Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 1092

 

М.Т-ын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч М.Наранцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2018/00564 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч М.Т-ын  нэхэмжлэлтэй, хариуцагч ХНХЯаманд   холбогдох

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, тээврийн зардалд 299 600 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нээхэмжлэгчийн төлөөлөгч О.Оролзодмаа, өмгөөлөгч         Б.Соёл-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч М.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Сүхбаатар аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын албыг хашиж байгаад Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/284 дүгээр тушаалаар үндэслэлгүйгээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 372 дугаар шийдвэрээр ХНХС-ын Б/284 дүгээр тушаалыг хүчингүй болгож, М.Т намайг Сүхбаатар аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 5.799.119 төгрөгийг ХНХЯам  наас гаргуулахаар шийдвэрлэсэн хэдий ч хариуцагч нь шийдвэр гүйцэтгэгчийн шаардлагаар 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр эхний цалин 5.799.119 төгрөгийг олгосон ба үлдсэн хугацааны цалин болон ажилд эгүүлэн томилох асуудлууд өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас хариуцагч  байгууллага руу шүүхийн шийдвэрийг биелүүлж гүйцэтгэхийг удаа дараа шаардсаар байгаа ба хамгийн сүүлд 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн шийдвэр гүйцэтгэгчийн мэдээллээр тус яамны төрийн нарийн бичгийн дарга н.Өнөрбаяр нь бид удахгүй шүүхийн шийдвэрийн дагуу хүмүүсээ ажилд нь буцаан томилно гэж албан ёсны хариу өгсөн болохоор хүлээсээр бас л өнөөдрийг хүрлээ. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс хойш энэ шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна. Мөн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болон нийслэлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотойгоор Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот, Улаанбаатар хотоос Сүхбаатар аймаг руу шуудан тээврийн зардал 21.000 төгрөгөөр тооцож 14 удаа ирж очсон, нийт зардалд 299.600 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний төлөөлөгч  шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус байгууллага Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт заасан олговрыг олгосон. Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын даргыг Хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж, чөлөөлдөг бөгөөд яам нь Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3.3-т зааснаар Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайдад эрхлэх асуудлынхаа хүрээнд стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг нь зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлгээ өгөхөд нь мэргэжил, арга зүй, эрх зүй, техник, зохион байгуулалтын үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Манай байгууллага Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүргүүлсэн албан тоотдоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасны дагуу нэхэмжлэгч М.Т өөрөө нийтийн албанд нэр дэвшсэн этгээд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гарган Авилгатай тэмцэх газарт хянуулан дүгнэлт гаргуулах ёстой гэдгийг хэлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа. Харин тээврийн зардалд нэхэмжилсэн 299.600 төгрөгийн талаар тусгайлан хэлэх зүйлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т тус тус зааснаар хариуцагч ХНХЯам  наас 11.544.470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Т-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 107.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч М.Т-ын  11.351.870 төгрөгийн олговроос шимтгэл тооцож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч ХНХЯаманд  үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Т-ын  гомдол нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 174.939 төгрөгийн 9.638 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 165.301 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч М.Т-д олгож, хариуцагч ХНХЯам  наас 203.008 төгрөг гаргуулж үүнээс 6.428 төгрөгийг нэхэмжлэгч М.Т-д олгож, 196.580 төгрөгийг улсын төсөвт оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч О.Ганцэцэг, Д.Ренчиндорж нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь нийтийн эрх зүйн албан тушаалтан буюу төрийн жинхэнэ албан хаагч болохын хувьд ажил албан тушаалд томилогдохдоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ Авлигатай тэмцэх газар хянуулсны үндсэн дээр томилогдох ёстой байдаг. Энэ шаардлагыг биелэгдээгүй учраас нэхэмжлэгч талаас шалтгаалсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд саад учирч байна. Гэтэл шүүх энэ нөхцөл байдал хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанд холбогдох нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагад холбогдох Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 16-ны  өдрийн 372 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч М.Т-ын   нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/284 дүгээр тушаалыг хүчингүй болгож, М.Т-ыгСүхбаатар аймгийн Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5 799 119 төгрөгийг хариуцагч Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамнаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн ба уг шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх-ийн 20-28 /

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тодорхой ажиллагаа явуулсан боловч шүүхийн шийдвэр биелэгдээгүй болох нь тогтоогдсон. /хх-ийн 62-64/

Хэрэгт авагдсан нотлох баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасантай нийцсэн ба шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.-д заасан “ажилгүй байсан бүх хугацаа” гэдэгт Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017  оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нэмэгдүүлсэн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааг хамааруулан нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцон нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь дараахь тохиолдолд эгүүлэн авах үүрэгтэй. Нийтийн албанд нийтийн хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд нэр дэвшсэн этгээд хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг гаргаж, Авилгатай тэмцэх газраар хянуулж, зөрчилгүй тухай дүгнэлт гаргуулсны дараа тухайн албан тушаалд томилогдох ёстой гэсэн хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэр заавал биелэгдэх заалтад нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.  

           Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,  шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.