Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 138/ШШ2020/00553

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сум 1 дүгээр баг *******ын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* аймгийн ******* орон нутгийн өмчит н тооцоот үйлдвэрийн газар /цаашид ОНӨААТҮГ гэх/-т холбогдох,

******* ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлын сахилгын шийтгэл ногдуулах тухай болон хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, илгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, цалинд ногдох бүх төрлийн шимтгэлийг зохих ёсоор холбогдох байгууллагад шилжүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, цалингаас суутгасан 20 хувийн суутгалын мөнгө болон хууль бусаар суутгасан тоолуурын үнэ 50000 төгрөгийг тус тус буцаан гаргуулах тухай гомдол, нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг, нэхэмжлэгч Ю.*******, түүний өмгөөлөгч Д.Урансувд /ү-1544/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ю.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 06 сараас тус байгууллагад ...******* сумын 1 дүгээр багт байрлах 15 дугаар худагт ус түгээгчээр илл байсан. Манай байгууллагын захирал 2020 оны 02 сарын 03-ны өдрийн Б/18 тоот тушаалаар ...хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэр гаргасан. Би энэ тушаалыг зөвшөөрөхгүй. Миний илладаг худагт 2019 оны 12 сарын 09-ний өдөр гал алдсан. ...Гэхдээ гал алдсан гэдэг нь миний шууд үйл иллагаанаас болоогүй. Мөн лаас халах арга хэмжээг авахдаа хууль зөрчсөн. ХТХ-д зааснаар надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай хуулийг зөв хэрэглээгүй. ХТХ-ийн 40.1.4 дэх хэсгийн аль заалтыг хэрэглэж байгааг би мэдэхгүй. Надад танилцуулаагүй. Бас лаас халах мэдэгдэл өгөөгүй. ...хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ХТХ-ийн 131.2, 131.3 дахь заалтыг зөрчсөн. 2020.01.01-ний өдрөөс миний цалинг 20 хувиар 3 сар хасах арга хэмжээ авагдсан. Энэ тушаалтай танилцаагүй, ерөнхий нягтлан бодогч 1-р сарын цалин буухад цалингийн 20 хувьдсан шүү гэж хэлсэн. ...хууль зөрчин нэг зөрчилд 2 арга хэмжээг давхардуулан авч болох уу, зөрчил гаргаснаас хойш 2 сар шахам болж байхад арга хэмжээ авч болох уу, ...тушаалтай танилцуулахгүй байж болох уу. Мөн худаг шатаасан гээд надаас тоолуурын мөнгө 50000 төгрөг суутгасан байсан, энэ мөнгийг би төлөх ёсгүй гэж үзэж байна. ...Иймд ******* ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлын 2019.12.17-ны өдрийн Б/188 тоот сахилгын шийтгэл ногдуулах тухай, 2020.02.03-ны өдрийн Б/18 тоот хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгох, намайг ус түгээгчийн илд маань эгүүлэн тогтоож, илгүй байсан хугацааны цалинг шүүхээс шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцон гаргуулж, цалинд ногдох бүх төрлийн шимтгэлийг зохих ёсоор холбогдох байгууллагад шилжүүлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, цалингаас хууль бусаар суутгасан 20 хувийг эгүүлэн олгуулах, хууль бусаар суутгасан 50000 төгрөгийг буцаан олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Надад үндэслэлгүйгээр сахилгын шийтгэл оногдуулсан, бас үндэслэлгүйгээр лаас халсан гэж үзэж байна. Миний буруутай үйлдэл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Ажилгүй байсан хугацааны цалинг өнөөдрийн байдлаар бодож гаргахад 1 627 200 төгрөг болж байна. Үүнийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ******* ОНӨААТҮГ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Ю.*******ийн нэхэмжлэлтэй танилц дараах тайлбарыг хүргүүлж байна.

1.    Ю.******* нь тус байгууллагад иллах хугацаандаа ёс суртахууны доголдол гарг хэрэглэгч, үйлчлүүлэгч нартай зүй бус харьцдаг, лын байрыг орхиж эрүүл н шаардлага хангахгүй, эрүүл мэндийн үзлэгт хамрагдаагүй хүн өөрийн оронд иллуулж хүн амыг эрүүл аюулгүй усаар хангах зорилтыг зөрчиж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, шаардлага тавьсан удирдах илтан нарыг хэл амаар доромжлох, зүй бус харьцах асуудлыг удаа дараа гарг байсан нь сүүлийн 2 жилийн хугацаанд 3 удаагийн хөдөлмөрийн сахилгын шийтгэл авч байснаар нотлогдож байна. Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргах бүрт байгууллагын удирдлагаас давтан гаргахгүй байх тал дээр анхааруулга, санамж өгч байсан боловч үл биелүүлэн удаа дараагийн зөрчил, дутагдал гарг ирсэн.

2.    Ус түгээх байр галд автсан нь Галын аюулгүй байдлыг ханг иллаагүй гэсэн галын байцаагчийн дүгнэлт гарсан бөгөөд энэ асуудалтай холбоотой ямар нэгэн хөдөлмөрийн сахилгын шийтгэл, төлбөр тооцоог Ю.*******ид ногдуулаагүй болно.

3.    ...2019 оны 12 сарын 17-ны өдрийн Б/188 тоот тушаалаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахдаа Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, лын байранд бусадтай зүй бус харьцсан гэсэн зөрчлөөр, 2020 оны 02 сарын 03-ны өдрийн Б/18 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа дээрх гаргасан алдаа дутагдлыг зас залруулаагүй давтан гаргасан, мөн 2020 оны 01 сарын 24-ний өдрийн ******* сумын 1-р багийн ИНХ дээр багийн иргэдээс ирсэн гомдол саналын дагуу гэсэн зөрчлүүдийг тус тус үндэслэсэн. Иймд дээрх хөдөлмөрийн сахилгын шийтгэлүүдийг ногдуулахдаа сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулаагүй болно.

4.    Байгууллагын удирдлагаас гаргасан тушаал шийдвэртэй танилцах эрх нийт илтан нарт нээлттэй байдаг бөгөөд тухайн илтантай холбоотой гарсан тушаал шийдвэрийг албан ёсоор танилцуулж байсан болно. Мөн тухайн илтны цалин хөдөлмөрийн хөлснөөс хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн дагуу суутган тооцоо хийж байхад тухайн илтан мэдэхгүй байх боломжгүй.

Мөн Ю.*******ийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан Б/18 тоот гүйцэтгэх захирлын тушаалын 1 хувийг тухайн илтан ******* аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өөрийн биеэр аваачиж өгснийг нотлох лавлагааг тус байгууллагаас авах боломжтой. Иймд ******* нийтийн ОНӨААТҮГ Ю.*******ийн нэхэмжлэлийн аль ч хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Хариуцагч ******* ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: *******ийн тухайд олон удаа сахилгын шийтгэл авч байсан юм байна. 2 жилийн хугацаанд 3 удаа сахилгын шийтгэл авсан байна. Ер нь үйлчлүүлэгч нартай зүй бусаар харьцдаг, цаг барьдаггүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй хүн байна. *******ийн хувьд зөвхөн сүүлийн алдааг л яриад байх шиг байна. Хуралдааны тэмдэглэлээс харахад *******ийн талаар иргэдийн зүгээс олон гомдол хүсэлт гарг байсан байдаг. Ингээд олон удаагийн сахилгын шийтгэлээс болж лаас халах тухай шийдвэр гаргасан гэж бодож байна. Ажлын байр буюу худаг шатсан асуудалд *******ийн буруутай үйлдэл байхгүй тул тоолуурын үнэ гэж түүний цалингаас суутгасан 50 000 төгрөгийг эргүүлж гарг өгөх нь зөв гэж бодож байна. Харин бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Гүйцэтгэх захирлын Б/188, Б/18 тоот тушаалуудыг зөв гэж үзэж байна. Холбогдох баримтууд хэрэгт хавсаргагдсан гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ю.******* нь хариуцагч ******* ОНӨААТҮГ-т холбогдуулан:

1. ******* ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/188 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгуулж, уг тушаалын дагуу 2020 оны 01, 02 сарын цалингаас суутгасан 20 хувийн суутгал 207 380 төгрөгийг буцаан гаргуулах,

2. ******* ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/18 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ил албан тушаалд эгүүлэн тогтоолгох,

3. Ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, цалинд ногдох бүх төрлийн шимтгэлийг зохих ёсоор холбогдох байгууллагад шилжүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх,

4. Цалингаас хууль бусаар суутгасан тоолуурын үнэ 50 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гарг, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж, хариуцагч тал тоолуурын үнэ 50 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

Нэхэмжлэгч Ю.******* нь лаас халагдсан тухай гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан шүүхэд гомдол гаргах хуулийн хугацаанд гаргасан байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...сахилгын шийтгэл ногдуулах болон хөдөлмөрийн гэрээг цуцлах асуудлыг хэлэлцэхдээ огт мэдэгддэггүй бөгөөд тухай бүрт нь мэдэгдэж, хуралдаанд оролцуулах ёстой байсан, гэвч энэ эрхээр маань ханган хуралд оролцуулаагүй, мөн 2019 оны 03 дугаар сард гаргасан иргэний гомдлыг баримталж 2019 оны 12 дугаар сард сахилгын шийтгэл ногдуулж, цалингийн 20 хувийг суутг байгаа нь үндэслэлгүй, Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасныг баримталсан боловч ямар зөрчлийг давтан гаргасан гэдгээ тайлбарлаагүй, энэ тушаалын эрх зүйн үндэслэл ойлгомжгүй, тодорхойгүй байна... гэж тайлбарладаг.

Харин хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж буй үндэслэлээ ...Ю.*******ид хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргах бүрт байгууллагын удирдлагаас давтан гаргахгүй байх тал дээр анхааруулга, санамж өгч байсан боловч үл биелүүлэн удаа дараагийн зөрчил, дутагдал гарг ирсэн, байгууллагын удирдлагаас гаргасан тушаал шийдвэртэй танилцах эрх нийт илтан нарт нээлттэй, гарсан тушаал шийдвэрийг албан ёсоор танилцуулж байсан, гүйцэтгэх захирлын Б/188, Б/18 тоот тушаалууд үндэслэлтэй гарсан. Нэхэмжлэгчийн цалингаас тоолуурын үнэ гэж суутгасан 50 000 төгрөгийг эргүүлж төлөхийг зөвшөөрч байна, харин бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргадаг.

Шүүх талуудын гарг өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагуудын талаар дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ю.******* нь 2013 оны 6 сараас ******* ОНӨААТҮГ-ын Гэр хорооллын ус хангамжийн албанд ус түгээгчээр томилогдон илл байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

******* ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Гэр хорооллын ус хангамжийн албаны Ус түгээгч Ю.*******ийг лаас нь чөлөөлжээ.

******* ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал /ил олгогч/ нь Гэр хорооллын ус хангамжийн албаны ус түгээгч Ю.******* /илтан/-тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээ зэргээр тогтоогдож байна. (хх 45 тал)

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг илтанд өгөх үүрэгтэй. Байнгын лын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам-ын 6.1.2-т Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу гүйцэтгэх захирал тухайн иргэнтэй тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулна. Гэрээний нэг хувийг илтанд өгнө гэж тус тус зааснаас үзэхэд илтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ил олгогчид хуулиар болон хөдөлмөрийн дотоод журамд зааснаар ногдсон бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй явдалд илтан буруугүй юм.

Ажил олгогч нь илтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа илтан Ю.*******ийг Гэр хорооллын ус хангамжийн албаны ус түгээгчийн ил үүргийг гүйцэтгүүлсэн, илтан Ю.******* нь уг ил үүргийг гүйцэтгэсэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад баримтуудаар тогтоогдож байх ба ийнхүү илласан Ю.*******ийн эрх зүйн байдал нь хөдөлмөрийн гэрээний дагуу илл буй илтны нэгэн адил эрх эдлэх ёстой.

Иймд ******* ОНӨААТҮГ болон Гэр хорооллын ус хангамжийн албаны ус түгээгч Ю.******* нарын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэв.

1. ******* ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/188 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Гэр хорооллын ус хангамжийн албаны Ус түгээгч Ю.*******ид Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 9.1, Хөдөлмөрийн гэрээний 2.5 дахь заалтыг тус тус үндэслэн Удирдлагаас өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй, лын байранд бусадтай зүй бус харьцсан гэж 3 сарын үндсэн цалингийн 20 хувьтай тэнцэх дүнгээр 3 сар цалингаас суутгах сахилгын шийтгэл ногдуулжээ.

Дээрх тушаалаа ******* ОНӨААТҮГ-ын Гэр хорооллын ус хангамжийн албаны дарга , Дотоод хяналт шалгалтын илтан нарын 2019 оны 12 сарын 16-ны өдрийн тодорхойлолтууд болон иргэдээс ирсэн /байгууллагын болон илчдын утсанд ирсэн гэх/ гомдлыг үндэслэсэн гэж тайлбарладаг. (хх 59, 61 тал)

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.2 дахь хэсэгт зааснаас үзэхэд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг хөдөлмөрийн гэрээ болон дотоод журмыг зөрчсөн тохиолдолд илтанд хүлээлгэхээр зохицуулсан байдаг.

Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам-ын 9.2-т Сахилгын шийтгэл ногдуулахдаа зөрчил гаргагчийн бичгээр гаргасан тайлбар, тухайн илтныг хариуцсан шууд удирдах илтны тодорхойлолтыг үндэслэл болгоно гэж заээ.

Гэтэл хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Ю.*******тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, мөн дээрх Б/188 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулахдаа түүнд мэдэгдээгүй, түүнээс бичгээр тайлбар аваагүй, зөвхөн албаны дарга , Дотоод хяналт шалгалтын илтан нарын тодорхойлолтыг үндэслэсэн нь ил олгогч өөрөө Хөдөлмөрийн тухай хууль болон Хөдөлмөрийн дотоод журмаа баримтлалгүй илтанд сахилгын шийтгэл ногдуулсан гэж үзэхээр байна.

Түүнчлэн дээрх тушаалын үндэслэл болсон Гэр хорооллын ус хангамжийн албаны дарга гийн тодорхойлолтод ...Ю.******* нь лын хариуцлага алдан оршин суугчдаас удаа дараа гомдол санал ирж, илдаа хайнга ханддаг нь харагд байсан, 2019 оны 6, 7 сард худаг онгойхгүй байна гэсэн гомдол ирсэн... гэж бичсэн боловч хэн, хэдний өдөр, ямар дугаараас гомдол гаргасан нь тодорхойгүй байхаас гадна зөрчил бүр баримтаар тогтоогдсон байх шаардлагыг хангаагүй байна.

Дээрх тодорхойлолтод мөн ...70582233 нээлттэй утсанд 2019 оны 03 сарын 11-нд иргэн Хишигсүрэнгээс гомдол ирсэн... гэж бичсэн байх ба тус иргэний гаргасан гомдлыг Өргөдөл гомдол хэвлэх хуудас-нд хэвлэж хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн байдаг (хх 60 тал). Үүнийг дүгнэж үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт /Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна/ заасныг зөрчиж, зөрчил гаргаснаас хойш 6 сар өнгөрсөн байхад буюу 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй болжээ.

Хариуцагч ******* ОНӨААТҮГ нь нэхэмжлэгч Ю.*******ийг ус түгээгчээр илл байхдаа лын байраа орхиж явдаг, иргэд болон удирдлагаас шаардлага тавихад харилцааны зөрчил гаргадаг, лын хариуцлага алддаг гэх зэрэг удаа дараа сахилгын зөрчил гаргадаг, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргах бүрт байгууллагын удирдлагаас давтан гаргахгүй байх тал дээр анхааруулга, санамж өгч байсан, тушаалыг албан ёсоор танилцуулж байсан гэж тус тус тайлбарладаг боловч үүнийгээ баримтаар хангалттай нотолж чадаагүйгээс гадна түүний гаргасан зөрчлүүдийг хурал /Захирлын зөвлөлийн хурал, Удирдах илтнуудын шуурхай хурал, нийт илчдын хурал гэх мэт/-аар авч хэлэлцдэггүй, гаргасан зөрчил бүрийг тус тусад нь шалг тогтоогоогүй, хэзээ ямар зөрчил гаргасан, ямар зөрчлийг хэзээ давтан гаргасан нь тодорхойгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр ******* ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/188 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, уг тушаалын дагуу Ю.*******ийн 2020 оны 01 сарын цалингаас суутгасан 110 880 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын цалин, амралтын мөнгөнөөс суутгасан 96 500 төгрөг, нийт 207 380 төгрөгийг хариуцагч ******* ОНӨААТҮГ-аас гаргуулж нэхэмжлэгч Ю.*******ид олгох нь зүйтэй гэж үзлээ.

2. ******* ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар Гэр хорооллын ус хангамжийн албаны Ус түгээгч Ю.*******ийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.3.1, 9.3.7 дахь заалт, Байгууллагын гүйцэтгэх захирлын зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгон лаас чөлөөлжээ. (хх 62 тал)

Хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлах явдал илтны хүсэл зоригоос гадуур хийгддэг тул ил олгогчийн шийдвэрт гэрээ цуцлах болсон шалтгаан, хууль зүйн үндэслэл зайлшгүй тусгагдсан байх шаардлагатай байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэж заасан бөгөөд ил олгогч илтныг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ил олгогчийн санаачилгаар цуцалсан гэж тайлбарладаг.

Сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдгийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байх бөгөөд зөрчил бүр нь тогтоогдсон байхыг ойлгоно. Тодруулбал, илтны гаргасан зөрчил гэдэг нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэл байна.

******* ОНӨААТҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журам-ын 9.3.1-д Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, үйлчилгээний онцгой объёкт дахь ээлжийн лыг хүндэтгэж үзэх шалтгаангүйгээр тасалсан, лаа дур мэдэн явсан тохиолдолд, мөн 9.3.7-д Ажлын байр, талбайд бусадтай зүй бус харьцах, маргалдах, үйлчлүүлэгч нараас тавьсан эрэлт хүсэлтэд хүнд суртал гаргах зэрэг ёс суртахууны зөрчил давтан гаргасан илтан нартай хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар тус тус цуцлах эрхтэй гэж заээ.

Ажил олгогч ******* ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/18 дугаар тушаалдаа хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож буй үндэслэлээ буюу илтныг хэзээ ямар зөрчил гаргасан, ямар зөрчлийг хэзээ давтан гаргасан талаар тодорхой тусгаагүй байна.

Дээрх тушаалдаа Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаартай Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай тогтоолыг мөн баримталсан боловч уг тогтоолын аль зүйл заалтыг баримталж байгаа нь тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй.

Хариуцагч байгууллага уг тушаалын гол үндэслэлээ Байгууллагын гүйцэтгэх захирлын зөвлөлийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдааны шийдвэр болон ******* сумын 1 дүгээр багийн ИНХ-д оролцсон талаарх тайлан, ******* аймгийн ******* сумын Нэгдүгээр багийн 2019 оны лын тайлан-гийн хурлын тэмдэглэл зэргийг үндэслэсэн гэж тайлбарладаг.

Тус тэмдэглэлүүд болон тайлангаас харахад сахилгын зөрчлүүдийг хэзээ гаргасан болох нь тодорхойгүй, ойлгомжгүй байхаас гадна гүйцэтгэх захирлын зөвлөлийн хуралдаанд Ю.*******ийг оролцуулах талаар түүнд урьдчилж мэдэгдээгүй, түүнд тайлбар хэлэх, тайлбарыг сонсох иллагаа явуулсан болон зөрчил бүрийг тус тусад нь шалг тогтоох иллагаа явуулсан эсэх нь тус тус тодорхойгүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, үүнийгээ баримтаар хангалттай нотолж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогчид шаардлага болон татгалзлаа өөрсдөө нотлох үүрэгтэй.

Дээрх бүгдээс дүгнэхэд нэхэмжлэгч Ю.*******ийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэв.

Мөн ажил олгогч, илтан нар нь тухайн лын байр, албан тушаал, гүйцэтгэх ил үүргийн онцлогтойгоо холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, хөдөлмөрийн гэрээндээ заах учиртай байдаг.

Гэвч ил олгогч ******* ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал нь нэхэмжлэгч Ю.*******ийг Гэр хорооллын ус хангамжийн албаны ус түгээгчээр иллуулахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа Б/18 дугаар тушаалдаа хөдөлмөрийн гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр ******* аймгийн ******* ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлын хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/18 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ю.*******ийг Гэр хорооллын ус хангамжийн албаны ус түгээгчийн албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

3. Нэхэмжлэгч Ю.******* нь илгүй байсан бүх хугацааны буюу 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговроо 1 627 200 төгрөг гэж тооцон /шүүх хуралдаан дээр/ хариуцагч байгууллагаас нэхэмжилжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу илтныг ил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд илгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дунд цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж тодорхойлсон байдаг.

Иймд 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны урьд авч байсан дунд цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас гаргуулах үндэслэлтэй байна.

Дунд цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт болох нэхэмжлэгчийн цалингийн тодорхойлолт болон карт, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын лавлагаа /ТҮЦ машинаас олгосон энэхүү лавлагааг хүчинтэй эсэхийг ХУР Төрийн мэдээлэл солилцооны системээс шалг үзсэн болно/ зэргийг үндэслэн Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дунд цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу тодорхойлов.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрддэг. Нэхэмжлэгч Ю.******* нь 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс лаас чөлөөлөгдсөн байх тул 2019 оны 11, 12 сар, 2020 оны 01 сарын дунд цалингаас бодох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн 2019 оны 11, 12 сар, 2020 оны 01 сарын дунд цалингаас /3 сарын нийт цалин 1 840 200 төгрөгийг лын 63 хоногт хува/ нэг өдрийн цалингийн хэмжээг гаргасан ба нэг өдрийн цалин 29 209 төгрөг гарч байна. Үүнийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны лын 62 хоногоор үржүүлвэл нийт 1 810 958 төгрөгийн олговрыг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид олгох 1 810 958 төгрөгөөс нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад холбогдох шимтгэлүүдийг суутган нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч байгууллагад үүрэг болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. Нэхэмжлэгч Ю.******* нь цалингаас хууль бусаар суутгасан тоолуурын үнэ 50000 төгрөгийг хариуцагч байгууллагаас буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хуралдаан дээр хариуцагчийн төлөөлөгч төлөхийг зөвшөөрч тайлбар гаргасан тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ******* ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 48 043 /207380 + 1810958 + 50000 = 2 068 338 төгрөгт ногдох/ төгрөг гаргуулан төсвийн орлого болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5, 131 дүгээр зүйлийн 131.1.2-т тус тус заасныг баримтлан ******* аймгийн ******* ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Б/188 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/18 дугаар Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч ******* овогт Юурагийн *******ийг ******* ОНӨААТҮГ-ын Гэр хорооллын ус хангамжийн албаны ус түгээгчийн илд эгүүлэн тогтоож, илгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 810 958 төгрөг, цалингаас суутгасан 20 хувийн суутгал 207 380 төгрөг, тоолуурын үнэ 50000 төгрөг, нийт 2 068 338 /хоёр сая жаран найман мянга гурван зуун гучин найм/ төгрөгийг хариуцагч ******* ОНӨААТҮГ-аас гаргуулж нэхэмжлэгч Ю.*******ид олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ю.*******ид илгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт олгох 1 810 958 төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад шимтгэлүүдийг суутган холбогдох байгууллагад шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт сар дутам шимтгэл хураамж төлсөн тухай нөхөн бичилт хийхийг хариуцагч ******* ОНӨААТҮГ-т үүрэг болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ю.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ******* аймгийн ******* ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 48 043 /дөчин найман мянга дөчин гурав/ төгрөг гаргуулан төсвийн орлого болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гард авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА