| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2020/00220/И |
| Дугаар | 220 |
| Огноо | 2020-05-29 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 220
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: Налайх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ******* Р.Д /РД: /
Хариуцагч: Налайх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дүгээр байрны ******* тоотод бүртгэлтэй, Налайх дүүрэг, ******* дугаар хороо, ******* дугаар байрны тоотод оршин суух, Г.Б /РД: /-т холбогдуулан
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны ******* дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2020 оны ******* дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Д, нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Г.Бтай 2012 оны 01 дүгээр сард танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний дундаас 201******* оны ******* дугаар сарын 22-ны өдөр хүү төрсөн. Би Г.Бын зан араншинг мэддэг байсан ч өөрчлөгдөх байх гэж бодсон. Гэвч өөрчлөгдөөгүй ба таарч тохирохгүй байх болсон. Учир нь: Г.Б ширүүн зан авиртайгаас гадна байнга гадуур хонож өнжин явдаг. Иймд бид 2020 оны 3 сараас эхлэн тус тусдаа амьдрах болсон тул хүү ийг эцэг Г.Баар тэжээн тэтгүүлэх хүсэлт гаргасан.
Мөн Г.Б нь Зэвсэг хүчний 3*******3 дугаар ангид инженерийн салоны тасгийн дарга, ахлагч ажилтай. Одоо хээрийн сургуулилалтад олон сараар гарсан байгаа тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэв.
Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Бид 2012 онд танилцан, хамтран амьдрах болсон. Бидний дундаас 201******* оны ******* дугаар сарын 22-ны өдөр хүү төрсөн. Одоо ******* настай. Бид хувийн таарамжгүй харилцааны улмаас 2020 оны 3 дугаар сараас эхлэн тус тусдаа амьдарч байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй. Иймд хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Мөн би хээрийн сургуулилалтад гарсан тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.Д хариуцагч Г.Бт холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжилсэн.
Хариуцагч Г.Б нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн ба 201******* оны ******* дугаар сарын 22-ны өдөр хүү ийн эцэг мөн эсэх болон хүүхдийн асрамжийн талаар шаардлага гаргаж маргаагүй.
Шүүх зохигчдыг мэтгэлцэх эрхээр хангах үүднээс хариуцагч Г.Бын хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг 2020 оны ******* дугаар сарын 29-ний өдрийн 0930 цагт товлон зарласан ч тэрээр шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй байгаагаа мэдэгдэж шүүх хуралдааныг өөрийн эзгүйд явуулах хүсэлт ирүүлсэн.
Мөн нэхэмжлэгч Р.Д түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулж өгөхийг хүссэн. Иймд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Зохигчид хүүхдийн тэтгэлгийн хэмжээ, хугацааны талаар эвлэрэн тохиролцсон зүйл байхгүй байгаа тул шүүх нэхэмжлэгч Р.Дгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасны дагуу гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаалдаг. Иймд тэжээн тэтгүүлэх хүн тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш тэжээн тэтгүүлэх шаардлагыг хугацаа харгалзахгүйгээр шүүхэд гаргах эрхийг Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.-д хуульчлан заасан.
Харин хүү бага насны хүүхэд тул хууль ёсны төлөөлөгч Р.Д нь тэжээн тэтгэх үүрэг бүхий этгээд болох хариуцагч Г.Баас хүүхдийн тэтгэлэг шаардах эрхтэй.
Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үзвэл, нэхэмжлэгч Р.Д, хариуцагч Г.Б нар 2012 онд танилцсан, хамтран амьдрах хугацаанд буюу 201******* оны ******* дугаар сарын 22-ны өдөр хүү төрж эцэг Г.Бын овог, нэрийг авсан, зохигчид 2020 оны 3 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд тус тусдаа амьдарч байгаа, одоо хүү эх Р.Дгийн асрамжид эрүүл өсч бойжиж байгаа болох нь хүү ийн №1113000371 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, Эмчийн тодорхойлолт, зохигчдын шүүхэд ирүүлсэн тайлбар зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-6-7/
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т зааснаар 201******* оны ******* дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн *******0 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар хүү ийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Баас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.*******-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасан тул хариуцагч Г.Б хүү ийг тэжээн тэтгэхээс гадна эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход нь оролцон туслах үүрэгтэй болохыг дурдав.
Харин хариуцагч Г.Б цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын *******0 хувиас хэтэрч болохгүй.
Нэхэмжлэгч Р.Д нь хүү т зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Г.Б зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.
Мөн хариуцагч Г.Б нь бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлэхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Р.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.030 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.Баас 37.030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Дд болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дугаар зүйлийн 11*******.2.1., 116., 118., 119. дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасныг баримтлан 201******* оны ******* дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү Батбаярын Цэлмэгийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн *******0 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан хүү Батбаярын Цэлмэгийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.Баас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагч Г.Баас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын *******0 хувиас хэтэрч болохгүйг заасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Р.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37.030 /гучин долоон мянга гуч/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г.Баас 37.030 /гучин долоон мянга гуч/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.Дд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС