Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1012

 

 

 

 

 

 

  2023         10           09                                           2023/ШЦТ/1012           

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул,

Улсын яллагч Ц.Буянхишиг /томилолтоор/,

Шүүгдэгч Х.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.А т холбогдох эрүүгийн 2209015651237 дугаартай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үргэлжилсэн буюу 4 удаагийн үйлдлээр 2022 оны 6 дугаар сарын 02-ноос 2022 оны 6 дугаар сарын 03-нд шилжих шөнө 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “8а” дугаар байрны автомашины зогсоолд байрлуулсан хохирогч Т.Д ий эзэмшлийн ... улсын дугаартай “Mercedes Benz S500 Maybach” загварын тээврийн хэрэгслийн зүүн талын толийг хууль бусаар хугалж 3,338,374 төгрөгийн хохирол,

Мөн 2022 оны 6 дугаар сарын 02-ноос 2022 оны 6 дугаар сарын 03-нд шилжих шөнө 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “8а” дугаар байрны автомашины зогсоолд байрлуулсан Ц.О ы эзэмшлийн ...  улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийн толийг хууль бусаар хугалж 150,000 төгрөгийн хохирол,

2022 оны 6 дугаар сарын 02-ноос 2022 оны 6 дугаар сарын 03-нд шилжих шөнө 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “8а” дугаар байрны автомашины зогсоолд байрлуулсан Г.М ын эзэмшлийн “Volkswagen Touareg” загварын ...  улсын дугаартай тээврийн хэрэгслийн толийг хууль бусаар хугалж 300,000 төгрөгийн хохирол,

2022 оны 6 дугаар сарын 02-ноос 2022 оны 6 дугаар сарын 03-нд шилжих шөнө 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “8а” дугаар байрны автомашины зогсоолд байрлуулсан Ц.С гийн эзэмшлийн ... улсын дугаартай “Toyota Prius 30” загварын тээврийн хэрэгслийн баруун талын их гэрлийг хууль бусаар хагалж 400,000 төгрөгийн хохирол буюу нийт 4,188,374 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

  1. Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч Х.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үргэлжилсэн буюу 4 удаагийн үйлдлээр 2022 оны 6 дугаар сарын 02-ноос 2022 оны 6 дугаар сарын 03-нд шилжих шөнө 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “8а” дугаар байрны автомашины зогсоолд байрлуулсан хохирогч Т.Д ий эзэмшлийн ... улсын дугаартай “Mercedes Benz S500 Maybach” загварын тээврийн хэрэгслийн зүүн талын толийг хууль бусаар хугалж 3,338,374 төгрөгийн хохирол,

Мөн 2022 оны 6 дугаар сарын 02-ноос 2022 оны 6 дугаар сарын 03-нд шилжих шөнө 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “8а” дугаар байрны автомашины зогсоолд байрлуулсан Ц.О ы эзэмшлийн ...  улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийн толийг хууль бусаар хугалж 150,000 төгрөгийн хохирол,

2022 оны 6 дугаар сарын 02-ноос 2022 оны 6 дугаар сарын 03-нд шилжих шөнө 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “8а” дугаар байрны автомашины зогсоолд байрлуулсан Г.М ын эзэмшлийн “Volkswagen Touareg” загварын ...  улсын дугаартай тээврийн хэрэгслийн толийг хууль бусаар хугалж 300,000 төгрөгийн хохирол,

2022 оны 6 дугаар сарын 02-ноос 2022 оны 6 дугаар сарын 03-нд шилжих шөнө 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “8а” дугаар байрны автомашины зогсоолд байрлуулсан Ц.С гийн эзэмшлийн ... улсын дугаартай “Toyota Prius 30” загварын тээврийн хэрэгслийн баруун талын их гэрлийг хууль бусаар хагалж 400,000 төгрөгийн хохирол буюу нийт 4,188,374 төгрөгийн хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд:

Хохирогч Т.Д ий мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 23 цагийн үед би өөрийн ... улсын дугаартай хар өнгийн “Mercedes Benz S500 Maybach” загварын тээврийн хэрэгслээ байрныхаа гадаа буюу Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8а байрны гадна зогсоолд байрлуулж тавиад гэртээ орж амарсан. Тэгээд өнөөдөр өглөө буюу 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 10 цагийн үед гэрээсээ гараад машин дээрээ ирэхэд миний машины зүүн талын толийг хугалаад мушгичихсан байсан. Толь нь салаагүй мушгигдсан байсан. Толины тагийг салгасан газар хаясан байсан. Тэгээд өөрийн утаснаас 102 дугаарт дуудлага өгсөн. Миний машин одоогоор О  гэдэг хүний нэр дээр байгаа. О аас би 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр худалдаж авсан. Нотариат орсон гэрээ нь байгаа боловч одоог хүртэл нэр дээоээ шилжүүлж авч амжаагүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар тал/,

-дахин өгсөн: ...Би найз О аас 2022 оны 5 дугаар сард ... улсын дугаартай “Mercedes Benz S500 Maybach” загварын тээврийн хэрэгслийг 2022 оны 6 дугаар сард зөв талын толийг 4,200,000 төгрөгөөр засуулаад худалдаж борлуулсан байгаа. Одоо өөр хүний эзэмшилд байгаа. Миний зүгээс “Дамно” ХХК-ийн үнэлгээнд заагдсан 3,338,374 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тухайн 3,338,374 төгрөгийг нэхэмжилж байна. Өөр ямар нэгэн гомдол санал байхгүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар тал/,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 25-29 дүгээр тал/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 57-63 дугаар тал/,

 

Хохирогч Ц.О ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн өглөө хөдөөнөөс гэртээ ирэхэд миний мөнгөлөг саарал өнгийн ...  улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийн баруун гар талын толь хугарч, доош унжсан байхаар нь гэртээ ороод эгчээс миний машин гэмтсэн байна гээд болсон зүйлийн талаар асуухад эгч зогсоол дээр байсан олон машин гэмтээсэн, мөн хүн нь цагдаад баригдсан гэсэн. Би тухайн үед хөдөө ажлаар явсан байсан тул болсон зүйлийн талаар мэдэхгүй байна. Энэ мөнгөлөг саарал өнгийн 81-03 УБЗ улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийнхээ толь авсан мөнгө болох 150,000 төгрөгийг нэхэмжилж байна. ... гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар тал/,

 

Гэрч Ц.Н н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Өчигдөр орой буюу 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 18 цагийн орчим манай төрсөн дүү Ц.О ы эзэмшлийн ...  улсын дугаартай Тоёота Приус-20 загварын саарал өнгийн тээврийн хэрэгслийг би унаж байгаад тавьсан. Тэгээд өнөөдөр унаагүй байж байгаад орой 23 цаг 30 минутын орчим цагдаагаас манай дүү рүү залгасан байна лээ. Гараад харсан чинь баруун талын буюу жолоочийн талын толийг сууриар нь хугалсан байсан. Манай байрны гадна өөр машины толь цохисон байсан нэг согтуу хүнийг барьсан гэж сонссон. ... гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 дугаар тал/,

 

Гэрч М.Б н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 09 цаг 00 минутад цагдаагийн ахлах дэслэгч А ийн хамт үүрэг гүйцэтгэсэн. Хүлэг-10-аас Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 8а байрны гадаа авто зогсоол дээр хүн машины цонх хагалаад яваад байна гэсэн дуудлагыг аваад дуудлагын дагуу очиж шалгахад тухайн тээврийн хэрэгслүүдийг гэмтээсэн хүн байгаагүй. Би цагдаагийн ахлах дэслэгч Алтанхуягийн хамт энэ машиныг гэмтээсэн хүн тийшээ явсан гэхээр нь араас нь очиход согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн Х.А гэх хүн байсныг саатуулж, эрүүлжүүлэх байранд хүргэж өгөхөөр болоод Хүлэг-10-т мэдэгдэж гэмт хэргийн бүрэлдэхүүнд ажиллах алба хаагчдыг дуудсан. Би цагдаагийн ахлах дэслэгч А ийн хамт тухайн иргэн Х.А ыг эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. Тухайн иргэн Х.А ыг эрүүлжүүлэх байранд хүргэж өгөх үед 2 гарынх нь нударга хэсэг нь илт шархалж, цус гарсан, орилж чарласан, тогтворгүй, ямар нэгэн хүнтэй муудсан мэт байсан. Мөн иргэн Х.А нь нэрээ хэлэхгүй, алаг тэрэгний толийг цохиж байсан. Тэгээд эрүүлжүүлэх байранд очоод нэрийг нь асуухад овог, нэрээ хэлсэн. Мөн тухайн иргэн Х.А нь ууж байсан архины шилээрээ тухайн машинуудыг гэмтээсэн байсан. Тухайн үед хар өнгийн Mercedes Benz, хар өнгийн Тоёота Приус-30, шаргал өнгийн Volkswagen Touareg, мөнгөлөг саарал өнгийн Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслүүд байсан санаж байна. ... гэх мэдүүлэг /хх-ийн 84-85 дугаар тал/,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 88-89 дүгээр тал/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан талаарх дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 97 дугаар тал/,

 

Гэрч Б.Ё гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би өөрийн гэр болох ... тоотод 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр байх хугацаанд том өрөөний цонхоор хүмүүс шуугилдаад байхаар нь харахад 2 хүн архи уугаад нэг нэг рүүгээ орилоод байсан. Нэг хүн нь гар утсаар яриад цааш явсан ба хэсэг хугацааны дараа нөгөө архи ууж байсан хар хөх өнгийн коршонкон малгайтай, хар өнгийн гадуур хувцастай, хар хөх өнгийн өмдтэй залуу буцаж ирсэн. Тэгээд гадаа гэнэт юм цохиж байгаа мэт чимээ гарахаар нь том өрөөний цонхоор харахад нөгөө архи ууж байсан хар хөх өнгийн коршонкон малгайтай, хар өнгийн гадуур хувцастай, хар хөх өнгийн өмдтэй залуу гадаа зогсоол дээр байсан машинуудын толь эвхсэн байсныг гараараа дэлгэж байгаад зодолдох гэж байгаа мэт биеэ бэлдэж байгаад машинуудын толийг хугалж эхэлсэн ба зогсоол дээр байсан шаргал өнгийн Volkswagen Touareg, хар өнгийн бенз, цайвар өнгийн Приус 20, өнгийн нь санахгүй байна бас Приус байсан байх. Толийг нь эвдээд байхаар нь би цагдаад дуудлага өгөөд араас нь гарахад нөгөө машин эвдээд байсан залуу алга болсон байсан. Тэнд байсан хүүхдүүд нөгөө хүнийг зааж өгсөн юм. Тухайн залууг барих гээд очиход цагдаа нөгөө залууг бариад авч явсан. Би тухайн хүний царай, төрхийг хараад танихгүй байх. Тухайн үед харанхуй байсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 114 дүгээр тал/,

 

Хохирогч Б.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Миний нөхөр Х.Б  бид хоёрын эзэмшлийн шаргал өнгийн ...  улсын дугаартай Volkswagen Touareg маркын тээврийн хэрэгслийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн өглөө ажилдаа явах гээд машин дээрээ очих үед зүүн гар талын толийг хугалсан, газарт толь нь унасан байсан. Мөн миний машины хажууд байсан машинуудыг бас гэмтээсэн байсан. Тэгээд нөхөр Х.Б  нь хөдөө ажилдаа явсан байсан учир гар утас руу нь ярихад цагдаад мэдэгд гэхээр нь би цагдаад дуудлага өгөхөд өчигдөр наанаас чинь дуудлага өгсөн. Таны машиныг гэмтээсэн хүн баригдсан байгаа. Та ирж мэдүүлэг өгөөрэй гэж байсан. Тэгээд би ажил ихтэй болоод цагдаад өргөдөл, мэдүүлэг өгч амжаагүй юм. Нөхөр маань ажлаасаа ирээд өөрийн шаргал өнгийн ...  улсын дугаартай Volkswagen Touareg маркийн тээврийн хэрэгслийн толийг зассан юм. Манай нөхөр Х.Б  нь машиныхаа толийг суурьтай нь авахад 250,000 төгрөг болоод засвар хийлгэхэд тухайн толийг хаалганы хавтсыг салгаж суурилуулдаг ба тухайн үйлчилгээ нь 250,000 төгрөг, нийт 500.000 төгрөг болсон байна. Энэ шаргал өнгийн ...  улсын дугаартай Volkswagen Touareg маркийн тээврийн хэрэгсэл нь нөхөр Х.Б  бид хоёрын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Нөхөр бид хоёр 2016 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болж байсан. Миний зүгээс шаргал өнгийн ...  улсын дугаартай Volkswagen Touareg маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг төлүүлмээр байна. ... гэх мэдүүлэг /хх-ийн 124-125 дугаар тал/,

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 158-162 дугаар тал/,

 

Хохирогч Ц.С гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би өөрийн хар өнгийн ... улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 6 дугаар сард яг хэзээ гэдгийг нь санахгүй байна баруун гар талын их гэрлийг хагалж гэмтсэнийг мэдээд өөрийн төрсөн дүү А гаар засуулсан. Тухайн үед яг адил их гэрлийг 450,000 төгрөгөөр худалдаж авч тавьсан юм. Энэ ... улсын дугаартай хар өнгийн Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм. Миний зүгээс хар өнгийн 72-71 улсын дугаартай Тоёота Приус-30 маркын тээврийн хэрэгслийн их гэрэл авсан 450,000 төгрөгийг төлүүлж барагдуулмаар байна. ... гэх мэдүүлэг /хх-ийн 172-173 дугаар тал/,

 

Гэрч Ц.Д ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Тухайн хар өнгийн ... улсын дугаартай Toyota Prius 30 загварын тээврийн хэрэгслийн эзэмшигч нь миний төрсөн эгч Ц.С  байгаа юм. Яагаад гэвэл миний төрсөн эгч Ц.С  нь Говь-Алтай аймгийн харьяат тул Улаанбаатар хотын дугаар авах гээд миний нэр дээр хар өнгийн ... улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгслийг худалдан авч байсан. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй. Харин миний төрсөн эгч Ц.С  нь хар өнгийн ... улсын дугаартай Тоёота Приус-30 загварын тээврийн хэрэгсэлд учирсан хохирлоо төлүүлэх байх. ... гэх мэдүүлэг /хх-ийн 213 дугаар тал/,

 

Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 186-188 дугаар тал/,

 

Шүүгдэгч Х.А ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглээд хамт архи уусан байрны танил ах Л  ахыг 40 дүгээр байрны 1 дүгээр орц, 3 давхарт 1 тоот гэрт нь оруулж өгөөд буцсан ба орцноос гараад болсон зүйлийн талаар санахгүй байна. Миний зүгээс тухайн хэрэг болсны өмнөх өдөр эхнэр Н тэй маргалдаж түүнээсээ болж хажуу орцонд байдаг эх Долгорсүрэнгийн гэрт орж унтаад маргааш нь танил ахтайгаа архи хэтрүүлэн хэрэглээд өөрийн мэдэлгүй ийм зүйл хийсэн нь миний буруу. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

 Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.А аас: “...Мөрдөн шалгах ажиллагааны мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч Х.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үргэлжилсэн буюу 4 удаагийн үйлдлээр 2022 оны 6 дугаар сарын 02-ноос 2022 оны 6 дугаар сарын 03-нд шилжих шөнө 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “8а” дугаар байрны автомашины зогсоолд байрлуулсан хохирогч Т.Д ий эзэмшлийн ... улсын дугаартай “Mercedes Benz S500 Maybach” загварын тээврийн хэрэгслийн зүүн талын толийг, хохирогч Ц.О ы эзэмшлийн ...  улсын дугаартай “Toyota Prius 20” загварын тээврийн хэрэгслийн толийг, хохирогч Г.М ын эзэмшлийн “Volkswagen Touareg” загварын ...  улсын дугаартай тээврийн хэрэгслийн толийг, хохирогч Ц.С гийн эзэмшлийн ... улсын дугаартай “Toyota Prius 30” загварын тээврийн хэрэгслийн баруун талын их гэрлийг тус тус хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад нийт 4,188,374 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Х.А  нь хэргийн үйл баримт, гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй ба хохирлын хэмжээг “...бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол...” гэж диспозицыг заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “...бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс доош хэмжээг хэлнэ гэж заасан ба тус гэмт хэргийн улмаас нийт 4,188,374 төгрөгийн хохирол учирсан нь гэмт хэргийн зүйлчлэлд тохирсон байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.А ыгҮргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Х.А нь “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг болохыг ухамсарлаж, түүнийг хүсч, хохирол, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршиг:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Т.Д д 3,338,374 төгрөгийн, хохирогч Ц.О д 150,000 төгрөгийн, хохирогч Б.М д 300,000 төгрөгийн, хохирогч Ц.С д 400,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд шүүгдэгч Х.А нь дээрх хохирогч нарын хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байна.

Шүүхээс шүүгдэгч Х.А ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа хохирол нөхөн төлөхөөр завсарлага авсан бөгөөд шүүгдэгч Х.А нь тус хугацаанд хохирогч Т.Д д 900,000 төгрөгийг төлж барагдуулжээ.

Иймд шүүгдэгч Х.А аас төлөгдөөгүй үлдэх хохирол болох 2,438,374 төгрөгийн гаргуулж хохирогч Т.Д д, 150,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.О д, 300,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М д, 400,000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.С д тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Талуудын санал, дүгнэлт:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “…Шүүгдэгч Х.А т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна... ” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Х.А аас: ...Торгох ял оногдуулж өгнө үү. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа... гэх санал, тайлбарыг гаргаж мэтгэлцэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Х.А ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 208 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 209 дүгээр тал/, жолоочийн лавлагаа /хх-ийн 207 дугаар тал/, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны тодорхойлолт /хх-ийн 205 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Х.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Х.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилгүй, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.

 

Бусад асуудлын талаар:

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Х.А нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Х.А ыг Үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А ыг 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Х.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А аас 2,438,374 /хоёр сая дөрвөн зуун гучин найман мянга гурван зуун далан дөрөв/ төгрөгийн гаргуулж хохирогч Т.Д д, 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.О д, 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.М д, 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Ц.С д тус тус олгосугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Б.БАТСАЙХАН