Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/956

 

 

  2023           9            20                                        2023/ШЦТ/956      

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул,

улсын яллагч Г.Ууганбаатар,

хохирогч “...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б , түүний өмгөөлөгч Я.Баярсайхан,

шүүгдэгч Г.Г , Ц.С , тэдний өмгөөлөгч О.Баярбаясгалан, Н.Цэцэгмаа, Д.Эрдэнэцэцэг,

шинжээч С.Содномцог,

гэрч Ч.Д , Г.Б , С.Ц нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ц.С ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, мөн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан тус тус гэмт хэрэгт;

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт;

БНХАУ-ын иргэн Г.Г -ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, мөн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан тус тус гэмт хэрэгт;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1709011120141 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

 

Холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Ц.С  нь “...” ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмшигч, тухайн компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулж, санхүүгийн баримтад хоёрдугаар гарын үсэг зурахаар итгэмжлэгдэн томилогдож ажиллаж байхдаа Г.Г -тай бүлэглэн 2016 оны 8  дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн “ХААН” банкны салбар дээр тус компанийн “ХААН” банк дахь төгрөгийн ..., Ам.долларын ..., юанийн ... дугаартай харилцах данснуудаас гүйлгээ хийх баталгаат гарын үсэг зурах эрх, тамганы загварыг компанийн ерөнхий захирал БНХАУ-ын иргэн By Вэнжиан /Wu Wenjian/-ээс шилжүүлэн авахдаа Хамтран ажиллах 001 дугаартай гэрээний 9-р зүйлд зааснаар 1-р гарын үсгийг гэрээний А тал буюу компанийн гүйцэтгэх захирал Ч.Т , 2-р гарын үсгийг гэрээний Б тал буюу хувьцаа эзэмшигч Ц.С  зурж зарлагын гүйлгээ хийж байх мэдүүлгийг гаргахдаа Г.Г нь худал орчуулга хийн зарлага гаргахдаа нэг гарын үсэг зурж гаргахаар мэдүүлж, улмаар 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд “...” ХХК-ийн дээрх данснуудаас 296,385,512.49 төгрөгийн, 116,081.28 ам.доллар буюу 279,961,348.66 төгрөг /ханш 2,411.77/, нийт 576,346,861.15 төгрөгийг өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан,

Мөн Ц.С  нь Г.Г тай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд “...” ХХК-иас хувийн дансаараа болон бэлнээр авсан 355,117,936.76 төгрөг, 509,150.000 ам.доллараас /нийт 1,583,070,632.26 төгрөг/ 350,000.0 ам.доллар /төгрөгөөр 844,119,500.0/-ыг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “Шидэ Сименс” ХХК-ийн “ХААН” банкны ...тоот дансанд “С ээс зээлд” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлж, “Шидэ Сименс” ХХК-ийн “ХААН” банкны ...тоот дансанд орсон 350,000.0 ам.долларыг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “ERENH ОТ TANII ELETRONIC COMMERCE” гэсэн утгатай 2 удаагийн гадаад гүйлгээгээр 291,886.36 ам.доллар /долларын ханш 2,414,84 төгрөгөөр -704,858,857.58/ гадаад улсад шилжүүлсэн, 47,145.56 ам.долларыг /113,848,984.11 төгрөг/ угсралтын төлбөрт шилжүүлсэн, 2017 оны 6 дугаар сарын 08-наас 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 10,919.41 ам.доллар /25,924,042.01 төгрөг/-ыг Хоу Жин Хинг /HOU JINXING е59133641/ нэрээр 3 удаагийн гүйлгээрээр бэлнээр гаргасан,

-“Шидэ Сименс” ХХК-ийн “ХААН” банкны юанийн 5079159203 тоот данснаас 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “Зээлийн буцаалт” нэрээр 2,300,000 юанийг Ц.С ийн “ХААН” банкны юанийн ...тоот дансанд шилжүүлж, Ц.С  нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр уг 2,300,000 юанийг өөрийн эзэмшлийн “Чингис Хаан” банкны ...тоот юанийн дансаар дамжуулан тухайн өдрөө “payment for steel Grinding Ball 65 mm for .../Ц С ээс 65мм ган бөмбөлөгийн төлбөр/ гэсэн утгатай гадаад гүйлгээ хийж, 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 4 cap 6 хоногийн хугацаанд өөр компанийн үйл ажиллагаанд эргэлтэд оруулсан. Түүнчлэн:

-2017 оны 9 дүгээр сарын 04-нд “Их хуурч” ХХК-иас иргэн Цоглогт зээл 9,000,000.0 төгрөг,

-2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 265,000.0 төгрөгийг “Их хуурч” ХХК-ийн  нэрийн өмнөөс аж ахуйн нэгжийн орлогын албан татварт төлсөн,

-2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Д.Н д данс руу аудитын төлбөр нэрээр 3,000,000.0 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 6,500,000.0 төгрөгийг Г.Г аас гэж,

-2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр иргэн Ц.Б д аудитын төлбөр 800,000.0 төгрөг,

-2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Д.Д  ид “...” түрээсийн төлбөр, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тийзний зардалд Эйртикетэд 7,838,500,

-2016 оноос 2017 оны хооронд 90,739,000.0 төгрөгийг иргэн Ч.Д , Т.Б , Г.Г , Л.Б , Ц.С  нарт цалин нэрээр гаргаж, нийт 121,142,500 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж эзэмшиж, ашиглан, захиран зарцуулсан, хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн,

Мөн шүүгдэгч Ц.С  нь Г.Г -тай бүлэглэн “Их хуурч ББСБ” ХХК /Алтан гэрэгэ ББСБ ХХК/-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх зорилгоор Санхүүгийн баримт хуурамчаар бүрдүүлсэн буюу “...” ХХК-ийн 2016 оны санхүүгийн баримтуудыг хуурамчаар бүрдүүлэн, Жералд аудитаар ХХК-аар тайлан гаргуулсан,

-“...” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын протокол хуурамчаар үйлдсэн,

-Өмнөговь аймгийн Ханбогд суманд бүртгэлтэй “...” ХХК-ийн гэрчилгээ, дүрмийг хуурамчаар бүрдүүлж, /Ц овогтой С э 50%, Г.Г 50% хувьцаа эзэмшигчтэй мэтээр/ ноогдол ашиг хуваарилах тогтоол хуурамчаар үйлдэж 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 325,000.0 ам.долларыг “...” ХХК-аас ноогдол ашиг хуваарилав гэсэн утгатай нөхөр Г.Г -ын Төрийн банкны ...дугаартай ам.долларын дансанд шилжүүлсэн баримтыг санхүүгийн зохицуулах хороонд гаргаж өгч санхүүгийн баримт хуурамчаар бүрдүүлсэн;

 

2. Шүүгдэгч “...” ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмшигч Г.Г  нь тухайн компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан  явуулж, санхүүгийн  баримтанд  хоёрдугаар гарын  үсэг  зурахаар итгэмжлэгдэн томилогдож ажиллаж байсан Ц.С тэй бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн “ХААН” банкны салбар дээр тус компаний “ХААН”  банк  дахь   төгрөгийн ..., ам.долларын   ...,   юанийн ...дугаартай харилцах данснуудаас гүйлгээ хийх баталгаат гарын үсэг зурах эрх, тамганы загварыг компанийн ерөнхий захирал БНХАУ-ын иргэн By Вэнжиан /Wu Wenjian/-ээc шилжүүлэн авахдаа Хамтран ажиллах 001 дугаартай гэрээний 9-р зүйлд зааснаар 1-р гарын үсгийг гэрээний А тал буюу компанийн гүйцэтгэх захирал Ч.Т , 2-р гарын үсгийг гэрээний Б тал буюу хувьцаа эзэмшигч Ц.С  зурж зарлагын гүйлгээ хийж байх мэдүүлгийг гаргахдаа Г.Г нь худал орчуулга хийн зарлага гаргахдаа нэг гарын үсэг зурж гаргахаар мэдүүлж, улмаар 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд “...” ХХК-ийн дээрх данснуудаас 296,385,512.49 төгрөгийн, 116,081.28 ам.доллар буюу 279,961,348.66 төгрөг /ханш 2,411.77/, нийт 576,346,861.15 төгрөгийг өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон,

Мөн Г.Г  нь Ц.С тэй бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд “...” ХХК-иас хувийн дансаараа болон бэлнээр авсан 355,117,936.76 төгрөг, 509,150.00 ам.доллараас /нийт 1,583,070,632.26 төгрөг/,

-350,000.0 ам.доллар /төгрөгөөр 844,119,500.0/-ыг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “Шидэ Сименс” ХХК-ийн “ХААН” банкны ...тоот дансанд “С ээс зээлд” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлж, “Шидэ Сименс” ХХК-ийн “ХААН” банкны ...тоот дансанд орсон 350,000 ам.долларыг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “ERENH ОТ TANII ELETRONIC COMMERСЕ” гэсэн утгатай 2 удаагийн гадаад гүйлгээгээр 291,886.36 ам.доллар /долларын ханш 2,414,84 төгрөгөөр -704,858,857.58/ гадаад улсад шилжүүлсэн,

-47,145.56 ам.долларыг /113,848,984.11 төгрөг/ угсралтын төлбөрт шилжүүлсэн,

-2017 оны 6 дугаар сарын 08-наас 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 10,919.41 ам доллар /25,924,042.01 төгрөг/-ийг Хоу Жин Хинг /HOU JINXING е59133641/ нэрээр 3 удаагийн гүйлгээгээр бэлнээр гаргасан,

-“Шидэ Сименс” ХХК-ийн “ХААН” банкны юанийн 5079159203 тоот данснаас 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “Зээлийн буцаалт” нэрээр 2,300,000 юанийг Ц.С ийн “ХААН” банкны юанийн ...тоот дансанд шилжүүлж, Ц.С  нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр уг 2,300,000 юанийг өөрийн эзэмшлийн “Чингис Хаан” банкны ...тоот юанийн дансаар дамжуулан тухайн өдрөө “payment for steel Grinding Ball 65 mm for Suvd-Erdene Tsolmon/ Ц С ээс 65мм ган бөмбөлөгийн төлбөр/ гэсэн утгатай гадаад гүйлгээ хийж, 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 4 cap 6 хоногийн хугацаанд өөр компанийн үйл ажиллагаанд эргэлтэд оруулсан. Түүнчлэн:

-2017 оны 9 дүгээр сарын 04-нд “Их хуурч” ХХК-иас иргэн Цоглогт зээл 9,000,000 төгрөг,

-2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 265.000 төгрөгийг “Их хуурч” ХХК-ийн нэрийн өмнөөс аж ахуйн нэгжийн орлогын албан татварт төлсөн,

-2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Д.Н д данс руу аудитын төлбөр нэрээр 3,000,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 6,500,000 төгрөгийг Г.Г аас гэж,

-2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр иргэн Ц.Б д аудитын төлбөр 800,000 төгрөг,

-2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Д.Д  ид “...” түрээсийн төлбөр, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тийзний зардалд Эйртикетэд 7,838,500 төгрөг,

-2016 оноос 2017 оны хооронд 90,739,000.0 төгрөгийг иргэн Ч.Д , Т.Б , Г.Г , Л.Б , Ц.С  нарт цалин нэрээр гаргаж, нийт 121,142,500 төгрөгийг тус хэргийн хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж эзэмшиж, ашиглан, захиран зарцуулсан, хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн,

Мөн шүүгдэгч Г.Г  нь Ц.С тэй бүлэглэн “Их хуурч ББСБ” ХХК /Алтан гэрэгэ ББСБ ХХК/-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх зорилгоор Санхүүгийн баримт хуурамчаар бүрдүүлсэн буюу:

-“...” ХХК-ийн 2016 оны санхүүгийн баримтуудыг хуурамчаар бүрдүүлэн, Жералд аудитаар ХХК-иар тайлан гаргуулсан,

-“...” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын протокол хуурамчаар үйлдсэн,

-Өмнөговь аймгийн Ханбогд суманд бүртгэлтэй “...” ХХК-ийн гэрчилгээ, дүрмийг хуурамчаар бүрдүүлж, /Ц овогтой С э 50%, Г.Г 50% хувьцаа эзэмшигчтэй мэтээр/ ноогдол ашиг хуваарилах тогтоол хуурамчаар үйлдэж 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 325,000 ам.долларыг “...” ХХК-аас ноогдол ашиг хуваарилав гэсэн утгатай нөхөр Г.Г -ын Төрийн банкны ...дугаартай ам.долларын дансанд шилжүүлсэн баримтыг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Засгийн газрын 4 дүгээр байранд байрлах Санхүүгийн зохицуулах хороонд гаргаж өгч санхүүгийн баримт хуурамчаар бүрдүүлсэн буюу хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэж, ашигласан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...Шүүгдэгч Ц.С  нь “...” ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмшигч, тухайн компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулж, санхүүгийн баримтад хоёрдугаар гарын үсэг зурахаар итгэмжлэгдэн томилогдон ажиллаж байхдаа Г.Г -тай бүлэглэн 2016 оны 8  дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн “ХААН” банкны салбар дээр тус компанийн “ХААН” банк дахь төгрөгийн ..., Ам.долларын ..., юанийн ... дугаартай харилцах данснуудаас гүйлгээ хийх баталгаат гарын үсэг зурах эрх, тамганы загварыг компанийн ерөнхий захирал БНХАУ-ын иргэн By Вэнжиан /Wu Wenjian/-ээс шилжүүлэн авахдаа Хамтран ажиллах 001 дугаартай гэрээний 9-р зүйлд зааснаар 1-р гарын үсгийг гэрээний А тал буюу компанийн гүйцэтгэх захирал Ч.Т , 2-р гарын үсгийг гэрээний Б тал буюу хувьцаа эзэмшигч Ц.С  зурж зарлагын гүйлгээ хийж байх мэдүүлгийг гаргахдаа Г.Г нь худал орчуулга хийн зарлага гаргахдаа нэг гарын үсэг зурж гаргахаар мэдүүлж, улмаар 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд “...” ХХК-ийн дээрх данснуудаас 296,385,512.49 төгрөгийн, 116,081.28 ам.доллар буюу 279,961,348.66 төгрөг /ханш 2,411.77/, нийт 576,346,861.15 төгрөгийг өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан,

Мөн Ц.С  нь Г.Г тай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд “...” ХХК-иас хувийн дансаараа болон бэлнээр авсан 355,117,936.76 төгрөг, 509,150.000 ам.доллараас /нийт 1,583,070,632.26 төгрөг/ 350,000.0 ам.доллар /төгрөгөөр 844,119,500.0/-ыг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “Шидэ Сименс” ХХК-ийн “ХААН” банкны ...тоот дансанд “С ээс зээлд” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлж, “Шидэ Сименс” ХХК-ийн “ХААН” банкны ...тоот дансанд орсон 350,000.0 ам.долларыг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “ERENH ОТ TANII ELETRONIC COMMERCE” гэсэн утгатай 2 удаагийн гадаад гүйлгээгээр 291,886.36 ам.доллар /долларын ханш 2,414,84 төгрөгөөр -704,858,857.58/ гадаад улсад шилжүүлсэн, 47,145.56 ам.долларыг /113,848,984.11 төгрөг/ угсралтын төлбөрт шилжүүлсэн, 2017 оны 6 дугаар сарын 08-наас 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 10,919.41 ам.доллар /25,924,042.01 төгрөг/-ыг Хоу Жин Хинг /HOU JINXING е59133641/ нэрээр 3 удаагийн гүйлгээрээр бэлнээр гаргасан,

-“Шидэ Сименс” ХХК-ийн “ХААН” банкны юанийн 5079159203 тоот данснаас 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “Зээлийн буцаалт” нэрээр 2,300,000 юанийг Ц.С ийн “ХААН” банкны юанийн ...тоот дансанд шилжүүлж, Ц.С  нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр уг 2,300,000 юанийг өөрийн эзэмшлийн “Чингис Хаан” банкны ...тоот юанийн дансаар дамжуулан тухайн өдрөө “payment for steel Grinding Ball 65 mm for .../Ц С ээс 65мм ган бөмбөлөгийн төлбөр/ гэсэн утгатай гадаад гүйлгээ хийж, 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 4 cap 6 хоногийн хугацаанд өөр компанийн үйл ажиллагаанд эргэлтэд оруулсан. Түүнчлэн:

-2017 оны 9 дүгээр сарын 04-нд “Их хуурч” ХХК-иас иргэн Цоглогт зээл 9,000,000.0 төгрөг,

-2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 265,000.0 төгрөгийг “Их хуурч” ХХК-ийн  нэрийн өмнөөс аж ахуйн нэгжийн орлогын албан татварт төлсөн,

-2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Д.Н д данс руу аудитын төлбөр нэрээр 3,000,000.0 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 6,500,000.0 төгрөгийг Г.Г аас гэж,

-2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр иргэн Ц.Б д аудитын төлбөр 800,000.0 төгрөг,

-2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Д.Д  ид “...” түрээсийн төлбөр, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тийзний зардалд Эйртикетэд 7,838,500,

-2016 оноос 2017 оны хооронд 90,739,000.0 төгрөгийг иргэн Ч.Д , Т.Б , Г.Г , Л.Б , Ц.С  нарт цалин нэрээр гаргаж, нийт 121,142,500 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж эзэмшиж, ашиглан, захиран зарцуулсан, хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн,

Мөн шүүгдэгч Ц.С  нь Г.Г -тай бүлэглэн “Их хуурч ББСБ” ХХК /Алтан гэрэгэ ББСБ ХХК/-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх зорилгоор Санхүүгийн баримт хуурамчаар бүрдүүлсэн буюу “...” ХХК-ийн 2016 оны санхүүгийн баримтуудыг хуурамчаар бүрдүүлэн, Жералд аудитаар ХХК-аар тайлан гаргуулсан,

-“...” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын протокол хуурамчаар үйлдсэн,

-Өмнөговь аймгийн Ханбогд суманд бүртгэлтэй “...” ХХК-ийн гэрчилгээ, дүрмийг хуурамчаар бүрдүүлж, /Ц овогтой С э 50%, Г.Г 50% хувьцаа эзэмшигчтэй мэтээр/ ноогдол ашиг хуваарилах тогтоол хуурамчаар үйлдэж 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 325,000.0 ам.долларыг “...” ХХК-аас ноогдол ашиг хуваарилав гэсэн утгатай нөхөр Г.Г -ын Төрийн банкны ...дугаартай ам.долларын дансанд шилжүүлсэн баримтыг санхүүгийн зохицуулах хороонд гаргаж өгч санхүүгийн баримт хуурамчаар бүрдүүлсэн;

 

2. Шүүгдэгч “...” ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмшигч Г.Г  нь тухайн компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан  явуулж, санхүүгийн  баримтанд  хоёрдугаар гарын  үсэг  зурахаар итгэмжлэгдэн томилогдож ажиллаж байсан Ц.С тэй бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн “ХААН” банкны салбар дээр тус компаний “ХААН”  банк  дахь   төгрөгийн ..., ам.долларын   ...,   юанийн ...дугаартай харилцах данснуудаас гүйлгээ хийх баталгаат гарын үсэг зурах эрх, тамганы загварыг компанийн ерөнхий захирал БНХАУ-ын иргэн By Вэнжиан /Wu Wenjian/-ээc шилжүүлэн авахдаа Хамтран ажиллах 001 дугаартай гэрээний 9-р зүйлд зааснаар 1-р гарын үсгийг гэрээний А тал буюу компанийн гүйцэтгэх захирал Ч.Т , 2-р гарын үсгийг гэрээний Б тал буюу хувьцаа эзэмшигч Ц.С  зурж зарлагын гүйлгээ хийж байх мэдүүлгийг гаргахдаа Г.Г нь худал орчуулга хийн зарлага гаргахдаа нэг гарын үсэг зурж гаргахаар мэдүүлж, улмаар 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд “...” ХХК-ийн дээрх данснуудаас 296,385,512.49 төгрөгийн, 116,081.28 ам.доллар буюу 279,961,348.66 төгрөг /ханш 2,411.77/, нийт 576,346,861.15 төгрөгийг өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон,

Мөн Г.Г  нь Ц.С тэй бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд “...” ХХК-иас хувийн дансаараа болон бэлнээр авсан 355,117,936.76 төгрөг, 509,150.00 ам.доллараас /нийт 1,583,070,632.26 төгрөг/,

-350,000.0 ам.доллар /төгрөгөөр 844,119,500.0/-ыг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “Шидэ Сименс” ХХК-ийн “ХААН” банкны ...тоот дансанд “С ээс зээлд” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлж, “Шидэ Сименс” ХХК-ийн “ХААН” банкны ...тоот дансанд орсон 350,000 ам.долларыг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “ERENH ОТ TANII ELETRONIC COMMERСЕ” гэсэн утгатай 2 удаагийн гадаад гүйлгээгээр 291,886.36 ам.доллар /долларын ханш 2,414,84 төгрөгөөр -704,858,857.58/ гадаад улсад шилжүүлсэн,

-47,145.56 ам.долларыг /113,848,984.11 төгрөг/ угсралтын төлбөрт шилжүүлсэн,

-2017 оны 6 дугаар сарын 08-наас 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 10,919.41 ам доллар /25,924,042.01 төгрөг/-ийг Хоу Жин Хинг /HOU JINXING е59133641/ нэрээр 3 удаагийн гүйлгээгээр бэлнээр гаргасан,

-“Шидэ Сименс” ХХК-ийн “ХААН” банкны юанийн 5079159203 тоот данснаас 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “Зээлийн буцаалт” нэрээр 2,300,000 юанийг Ц.С ийн “ХААН” банкны юанийн ...тоот дансанд шилжүүлж, Ц.С  нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр уг 2,300,000 юанийг өөрийн эзэмшлийн “Чингис Хаан” банкны ...тоот юанийн дансаар дамжуулан тухайн өдрөө “payment for steel Grinding Ball 65 mm for Suvd-Erdene Tsolmon/ Ц С ээс 65мм ган бөмбөлөгийн төлбөр/ гэсэн утгатай гадаад гүйлгээ хийж, 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 4 cap 6 хоногийн хугацаанд өөр компанийн үйл ажиллагаанд эргэлтэд оруулсан. Түүнчлэн:

-2017 оны 9 дүгээр сарын 04-нд “Их хуурч” ХХК-иас иргэн Цоглогт зээл 9,000,000 төгрөг,

-2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 265.000 төгрөгийг “Их хуурч” ХХК-ийн нэрийн өмнөөс аж ахуйн нэгжийн орлогын албан татварт төлсөн,

-2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Д.Н д данс руу аудитын төлбөр нэрээр 3,000,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 6,500,000 төгрөгийг Г.Г аас гэж,

-2017 оны 3 дугаар сарын 02-ны өдөр иргэн Ц.Б д аудитын төлбөр 800,000 төгрөг,

-2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Д.Д  ид “...” түрээсийн төлбөр, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тийзний зардалд Эйртикетэд 7,838,500 төгрөг,

-2016 оноос 2017 оны хооронд 90,739,000.0 төгрөгийг иргэн Ч.Д , Т.Б , Г.Г , Л.Б , Ц.С  нарт цалин нэрээр гаргаж, нийт 121,142,500 төгрөгийг тус хэргийн хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж эзэмшиж, ашиглан, захиран зарцуулсан, хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн,

Мөн шүүгдэгч Г.Г  нь Ц.С тэй бүлэглэн “Их хуурч ББСБ” ХХК /Алтан гэрэгэ ББСБ ХХК/-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх зорилгоор Санхүүгийн баримт хуурамчаар бүрдүүлсэн буюу:

-“...” ХХК-ийн 2016 оны санхүүгийн баримтуудыг хуурамчаар бүрдүүлэн, Жералд аудитаар ХХК-иар тайлан гаргуулсан,

-“...” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын протокол хуурамчаар үйлдсэн,

-Өмнөговь аймгийн Ханбогд суманд бүртгэлтэй “...” ХХК-ийн гэрчилгээ, дүрмийг хуурамчаар бүрдүүлж, /Ц овогтой С э 50%, Г.Г 50% хувьцаа эзэмшигчтэй мэтээр/ ноогдол ашиг хуваарилах тогтоол хуурамчаар үйлдэж 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 325,000 ам.долларыг “...” ХХК-аас ноогдол ашиг хуваарилав гэсэн утгатай нөхөр Г.Г -ын Төрийн банкны ...дугаартай ам.долларын дансанд шилжүүлсэн баримтыг Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Засгийн газрын 4 дүгээр байранд байрлах Санхүүгийн зохицуулах хороонд гаргаж өгч санхүүгийн баримт хуурамчаар бүрдүүлсэн буюу хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэж, ашигласан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Нотлох баримтын талаар:

Талуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 86 дугаартай:

 “...1. Шинжээч нарыг өөр өөр баримт материалд үндэслэж шинжээчийн дүгнэлт гаргасан гэж үзэхээргүй байна.

2. Координат аудит ХХК болон шинжэээч Б.Цэрэндэжид нарын дүгнэлтэд ... ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримтын талаар тусгаагүй байна. ШШҮХ-ийн шинжээч Ж.Бадамсүрэн нь 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 148 дугаартай нэмэлт шинжилгээ хийсэн дүгнэлтдээ 7 дугаар хавтаст хэргийн 159-250-р хуудас, 8 дугаар хавтаст хэргийн 1-97 дугаар хуудаснуудын баримтууд нь фото зураг болон канондсан байдалтайгаар авагдсан байна. Мөн гараар бичсэн хүсэлтүүд, тооцооллууд байна. Эдгээр материалууд эдийн засгийн шинжилгээний нотлох баримтын түвшинд авч үзэх шинжилгээний шаардлагыг хангасан баримтууд болж чадахгүй. Учир нь баримтууд эх хувиараа, баримтын хүчин төгөлдөр байх шаардлагыг хангасан, холбогдох дэмжих баримтууд тооцооллоор батлагдах, ... ХХК-ийн ерөнхий журнал, санхүүгийн анхан шатны баримтууд, санхүүгийн болон татварын тайлангууд, НДШ-ийн тайлангууд, НӨАТ-ын тайлангууд, цалин суутгалын тайлангууд, кассын тайлангууд, харилцахын тайлангууд гэсэн нягтлан бодох бүртгэлээр хөтлөгдсөн байх ёстой гэж дүгнэсэн байна. Өмнөх шинжээчдийн дүгнэлтээр тогтоосон зөрчлийн дүнг хүснэгтээр харууллаа. Дахин шинжилгээгээр хэргийн хавтаст авагдсан ... ХХК-ийн телбөр тооцоонд хамаарах эх хувь санхүүгийн анхан шатны баримт, бусад дэмжих баримтуудыг үндэслэн Ц.С ийн хувийн харилцах дансандаа шилжүүлэн авсан мөнгөнөөс холбогдох дүнг хасаж тооцсон болно.

3. Шинжилгээ хийх тогтоолын дагуу ирүүлсэн 2 хавтас хэргийн материалд авагдсан санхүүгийн баримтад үндэслэн дахин шинжилгээ хийж дүгнэлт гаргасан болно.

4. ... ХХК-ийн харилцах дансанд 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд компанийн дүрмийн санд 407,638,000.00 төгрөг, 99,989.00 ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж, 407,637,000.00 төгрөг, 100,000.00 ам долларыг буцаасан гүйлгээ хийгдсэн байна.

5. С.Ц аас ... ХХК-ийн харилцах дансуудад мөнгө шилжүүлсэн гүйлгээ байхгүй байна.

6. ... ХХК нь Хаан банкны ... тоот ам.долларын харилцах данснаасаа 411,514.82 ам.долларыг Хаан банкны ... тоот төгрэгийн харилцах дансандаа 983,315,240.00 төгрөгөөр,

Хаан банкны ... тоот төгрөгийн харилцах данснаасаа 7,901,457,663.95 төгрөгийг Хаан банкны ... тоот ам.долларын харилцах дансандаа 3,233,251.53 ам.доллароор,

Хаан банкны ... тоот төгрөгийн харилцах данснаасаа 16,463,931.13 төгрөгийг Хаан банкны ...тоот төгрөгийн харилцах дансандаа тус тус данс хоорондын гүйлгээ хийж орлогын гүйлгээг нэмэгдүүлсэн байна.

7. ... ХХК нь 2017 онд БНХАУ-ын Шандунь Ираета ХХК-д нийт 2,988,044.72 ам.доллар шилжүүлсзн байна. Шандунь Ираета ХХК-д 2017 оны 9 дүгэзр сарын 17-ны өдөр шилжүүлсэн 2,300,000.00 юаны гүйлгээг Монгол банкны тухайн өдрийн ханшаар ам.долларт шилжүүлэн тооцов. /2,468.25 ам.доллар, 374.83 юань/

 Тооцоолол: 2,468.25/374.83=6.58498 2,300,000.00/6.58498=349,279.72

8. ... ХХК-ийн ган бөмбөлгийг оруулж ирэхдээ гаальд мэдүүлсэн үнэ болон Оюутолгой ХХК-иас авсан үнэ, Шандунь Ираета ХХК-д шилжүүлсэн төлбөрийн товчоог хүснэгтээр харуулав. Хүснэгт №9

9. ... ХХК нь БНХАУ-ын НМR лимитед компаниас 397,360.00 ам.долларын зээл аваад буцааж нийт 130,000.00 ам.доллар төлсөн байна. Мөн уг компани нь Ц.С ийн Хаан банкны ... тоот харилцах дансанд 2016.06.30-ны өдөр 99,965.00 ам.долларын зээл олгосон байна. Ц.С ийн уг харилцах данснаас зээлийн төлөлт хийгдээгүй байна.

10. Шинжилгээнд ирүүлсэн хэргийн хавтас №02-т авагдсан Гаалийн ерөнхий газрын мэдээллийн сангийн мэдээлэл болон ... ХХК-ийн Хаан банкны ... тоот харилцах дансны хуулгаар ган бөмбөлгийн импортийн гааль, НӨАТ-ын татварт нийт 1,126,126,061.00 төгрөг, гаалийн хураамжинд 586,000.00 төгрөг тус тус шилжүүлсэн байна. ... XXК нь Хаан банкны ... тоот төгрөгийн харилцах данснаасаа Уужим Од ХХК-ийн ... тоот харилцах дансанд 123,303,000.00 төгрөгийг тээврийн зардалд шилжүүлсэн байна. Гүйлгээний дэлгэрэнгүйг хүснэгтээр харуулав. Хүснэгт №13.

Дээрх гаалийн татвар, хураамж болон тээврийн зардлаас Ц.С ийн харилцах дансаар дамжуулан төлсөн гүйлгээ байхгүй байна.

11. Шинжилгээнд ирүүлсэн баримтаар Ц.С ийн хувийн харилцах данснаасаа болон бэлнээр төлсөн 52,466,146.30 төгрөг, 393,044.72 ам.долларын гүйлгээ нь ... ХХК-д хамаарах төлбөр тооцоо байна. Товчоог хүснэгтээр харуулав. Хүснэгт №14.

... ХХК-ийн харилцах дансны хуулгаар 2017 огы 5 дугаар сарыг хүртэлх хугацаанд цалин олгосон гүйлгээ хийгдээгүй бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Ц.С ийн Хаан банкны ... тоот дансанд цалин гэсэн гүйлгээний утгатай 47,147,000.00 төгрөгийн шилжүүлэг хийгдсэн байна. Дахин шинжилгээгээр Ц.С эс 2017 оны 5 дугаар сараас 9 дүгээр сарын хугацаанд ажилчдад шилжүүлсэн 44,831,000.00 төгрөгөөс Нийгмийн даатгалд тайлагнасан цалингийн дүнгээр олговол зохих 33,901,520.00 төгрөгийг ... ХХК-ийн цалингийн өглөг гэж тооцсон бөгөөд гарт олгох дүнгээс илүү шилжүүлсэн 20,862,480.00 төгрөгийг мөрдөн байцаалтаар тогтоохоор тооцов. Ц.С ийн байгууллагын регистрээр НӨАТ авсан гүйлгээнүүдэд нь санхүүгийн анхан шатны баримтгүй, НӨАТ-ын тайлангийн мэдээг тулган шалгах нягтлан бодох бүртгэлийн журнал тайлангүй тул шинжилгээгээр ... ХХК-ийн үйл ажиллагааны төлбөрүүд болохыг тогтоох боломжгүй байна. Мөн ... ХХК-ийн үйл ажиллагааны зардлын төсөв, хувьцаа эзэмшигчдэд олгосон удирдлагын зардлын лимит, Ц.С д компанийн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх олгосон зэрэг ... ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, шийдвэр байхгүй байна.

12. ... ХХК-ийн харилцах дансны хуулгаар дээрх нэр бүхий иргэдээс зөвхөн Ч.Т  нь компанийн Хаан банкны ... тоот харилцах данснаас бэлнээр 38,674,000.00 төгрөгийг, өөрийн харилцах дансандаа 17,500,000.00 төгрөгийг, Ц.С эс 5,500,000.00 төгрөгийг, нийт 61,674,000.00 төгрөгийг авсан гүйлгээ хийгдсэн байна.

13. ... ХХК-ийн Хаан банкны ... тоот харилцах данснаас 2017.04.17-ны өдөр Г т гэсэн гүйлгээний утгатайгаар 16,000,000.00 төгрөпрйг Ц.С ийн ... тоот харилцах дансанд шилжүүлсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтаар Г.Г т шилжүүлсэн өөр гүйлгээ байхгүй байна. Төрийн банкны ...тоот Г  Гун нэртэй ам.долларын дансанд 2017.03.03-ны өдөр 325,000.00 ам.доллар ... ХХК-иас ноогдол ашиг хувиарлав гэсэн гүйлгээний утгатайгаар бэлнээр тушаагдсан байна. Энэ өдрүүдэд ... ХХК-ийн харилцах дансанд ийм хэмжээнии мөнгө байхгүй байна.

14. ... ХХК-ийн Хаан банкны ... тоот харилцах данснаас 2017.04.14-ний өдөр тийзний үнэ гэсэн гүйлгээний утгатайгаар 6,434,900.00 төгрөгийг Хаан банкны ... тоот Г.Г нэртэй дансанд шилжүүлсэн байна. Хэргийн хавтас №7-ийн хуудас 166-д Голомт банкны 2017.03.30-ны өдрийн Эйртикет ХХК-ийн Голомт банкны ... тоот дансанд ... ХХК-иас тикет төлбөр ... гэсэн гүйлгээний утгатай 6,934,900.00 төгрөгийн төлбөр тушаасан орлогын мэдүүлгийн баримтын хуулбар авагдсан байна. Энэхүү төлбөрийн баримтыг дээрх гүйлгээтэй холбоотой баримт гэдгийг тогтоох боломжгүй байна.

15. Ц.С  өөрийн Хаан банкны ... тоот ам.долларын данснаас 2016.11.24-ний өдөр 13,300.00 ам.долларын ... ХХК-ийн Хаан банкны ... тоот ам.долларын дансанд шилжүүлсэн байна. ... ХХК нь 2016.11.24-ний өдөр 13,300.00 ам.долларыг Хаан банкны ... тоот төгрөгийн дансандаа төгрөгт хөрвүүлэн 32,585,000.00 төгрөгөөр данс хоорондын гүйлгээ хийсэн бөгөөд уг данснаас 2016.11.24-ний өдрөө 32,500,000.00 төгрөгийг ... ХХК тендер гэсэн гүйлгээний утгатайгаар зарлагын гүйлгээ хийж, энэ нь 2017.01.04-ний өдөр уг дансанд тендер цуцлав гэсэн гүйлгээний утгатайгаар буцаж орж ирсэн байна. ... ХХК-ийн Хаан банкны ... тоот харилцах данснаас 2017.01.09-ний өдөр 32,500,000 төгрөгийг Ц.С ийн Хаан банкны ... тоот дансанд баталгааны буцаалт гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн байна. Ц.С ийн ... ХХК-ийн харилцах дансанд тушаасан 13,300.00 ам.долларыг тухайн өдрийн Монгол банкны албан ханшаар төгрөгт шилжүүлэн тооцвол 213,478.00 төгрөг дутуу авсан байна.

16. Ц.С  нь Хаан банкны ... тоот харилцах данснаасаа ... ХХК-ийн Хаан банкны ... тоот харилцах дансанд 2016.04.04 өдөр 8,300,000 төгрөг хөрөнгө оруулалтын төлбөр гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлж, мөн өдрөө өөрийн харилцах дансандаа 8,299,000.00 төгрөгөөр буцаан авсан байна.

17. 32,500,000.00 төгрөг нь 2017.01.09-ний өдөр ... ХХК-ийн Хаан банкны ... тоот харилцах данснаас Ц.С ийн Хаан банкны ... тоот дансанд Баталгааны буцаалт гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн гүйлгээ, 8,300,000 төгрөг нь Ц.С ийн хувийн ... тоот харилцах данснаас ... ХХК-ийн Хаан банкны ... тоот харилцах дансанд 2016.04.04-ний өдөр тушаагдсан болох нь харилцагч талуудын банкны хуулгаар тус тус хийгдсэн гүйлгээ байна.

18. ... ХХК-ийн харилцах дансанд орсон мөнгөнөөс хувьцаа эзэмшигч Ц.С  355,117,936.79 төгрөг, 509,150.00 ам.доллар, хувьцаа эзэмшигч Г.Г ын авсан 6,434,900.00 төгрөг, гүйцэтгэх захирал Chen Тао 56,174,000.00 төгрөг, нийт 417,726,836.79 төгрөг, 509,150.00 ам.долларыг бэлнээр болон хувийн харилцах дансандаа авсан байна. Гүйлгээний дэлгэрэнгүй жагсаалтыг хавсралтаар харуулав. Хавсралт №03.

Хувьцаа эзэмшигч Ц.С  20,000.00 төгрөг, 24.00 ам.долларыг компанийн харилцах дансанд, 5,500,000.00 төгрөгийг Chen Тао-ийн харилцах дансанд тус тус тушаасан байна.

Дахин шинжилгээгээр Ц.С ийн тушаагдаагүй үлдэгдэл тооцооноос ... ХХК-д хамаарах төлбөр тооцоо болон мөрдөн байцаалтаар тогтоох гүйлгээний дүнг хасаж тооцвол Ц.С эс нийт 237,037,590.49 төгрөг, 6,081.28 ам.доллар дутуу байна. Хувьцаа эзэмшигч Г.Г ын авсан 6,434,900.00 төгрөг нь ... ХХК-ийн харилцах дансанд буцааж тушаагдаагүй байна. Гүйцэтгэх захирал Сhen Тао авсан 56,174,000.00 төгрөгөөсөө компаний харилцах дансанд буцааж тушаасан гүйлгээ байхгүй. Ц.С эс авсан 5,500,000.00 төгрөг, зочид буудлын төлбөрт төлсөн 6,903,725.00 төгрөгийг ... ХХК-ийн зардалд хамаарах төлбөр эсэхийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна.

19. Шинжилгээнд ирүүлсэн баримтад ... ХХК-ийн үйл ажиллагааны ашиг, алдагдлыг тооцсон эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт байхгүй байна. Хэргийн хавтаст хэргийн №3-т авагдсан Сангийн яамны И-баланс системээс гарган ирүүлсэн ... ХХК-ийн санхүүгийн тайлангаар ... ХХК нь 2016 онд 16,798.3 мянган төгрөгийн ашигтай, 2017 онд 180,844.7 мянган төгрөгийн алдагдалтайгаар тайлагнасан байна.

20. Ц.С ийн 237,037,590.49 төгрөг, 6,081.28 ам.доллар,

Хувьцаа эзэмшигч Г.Г ын 6,434,900.00 төгрөг,

Гүйцэтгэх захирал Сhen Тао-ийн 49,270,275.00 төгрөг нь тус тус компанийн харилцах дансанд тушаагдаагүй дутуу байна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /13хх-ийн 168 дугаар тал/,

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч С.Содномцогийн өгсөн: “...Дүгнэлт гаргах үед Шүүхийн шинжилгээний тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан. Энэ хуульд зааснаар эдийн засгийн шинжилгээ хийхэд эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт гаргасан байх гэсэн шинжилгээний объектийг шаарддаг. Тэр утгаар нь эрх бүхий байгууллагын акт дүгнэлт гэдэг нь координат аудит дүгнэлт гаргасан. Тухайн шинжилгээнд өгсөн баримтуудаа үндэслээд дүгнэлтээ гаргасан байгаа. Түүнээс баримтад үндэслэхгүй шийдвэр гаргах боломжгүй. Иймд анхан шатны ийм баримтууд ирүүлснийг үндэслээд дүгнэлтээ гаргасан гэдгээ л тусгаагүй байна. Тогтоолын хамт ирүүлсэн 11 хавтас, нэмэлтээр 2 хавтас хэргийн материалд ирүүлсэн баримтад үндэслэн дахин шинжилгээ хийж дүгнэлт гаргасан. Тухайн үед задгайгаар өгсөн тохиолдол байгаа. Энэ дүгнэлтэд гол үндэслэх баримт нь дансны хуулганууд, зарим нэг төлбөр тооцоо шилжүүлэхтэй холбоотой шилжүүлгийн баримтуудыг үндэслэж шинжээч нар дүгнэлтээ гаргасан. Түүнээс бусад мөрдөгчийн бүрдүүлсэн баримтууд байгаа учир дугаар зөрөх боломжтой. Бидэнд шинжилгээнд ирүүлсэн баримтын хүрээнд “Оюу толгой” ХХК-иас нийт 8,768,247,180 төгрөг орж ирсэн. 5 дугаар хүснэгтэд Ц.С нийн байгууллагын дансанд тушаасан мөнгө, мөн байгууллагын данснаас буцааж авсан мөнгийг л харуулж байна. Энэ авсан 32,500,000 төгрөг буюу 13,300.0 ам.доллар нь компанийн долларын дансанд ороод долларын данснаасаа компанийн төгрөгийн дансанд шилжихдээ 32,500,000 төгрөг болоод тендерийн баталгаажуулалтад шилжүүлэгдээд цуцлагдаад буцаад орж ирсэн. Энэ мөнгө нь тухайн үеийн ханшаараа орж ирсэн мөнгийг буцаагаад авсан. Анхан шатны баримт бичиг байхгүй, зөвхөн дансны хуулганд үндэслэж гаргасан. С.Ц аас “...” ХХК-ийн харилцах дансуудад мөнгө шилжүүлсэн гүйлгээ байхгүй байна. С.Ц аас тушаагдсан гэсэн асуултад хариулагдаж байгаа учраас өөр газрын мөнгийг С.Ц тай холбон судлах боломжгүй. Хамаарлыг нь зааж өгсөн бол боломжтой. Доллараар шилжүүлсэн учир долларааар л дүгнэлтээ гаргасан. Тусдаа компанд хамааралгүй компанийн дансанд орж ирсэн нь 397,360.0 ам.доллар, Ц.С ний хувийн дансанд 99,965.0 ам.доллар, энэ нь хувийн данстай нь холбоотой мөнгө. Цалингийн тооцооны хүснэгтээр 1,000,000 төгрөгөөр нийгмийн даатгалд цалин гэж тайлагнасан байгаа бол тэр хүнд компаниас нийгмийн даатгалын шим нь хасагдаад олгох дүн нь арай бага гардаг. Нийгмийн даатгалд тайлагнасан дүнгээс нь гарт олгох дүнг тооцоолохоор 33,901,520 төгрөг олгохоор байна гэсэн үг. Гарт олгох мөнгөнөөс нь илүү мөнгө өгсөн байна гэж харагдаж байна. Жишээ нь Б  т 8,874,000 төгрөг шилжүүлсэн байна. Нийгмийн даатгалд тайлагнасан тайлангаас нь гарт олгох дүн нь Ц.С ний данснаас гараагүй учир хэн тушаасныг мэдэх боломжгүй учир оруулаагүй гэсэн үг...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч Г.Б аас: “...Ц.С , У.Г  нартай “Ханбогд Ареати” ХХК-д хамт ажиллаж байсан. Уг компанид 2017 оны 5 дугаар менежерээр ажилд орсон. Тухайн үед хөдөлмөрийн гэрээ хийгдээд орж байсан. Захирал нь тухайн үед Хятад хүн /Ч.Т / байсан. Ц.С  захирал санал тавиад энэ ажилд орж байсан. Сарын 2,500,000 төгрөгийн цалин авдаг байсан бөгөөд 5 сарын хугацаанд ажилласан. Цалинг Ц.С  өгдөг байсан ба миний өөрийн данс руу шилжүүлдэг байсан. 1 сарын 2,500,000 төгрөг гэхээр 5 сарын 12,500,000 төгрөгийн цалин авсан. Ямартай ч өдөр тутмын үйл ажиллагааг Ц.С  хариуцдаг байсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч Ч.Д ээс өгсөн: “...“...” ХХК-д 2017 он 5 дугаар сараас 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл 5, 6 сарын хугацаанд нягтлан бодогчоор ажиллаж байсан. Ч.Т  ажилд авсан. Цалингаа сайн санахгүй байна, гэхдээ 3,000,000 гаруй төгрөг авдаг байсан. Цалингаа өөрийн дансаараа авдаг байсан. А нь Өвөр монгол хүн учраас Монгол Улсын хууль тогтоомжийг сайн мэдэхгүй би ажилд нь тусалдаг байсан. Намайг ороход нягтлангаар ажиллаж байсан. Ц.С  нь “...” ХХК-ийн хувьцаа эзэмшигч мөн. ... Миний үүрэг бол санхүүгийн гаргасан тайланг ТУЗ-ын хуралд ирсэн гишүүдэд танилцуулах үүрэгтэй байсан. ... 2017 оны 2 дугаар улирлын санхүүгийн тайлан, 5-8 дугаар сарын нийгмийн даатгалын тайланг гаргасан. Тухайн үед цахим системтэй, цахимаар тайлангаа явуулдаг байсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч С.Ц ын өгсөн: “...Анх энэ компанид ийм ажлыг эхлүүлмээр байна гээд Ц.С  надад санал тавьсан. “...” ХХК нь анх Б ын компани байсан. Тэгээд бид хамтраад “Оюу толгой” ХХК дээр ажил явуулахын тулд хөрөнгө оруулагч нартайгаа ярилцаад хөрөнгө оруулагч нь тодорхой хувь, бид 3 тодорхой хувь эзэмшээд энэ компанийг байгуулсан. Энэ нь “Оюу толгой” ХХК-д ган бөмбөлөг нийлүүлэх зорилготой байсан. В.В гэдэг хүн ган бөмбөлөгийг нийлүүлэх байсан. Хамгийн гол нь “Оюу толгой” ХХК-ийн шаардлагад нийцсэн ган бөмбөлөг нийлүүлэх шаардлагатай байсан. Үүнийг В.В нь хөрөнгө оруулагчийнхаа хувьд энэ бүхнийг хариуцахаар гэрээндээ тусгасан байсан. Миний хувьд мөнгөөр өгсөн зүйл байхгүй. Би “Оюу толгой” ХХК-ийн тендерт нь оролцох ажлыг зохион байгуулсан хүн. Бүгд ярилцаж байгаад тогтоосон. Энэ компани нь анхнаасаа 100 хувь Б ын компани байсан учир Б ыг хохирогчоор тогтоосон нь зөв. Ц.С  нь Б  бид хоёрыг төлөөлөөд Оюу толгой ХХК-ийн ажил болон компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдог байсан. Мөн санхүүгийн ажлыг хариуцаад нэгдүгээр гарын үсгийг Ч.Т , хоёрдугаар гарын үсгийг Ц.С  зурахаар гэрээгээ хийсэн. Ч.Т  захирал гадагшаа явсан байсан учраас Ц.С д тамга байсан. Би хувьцаа эзэмшигчийн хуралд очсон. Тэр хурлаар мөнгө алга болсон тухай яригдсан. Би цагдаад хүсэлт гаргасан. Тэр үед захирал дэвэргээд яахав, энэ ажил цаашид явагдах том ажил учир ингээд нэг удаа өнгөрөөе гэсэн. Тэгэхэд Г , С э нар зөвшөөрөөгүй. Би цалин авч байгаагүй. Анх энэ компанийг томроод ашиг хонзоо их байх гэж бодсон. Тэгтэл энэ хүмүүс өөрсдийн хувийн ашиг сонирхлоос болоод тамга тэмдгээ өөрсдөө авч өнөөдрийн хэмжээнд хүрсэн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Г.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр өгсөн: “...Миний бие 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “...” ХХК-ийг нэг хувьцаа эзэмшигчтэй, хуурай замаар ачаа тээвэрлэх, гадаад, дотоод худалдаа, уул уурхай тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлээр Өмнөговь аймгийн Ханбогд суманд орших хаягтайгаар байгуулсан. Тэгээд компаниа байгуулаад "Оюутолгой” ХХК-д 46 хүний суудалтай 1 тооны автобусаар Ханбогдоос Оюутолгойн чиглэлд Оюутолгойн ажилчдыг тээвэрлэх ажлыг хийж байсан. Мөн өөрийн “Анзаот” ХХК-ийн нэр дээр Өмнөговь аймгийн Цагаан хад гэх газарт гаалийн хяналтын талбайн зориулалттай 10 га газар эзэмшдэг юм. Тэгтэл 2014 онд “Оюутолгой” ХХК-иас Өмнөговь аймгийн хэмжээнд Ган бөмбөлөг “хадгалалт, тээвэрлэлт, хүргэлт” гэсэн 3 үе шаттай тендер зарласан. Энэ тендерт миний бие “...” ХХК-ийн нэрээр оролцоод явж байтал 2014 оны 9 дүгээр сард тендерийн чиглэл өөрчлөгдөөд Ган бөмбөлөг “үйлдвэрлэх, нийлүүлэх” гэсэн заалт нэмэгдээд орон нутгийн хэмжээнд бус улсын хэмжээний тендер болж зарлагдсан. Иймд би болон манай компани нь хөрөнгө оруулагч олохгүй бол ганцаараа дээрх тендерт оролцох боломжгүй болсон. Тэгээд хөрөнгө оруулж хамтрах хүн хайж байгаад өөрийн хөрш ... тоотод оршин суух Ц.С гэх хүүхэнтэй танилцсан. ...Нөхөр, эхнэр хоёрыг зүс таньдаг байсан юм. Нэг өдөр гэртээ иртэл манай гэрт дээрх хөршийн хүүхэн Ц.С  нь гэрийнхээ хувцастай “пицца захиалаад гэртээ орох гэтэл гэрийн хаалга нь түгжигдсэн” гээд манай эхнэртэй юм яриад сууж байсан. Энэ үед би Ц.С тэй танилцаж байсан ба Ц.С д манай эхнэр Д  нь намайг ирэхээс өмнө манай нөхөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд ийм тендерт орох гээд хөрөнгө оруулагч хайж байгаа талаар ярихад Ц.С  нь би олон том хүн танина, тийм хүмүүстэй танилцуулж өгч чадна гэж хэлсэн байсныг манай эхнэр надад хэлсэн юм. Тэгээд би түүнээс 1-2 хонгийн дараа Ц.С тэй уулзахад надад танил тал байгаа, наад ажлыг чинь хамтран бүтээе гэхээр нь би зөвшөөрснөөр Ц.С  нь “Оюутолгой” ХХК-иас зарласан ган бөмбөлөг нийлүүлэх тендерт оролцох ажилд хамтран оролцох болсон. Тэгтэл дээрх ажпыг хөөцөлдөж байх үед Ц.С  нь ажил хөөцөлдөх үйл ажиллагаанд мөнгө хэрэгтэй байгаа тул та ямар нэгэн аргаар мөнгө олох хэрэгтэй байна гэхээр нь би өөрийн найз Х.Э гэх хүнээс 2014.12.15-ны өдөр 40 сая төгрөгийг 2,5 хувийн хүүтэй авч Ц.С ний ХААН банк дахь дансанд нь, мөн дахин мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 2015.04.22-ны өдөр найз С.Түвшинбаяраас 20 сая төгрөгийг 2 хувийн хүүтэй зээлж Ц.С д бэлнээр өгч байсан. Энэ үед түүний жолооч Батсүх гэх хүн хамт явж байсан. Энэ үед мөн Ц.С  нь өөрийн найз хятад хэлний орчуулагч Хишгээ, С.Ц нарыг танилцуулаад тендерт оролцож байгаа ажлыг хөөцөлдөх хүмүүс гэж хэлсэн. Мөн хөрөнгө оруулах хүн гэж БНХАУ-ын “HMR GROUP LIMITED” компаний захирал Wu Wenjian гэх хүнийг танилцуулснаар бид хамтран ажиллахаар болсон. Энэ үед манай “...” ХХК нь “Оюутолгой” ХХК-аас зарласан ган бөмбөлөг нийлүүлэх тендерт оролцоод явж байсан. Тэгээд С.Ц , БНХАУ-ын “HMR GROUP LIMITED” компаний захирал Wu Wenjian, Ц.С  бид миний үүсгэн байгуулсан, даргаараа 100 хувийн хувьцааг эзэмшдэг “...” ХХК-ийн хувьцааг хэрхэн хувааж эзэмших талаар ярьж тохироод 2015.12.22-ны өдөр №001 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, 2016.01.26-ны өдөр “...” ХХК-г гадаадын Хөрөнгө оруулалттай компани болгон өөрчлөөд доорх байдпаар хувьцааг тараасан. Үүнд: “...” ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр:

1. БНХАУ-ын “HMR GROUP LIMITED” компани нь 49 хувийг,

2. С.Ц 41 хувийг,

3. Г.Б  5 хувийг,

4. Ц.С  5 хувийг тус тус эзэмших болсон ба захирлаар нь БНХАУ-ын “HMR GROUP LIMITED” компаний захирал Wu Wenjian болж улсын бүртгэлд бүртгүүлсэн боловч Wu Wenjian нь Монгол Улсад байнга байхгүй учир “HMR GROUP LIMITED” компанийг төлөөлж Ч.Т  /Chen Tao/-ийг томилсон.

Хамтран ажиллах гэрээнд 1-р гарын үсгийг Ч.Т  /Сhen Тао/, 2-р гарын үсгийг Ц.С  зурснаар компанийн данснаас гүйлгээ хийх эрхтэй байхаар тохирч ХААН банк дээр хүсэлтийг хүргүүлсэн байдаг. ХААН банк дээр очиж гарын үсэг зурах хүсэлт гаргах үед Ч.Т  / Сhen Тао/, Wu Wenjian, Ц.С , орчуулагч Г.Г нар очиж хийсэн байдаг. Мөн хувьцаа эзэмшигч нар нэмэлт гэрээ байгуулж С.Ц өөрийн эзэмшлийн хувьцаанаас 21 хувийг БНХАУ-ын “HMR GROUP LIMITED” компанид үнэ төлбөргүй шилжүүлэхээр тохирсон байдаг. Учир нь хөрөнгө оруулалтыг 100 хувь БНХАУ-ын “HMR GROUP LIMITED” компани хийж байгаа тул туршилтын ган бөмбөлөг нийлүүлэх үеэс хувьцааг шилжүүлэхээр тохирсон юм. Ингээд 2016.08.29-ний өдөр хувьцаанд дахин өөрчлөлт оруулсан.

Энэ өөрчлөлтөөр “...” ХХК-ний хувьцаа эзэмшигчээр:

1. БНХАУ-ын “HMR GROUP LIMITED" компани 65 хувийг,

2. С.Ц 20 хувийг,

3. Г.Б  5 хувийг,

4. Ц.С  5 хувийг,

5. Г.Г 5 хувийг тус тус эзэмших болсон.

Г.Г гэж Монгол Улсад оршин суудаг цагаач иргэн ба БНХАУ-ын “HMR GROUP LIMITED” компанийн хүмүүстэй ярилцахад орчуулагчаар ажилладаг байсан. Энэ хүнийг Ц.С  найз Хишгээгийн оронд олж ирж байсан ба БНХАУ-ын “HMR GROUP LIMITED” компаниас Г.Г -ийг сайн орчуулга хийсэн гэж өөрийн 5 хувийн хувьцааг шилжүүлэн өгч байсан. Энэ үед Ц.С  нь өөрийн нөхөр Ш  гэх залуугаасаа салж дээрх Г.Г -тай нэг гэрт орсон байсан. Нөхөр Ш  нь Госпиталын эмнэлэгт мэс заслын их эмчээр ажилладаг залуу байсан ба 2015 онд Энхийг сахиулах ажиллагаанд яваад 1 жил болоод ирэх хооронд эхнэр Ц.С нь Г.Г -тай эр, эмийн холбоотой болсон байдаг. Тэгээд компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаад “Оюутолгой” ХХК-д туршилтын ган бөмбөлөгийг нийлүүлээд эхэлсэн тул миний санаа амраад компанийн дотоод үйл ажиллагаанд тэр болгон оролцохгүй болсон. Энэ үед мөн миний бие тендерийн ажил хөөцөлдөх нэрээр Ц.С ийн авсан 60 сая төгрөгийг Ц.С эс авч чадалгүй хүүг нь төлж байсан. Энэ мөнгө өнөөг хүртэл төлөгдөөгүй байгаа. Тэгтэл гэнэт 2017 оны 9 дүгээр сард БНХАУ-ын “HMR GROUP LIMITED” компанийн ерөнхийлөгч Wu Wenjian болон Ч.Т  /Сhen Тао/ нар нь Монгол Улсад ирээд “...” ХХК-ийн дансанд “Оюутолгой” ХХК-иас орсон ган бөмбөлөгийн 1,300,000 орчим ам.доллар алга болсон байна гэсэн. Тэгээд дээрх мөнгийг судлахад Ц.С  нь ХААН банк дээр ганцаараа гарын үсэг зураад дээрх мөнгийг авсан байсан. Тэгээд ХААН банкнаас яагаад 1-р гарын үсэг зураагүй байхад мөнгө гаргасан талаар асуухад анхнаасаа Ч.Т  /Сhen Тао/ болон Ц.С  нарын хэн нэг нь гарын үсэг зурж мөнгийг гаргах эрхтэй байна гэж хэлсэн. ХААН банк дээр дээрх хүсэлтийг гаргахад Gong овогтой Gаnbауаг орчуулга хийсэн талаар би дээр мэдүүлсэн. Тэгэхээр Г.Г болон Ц.С  нар нь анхнаасаа энэ залилан мэхлэх ажлыг төлөвлөж байсан гэж би бодож байгаа. Тэгээд энэ асуудлыг шалгуулахаар С.Ц нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт 2017.09.11-ний өдөр гомдол гаргасан боловч энэ хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй явж байна. Тэггэл мөн энэ үед Ц.С  нь өөрийн нэр дээр “Ханбогд Ираета” гэх компанийг 2017.09.04-ний өдөр байгуулж, “...” ХХК-ийн тамга, тэмдгийг ашиглан тус компаний хэрэгжүүлж байсан ган бөмбөлөг нийлүүлэх ажлыг хууль бусаар “Ханбогд Ираета” ХХК-д шилжүүлэн авч өнөөг хүртэл “Оюутолгой” ХХК-д ган бөмбөлөг нийлүүлж байна. Ц.С  нь “...” ХХК-ийн ажлыг өөрийн “Ханбогд Ираета” ХХК-д шилжүүлэн авахдаа “...” ХХК-ийн тамга, тэмдгийг ашиглан өөрийгөө ТУЗ-ын дарга мэтээр хуурамч бичиг баримт үйлдэн “Оюутолгой” ХХК-д албан бичгээр хүсэлт өгч шилжүүлсэн тухай мэдээлэл байдаг. Дээрх албан бичгээр хүсэлт ирсэн учир үйл ажиллагааг шилжүүлсэн гэж “Оюутолгой” ХХК-ийн ажилтан Нэргүй амаар хэлдэг боловч Оюутолгой ХХК-иас дээрх албан бичгийг нь цагдаагийн байгууллагад гаргаж өгөөгүй. Тэгэхээр “Оюутолгой” ХХК-ийн зарим ажилтан нар энэ хэрэгтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж байна. Мөн Ц.С  нь “...” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж Ц.С д 500,000 ам.долларыг зарцуулах эрхийг түүнд олгосон мэтээр хуурамч хурлын тэмдэглэл үйлдсэн байсныг Г.Г нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр хэрэг шалгагдаж байх үед өөрийн утсан дээрээсээ надад харуулах үед нь би түүнээс ...шилжүүлэн авсан. Энэ ТУЗ-ын хурлын тэмдэглэл гэх зүйл дээр бид гарын үсэг зураагүй ба ийм ТУЗ-ын хурал болж байгаагүй. Мөн “...” ХХК-д ТУЗ гэж байхгүй. ...“...” ХХК-ийн 2013-2015 оны буюу компанийн хувьцаа над дээр байх үеийн санхүүгийн баримтууд нь Өмнөговь аймгийн татварын хэлтэст байгаа. Татвараас шалгалт орж байгаа гээд авсан. Харин 2015 оноос хойших баримтыг нь Ц.С  нь гарган өгөхгүй байгаа. Надаас “...” ХХК-ийн санхүүгийн баримтыг Ц.С , А нар авч байсан. Мөн “...” ХХК-ийн тамга, тэмдэг нь Ц.С д байгаа байх. ...Дээрх хурал болсон нь үнэн. Уг хуралд компанийн бүх хувьцаа эзэмшигч нар оролцсон ба хувьцаа эзэмшигч нараас гадна Д.Г Д.Д   нар оролцсон байдаг. Дээрх хоёр хүнийг Ц.С  оролцуулсан байх. Уг хурлаар компанийн тамга, тэмдгийг дээрх хоёр хүнд өгсөн эсэхийг мэдэхгүй байна. ...2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бүх гишүүдийн хурал болсон. Бүх гишүүдийн хурал дээр Д.Г , Д.Д   нарт тамга, тэмдэг өгөх шийдвэр гаргаагүй. Энэ хурал дээр Д.Г , Д.Д   нарыг Ц.С , Г  овогтой Г  нар дагуулан ирсэн. Энэ хурлын шийдвэр дээр Ц.С , Г.Г нар гарын үсэг зуралгүй хурлыг орхин явж байсан юм. ...” ...” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хурал 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Блю Скай” зочид буудлын уулзалтын танхимд болсон. Энэ хуралд Д.Г Д.Д  , Д  нарыг Ц.С , Г  овогтой Г  нар нь дагуулан ирж оролцуулсан. Мөн хувьцаа эзэмшигч нарын хурлаар “...” ХХК-ийн ТУЗ-ийг байгуулна, ТУЗ-ийн даргаар Д.Г ыг томилно гэж Ц.С  санал оруулж байсан. Тэгээд хувьцаа эзэмшигч нарын хурлаар ТУЗ-ийг 5 гишүүнтэй байхаар тогтон, ТУЗ-ийн даргаар нь С.Ц ыг томилох, ТУЗ-ийн гишүүдээр БНХАУ-ын иргэн Wu Wenjian, Ч.Т  /Сhen Тао/, С.Ц , Д.Г гэсэн хүмүүсийг томилох, ТУЗ-ийн анхдугаар хурлыг 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдуулж дараах асуудлыг хэлэлцүүлэхээр хурлын шийдвэр гарсан байдаг. Үүнд:

“...” ХХК-ийн үүсгэн байгуулагдсан цагаас хойших өнөөдрийг хүртэл хугацааны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд аудит оруулах,

ТУЗ-ийн дарга, нарийн бичгийн дарга болон гүйцэтгэх удирдлагыг тус тус томилох,

Компанийн дансан дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий 1 болон 2-р гарын үсгийг шинэчлэх,

Их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцэл зардлын төсвийг тус тус ТУЗ- ээр шийдвэрлүүлж зөвшөөрөл авахуулах,

Компанийн бичиг баримт тамга, тэмдгийг Ц.С эс шилжүүлэн авах гэсэн шийдвэрийг гаргасан. Хувьцаа эзэмшигч нарын хурлаас дээрх шийдвэрүүдийг гаргаад хурлын тогтоолд гарын үсэг зурах үед Ц.С , Г.Г  нар хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлээд гарын үсэг зуралгүй гарч явсан. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “...” ХХК-ийн ТУЗ-ийн хурлыг БНХАУ-ын иргэн Wu Wenjian, Ч.Т  /Сhen Тао/, С.Ц , Д.Г гэсэн 4 гишүүнтэй Wei Ming An гэх хүнийг Wu Wenjian санал болгон оруулсан боловч Улсад байгаагүй хийсэн байдаг. Энэ хуралд миний бие ТУЗ-д ороогүй учир оролцоогүй. Энэ хурлаар ямар шийдвэр гарсныг би мэдэхгүй байна. Харин дээрх ТУЗ-ийн хурлын тэмдэглэл хуулбар хувиар надад байдаг. Тэгэхдээ хуралд оролцсон хүмүүс гарын үсэг зураагүй байсан. Нэмж хэлэхэд дээрх хувьцаа эзэмшигч нарын хурлын шийдвэр болон ТУЗ-ийн хурлын шийдвэрийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлсэн зүйл байхгүй. Уг хурлуудаар хоорондоо маргаад ямар нэгэн эцсийн шийдвэрт хүрээгүй байдаг. Мөн Ц.С , Г  овогтой Г  нар нь тамгыг гаргаж өгөөгүй учир хурлын тэмдэглэл дээр тамга дарагдаагүй. Энэ хурал болох үед СБД-ийн цагдаа дээр хэрэг үүссэн байсан ба тамга авч өгөх талаар хүсэлт гаргасан боловч шийдээгүй. Мөн миний бие нь Д.Г Д.Д   нар нь яагаад манай компанийн хувьцаа эзэмшигч нарын хуралд орж байгаа юм гэж асуусан боловч Ц.С , Г  овогтой Г  нар нь анхнаасаа энэ ажлыг хөөцөлдсөн хүмүүс учир суух ёстой, мөн бид хоёрыг төлөөлж байгаа гэж хэлж байсан. ...Тийм зүйл байхгүй. Ц.С , Г  овогтой Г  нар нь байнга худлаа хэлсээр өнөөг хүрсэн. Энэ хурал болох үед Ц.С  “Ханбогд-Ирета” ХХК-ийг байгуулаад “...” ХХК-иас “Оюутолгой” ХХК-д ган бөмбөлөг нийлүүлэх ажлыг “Ханбогд-Ирета" ХХК-д шилжүүлсэн байсан байдаг. Үүнийг би сүүлд мэдсэн. ...Энэ үед би хамт яваагүй. “Контентал” зочид буудлын зүүн талд байрлах “Пицца хатын” арын өндөр байшинд байрлах ХААН банканд очин хийж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 19-21, 2хх-ийн 70-78 дугаар тал/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн: “...Дүгнэлтүүдтэй танилцсан. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний бие буруутай этгээдүүдээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлыг нэхэмжилнэ. ...Ч.Т / Сhen Тао/-той гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хүнийг танихгүй. Ц.С д “...” ХХК-ийг төлөөлөх ямар нэгэн итгэмжлэл олгосон зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /9хх-ийн 1-3 дугаар тал/,

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр дахин өгсөн: “...Монгол Улсын компанийн тухай хуулийн 59.1, 62 дугаар зүйлийн 62.11, 63 дугаар зүйлий 63.5 дахь хэсэгт зааснаар, мөн дэлхий дахинд нүүрлээд байгаа Ковид-19 цар тахалтай холбоотойгоор ... ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хурлыг 2020.09.19-ний өдөр цахим хэлбэрээр хуралдуулсан. Дээрх хуралд тус компанийн 65 хувийн хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Wu Wenjian, 5 хувийн хувьцаа эзэмшигч Г.Б  миний бие, 20 хувийн хувьцаа эзэмшигч С.Ц , гүйцэтгэх захирал БНХАУ-ын иргэн Сhen Тао, өмгөөлөгч Х.М нар оролцсон. Дээрх хурлаар ... ХХК-г төлөөлөн Г.Б  миний биеийг хохирогчоор тогтоосон байгаа. ...” гэх мэдүүлэг /13хх-ийн 24 дүгээр тал/,

-шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би “...” ХХК-ийг 2012 онд Өмнөговь аймгийн Ханбогд суманд ганцаараа байгуулсан. Би Өмнөговь аймгийн Ханбогд сумын харъяат хүн, энэ сумаасаа “Оюу толгой” ХХК-ийн ажилчдыг зөөдөг, Солонгос улсаас автобус оруулж ирээд 4 жил энэ компаныхаа үйл ажиллагааг явуулаад “Оюу Толгой” ХХК-тай хамтарч ажилласан. Тэгээд “Оюу Толгой” ХХК-ийн анхны тендер зарлахад нь оролцсон. Энэ нь Хятад улсаас ганбөмбөлөг орж ирэхээр нь Монгол Улсын гааль дээр хүлээж аваад хадгалж байгаад Оюу Толгой ХХК руу захиалга, графикийн дагуу хүргэж өгөх тендер байсан. Би “Оюу толгой” ХХК-тай 4, 5 жилийн хугацаанд хамтарч ажилласан учраас энэ тендерт нь оролцохоор бүх материалаа хүргүүлэхэд шалгаруулалтад нь 10-иад компани үлдээд энэ дунд нь манайх байсан. Тэгж байтал тендерийн зорилго өөрчлөгдөөд “Ган бөмбөлөг үйлдвэрлэх, нийлүүлэх” гэсэн чиглэлтэй болж, өмнөх тендерийн гэрээ цуцлагдсан учраас прокурорын ярьж байгаа процесс явагдсан. Би өмнө нь Ц.С  гэдэг хүнийг таньдаггүй байсан. Манайх ...  тоотод, Ц.С нийх 210 тоотод амьдардаг байсан. Тэгээд нэг өдөр би гэртээ орж ирэх үед манайд байсан ба тэр үед л таньдаг болсон. Би бас “Оюу Толгой” ХХК-д бүтээгдэхүүн хийх уут оёх тендерт нь мөн оролцоод явж байсан. Тендерт зөвлөгөө өгдөг хүнээс зөвлөгөө аваад явж байсан. “Оюу Толгой” ХХК нь орон нутгийг тендертийг оролцуулаад бодлогыг нь дэмжээд, өсгөөд явах зарчим байдаг. Энэ зарчмын дагуу тендерт хамрагдаад явж байгаад Ц.С тэй танилцсан. Өмнө нь хөрш гэдэг утгаараа мэндийн зөрүүтэй байдаг байсан. Одоо хөршүүд болоод 2 жил гаруй болж байна. Манай эхнэр, хүүхдүүд бүгд таньдаг. Үйлдвэрлэл, нийлүүлэлт хийхийн тулд их хэмжээний хөрөнгө оруулагч хэрэгтэй байдаг. Надтай хамт ажил бүтээнэ, хөөцөлдөнө гээд хамт гараад л явдаг байсан. Тэгээд тендерт оролцох материалаа бүрдүүлээд В.В гэдэг хүнийг олж ирээд энэ хүмүүстэй анх танилцсан. “HMR GROUP LIMITED” ХХК нь гадагшаа ган бөмбөлөг нийлүүлдэг, өөрөө үйлдвэрлэгч биш мөртлөө технологитой, бүтэцтэй, тэр нь патенттай, үүгээрээ дамжуулан тендер зарлагдахад оролцдог компани юм. Бусдаар бол өөрөө үйлдвэрлэгч биш, шаардлагатай үед хөрөнгө оруулагч хийдэг компани. “HMR GROUP LIMITED” групп нь сүүлд оруулж ирсэн бөмбөлөгийг HMR групп дээрээ бүрдүүлэлт хийгээд Хятадынхаа гаалиас гаргасан. Хятад улсад хууль дүрэм нь сайн үйлчилдэг юм шиг санагдсан. Гадагшаа гаргасан бөмбөлөгний мөнгө нь яагаад орж ирэхгүй байна вэ гэсэн. Мөнгө орж ирээгүй тохиолдолд мөнгө угаасан гэж үздэг. Тэгээд Ву Вэнжианд хилийн хориг тавьж хэрэг үүсгээд шалгагдаад явж байгаа. Үүнийг гэмт хэрэг хийсэн юм шиг ярьж байна. Гэрээн дээрээ хамгийн анх “HMR” буюу гаалийн бүрдүүлэлт хийгээд ирсэн компани руугаа бүтээгдэхүүнийхээ мөнгийг шилжүүлэх ёстой. Хувьцааны асуудал дээр би өөрөө өөрийнхөө компаний хувьцааг хуваагаад өгье, харин би энэ ажиллагаанд оролцох цаг байхгүй, өдөр тутам тендерт оролцоод байх шаардлага ч байхгүй тухайгаа хэлсэн. Энэ тендерт оролцоод явахаас өмнө С э бид хоёрт мөнгө байгаагүй. Хувьцаагаа хуваахдаа ярилцсан Монголын талд 51 хувь байх ёстой, харин 100 хувь бүх хөрөнгөө гаргаад, туршилтын мөнгө зэргийг гаргаж өгч байгаа учир HMR тэмдэгтээ ялчихсан тохиолдолд бид хувьцаагаа нэмж 65 хувь хүртэлх болгож өгөх талаар тусгасан. Монголын талаар энэ гэрээнд гарын үсэг зурах эрхтэй хүн нь С э юм. Түүнээс гарын үсэг зурах үед хэдэн хүн гарын үсэг зурах ёстой вэ гэдэг нь уг гэрээн дээрээ орчуулгаараа гараад ирнэ. Энэ ажиллагаанаас хойших банкны зээлийн ажиллагаанд би оролцдоггүй байсан. Мэдүүлэгт дурдагдсан зээлж авсан мөнгөнүүд нь үнэн, би энэ мөнгөнийхөө хүүг нь төлөөд төлөлтөө хийгээд явж байгаа. Би С этэй танилцаад явж байхдаа Ланд 80 маркийн машин унаад явж байсан. Сүүлдээ энэ машинаа зараад хүүг нь төлсөн. С э дандаа “та одоо хүлээж бай”, “удахгүй бөөн мөнгө ороод ирнэ” гэдэг байсан. Гэтэл гэрээний нөхцөл нь ялвал 2 жил бөмбөлөгөө нийлүүлнэ, 2 жилийн дотор үйлдвэр байгуулна гэсэн нөхцөлтэй байсан. Компанийн тамга, татварын нууц, код зэргийг бүгдийг хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Гэрч Ч.Т -гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие 2015 оны 9 дүгээр сард БНХАУ-ын Бээжин хотын “HMR GROUP LIMITED” компанид ажилд орсны дараа манай компани нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар болж би Монгол Улсад 2016 оны эхээр анх ирж тус улсад бүртгэлтэй, гадаадын хөрөнгө оруулалттай “...” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар намайг томилсон.

2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр “...” ХХК нь “Оюутолгой” ХХК-иас ирүүлсэн захиалгын дагуу 2,500 тонн ган бөмблөгийг 2016 онд багтаан 900 тонн, 800 тонн, 800 тонн гэж 3 удаа хуваан нийлүүлсэн. Мөн 2017 оны эхээр дахин 1362 тонн ган бөмбөлөг нийлүүлэх захиалга авч, уг ган бөмбөлгийг 2017 оны 4 дүгээр сараас өмнө “Оюутолгой” ХХК-д нийлүүлж дуусгасан. Өмнөх 2,500 тонн ган бөмбөлөг нийлүүлэх гэрээнд “Оюутолгой” ХХК нь ган бөмбөлөгийн төлбөрийг “...” ХХК-д шилжүүлж, “...” ХХК нь шууд ган бөмбөлөг үйлдвэрлэгч БНХАУ-ын Шандун Мужийн “Shandong Iraeta Heavy Industry Stock Ck.,Ltd” /Шандун Иреата ХК/ компанид шилжүүлэхээр тусгасан байсан ба гэрээний ёсоор тооцоог хийж дуусгасан байдаг. Харин сүүлийн 1362 тонн ган бөмбөлөг нийлүүлэх гэрээнд “Оюутолгой” ХХК нь ган бөмбөлөгийн төлбөрийг “...” ХХК-д төлж, “...” ХХК нь БНХАУ-Ын Бээжин хотын “HMR GROUP LIMITED” компанид төлбөрийг шилжүүлж, “HMR GROUP LIMITED” компани нь цааш үйлдвэрлэгч БНХАУ-ын Шандун Мужийн “Shandong Iraeta Heavy Industry Stock Ck.,Ltd” /Шандун Иреата ХК/ компанид шилжүүлэхээр гэрээнд тусгасан байсан боловч “...” ХХК нь “Оюутолгой” ХХК-иас орж ирсэн төлбөрийг БНХАУ-ын Бээжин хотын “HMR GROUP LIMITED” компанид шилжүүлээгүй. 1362 тонн ган бөмбөлгийн төлбөр нь ойролцоогоор 1,100,000 ам.доллар байсан. Намайг “...” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдох үед тус компанийн ХААН банк дахь ам.долларын болон төгрөгийн данснаас мөнгөн зарлага гаргах үед гүйцэтгэх захирал Ч.Т  /Сhen Тао/ миний бие 1-р гарын үсэг, “...” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.С  2-р гарын үсэг зэрэг зурж байж зарлага гаргахаар ХААН банканд мэдүүлсэн байдаг. Иймд миний бие “...” ХХК-ийн ХААН банк дахь төгрөг, ам.долларын данснаас зарлага гаргах бүх үед БНХАУ-аас ирж зарлагын гүйлгээнд гарын үсэг зурж байсан боловч 1362 тонн ган бөмбөлгийн төлбөрийг Ц.С  нь “...” ХХК-ийн ХААН банк дахь төгрөг, ам.долларын данснаас миний гарын үсэг зурагдаагүй байхад зарлагадан гаргаж, зарим мөнгийг өөрийн дансаар авч ашигласан байсан учир цагдаагийн байгууллагад өргөдөл гарган шалгуулсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 34-36, 38-40, 2хх-ийн 91-95 дугаар тал/,

 

Гэрч В.В -ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...“HMR GROUP LIMITED” LLC компанийн ТУЗ-ийн даргын ажлыг хийдэг. Манай компани нь уул уурхай тоног төхөөрөмж нийлүүлэх болон олон улсын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. ...Миний бие Монгол Улсад анх 2006 онд бизнес эрхлэхээр ирж байсан ба үүнээс хойш ирэн, очин байгаа. Бид Монгол Улсын “Оюутолгой” төсөлд ган бөмбөлөг нийлүүлэх ажилд хамтран ажиллаж байсан ба дээрх хүмүүстэй дээрх ажлыг хийх үед танилцаж байсан. Анх Бээжин хотын компаниар дамжуулан Ц.С тэй танилцаж байсан. Ц.С эр дамжуулан Г.Б , С.Ц , Г  Г  нартай танилцаж байсан. ...”...” компанийг анх Г.Б  Өмнөговь аймагт үүсгэн байгуулсан байдаг. Энэ үед уг компани нь Оюутолгой төсөлд ган бөмбөлөг нийлүүлэхээр тендерт оролцож байсан байдаг ба энэ компани нь үйлдвэргүй байсан болохоор Ц.С  нь надад хөрөнгө оруулах санал тавьснаар би зөвшөөрч уг компанид хөрөнгө оруулалт хийж хувьцаа эзэмших болсон. ...Бид хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээний дагуу ган бөмбөлгийг Монгол Улсад оруулан ирж “Оюутолгой” ХХК-д нийлүүлсэн. Ямар ч байсан 2 удаа ачилт хийж нийлүүлсэн. Эхний удаагийн ачилтын мөнгөний тооцоог ямар нэгэн асуудалгүй хийж байсан ба хоёр дахь удаагийн 1360 тонн ган бөмбөлгийн ачилтын мөнгийг Ц.С  нь авч ашигласан байдаг. Энэ ган бөмбөлгийн тонн болон түүний тооцоог хэргийн материалд баримтаар тодорхой гаргаж өгсөн байгаа. ...Миний бие нь “...” компанийн данснаас мөнгө гаргахад гарын үсэг зурах эрхийг нэгдүгээрээр Ч.Т  /Сhen Тао/, хоёрдугаараар Ц.С  нарт өгч, дээрх хоёрын гарын үсэг хамт зурагдсанаар зарлага хийхээр гэрээ, дүрэмд тусган ХААН банк дээр очин итгэмжлэлийг олгосон. Банкан дээр итгэмжлэл олгох, банкны гарын үсэг зурах эрх олгох хүсэлтийг бөглөх үед орчуулгыг Г  Г  хийсэн. Тэгтэл Ц.С  үүнийг ашиглан хоёр дахь ган бөмбөлгийн төлбөрийг компанийн данснаас ганцаараа гарын үсэг зурж, ган бөмбөлгийн төлбөрийг зарлагадан авсан байдаг. Үүнийг нь би сүүлд мэдсэн. Мөн “Оюутолгой” ХХК-д Ц.С  нь хуурамч бичиг өгч “...” ХХК-иар цаашид ган бөмбөлөг нийлүүлэхгүй, “Ханбогд Ирета” ХХК-иар нийлүүлнэ гэж ган бөмбөлөг нийлүүлэх эрхийг залилан мэхэлж өөрийн компани дээр авсан байдаг. Миний бие Ц.С ийг компаниас завшсан мөнгөөр банк бус санхүүгийн байгууллага байгуулсан, мөн автомашин авсан гэж дуулсан. ...“Оюутолгой” ХХК-д эхний удаа ган бөмбөлөг нийлүүлсэн нийлүүлэлт нь туршилтын нийлүүлэлт байсан. Хоёр дахь нь жинхэнэ нийлүүлэлт байсан. Бид сард 1360 ган бөмбөлөг нийлүүлэх байсан ба үүнээс олох ашигаа алдсан. Мөн үүнээс гадна бодит хохирол учирсан байгаа. Бүх хохирлыг бодож гаргаад хэрэгт итгэмжлэл олгосон, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Б аар дамжуулан нэхэмжпэх болно. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 23-26, 30-32, 9хх-ийн 15-20 дугаар тал/,

 

Гэрч Э.А ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2016 оны 7 дугаар сараас БНХАУ-д буцан тус улсын хуулийн этгээд “HMR GROUP LIMITED” компанид дадлагажих ажилтнаар ажилд орж Wu Wenjian захирлын хүсэлтээр Монгол Улсад ирж “HMR GROUP LIMITED” компанийн охин компани болох Монгол Улсын хуулийн этгээд “...” ХХК-д кассын няравын ажил хийж байгаад 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ажлаас гарсан санагдаж байна. Үүнээс хувиараа ажиллаж байна. ......  регистрийн дугаартай “...” ХХК-ийн хөрөнгө оруулагч нь ...  регистрийн дугаартай Ц гийн С э, ... регистрийн дугаартай Г гийн Б , Wu Wenjian, ...  регистрийн дугаартай Г  овогтой Г , ...  регистрийн дугаартай С ын С.Ц  нар бол Chen Тао нь тус компанийн гүйцэтгэх захирал байгаа юм. Мөн миний бие дээрх хүмүүсийг “HMR GROUP LIMITED“ компанид ажилд орсон үеэс таних болсон. ......  регистрийн дугаартай “...” ХХК-ийг анх Г.Б  нь үүсгэн байгуулж байсан ба бусад хувьцаа эзэмшигч нар нь сүүлд хувьцаа эзэмшигчээр нэмэгдсэн гэж дуулсан. “...” ХХК нь ган бөмбөлгийг “Оюутолгой” ХХК-д нийлүүлдэг байсан. Намайг ажиллаж байх үед “...” ХХК нь “Оюутолгой” ХХК-иас ирүүлж байсан хоёр удаагийн захиалгын хуудасны дагуу ган бөмбөлгийг БНХАУ-аас оруулан ирж “Оюутолгой” ХХК-д цувуулан нийлүүлж байсан. Үүнд эхний захиалгын хуудсаар 2,500 тонн ган бөмбөлөг, дараагийн захиалгын хуудсаар 1362 тонн ган бөмбөлгийг оруулан ирж “Оюутолгой” ХХК-д нийлүүлж байсан. Тэгээд “Оюутолгой” ХХК-иас ган бөмбөлгийн төлбөрийг “..." ХХК-ийн ХААН банк дахь төгрөгийн дансаар цувуулан шилжүүлэн өгч байсан. Яг хэдэн төгрөг төлж байсныг одоо мэдэхгүй байна. Ямар ч байсан “Оюутолгой" ХХК-иас ган бөмбөлгийн төлбөрийг ам.доллараар бодоод тухайн өдрийн ханшаар төгрөгт шилжүүлэн өгдөг байсан. ...Санхүүгийн баримт, тоон гарын үсгийг хувьцаа эзэмшигч Г.Б ын эхнэрийн эгч гэх хүнээс 2016 оны 12 дугаар сарын үед хүлээн аваад “...” ХХК-ийн оффист байрлаж байсан БЗД-ийн 2-р хорооны нутагт байрлах Ундрам плаза төвд байрлах оффис дээр нь хадгалж “...” ХХК-ийн 2016 оны жилийн эцсийн тайланг Ц.С ийн танил хүн Д  гэх хүнээр, мөн 2017 оны 01, 02 дугаар сарын НӨАТ-ын тайланг дээрх Д ээр гаргуулж байсан. Миний бие нь санхүүгийн анхан шатны баримтуудыг цуглуулаад Д д өгч тайлан гаргуулж байсан. Мөн Нийгмийн даатгалын тайланг нь би гаргаад Өмнөговь аймгийн Ханбогд сумын Нийгмийн даатгалын хэлтэст автобусаар явуулаад баталгаажуулан авдаг байсан. ...Тэгээд 2017 оны 3 дугаар сард ажлаас гарахдаа дээрх санхүүгийн тайлангууд болон 2016 оны 12 дугаар сараас хойш бүрдүүлсэн баримтуудыг Ундрам плаза оффист үлдээгээд явсан. Дээрх тайлангуудыг Ц.С ийн сууж байсан ширээний арын шкафт, анхан шатны баримтуудыг өөрийн сууж байсан ажлын ширээний шургуулганд хийн цоожилж үлдээсэн ба түлхүүр болон үлдээсэн баримтын товъёогийг цаасан дээр бичээд БНХАУ-д очин “HMR GROUP LIMITED“ компанийн нягтлан хүнд хүлээлгэн өгсөн. Намайг үлдээгээд явахад уг оффист надаас өөр хүн байгаагүй. Ер нь уг оффист надаас өөр хүн суудаггүй байсан. Уг оффисыг өмнө нь Ц.С  түрээсэлж байсан юм билээ. ...Намайг ажиллаж байхад Ч.Т , Ц.С  нар хоёулаа гарын үсэг зурснаар гүйлгээ хийгдэж байсан. Яг банкин дээрээ хэн нэг нь гарын үсэг зурснаар, эсвэл хоёулаа гарын үсэг зурснаар гүйлгээ хийгдэх эрхтэй байсан эсэхийг би мэдэхгүй. Дээрх банканд эрх олгох мэдүүлэг гаргах үед нь би байгаагүй. ...Ц.С  нь худлаа мэдүүлсэн байна. Би бичиг боловсруулж орчуулга хийгээгүй. Г  овоггой Г  орчуулга хийсэн. ...” гэх мэдүүлэг /12хх-ийн 101-106 дугаар тал/,

 

Гэрч С.Ц ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд бид “... “ ХХК-ийг олон хувьцаа эзэмшигчтэй, гадаадын хөрөнгө оруулалттай компани болгон өөрчилж, хувьцаа эзэмшигчтэй гадаадын хөрөнгө оруулалттай компани болгон өөрчилж, хувьцаа эзэмшигчийн хурлаар компанийн дүрмийг баталж, хамтран ажиллах №001 дугаартай гэрээг 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулж “Оюутолгой ХХК-иас зарласан тендерт оролцохоор бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн. ...Тэгээд дээрх хамтын ажиллагааны гэрээнд зааснаар “..." ХХК-ийн гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын “HMR GROUP LIMITED” компаниас Ч.Т  /Сhen Тао/ томилогдон нэгдүгээр гарын үсэг зурах эрхтэйгээр, С ийг Монгол талын үйл ажиллагааг хариуцан компанийн санхүүгийн хяналтыг тавьж байхын тулд хоёрдугаар гарын үсэг зурах эрхтэйгээр томилж хамтын ажиллагааны гэрээний дагуу компанийн үйл ажиллагаа хэвийн явж байсан. ...Тэгтэл 2017 оны 9 дүгээр сард БНХАУ-ын “HMR GROUP LIMITED” компанийн ерөнхийлөгч Wu Wenjian болон Ч.Т  /Chen Tao/ нар нь Монгол Улсад ирсэн, ХААН банкан дээр байна гэж намайг дуудахаар нь очтол “...” ХХК-ийн данснаас бидний зөвшөөрөлгүй мөнгө гарсан байна гээд компанийн дансны хуулга үзүүлээд намайг тайлбарлахыг шаардсан. Энэ үед Ц.С  болон Г.Г нартай уулзахад Ц.С  таньд хамаагүй, мөнгө авсан асуудлыг тайлбарлах албагүй гэж хэлэхээр нь мөнгө алга болсон асуудлыг шалгуулахаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт 2015.09.14-ний өдөр гомдол гаргасан боловч энэ хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй байна. ...Цагдаагийн байгууллагад гомдол гаргаад явж байх хугацаанд Ц.С ийг өөрийн нэр дээр “Ханбогд Ираета” гэх компани байгуулж, “...” ХХК-ийн тамга, тэмдгийг ашиглан тус компаний хэрэгжүүлж байсан ган бөмбөлөг нийлүүлэх ажлыг цаашид “Ханбогд Ираета” ХХК нь хэрэгжүүлэх болсон тухайн албан бичгийг “Оюутолгой “ ХХК-д хүргүүлж “...” ХХК-ийн ажлыг хууль бусаар булаан авсан талаар мэдсэн. Миний бие Ц.С д итгээд “... ХХК-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд ордоггүй байсан. ...Хамгийн сүүлд “Оюутолгой ХХК-иас “...” ХХК-ийн ХААН банкны дансанд шилжүүлсэн 1,320,000 ам.доллар алга болсон байдаг. ...Энэ мөнгийг Ц.С  авсан. ...” гэх мэдүүлэг /9хх-ийн 6-7 дугаар тал/,

 

Гэрч Ч.Н н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...... ХХК-иас буюу тухайн компанийг төлөөлж байсан ТУЗ-ийн дарга Ц.С эс туршилтын ган бөмбөлөг нийлүүлэх, Оюутолгой ХХК-тай ган бөмбөлгийн талаар харилцах бүх ажиллагааг цаашид ...Ханбогд Ираета ХХК-р явуулж байхаар болсныг мэдэгдье гэсэн утга бүхий цахим шууданг ирүүлсэн. ...албан ёсны бичиг ирсэн учир сольсон. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 112-114 дүгээр тал/,

 

Гэрч Д.Д  ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын сүүлээр ... ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын анхны ТУЗ-ийн хурал болж байх үед намайг тухайн ТУЗ-ийн хуралд ирж оролцооч гэж С.Ц болон Ц.С  нараас хүсэлт гаргаснаар миний бие дээрх хуралд очиж оролцож байсан. ...Хурал дээр Ц.С , Г.Г хоёрыг бусад хувьцаа эзэмшигч нар нь мөнгө идсэн, хувьцааг хууль бусаар шилжүүлсэн гэж маргаж байсан. Ц.С  нь "..." ХХК-ийн санхүүгийн тайлангаа тайлагнах талаар ярьж байсан ба БНХАУ-ын иргэн Wu Wenjian, Chen Тао нар нь "... ХХК-д оруулсан хөрөнгөө буцаан гарган авсан талаар маргаж байсан. Мөн дээрх ТУЗ-ын хурлаар Ц.С  болон Chen Тао нар хамт гарын үсэг зурж байж компанийн үйл ажиллагаа хүчин төгөлдөр болно, түүнээс нааш ямар ч үйл ажиллагаа явуулж болохгүй, хэрэв үйл ажиллагаа явуулсан бол тухайн үйл ажиллагаа нь хүчин төгөлдөр бус байх тухай заасан шийдвэр гарсан байсан. "...” ХХК-ийн тамга, тэмдэг надад одоо байхгүй. Дээрх ТУЗ-ын болон хувь нийлүүлэгчийн хурлын шийдвэрээр Д.Г  болон надад тамга, тэмдгийг хүлээлгэн өгөөд Ц.С , Chen Тао нарын хамтын гаргасан шийдвэр болон банкны гүйлгээ, албан бичиг, хүсэлт дээр дээрх тамга, тэмдгийг дарах шийдвэрийг гаргасан. Үүнийг дагуу Д.Г  бид хоёр нь дээрх компанийн тамга, тэмдгийг найдвартай газар хадгалж байгаа. Үүнээс хойш дахин хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдаагүй, ямар нэгэн шийдвэр гараагүй байгаа учир дээрх тамгыг хэрэглэх шаардлага гараагүй хадгалж байна. Шийдвэр нь гарвал тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхөд бэлэн байна. Д.Г  бид хоёрыг дээрх тамга, тэмдгийг дараагийн хурал хүртэл хадгалж байх хүсэлтийг БНХАУ-ын иргэн Wu Wenjian гаргасан. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 115-117, 121-122 дугаар тал/,

 

Гэрч С.Ц ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ц.С  надтай танилцсаны дараа 2013 оны сүүлээр "Оюутолгой" ХХК-иас ган бөмбөлөг нийлүүлэх, үйлдвэрлэх тендер зарласан байна, уг тендерт хамтран шаардлага компани байгуулан оролцох тухай ярьсан. .. Ц.С  нь дээрх тендерийн шаардлагыг хангасан компани гэж "..." ХХК-г хэлээд түүний захирал Г.Б ыг надтай танилцуулсан. Тэгээд Г.Б  нь "..." ХХК-г анх байгуулсан байдаг. Энэ компани нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд бүртгэлтэй, автомашины засвар үйлчилгээ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байсан. Мөн энэ компани нь "Оюутолгой" ХХК-тай дээрх чиглэлээр хамтран ажиллаж байсан ажлын туршлагатай тээврийн компани байсан. Мөн Ц.С  нь дээрх тендерт хамтран оролцохоор ган бөмбөлөг үйлдвэрлэдэг БНХАУ-ын 2-3 компанийг танилцуулж, уг компаниудыг бид судалж байгаад "HMR GROUP LIMITED" компанийг сонгосон. Учир нь уг компани БНХАУ-д ган бөмбөлгийн чиглэлээр олон жил үйл ажиллагаа явуулж байгаа, энэ талаар судалгааны хүрээлэнтэй, Эрдэнэт үйлдвэрт ган бөмбөлег нийлүүлж байсан туршлагатай, мөн үйлдвэр барих санхүүгийн чадавхтай компани байсан учир бид сонгож хамтран ажиллахаар болсон. "Тэгээд бид "..." ХХК-ийг олон хувьцаа эзэмшигчтэй, гадаадын хөрөнгө оруулалттай компани болгон өөрчилж, хувьцаа эзэмшигч нарын хурлаар компанийн дүрмийг баталж, хамтран ажиллах №001 дугаартай гэрээг 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр байгуулж "Оюутолгой" ХХК-иас зарласан тендерт оролцохоор бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн. Хувьцаа эзэмшигч нарын хурлаар компанийн дүрмийг баталж Улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан. Үүнд:

"..." ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр нь 49 хувийг БНХАУ-ын "HMR GROUP LIMITED" ХХК, С.Ц 41 хувийг, Г.Б  5 хувийг, Ц.С  5 хувийг тус тус эзэмших болсон. Энэ үед 1-рт "Оюутолгой" ХХК-иас зарласан тендерт тавигдсан шаардлагад оролцогч компанийн 51 хувийг Монгол Улсын иргэн, хуулийн этгээд эзэмшсэн байх ёстой, 2-рт тендерийн үйл ажиллагааг Монгол тал буюу Г.Б , Ц.С бид хянаж байх үүднээс 51 хувийг эзэмших болсон. Тэгээд манай компани нь 2015 оны 5 дугаар сарын үед "Оюутолгой" ХХК-д туршилтын ганбөмбөлөг нийлүүлсэн. Энэ нь "Оюутолгой" ХХК-иас аль компани нь ямар чанарын шаардлага хангасан ганбөмбөлөг нийлүүлэх талаар сонгон шалгаруулж байгаа нэг үе шат нь байсан. Ганбөмбөлгийг нийлүүлж эхлэх үед БНХАУ-ын "HMR GROUP LIMITED" ХХК-иас бүх хөрөнгө оруулалт буюу зардлыг гаргаж байсан учир "..." ХХК-ийн хувьцаа хамтран ажиллах №001 дугаартай гэрээний 6 дугаар зүйлд зааснаар /Зорилтод компани хэрэв тендерт ялсан бол В тал нь өөрийн эзэмшиж буй зорилтод компанийн 41 хувийн хувьцааны эрхээс 20 хувийг нь "0" төгрөгийн үнэтэй А талд шилжүүлнэ. Б тал нь дээрх шилжүүлгийг зөвшөөрсөн болно/ өөрчлөлт оруулсан. Энэ өөрчлөлтөөр "..." ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр БНХАУ-ын "HMR GROUP LIMITED" компани 65 хувийг, С.Ц 20 хувийг, Г.Б  5 хувийг, Ц.С  5 хувийг, Г.Г 5 хувийг тус тус эзэмших.

Г.Г гэж Монгол Улсад оршин суудаг цагаач иргэн ба БНХАУ-ын “HMR GROUP LIMITED" компанийн хүмүүстэй ярилцахад орчуулагчаар ажилладаг байсан. Энэ хүнийг Ц.С  олж ирж байсан ба БНХАУ-ын "HMR GROUP LIMITED" компаниас Г.Г -ийг сайн орчуулга хийсэн гэж өөрийн 5 хувийн хувьцааг шилжүүлэн өгч байсан юм.

Тэгээд дээрх хамтын ажиллагааны гэрээнд зааснаар "..." ХХК-ийн гүйцэтгэх захирлаар БНХАУ-ын "HMR GROUP LIMITED" компаниас Ч.Т  томилогдож нэгдүгээр гарын үсэг зурах эрхтэйгээр, Ц.С ийг Монгол талын үйл ажиллагааг хариуцан компанийн санхүүгийн хяналтыг тавьж байхын тулд хоёрдугаар гарын үсэг зурах эрхтэйгээр томилж хамтын ажиллагааны гэрээний дагуу компанийн үйл ажиллагаа хэвийн явж байсан Г.Б  бид хоёрын хувьд компанийн үйл ажиллагаа нэгэнт жигдэрсэн учир өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцолгүй хааяа нэг мэдээлэл аваад байж байсан.

Ц.С  нь 2017 оны хавар БНХАУ-ын "HMR GROUP LIMITED" компани бол их муу компани байна. Тийм учир бид шууд ганбөмбөлөг үйлдвэрлэж байгаа БНХАУ-ын "Shandong Iraeta Heavy Industry Stock Co.,Ltd" компанитай нь харьцъя гэж ярьж эхэлсэн. Энэ үед нь би хуулийн хүрээнд ажиллах хэрэгтэй, учир нь бид БНХАУ-ын "HMR GROUP LIMITED" компанитай гэрээ байгуулсан учир түүний дагуу ажиллах хэрэгтэй гэж хэлсэн.

Тэгтэл 2017 оны 9 дүгээр сард БНХАУ-ын "HMR GROUP LIMITED" компанийн ерөнхийлөгч Wu Wenjian болон Ч.Т  /Chen Tao/ нар нь Монгол Улсад ирсэн ХААН банк дээр байна гэж намайг дуудахаар нь очтол "..." ХХК-ийн данснаас бидний зөвшөөрөлгүй мөнгө гарсан байна гээд компанийн дансны хуулга үзүүлээд намайг тайлбарлахыг шаардсан. Энэ үед нь Ц.С  болон Г.Г нартай уулзахад Ц.С  танд хамаагүй, мөнгө авсан асуудлыг тайлбарлах албагүй гэж хэлэхээр нь миний бие нь дээрх мөнгө алга болсон асуудлыг шалгуулахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт 2015.09.14-ний өдөр гомдол гаргасан боловч энэ хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй явж байна. ...” гэх мэдүүлэг /9хх-ийн 4-7 дугаар тал/,

 

Гэрч Ч.Д ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие нь дээрх хүмүүсийг бүгдийг танина. Ц.С тэй 2009 оны үед "Моннис интернэшнл ХХК-д ажиллаж байх үед танилцаж байсан. Ц.С нь энэ үед Моннис Ком гэх охин компанид нягтлан бодогчийн ажил хийж байсан юм. Тэгээд Г.Г -ийг Ц.С  нь надтай танилцуулж байсан ба С.Ц , А , Chen Тао нарыг Г.Г , Ц.С  нар танилцуулж байсан. Харин Г.Б , Д.Г , Д.Д   нартай сүүлд "..." ХХК-ийн ажлаар танилцаж байсан. Wu Wenjian-ийг танихгүй. Дээрх хүмүүстэй садан төрөл, найз нөхдийн холбоо байхгүй ба ажил хэргийн шугамаар холбоотой байдаг. ...  ... компаниудыг бүгдийг нь мэднэ. "..." ХХК-д нягтлангаар ажиллаж байсан ба 6222226 регистрийн дугаартай "Ханбогд Ираета" ХХК-д одоо ажиллаж байгаа. Мөн "Алтан гэрэгэ финанс" ББСБ ХХК-д 2017 оны сүүлээс 2018 он хүртэл түр хугацаагаар нягтлан бодогчоор ажилласан. "Эс СититиСи" ХХК, "ГобиОасис ХХК, "Шидэ Сименс" ХХК болон БНХАУ-ын хуулийн этгээд "HMR GROUP LIMITED" LLC, "SHANDONG IRAETA HEAVY INDUSTRY STOCK CK.,LTD" компаниудын талаар мэднэ. Учир нь дээрх аж ахуй нэгжүүд нь захирал Ц.С тэй ажил хэргийн холбоотой компаниуд байдаг.

2017 оны 02 дугаар сарын үед Ц.С , Г.Г нар нь намайг Chen Тао-тай танилцуулснаар би ...  регистрийн дугаартай "Ханбогд- Оюу" ХХК-д нягтлан бодогчоор ажилд орж байсан. Энэ үед Chen Тао-ийн орчуулагчийг А хийж байсан. Миний бие дээрх "..." ХХК-д 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажиллаад "... ХХК-ийн ТУЗ-ийн хурал болсноор тухайн компанийн үйл ажиллагаа зогсож би тус компаниас "..." ХХК-д ажилд орсон шалтгаан нь тус компанид цалин авч чадахаа больсон.  "..." ХХК-ийг хувьцааг яг хэн нь хэдэн хувь эзэмшдэг болохыг би яг тодорхой хэлж мэдэхгүй байна. Тус компани нь БНХАУ-аас ганбөмбөлөг оруулан ирж "Оюутолгой" ХХК-д нийлэх ажлыг хийж байсан ба тухайн үед Г  Г , Ц.С , Г.Б , Chen Тао, А гэсэн ажилтан нартай байсан ба компанийн гүйцэтгэх захирлыг БНХАУ-ын иргэн Chen Тао хийж байсан. Ц.С  нар нь компанийн өдөр тутмын /Оюутолгой" ХХК-тай харьцах/ үйл ажиллагааг хариуцан ажиллаж, Г.Б  нь менежерийн ажлыг хийж, Г  Г , А нар нь орчуулгын ажлыг хийдэг байсан. ...Миний бие "..." ХХК нь хаанаас хэдэн тонн ганбөмбөлөг оруулан ирж "Оюутолгой" ХХК-д нийлүүлж, хэдэн төгрөгийг төлбөрт авч байсан болохыг тайлан, тооцоогоо харж байж хэлэхгүй бол шууд хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан миний санаж байгаагаар 2016 оны жилийн эцэс 2017 оны 9 дүгээр сар хүртэл Төрийн санд тушаасан санхүүгийн тайлангаар алдагдалтай ажилласан байдаг. Яагаад алдагдалтай ажилласан болохыг би мэдэхгүй байна. Тухайн үед оруулж байгаа санхүүгийн анхан шатны баримтуудаар нь бүртгэлийг хийж тайлан тооцоогоо гаргадаг байсан. Тухайн компанийг санхүүгийн тайлан болон компани алдагдалтай ажиллаж байгаа талаар 2017 оны 10 дугаард сард болсон ТУЗ-ийн хурал дээр би танилцуулга хийж байсан. ...Ц.С ийн хувьд мөн авсан мөнгийг нь компанийн санхүүгийн тайланд авлага үүсгэн бүртгэж баримтыг нь үндэслэн хааж байсан. ...” гэх мэдүүлэг 9хх-ийн 126-129 дүгээр тал/,

 

Хамтран ажиллах 001 тоот гэрээ /1хх-ийн 109-112 дугаар тал/,

 

Хаан банкнаас мэдээлэл бичиг баримт гаргуулах прокурорын зөвшөөрлийн дагуу ирүүлсэн дансны хуулга, гарын үсгийн болон тамганы баталгаа гаргасан мэдүүлэг /4хх-ийн 228-250, 5хх-ийн 1 дүгээр тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүгдэгч Ц.С ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /5хх-ийн 79-82, 9хх-ийн 30-33, 10хх-ийн 67-68, 145-146 дугаар тал/,

            Шүүгдэгч Г.Г ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /5хх-ийн 91-93, 9хх-ийн 41-44, 10хх-ийн 71, 138 дугаар тал/,

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г аас /Г.Г / : “...Би Нийслэлийн 57 дугаар сургуулийг төгсөөд Монгол Улсын Их сургуулийг “Химийн” мэргэжлээр төгссөн. 2015 онд эхнэр Ц.С тэй танилцсан. Тэгээд ийм үйл ажиллагаа явуулдаг гээд ажлыг нь мэддэг болсон. Тэгээд мэргэжлийн орчуулга хэрэгтэй байна гэсэн учраас би мэргэжлийн туслалцаа үзүүлсэн. В.В нь сайн орчуулга хийсэн гээд 5 хувийн хувьцаа бэлэглэсэн гээд байгаа нь техник, технологийн зүгээс сайн орчуулсан гэж үнэлсэн. Энэ хэрэгт намайг эхнэр С этэй бүлэглэсэн гэж байгаа, би бүлэглэл гэсэн үгийн утга учрыг ойлгож байгаа хэрнээ, хийгээгүй зүйлээ би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл надаас нэг ч удаа байцаалт аваагүй нь хэтэрхий нэг талыг барьсан гэж харагдаж байна. 001 гэдэг гэрээ нь хуулийн компани байгууллаад Хятад, Монгол хэлээрээ гэрээ хийсэн нь бас зөрүүтэй юм шиг байсан. Гэхдээ би албан ёсны орчуулагчаар нь ажлаагүй, би ийм юм ярих эрхгүй. Намайг орчуулагчаар ажиллласан гээд байгаа. Би өдөр тутмын ажлаа хийсэн. Түүнээс 001 гэрээ байгуулах, банкин дээр гарын үсэг зурах, албан ёсны орчуулга гэх мэт албан ёсны ажлуудыг А хийсэн. Тухайн үед Хаан банкин дээр А , Ч.Т , Ву Вэнжиан, С э бид нар хамт байсан. Яагаад энэ талаар хэлээд байна вэ гэхээр, А нь өөрийгөө байхгүй байсан гээд байгаа. А нь Хаан банкинд өөрөө хүсэлт бичээд, энэ хүмүүсийн талд ороод намайг орчуулсан гээд байгаа, орчуулга хийснээрээ энэ хэргийн бүх үйлдэлд нь хамт оролцсон гээд байгаа, манай ээж, аав хэзээ ч багаасаа худлаа хэлж, хүнийг хуурч болохгүй,  шударга байх зарчмыг заагаад өнөөдрийг хүртэл би үүнийг санаж явдаг. Өнөөдөр намайг энэ хэрэгт хэлмэгдүүлж байна гэж бодож байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Ц  нь хүний гараар могой бариулах тийм л ажлыг хийдэг хүн. Энэ талаар би мэдэрсэн учраас хэлж байна. Би прокурорын яллаж оруулж ирсэн хэргийн зүйлчлэлээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Хуурамч бичиг баримт үйлдсэн гэх М  нь 325,000.0 ам.долларыг Төрийн банкинд бэлнээр барьж очоод кассин дээрээ тавиад, буцаад касснаасаа шууд аваад явсан. Шанд нь 4,000,000 төгрөгийг авсан. Энэ хүн нь Солонгосын визний мөнгө байршуулдаг хүн. Тухайн үед “...” ХХК-ийн дансанд тийм их хэмжээний төгрөг байхгүй байсан. Энэ мөнгө, хуурамч бичиг баримтаас болж “...”  ХХК-д хохирол учруулсан уу гэдэг асуудлыг харах ёстой. Энэ компанид ямар ч хохирол учраагүй, гэхдээ би хуурамч бичиг баримт ашиглахад нь тодорхой хэмжээнд оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрнө. В.В надад итгэсэн байсан бол А энийг авахгүй байх байсан. Албан ёсны орчуулгаа надаар хийлгэх байсан. Түүнээс надад худал орчуулга хийх шаардлага байхгүй. Бусад зүйлсийг маань өмгөөлөгч нар маань ярих байх...” гэж;

 

Шүүгдэгч Ц.С эс: “...Өнөөдрийн хуралдаанд С.Ц  нь ирсэнд баяртай байна. Б , С.Ц  нар нь өөрийн хийсэн үйлдлээ үнэн зөвөөр мэдүүлэх байх. Намайг Г тай бүлэглэж мөнгө завшсан гэж байгаа. Энэ компанитай холбоотой бүхий л гүйлгээг нь бодоод үзэхэд 36-40 гүйлгээ байдаг. Энэ компанид үнэхээр завших мөнгө ч байгаагүй. Би өөрөөсөө мөнгө гаргаад хохирсон мөртлөө өнөөдөр яллагдагч болоод зогсож байна. 116,081.28 ам.доллар буюу 279,961,348.66 төгрөгийг дансандаа авсан гэж байгаа. Нийтдээ 576,346,861.15 төгрөгийг завшсан гэж үзэж байгаа. Завших гэдэгт би цалин олгоод зочид буудлын мөнгө, тийзний мөнгө, улсад татвар төлөөд энэ мөнгийг завшаад байгаа юм. 01 гэрээний 9 дүгээр зүйлийн 1, 2 дугаар гарын үсгийг зурах гэсэн асуудлын бодит байдлыг тогтоогоод өгөөч гэж удаа дараа хэлсэн ч тогтоож өгөөгүй. Алтанбаганы хувьд Ву Вэнжианий орчуулагч байсан. А араа дамжуулаад бүх зүйлээ хийдэг байсан. Би энэ үйл ажиллагааг хийхийн тулд В.В надад эрх олгосон байгаа. Олгосон эрхийн дагуу бичиг цаасыг нь хийдэг байсан. Анхан шатны баримт нь надад байхгүй байхад байгаа мэт яриад байгаа. Энэ баримтыг шүүгээндээ хийгээд түлхүүрийг нь Хятад руу аваачаад өгсөн байна гэж яллах дүгнэлтэд дурдагдсан. Тиймээс энэ бичиг баримтыг би аваагүй гэдэг нь батлагдахын байна гэж бодож байна. Би 350,000.0 ам.долларыг “Шидэ Сименс” компани руу шилжүүлсэн нь үнэн, гэхдээ С.Ц  гэдэг хүн ирсэнд баяртай байна гээд байгаа нь ТУЗ-ын хурал гээд нэг бичиг байгаа, тухайн үед С.Ц  өөрөө сууж байсан. Б   болон Д , С.Ц  нар бүгд тухайн үед байсан. Мөн 500,000.0 ам.долларыг миний дансруу шилжүүлүүлсэн байдаг. Удаа дараа Хятад улс руу явсны үндсэн дээр В.В гэдэг хүн буюу 65 хувийн хувьцаа эзэмшигч нь алга болчихсон байсан. Би Хятад улсад 2-3 удаа очсон, Шанду реати гэдэг компани дээр нь хүртэл уулзалтаа хийгээд хурлын тэмдэглэлээ хүртэл явуулчихсан. Удаа дараа мэдүүлэг өгнө гэдэг хүсэлт тавьсан. Одонбаатар гэдэг хүн Хятад улсад очоод мэдүүлэг авсан байсан. Яагаад “Шанду реати” компаниас мэдүүлэг аваагүй гэдгийг ойлгохгүй байгаа. Энэ тал дээр анхаарах нь зүйтэй байх. В.В нь нийтдээ 3-4 ганбөмбөлөгийн компанитай харилцаж ажилладаг байсан. Хятад улсдаа өөрөө гэмт хэрэг үйлдсэн гэсэн бичиг баримт нь хэрэгт хавсрагдсан байгаа. Ганбөмбөлөг гэдэг зүйлийг тухайн компаниудад нийлүүлчихээд мөнгийг нь завших буюу ашигладаг процесс нь Шанду реати компани дээр явагдах гэж байсан. Энэ мөнгийг Шанду реати руу шилжүүлнэ гэж 3-4 удаагийн уулзалтад ганцаараа яваагүй. Би, Г , С.Ц , Нямсүрэн, Ч.Т  өөрөө хүртэл хамт явсан. 350,000.0 ам.долларыг 500,000.0 ам.доллар шилжүүлчихээд 100, 100-аар нь би Шанду реати руу буюу үйлдвэр лүү шилжүүлсэн гэдгийг Ч.Т , В.В нар мэдэж байгаа. В.В нь алга болчихсон байсан учраас гаргаж ирэхийн тулд надаар энэ мөнгийг шилжүүлүүлсэн байгаа. Үлдсэн мөнгийг өөрсдийнхөө дансанд авах гэсэн ч ханш өндөр үнэтэй байсан учраас ханшийн алдагдалд ороод Оюу толгой дээр ханшийн зөрүү зэргийг гаргаж өгсөн баримт нь байгаа. 350,000.0 ам.долларын алдагдалд орвол би их хэмжээний алдагдалд орно. Энэ өрөөнд 5 хувийн хувьцаа эзэмшигч нар байна. Түүнээс энэ бүх үйл ажиллагааг мэдэж байгаа 65 хувь, 16 хувь эзэмшигчүүд нь байхгүй байна. Өдөр тутмын ажлыг С э хийдэг гээд А , Ву Вэнжиан, Ч.Т  нарын мэдүүлэг дээр байгаа. Ямар ч хэрэг үүсээгүй байхад “Алтан гэрэгэ”  буюу “Их хуурч ББСБ” аль хэдийнээ нээгдчихсэн байсан. С.Ц  нь удаа дараа намайг хувьцаагаа өг гээд дарамтлахад нь би үгүй гэсэн. Дараа нь Цагдаагийн газраар явна гэхээр нь надад хувьдаа завшсан, хуурсан зүйл байхгүй учраас яв, харин би чамд үнэ төлбөргүй хувьцаагаа өгөхгүй гэсэн. Тэгсэн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт энэ талаар шалгагдаад хэрэгсэхгүй болсон. Г  бид хоёрыг яллахын тулд банк бустай холбоод байна. Түүнээс банк бусын үйл ажиллагаа хэзээ нээгдсэн бэ, явагдаж эхэлсэн бэ гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар харагдах байх. Би 350,000.0 ам.доллар шилжүүлчихээд 291,886.36 ам.доллар, 47,145.56 ам.доллар зэрэг мөнгийг шилжүүлсэн гээд байгаа, би энэ мөнгөнүүдийг шилжүүлээгүй, шилжүүлэх албан тушаал байхгүй. Тийм учраас 350,000.0 ам.долларыг шилжүүлээд 2,300,000 төргөрийн юань болгоод үйлдвэр лүү шилжүүлсэн. Энэ мөнгийг яагаад “Чингис Хаан” банкны дансаараа шилжүүлсэн бэ гэхээр Хаан банкин дээр энэ хэрэг үүсээгүй байхад С.Ц  нь Наран гээд Хаан банкны ахлах ажилтан найз руугаа энэ дансанд байгаа мөнгийг нь авахын тулд хүсэлт бичээд компанийн банкны дансыг хаалгасан. Бид хоёр удаа уулзалт хийхэд Хаан банкны захирал Хосбаяр нь компанийн дансыг хаахад татвар буюу цагдаагийн газраас бичиг, прокурор, шүүхийн зөвшөөрөл гараагүй байхад бид хааж болдоггүй. Хурдан бичгээ авч ирж өгөхгүй бол хууль бус үйлдэл хийх гээд байна гэж хэлсэн. Би дараа нь хууль бус зүйл хийсэн байна гэж албан тоот хүртэл явуулсан. Наран гэдэг хүний хүсэлтээр дансыг нь хаачихаад Хосбаяр нь С.Ц  гэдэг хүнээр өөрийн биеэр нь өргөдөл бичүүлээд “...”-ийн дансанд үлдсэн мөнгийг шилжүүлүүлсэн байдаг. Гэхдээ би ганцаараа гарын үсэг зурж шилжүүлсэн байдаг гэдгийг анхаарахыг хүсэж байна. 350,000.0 ам.долларыг яагаад Хаан банкныхаа дансаар шилжүүлээгүй вэ гэхээр их хэмжээний гүйлгээ хийж болохгүй байсан, гэхдээ дотоодын гүйлгээ бол хийж болно. Тэгэхээр Чингис Хаан банкны данс руу шилжүүлээд гадаад гуйвуулгаа хий гэж байсан нь өргөдөлтэй нь цуг байгаа. Би тэр өргөдлийг авъя гэж удаа дараа хүсэлт тавьсан. Тиймээс энэ мөнгийг шилжүүлсэн үйлдлээ хүлээн зөвшөөрнө. Гэхдээ энэ мөнгө нь “Шанду реати”-гийн мөнгө. Шинжээчийн дүгнэлтээр “Шанду реати”-гийн данс руу шилжүүлсэн байна гэсэн нь тогтоогдсон. Намайг их хэмжээний мөнгө угаасан гээд байгаа үйлдэлд “Их Хуурч ” ББСБ-аараа дамжуулаад мөнгө зээлсэн гэж байгаа. 2017 оны 01 дүгээр сарын 30-нд хийсэн гүйлгээ нь Д.Н д аудитын төлбөр нэрээр 3,000,000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 6,500,000 төгрөгийг Г.Г аас гэсэн нэрээр шилжүүлсэн. Энэ үед миний дансанд 17,000,000 төгрөг байсан. Би тээврийн үйлчилгээ явуулдаг байсан гэдгийг Б  гуай мэдэж байгаа. Энэ хүний эхнэр, эхнэрийн дүү гэх хүмүүсийг нь бүгдийг нь таньж байгаа учраас би худлаа яриагүй гэдгээ дахин сануулж байна.  “...” ХХК-ний аудитын 3,000,000 төгрөгийн төлбөрийг нь төлсөн. 6,500,000 төгрөгийг нь Д.Н  нь хуулгаа авч ирээд би авсан нь үнэн гэдгээ мэдүүлгээрээ хэлдэг. Би өөрийнхөө компанийн татварыг төлөх бол байх асуудал учраас би өөрийн данснаасаа 265,000 төгрөгийн татвар төлсөн. Цоглогт 9,000,000 төгрөг зээлсэн гэх асуудалд “...” компанийн тендерийн баталгаа гээд 13,300.0 ам.доллар буюу 32,500,000 төгрөгийг авсан. Энэ өөрийнхөө авсан мөнгөнөөс найздаа зээл өгөх эсэх нь миний өөрийн мөнгө учраас захиран зарцуулах эрхтэй гэж үзэж байна. Дараагийн бичиг баримт хуурамчаар үйлдсэн асуудалд 325,000.0 ам.долларыг Г  бид хоёр М  гэдэг хүнээс зээлсэн. М  нь 2 банкныхаа данснаас нийлүүлээд Г ын данс руу бэлнээр энэ мөнгийг шилжүүлээд буцаагаад өөрийнхөө данс руу шилжүүлж аваад 4,000,000 төгрөг буюу мөнгө байршуулсан шагналын мөнгөө авсан гэдгээ мэдүүлсэн байгаа. Энэ гүйлгээний утга дээр нь “...”ХХК-ийн “ногдол ашиг” гэж бичсэн нь бид хоёрын алдаа байсан. Түүнээс хүний бичиг баримт ашиглаад хуурамч бичиг баримт үйлдсэн асуудал байхгүй. Мөн бид хоёр огт энэ хуурамч бичиг баримт гэдгийг мэдээгүй биш, банк бусынхаа дүрмийн сангийг батлах байсан учир Г ын хувьд “Ханбонд-Оюу” ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмшигч байсан учраас гүйлгээний утгаа ингэж бичсэн гэдгээ бид хоёр үгүйсгээгүй. Түүнээс бодитоор хуурамч бичиг баримт үйлдээгүй. 1, 2 дугаар гарын үсэг гэж яриад байгаа, 1 дүгээр гэрээний 9 дүгээр зүйл буюу энэ гэрээг яагаад байгуулсан бэ гэхээр С.Ц  нь “Эрдэнэс таван толгой” нь үйлдвэр хариуцсан дэд дарга байсан. С.Ц  нь Алтанхуягийн дүү нь байсан. Дэд дарга хийж байх хугацаандаа би, Г , Хишигбямба гээд орчуулагч бид Бээжинд очоод 2015 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа гэдэг зүйл нь Эрдэнэт хотод болж байгаа гээд Ерөнхийлөгчийн сунгааны мөнгийг би өөрөө төрийн албан хаагч учраас С энийн дансаар авъя гэхэд өөрийнхөө дансаар энэ мөнгийг нь авч өгсөн нь үнэн. Гэхдээ энэ мөнгийг С.Ц  нь авсан. “Шанду реати” ХХК нь ган бөмбөлгөө өөрөө үйлдвэрлэгч компани юм. Тэр компани нь өөрөө хүсэлт тавиад бид нар “HMR” гэдэг компанитай ажиллахгүй, цаашид ийм компанитай үйл ажиллагаагаа явуулъя гэсэн хүсэлтийнх нь дагуу  энэ компанийг нээсэн. Оюутолгой дээр 2 удаа туршилтын гүйлгээ хийгдсэн. Түүнээс “HMR” компани нь энэ ган бөмбөлгийг үйлдвэрлээд, мөнгийг нь авах эрх байхгүй. Харин В.В гэдэг хүн нь Шанду реати ХХК-иас худлаа хэлж 8,000,000 юань авсан тухай баримт хэргийн материал дотор байгаа. Тэгээд Шанду реати нь В.В гэдэг хүнтэй хамтарч ажиллахгүй гэсэн албан тоотынх нь дагуу “Ханбогд реати” гэдэг компани нээгдсэн байдаг. Энэ маргаан 6 жилийн хугацаанд явагдаж байна. Энэ 6 жилийн хугацаанд би бүх банкныхаа дансыг хаалгаж, өөрийн сэтгэл санаагаараа хохирсон...” гэж тус тус мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Талуудын гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ц.С , Шүүгдэгч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Г.Г  нар нь 2017 оны 5 дугаар сард эхлээд хохирогчоор тогтоогдож явж байсан гэрч С.Ц  нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргаснаар энэ хэрэг шалгагдаж эхэлсэн. ...2021 оны 10 дугаар сараас эхлээд миний бие энэ хэрэгт хяналт тавьж эхэлсэн. 2021 оны 12 дугаар сард яллах дүгнэлт үйлдсэн. Ингэхдээ яллагдагч Ц.С , У.Г  нарын одоо зүйлчлэгдэж байгаа хэргийн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн. ...Яллагдагч Ц.С  нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хөрөнгө завшсан, байнга тогтвортой гэмт хэргийн улмаас олсон хөрөнгийг мэдсээр байж ашигласан буюу мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн. Мөн 2002 оны Эрүүгийн хуульд заасан хуурамч бичиг баримт үйлдэж ашигласан гэсэн хэргүүдэд холбогдсон. Тухайлбал яллах дүгнэлтэд дурдагдсанаар Ц.С  нь “...” ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмшигч тухайн компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулж санхүүгийн баримтад 2 дугаар гарын үсэг зурахаар итгэмжлэгдэн томилогдож ажиллаж байсан. Компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцаж, компанийн санхүүгийн ажлыг бүрэн хариуцаж байсан нь цалин олгох, компанийн данснаас зарлага гаргах, түрээсийн төлбөр тооцоог төлөх зэргээр “...” ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмших байдлаар албан тушаалын чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Улмаар энэ компанитай холбоотой харилцаа нь өөрийн хэлж байгаагаар компаниасаа мөнгө зээлдэг, зээлүүлдэг харилцаанд хүртэл очсон. Тус компанид богино хугацаанд ажиллаж байсан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, Өвөр Монгол хүн А руу өөрийн үйлдлээ нялзаах тухайн хүнийг мэдэж байгаа зэргээр, байхгүй байгаа хүнийг үйл холбогдлоор шилжүүлэх зэргээр мөрдөн шалгах ажиллагаа, өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт ч тэр мэдүүлсэн байгаа. ...Ц.С нийн гэмт хэргийн үйл холбогдол нь олон гэрч, хохирогч нарын удаа дараагийн тогтвортой, зөрүүгүй мэдүүлгүүд, 4 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Хамгийн сүүлийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд болон өмнө нь гарсан шинжээч нарын дүгнэлтийн хүрээнд мөн шүүхээс даалгасан буюу оролцогч нарын сүүлд гаргаж өгсөн 2 хавтас бүхий санхүүгийн баримтад үндэслэж дүгнэлтээ гаргасан. Сүүлд гаргасан шинжээчийн дүгнэлтээр ”...” компанитай холбоотой, яллагдагч нарын хувийн харилцах данс болон бусад этгээдүүдтэй холбоотой бүхий л дансыг санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэж, судалж  дүгнэлтээ гаргасан гэдэг нь шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шинжээчийн тайлбар болон дүгнэлтээр харагдаж байгаа. ...Ц.С ийн хувьд бол “...” ХХК-тай холбогдсон цаг үеэс эхлээд 5 хувийн хувьцаа эзэмшигчээр албан ёсоор тогтоогдсон. Хувьцаа эзэмшигч нарын хурал болж анх 100 хувийн хувьцаатай Б ын эзэмшилд байсан компанийн хувьцааг хуваасан энэ талаарх улсын бүртгэлийн газарт ирүүлсэн холбогдох журнал, хувийн хэрэг хэрэгт авагдсан байгаа. Тийм учраас Ц.С  нь “...” ХХК-ийн албан тушаалтан 5 хувийн хувьцаа эзэмшигч, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан санхүүгийн баримтад гарын үсэг зурах эрхтэй этгээд мөн. Энэ утгаараа албан тушаалын байдал энэ хэрэгт бүрэн тодорхойлогдож байна. Хохирлын хувьд 50,000,000 төгрөгөөс дээш их хэмжээний хохиролд тооцогдох тул энэ утгаараа завших гэмт хэргийн нэг шинжийг давхар хангаж байгаа юм. ...Иймд “...” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдээс 2 дугаар гарын үсгийг Ц.С  зурж, ингэхдээ 1 дүгээр гарын үсгийг хамт зурах хамтран ажиллах гэрээ буюу 001 гэсэн дугаартай гэрээ нь хэрэгт авагдсан байгаа. Энэ гэрээний 9 дүгээр хэсэгт тодорхой дурдагдсан байгаа. Олгосон чиг үүргийн хүрээнд тухайн эд хөрөнгө, түүний эрхийг ашиглах, захиран зарцуулах хамгаалах үүрэг хүлээсэн этгээд, гарын үсэг зурж байгаагаар Ц.С  нь бүрэн эрхийг нь хүлээж байгаа. Тухайн дансанд байгаа мөнгийг эргэлтэд оруулах уу, үгүй юу гэдэг шийдвэрт 50 хувийн эрхтэйгээр оролцож байсан. Нэгдүгээр гарын үсгийг  Ч.Т  зурах ёстой. Яллах дүгнэлтэд дурдагдсан хэргийн үйл баримт буюу 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хаан банк”-ны төв дээр С э, Г , Ч.Т  нар нь гэрээ байгуулж дансны шилжилт хөдөлгөөн явагдах талаар уулзаж тохирсон. Гэрч С.Ц , Чин Тоа, хохирогч Б  нарын тогтвортой өгсөн мэдүүлгүүдээр 2 гарын үсэг зурж заавал шилжүүлэг хийх байтал, “2 гарын үсэг зурж шилжүүлж байгаа шүү” тайлбартайгаар орчуулгыг У.Г  хийж мөнгө зарлагадсан. Компанийн хувьд ногдох хөрөнгийг хувийн болон бусад хэрэгцээндээ зарцуулсан, бусдын эзэмшил өмчлөлд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгуудаар тогтоогдоно. 3 дугаар хавтаст хэргийн 220 дугаар талаас цахим шууданд үзлэг хийсэн, цахим шуудангийн хуулбарууд авагдсан. Гэтэл Ц.С  нь төлөөлөн удирдахын зөвлөлийн дарга мэтээр “...” ХХК-ийн үйл ажиллагааг цаашид “Ханбогд Ареатиа” компани явуулна, хамгийн бага үнийн саналыг бид дахин явууллаа, холбогдох утас нэрийг дахин шинэчиллээ, шинээр байгуулагдсан компанийн дүрэм гэрчилгээ, шинэ үнийн санал зэргийг “Оюу толгой” компанийн албан ёсны цахим хаяг руу илгээсэн. Хөрөнгө оруулагч нарын үйл ажиллагаа, эд хөрөнгийг цаасан дээр дээрэмдсэн ийм асуудал байна. 2017 оноос хойш “Оюу толгой” компанитай “Ханбогд Ареиата” компани харилцаж байгаа, энэ талаараа албан бичгээ ирүүлсэн. 2017, 2018 оны ганбөмбөлөг нийлүүлэлттэй холбоотой бүх баримтууд “Оюу толгой” ХХК-аас ирүүлсэн баримт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. С.Ц ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээр “одоо ч энэ үйл ажиллагаа үргэлжилж байгаа” гэсэн мэдүүлгийн нөхцөл байдал байна. 8 дугаар хавтаст хэргийн 103 дугаар талд хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл авагдсан. ...9 дүгээр хавтаст хэргийн 47 дугаар талд Ц.С ийн өөрийн байгуулсан компанийн дүрмийн санг нэмэгдүүлсэн талаар яаж хэрхэн нэмэгдүүлсэн талаарх шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдсан. Иймд У.Г тай “...” ХХК-ийн хувьцааг 50, 50 хувь эзэмшдэг гэсэн байдлаар тайлбарлаж байна. У.Г ын дансанд мөнгө шилжүүлэх замаар хуулийн оноосон нэрийг өөрчилж, дүрмийн сан, хувьцааны хэмжээг нэмэгдүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн мөнгө угаах гэмт хэргийн хувьд завшиж олсон мөнгөө өөрийн болон бусдын хэрэгцээнд зарцуулан бусад руу шилжүүлэг хийх замаар мөнгө угаасан үйлдэл тодорхой 1-2 жилийн хугацаанд тогтвортой үргэлжилсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас мөнгө угаах гэмт хэргийн үндсэн тодорхойлолт болох гэмт хэргийн замаар үйлдэж олсон эд хөрөнгө, хөрөнгө орлого гэдгийг мэдсээр байж үүнийг эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулсан түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалсан гэдэг үндсэн бүхий л шинжийг Ц.С  нарын үйлдэл хангаж байна. У.Г ын тухайд Ц.С ийн үйлдсэн хэрэгт хамжигчийн байдлаар хамтран гэмт хэрэгт оролцсон нөхцөл байдал тогтоогдож байна. Ийм учраас Ц.С , У.Г  нарын үйлдлийг яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт зааснаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалт, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 2002 оны Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч бичиг баримт ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Ц.С  нь 296,385,512 төгрөг, 116,081 ам.доллар, нийт “...” ХХК-д учирсан хохирлын хэмжээ нь 576,346,861.15 төгрөгөөр тогтоосон хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэх байдлаар буюу тэнцүү хэмжээгээр гаргуулах нь зүйтэй...” гэсэн дүгнэлтийг;

 

Хохирогч “...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б ын өмгөөлөгч Я.Баярсайханаас: “...Гэм буруутайд тооцуулах улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Хэлэлцүүлгийн явцад маргаантай байсан асуудал нь хохиролтой холбоотой асуудал байна. Хавтас хэрэгт өгөгдсөн 69 дүгээр талд В.В Б аар дамжуулж өгсөн нэхэмжлэлийн төлбөрийн жагсаалт байна. Энэ үнийн дүнгээс шинжлэн судалсан материалуудын зүгээс шууд  учруулсан хохирол болох 1,300,097.0 ам.доллар болох 1,362,000 тонн бөмбөлгийн үнийн дүнд шилжүүлэгдээд дууссан байна гэж үзсэн. HMR группээс “...”  ХХК-д 6 дугаар сарын 28-ны өдөр 100,000.0 ам доллар, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр “...” ХХК-д 200,000.0 ам.доллар зээлүүлсэн, мөн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр “...” ХХК-д 24,000.0 ам.доллар, 11 дүгээр сарын 16-ны өдөр “...” ХХК-д 97,000.0 ам доллар, 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “...” ХХК-д 76,500.0 ам.долларыг төгрөгийг тус тус зээлүүлсэн байдаг. Үүнээс 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 53,491.6 ам.долларыг буцаан төлсөн. Үлдэгдэл нь 444,08.4 ам.долларыг төлөөгүй байна. Өөрөөр хэлбэл “...” ХХК-ийн 65 хувийн хувьцаа эзэмшигчээс шилжүүлсэн нийт долларын үлдэгдэл юм. Тиймээс энэ үнийн дүн нь хувьцаа эзэмшигч нарын үнийн дүнтэй таараад байна. Ц.С эс тусдаа 100,000.0 ам.долларыг нэхэмжилж байна. Өнөөдөр хохирлын хэмжээг яллах дүгнэлтэд дурдагдсанаар Ц.С эс 576,346,861.15 төгрөг, У.Г аас тусад нь 6,434,900 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох хангалтай нотлох баримт хэрэгт авагдсан гэж үзэж байна. Энэ гэмт хэргийн шинж зорилго нь хөрөнгөжих, шунахай сэдэлттэй байсан. Хавтаст хэрэгт авагдсан шинжээч нарын дүгнэлтийн хамгийн сүүлийн дүгнэлт болох 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 86 тоот шинжээчийн дүгнэлтийн 8 дугаар асуултад “...” ХХК нь ганбөмбөлгийг оруулж ирэхдээ гаальд мэдүүлсэн үнэ болон “Оюу толгой” ХХК-иас шилжиж ирсэн төгрөгөөр тухай бүр нь ам доллар авч “Шанду реаити” ХХК-д шилжүүлсэн болох” гэсэн асуултад шинжээч нь “дээрх хүснэгтээс “Оюу толгой” ХХК-аас орж ирсэн орлогоос тухайн бүрд нь “Шанду реаити” ХХК-д шилжүүлсэн болох нь харагдаж байна” гэсэн дүгнэлт. Өөрөөр хэлбэл “Оюу толгой” ХХК-аас оруулж ирсэн төлбөрийг Ц.С  нь компанийн дансаар аваад, хуурамч бичиг баримт ашиглан олж авсан санхүүгийн баримтад гарын үсэг зурах эрхээрээ өөрийн данс руугаа шилжүүлж, өөр байдлаар ашиглаж мөнгө завших гэмт хэргийг үйлдсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд Ц.С д компанийн дансыг ашиглах 100 хувийн эрх олгоогүй. Зөвхөн гадагшаа гарч байгаа гүйлгээ дээр 2 дугаар гарын үсгийг зурах эрхийг л олгосон. Мөн компанийн дотоод үйл ажиллагаа буюу өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх ажилтныхаа эрх хэмжээнийн хүрээнд зохион байгуулах эрхтэй болохоос биш ТУЗ-ын даргаар өөрийгөө томилоод, нөхрөө гүйцэтгэх захирлаар томилж, санхүүгийн гүйлгээнүүдийг хууль бусаар хийгээд, мөн уг гүйлгээг компанийн дансаар биш өөрийн дансаар хийх зэрэг гаднаас орж ирсэн мөнгийг өөрийн дансаар оруулж ирсэн мөнгийг 20-30 хоногийн хугацаанд өөрийн дансаар ашигласан байлгасан нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар харагдаж байгаа. Мөн дундаас нь мөнгө завшсан, санхүүгийн луйвар явуулж байсан. Энэ үйлдээс болж 3, 4 хувьцаа эзэмшигч, “...” ХХК-ийн иргэд хохирсон гэж үзэх үндэслэлтэй. Үүнд төсөл хэрэгжээд явагдах байсан бол дахин баригдаад олон хүн ажлын байраар хангагдах байсан, гадаадын хөрөнгө оруулалтыг дээрэмдээд байна гэдэг асуудал яригдаж байна. Хуурамч бичиг баримт үйлдсэн гэх асуудал дээр шүүгдэгч нар нь маргахгүй байгаагаас улбаалан компанийн эрхийг олж аваад итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгүүдийг ашиглаж, завшсан. Хууль бусаар банк бус санхүүгийн байгууллагыг худалдаж авсан мөнгөн хөрөнгийн гүйлгээнүүдийг харахаар шинжээчийн дүгнэлтүүдтэй давхцсан байдаг. “...” ХХК-ийн орж ирсэн орлогоор энэ үйл ажиллагаануудыг явуулсан. Гэмт хэргийн замаар олсон орлогоосоо үйл ажиллагаагаа явуулж байсан гэж үзэж байна. Иймд шүүгдэгч нарыг яллах дүгнэлтэд дурдсан хэргийн зүйл ангиар гэм буруутайд тооцож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаагаас: “...Миний үйлчлүүлэгч нарыг 3 зүйл ангиар яллаж яллах дүгнэлт үйлдэлж ирүүлсэн. Энэ нь нотлоглохгүй байгаа учир цагаатгах байр суурьтай оролцож байна. Прокурор, хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс миний үйлчлүүлэгч нарыг гадаадын хөрөнгө оруулагчийг дээрэмдсэн, дээрэмдэж олсон орлогоосоо банк бус санхүүгийн байгууллагыг ажлуулсан гэх мэтээр яллах дүгнэлтэд тусгагдаагүй байдлаар дүгнэж байна. ...“...” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ву Вэнжианы банкин дээр гарын үсэг зурж баталгаа, мэдүүлэг гаргах үед ярьсан яриаг нь У.Г  нь санаатайгаар худал орчуулж, Ц.С  нь ганцаараа гарын үсэг зурж, компанийн мөнгийг өөрийн дансанд шилжүүлэн авч завших боломжийг олж авсан гэж буруутгадаг боловч тухайн үед банкин дээр Хятад улсын иргэд болон миний 2 үйлчлүүлэгч очиж оролцсон байгаа. Энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн. Ашиг сонирхлын зөрчил бүхий С.Ц , Б  нар нь тухайн үед байгаагүй, нөгөө талаасаа хятад хэл мэдэхгүй. Худал орчуулга хийгдсэн гэж үзэх ямар үндэслэл байна. Үүнийг тогтоогоод өгнө үү гэж удаа дараа хүсэлтээ гаргасан ч дахин шалгаж тогтоосон зүйл байхгүй. Ц.С ийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж завших гэмт хэргийг үйлдсэн гэж үзээд байгаа, хувийн байдал дээр нь компанийн захирлууд хийж байсан талаар тусгагдсан байсан. Тэгтэл Ц.С  нь компанийн захирал хийж байсан зүйл байхгүй. “...” ХХК-д албан тушаалтан байгаагүй. Мөн “...” ХХК-ийн ТУЗ-ын дарга болоогүй, ийм албан тушаалтан болоогүй үүнийг нотлох баримт байхгүй. “...” ХХК-ийн ТУЗ-ын дарга гээд бичиг бичээд “Оюу толгой” ХХК руу явуулснаараа албан тушаалтан болчихгүй. Тухайн үед ТУЗ-ын дарга гээд итгэчихсэн байсан байх, өөрийг нь даргаар томилно гэж яриад байсан учраас үүнийг нотлох баримтаар тогтоох ёстой. Түүнээс өдөр тутмын үйл ажиллагааг хариуцсанаараа албан тушаалтан болохгүй. Хуурамч бичиг баримт ашиглаж санхүүгийн гүйлгээ хийгээгүй. Хуурамч бичиг баримтын тухайд банк бус санхүүгийн байгууллагынхаа дүрмийн санг бүрдүүлэхдээ ашигласан. Завших гэмт хэргийн улмаас прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр нийтдээ 576,346,861.15 төгрөгийн хохирол учруулсан гэж байгаа. Үүнээс харахад сүүлийн шинжээчийн дүгнэлтэд дээр Ц.С нийн компанийн дансанд буцааж тушаагдаагүй байгаа 237,000,000 төгрөг, мөн 6,000.0 ам.доллар дээр дахин мөрдөн байцаалт, шинжээчийн дүгнэлтээр тогтоох шаардлагатай гэж үзсэн 59,000,110.0 ам.долларыг автоматаар нэмээд энэ хохирлын дүнг гаргасан байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Энэ шалгаж тогтоогоогүй үнийн дүн нь Эрүүгийн хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйл, мөн үүнийг хэрэглэх талаар 2023 онд гарсан Улсын дээд шүүхийн тайлбар зэрэгт зааснаар энэ нотлох баримт эргэлзээтэй бол шүүгдэгч, яллагдагч нар ашигтайгаар шийдвэрлэх ёстой гэсэн зарчмыг баримтлах нь зүйтэй. Анх хөрөнгө оруулалттай холбоотой компанийг гадаад хөрөнгө оруулалттай компани болгож оруулахын тухайд орсон 100,000 ам.доллар, нийтдээ 407,000,000 төгрөг, дээр нь Ц.С эс орсон 8,000,000 гаруй төгрөг нь тэр дороо буцаагаад гарсан. Өөрөөр хэлбэл гүйлгээнд ороогүй мөнгө. 32,500,000 төгрөг бол Ц.С нийн мөнгө, энэ мөнгөнөөсөө гүйлгээ хийсэн гэдэг нь харагдаж байна. Хоорондоо харилцсан 16,4 тэрбум төгрөг байгаа. Түүнээс гаднаас орж ирсэн мөнгө биш. Мөн Ц.С д хувьдаа зээлүүлсэн мөнгийг иргэний журмаар нэхэмжлэх байх. Прокурор үүнийг яллах дүгнэлтэд дурдаагүй болохыг шүүх анхаарч үзэх байх. Энэ компанид миний үйлчлүүлэгч нарт завших мөнгө байгаагүй учир мөнгө угаасан гэх гэмт хэргийн шинж байхгүй, нотлогдохгүй байна гэж үзэж байна. ...Миний үйлчлүүлэгч тамга тэмдэг хэвлэмэл баримт үйлдээгүй, баримт бичгийн тухайд өөрсдөө гэм  буруугаа хүлээн зөвшөөрөөд байгаа. Гэхдээ энэ хуурамч бичиг баримт үйлдсэнээрээ “Ханбогд ХХК”-иас мөнгө угаах, завших зүйл байгаагүй. 2019 онд миний үйлчлүүлэгч нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад яллагдагчаар татсан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах өгнө үү гэсэн хууль зүйн дүгнэлт гаргаж байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Баярбаясгалангаас: “...Прокуророос яллаж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийн тухайд  хөрөнгө завших, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж энэ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа. Үүнд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэдэг нь нотлогдохгүй байна. Албан тушаалын байдал гэдэг нь тухайн үед энэ хүнд итгэмжлэн хариуцуулсан этгээдэд албан ёсоор үүрэг хүлээлгэсэн эсэх гэдэг асуудал дээр яригдана. Гэтэл хувьцаа эзэмшигч, давуу байдалтай, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх нь үндэслэлгүй байна. Үүнд тушаал, шийдвэр байх ёстой. ...Тиймээс үүрэг болгосон, эрх олгосон шийдвэр байж энэ нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан болно. ...Ц.С ийг У.Г тай бүлэглэж гэж үзээд байгаа. Тэгтэл энэ хэрэгт У.Г  нь яаж оролцсон талаар нэг ч баримт хавтаст хэрэгт байхгүй. Үүнийг мөрдөгч, прокурорын зүгээс тал бүрээс нь хөдөлбөргүй тогтоох ёстой. Энэ зүйл дээр өмгөөлөгчийн зүгээс удаа дараа гомдол гаргаад байгаа. Эхнэр, нөхөр гэсэн байдлаар бүлэглэж үйлдсэн гэж тогтоогоод байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Иймд Г ын хувьд энэ хэрэгт оролцсон оролцоо нь нотлогдохгүй байна. Шинжээчийн дүгнэлтдээ цалин гэсэн утгатай мөнгийг хассан, түүнээс бусдыг нь хасаагүй хэмээн шинжээч тайлбарласан. Дансны баримтуудаар Д д цалин шилжүүлсэн нь харагдаж байгаа. Түүнээс түрээсийн гүйлгээг хасаагүй. Хавтаст хэргүүдэд энэ баримт нь хавсрагдсан байгаа. Онгоцны тийзны асуудал гаднаас ирсэн хүмүүсийн зардлууд нь Ханбогд компаниас гарсан мөнгө, гэхдээ миний үйлчлүүлэгч нь өөрийн дансаар шилжүүлсэн. Зочид буудлын төлбөрийн асуудал энэ төлбөрийг С э нь өөрийн данснаасаа төлсөн эргээд мөнгөө авсан. Эдгээр мөнгөн дүнгүүдийг хасах ёстой. Тиймээс энэ хүмүүс нь бусдад төлөх төлбөргүй гэдэг нь харагдаж байна. Мөнгө угаасан гэж үзээд байгаа, үүнийг нотлох хуулийн үүсвэр нь тогтоогдохгүй байгаа учир, мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэх нь үндэслэлгүй байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэгээс: “...Ц.С  нь аливаа нэг албан тушаалд томилогдоогүй. Итгэмжлэл олгосон эрх бүхий этгээд гэх асуудалд ямар үүрэг хүлээлгэсэн, ямар эрх олгосон гэдэг нь эргэлзээ бүхий байгаа учир их хэмжээний мөнгө завшсан гэж үзэх нь үндэслэлгүй байна. Мөнгө угаах гэмт хэргийн хувьд гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан бол гэсэн хуулийн заалттай байгаа. Гэмт хэрэг өмнө нь гараагүй, ямар нэгэн хохирол учраагүй учир энэ гэмт хэргийн улмаас олсон орлого, түүнийг авсан гэх үндэслэл нотлоглохгүй байна. “Их Хуурч” ББСБ-ын дүрмийн санг нэмэгдүүлэх зорилгоор хуурамч бичиг баримт үйлдсэн гэх асуудалд, Хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр заасан. Иймд прокуророор ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналтай байна. Г ын хувьд орчуулга хийснээрээ энэ гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж үзэж байгаа. А нь энэ компанид нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тухайн үед хамт орчуулгаа хийгээд явж байсан. Мөн У.Г  нь дагалдаж явч байсан, би зааланд сууж байсан гэдгээ мэдүүлж байдаг. Энэ байдлаа У.Г  нь удаа дараа мэдэгдэж, шалгуулах хүсэлтээ удаа дараа гаргаж байсан.   У.Г ын үйлдсэн нь үйл баримт нотлогдохгүй байгаа учир хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирогч болон иргэний нэхэмжлэгчээр Б  гэдэг хүн тогтоогдсон байдаг. ...Иймд компанийг хохирогчоор тогтоосон тогтоол байхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ. Мөн тус хуулийн 1.2 дугаар заалтад шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана гэж заасан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлд хохирогч, хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг гэж заасан байдаг. Тиймээс Б ыг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон, хохирогчоор тогтоосон баримт байдаггүй. Хохирогч тогтоогдоогүй учраас хохирол байхгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс дүгнэж байна. Дээрх нөхцөл байдлуудаас энэ гэмт хэрэгт хохирол учраагүй тул их хэмжээний мөнгө завшсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 2002 оны Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрх зүйн дүгнэлт:

Хөрөнгө завших гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.С  нь гэмт хэрэгт холбогдох үедээ “...” ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмшигч, тухайн компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулж, санхүүгийн баримтад хоёрдугаар гарын үсэг зурахаар итгэмжлэгдэн томилогдож ажиллаж байхдаа Г.Г -тай бүлэглэн албан тушаалын байдлаа ашиглаж, “...” ХХК-ийн дээрх данснуудаас 296,385,512.49 төгрөгийн, 116,081.28 ам.доллар буюу 279,961,348.66 төгрөг /ханш 2,411.77/, нийт 576,346,861.15 төгрөгийг өөрийн хувийн дансаар шилжүүлсэн;

 Шүүгдэгч нь “...” ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмшигч Г.Г  нь Ц.С тэй бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд “...” ХХК-ийн дээрх данснуудаас 296,385,512.49 төгрөгийн, 116,081.28 ам.доллар буюу 279,961,348.66 төгрөг /ханш 2,411.77/, нийт 576,346,861.15 төгрөгийг өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч албан тушаалын байдлаа ашигласан тус тус үйлдэл нь өөрт олгогдсон албан тушаалын байдлаа гэмт хэрэг үйлдэхэд давуу тал болгон ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөд халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан;

Шүүгдэгч Ц.С , Г.Г  нарын бусдад 576,346,861.15 төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дахь хэсгийн 4.1 дэх заалтад заасан /их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг/ их хэмжээний хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх шүүгдэгч Ц гийн С ийг “Бүлэглэн, гүйцэтгэгчээр хамтран оролцож бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэнд, шүүгдэгч БНХАУ-ын иргэн Г.Г -ыг “Бүлэглэн, дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцож бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Мөнгө угаах гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.С , Г.Г  нар нь бүлэглэн Хөрөнгө завших гэмт хэргийн улмаас олсон буюу 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн хооронд “...” ХХК-иас хувийн дансаараа болон бэлнээр авсан 355,117,936.76 төгрөг, 509,150.000 ам.доллараас /нийт 1,583,070,632.26 төгрөг/ 350,000.0 ам.доллар /төгрөгөөр 844,119,500.0/-ыг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 4 cap 6 хоногийн хугацаанд өөр компанийн үйл ажиллагаанд эргэлтэд оруулж, нийт 121,142,500 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж эзэмшиж, ашиглан, захиран зарцуулсан, хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн байх тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болох “Байнга, тогтвортой” гэдэг нь гурав ба түүнээс дээш удаа давтагдсан, цаг хугацааны хувьд тодорой хугацаанд үргэлжилсэн байдлаар шүүгдэгч нарын үйлдэл дээрх шинжийг хангаж байна.

 

Хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэх, ашиглах гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.С , Г.Г  нар нь бүлэглэн “Их хуурч ББСБ” ХХК /Алтан гэрэгэ ББСБ ХХК/-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх зорилгоор Санхүүгийн баримт хуурамчаар бүрдүүлсэн буюу “...” ХХК-ийн 2016 оны санхүүгийн баримтуудыг хуурамчаар бүрдүүлэн, Жералд аудитаар ХХК-аар тайлан гаргуулсан,

-“...” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын протокол хуурамчаар үйлдсэн,

-Өмнөговь аймгийн Ханбогд суманд бүртгэлтэй “...” ХХК-ийн гэрчилгээ, дүрмийг хуурамчаар бүрдүүлж, /Ц овогтой С э 50%, Г.Г 50% хувьцаа эзэмшигчтэй мэтээр/ ноогдол ашиг хуваарилах тогтоол хуурамчаар үйлдэж 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 325,000.0 ам.долларыг “...” ХХК-аас ноогдол ашиг хуваарилав гэсэн утгатай нөхөр Г.Г -ын Төрийн банкны ...дугаартай ам.долларын дансанд шилжүүлсэн баримтыг санхүүгийн зохицуулах хороонд гаргаж өгч санхүүгийн баримт хуурамчаар бүрдүүлсэн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тэднийг тус зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгчид нь “...2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй хүлээн зөвшөөрсөн.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Завших”, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Мөнгө угаах” гэмт хэрэг үйлдээгүй гэж мэтгэлцэж, цагаатгах байр суурьтай оролцсон.

Хэрэгт авагдсан, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь эргэлзээгүй нотлогдсон, улсын яллагчийн яллаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байна гэж  шүүх үзсэн.

Өмгөөлөгч нараас “...шүүгдэгчийг албан тушаалд томилсон шийдвэр байхгүй, ...албан тушаалтан биш...” гэж мэтгэлцсэн.

Прокуророос шүүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “албан тушаалын байдлаа ашиглаж” завших гэмт хэрэг үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь үндэслэл бүхий, зүйлчлэл тохирсон байна.

Албан тушаалын байдлаа ашиглах шинж нь “...бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгах эрхийг бий болгож, ...бусдын өмнө албан үүргийн дагуу хүлээсэн үүргээ зөрчиж, ...тухайн эд хөрөнгийг хууль бусаар үүргээ зөрчин захиран зарцуулж байгаа...” үйлдлээр илэрнэ.

Дээр дурдсан гэмт хэргийг шүүгдэгч Ц.С , Г.Г  нар нь бүлэглэн үйлдсэн, Ц.С  гүйцэтгэгчээр, Г.Г  дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон үйл баримт нотлогдон тогтоогдсон болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Г.Г -аас 294,608,330 төгрөг, шүүгдэгч Ц.С эс 288,173,430 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч “...” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа хохирол нөхөн төлөх үндэслэлээр завсарлага авч, тус хугацаанд  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцааны 100900005406 тоот дансанд шүүгдэгч Ц.С  нь 288,174,000 төгрөгийг, шүүгдэгч Г.Г  нь 294,610,000 төгрөгийг тус тус байршуулсан байх тул уг данснаас 582,784,000 төгрөгийг гаргуулж хохирогч “...” ХХК-д олгох нь зүйтэй байна. 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Талуудын санал, дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Ц.С нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоох,

 Шүүгдэгч У.Г ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээрх хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгч тус бүрт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж шийдвэрлүүлэх саналтай байна. Шүүгдэгч У.Г , Ц.С  нарт 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан шүүгчийн захирамжийг энэ өдрөөс өөрчилж, шүүгдэгч нарыг цагдан хорих, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан сиди тус бүрийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын хувьд бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч тус бүрээс 121,142,500 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргаж улсын орлого болгуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаагаас: “...Миний үйлчлүүлэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 3 зүйл ангиар гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна. Миний үйлчлүүлэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугийн талаар маргасан, гомдол, хүсэлт гаргаж байсан нөхцөл байдлуудыг хүндрүүлэх нөхцөл байдалд авч үзэхгүй байхыг хүсье, өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргах эрхийн хүрээнд гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дугаар зүйл нь сонгох санкцтай зүйл анги байгаа. Прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлүүдийг дурдаж ялын саналаа хэлсэн боловч прокуророос гаргасан ялын санал хэт хүндэдсэн байна. Энэ нь хэргийн байдал болон миний үйлчлүүлэгч нарын хувийн байдалтай тохирохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн прокурор хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзсэн. Нэг бүлгийн гэмт хэргийг 2 болон түүнээс дээш оногдуулах боломжгүй гэдгийг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна. Хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Миний үйлчлүүлэгч нар нь тохиолдын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлын хэмжээг бүрэн хэмжээгээр төлж барагдуулсан. Мөн энэ хэрэгт хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Энэ нь өөрийн үйлчлүүлэгчийн хийсэн үйлдлийг зөвтгөхийн тухайд биш, гадаадын хөрөнгө оруулалттай компанийн удирдлагууд захирлууд нь Ц.С нийн хувийн дансаар компанийнхаа өдөр тутмын үйл ажиллагааг явуулж байгаагүй бол миний үйлчлүүлэгч өнөөдөр ийм байдалд байх боломжгүй байх байсан. Хувийн байдлын хувьд миний үйлчлүүлэгч нар нь эхнэр нөхөр, гэрлээд 5-6 жил болж байна. 2 нялх хүүхэдтэй, том нь 4 настай, бага нь 9 сартай. Шүүгдэгч нарыг хорихоор шийдвэрлэхэд гэр бүлийн нөхцөл байдал, үр хүүхдүүд нь хүнд асуудал орно. Тиймээс шүүх үүнийг хүн ёсны үүднээс анхаарч үзнэ үү. У.Г ын эх нь сахарын шижин өвчний 2 дугаар түвшингийн өвчтэй. Энэ байдлаасаа болоод асаргаанд, эмчийн хяналтад байдаг. Энэ хэрэг нь сонгомол санкцтай, үүнээс торгох ял шийтгэл оногдуулах боломжтой. Мөн хувийн дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хохирол төлж барагдуулсантай холбоотой хохирогч талаас гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байгаа. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйл ангид заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, миний үйлчлүүлэгч нарт хохироос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.Баярбаясгалангаас: “...Миний үйлчлүүлэгч нар нь хохирол төлбөрөө төлж барагдуулах хугацаанд У.Г  нь 294,610,000 төгрөг, Ц.С  нь 288,174,000 төгрөг буюу нийт 582,784,000 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд хохирол төлбөрийн асуудал шийдчихсэн. 2017 оны Эрүүгийн хуулийн зорилго нь тухайн этгээдийг нийгэмшүүлэхэд оршино. Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан, гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, хохирогчийн санал хүсэлтийг харгалзан миний үйлчлүүлэгч нарт хохироос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж, нийгмээс тусгаарлахгүйгээр гэм буруугийн хариуцлагыг үүрүүлэх нь зүйтэй. Энэ гэмт хэрэг нь сонгох санкцтай учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасан. Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 2,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 20,000,000 төгрөгөөр торгож өгнө үү. Энэ торгох арга хамжээг төлөх боломжтой учир дансны хуулгыг баримтаар гаргаж өгч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг нь хөнгөн зэргийн гэмт хэрэгт хамаарна. Энэ гэмт хэрэг нь 2017 онд үйлдэгдсэн. 2017 онд шинэчлэн найруулсан хууль үйлчилж, 18.6 дугаар зүйлийг оруулж ирсэн. Энэ хэрэг нь мөн сонгох санкцтай учир зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлийн хамгийн доод хэмжээ буюу 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулж өгнө үү. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. 2017 онд үйлдсэн гэмт хэргийг 2019 онд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байдаг. Энэ зүйл ангид заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 6 сар байдаг. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 6 сарын хугацаанд яллагдагчаар татаагүй бол хөөн хэлэлцэх хугацаагаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Эрдэнэцэцэгээс: “...2002 оны Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар шийдвэрлэх боложтой гэж үзэж байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалгаж үзнэ үү. Шүүгдэгч У.Г ын тухайд орчуулга хийснээрээ энэ хэрэгт буруутгагдаж байгаа. Мөн хувийн байдлын хувьд өмнө нь ял шийтгэж эдэлж байгаагүй. У.Г  нь Монгол Улсын иргэн биш, хэрвээ хорих ял авсан тохиолдолд гадаадын иргэн гэсэн байдлаараа доромжлуулах, дээрэлхүүлэх, ялгаварлан гадуурхах үйл явдал болно. Хувийн байдлыг харгалзаж үзэх нь хуульд зааснаас гадна Монгол Улсын Дээд шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний 233 дугаар тогтоолд зааснаар гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзах нь тухайн Эрүүгийн хуульд зааснаар шудрага ёсны зарчмыг хангана гэж тайлбарласан учраас энэ нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү. Шүүгдэгч нар нь бага насны хүүхдүүд, өндөр настай эцэг, эхийн хамт амьдардаг. Хэрвээ энэ хүмүүсийг хорих ял оногдууллаа гэхэд хүүхдийг хэн асран хамгаалах вэ гэх зэрэг ар гэрт нь хүнд нөхцөл байдал үүсэх учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай учир торгуулын ял оногдуулж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт  хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...хохирогчид учруулсан хохирлыг төлсөн...”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.С ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 төгрөгөөр торгох  ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох  ялаар тус тус;

 

Шүүгдэгч Г.Г -ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 30,000 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох  ялаар тус тус шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Улсын яллагчаас шүүгдэгч нарт хорих ял шийтгэх санал гаргасан ба шүүх ял шийтгэл оногдуулахдаа дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэхээс гадна шүүгдэгч нарын хувийн байдалд “...хамтын амьдралтай, дундаасаа бага насны хүүхэдтэй, хэн аль нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй...” зэргийг харгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “...Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж;

-4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “...Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.” гэж тус тус заасан тул шүүгдэгч Ц.С , Г.Г  нарт  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох  ялыг өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарт оногдуулсан торгох болон зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг 8 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр хугацааг тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц.С , Г.Г  нар нь ...  оршин суудаг болох нь иргэний үнэмлэхийн лавлагаа болон тэдний тайлбар мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.С , Г.Г  нарт оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг тэдний байнга оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж заасан.

Иймд шүүгдэгч Ц.С , Г.Г  нараас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 121,142,500 төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Ц.С эс 60,571,250 төгрөгийг, шүүгдэгч Г.Г -аас 60,571,250 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж;

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаартай тогтоолоор “Эрүүгийн 1709011120141 дугаартай хэрэгт яллагдагч ...  регистрийн дугаартай Ц гийн С эний өмчлөлийн ...  4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 48 тоот зусланийн сууц, яллагдагч ...  регистрийн дугаартай Г.Г -ын өмчлөлийн улсын бүртгэлийн ... зэрэг үл хөдлөх хөрөнгийг” битүүмжилсэн тогтоол /5хх-171-172/;

Мөн Прокурорын 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1910 дугаартай зөвшөөрлөөр “...  регистрийн дугаартай Ц гийн С э, ...  регистрийн дугаартай Г.Г нарын нэр дээр одоо "Хүчинтэй өмчлөгч” төлөвт бүртгэлтэй байгаа:

... зэрэг аж ахуй нэгж компаниудын шилжилт хөдөлгөөнийг хянах хязгаарлах тухай тогтоол тус тус 5хх-ийн 176-177/ авагдсан байх боловч энэ талаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлтийн хавсралтад дурдаагүй байх тул шүүх шийдвэрлээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ц.С ийг “Бүлэглэн, гүйцэтгэгчээр хамтран оролцож бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар;

            Гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж эзэмшиж, ашиглаж, эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах гэмт хэргийн гүйцэтгэгчээр хамтран оролцож, байнга тогтвортой үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар;

            Аж ахуй нэгж байгууллагаас эрх олгосон санхүүгийн баримтыг бүлэглэн хуурамчаар үйлдэж ашигласан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд;

            -БНХАУ-ын иргэн Г.Г -ыг “Бүлэглэн, дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцож бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар;

            Гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж эзэмшиж, ашиглаж, эх үүсвэрийг нуун далдалж мөнгө угаах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцож, байнга тогтвортой үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар;

            Аж ахуй нэгж байгууллагаас эрх олгосон санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж ашигласан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Ц.С ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 40,000 /дөчин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 40,000,000 /дөчин сая/ төгрөгөөр торгох  ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 /арав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох  ялаар тус тус;

-Шүүгдэгч Г.Г -ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 30,000 /гучин мянга/ мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 30,000.000 /гучин сая/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 /арав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох  ялаар тус тус шийтгэсүгэй.

            3. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.С , Г.Г  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 /арав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт оногдуулсан торгох болон зорчих эрх хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг тэдний цалин хөлс, орлго олох боломжийг харгалзан 8 /найм/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт шүүхээс оногдуулсан байнга оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

            7. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцааны 100900005406 тоот дансанд  шүүгдэгч нараас байршуулсан нийт 582,784,000 /таван зуун наян хоёр сая долоон зуун наян дөврөн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч “...” ХХК-д олгосугай.

            9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С , Г.Г  нараас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 121,142,500 /нэг зуун хорин нэгэн сая нэг зуун дөчин хоёр мянга таван зуу/ төгрөгийг хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Ц.С эс 60,571,250 /жаран сая таван зуун далан нэгэн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг, шүүгдэгч Г.Г -аас 60,571,250 /жаран сая таван зуун далан нэгэн мянга хоёр зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Б.БАТСАЙХАН