| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2020/00340/И |
| Дугаар | 138/ШШ2020/00430 |
| Огноо | 2020-04-06 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 138/ШШ2020/00430
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багт оршин суух ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багт оршин суух, цэргийн ******* дугаар ангид ахлагч ажилтай, регистрийн дугаартай, овогт ын д холбогдох,
Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.тэй 2009 онд танилцаад 2010 оноос гэр бүл болсон. Гэрлэлтээ батлуулаагүй, хамтран амьдарч байх хугацаандаа 2011 оны 09 сарын 05-ны өдөр хүү маань мэндэлсэн. Бид ийн аав, ээжийнд хамт амьдарч байсан. Хамт амьдарч байх хугацаандаа хоорондоо нийлэмжгүй муудаж, зөрчил их гардаг байсан. тэгээд 2 жил хамт амьдарч байгаад салсан. Одоо хүртэл эргэн нийлээгүй, хүү маань миний асрамжинд байдаг. Одоо хүү 9 настай, 3 дугаар ангид сурдаг. нь хүүхдээ харж ханддаггүй, үүрэг хариуцлага мэддэггүй. Би ганцаар өсгөж хүмүүжүүлээд бүхэл хэрэгцээг нь хангаж байгаа. Тэгэхээр албан ёсны асрамжийг нь тодорхойлох хэрэгтэй байна. Бид хоёр анхнаасаа гэрлэлтээ батлуулаагүй ба хүүгээ төрөхөд хүсэлт гаргаад эцгийнх нь нэрээр овоглосон Иймээс хүү ийг ******* миний асрамжинд үлдээж эцэг Г.өөс хүүд маань сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.
Хариуцагч Г. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би *******тэй 2009 онд танилцаад 2010 оноос гэр бүл болсон. Гэрлэлтээ батлуулаагүй, хамтран амьдарч байх хугацаанд 2011 оны 9 сарын 05-ны өдөр хүү мэндэлсэн. Бид хоёр хамт байх хугацаандаа хоорондоо маргалдаж байнга зөрчилддөг байсан учраас тусдаа амьдрах болсон. Би *******эгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хүүхдээ ээжийнх нь асрамжинд үлдээж, тэтгэлэг төлөх болно гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Г.д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч *******, хариуцагч Г. нар нь 2009 онд танилцаж 2010 оноос хамтран амьдарч эхэлсэн байх ба тэдний дундаас 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүү төрсөн болох нь зохигчдын тайлбар, 0000581619 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний баталгаажсан хуулбар зэргээр тогтоогдож байна.
*******, Г. нар нь сэтгэл санаа, зан харьцааны хувьд таарч тохирохгүйгээс 2012 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа бөгөөд нэхэмжлэгч ******* нь 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү ийг өөрийн асрамжинд авах, эцгээс нь тэтгэлэг гаргуулах санал гаргасныг хариуцагч Г. хүлээн зөвшөөрч байгааг үндэслэн хүү ийн ийг эхийнх нь асрамжинд үлдээж, хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар ...эцэг эх нь хүүхдээ ... энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар Эцэг эх нь насанд хүрээгүй болон ...хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болно.
Мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг нэхэмжлэгч, хариуцагчийн хувьд хэвээр үлдэж байгааг тайлбарлаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцгийн үүргээ биелүүлэхийг Г.д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх ******* нарт тус тус даалгах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101 764 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.өөс хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 33 595 (нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 31 564 төгрөг+ улсын орлогод дутуу төлсөн буюу нөхөн төлүүлэх улсын тэмдэгтийн хураамж 2 031 төгрөг) төгрөг, нийт 103 795 төгрөгийг гаргуулан, үүнээс 2 031 төгрөгийг төсвийн орлогод, 101 764 төгрөгийг нэхэмжлэгч *******д тус тус олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү ийн ийг эх Д.******* асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2011 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн хүү /РД: /-ийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 хүртэл /суралцаж буй бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.өөр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдсэн болохыг тайлбарлаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцгийн үүргээ биелүүлэхийг Г.д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх ******* нарт тус тус даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101 764 (нэг зуун нэг мянга долоон зуун жаран дөрөв) төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Г.өөс нийт 103 795 (нэг зуун гурван мянга долоон зуун ерэн тав) төгрөг гаргуулан 2 031 (хоёр мянга гучин нэг) төгрөгийг төсвийн орлогод, 101 764 (нэг зуун нэг мянга долоон зуун жаран дөрөв) төгрөгийг нэхэмжлэгч *******д тус тус олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн 119.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА