| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2020/00312/И |
| Дугаар | 138/ШШ2020/00334 |
| Огноо | 2020-03-18 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 138/ШШ2020/00334
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч О., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.******* нь О.тэй 2003 оноос эхлэн дотносож улмаар 2003 оны 04 сарын 04-ний өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Бид дундаасаа 2 хүүхэдтэй бөгөөд 2003 оны 02 сарын 08-ны өдөр хүү , 2007 оны 06 сарын 21-ний өдөр хүү нар төрсөн. нь 2013 оноос эхлэн гэр бүлээс гадуур харилцаа үүсгэн, хэрүүл маргаан үүсгэж, таарч тохирохоо больсон. Эхэндээ үр хүүхдээ өнчрүүлэхгүй байя гэж бодоод эвлэрэх гэж нилээн хөөцөлдсөн боловч үр дүнд хүрэхгүй байсаар 2015 оноос хойш бид 2 тусдаа амьдарч эхэлсэн. ийг явснаас хойш 2 хүү маань миний асрамжинд үлдсэн. Би ээс гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа бөгөөд гэрлэлт цуцлуулах талаар Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл өгч шийдвэрлүүлсэн. Миний хувьд 2 хүү болох , нарыг өөрийн асрамжинд үлдээх хүсэлтэй байгаа бөгөөд ээс хүүхдийн тэтгэлэг нэхэхгүй, дундын эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Бид цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй. Иймд Б.*******, О. бидний гэрлэлтийг цуцалж, хүү , нарыг Б.******* миний асрамжид үлдээж өгнө үү гэв.
Хариуцагч О. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие *******тай 2003 оноос танилцаж хамт амьдраад 2003 оны 04 сарын 04-ний өдөр тус сумын ЗДТГ-т албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, энэ хугацаанд том хүү 2003 оны 02 сарын 08-нд, бага хүү 2007 оны 06 сарын 21-нд төрж бид эцэг эх болж амьдарсан. Эхний он жилүүдэд таарамжтай амьдарч байсан боловч бидний харилцаанд өөрчлөлт гарч, тусдаа амьдраад 5 жил болсны улмаас салахаар шийдэж шүүхээр шийдвэрлүүлэхээр боллоо. Бидэнд хүүхдийн тэтгэлгийн болон эд хөрөнгийн маргаан байхгүй. Б.*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг эцэг *******ийн асрамжинд үлдээж өгнө үү гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч О.д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Гэрлэгчид нь 2003 онд гэр бүл болж, гэрлэлтээ 2006 оны 08 дугаар сарын 03-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 0124376 дугаарт бүртгүүлсэн байх бөгөөд тэдний дундаас 2003 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүү А., 2007 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүү А. нарыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, 0000854887, 0019114 дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний болон гэрлэлтийн баталгааны баталгаажсан хуулбар зэргээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч О. нар нь 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа, сэтгэл санаа, зан харьцааны хувьд таарч тохирохгүйгээс цаашид хамт амьдрах боломжгүй болсон бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчдийн хэн аль нь эвлэрэх талаар санаачлага гаргаагүй, эвлэрэх боломжгүй талаар тайлбар гаргасан байх тул эвлэрүүлэх арга хэмжээг дахин авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Б.******* нь 2003 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү А., 2007 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү А. нарыг өөрийн асрамжинд авах санал гаргасныг хариуцагч О. хүлээн зөвшөөрч байгааг үндэслэн хүү А., А. нарыг эцгийнх нь асрамжинд үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг нэхэмжлэгч, хариуцагчийн хувьд хэвээр үлдэж байгааг тайлбарлаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар эхийн үүргээ биелүүлэхийг О., энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эцэг Б.******* нарт тус тус даалгах нь зүйтэй.
Гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлгийн болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.ээс гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нийт 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгох нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ийн *******, овогт ийн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2003 оны 02 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү А., 2007 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү А. нарыг эцэг Б.*******ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэрлэгчид хүүхдийн тэтгэлгийн болон гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцохыг, эцэг, эхийн үүргээ гүйцэтгэхэд хэн алиндаа саад учруулахгүй байхыг тус тус мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.ээс улсын тэмдэгтийн хураамжид 140 400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА