглэл, Улаанбаатар хот ******* дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны ******* дугаар сарын 31-ний өдрийн 0213*******91 дугаартай актаар 2019 оны ******* дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны ******* дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоосон, Тахир дутуугийн тэтгэвэр 17*******.000 төгрөг олгох дэвтрийн хуулбар зэрэг баримтаар нотолсон.
Иймд хариуцагч Н.А нэхэмжлэгч Х.Жын хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг (сарын цалин 5*******6.2*******6 төгрөг – ТД-ийн тэтгэвэр сард 17*******.000 төгрөг) х 2019 оны 11, 12 дугаар сар, 2020 оны 01 дүгээр сард = 1.116.*******5******* төгрөгөөр бууруулсан хэмжээгээр төлөх үүрэг хүлээж байна.
Иймээс шүүх бүрэлдэхүүн хариуцагч аас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахад гарсан зардал *******.0*******0.099 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Жэд олгож, нэхэмжлэлээс 590.606 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан хариуцагч аас 79.591,5******* төгрөг гаргуулж улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 11******* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1., 505 дугаар зүйлийн 505.1.-д заасныг баримтлан хариуцагч ******* аас эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахад гарсан зардал *******.0*******0.099 /дөрвөн сая дөчин мянга ерэн ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* Х.Жэд олгож, нэхэмжлэлээс 590.606 /таван зуун ерэн мянга зургаан зуун зургаа/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., *******1 дүгээр зүйлийн *******1.1.7.-д зааснаар нэхэмжлэгч Х.Ж улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч аас улсын тэмдэгтийн хураамж 79.591,5******* /далан есөн мянга таван зуун ерэн нэгэн төгрөг, тавин найман мөнгө/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.*******.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХБИЛЭГ
ШҮҮГЧИД Л.НАРАНГЭРЭЛ
З.ТҮВШИНТӨГС