Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 138/ШШ2020/00378

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, одоо Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг ******* тоотод түр оршин суух, ЖН*******00*******1063 регистрийн дугаартай, ******* овогт *******ы *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн сумын 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй, одоо Дорнод аймгийн сумын 6 дугаар багт оршин суух, дугаар ангид жолооч ажилтай, ЖА*******0073175 регистрийн дугаартай, овогт ын д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О.*******, хариуцагч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.тэй танилцан үерхэж байгаад 2014 оны 02 сарын 01-нд хамтран амьдарч, 2015 оны 01 сарын 05-ны өдөр охин г төрүүлж, 2015 оны 02 сарын 25-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид сумын Ульханы заставд 3 жил амьдарсан бөгөөд сүүлийн жилээс Д. нь үл ялих зүйлээр шалтгаалан хэрүүл хийж, үг хэлээр доромжлох болсон. Энэ байдал нь гайгүй болох болов уу гэж хүлээцтэй хандаж байсан боловч хэрүүл хийх, үг хэлээр доромжлох, хөөх туух нь ихсэж, улмаар надад гар хүрч эхэлсэн. Би охиноо, гэр бүлээ бодоод энэ бүх байдлыг харилцан ярилцаж ойлгуулах гэсэн боловч ойлгохгүй, сүүлдээ зодож цохих нь ихсэж, нүүр нүдгүй харгис зодсон тул намайг яаж ч магадгүй юм байна гэж дүгнээд охиноо авч ээжийндээ ирсэн юм. Намайг нөхөртөө зодуулсан асуудлыг заставынхан ч мэднэ. Гэвч нөхөр маань надаас уучлалт гуйхгүй, охин бид 2-ыг гэх ямар ч сэтгэл гаргалгүй тэр чигээрээ хаян явж, өөр эмэгтэйтэй гэр бүл болж хамтран амьдарч, үр хүүхэдтэй болсон байна. Цаашид Д.гийн доромжлол, гэр бүлийн хүчирхийлэлд өртөн байж хамт амьдрах боломжгүй болсон, тэвчээр барагдсан тул гэрлэлтээ цуцлуулан, охин г өөрийн асрамжинд авч улмаар эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь зүйтэй гэж үзсэн. Бид эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргах зүйл байхгүй. Иймд Д.гээс гэрлэлтээ цуцлуулж, 2015 оны 01 сарын 05-нд төрсөн охин г өөрийн асрамжинд авч, охиныг насанд хүртэл нь эцэг Д.гээр тэжээн тэтгүүлэх хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна. Бид охиноо 6 сартай байхад нь тусдаа амьдарч эхэлсэн бөгөөд үүнээс хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа. Д. нь тусдаа амьдарснаас хойш нэг ч удаа охиноо асууж ярьж, ирж уулзаж байгаагүй. Охин маань ч аавыгаа танихгүй. Бид цаашид хамт амьдрах ямар ч боломж байхгүй. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: О.*******гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

1.  О.******* бид 2 нөхөрлөж байгаад 2013 оны 1 сарын 05-нд нэг гэрт орж хамтран амьдарч, 2015 оны 01 сарын 05-нд охин төрсөн. Гэрлэлтээ 2015 онд батлуулсан. нь миний төрсөн охин мөн бөгөөд өөрийн төрсөн охиндоо хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Насанд хүртэл нь тэжээн тэтгэнэ.

2.  Эхнэр О.******* бид 2 зан харьцаа таарч тохирохгүй болсон, хоёр биендээ сэтгэлгүй хайргүй болсон бөгөөд би өөр хүнтэй гэр бүл болж хүүхэдтэй болсон тул О.*******гээс гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Бидний хооронд эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй.

3.  Охин г ээж О.*******гийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзэж байна.

4.  Би сумын дугаар ангид жолооч, ахлагч ажилтай тул байн байн шүүхэд ирж очих боломжгүй тул хурлыг ойрын хугацаанд хийж өгнө үү.

Бид цаашид эвлэрч хамт амьдрах ямар ч боломжгүй болсон. Охиныхоо өмнө хүлээсэн үүргээ ойлгож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч Д.д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гэрлэгч нар нь 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж, 2015 оны 8 сар хүртэлх хугацаанд хамт амьдарсан байх бөгөөд 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр охин г төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, 2140000007, 2140000001 дугаартай төрсний гэрчилгээний болон гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны баталгаажсан хуулбар зэргээр тогтоогдож байна.

Гэрлэгчид нь сэтгэл санаа, зан харьцааны хувьд таарч тохирохгүйгээс 2015 оны 8 дугаар сараас одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд хариуцагч Д. нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болж хамтран амьдарч хүүхэдтэй болсон, гэрлэгчдийн хэн аль нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэх талаар санаачлага гаргаагүй, эвлэрэх боломжгүй талаар тайлбар гаргасан байх тул эвлэрүүлэх арга хэмжээг дахин авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч О.******* нь 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин г өөрийн асрамжинд авах, эцгээс нь тэтгэлэг гаргуулах санал гаргасныг хариуцагч Д. хүлээн зөвшөөрч байгааг үндэслэн охин г эхийнх нь асрамжинд үлдээж, хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

  Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар Гэрлэгчид бие биеэ, эцэг эх нь хүүхдээ ... энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар Эцэг эх нь насанд хүрээгүй болон ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болно. 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг нэхэмжлэгч, хариуцагчийн хувьд хэвээр үлдэж байгааг тайлбарлаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцгийн үүргээ биелүүлэхийг Д., энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх О.******* нарт тус тус даалгах нь зүйтэй.

Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171 *******64 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.гээс гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 31564 төгрөг, нийт 171*******64 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.*******д олгож, нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжаас дутуу төлсөн 2031 төгрөгийг хариуцагч Д.гээс гаргуулж төсвийн орлогод оруулахаар тус тус шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ы *******, овогт ын нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин гийн г эх О.*******гийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 зааснаар 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн охин г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 хүртэл /суралцаж буй бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.гээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5. Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдсэн болохыг тайлбарлаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцгийн үүргээ биелүүлэхийг Д., энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх О.******* нарт тус тус даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171 *******64 (нэг зуун далан нэгэн мянга есөн зуун жаран дөрөв) төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.гээс нийт 173 **************5 (нэг зуун далан гурван мянга есөн зуун ерэн тав) төгрөг гаргуулан 2 031 (хоёр мянга гучин нэг) төгрөгийг төсвийн орлогод, 171 *******64 (нэг зуун далан нэгэн мянга есөн зуун жаран дөрөв) төгрөгийг нэхэмжлэгч О.*******д тус тус олгосугай.

8. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.******* дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 11*******.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ ГАРГАЛТУЯА