Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 260

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, ******* дугаар байрны *******5 тоотод оршин суух, Боржигон Б.Б /РД: /

 

Хариуцагч: Налайх дүүргийн ******* дугаар хороо, Наран ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, Аат С.Б /РД: /-д холбогдуулан

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 22-ны  өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нөхөр С.Бтай 6 дугаар ангиасаа эхлэн үерхэсэн. 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр охин *******г төрүүлсэн. Бид 2011 оны  11 дүгээр  сарын 07-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2011-2015 оны хооронд нөхрийнхөө эгчийн гэрт амьдарч байгаад 2015 оны 9 дүгээр сард гэр бүлээрээ Солонгос улс руу явсан.

 Тус улсад хууль бусаар оршин сууж байсан. 2016 оны 5 дугаар сард нөхөр  С.Б баривчлагдаж, Монгол улс руу буцахдаа охиноо авч явсан. Харин би амьдралаа сайжруулах зорилгоор үлдсэн. Гэтэл С.Б намайг ирсэнгүй гэж маш их дарамтлах болсон.

Би нөхрөө их хүндэлдэг байсан ч  гэр бүлдээ анхаарал халамж тавьдаггүй, ажил хөдөлмөр хийх дургүй, сэтгэл санааны дарамтад үг, үйлдлээрэй оруулдаг. Мөн эр, эмийн харьцаа тохирдоггүй байнга хэрүүл маргаантай байдаг байсан. Иймд хамт амьдрах хүсэлгүй болсон. Би 2019 оны 9 дүгээр сард Монгол улсад ирсэн ч хамт амьдраагүй. Харин охиноо өөр дээрээ авсан.

Одоо бид тус тусдаа амьдраад 4 жил болж байна. Цаашид С.Бтай бие сэтгэл, зан харилцааны хувьд тохирохгүй учир хамт амьдрах боломжгүй.

Иймд гэрлэлтийг цуцалж, охин *******г өөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэв.

 

Хариуцагч С.Б шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2007 онд танилцаж, хамт амьдрах болсон. Бидний дундаас 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр охин ******* төрсөн. Бид маргах үе байсан. Гэхдээ гар хүрч, хэл амаар байнга доромжилж байгаагүй. Мөн миний хувьд эр, эмийн харьцаа тохирч байсан. Харин эхнэр Б.Б ийм бодолтой байсныг мэдээгүй. Бид амьдралаа дээшлүүлэх зорилгоор 2015 онд Солонгос улс руу явсан. Би 2016 оны 5 дугаар сард охинтойгоо Монгол улсад буцаж ирсэн. Тэрнээс хойш дахин хамт амьдраагүй. Одоо Б.Бд намайг гэх сэтгэл байхгүй болсон гэсэн. Иймд  гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Охин *******г эхийн асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй. Хуваах эд хөрөнгө байхгүй тул маргаангүй гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б хариуцагч С.Бд холбогдуулан  гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

Хариуцагч С.Б нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй.

 

Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасан. Иймд шүүх Гэр бүлийн тухай хуулийн 1******* дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр гэрлэлт цуцлахтай холбоотой маргааныг шийдвэрлэдэг.

 

Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй ч бага насны хүүхэдтэй тул нэхэмжлэгч Б.Бгийн гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1.-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүх хүлээн авсан болно.

 

Шүүх нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.

 

Нэхэмжлэгч Б.Б хариуцагч С.Б нар 2007 онд танилцаж, 2010 оноос эхлэн хамтран амьдарч, 2011 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулсан, зохигчдын дундаас 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр охин ******* төрсөн. Охин ******* одоо эхийн асрамжид эрүүл бойжиж байгаа нь 0*******0502-27 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, охин          *******гийн 0000627680-242 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, эмчийн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна.      /хх-*******-6/

 

Нэхэмжлэгч Б.Б гэрлэлт цуцлуулах болсон шалтгаанаа “...гэр бүлдээ хайр халамж тавьж байгаагүй, зан харилцаа, эр, эмийн харьцаа  тохирдоггүй, үг хэлээр байнга дарамталдаг байсан тул хайр сэтгэлгүй болсон...” гэж тайлбарласан, хариуцагч С.Б “...би гар хүрч, үг үйлдлээр дарамталж байгаагүй...одоо хамт амьдрах хүсэлгүй болсон хүнээс салах нь зөв гэж бодсон...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа зэргээс үзвэл, гэрлэгчдийн гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаан нь Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.*******-т “...гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, хэн нэгнийхээ эрхийг аливаа хэлбэрээр зөрчихгүй байх”-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс болжээ.

 

Шүүх гэрлэгчдийг тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл гэж үзэхгүй тул эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг дахин авах зорилгоор эвлэрүүлэн зуучлагчид болон сэтгэл зүйчид хандах санал тавихад хэн хэн нь татгалзсан.

 

Мөн зохигчид тус тусдаа амьдрах хугацаанд бие биеэ гэх хайр сэтгэлгүй, зан харилцааны хувьд болон эр, эмийн харьцаа тохирохгүй, цаашид эвлэрч амьдрах хүсэлгүй болсон зэрэг нөхцөл байдал тогтоогдсон.

 

 Иймд гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлахад хориглох үндэслэл байхгүй тул шүүх нэхэмжлэгч Б.Б, хариуцагч С.Б нарыг гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж, гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ. 

 

Мөн хүүхэд эцэг, эхийн хэн нэгнээс хөндийрөөгүй, эхийн асрамжид байлгахад хүүхдийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл байдал үүсэхээргүй байгаа байдал  охин *******гийн “...Аав намайг 8 настайгаас хойш тусдаа амьдарч байгаа. Аав, ээж хоёр хоёулаа надад анхаарал халамж тавьдаг, ...Хоёулантай нь хамт амьдрахыг хүсч байна” гэсэн саналаар илэрхийлэгдсэн.

Иймээс 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин *******г эх Б.Бгийн асрамжид байлгах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн ******* дугаар зүйлийн 1-д “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ”, энэ хуулийн ******* дугаар зүйлийн 2-т “эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар хэвээр хадгалагддаг.  

 

Нэхэмжлэгч Б.Б хүүхдийн тэтгэлэг шаардаагүй ч хариуцагч С.Б үр хүүхдээ нэхэмжлэгчийн адил тэжээн тэтгэх үүрэгтэй болно.

 

Мөн зохигчид хуваах эд хөрөнгө байхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй гэснийг дурдаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0.400 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.Баас *******0.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 1*******2 дугаар зүйлийн 1*******2.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1.-т заасныг баримтлан 2011 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч Боржигон Б.Б, хариуцагч Аат С.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.5.-д заасныг баримтлан 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин ******* /РД:УД1*******40749/-г эх Б.Бгийн асрамжид байлгасугай.

 

*******.Зохигчид хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар шаардлага гаргаж маргаагүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Б.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.Баас *******0.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.9.-д заасныг баримтлан шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Батцэцэгт даалгасугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш ******* хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

8.Иргэний   хэрэг   шүүхэд   хянан   шийдвэрлэх   тухай   хуулийн  *******0 дугаар зүйлийн *******0.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш ******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                              З.ТҮВШИНТӨГС