Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2022/00758

 

                                         ****, **** нарын нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2020/01016 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1361 дүгээр магадлалтай,

****, **** нарын нэхэмжлэлтэй,

****, “ **** өлзий ****” ХХК-д холбогдох

****гийн хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд  127,473,288 төгрөг,   ****гийноруулсан хөрөнгө 302,461,500 төгрөг болон савхин зураг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ **** өлзий констракшн” ХХК-ийнхамтран ажиллах гэрээний үүрэгт ****д194,744,172 төгрөг, ****д 141,011,500 төгрөгийг тус тусилүү олгосныггаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч **** болон нэхэмжлэгч ****гийн өмгөөлөгч Т.Одгал нарын гаргасан гомдлоор  

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****, ****, өмгөөлөгч Ж.Ариунаа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. ****, **** нар нь “ **** өлзий ****” ХХК, **** нарт холбогдуулан **** хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд  127,473,288 төгрөг,   ****оруулсан хөрөнгө   302,461,500 төгрөг болон савхин зураг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, марган хариуцагч  **** өлзий констракшн” ХХКхамтран ажиллах гэрээний үүрэгт ****д 194,744,172 төгрөг, ****гаас 141,011,500 төгрөг тус тус илүү олгосныг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2020/01016 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.8, 478.11, 478.12-т заасныг тус тус баримтлан хариуцагч “ **** өлзий констракшн” ХХК болон **** нарт холбогдох хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 127,473,288 төгрөг гаргуулах тухай ****гийн, 302,461,500 төгрөг болон савхин зураг гаргуулах тухай ****гийн үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.8, 478.11. 478.12-т заасныг тус тус баримтлан хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч “ **** өлзий констракшн” ХХК-ийн нэхэмжлэгч ****гээс 194,744,172 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч ****гаас 141,011,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 121,225,036 төгрөгийг ханган, үлдэх 19,786,464 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ****гээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 573,350 төгрөгийг улсын орлогод үлдээж, ****гээс 1,142,525 төгрөг нэмж гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, нэхэмжлэгч ****гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,740,458 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “ **** өлзий констракшн” ХХК-аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,289,777 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, нэхэмжлэгч ****гээс 1,131,671 төгрөг гаргуулан хариуцагч “ **** өлзий констракшн” ХХК-д олгож, ****д холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 863,008 төгрөгөөс 764,075 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээн, илүү төлсөн 98,933 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч ****д олгож, ****гаас 764,075 төгрөг гаргуулан хариуцагч “ **** өлзий констракшн” ХХК-д тус тус олгож, хариуцагч “ **** өлзий консртакшн” ХХК-аас 1,700,000 төгрөг гаргуулан шинжээч Барилгын төсөвчдийн холбоо /Бэсгэ ХХК/-нд олгож, ****гээс 2,000,000 төгрөг гаргуулан шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. НийслэлийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1361 дүгээр магадлалаарСонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШШ2020/01016 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8, 480 дугаар зүйлийн 480.3, 106 дугаар зүйлийн 106.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч ****гийн хариуцагч “ **** өлзий ****” ХХК-аас 302,461,500 төгрөг гаргуулах тухай, хариуцагч ****ад холбогдох савхин зураг гаргуулах тухай нэхэмжлэл, нэхэмжлэгч ****гийн хариуцагч “ **** өлзий ****” ХХК-аас 127,473,288 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл болон нэхэмжлэгч ****гээс 194,744,172 төгрөг гаргуулах, ****гаас 141,011,500 төгрөг гаргуулах тухай хариуцагч “ **** өлзий ****” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ****гийн төлсөн 2,276,382 төгрөг, нэхэмжлэгч ****гийн төлсөн 1,769,538 төгрөгийг тус тус улсын орлогоос буцаан гаргуулж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгч **** хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Талуудын тохиролцоо, хүсэл зоригийг шүүх зөв дүгнэж чадаагүй.Давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний талаар дүгнэхдээ, “Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-т зааснаар талуудын төлөх хураамж нь гэрээнд өөрөөр заагаагүй бол тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна. Нэхэмжлэгч нар гэрээ дуусгавар болоход ашгаас гадна оруулсан хураамжийг буюу хөрөнгө оруулалтыг буцаан өгөхөөр тохиролцсон гэж тайлбарласан боловч уг байдлыг нотолсон баримт хэрэгт байхгүй байна. Хэрэгт авагдсан 3 тал гарын үсэг зурсан гэх 2012.06.15-ны өдрийн хамтран ажиллах гэрээнд зурагдсан бичвэр ****ын гарын үсгийн загваруудтай тохирохгүй байгаа талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018.05.02-ны өдрийн 2/67 тоотод дүгнэгдсэн байна. Иймд нэхэмжлэгч нарын тайлбараа нотлохоор гаргасан гэрээ гэх бичгийн баримтыг хариуцагч тал гарын үсгээ зурж Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлж хийсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгч тал уг баримтад үндэслэн хамтран ажиллах гэрээний хураамжийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардах хууль зүйн үндэслэлгүй” гэж дүгнэсэн. Харин энэхүү гэрээний гарын үсэгт дахин шинжилгээ хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018.09.19-ний өдрийн 4578 тоот дүгнэлт хэсгийн 5-д “...2012.06.15-ны өдрийн хамтран ажиллах гэрээнд зурагдсан гарын үсэг ****ын гарын үсгийн загваруудтай тохирч байна” гэж дүгнэгдсэн байна. Иймд нэхэмжлэгч талын хөрөнгө оруулалтаа буцаан гаргуулах шаардлагаа нотолсон бичгэн баримт хэрэгт авагдсан бөгөөд энэхүү талуудын тохиролцоог шүүх үнэлэх ёстой гэж үзэж байна. ****, 3.Үрэлмаа нар ашиг олох үндсэн зорилготойгоор хөрөнгө оруулж, хариуцагч талтай хамтран ажиллах болсон. Талууд үйлчилгээтэй орон сууцны барилга барихад зориулж хөрөнгө оруулж, хамтран ажиллах бөгөөд хөрөнгө оруулалтаа буцаан авах, ашиг хуваарилахдаа хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзахгүйгээр уг барилгын үйлчилгээний болон зоорийн давхрын талбайг ижил тэгш хувааж авах, үлдэх ашгаас 33, 33, 34 хувиар хуваарилан авахаар тохиролцоо хийгдсэн байдаг. Талуудын хооронд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 42.8, 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.3, 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2-т заасан зохицуулалтын дагуу гэрээний чөлөөт байдлын хүрээнд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчмаар гэрээ байгуулагдсан байна. Хамтран ажиллах дээрх гэрээнээс гадна энэ талаарх талуудын тохиролцоог нотолсон нотлох хэд хэдэн гол, шууд ач холбогдол бүхий нотлох баримтууд хэрэгт авагдсан, шинжлэн судалсан. Тухайлбал, хариуцагч “ **** **** ****” ХХК, **** нар анхнаасаа тогтвортой тайлбар өгдөг. Үүнд: 2015.12.07-ны өдрийн нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа “...аль ч тал ашиг олох зорилгоор хамтарч байгаа тул уг барилгын аль ч хэсгийг ашиг шингэсэн үнээр буюу зах зээлийн тухай үеийн үнээр борлуулж, үүнээс тал тус бүр өөрсдийн оруулсан хөрөнгийг буцаан авч, үлдэх ашгийг 3 тал 33 хувиар буюу гаргасан хөрөнгөтэйгөө хувь тэнцүүлэн хуваарилан авна. Үйлчилгээний хэсгийн талбайг 3 тал тухайн зах зээлийн борлуулах үнээр тооцон хуваарилж авч болох бөгөөд энэ нь оруулсан хөрөнгө оруулалтын буцаалтад тооцогдох болно”, хариуцагч “ **** **** ****” ХХК-ийн 2016.01.05-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл тайлбарт аль ч тал ашиг олох зорилгоор хамтарч байгаа тул уг барилгын аль ч хэсгийг ашиг шингэсэн үнээр буюу зах зээлийн тухай үеийн үнээр борлуулж, үүнээс тал тус бүр өөрсдийн оруулсан хөрөнгийг буцаан авч, үлдэх ашгийг 3 тал 33 хувиар буюу гаргасан хөрөнгөтэйгөө хувь тэнцүүлэн хуваарилан авна. Үйлчилгээний хэсгийн талбайг 3 тал тухайн зах зээлийн борлуулах үнээр тооцон хуваарилж авч болох бөгөөд энэ нь оруулсан хөрөнгө оруулалтын буцаалтад тооцогдох болно”, хариуцагч “ **** **** ****” ХХК 2016.01.21-ний өдөр сөрөг нэхэмжлэлд нэмэлт оруулах тайлбарт “... **** өөрийн оруулсан хөрөнгөдөө хувь тэнцүүлэн ашгийн 15.71 хувийг авах ёстой. Ингэж тооцвол **** нь энэ төслөөс оруулсан хөрөнгө буцаан аваад, дээр нь 128,833,086 төгрөгийн хувь хүртэх хууль зүйн үндэстэй бөгөөд эрхтэй гэж үзэж байна” 2012 оны 4 сард буюу хөрөнгө оруулах талаарх тохиролцоо хийгдэж байхад зоорь, үйлчилгээний талбайг 3.Үрэлмаад өгөхөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Энэ тохиролцоо хэрэгжиж ямар ч төлбөр авалгүйгээр 1 давхрын болон зоорийн давхрын 2 объектыг 3.Үрэлмаагийн охин О.Сарангэрэлийн нэр дээр шилжүүлсэн баримт, ****д ногдсон 1 давхрын үйлчилгээний талбайг өгсөн, үнийг шууд түүнд өгсөн үйл баримтууд, ****ын талуудад хуваарилагдах ашгийн талаарх анхны тооцоолол, Хөрөнгийн үнэлгээний төвийн дүгнэлт, Барилгын төсөвчдийн холбооны дүгнэлт, “Голден пэйж” аудитын байгууллагын зөвлөмж, гэрч н.Батболд, н.Бадрал, О.Хулан нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтууд /үүгээр хязгаарлахгүй/-аар уг барилгын үйлчилгээний болон зоорийн давхрын талбайг ижил тэгш хувааж авах хэлцэл хийгдсэн нь нотлогдох бөгөөд нэхэмжлэгч нарт холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд хариуцагч тал дээрх тохиролцооны дагуу үүргээ гүйцэтгэсэн болох нь тодорхой байна. Нөгөө талаар 3.Үрэлмаагийн охин О.Сарангэрэлийн нэр дээр шилжүүлсэн 2 талбайг 443,473,000 төгрөгөөр, ****д шилжсэн 1 давхрын үйлчилгээний талбайг 258,141,000 төгрөгөөр тооцон авсан гэрээ, тооцоо нийлсэн баримт байхгүй ба энэ нь дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг энэ 2 хүнд шилжүүлж өгдөг нь мөнгөн дүнгээр тооцохгүйгээр талуудад хуваарилагдсан хөрөнгө бөгөөд энэ нь талуудын тохиролцоо байсан гэдгийг харуулдаг. Мөн ****, 3.Үрэлмаа нарыг хэдэн төгрөгийн хөрөнгө оруулсан гэдгийг тодорхойлж гаргасан хэрнээ “ **** **** ****” ХХК-ийн хөрөнгө оруулалтыг бодитоор тооцож гаргасангүй. “ **** **** ****” ХХК-ийг газар, тоосгоор хөрөнгө оруулах тохиролцсон гэсэн боловч, 101 буюу 10А барилгад хэдэн төгрөгийн, хэдэн ширхэг тоосго орсон талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь талуудыг оруулсан хөрөнгө оруулалт /хураамж/-ын талаарх маргаантай байдлыг эцэслэн шийдсэнгүй. Харин ч хариуцагч талыг тоосгоор хөрөнгө оруулах талаар талууд тодорхой байдлаар тохиролцоогүй гэж үзсэн нь талуудын тохиролцоог бүрэн үгүйсгэсэн хэрэг болсон. Дээрх тайлбар, үүнийг нотлох баримтуудыг үнэлж үзвэл, талууд үйлчилгээтэй орон сууцны барилга барихад зориулж хөрөнгө оруулж, хамтран ажиллах, ашиг хуваарилахдаа хамтран ажиллаж байгаа талууд хөрөнгө оруулсныхаа төлөө уг барилгын үйлчилгээний болон зоорийн давхрын талбайг ижил тэгш хувааж авах, үлдэх ашгаас 33, 33, 34хувиар хуваарилан авах мөн оруулсан хөрөнгө оруулалтаа буцаан авах талаар тохиролцож, гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

4.1. Хариуцагч тал хамтын үйл ажиллагаанаас татгалзаж, өөр этгээд татан оролцуулж, гэрээний үүргээ зөрчсөн. Талууд хамтын үйл ажиллагаагаа баталгаажуулах зорилгоор мөн ****г 2012.06.05-нд “ **** **** ****” ХХК-ийн хувь эзэмшигчээр оруулсан байна.   **** нь 2012 онд 70,000,000 төгрөг, 2013 онд 259,646,855 төгрөг, 2014 онд 37,000,000 төгрөг тус тус хөрөнгө оруулсан үйл баримтууд нь тэрээр гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсныг харуулна. Харин **** уг компанид 2012.07.25-нд н.Мөнхбатыг хувь эзэмшигчээр нэмж оруулсан бөгөөд энэ нь ****н хүсэл зоригийн дагуу явагдаагүй, харин ч **** нь өөр этгээдтэй хамтрахгүй тохиролцоогоо зөрчсөн явдал юм. Улмаар ****д худал шалтаг хэлж компаниас гаргасан нь **** өөрийн сайн дурын үндсэн дээр гарсан, гэрээнээс татгалзаж, компаниас гарсан явдал биш юм. Тухайн үед 3.Үрэлмаа хүнд өвчтэй эмчилгээний зардал мөнгө их хэрэгтэй байсан тул хөрөнгө оруулсан 302 сая төгрөгийг буцаан өгөх шаардлагыг ****ад тавьсан байсан бөгөөд энэ явдлыг далимдуулж, “ **** эгчийн мөнгийг өгөхийн тулд би банкнаас зээл авах гэж байна, ганцаараа хувь эзэмшигч байвал зээл хурдан бүтнэ, н.Мөнхбат та 2 түр компаниас гарчих” гэж үгүй гэхийн аргагүй шалтаг хэлсэн учраас компанийн хувь эзэмшигчээс гарсан тухайгаа **** анхнаасаа тайлбарладаг. Гэтэл сүүлд ****г өөрөө сайн дураараа компаниас гарч, гэрээнээс татгалзсан болгох үр дагавартай байсныг тухайн үед тооцоолж чадаагүй, ****ад хууртсан байсан. Энэ цаг хугацаанаас хойш юун хамтарч ажиллах, хэдэн төгрөг оруулах талаар ярилцах битгий хэл **** надтай уулзахгүй зугтааж, надад олдохоо байсан тул **** шүүхэд хандсан. **** нь н.Мөнхбатад өр төлбөртэй болохоор н.Мөнхбатын шахалтаар барилга дээрээ хамтрахаас өөр аргагүй болсон учраас 3.Үрэлмаа, **** нарыг шахан гаргаж, хариуцагч тал гэрээнийхээ үүргийг зөрчсөн юм.

4.2. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчсөн. П.Гангэрэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ **** **** ****” ХХК-ийг төлөөлөх эрхгүйгээр оролцож байсан. “ **** **** ****” ХХК-аас П.Гангэрэлд олгосон итгэмжлэл 2018.12.31 хүртэл байсан ба дараагийн итгэмжлэл олгосон буюу 2019.03.01-ний өдрөөс 2019.12.31-ийг хүртэл төлөөлөх эрх олгосон байдаг. Дээрх завсардсан хугацаанд П.Гангэрэлийн хариуцагч компанийг төлөөлөн ямар нэгэн хүсэлт санал, гомдол, тайлбар гаргах эрхгүй байсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаан дээр хариуцагч “ **** **** ****” ХХК-ийг төлөөлөн тайлбар гаргах, үг хэлэх, асуултад хариулах, нотлох баримт шинжлэн судлуулах эрхгүй байхад шүүх тайлбарыг нь авч, үг хэлүүлж, асуулт хариулт явуулж, нотлох баримт шинжлэн судлуулж хэргийг шийдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Харин хариуцагч нарын төлөөлөгчийн хувьд өмнө нь шүүхэд гаргаж байсан тайлбаруудыг үнэлэх боломжтой гэж үзэж байна.Энэ хэргийг хянан шийдвэрлэх хугацаанд олон удаагийн шинжээчдийн дүгнэлт гарч, маш олон талын баримтууд хэрэгт цугларсан. Иргэний хуульд хамтран ажиллах гэрээний талаар тусгайлан зохицуулалт байгаа хэдий ч талууд чухам юуг, яаж, хэрхэн тохиролцсон талаар бодит байдлыг тогтоох, нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй болохыг харуулахад хангалттай хэмжээний ач холбогдол бүхий баримтууд хавтаст хэрэгт авагдсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3, 42.4 -т заасан журмын дагуу нотлох баримтуудыг үнэлсэнгүй гэж үзэж байна.

4.3. ****н анхны нэхэмжлэлийн шаардлага бол хамтын ажиллагааны гэрээ, тохиролцоо ёсоор 101 дүгээр барилгын зоорийн давхрын 132.38 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, уг хөрөнгийг “ **** **** ****” ХХК-ийн эзэмшлээс чөлөөлүүлэх, ашиг 55,000,000 төгрөг хариуцагч нараас гаргуулах байсан. Харин тухайн үл хөдлөх хөрөнгө нь “ **** **** ****” ХХК-ийн өмчлөлийнх бөгөөд тэдний зээлийн барьцаанд бүртгэгдсэн тул **** энэ хөрөнгийн өмчлөгчөөр тогтоогдсон ч өмчлөлийн эд хөрөнгийг биет байдлаар авах боломжгүй, тухайн хөрөнгийн хувьд **** өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, нэмэгдүүлэх эрхийн хүрээнд уг хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээний дагуу 224,995,000 төгрөгөөр тооцон мөнгөн хэлбэрээр гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Харин “Гранд торнтон” ХХК-ийн аудитийн дүгнэлтээр 101 дүгээрх барилга дээрх хамтын ажиллагаанаас олсон ашиг 976,508,984 төгрөг байх бөгөөд үүнээс **** 33 хувийг буюу 322,247,965 төгрөг авах ёстой, мөн хөрөнгө оруулсан 367,780,823 төгрөг, нийт 690,028,788 төгрөгөөс өмнө нь хөрөнгө оруулалтын буцаан олголт, ашиг гэж тооцон хариуцагчаас олгосон 562,555,500 төгрөгийг хасч, 127,473,288 төгрөг болгон шаардлагаа багасган нэхэмжилж байгаа болно. Нөгөө талаар, Иргэний хуулийн ерөнхий ангийн зохицуулалтад гэрээний аль нэг тал үүргээ зөрчсөнөөс гэрээ хэрэгжих боломжгүй болсонтой холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, үүргээ гүйцэтгэсэн бол зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор заасан ба энэ нь гэрээний үүргээс үүсэх үүрэгт хамаарах зохицуулалт тул нэхэмжлэгч **** нь хөрөнгө оруулахаар гаргасан зардал, олох байсан орлогыг шаардах эрхтэй гэж үзэж байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр болон үүгээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, давж заалдах шатны шүүхийн магадлалын ****гийн хариуцагчаас 127,473,288 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болсон хэсгийг хүчингүй болгож, хариуцагчийн гаргасан ****д холбогдох сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хэвээр үлдээж, ****н хариуцагчаас 127,473,288 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгч ****гийн өмгөөлөгч Т.Одгал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...анх хөрөнгө оруулахад зоорийн давхар болон 1 давхрын барилгыг нэг нэгээр нь авахаар тохиролцсоныг 2012.04.26-ны өдрийн **** хотхоны орон сууц захиалгын гэрээ 101 зоорь 4 гэрээ, уг хотхоны үйлчилгээний талбайг худалдах-худалдан авах 2012.06.25-ны өдрийн 101/03ү гэрээгээр нотлогддог. Учир нь тухайн обьектыг үнэгүй өгнө гэж байж хөрөнгө оруулалттай авч эхэлсэн байдаг. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ.” гэж заасны дагуу **** нь компанийн хувьцаа эзэмшигчээр анхнаасаа орохгүй, ашгаа л авахад болно гэж тохиролцсон байдаг. 3-р хавтаст хэргийн 605-д “ **** **** ****” ХХК нь П.Гангэрэлд итгэмжлэл олгохдоо нэхэмжлэл гардан хүлээн авах, хэргийн материалтай танилцах итгэмжлэл хийж өгсөн атал шүүх 2019.01.09-ний өдөр П.Гангэрэлийн гаргаж өгсөн хариу тайлбарыг хүлээн авч, хэрэг нэгтгэх тухай хүсэлтийг мөн хүлээж авч шүүх хуралд оролцуулж 2019.01.15-ны өдөр 917 дугаар захирамжаар хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулсан. 2019.01.28-ны өдөр өмгөөлөгч Б.Энхзаяаг Харбинд ажилтай байх тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн П.Гангэрэлийн хүсэлтийг мөн шүүх хүлээн авч 2019.01.29-ний өдөр 1519 дүгээр захирамжаар хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан. 2019.02.12-ны өдөр 1867 дугаар захирамжаар хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяагийн хүсэлтээр шүүх хуралд оролцох эрхгүй этгээдийг оролцуулахаар хариуцагч нарыг оролцуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан зэргийг хүлээн авч, цаашдаа 2019.03.01-ний өдрийг хүртэл итгэмжлэл засагдтал хэрэг хянан шийдвэрлэсэн ажиллагаа бүхэлдээ алдаатай болж, хэргийг шийдвэрлэх ажиллагааны маш том алдаа гаргасан. 2020.02.28-ны өдөр хариуцагч **** нь П.Гангэрэлд итгэмжлэл олгосон бөгөөд 2 хариуцагчтай тул нэхэмжлэлийг П.Гангэрэл гардаж авсан баримтыг олоогүй. Харин “ **** **** ****” ХХК 2019.03.01-ний өдөр П.Гангэрэлд 2019.12.31-ний өдрийг хүртэл итгэмжлэл олгож, итгэмжлэлийн хугацаа дуусгавар болсон байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн байна. Мөн хэргийн бүх санхүүгийн баримт нь итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Гангэрэл тайлан тооцоо гаргаж, “ **** **** ****” ХХК-ийн санхүүгийн тэмдгийг дарж нотлох баримтаар өгсөн нь шүүхийг төөрөгдүүлж нотлох баримтаар үнэлүүлсэн байна. Хэрэгт барилга ашиглалтад орсон 2014 оны татварын тайлан огт авагдаагүй байхад анхан шатны санхүүгийн тайлангүйгээр аудитын дүгнэлт гарсан нь хууль бус юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж заасныг тус тус зөрчсөн.

5.1. Магадлалын үндэслэх хэсэгт “...харин нэхэмжлэгч **** нь 10а байрны 4 тоот 132.35 м.кв талбайтай зоорийн давхрын зориулалттай Ү-1201041257 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө болон мөн хаягт байршилтай 3 тоот 132.38 м.кв үйлчилгээний зориулалттай Ү-2201038620 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 443,473,000 төгрөгөөр тооцон өмчлөлдөө авсан. Тус үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн охин О.Сарангэрэлийн өмчлөлд бүртгүүлсэн талаар талууд маргаагүй...” гэжээ. Шүүх юуг үндэслэж маргаагүй гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. маргааны зүйл болох 2 хөрөнгийн нэгийг нь үнэ төлбөргүй шагналд авна гэж тохиролцсон хэлцэл. Энэ талаар гэрчүүд мэдүүлж нотолдог. “...Хэрэв ****гийн хувьд **** хотхоны 10а 101 байрны 4 тоот 132.35 м.кв зоорийн давхын зориулалттай талбай болон 3 тоот 132.38 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 443,473,000 төгрөгт тооцон авч өөрийн охин О.Сарангэрэлийн өмчлөлд шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна...” гэж давж заалдах шатны шүүх буруу дүгнэлт хийсэн. Мөн давж заалдах шатны шүүх “... ****гийн хүлээн авсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар болон ашигт тооцогдох эсэх талаар маргаантай байгаа боловч нэхэмжлэгч ****д хүлээлгэн өгсөн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг шинжээчийн дүгнэлтүүдэд тусгасан байх бөгөөд эдгээр дүгнэлтэд заагдсанаас өөр үнээр тооцож хүлээн авсан гэх тайлбараа нэхэмжлэгч **** баримтаар нотлоогүй байна...” гэж дүгнэсэн. Гэтэл дээр дурдсан 2012.04.26-ны өдрийн 101/Зоорь-4 гэсэн гэрээн дээр 26,470,000 төгрөгөөр тухайн үеийн зах зээлийн ханшаар үнэлсэн гэрээг 2 шатны шүүх үнэлээгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018.09.19-ний өдрийн 4578 дугаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр ****ын гарын үсэг мөн гэсэн дүгнэлтийг харалгүй хэргийг шийдвэрлэсэн. Шүүх Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.7, 43.2.1-д заасан бичгийн хэлбэртэй гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй гэж дүгнэжээ. Гэтэл нэхэмжлэгчийн Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т зааснаар хөрөнгө оруулснаар цаашид зоорийн давхар болон 1 давхарыг үнэ төлбөргүй авах, ашгийн 33,3 хувийг авах гэсэн хүсэл зоригийг шүүх үнэлээгүй. Мөн шүүх Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д зааснаар ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хувиарлахаар заасан гэж дүгнэсэн. Гэтэл 3 тал 2012.06.15-ны өдөр хамтран ажиллах гэрээний 5 дугаар зүйлд ашгийн 33.3 хувийг авахаар заасан байхад шүүх нотлох баримтыг үнэлээгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Нэхэмжлэгч **** болон нэхэмжлэгч ****гийн өмгөөлөгч Т.Одгал нарынхяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ****, **** нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  **** өлзий констракшн ХХК-ийн ****гээс 194,744,172 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ****гаас 141,011,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 121,225,036 төгрөгийг ханган, үлдэх 19,786,464 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, хариуцагч “ **** өлзий **** ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгожээ.

8. Давж шатны шүүхээс сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд  “ **** өлзий ****” ХХК-аас хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ.

9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэргийн  үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

10. Зохигч **** хотхоны барилгын ажилд хамтран ажиллахаар амаар харилцан тохиролцож, ****, **** нар мөнгөн хөрөнгө оруулалт хийх, “ **** өлзий ****” ХХК нь өөрийн эзэмшлийн газар, барилгын материалаас улаан тоосго гаргах үүрэг хүлээсэн нь талуудын шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар маргаагүй болно.

10.1. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5.900 м.кв талбайтай газрыг “ **** **** ****” ХХКэзэмшдэг болох нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбараар нотлогдсон байна.

10.2. Дээрх хэлцлийн дагуубарилгын хөрөнгө оруулалтад **** 302,961,500 төгрөг, **** 367,780,823 төгрөгийг 2012-2014 оны хооронд төлсөн бөгөөд уг мөнгөн хөрөнгө **** хотхоны барилгын ажилд зарцуулагджээ.

Улмаар   **** хотхоны 10а/101/ дүгээр байр баригдаж, ашиглалтад орсон болох нь 2014.12.19-ний өдрийн 2014/866 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулсан улсын комиссын акт, зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

11. Аливаа гэрээг талууд амаар байгуулсан тохиолдолд шүүхээс Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.5-д тус тус зааснаар хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлаж, хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийдэг.

12. Анхан болон давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ гэж зөв тодорхойлж, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

13. Хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээх бөгөөд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.2-т зааснаар хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болдог.

Хамтран ажиллах гэрээгээр талууд хамтын үйл ажиллагааг хэрхэн явуулж зорилгодоо хүрэх, хураамжид тооцогдох материаллаг болон материаллаг бус хөрөнгө, шийдвэр гаралтад оролцох, мэдээлэл авах, ашигтай ажилласан тохиолдолд ашгийг хуваарилах зэргийг тодорхойлохоос гадна Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11, 478.12-т заасны дагуу хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон хүндрэл, эрсдэл, алдагдлыг хамтран хариуцна.

14. **** хотхоны 10а/101/ дүгээр барилгын 7 орон сууцыг худалдан борлуулсан орлогоос ****313,473,500 төгрөг, 258,141,000 төгрөгийн үнэ бүхий 132.38 м.кв үйлчилгээний талбай, нийт 571,614,500 төгрөг, **** мөн байрны 4 тоот 132.35 м.кв зоорийн давхрын зориулалттай талбай болон 3 тоот 132.38 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 443,473,000 төгрөгт тооцон авч, өөрийн охин О.Сарангэрэлийн өмчлөлд шилжүүлжээ.

14.1. Давж заалдах шатны шүүхээс ****гийн хүлээн авсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар болон ашигт тооцогдох эсэх талаар маргаантай байгаа боловч нэхэмжлэгч ****д хүлээлгэн өгсөн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг шинжээчийн дүгнэлтүүдэд тусгасан байх бөгөөд эдгээр дүгнэлтэд заагдсанаас өөр үнээр тооцож хүлээн авсан гэх тайлбараа нэхэмжлэгч **** баримтаар нотлоогүй гэж дүгнэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

15. Хөрөнгө оруулагчдаас 10а/101/ дүгээр барилгын ашгийн хувиарлалт, хавсралт 1 гэсэн баримтад ****, **** нар гарын үсэг зурсан байх бөгөөд нийт 775,318,880 төгрөгийн ашигтай, тус бүрт 258,439,626 төгрөгийн ашиг ногдох талаар бичигдсэн байна.

Түүнчлэн “ **** **** ****” ХХК-ийн 10а/101/ дүгээр барилгын ашгийн хувиарлалт 2015.03.01-ний байдлаар нийт 1,085,043,781 төгрөгийн ашигтайг тооцоолсон баримтад хариуцагчийн төлөөлөгч **** хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

16. Иргэний хуулийн 447 дугаар 477.3-т “Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна” гэж зохицуулсан.

Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдэд талуудын оруулсан хөрөнгийн хэмжээг тодорхойлсон байхаас гадна зохигч 2014.06.30-ны өдөр **** хотхоны 10а/101/ дүгээр барилгын нийт хөрөнгө оруулалтыг 1,813,744,128 төгрөг буюу **** 335,846,855 төгрөг, **** 300,961,500 төгрөг, “ **** **** ****” ХХК нь 1,176,935,773 төгрөгийн хураамж төлсөн тооцоолол хийж, түүнд ****, **** нар гарын үсэг зурж, **** тэмдэг дарж баталгаажуулсан байна.

16.1. Нэхэмжлэгч ****, **** нар гэрээ дуусгавар болоход ашгаас гадна оруулсан хураамжийг буюу хөрөнгө оруулалтыг буцаан өгөхөөр тохиролцсон гэж  хариуцагчтай маргасан хэдий ч ийнхүү шаардах эрх үүсэхгүй.

Учир нь хөрөнгө оруулсны үндсэн дээр хамтын ажиллагааны зорилгоо хэрэгжүүлж, барилга бий болсноор ашиг алдагдлаа харилцан дүгнэж, тооцсоны үндсэн дээр хуваарилдаг тул оруулсан хураамжийг буцаан олгох үндэслэл байхгүй болох нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8, 478.12-т заасан.

Түүнчлэн хамтран ажиллах гэрээнээс гарсан ч Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.4-т “Нэг тал гэрээнээс гарсан боловч үлдсэн талууд хамтын үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр тохиролцсон бол гэрээнээс гарсан талд ногдох хувийг мөнгөн хэлбэрээр эргүүлэн олгох боловч ингэхдээ түүний гарах үед биелүүлээгүй байсан хэлцлийг харгалзана.” гэж, 479.5-д “Гэрээнээс гарахад талуудын дундын хөрөнгө тэдний хүлээсэн нийт үүргийг биелүүлэхэд хүрэлцэхгүй байвал гэрээнээс гарч байгаа тал өөрт ногдох хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг бусдад төлнө.” гэж зааснаар үр дагавар нь шийдвэрлэгддэг, хураамжийг буцаан авдаггүй байна.

16.2. Хариуцагч нар анхан шатны шүүхэд “...2012.06.15-ны өдрийн хамтран ажиллах гэрээг зөвшөөрөхгүй, ...хуурамч гэрээ...” гэсэн тайлбарыг гаргаж маргасан бөгөөд нэхэмжлэгч ****гийн нэхэмжлэлд “...П.Ганбат 2012.06.15-ны өдрөөр огноолсон хамтран ажиллах гэрээний төсөл бидэнд өгсөн боловч гарын үсэг зурж баталгаажуулаагүй өдийг хүрсэн...” гэж бичигджээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018.09.19-ний өдрийн 4578 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хэрэгт авагдсан 3 тал гарын үсэг зурсан гэх 2012.06.15-ны өдрийн хамтран ажиллах гэрээний “...1-3 /хэргийн 210-212 хүртэл дугаарласан/ хуудсууд дахь бичвэрүүд нь үсгийн “Arial” фондоор “12” хэмжээтэй, харин гэрээний 4 /хэргийн 213 гэж дугаарласан/ хуудасны бичвэр нь үсгийн “Calibri”фондоор “12” хэмжээтэй тохирч байна...” гэж дүгнэсэн байна.

Дээрх хариуцагчийн тайлбар, ****гийн нэхэмжлэл, шинжээчийн дүгнэлтийг үндэслэж, шүүхээс талуудын хооронд байгуулсан гэх 2012.06.15-ны өдрийн хамтран ажиллах гэрээнд хариуцагч тал гарын үсгээ зурж Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлж хийсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь нотлох баримтад тулгуурласан, үндэслэл бүхий дүгнэлт болжээ.

Нэхэмжлэгч нар 2012.06.15-ны өдрийн хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулсан, уг хэлцэл хүчинтэй болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотолж чадаагүй байна.

16.3. Хамтран ажиллах гэрээгээрталууд төлсөн хураамжаа мөнгөн хэлбэрээр эргүүлэн авах талаар Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3.5-д заасан үндэслэл журмын дагуу тохиролцсон гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгч ****г төлсөн хураамжийг хариуцагчаасбуцаан шаардах эрхгүй талаар хийсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

17. “ **** өлзий ****” ХХК-аас **** хотхоны 10а/101/ дүгээр байр баригдаж, ашиглалтад орсноор ****д 571,614,500 төгрөгийн үнэ бүхий хөрөнгө болон борлуулалтын орлогын зарим хэсгийг, ****д 443,473,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг тус тус ашигт тооцон шилжүүлснээс хойш талуудын хооронд хамтын үйл ажиллагаа үргэлжилсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 479 дүгээр зүйлийн 479.3-т зааснаар нэхэмжлэгч нар гэрээнээс гарснаар талуудын хамтын үйл ажиллагаа дуусгавар болсон гэж үзнэ.

17.1. Анхан шатны шүүхээс  уг барилгад гарсан зардал, ашгийн тооцоог гаргуулахаар удаа дараа шинжээч томилж, дүгнэлт гаргуулжээ. Тодруулбал:  

Хөрөнгийн үнэлгээний төвийн 2016.10.13-ны өдрийн 6/1118 тоот шинжээчийн тайланд “...10а/101/ дугаар орон сууцны барилгын ажлын гүйцэтгэлд зарцуулсан зардал, хөрөнгийн зах зээлийн үнэ, хөрөнгө оруулагчдын ашгийн хэмжээг тодруулан, хуваарилах нийт ашиг 714,189,603 төгрөг гэж заан нэхэмжлэгч ****, **** нарт тус бүр 235,682,569...”, байхаар дүгнэлт гаргажээ.Барилгын төсөвчдийн холбооны 2017.04.19-ний өдрийн 10 тоот тайланд“...өмнөх Хөрөнгийн үнэлгээний төвийн гаргасан төсвийн гүйцэтгэлийг зөвшөөрч байгааг илэрхийлээд, нийт ашиг 814,778,461 төгрөг байхаар тооцсон байгааг адил тэнцүү хуваахад гэрээний нэг талд ногдох ашиг 271,592,820 төгрөг болж байна.

“Грант торнтон аудит” ХХК-ийн 2 удаагийн шинжээчийн тайлангаар “... **** хотхоны 10а/101/ дугаар орон сууцны борлуулалтын орлогыг 3,077,622,864 төгрөг, харин уг орон сууцыг барих өртөг зардлыг 2,086,249,425 төгрөг болохыг тогтоож, барилгын нийт ашгийг 991,313,439 төгрөг, 976,508,984 төгрөг гэж тус тус тооцоолон, тооцооны зөрүү гаргасныг НӨАТ-ын буруу тооцоололтой холбон тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл шинжээчийн нэмэлт шинжилгээний дүгнэлтээр орон сууцны борлуулалтын орлогыг 3,062,758,409 төгрөг, барилгын өртгийн зардлыг 2,086,249,425 төгрөгөөр тооцоолж, барилгын ашгийг 976,508,984 төгрөг болохыг тогтоожээ.

17.2. Хэрэгт авагдсан дээрх шинжээчийн дүгнэлтүүд болон талуудын өөрсдийн тооцоо хийж үйлдсэн баримтуудыг харьцуулан үзэхэд нийт ашгийн хэмжээг 775,318,880-1,176,935,773 төгрөгийн хооронд өөр өөрөөр тооцоолсон байна.

Эдгээр баримтад байгаа хамгийн өндөр дүнг 1,176,935,773 төгрөгийг нийт ашиг гэж тооцоход нэг талд ногдох ашгийн хэмжээ 392,311,924 төгрөгөөс илүүгүй, нэхэмжлэгч нарт олгогдсон ашгийн хэмжээ уг тооцооноос илүү байх тул ****, **** нарт хуваарилсан хөрөнгө нь хамтын үйл ажиллагааны явцад үүссэн гэх ашгийн хувьтай харьцуулахад ашгийг дутуу авсан гэж үзэхээргүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8, мөн хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцжээ.

18. Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ цаашид үргэлжлээгүй, барилгын ажлыг хариуцагч компани дангаар үргэлжлүүлсэн, **** хотхоны 10а/101/ дүгээр байр ашиглалтад орсноос хойш нэхэмжлэгч нар гэрээнээс гарсантай холбогдуулан ****, **** нарт хуваарилсан хөрөнгийг үндэслэлгүй илүү шилжүүлсэн хөрөнгө гэж үзэх боломжгүй.

18.1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хууль болон гэрээний дагуу үүрэг хүлээгээгүй атлаа бусдад хөрөнгө шилжүүлсэн бол буцаан шаардах эрхтэй байдаг.

“ **** **** ****” ХХК ****, **** нартай хамтын үйл ажиллагаа явуулах гэрээний үүрэгтэй байсан бөгөөд энэ үүргийнхээ хүрээнд ****д 571,614,500 төгрөгийн үнэ бүхий хөрөнгө болон борлуулалтын орлогын зарим хэсгийг, ****д 443,473,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг тус тус ашигт тооцон өөрөө шилжүүлсэн.

18.2. Шинжээчдийн дүгнэлтэд зааж буй ашгийн тооцооллоос илүү гарсан гэх байдал нь хөрөнгө шаардах эрхийг хариуцагчид үүсгэхгүй, талуудын хооронд шинжилгээний болон аудитын дүгнэлтийг үндэслэн ашгийг нарийвчлан тооцох, илүү гарсан хэсгийг буцаан гаргуулах талаар тухайлан тохиролцсон хэлцэл хийгдээгүй, “ **** **** ****” ХХКнэхэмжлэгч нарын өмнө хүлээсэн үүргээ хүлээн зөвшөөрч гүйцэтгэсэн үүргийг буцаан гаргуулах нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 199 дүгээр зүйлийн 199.3-т заасан үүрэг гүйцэтгэх зарчимд нийцэхгүй талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон байна.

19. Анхан болон давж заалдах шатны шүүх **** нь ****аас арьсан зураг шаардсан боловч уг зургийг хариуцагчийн эзэмшилд байгаа болохыг баримтаар нотолж чадаагүй гэсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

20. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын хүсэлтээр шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж байсан зэрэг шалтгаанаар хэргийг шийдвэрлэж дуусгах хүртэл 4 жил гаруй хугацаа өнгөрсөн байх бөгөөд тэдний Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эдлэх эрхийг хангасан, талуудад өөрийн шаардлагаа нотлох, үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгосон байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, нэхэмжлэгч нарын эрхийг шүүхээсхязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц зөрчил гаргасан гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

20.1. “ **** **** ****” ХХК-аас П.Гангэрэлд материал хүлээн авах, танилцах эрхийг 2015.11.13, 2018.12.17-ны өдөр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг эдлэж, үүргийг хүлээж оролцох эрхийг 2015.12.07, 2015.12.09, 2019.03.01-ний өдрүүдэд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар, **** 2019.02.28-ны өдөр 3 жилийн хугацаатай итгэмжлэл бичгээр олгожээ.

20.2. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-д тодорхой хугацаагаар олгох итгэмжлэл гурван жилээс илүүгүй хугацаагаар, хугацаа заагаагүй итгэмжлэл олгосон өдрөөс хойш нэг жил хүчин төгөлдөр байхаар заасан. Түүнчлэн Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.6, 68 дугаар зүйлийн 68.1-д итгэмжлэл дуусгавар болсныг мэдээгүй буюу мэдэх боломжгүй байхдаа төлөөлөгчөөс бусад этгээдтэй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэх, төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж зохицуулсан.

20.3. Энэхүү тогтоолын 20.1, 20.2-т дурдагдсан итгэмжлэл, хуулиудаас дүгнэвэл П.Гангэрэлийг “ **** **** ****” ХХК, **** нарыг төлөөлөх эрхгүй гэж дүгнэх үндэслэлгүй бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг зөрчөөгүй байна.

21. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШЗ2020/10259 дугаартай шүүгчийн захирамжаар **** 1,740,458 төгрөг төлөхөөс 740,458 төгрөгийн, мөн шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 184/ШЗ2020/10449 дугаартай шүүгчийн захирамжаар ****н төлөх хяналтын журмаар гомдол гаргах улсын тэмдэгтийн хураамжийг хяналтын шатны шүүх хуралдаан эхлэх хүртэл хугацаагаар хойшлуулсан байх тул нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.

22. Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хийсэн дүгнэлт  бодит байдалд нийцсэн, хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулсан нь оновчтой болсон байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч ****, нэхэмжлэгч ****гийн өмгөөлөгч Т.Одгал нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1361 дүгээр магадлалыг хэвээр үлдээж,нэхэмжлэгч ****, нэхэмжлэгч ****гийн өмгөөлөгч Т.Одгал нарын гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, 58 дугаар зүйлийн 58.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгч ****гийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,000,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид ****гаас 740,458 төгрөг, ****гээс795,316 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.  

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                      Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД