Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1011

 

 

 

 2023           10           06                                        2023/ШЦТ/1011                 

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул,

Улсын яллагч Б.Энх-Эрдэнэ,

Шүүгдэгч М.Т , түүний өмгөөлөгч Ө.Учрал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныА танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Т д холбогдох эрүүгийн 2302003830259 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Тэмүүжин нь 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Сэнтий” зочид буудлын орчмоос Г.М гөөс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан 1.0458 грамм цэвэр жинтэй дельта-9-тетрагидроканнабинолын агууламжгай “шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

Улмаар 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Жоби төвийн орчим өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан 1.0458 грамм цэвэр жинтэй дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч М.Тэмүүжин нь 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Сэнтий” зочид буудлын орчмоос Г.М гөөс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан 1.0458 грамм цэвэр жинтэй дельта-9-тетрагидроканнабинолын агууламжгай “шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан,

Улмаар 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Жоби төвийн орчим өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан 1.0458 грамм цэвэр жинтэй дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хүний биед үзлэг хийсэн тухай “...сайн дураараа гаргаж өгсөн шавар гэх зүйлийг “1” гэж дугаарлан жинлэж үзэхэд нийт жин нь 0,8211 жинтэй байв. ...5 дугаартай багананд 1 зураас тодорч эерэг илэрсэн...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-11 дүгээр тал/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай “...тээврийн хэрэгслийн голын хайрцгаас ЕSSE тамхины хайрцаг гаргаж гаднах гялгар уутан дотроос бор өнгийн хатуу зүйл гаргаж ирснийг албаны цахилгаан жин дээр жинлэж үзэхэд 0.3 грамм заасныг шинжилгээнд хүргүүлэх зорилгоор №1 гэж дугаарлан хурааж авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-18 дугаар тал/,

“Эд мөрийн баримтаар тооцох тухай” 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 22 дугаар тал/,

 

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2423 дугаартай: “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "Г-118 М.Т гийн биеэс бор өнгийн бодис х/ч Д. Баярбат 2023.05.17" гэж хаягласан шавар мэт зүйл, "Г-118 ... бор өнгийн бодис х/ч Д.Баярбат 2023.05.17" гэж хаягласан шавар мэт зүйл, "Г-118 ... мөнгө, тугалган цаас х/ч Д.Баярбат 2023.05.17" гэж хаягласан тугалган цаас, Монгол Улсын АУ3927028 серийн дугаартай 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн II жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн "Г-118 М.Т гийн биеэс бор өнгийн бодис х/ч Д.Баярбат 2023.05.17" гэж хаягласан дээжийн цэвэр жин нь 0.6519 грамм, "Г-118 ... бор өнгийн бодис х/ч Д.Баярбат 2023.05.17" гэж хаягласан дээжийн цэвэр жин нь 0.3939 грамм байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 34-38 дугаар тал/,

 

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2422 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн "М.Т  ... ” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "М.Т  ... ” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ илрэв.

Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/ нь НҮБ- ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцид багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 46-48 дугаар тал/, 

 

Хил хамгаалах ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 2-4в/4356 дугаартай албан бичиг, түүний “...Г.М , ... гарах Сүхбаатар боомт...” гэх хавсралт /хх-ийн 62-63 дугаар тал/,

 

Г.М гийн Голомт банкны ... дугаар дансны “...орлого 200,000 ...гүйлгээний утга ... ...” гэх лавлагаа /хх-ийн 64-65 дугаар тал/,

 

Яллагдагч М.Т гийн MONPAY төлбөр тооцооны хэрэгслийн ...  дугаар дансны “...2023.05.17 22:12:01... зарлага 200,000...гүйлгээний утга bayrlalaa ahaa (... )...” гэх лавлагаа /хх-ийн 85 дугаар тал/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай “...яллагдагч М.Т гийн явсан замыг тогтоох, зааж өгсөн газрыг шалгах, урьд өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох зорилгоор мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 5 шарын зүүнээс баруун тийш зорчих хэсгийн автобусны буудлаас ертөнцийн зүгээр зүүн хойд талд байрлах “Сэнтий” зочид буудлын орчим газарт 16 цаг 41 минутад эхлүүлэв. ...Яллагдагч М.Т нь 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “Сонгинохайрхан дүүргийн Таван шарын баруун тийш явах автобусны буудлын ард байрлах АТМ-ын ойролцоогоос цэнхэр өнгийн тамхины хайрцагт хийсэн шавар гэх бодисыг авсан. Авчхаад гэр лүүгээ явж байх замд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жоби” төвийн орчимд цагдаагийн алба хаагчид намайг саатуулан шалгаж, улмаар цагдаагийн алба хаагчдын хяналт дор Хар тамхитай газрын автомашины зогсоолд тээврийн хэрэгслээ байршуулан үзлэг хийсэн” гэж мэдүүлсэн байх бөгөөд энэ тухай яллагдагч М.Т гээс “Та мансууруулах бодис авсан гэх газраа зааж өгч чадах уу? гэхэд яллагдагч М.Т  нь “би зааж өгч чадна” гэх ба М.Т  нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах “Сэнтий” зочид буудлын зүүн талд байрлах Хаан банкны АТМ-ыг заах ба яллагдагч М.Т  нь “Би энэ АТМ-ын араас уг “шавар” гэх мансууруулах бодисыг авсан” гэв. Тухайн “шавар” гэх бодисыг авсан газрыг гэрэл зургаар бэхжүүлж газрын зураг дээр тэмдэглэв... гэх тэмдэглэл /хх-ийн 99-101 дүгээр тал/,

 

Шүүгдэгч М.Т гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Франц улсад байдаг танил ах М  надтай миний инстаграм хаягаар холбогдоод “Надад шавар байна. Сонирхож үзэх үү? Тэгье гэвэл над руу 200,000 төгрөг шилжүүлчих. Би чам руу Location явуулъя” гэхээр нь зөвшөөрөөд өөрийн МОNРАҮ-ын ...  тоот данснаасаа М гийн Голомт банкны Г.М  гэх ... тоот данс руу 200,000 төгрөг шилжүүлсэн. Удалгүй надад Location ирсэн бөгөөд би уг байрлал руу буюу Сонгинохайрхан дүүргийн Таван шарын баруун тийш „явах автобусны буудлын ард байрлах АТМ-ын ойролцоогоос цэнхэр өнгийн тамхины хайрцганд хийсэн шавар гэх бодисыг авсан. Авчхаад гэр лүүгээ явж байх замд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жоби” төвийн орчимд цагдаагийн алба хаагчид намайг саатуулан шалгаж, улмаар цагдаагийн алба хаагчдын хяналт дор Хар тамхитай тэмцэх газрын автомашины зогсоолд тээврийн хэрэгслээ байршуулан үзлэг хийсэн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 98 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж, үйл баримтыг нотолж байна.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Т гээс: ...Тухайн өдөр би ажил дээрээ байхад М  гэх хүн над руу чатаар холбогдсон. Тэгээд надад ийм зүйл байна, сонирхож үзэх үү гэхээр нь би сонирхож үзье гэхэд чи над руу 200,000 төгрөг хийчих, би чамд хаанаас очиж авахыг нь заагаад өгье гэсэн. Тэр үед би зөвшөөрөөд данс руу нь мөнгө хийсэн. Ажлаа тараад очиж аваад явж байхдаа би замаараа 100 айлын тэр хавиас айлаас очиж юм авчихаад замд машин дотроо М  ахаас авсан зүйлээ хэрэглэж үзэж байхад цагдаа ирсэн... гэж мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч М.Т  нь 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Сэнтий” зочид буудлын орчмоос Г.М гөөс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан 1.0458 грамм цэвэр жинтэй дельта-9-тетрагидроканнабинолын агууламжгай “шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Жоби төвийн орчим өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан 1.0458 грамм цэвэр жинтэй дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч М.Т , түүний өмгөөлөгч Ө.Учрал нар нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар тус тус маргаагүй болно.

 

Эрх зүйн дүгнэлт:

Сэтгэцэд нөлөөт бодис” гэдэг нь НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 1-4 дүгээр жагсаалтад орсон байгалийн буюу нийлэг аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлнэ.

Монгол Улс уг конвенцод 1999 онд нэгдсэн орсон бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Сэтгэцэд нөлөөт бодис”-ыг зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж үзнэ.

Хэргийн тухайд шүүгдэгч М.Т  нь 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “Сэнтий” зочид буудлын орчмоос Г.М гөөс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан 1.0458 грамм цэвэр жинтэй дельта-9-тетрагидроканнабинолын агууламжгай “шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Жоби төвийн орчим өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан 1.0458 грамм цэвэр жинтэй дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай “шавар” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан...” үйл баримт дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон, улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч М.Т г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг, хохирол учирсан байхыг шаардахгүй.

Иймд шүүхэс шүүгдэгч М.Т г бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Шүүгдэгч М.Т д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учрал эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа, мөн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд гэмт хэргийн ангиллыг хуульчилж өгсөн. Энэ гэмт хэргийн хувьд хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэсэн заалтыг хэрэглэх боломжтой. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээ илэрхийлж байсан. Энэ нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэж миний үйлчлүүлэгчийг заавал хорихгүйгээр тэнсэн харгалзах ял оноож өгнө үү гэсэн саналтай байна. Хэрвээ боломжгүй бол зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.Т г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан... гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч М.Т гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 106 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103 дугаар тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 107 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 108 дугаар тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 109 дүгээр тал/, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа /хх-ийн 110 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч М.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

 

Шүүхээс шүүгдэгч М.Т д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэв.

Шүүгдэгч М.Т  нь ... тоотод байнга оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа зэргээр тогтоогдож байна.

 Иймд шүүгдэгч М.Т г дээрх хугацаанд Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т  нь шүүхээс оногдуулсан Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Бусад асуудлаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан Г-118 М.Т гийн биеэс бор өнгийн бодис х/ч Д.Баярбат 2023.05.17 гэж хаягласан дээжийн цэвэр жин нь 0.6519 грамм, Г-118 ... бор өнгийн бодис х/ч Д.Баярбат 2023.05.17 гэж хаягласан дээжийн цэвэр жин нь 0.3939 грамм, Г-118 ... мөнгө, тугалган цаас х/ч Д.Баярбат 2023.05.17 гэж хаягласан тугалган цаас тус бүрийг зохих журмын дагуу устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст;

-Мөн хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа AV3927028 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэртийг улсын орлого болгохоор Монгол банк-нд шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж;

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Т г Сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т г 02 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т д шүүхээс оногдуулсан Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан Г-118 М.Т гийн биеэс бор өнгийн бодис х/ч Д.Баярбат 2023.05.17 гэж хаягласан дээжийн цэвэр жин нь 0.6519 грамм, Г-118 ... бор өнгийн бодис х/ч Д.Баярбат 2023.05.17 гэж хаягласан дээжийн цэвэр жин нь 0.3939 грамм, Г-118 ... мөнгө, тугалган цаас х/ч Д.Баярбат 2023.05.17 гэж хаягласан тугалган цаас тус бүрийг зохих журмын дагуу устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст;

-Мөн хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа AV3927028 серийн дугаартай 50 төгрөгийн дэвсгэртийг улсын орлого болгохоор Монгол банк-нд шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Т д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.БАТСАЙХАН