Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/987

 

 

 

   2023          10            02                                      2023/ШЦТ/987       

                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул,

Улсын яллагч Э.Билгүүн,

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг;

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А д холбогдох эрүүгийн 2209025790094 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулах “... ” гэх нэртэй зочид буудалд ажилд орох анкет бөглөн, улмаар ажпын байрны тодорхойлолттой танилцан ажил үүргээ хүлээн авч, тус буудлын зочин угтагч буюу ресейпшнээр 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө ээлжинд ажиллахдаа худалдан борлуулах зорилгоор хүлээлгэн өгсөн “0.5 литрийн савлагааны Тайгер пиво 5 ширхэг, 0.5 литрийн Кола ундаа 2 ширхэг, 0.5 литрийн цэвэр ус 1 ширхэг, жүүс 2 ширхэг, 0.7 литрийн савлагааны Эден архи 5 ширхэг, бэлэн гоймон 1 ширхэг, шилтэй Кола ундаа 15 ширхэг, 10 ширхэг шампунь зэрэг эд зүйлс болон зочид буудлын бэлэн мөнгөний орлого зэрэг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас 434.670 төгрөгийн хохирол,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “... ” гэх нэртэй зочид буудалд ресейпшнээр ажилд орж, улмаар ажиллаж байхдаа тус зочид буудлаар үйлчлүүлсэн хохирогч Б.Б ийн түр хадгалуулах зорилгоор түүнд хүлээлгэн өгсөн “Самсунг А53” загварын гар утас болох бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас 1.000.000 төгрөгийн хохирол,

2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хохирогч С.Д гийн Үнэгүй.мн сайтад нийтэлсэн ажилд авах тухай зарын дагуу холбогдож, улмаар түүний хариуцан ажиллуулдаг Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “... ” гэх нэртэй зочид буудалд ресейпшнээр ажилд орж, улмаар тухайн өдрийн зочид буудлын орлого болох нийт 596.000 төгрөгийг,

2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Т.Г  ийн фейсбүүк олон нийтийн сүлжээнд нийтэлсэн “түцэнд худалдагч авна” гэсэн зарын дагуу холбогдож, улмаар түүний хариуцан ажиллуулдаг Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 120 мянгатын автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг “U Money Smart Cart” нэртэй түцэнд худалдагчаар ажилд орж, улмаар түүнд худалдан борлуулах зорилгоор хүлээлгэн өгсөн шоколад, тамхи, ундаа, бохь зэрэг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, улмаар 3.467.100 төгрөгийн хохирол,

2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын автобусны буудал дээр байрлан үйл ажиллагаа явуулдаг иргэн Ж.З гийн Үнэгүй.мн гэх зарын сайтад “түцэнд худалдагч авна” гэсэн зарын дагуу холбогдож, улмаар түүний түргэн үйлчилгээний цэгт худалдагчаар ажилд орж, улмаар түүнд худалдан борлуулах зорилгоор хүлээлгэн өгсөн шоколад, тамхи, ундаа, бохь, мөн тухайн өдрийн орлого болох бэлэн 30.000 төгрөг зэрэг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 789.100 төгрөгийн хохирол,

2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэн Б.Э гийн фейсбүүк цахим хаягт байршуулсан "түцэнд худалдагч авна” гэсэн зарын дагуу холбогдож, хохирогч Б.Э гийн үйл ажиллагаа явуулах зориулалттай Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх” худалдааны төвийн дэргэд байх түргэн үйлчилгээний цэгт худалдагчаар ажилд орсон өдрөө буюу 2022 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө түүнд худалдан борлуулах зорилгоор хүлээлгэн өгсөн тамхи, пад зэрэг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас 2.354.00 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан,

Мөн яллагдагч Б.А нь 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ...  орцны подвалд хохирогч Д.Х , А.С нартай согтуурсан үедээ хохирогч А.С ийг “утсаар чинь нэг яриад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч А.С ийн “Самсунг А31” загварын гар утсыг шилжүүлэн авч, улмаар 325.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн дээрх цаг хугацаанд буюу 2022 оны 8 дугаар сарын 01 -ний өдөр ...  орцны подвалд хохирогч Д.Х , А.С нартай согтуурсан үедээ хохирогч Д.Х ын өмчлөлийн “Самсунг А51” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 375.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр ...  тоотод хохирогч Н.Ц ийн гэрт “гэрийн үйлчлэгч ажилд авна" гэсэн фейсбүүк зарын дагуу холбогдож, улмаар гэрийн үйлчлэгчээр ажилд орж, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хохирогчийн гэрээс дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг буюу нийт 3 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:  

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд ...Шүүгдэгч Б.А нь 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулах “... ” гэх нэртэй зочид буудалд ажилд орох анкет бөглөн, улмаар ажпын байрны тодорхойлолттой танилцан ажил үүргээ хүлээн авч, тус буудлын зочин угтагч буюу ресейпшнээр 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө ээлжинд ажиллахдаа худалдан борлуулах зорилгоор хүлээлгэн өгсөн “0.5 литрийн савлагааны Тайгер пиво 5 ширхэг, 0.5 литрийн Кола ундаа 2 ширхэг, 0.5 литрийн цэвэр ус 1 ширхэг, жүүс 2 ширхэг, 0.7 литрийн савлагааны Эден архи 5 ширхэг, бэлэн гоймон 1 ширхэг, шилтэй Кола ундаа 15 ширхэг, 10 ширхэг шампунь зэрэг эд зүйлс болон зочид буудлын бэлэн мөнгөний орлого зэрэг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас 434.670 төгрөгийн хохирол,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “... ” гэх нэртэй зочид буудалд ресейпшнээр ажилд орж, улмаар ажиллаж байхдаа тус зочид буудлаар үйлчлүүлсэн хохирогч Б.Б ийн түр хадгалуулах зорилгоор түүнд хүлээлгэн өгсөн “Самсунг А53” загварын гар утас болох бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас 1.000.000 төгрөгийн хохирол,

2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хохирогч С.Д гийн Үнэгүй.мн сайтад нийтэлсэн ажилд авах тухай зарын дагуу холбогдож, улмаар түүний хариуцан ажиллуулдаг Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “... ” гэх нэртэй зочид буудалд ресейпшнээр ажилд орж, улмаар тухайн өдрийн зочид буудлын орлого болох нийт 596.000 төгрөгийг,

2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Т.Г  ийн фейсбүүк олон нийтийн сүлжээнд нийтэлсэн “түцэнд худалдагч авна” гэсэн зарын дагуу холбогдож, улмаар түүний хариуцан ажиллуулдаг Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 120 мянгатын автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг “U Money Smart Cart” нэртэй түцэнд худалдагчаар ажилд орж, улмаар түүнд худалдан борлуулах зорилгоор хүлээлгэн өгсөн шоколад, тамхи, ундаа, бохь зэрэг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, улмаар 3.467.100 төгрөгийн хохирол,

2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын автобусны буудал дээр байрлан үйл ажиллагаа явуулдаг иргэн Ж.З гийн Үнэгүй.мн гэх зарын сайтад “түцэнд худалдагч авна” гэсэн зарын дагуу холбогдож, улмаар түүний түргэн үйлчилгээний цэгт худалдагчаар ажилд орж, улмаар түүнд худалдан борлуулах зорилгоор хүлээлгэн өгсөн шоколад, тамхи, ундаа, бохь, мөн тухайн өдрийн орлого болох бэлэн 30.000 төгрөг зэрэг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 789.100 төгрөгийн хохирол,

2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэн Б.Э гийн фейсбүүк цахим хаягт байршуулсан "түцэнд худалдагч авна” гэсэн зарын дагуу холбогдож, хохирогч Б.Э гийн үйл ажиллагаа явуулах зориулалттай Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх” худалдааны төвийн дэргэд байх түргэн үйлчилгээний цэгт худалдагчаар ажилд орсон өдрөө буюу 2022 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө түүнд худалдан борлуулах зорилгоор хүлээлгэн өгсөн тамхи, пад зэрэг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас 2.354.00 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан,

Мөн яллагдагч Б.А нь 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ...  орцны подвалд хохирогч Д.Х , А.С нартай согтуурсан үедээ хохирогч А.С ийг “утсаар чинь нэг яриад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч А.С ийн “Самсунг А31” загварын гар утсыг шилжүүлэн авч, улмаар 325.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн дээрх цаг хугацаанд буюу 2022 оны 8 дугаар сарын 01 -ний өдөр ...  орцны подвалд хохирогч Д.Х , А.С нартай согтуурсан үедээ хохирогч Д.Х ын өмчлөлийн “Самсунг А51” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 375.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр ...  тоотод хохирогч Н.Ц ийн гэрт “гэрийн үйлчлэгч ажилд авна" гэсэн фейсбүүк зарын дагуу холбогдож, улмаар гэрийн үйлчлэгчээр ажилд орж, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хохирогчийн гэрээс дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг буюу нийт 3 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 320.000 төгрөгийн хохирол учруулсан...” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд:

Хохирогч Ж.З гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр ээлж сольсон манай түцний худалдагч М  нь Б.А тай ээлжээ хүлээлцэхдээ дэвтэр дээр барааны үлдэгдлээ тоолж хүлээлгэж өгсөн байгаа бөгөөд уг дэвтэр нь байгаа. Гэхдээ уг дэвтэр дээр Б.А нь гарын үсэг зурж хүлээж авсан зүйл байхгүй, зүгээр л бичээд явчихдаг юм. Ээлж хүлээлцэж авч байгаа хяналтын камерын бичлэгийг гаргаж өгсөн байгаа. Мөн Б.А  нь бараа материал авч байгаа хяналтын камерын бичлэгийг гаргаж өгсөн байхаа. Тухайн барааны тоо материалын дэвтэр дээрээс харж гаргаж өгсөн байгаа. Анкет бөглүүлдэг боловч тухайн өдөр би очиж чадаагүй тул анкет бөглөөгүй, эхний өдөр юм чинь бодоод итгэчихсэн юм. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 12 дугаар тал/,

-гэрчээр өгсөн: ...Би 2022 оны 9 дүгээр 10-ны өдөр фейсбүүк хаягаар ажилд авна гэх зарын фэйж хуудсаар дамжуулаад түцэнд худалдагч авна гээд зар оруулсан. Тэгтэл өнөөдөр буюу 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өглөө 10 цагийн үед 90092826 дугаараар зарын дагуу ярьж байна гээд холбогдсон. Тэгээд би хаяг байршлаа зааж өгсөн ба 15 цагийн үед үл таних 30 гаруй насны махлагдуу эмэгтэй ирээд ажиллана гэхээр нь би бараагаа тоолж өгөөд түлхүүрээ үлдээгээд явсан. Орой 22 цагийн орчимд бараа авч ирж өгөх гээд ирсэн чинь түгжээтэй байсан. Утас руу нь залгахад завгүй гэж байгаад холбогдохгүй болчихоор нь хэдэн цагийн үед гарсныг нь харах гээд хяналтын камераа шүүж үзэхэд тухайн эмэгтэй нь тамхи болон чихэр гээд бараанууд цүнхлээд аваад гарч байгаа бичлэг байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандаж байна. ...Би тухайн хүнд хүлээлгэж өгсөн барааг дахин тоолж үзэхэд макспан шоколад 7 ширхэг-үнэ 7,000 төгрөг, Алпенголд шоколад 9 ширхэг-үнэ 3,500 төгрөг, том сникерс шоколад 16 ширхэг-үнэ 3,000 төгрөг, орбит бохь 112 ширхэг-үнэ 1,500 төгрөг, бидний ундаа 26 ширхэг-үнэ 3,800 төгрөг, хүслийн ундаа 10 ширхэг-үнэ 2,000 төгрөг, лаазтай кола 3 ширхэг-үнэ 2,500 төгрөг, том үзэм 1 ширхэг-үнэ 3,000 төгрөг, парламент тамхи 6 ширхэг-үнэ 5,500 төгрөг, кастер 9 ширхэг-үнэ 6,500 төгрөг, майлд севэн 6 ширхэг-үнэ 6,000 төгрөг, ченж эссэ 28 ширхэг-үнэ 5,000 төгрөг, энгийн эссэ 24 ширхэг-үнэ 4,500 төгрөг, ногоон эссэ 4 ширхэг-үнэ 4,500 төгрөг, хар эссэ 10 ширхэг-үнэ 4,200 төгрөг, рэйсон 6 ширхэг-үнэ 4,000 төгрөг, дунд майлд 6 ширхэг-үнэ 4200 төгрөг, клаб лд 5 ширхэг-үнэ 3,500 төгрөг, бро 9 ширхэг-үнэ 4,200 төгрөг, сигар 10 ширхэг-үнэ 3,000 төгрөг, улаан вест 7 ширхэг-үнэ 3,200 төгрөг, улаан шонхор 7 ширхэг-үнэ 2,500 төгрөг, алтан навч 5 ширхэг-үнэ 2,000 төгрөг, асаагуур 50 ширхэг-үнэ 1,000 төгрөг, мөн үлдэгдэл задгай 30,000 төгрөг болон өнөөдрийн орлогоо аваад явсан байна. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 14-15 дугаар тал/,

 

Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын автобусны буудал дээр ажилладаг Түргэн үйлчилгээний цэгийн дотор хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай: “...1, 2 гэж нэрлэсэн 2 ширхэг бичлэг байв. 1 гэж нэрлэсэн бичлэг рүү орж бичлэгийг эхлүүлэхэд бичлэгийн зүүн дээд буланд 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр, 15:59:40 гэсэн цаг харагдаж байх бөгөөд бичлэгийн эхэнд цагаан фудволк, урт юбка өмссөн эмэгтэй түцний тэйк дээр дарж зогссон. Үүний цаана хар цамц, цагираган ээмэг зүүсэн Б.А нь ширээ арчиж сууж байгаа нь харагдаж байна. Уг бичлэгийг цааш үргэлжлүүлэхэд өөр ач холбогдолтой зүйл илрээгүй. Үзлэгийг цааш үргэлжлүүлж "2" гэж нэрлэсэн бичлэг рүү орж эхлүүлэхэд 01 минут 10 секундын бичлэг байх бөгөөд бичлэгийн зүүн дээд буланд 2022-09-12 20:27:33 гэсэн цаг харагдаж байна. Бичлэгийн эхэнд түцний тэйк хэсэгт хар фудволк өмссөн Б.А нь тэйкний доод хэсгээс эд зүйлс авч хайрцагт хийж байгаа нь 00:10 секундэд бичигдсэн байх бөгөөд үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд ач холбогдолтой зүйл илрээгүй бичлэг дуусаж байна. ... гэх тэмдэглэл /1хх-ийн 6 дугаар тал/,

 

“Дамно” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн СБ1-22-2695 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 23-25 дугаар тал/,

 

Хохирогч Ж.З гийн Хаан банкны ...  дугаартай дансанд хохирлын мөнгө шилжүүлэн өгсөн баримт /2хх-ийн 54-55 дугаар тал/,

 

Хохирогч Н.Ц ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэрийн үйлчлэгч ажилд авна гээд фейсбүүк дээр зар оруулаад өөрийн ...  дугаарыг тавьсан. Тэгтэл өдөр нь ...  дугаараар үл таних эмэгтэй залгаад манай хаягийг заалгаад ирж уулзсан ба ажилд авъя гээд тохиролцоод маргааш өглөө 09 цагт ирээрэй гээд явуулсан. Тухайн эмэгтэй 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө 09 цагт ирсэн. Тэгээд гэрийн түлхүүр өгөөд манай аав боло хүүхэд нар үлдсэн. Манай аав хүүхдийг хичээлд нь хүргэж өгөөд буцаж орж ирэх үед тухайн эмэгтэй гэр цэвэрлэж байсан гэсэн. Аав өрөөндөө ороод унтаж байгаад сэрэх үед тухайн эмэгтэй байхгүй байхаар нь ажлаа хаяад явсан байна гэж бодоод тоогоогүй. Тэгтэл өнөөдөр өглөө манай аав хоолны шүүгээнд байсан мөнгөн аяганууд алга болсон гэдгийг мэдээд надад хэлсэн. Би очиж шалгахад тухайн шүүгээнд байсан аяганууд байхгүй байсан. Хаалга үүд эвдрээгүй, гаднаас нэвтрэлт байхгүй болохоор тухайн хүнийг аваад явсан гэж бодож байна. ...Манай эмээ надад болон эхнэр, хүүхдэд бэлгэнд өгч байсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг, нийт 3 ширхэг аяга алга болсон. Тухайн эмэгтэй ирэхдээ Б.А  гээд нэрээ хэлээд танилцсан, дугаар нь ... . Баруун хөл нь хазгар доголоод яваад байсан. ..." гэх мэдүүлэг /1хх-ийн 53-54 дүгээр тал/,

 

 Дамно” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн СБ1-22-2762 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 59-60 дугаар тал/,

 

Хохирогч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2022 оны 5 дугаар сарын 23-ны орой “Тэсо” ХХК-д хүнсчдийн баяр болоод тэндээ согтууруулах ундаа уусан. Тэндээсээ тараад өөрийн найз С тай уулзахаар болоод Модны 2-ын ...  нэртэй буудал руу орсон. Тухайн газраа архи ууж байгаад тасарсан байсан. Тухайн үед гар утсаа алдсан байна гэж бодоод хүмүүст хэлсэн байсан. Дараа нь өрөөний хүмүүс миний гар утсыг олоод ...  буудлын ресейпшинд хүлээлгэж өгсөн байсан. Маргааш нь би тухайн ресейпшнээс асуусан чинь намайг гар утсаа нэхсээр байгаад авсан гэж хэлсэн. Дараа нь би цагдаатай очоод хяналтын камер шүүж үзэхэд ресейпшн эмэгтэй миний гар утсыг сейфендээ хийж байгаа хяналтын камерын бичлэг байсан. Тухайн эмэгтэй миний гар утсыг аваад өгөөгүй. ...Усан цэнхэр өнгийн Самсунг А53 маркийн гар утас байсан. С гийн найз гээд нэг залуу байсан. Тухайн хүн хүлээлгэж өгсөн байсан. Би тухайн хүнийг сайн танихгүй. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 92-93 дугаар тал/,

 

Гэрч Б.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би 2022 оны 5 сар хавьцаа фейсбүүк дээр ресейпшнээр ажлын зар оруулаад удалгүй Б.А  гэх эмэгтэйтэй холбогдож манай ...  зочид буудалд 24, 48-аар 3 удаагийн гараатай ажилласан. Би 5 дугаар сарын 25-ны өглөө 11 цагийн үед ажил дээрээ очоод төд удалгүй Б гэх эмэгтэй 2 цагдаатай орж ирээд 5 дугаар сарын 24-ний оройны камерыг үзсэн. Тэгээд Б.А тай холбогдох боломжгүй болсон байсан. Би хамгийн сүүлд 5 дугаар сарын 24-ний өглөө Б.А г ээлжиндээ гарч байх үед харсан ба Б.А д “хөдөө явлаа, орлогоо дараагийн ээлжийн хүндээ өгеөрэй, би маргааш эрт ирж чадахгүй шүү” гэж хэлээд явсан. ...Б.А гийн араас ээлжинд гарах хүн нь Т.Б гэх хүн байж байсан. Б  надад намайг 12 цагт ажил дээрээ ирэхэд Б.А  байхгүй байсан, мөн 5 дугаар сарын 24-ний өдрийн зочид буудлын орлогыг аваад явсан байсан гэж хэлсэн. Дараа нь би буудлын хяналтын камерыг шалгахад Б.А  нь 5 дугаар сарын 25-ны өглөө 09 цаг 30 минутын үед сейфен дотор байсан тухайн өдрийн орлогын мөнгө болох 500,000 төгрөгийг аваад гарч байсныг харсан. Надад Б.А  зээл татсан байсан учир орлогын мөнгийг чинь авсан, би удаахгүй өгнө гэж хэлсэн ба 5 дугаар сарын 28-ны өдөр 600,000 төгрөгөөс 300,000 төгрөгийг нь өгөөд, дараа нь цалингаа хасаад одоо 210,000 төгрөг өгөх үлдсэн. Дараа нь дахин залгахад холбогдох боломжгүй болсон байсан учир тэгээд хаясан юм. Би 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Б 2 цагдаатай ирэхэд нь хамт үзсэн. Тэгээд тухайн бичлэг дээр байсан эмэгтэй нь Б.А  мөн байсан. Надад болон манай байгууллагын зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 100-101 дүгээр тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: ...Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ...  нэртэй зочид буудлын дотор талыг харуулсан "Хохирогчийн гар утсыг буудлын ажилтан бариад явж байгааг" харуулав. Буудлын ажилтан хохирогчийн гар утсыг үзэж байгааг харуулав...” гэх тэмдэглэл /1хх-ийн 84-85 дугаар тал/,  

 

“Косто-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний "Самсунг А53 загварын 128gb гар утас нь 1,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн" гэх тайлан /1хх-ийн 106-108 дугаар тал/,

 

Хохирогч Э.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 15 цагийн үед Б.А  гэх эмэгтэй ажилд орохоор ирээд ажлын байрны тодорхойлолтоо танилцуулсан. Нөгөө ээлжийн зочин угтагч маань ээлжийн ажлаа хүлээлгэж өгсөн. Бид 22 цагийн үед явцгаасан. Өглөө 8 цагийн үед манай үйлчлэгч Золзаяа ирэхэд лаунж онгорхой, гэрэл нь унтарсан байдА  байна гэж над руу 8 цаг өнгөрч байхад хэлсэн. Намайг ирэхэд Eden нэртэй 5 шил архи, Tiger нэртэй пиво 10 ширхэг, Моя семя нэртэй шүүс 2 ширхэг, зочид буудлын өрөөний төлбөр тооцоо хэдэн төгрөг болсныг мэдэхгүй байна, сандраад цагдаад дуудлага өгсөн. Бичиг баримт нь байна уу гэхэд байхгүй гэсэн. Тэгэхээр нь И-Монголиас утаснаас нь татаад өгье гэхээр нь утаснаас нь зургийг нь дарж авсан. Биеийн өндөр 160 см, 65 кг жинтэй, бор царайтай, давхраатай нүдтэй, 40 гаран насны эмэгтэй хүн байсан. Хувцасны хувьд хар нимгэн цамцтай, хар фудволктой, хар өмдтэй, бараан өнгийн намхан хар гутА  хүн байсан. ...Б.А  манай байгууллагад нийт 660,500 төгрөгийн хохирол учруулснаас нэг ч төгрөг огт төлөөгүй байна. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 147-148 дугаар тал/,

 

“Дамно” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн БЗД-22-800 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 152-153 дугаар тал/,

 

“... ” гэх зочид буудалд ажилд орохдоо өгсөн анкет /1хх-ийн 139- 142 дугаар тал/,

 

Хохирогч С.Д гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "... " зочид буудлыг ажиллуулдаг юм. Манай буудлын өмнө нь ажиллаж байсан ресепшин маань өвчтэй болоод ажлаасаа гарсан. Тэгэхээр нь би “Үнэгүй.мн” сайт дээр “Буудлын ресейпшин ажилд авна" гээд зар тавьсан юм. Тэгтэл зарын дагуу Б  овогтой Б.А  /РД: .../ гэх эмэгтэй манайд ирж ажилд орсон. 2022 оны 7 дугаар сарын 19-ний өглөө ажиллуулахаар би 18-ны өдөр залгаад "Маргааш ирж ажиллаарай" гэтэл 19-ний өглөө 11 цагийн орчимд ирж өмнөх ээлжийн хоносон ресейпшнтэй ээлжээ хүлээлцээд орой 20 цагийн орчим хүртэл ажиллаад, орой манай буудлаас 19 цаг 57 минутад манай буудлын Ц үйлчлэгчид “Би гараад охинтойгоо уулзаад эргээд ороод ирье" гэж хэлж гараад эргэж орж ирээгүй. Буудлаас гарахдаа манай буудлын тэр өдрийн орлого болох 596,000 төгрөгийг бэлнээр болон өөрийнхөө дансанд шилжүүлэн аваад явсан байна. Манай буудлаас өөр ямар нэгэн алга болсон эд зүйл байхгүй. Зөвхөн манай буудлын 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн орлого болох 596,000 төгрөг алга болсон. Тэр Б.А  гэх хүүхнээс нэхэмжилж байна. ..." гэх мэдүүлэг /1хх-ийн 185 дугаар тал/,

 

Яллагдагч Б.А гийн нэр дээрх бүртгэлтэй Хаан банкны ... дугаартай дансны хуулга /1хх-ийн 186-187 дугаар тал/,

 

Хохирогч Д.Х ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ..."Миний бие Х  нөхөр хүүхдийн хамт ... орцны подволд түр оршин суудаг. 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн өглөө над руу 09 цаг өнгөрч байхад Б.А  гэх өмнө нь манай хадам ээжтэй ажиллаж байсан эмэгтэй залгаад юм ярьж байгаад манай гэрийн ойролцоо уулзахаар болоод 9 дүгээр байрны гадна орцны үүдэнд хамтдаа юм яриад сууцгаасан. Тэгээд Б.А  эгч юм ярьж байхдаа халуун байна, ганц хүйтэн пиво уух уу гэхээр нь уух газар байхгүй, манай хадмууд ирж байгаа гэсэн. ...Хадам ээж рүү яриад асуухад ирэхээ больчихсон гэхээр нь манайх руу оръё гээд замдаа дэлгүүр ороод би мөнгө байхгүй шүү гэхэд эгч нь гаргачихъя гээд дэлгүүрээс том 2.5 литрийн Сэнгүр пиво аваад манайд орсон. Би өлсөөд байна, өглөө цай уугаагүй гээд нэг хоол хийгээд, хоёулаа идээд, авсан пивоо хувааж уугаад дуусч байхад өдөр 15 цагийн үед дахиад нэг пиво аваад ир гээд картаа надад өгсөн. Тэрийгээ уугаад байж байхад Б.А  эгч хоёулаа энийг барахгүй юм шиг байна, өөр дуудах хүн байхгүй юу гэхээр нь ажлын газрынхаа үйлчлэгч буюу манай хажуугийн орцны подволд байдаг С г дуудаад хамтдаа үлдсэн пивоо уугаад дуусгасан. Хүний юмыг уучхаад яаж зүгээр байхав гээд би дэлгүүр ороод 2 пиво зээлсэн. Нөгөөдхөө уугаад сууж байхад Б.А  эгчийн утас нь дуугараад авахгүй байхаар нь асуухад танихгүй дугаар авахгүй байгаа гээд С гийн утсаар охинтойгоо ярья гэсэн. Тэгээд байж байхад Б.А  эгч пиво уухаар шээс алдаад байдаг, архи их зүгээр байдаг, би Eden уудаг шүү гэсэн чинь С  гүйж гараад орж ирэхдээ гэрээсээ өөрийнхөө утсыг аваад нэг шил 0.75 литрийн Eden архи, нэг ундаатай аваад ирсэн. Би дахиж будаатай хоол хийгээд Б.А  эгчид өгсөн. Архиа задлаад бүгд нэг нэг татаад урд орой нь нойргүй явсан болохоор нойр хүрээд унтлаа гэхэд С  намайг унт унт, 10 минут унтаад сэргэчихдэг юм чинь гэхээр нь зурагтны урд гудас дэвсээд хэвтээд нөхөр лүүгээ 17 цаг 40 минутын үед яриад утсаа хажуудаа цэнэглээд тавьсан. Тэгээд нэг сэрсэн чинь С  “нөгөө хүүхэн чинь миний утсаар ярьж байгаад алга болчихлоо, утсаа өгч бай, яриадахъя” гэхээр нь орон дээр байгаа ярь ярь гэсэн чинь миний утасны гэрийг нь үлдээгээд цэнэглэгчийг нь хийгээд орхичихсон байсан. Гүйж гараад таньдаг байрны ах таарахаар нь утсаа өгч байгаач гээд өөрийнхөө дугаар луу залгахад холбогдохгүй, С гийн дугаар луу залгахад холбогдохгүй, Б.А  эгчийн дугаар луу залгахад холбогдохгүй байхаар нь ойр хавьдаа хайгаад олдохгүй байхаар нь тэр ахын утсаар цагдаа дуудсан. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 223-224 дүгээр тал/,

 

Гэрч Г.Г  ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 14 цагийн үед ажил дээрээ байж байгаад эхнэр лүүгээ залгатал "А  эгч гэрт ирчихсэн байна. Бид хоёр пиво уугаад сууж байна" гэж хэлсэн. Тэрнээс хойш холбоо бариагүй байж байгаад 18 цагийн үед би эхнэрийнхээ ...  дугаар луу залгатал холбогдохгүй байсан. Тэгээд би ажлаа тараад 19 цаг өнгөрч байхад гэртээ иртэл манай эхнэр Х  утсаа алдчихлаа гээд байрныхаа "Бабу" гэх ахын утсаар цагдаад дуудлага өгсөн гэж хэлсэн. Удалгүй цагдаа нар өдөр манай эхнэртэй цуг пиво уусан гэх С гийн нөхөр Т манайд орж ирээд "Манай эхнэрийн утас нь бас байхгүй байна" гэж хэлсэн. А51 маркийн гар утас байсан. Анх 2019 онд Сайн компьютер гэх газраас лизингээр 1,100,000 төгрөгөөр авч байсан. Бас гар утсаа алдсан гэх С  А30 гэдэг загварын гар утас байсан гэж хэлсэн. Манай эхнэртэй хуучин хамт ажиллаж байсан А  гэх эгч авч явсан. Утасны дугаар нь ... . Гэрийг нь хаана байдгийг би мэдэхгүй байна. ..." гэх мэдүүлэг /1хх-ийн 211-212 дугаар тал/,

 

Хохирогч А.С ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 15 цагийн үед байх, гэртээ байж байхад хажуугийн орцны Х  над руу залгаад гэрт орж ирээд цай уугаарай гэхээр нь хажуугийн орц луу гэр лүү нь орсон. Ороход Х тай цуг нэг эмэгтэй байсан. Тэгээд танилцаад өөрийг нь Б.А  гэсэн. Надтай ойролцоо насны эмэгтэй байсан. Гэрт нь ороход 2 пиво байхаар нь тэрийг нь ууж дуусгаад би нэг архи аваад ирье гэхэд Б.А  “Eden аваад ир, өөр архи уудаггүй" гэхээр нь байрны хажуугийн дэлгүүр ороод нэг 0,75 литрийн Eden, нэг ундаа аваад орсон. Ороход Х  дахиад хоол хийж байсан. Х  бага зэрэг согтоод байхаар нь жаахан унтчих гэхэд Х  унтсан. Удалгүй Б.А  "Утсаар чинь нэг ярьчихъя" гэхээр нь би цэнэглэж байгаад аваад өгсөн. Тэгсэн чинь "Гадаа гараад ярьчихъя" гэхээр нь "За" гэж хэлэхэд гараад яваад өгсөн. Удалгүй 2-3 минутын дараа араас нь гарахад манай орцны үүдэнд утсаар яриад зогсож байхаар нь гайгүй байлгүй гэж бодоод гэр лүүгээ орчхоод гараад ирэхэд байхгүй байхаар нь Х гийн гэр лүү орчихсон байна гэж бодоод араас нь ороход орж ирээгүй, Х  согтуу унтаж байхаар нь сэрээгээд "Миний утсыг нөгөө эмэгтэй аваад явчихлаа. Утсаа өгч бай" гээд утсыг нь авах гэхэд Х гийн утсыг аваад явчихсан, утасны гэрийг нь цэнэглэгчинд нь зоогоод үлдээчихсэн байсан. Хоёулаа гараад хүний утсаар залгахад миний утас холбогдохгүй, Х гийн утас холбогдохгүй, нөгөө эмэгтэйн утас дуудаад аваагүй мессеж бичсэн чинь "Одоо очлоо, ойрхон байна танайхтай" гэсэн хариу ирэхээр нь бид хоёр Х гийн гэрт ороод хэсэг хүлээгээд ирэхгүй байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Самсунг А-31 маркийн хар өнгөтэй, 360,000 төгрөгөөр 2 сарын өмнө авсан. ..." гэх мэдүүлэг /1хх-ийн 231-232 дугаар тал/,

 

“Дамно” ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн БГ2-23-226 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 234-235 дугаар тал/,

 

Хохирогч Б.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр фейсбүүк зарын дагуу ТҮЦ-ны худалдагч авна гэж зар тавьсан. Тэгэхэд нэг эмэгтэй яриад удахгүй ирнэ гээд 30-40 орчим насны эмэгтэй ирсэн. Зарын дагуу ирлээ гэж хэлээд тэр эмэгтэйтэй цаасан дээр гэрээ уншуулаад гарын үсэг, утасны дугаар бичүүлж авсан. ТҮЦ-нд байгаа бараануудын үнийн талаар тайлбарлаж байгаад 19 цагийн орчимд би тэр эмэгтэйг үлдээгээд явсан. Манай эхнэр орой 22 цагийн орчимд ярихад тог тасарсан гэж хэлсэн байсан. Маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 05-ны өглөө 07 цагийн орчимд ирэхэд түгжээтэй орхиод явсан байсан. Би хажууд байрлах барилгын материалын дэлгүүрээс цоожны гол аваад сольсон. ...Тамхи, Пад гэх мэт камерын бичлэг дээр бичигдсэн ба орлогын мөнгө бас байсан. Нийт 2,000,000 төгрөгийн хохиролтой байна..." гэх мэдүүлэг /2хх- ийн 112-114 дүгээр тал/,

-дахин өгсөн: "...задгай тамхи нь 150 хайрцаг байсан бөгөөд дунджаар 4,500 төгрөгөөр 1 хайрцгийг нь бодвол 770,000 төгрөгийн тамхи болж байгаа. Блок тамхи нь нийт 28 блок нь 1,325,000 орчим төгрөгийн тамхи алдагдсан. Пад гэдэг нь дэлгэцтэй том пад бөгөөд барааны жагсаалт бичдэг байсан бөгөөд пад-7 гэдэг загварыг нь олон жилийн өмнө БНСУ-аас авч байсан, одоо 500,000 төгрөгөөр үнэлнэ..." гэх мэдүүлэг /2хх-ийн 149 дүгээр тал/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2хх-ийн 103-104 дүгээр тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /2хх-ийн 117-119 дүгээр тал/,

 

“Арвижих Эстимейт” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 01/014 дугаартай үнэлгээний тайлан /2хх-ийн 153 дугаар тал/,

 

Хохирогч Т.Г  ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би 120 мянгатын автобусны буудал дээр "U money Smart cart"-ийг ажиллуулдаг юм. /Карт цэнэглэх болон хүнсний бараа бүтээгдэхүүн зарах үйл ажиллагаа явуулдаг гэв/. Тэгээд манай дэлгүүрт өмнө нь ажиллаж байсан хүн утас, бэлэн мөнгө зэргийг аваад алга болсон тул яарА  шинэ худалдагч авах шаардлагатай болсон. Тэгээд 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр фейсбүүкт зар тавихад ...  дугаараас над руу залгаж ирж уулзсан ба ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхтэй Б  овогтой Б.А  гэх эмэгтэй хүн миний итгэлийг олж аван манайд 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс ажиллахаар тохирч түлхүүр аваад худалдагчаар ажилд орсон. Миний бие өвдөөд ханиад хүрчихсэн тааруу байсан тул тухайн эмэгтэйд анхаарч чадалгүй итгээд эмнэлгээр явж байтал 9 дүгээр сарын 01-ний өглөө, 9 дүгээр сарын 02-ны өдөр ч таг алга болоод утас нь холбогдохгүй болсон байсан тул очоод үзэхэд дэлгүүрийн хамаг гайгүй бараа, эд зүйл, автобусны картууд, бэлэн мөнгө болон үлдэгдэл мөнгө зэргийг аваад явсан байхаар нь цагдаад хандсан юм. Дэлгүүрээс алдагдсан эд зүйлээ цаасан дээр бичсэн байгаа. Тамхи, бэлэн хувцас, үлдэгдэл мөнгө бэлэн мөнгө идэх зүйлс гэх мэт нийт 3,703,800 төгрөг болсон байна. Би баримтыг нь гаргаж өгье. Манайх утаснаас хянадаг, үзэж болдоггүй камертай. ... гэх мэдүүлэг /2хх-ийн 184-185 дугаар тал/,

-дахин өгсөн: ...Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, уг нь хувь хүнээр гэрээ байгуулна гэж байсан боловч тухайн ажил хүлээлцсэн өдөр амжаагүй юм. Манайх албан байгууллага биш учраас ажилд авсан тушаал гэх зүйл гаргаагүй. 2022 оны 8 дугаар сарын 01-ний едер түцний барааг Б.А тай хамт тоолж тэмдэглэсэн. Тэгээд бараа болон түцний түлхүүрийг Б.А д хүлээлгэн өгсөн. Түцнээс дутсан бараа, материалын жагсаалтыг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр тоолж хүлээлцсэн тэмдэглэлийг үндэслэж гаргасан байгаа. Тухайн хүлээлцсэн тэмдэглэлийг хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн болно. ..." гэх мэдүүлэг /2хх-ийн 238 дугаар тал/,

 

“Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн ТХҮ-123/0093 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 227-231 дүгээр тал/,

 

 Хохирогч Т.Г   нь яллагдагч Б.А д бараа материал хүлээлцсэн тухай гаргаж өгсөн холбогдох баримтууд /2хх-ийн 240-244 дүгээр тал/,

 

Шүүгдэгч Б.А гийн мөрдөн шалгах ажиллагааны шатан яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /1хх-ийн 42, 69, 117-118, 169, 193-194, 249-250, 2хх-ийн 81, 139, 247-248 дугаар тал/  зэрэг нотлох баримтууд хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

            Түүнчлэн шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамаарА , ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Б.А нь 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулах “... ” гэх нэртэй зочид буудалд ажилд орох анкет бөглөн, улмаар ажпын байрны тодорхойлолттой танилцан ажил үүргээ хүлээн авч, тус буудлын зочин угтагч буюу ресейпшнээр 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө ээлжинд ажиллахдаа худалдан борлуулах зорилгоор хүлээлгэн өгсөн “0.5 литрийн савлагааны Тайгер пиво 5 ширхэг, 0.5 литрийн Кола ундаа 2 ширхэг, 0.5 литрийн цэвэр ус 1 ширхэг, жүүс 2 ширхэг, 0.7 литрийн савлагааны Эден архи 5 ширхэг, бэлэн гоймон 1 ширхэг, шилтэй Кола ундаа 15 ширхэг, 10 ширхэг шампунь зэрэг эд зүйлс болон зочид буудлын бэлэн мөнгөний орлого зэрэг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас 434.670 төгрөгийн хохирол,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “... ” гэх нэртэй зочид буудалд ресейпшнээр ажилд орж, улмаар ажиллаж байхдаа тус зочид буудлаар үйлчлүүлсэн хохирогч Б.Б ийн түр хадгалуулах зорилгоор түүнд хүлээлгэн өгсөн “Самсунг А53” загварын гар утас болох бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас 1.000.000 төгрөгийн хохирол,

2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хохирогч С.Д гийн Үнэгүй.мн сайтад нийтэлсэн ажилд авах тухай зарын дагуу холбогдож, улмаар түүний хариуцан ажиллуулдаг Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “... ” гэх нэртэй зочид буудалд ресейпшнээр ажилд орж, улмаар тухайн өдрийн зочид буудлын орлого болох нийт 596.000 төгрөгийг,

2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Т.Г  ийн фейсбүүк олон нийтийн сүлжээнд нийтэлсэн “түцэнд худалдагч авна” гэсэн зарын дагуу холбогдож, улмаар түүний хариуцан ажиллуулдаг Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 120 мянгатын автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг “U Money Smart Cart” нэртэй түцэнд худалдагчаар ажилд орж, улмаар түүнд худалдан борлуулах зорилгоор хүлээлгэн өгсөн шоколад, тамхи, ундаа, бохь зэрэг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, улмаар 3.467.100 төгрөгийн хохирол,

2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хорооллын автобусны буудал дээр байрлан үйл ажиллагаа явуулдаг иргэн Ж.З гийн Үнэгүй.мн гэх зарын сайтад “түцэнд худалдагч авна” гэсэн зарын дагуу холбогдож, улмаар түүний түргэн үйлчилгээний цэгт худалдагчаар ажилд орж, улмаар түүнд худалдан борлуулах зорилгоор хүлээлгэн өгсөн шоколад, тамхи, ундаа, бохь, мөн тухайн өдрийн орлого болох бэлэн 30.000 төгрөг зэрэг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 789.100 төгрөгийн хохирол,

2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэн Б.Э гийн фейсбүүк цахим хаягт байршуулсан "түцэнд худалдагч авна” гэсэн зарын дагуу холбогдож, хохирогч Б.Э гийн үйл ажиллагаа явуулах зориулалттай Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх” худалдааны төвийн дэргэд байх түргэн үйлчилгээний цэгт худалдагчаар ажилд орсон өдрөө буюу 2022 оны 10 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө түүнд худалдан борлуулах зорилгоор хүлээлгэн өгсөн тамхи, пад зэрэг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас 2.354.00 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан,

Мөн яллагдагч Б.А нь 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр ...  орцны подвалд хохирогч Д.Х , А.С нартай согтуурсан үедээ хохирогч А.С ийг “утсаар чинь нэг яриад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч А.С ийн “Самсунг А31” загварын гар утсыг шилжүүлэн авч, улмаар 325.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн дээрх цаг хугацаанд буюу 2022 оны 8 дугаар сарын 01 -ний өдөр ...  орцны подвалд хохирогч Д.Х , А.С нартай согтуурсан үедээ хохирогч Д.Х ын өмчлөлийн “Самсунг А51” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 375.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр ...  тоотод хохирогч Н.Ц ийн гэрт “гэрийн үйлчлэгч ажилд авна" гэсэн фейсбүүк зарын дагуу холбогдож, улмаар гэрийн үйлчлэгчээр ажилд орж, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хохирогчийн гэрээс дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг буюу нийт 3 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцуулах санА  байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.А нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.  

 

Эрх зүйн дүгнэлт:

Залилах гэмт хэргийн талаар:

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгө /мөнгө/-ийг нь шилжүүлэн авсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын шүүгдэгч Б.А д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Тухайлбал шүүгдэгч Б.А гийн “утсаар чинь нэг яриад өгье” гэж хохирогч А.С ийг хуурч, төөрөгдөлж оруулж, эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан үйлдэл нь идэвхтэй бөгөөд буцаан өгөхгүй байх гэсэн субьектив санаатай, шунахайн сэдэлттэй байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргээс “Залилах” гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх үзсэн болно.

Иймд шүүгдэгч Б.А г Залилах” гэмт хэргийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов. 

 

Хөрөнгө завших гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь нь ажилд авна гэсэн зарын дагуу холбогдож, хохирогч нарын итгэлийг олж аван, Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулах “... ” гэх нэртэй зочид буудалд ресейпшнээр, Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “... ” гэх нэртэй зочид буудалд ресейпшнээр, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “... ” гэх нэртэй зочид буудалд ресейпшнээр, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 120 мянгатын автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг “U Money Smart Cart” нэртэй түцэнд худалдагчаар, Ж.З гийн түргэн үйлчилгээний цэгт худалдагчаар, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх” худалдааны төвийн дэргэд байх түргэн үйлчилгээний цэгт худалдагчаар тус тус ажилд орж, хохирогч нарын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг хувьдаа авсан үйлдэл нь завших гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.А г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн энэхүү үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч Б.А нь хохирогч Д.Х ын өмчлөлийн “Самсунг А51” загварын гар утсыг, мөн хохирогч Н.Ц ийн гэрээс дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 2 ширхэг буюу нийт 3 ширхэг мөнгөн аягыг тус тус хулгайлсан байх бөгөөд энэ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангажээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.А г Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ж.З д 789,100 төгрөгийн, хохирогч Н.Ц т 320,000 төгрөгийн, хохирогч Д.Х т 375,000 төгрөгийн, хохирогч А.С эд 325,000 төгрөгийн, хохирогч Б.Б т 1,000,000 төгрөгийн, хохирогч Э.Б д 434,670 төгрөгийн, хохирогч С.Д д 596,000 төгрөгийн, хохирогч Т.Г  т 3,467,100 төгрөгийн, хохирогч Б.Э д 2,354,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.А нь хохирогч Ж.З д 800,000 төгрөг, хохирогч Н.Ц т 320,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байх тул энэ тогтоолоор хохирогч Ж.З , Н.Ц т нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Б.А гаас төлөгдөөгүй хохирол болох 375,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Х т, 325,000 төгрөгийг гаргуулж хохирогч А.С эд, 1,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б т, 434,670 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Б д, 596,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Д д, 3,467,100 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Г  т, 2,354,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э д тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Талуудын санал, дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Б.А д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, дээрх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоох, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санА  байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.А гаас: ...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.А г шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.А гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /3хх-ийн 2 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 21 дүгээр тал/, шийтгэх тогтоолын хуулбар /2хх-ийн 23-29 дүгээр тал/ зэрэг нотлох баримтыг шүүгдэгчийн хувийн байдалд үнэлэв.

Шүүгдэгч Б.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, энэ төрлийн гэмт хэрэгт удаа дараа холбогдож байгаа хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ. 

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.А д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 6 сарын хугацаагаар хорих ялыг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, 3 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл хэмжээг 01 жил 9 сар, 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А гийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчлагдсан 2 хоног, 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 28 хоног, нийт 30 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.А г үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд;

-Үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

-Мөн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.А г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.А д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, 3 /гурав/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл хэмжээг 01 /нэг/ жил, 9 /ес/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А гийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчлагдсан 02 /хоёр/ хоног, 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 28 /хорин найм/ хоног, нийт 30 /гуч/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.А нь хохирогч Ж.З , Н.Ц  нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.А гаас 375,000 /гурван зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Д.Х т, 325,000 /гурван зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч А.С эд, 1,000,000 /нэг сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б т, 434,670 /дөрвөн зуун гучин дөрвөн мянга зургаан зуун дал/ төгрөгийг гаргуулж хохирогч Э.Б д, 596,000 /таван зуун ерэн зургаан мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч С.Д д, 3,467,100 /гурван сая дөрвөн зуун жаран долоон мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Г  т, 2,354,000 /хоёр сая гурван зуун тавин дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э д тус тус олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 /гурав/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.А д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.БАТСАЙХАН