Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/983

 

  

 

 

 

 

 

  2023           10            02                                       2023/ШЦТ/983   

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул,

Улсын яллагч Н.Энхбуян, 

Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Х д холбогдох эрүүгийн 2309000000763 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

             

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Б.Х нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 18 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол 3 дугаар сургуулийн автобусны буудал орчимд хохирогч Д.Э гийн халааснаас түүний өмчлөлийн 415,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө болох “Самсунг А- 90” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “UBH” төвийн урд талын явган хүний замаар зорчиж явсан хохирогч Б.Б ийн халааснаас түүний өмчлөлийн 850,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө болох “Айфоне Икс Эс Макс” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МУБИС-ийн автобусны буудлын орчимд хохирогч Б.Х гийн халааснаас түүний өмчлөлийн 2,275,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө болох “Айфоне-12 про макс” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд Хилл зочид буудлын хажуугийн гудамжаар явж байсан Н.М ийн халааснаас 2,600,000 төгрөгийн үнэтэй Iphone 13 загварын гар утсыг хууль бусаар авсан,

2023 оны 4 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудлын автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг “... ” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны салхивчаар хууль бусаар нэвтэрч, улмаар кассын орлогын 1,000,000 төгрөг, 152,500 төгрөгийн үнэлгээ бүхий тамхи, түрүүвч, ширээний доод талын хэсэгт тавьсан цүнхнээс гялгар ууттай байсан 500,000 вон буюу 1,350,000 төгрөг, 100 доллар буюу 351,814 төгрөг, нийт 2,854,314 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авсан буюу 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртзл хугацаанд бусдад нийт 8,994,314 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.            

                                                                                                                                                                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

Шүүгдэгч Б.Х нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 18 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол 3 дугаар сургуулийн автобусны буудал орчимд хохирогч Д.Э гийн халааснаас түүний өмчлөлийн 415,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө болох “Самсунг А- 90” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “UBH” төвийн урд талын явган хүний замаар зорчиж явсан хохирогч Б.Б ийн халааснаас түүний өмчлөлийн 850,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө болох “Айфоне Икс Эс Макс” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МУБИС-ийн автобусны буудлын орчимд хохирогч Б.Х гийн халааснаас түүний өмчлөлийн 2,275,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө болох “Айфоне-12 про макс” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд Хилл зочид буудлын хажуугийн гудамжаар явж байсан Н.М ийн халааснаас 2,600,000 төгрөгийн үнэтэй Iphone 13 загварын гар утсыг хууль бусаар авсан,

2023 оны 4 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудлын автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг “... ” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны салхивчаар хууль бусаар нэвтэрч, улмаар кассын орлогын 1,000,000 төгрөг, 152,500 төгрөгийн үнэлгээ бүхий тамхи, түрүүвч, ширээний доод талын хэсэгт тавьсан цүнхнээс гялгар ууттай байсан 500,000 вон буюу 1,350,000 төгрөг, 100 доллар буюу 351,814 төгрөг, нийт 2,854,314 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авсан буюу 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртзл хугацаанд бусдад нийт 8,994,314 төгрөгийн хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч Д.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар сургуулийн орчим автобусны буудал дээр автобус хүлээгээд зогсож байхдаа өөрийн эзэмшлийн Самсунг А-90 загварын гар утсаа халааснаасаа алдсан. Хамгийн сүүлд 3 дугаар сургуулийн автобусны буудал дээр зогсож байхдаа гартаа барьж байгаад куртикнийхээ гадна талын халаасанд хийсэн. Тэгээд автобус харах гээд гар утсаа үзтэл байхгүй болсон байсан. 2022 оны 8 дугаар сард "Теди" худалдааны төвөөс 500,000 төгрөгөөр авч байсан. Анх авсан үнээрээ үнэлнэ. Хуулийн дагуу шалгаж өгнө үү. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 191-192 дугаар тал/,

 

Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Н.Золбаярын Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Монгол 3 дугаар сургуулийн автобусны буудал дээр иргэн Д.Э  Самсунг А-90 загварын гар утсаа алдсан гэх дуудлага мэдээллийг шалгахад Б.Х /РД:... / нь уг хэргийг үйлдсэн болохыг илрүүлж Бэлх 10-т хүлээлгэж өгөв..." гэсэн тэмдэглэл /1хх-ийн 187 дугаар тал/,

 

Мөрдөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Б.Х аас "Самсунг А-90 загварын ...  имей дугаартай гар утсыг хураан авч, хохирогч Д.Э д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-ийн 193-194 дүгээр тал/,

 

Дамно ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн СБ2-23-116 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 200-201 дүгээр тал/,

 

Насанд хүрээгүй хохирогч Г.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 15:20 цагийн орчимд найз Ц, Б  нарын хамтаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "UBH" центр орох үедээ гар утсаа хулгайд алдсан. "Айфоны икс эс макс" загварын хар өнгийн утас байсан. ...Би адсан гар утсаа 1,500,000 төгрөгөөр үнэлж байна. Миний гар утасны имэй код ...  дугаартай. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 112 дугаар тал/,

 

Мердегчийн 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр "UBH" центрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Цагаан өнгийн юүдэнтэй, цайвар өнгийн куртиктэй, цайвар цэнхэр өнгийн женсэн өмдтэй, цагаан өнгийн ултай хар өнгийн өнгийн пүүзтэй, хар өнгийн нэг мөртэй үүргэвч үүрсэн эрэгтэй байсан ба цагаан куртиктэй этгээд уг гар утсыг хулгайлж байгаа..." гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 103-104 дүгээр тал/,

 

Дамно ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн СБ1-22-2649 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 120-121 дүгээр тал/,

 

Мөрдөгчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б.Х аас "...Айфоне икс эс макс" маркийн урд талын дэлгэцийн зүүн дээд хэсэгт хагарсан хар өнгийн 1 ширхэг гар утсыг хураан авав..." гэсэн тэмдэглэл /1хх-ийн 107 дугаар тал/,

 

Мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Г.Б эд "...Айфоне икс эс макс" маркийн урд талын дэлгэцийн зүүн дээд хэсэгт хагарсан хар өнгийн 1 ширхэг гар утсыг хүлээлгэж өгөв..." гэсэн тэмдэглэл /1хх-ийн 109 дүгээр тал/,

 

Хохирогч Б.Х гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Анагаахын Шинжлэх Ухааны их сургуулиас 14:30 цагийн үед төв зам руу гарсан ба ертенцийн зүгээр зүүн тийш эргээд Арслантай гүүрний зүг рүү алхсан. Тэгээд Арслантай гүүрний орчим 14:50 цагийн үед ирээд гар утсаа байхгүй байгааг мэдсэн: ..." гэх мэдүүлэг /1хх-ийн 154-155 дугаар тал/,

 

Мөрдөгчийн 2022 оны 12 дугаар арын 19-ний өдөр хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: "...Цагаан өнгийн нэг ширхэг сидиг уншуулахад уг сидинд 1 бичлэг байх ба 1 дэх файлыг нээхэд хэрэг болсон гэх газар руу харсан хяналтын камерын бичлэгийг үзэхэд бичлэгийн цагаар 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 14 минут 13 секундэд цагаан куртиктэй, улаан хүрэн өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай, саарал өнгийн ороолттой, хар өнгийн малгай өмссөн эрэгтэй хохирогчийн баруун талын халааснаас гар утсыг авч байгаа нь бичигдсэн байна. Хохирогч нь хар өнгийн урт хар куртиктэй, хар өмдтэй, хар өнгийн гуталтай, хар өнгийн 2 мөртэй цүнх үүрсэн, куртикнийхээ малгайг өмссөн, саарал өнгийн ороолт ороосон найзын хамт явж байх ба найз нь саарал өнгийн куртиктэй хар өнгийн өмдтэй, хар өнгийн гуталтай, 2 мөртэй хар өнгийн цүнх үүрсэн явж байгаа нь бичигдсэн байна..." гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 148-149 дүгээр тал/,

 

Дамно ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн СБ1-22-2844 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 159-160 дугаар тал/,

 

Мөрдөгчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Б.Х аас 1 ширхэг “Айфоне-12 про макс" гар утсыг хураан авч, хохирогч Б.Х д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-ийн 145-146 дугаар тал/,

 

Насанд хүрээгүй хохирогч Н.М ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 16 цаг 55 минутын үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд хиллийн хажуу талаар явж байгаад халаасны хулгайчид гар утсаа алдсан. Тухайн үед мэдээгүй байж байгаад сургууль дээрээ ирээд мэдээд утас руугаа залгатал холбогдохгүй байсан. ...” гэх мэдүүлэг /2хх-ийн 24-25 дугаар тал/,

 

Ашид Билгүүн ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ТХҮ-723/6495 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 43-44 дүгээр тал/,

 

Хохирогч Ч.Т ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудлын "... " гэх дэлгүүрийг ажиллуулдаг юм. Өнөөдөр өглөө 10 цаг 36 минутад тус дэлгүүр дээр ирээд хаалгаа онгойлгож дэлгүүртээ ороход дэлгүүр салхитай байсан ба хойд талын вакум цонх онгорхой, арын хаалга хаалттай байсан. Тэгээд кассаа үзтэл дотор нь байсан мөнгө байхгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Кассаас 1 сая орчим /өчигдрийн орлого/ төгрөг, вакум цонхны доорх ширээний хажуу талын миний цүнхийг авч сандал дээр тавиад дотроос нь 600,000 орчим вон алга болсон байсан. Манай дэлгүүр дотроо 3 камер байдаг бөгөөд түр ажиллаагүй байсан. Гаднаа урд хэсэгт 2, хойд талдаа 1 камертай. Мөн манай ард талын байгууллагын /Хүсэл төв/ камераас шүүж үзэхэд цэнхэр өнгийн малгайтай цамцтай, хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн пүүзнийхээ гадуур улавч өмссөн, нүүрэндээ цагаан өнгийн маск зүүсэн эрэгтэй хүн манай дэлгүүрийн ард талын цонхоор орч байгаа болон гарч байгаа нь бичигдсэн байсан. Би мөнгөө олж авмаар байна..." мэдүүлэг /1хх-ийн 28-29 дүгээр тал/,

 

Гэрч Г.Б н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 13 цагийн үед болсон. Тэгээд би өөрийн ... улсын дугаартай цагаан өнгийн Тоёота кровн-204 маркийн автомашинтайгаа Содон хорооллын дараагийн автобусны буудал дээрээс Х ыг очиж авсан. Тэгээд бид хоёр 5 шар орж хүнээс мөнгө авсан. Тэр мөнгөөрөө бид хоёр 1xbet бооцоо тавьж тоглож байгаад Хүүхдийн 100 орж би төрсөн дүү Энхжингийнд очсон. Тэгээд хувцсаа солиод хоолоо идчихээд 23:00 цагийн үед Х  бид хоёр миний машинтай Модны хоёр ороод Х  хүнтэй уулзаад 00 цаг өнгөрч байхад найзтайгаа хамт гарч ирээд явж байсан чинь машин дотор юм ярьж сууж байгаад Х  бид хоёр 2 цаг болж байхад Модны хоёроос хөдөлсөн. Тэгээд "Гранд плаза" руу уруудаад Х  хоёулаа Чингэлтэй орчхоод ирье гэж хэлсэн. 7 буудал өнгөрөөд нэг гудамж руу орох гэсэн чинь цастай байсан учир миний машин хий эргээд гарахгүй байсан. Тэгэхээр нь 7 буудлын уулзвар дээр очоод Чингэлтэй рүү эргээд орсон. Дээшээ 500-800 метр орчим яваад нэг гудамж руу орох гээд чадахгүй байхаар нь эргээд уруудаж байгаад замын хажуу тал руу ороод зогссон. Тэгсэн чинь Х  ганцаараа буугаад хүнээс юм аваад ирье гэж хэлээд явсан. Намайг хүлээж байгаарай гэсэн. Тэгээд би тэр газраасаа хөдлөөгүй, Х ыг 40-50 минут хүлээсэн бөгөөд Х  Чингэлтэй чиглэлийнхээ эсрэг талаас ирсэн ба машины урд суугаад үүрч явсан цүнхээ хойд талын суудал дээр тавиад энгэрээсээ 1 боодол ченж эссэ тамхи болон их хэмжээний төгрөг гаргаж ирсэн. Тэгээд юун мөнгө вэ гэж асуухад Х  хүнээс авлагадаа мөнгө авсан гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх-ийн 40-41-р тал/,

 

Гэрч У.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...... тоотод байх манай гэрийн гадна 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 14.00 цагийн үед Х , Б нар ирээд дуудахаар нь би гарч уулзсан юм. Тухайн үед уулзаад Б н цагаан өнгийн кровн маркийн машинтай гадуур явж пиво ууж 1xbet тоглосон. Тэр хоёртой уулзсанаас хойш Х  20,000 төгрөгөөр миний 1xbet-ийн ID-ийг цэнэглэж өгсөн. Өөр мөнгө төгрөг аваагүй юм. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 38-39 дүгээр тал/,

 

Гэрч Д.О ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Миний эхнэр Д нь 2023 оны 3 дугаар сарын сүүлээр Бүгд Найрамдах Солонгос улсаас ирчхээд маргааш нь өөрийн төрсөн эгч Тунгалаг дээр буюу Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудалд байрлах "... " дэлгүүр дээр очоод тухайн үед гадаадаас ирсэн байсан цүнхтэй 100 доллар, вонн нь 500 орчим байсан гэсэн. Тэгээд тэнд дэлгүүрт нь үлдээгээд явсан байсан чинь тэр шөнөдөө хулгай ороод бүх орлого болон тухайн хадгалуулсан бэлэн мөнгө нь алга болсон юм байна лээ. Одоо манай эхнэр Д  Бүгд Найрамдах Солонгос улсад байгаа болно. 1,500,000 төгрөгийн вальют байсан гэсэн. ... гэх мэдүүлэг /1хх-ийн 87 дугаар тал/,

 

Дамно ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн СБ2-23-415 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 51-52 дугаар тал/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 8-11 дүгээр тал/,

 

Хулгайн үйлдэл бичигдсэн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 19-23 дугаар тал/, 

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1хх-ийн 12-13 дугаар тал/,

 

Мөрдөгчийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Монгол банкны сайт руу орж хэрэг гарсан гэх өдөр вон, долларын ханш судалсан тэмдэглэл /1хх-ийн 88-90 дүгээр тал/,

 

Шүүгдэгч Б.Х ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /1хх-ийн 5, 131-132, 164, 208, 2хх-ийн 64-65 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х аас: ...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

 

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Б.Х нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 18 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол 3 дугаар сургуулийн автобусны буудал орчимд хохирогч Д.Э гийн халааснаас түүний өмчлөлийн 415,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө болох “Самсунг А- 90” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “UBH” төвийн урд талын явган хүний замаар зорчиж явсан хохирогч Б.Б ийн халааснаас түүний өмчлөлийн 850,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө болох “Айфоне Икс Эс Макс” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МУБИС-ийн автобусны буудлын орчимд хохирогч Б.Х гийн халааснаас түүний өмчлөлийн 2,275,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгө болох “Айфоне-12 про макс” загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 17 цагийн орчимд Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гранд Хилл зочид буудлын хажуугийн гудамжаар явж байсан Н.М ийн халааснаас 2,600,000 төгрөгийн үнэтэй Iphone 13 загварын гар утсыг хууль бусаар авсан,

2023 оны 4 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудлын автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг “... ” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны салхивчаар хууль бусаар нэвтэрч, улмаар кассын орлогын 1,000,000 төгрөг, 152,500 төгрөгийн үнэлгээ бүхий тамхи, түрүүвч, ширээний доод талын хэсэгт тавьсан цүнхнээс гялгар ууттай байсан 500,000 вон буюу 1,350,000 төгрөг, 100 доллар буюу 351,814 төгрөг, нийт 2,854,314 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авсан буюу 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртзл хугацаанд бусдад нийт 8,994,314 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна... ” гэх дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч Б.Х нь “...Гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар...” маргаагүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь тус тус Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байдаг.

            Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар өөрийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн авахыг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан эд юмс, эд хөрөнгийг захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр тухайн гэмт хэрэг нь төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.

Түүнчлэн хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааж хуульчилсан.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан.

            Хэргийн нөхцөлд шүүгдэгч Б.Х ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Хэргийн шүүгдэгч Б.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Х ын дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Б.Х ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, “Хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.  

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Д.Э д 415,000 төгрөгийн, хохирогч Г.Б эд 850,000 төгрөгийн, хохирогч Б.Х д 2,275,000 төгрөгийн, хохирогч Н.М д 2,600,000 төгрөгийн, хохирогч Ч.Т т 2,854,314 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Д.Э , Г.Б э, Б.Х  нарын гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч Б.Х нь дээрх хохирогч нарт төлөх төлбөргүй байна.

Иймд шүүгдэгч Б.Х аас 2,600,000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.М д, 2,854,314 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Т т тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Шүүгдэгч Б.Х д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна... гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Б.Х нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Х ыг шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Х ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-ийн 223 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 22 дугаар тал/, ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /1хх-ийн 228-246 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1хх-ийн 224 дүгээр тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /1хх-ийн 225 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /2хх-ийн 226 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж, түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч Б.Х д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Х д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х ын 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 130 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож;

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж;

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Х ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, “Хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Х ыг 2 /хоёр/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х ын 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 130 /нэг зуун гуч/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Х нь хохирогч Д.Э , Г.Б э, Б.Х  нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Х аас 2,600,000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Н.М д, 2,854,314 /хоёр сая найман зуун тавин дөрвөн мянга гурван зуун арван дөрөв/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Т т тус тус олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 /хоёр/ ширхэг компакт дискийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Х д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.БАТСАЙХАН