| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэрэлхүүгийн Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 138/2020/00364/И |
| Дугаар | 138/ШШ2020/00573 |
| Огноо | 2020-05-11 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 138/ШШ2020/00573
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг *******ын ******* дүгээр гудамжны 7 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг *******ын ******* дүгээр гудамжны 4 тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, овогт ийн эд холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг, нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Г. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г.тэй 2008 онд гэр бүл болж 2009 оны 03 сарын 16-нд гэрлэлтээ батлуулсан. Бид гэр бүл болоод 2011.12.*******-ний өдөр охин , 20*******.04.13-ны өдөр хүү , 2016.09.15-ны өдөр хүү нарыг төрүүлсэн. Нөхөр Г.тэй хамт амьдрахад хэцүү архи уудаг, гэр бүлээ тэжээж, хайрлахаа мэдэхгүй, хоол ундтай үед гэртээ байгаад хоол дуусахаар гэрээсээ яваад хэд хоногоор алга болдог байсан. Тэгээд миний хувьд түүнтэй амьдрах аргагүй байсан учраас салж, 2 жил орчим тусдаа амьдарч байна. Гэтэл 2019 оны хавар хүүхдүүдээ авна гэж Хүүхэд гэр бүл хөгжлийн газраар явж хүү, охин хоёрыгоо өөр дээрээ аваад байх хугацаанд хүүгийнхээ боовны хөвчийг тасалсан. Үүний улмаас айхтар хавдаж өвчин орж, хүүгээ эмнэлгээр эмчлүүлж, сүүлдээ бүр бор арга хэрэглэн эдгэрүүлсэн. Харин охин ыгаа 2019 оны 3-5 сарын хооронд бэлгийн хүчирхийлэлд өртүүлж гарынхаа хурууг бэлэг эрхтэнд нь олон удаа хийж оролдож байсан болохыг охины бэлэг эрхтэн нь өвдөж надад хэлснээр би Цагдаагийн газарт гомдол гарган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа. Иймээс би түүний бусармаг үйлдэлд маш их гомдож гэрлэлтээ хуулийн дагуу цуцлуулахыг хүсч өргөдлөө гаргасан. 3 хүүхэд надтай хамт амьдардаг. Төрсөн охиноо оролдсон асуудал эмнэлгийн байгууллагаар шалгагдаж тогтоогдсон. Шүүхээс ял оногдуулаад байхад хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгааг нь гайхаж байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг маань эх миний асрамжинд үлдээж, эцэг Г.ээс хүүхдүүдийн тэжээн тэтгэлгийг сар бүр гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2008 онд *******тэй гэр бүл болж охин , хүү , ыг төрүүлсэн. Миний бие бага балчир наснаасаа өвөө дээрээ өссөн бөгөөд өвөө маань нас барснаар ганцаараа айл айлаар гудамжинд хар бор ажил хийж өссөн. Зах дээр тэрэг түрж амжиргаагаа залгуулдаг байсан. Нэхэмжлэлд бичсэн хүгийнхээ эрхтний хөвчийг тасалсан зүйл огт байхгүй. Мөн намайг охиноо хүчирхийлж оролдон бэлгийн дарамт үзүүлсэн гэж гүтгэж байна. *******тэй ярилцах болон харьцахад хэцүү намайг элдвээр хэлэн гэрээс хөөж, хадам эгч намайг шоронд явуулж чамаас салгана гэх мэтээр хэлсээр байгаад хүнд гэмт хэрэгт гүтгэж байгаад гомдолтой байна. Миний хувьд гэр бүлээ аль болохоор өөрийн чадах хэмжээгээр түүнээс илүү авч явахыг хичээж, хар бор ажил эрхлэн олсон бүхнээ гэр бүл үр хүүхдүүддээ зориулдаг. Би гэр бүлээ цуцлуулахыг хүсэхгүй байна. *******тэй өөртэй нь сайн ярилцаж ойлголцох хүсэлтэй байх тул гэрлэлтийг минь цуцлахгүй хугацаа тогтоож өгнө үү.
*******тэй эвлэрэх боломжгүй. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүддээ тэтгэлэг төлнө. Харин ээж нь хүүхдүүдээ сайн харж хандаасай л гэж хүсэж байна. Надад охиноо оролдож хоргоосон зүйл байхгүй. Төрсөн хүүхдээ оролдоно гэж юу байх билээ дээ гэв.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Г.эд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжсэн болно.
Харин хариуцагч Г. нь шүүхэд гаргасан тайлбартаа ...гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрөхгүй байна, эвлэрэх талаар хугацаа тогтоож өгнө үү... гэж тайлбараа ирүүлж байсан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Г.*******тэй эвлэрэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэж тайлбарладаг.
Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Г. нар нь 2008 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гэр бүл болж, 2009 оны 03 дугаар сарын 16-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 124 дүгээрт бүртгүүлж гэрчилгээ авсан байх бөгөөд 2011 оны 12 дугаар сарын *******-ний өдөр охин , 20******* оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүү , 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүү нарыг төрүүлж, гэрлэгчид нь сэтгэл санаа, зан харьцааны хувьд таарч тохирохгүйгээс 2017 оноос одоог хүртэл тусдаа амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбар, бүртгэлийн 6, 2101000372, 2101000908 дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний баталгаажсан хуулбар, 29/000278 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийг эрүүл бойжиж байгаа тухай Мянган жаргалан өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. (хх 1,6-12,22 тал)
Нэхэмжлэгч Г.Батцэцэг нь гэрлэлт цуцлуулах шаардлагын үндэслэлээ ...нөхөр Г. нь намайг байнга зоддог байсан, мөн охин д бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн... гэж тайлбарладаг бөгөөд хариуцагч Г. нь үүнийг үгүйсгэж ...охиндоо бэлгийн хүч хэрэглэсэн зүйл байхгүй, төрсөн хүүхдээ оролдоно гэж юу байх билээ дээ... гэж тайлбарлан маргадаг.
Гэвч хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болох Дорнод аймгийн Прокурорын газрын 2020 оны 02 сарын 04-ний өдрийн 1921003820054 дугаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолоор Г.эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/132 дугаартай шийтгэх тогтоолоор түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бага насны хүүхдийн эсрэг бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийхээр завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна. (хх 13-*******, 23-27 тал)
Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.4 дэх хэсэгт Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн *******.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан.
Хариуцагч Г. нь өөрийн төрсөн охин д бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийхээр завдсан гэмт хэрэгт холбогдсон, уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон байх тул гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг авахгүйгээр тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Г.******* нь 2011 оны 12 дугаар сарын *******-ний өдөр төрсөн охин , 20******* оны 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү , 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү нарыг өөрийн асрамжинд авах, эцгээс нь тэтгэлэг гаргуулах санал гаргасныг хариуцагч Г. хүлээн зөвшөөрч байгааг үндэслэн хүүхдүүдийг эхийнх нь асрамжинд үлдээж, хариуцагчаас хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар Гэрлэгчид бие биеэ, эцэг эх нь хүүхдээ ... энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар Эцэг эх нь насанд хүрээгүй болон ... хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болно.
Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар хариуцагч Г.ээс гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 70200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 131129 төгрөг, нийт 271529 төгрөгийг гаргуулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******ийн *******, овогт ийн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.5 дахь хэсэгт зааснаар 2011 оны 12 дугаар сарын *******-ний өдөр төрсөн охин ийн , 20******* он 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү ийн , 2016 он 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү ийн нарыг эх Г.*******ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2011 оны 12 дугаар сарын *******-ний өдөр төрсөн охин ийн , 20******* он 04 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү ийн , 2016 он 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн хүү ийн нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 хүртэл /суралцаж буй бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Г.ээр сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Гэрлэгчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан хүүхдээ тэжээн тэтгэх эцэг, эхийн үүрэг зохигчийн хувьд хэвээр үлдсэн болохыг тайлбарлаж, энэ үүргээ биелүүлэхийг эцэг Г.эд, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Г.*******т тус тус даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар хариуцагч Г.ээс улсын тэмдэгтийн хураамжид нийт 271 529 (хоёр зуун далан нэгэн мянга таван зуун хорин ес) төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.Байгалмаад даалгасугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц ******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ******* хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА