Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 138/ШШ2020/00637

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 2 дугаар баг ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг ******* дугаар байрны подвальд байрлах, 9031*******4 регистрийн дугаартай, /цаашид гэх/-нд холбогдох

2 285 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Г.Чинзориг, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Цэрэндолгор нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие тус -ны 29-р байрны 2-р орцны подвалийг өөрийн зардлаар засаж тохижуулан үйл ажиллагаа явуулж байсан. -ны удирдлагаас түрээсийн төлбөрийн 630,000 төгрөгийн нэхэмжлэлтэй маргааныг шийдвэрлэж хариуцагч ******* надаас уг төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Миний бие уг нэхэмжлэлтэй той гарсан зардлын баримтаа гаргаж өгөөгүй, шүүхэд баримт гаргаж өгөх талаар сайн ойлгоогүй байсан ба миний тохижуулж засварласныг хараад шийдвэрлэх боломжтой гэж явсан. -ны дарга баримт бүрдүүлээгүй болохоор түрээсийн төлбөрөөс чөлөөлөх боломжгүй талаар шүүхэд тайлбарласан байна. Тэгэхээр би подвалийг засаж тохижуулсан зардлаа нэг бүрчлэн гаргаж байна. ...подвал нь тэгэхэд хүн амьдрах битгий хэл орох нүх зайгүй байсныг цэвэрлэж өрөө тасалгаа хаалга цонх хийж тохижуулсан. Үүнд: Блок 100 ш 108000, тооосго 500 ш 500000, цемент 25 шуудай /50 кг-тай/ 250000, замаск 11 шуудай /30 кг-тай/ 88000, шалны плита 500 ш /30х30/ 750000, цахилгаан шитний хайрцаг 100000, 00-ын суултуур 200000, угаалтуур 80000, цагаан будаг 8л 28000, цахилгааны утас 100м 50000, разетка 5ш 17500, унтраалга 5ш 13000, элс хайрга татуулсан 100000, нийт 2285000 төгрөг. Би өөрийн засаж сайжруулсан байрандаа үйл ажиллагаа явуулж, өөрөө орон гэргүй тул амьдрах боломжтой гэж бодож байсан. Иймд би Найман өргөө -ны удирдлага Гантулгаас 2285000 төгрөг нэхэмжлэн түрээсийн төлбөрт тооцсон 630000 төгрөгийг хасан 1655000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэрэндолгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 29 дүгээр байрны 2 дугаар орцны подваль нь анх хүн орох боломжгүй, хогонд дарагдсан газар байсныг нь засаж янзлан, тохижуулан үйл ажиллагаа явуулж байгаад 2017 оны 04 дүгээр сард үйл ажиллагаа явуулахаа болиод гарсан байдаг. Учир нь дээд талаас нь их хэмжээний ус алдсанаас болж гарахаар болсон байдаг. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээн дээр засварын хөлсийг нэхэмжлэх эрхгүйгээр гэрээг байгуулсан байна. Ц.******* нь Найман өргөө -нд түрээсийн төлбөр болох 630 000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан төлсөн байгаа. Ц.******* нь мөн 31 дүгээр байрны 2 дугаар орцны подвальд засвар үйлчилгээ хийж, тохижуулан орсон байдаг. Нэхэмжлэгчийн хувьд өнөөдрийн байдлаар засвар үйлчилгээний хөлс, материалын зардлаа гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагчийн хариу тайлбартай танилцсаны дараа мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгэсэн ба тус үнэлгээний газар 1750000 төгрөгийн засварын ажил хийгдсэн гэсэн дүгнэлт гаргасан. Анх нэхэмжлэлийн шаардлагаас 630 000 төгрөгийг хасч 1655000 төгрөгийг нэхэмжилсэн боловч тус 630000 төгрөгийг төлсөн учраас нийт гарсан зардал болох 2285000 төгрөгийг нэхэмжилж байна. Гэрээнд шаардах эрхийг хязгаарласан заалт байгаа хэдий ч шаардах эрхийг хязгаарлах үндэслэлгүй гэж үзэж байна. Хэт нэг талд ашигтай гэрээ байгуулсан байгаа нь харагдаж байна. Дээрх нэхэмжлэлд ажлын хөлс багтаагүй байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэн хариу тайлбар гаргаж байна. Ц.******* нь түрээсийн гэрээний 2-р зүйлийн 9-р заалтыг зөрчин шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

1.  Үндэслэлгүйгээр их хэмжээний материалын үнэ болох 1655000 төгрөг -оос нэхэмжилжээ. Тухайн подвальд 100 ширхэг блок, 500 ширхэг тоосго, 500 ширхэг шалны плита зэрэг материалаар засвар тохижилт хийх хэмжээний зай талбай байхгүй. /фото зургаар баталгаажуулав/

2.  -ны зүгээс гэрээнд заасны дагуу 2.1-д заасан хангамжийг тухайн үед нь үзүүлсэн гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Найман Өргөө -оос засвар үйлчилгээ хийсний төлбөрт нийт 2 285 000 төгрөг /шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ түрээсийн төлбөрт төлөх 630 000 төгрөгийг хасч 1 655 000 төгрөгийг нэхэмжилнэ гэсэн боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 630 000 төгрөгийг хариуцагчид төлсөн учир нийт 2 285 000 төгрөгийг нэхэмжилнэ гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон болно/ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хариуцагч Найман өргөө -ны гүйцэтгэх захирал Б.Гантулгад 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 16 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг өөрт нь мэдэгдсэн боловч хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй ба нэхэмжлэгчийн хүсэлтээр мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...29 дүгээр байрны 2 дахь орцны подваль нь анх хүн орох боломжгүй, хогонд дарагдсан газар байсныг нь засаж янзлан, тохижуулсан, талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хэт нэг талд ашигтай байгуулагдсан бөгөөд засварын хөлсийг нэхэмжлэх эрхгүй, шаардах эрхийг хязгаарласан заалт оруулж гэрээг байгуулсан нь үндэслэлгүй... гэж,

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж буй үндэслэлээ ...нэхэмжлэгч нь гэрээний 2.9 дүгээр заалтыг зөрчин шүүхэд нэхэмжлэл гаргасан, -ны зүгээс гэрээний 2.1-д заасны дагуу хангамжийг тухайн үед нь үзүүлсэн, тийм хэмжээний материалаар засвар тохижилт хийх хэмжээний зай талбай байхгүй... гэж тус тус тайлбарладаг.

Шүүх талуудын гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагын талаар дүгнэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч /тухайн үед ажиллаж байсан удирдлагатай/ болон нэхэмжлэгч Ц.******* нар нь 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ-г байгуулж, тус гэрээгээр Найман өргөө нь өөрийн ны харъяа Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг 29 дүгээр байрны 2 дахь орцны подвалийн 30 м2 талбайг Ц.*******од /хөгжмийн сургалт явуулах/ хөлслүүлж, Ц.******* нь сар бүр засвар үйлчилгээний хуримтлалын хөлсөнд 30 000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцжээ. Энэ үйл баримтын талаар талууд маргаагүй болно. (хх-н 62-63 тал)

Тус подваль нь анх ямар нэгэн ажил үйлчилгээ явуулах боломжгүй байсныг нэхэмжлэгч Ц.******* нь өөрөөсөө тодорхой хэмжээний хөрөнгө гаргаж 2015 онд /6-7 сарын хугацаанд засвар хийсэн/ засвар үйлчилгээ хийсэн болох нь нэхэмжлэгч талын тайлбар болон гэрч Цэрэндоржийн *******, *******ийн Нарантуяа нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. (хх 54-57тал)

Нэхэмжлэгч талын хүсэлтээр тухайн подвалийг засварлахад орсон засварын материалын үнэлгээг тогтоолгох шинжээчээр хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийг томилж, үнэлгээг гаргуулсан ба тус компани нь ...уг үнэлэгдэж буй засварын ажил нь өнөөгийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1 795 243 төгрөг байна гэж үнэлгээг гаргаж ирүүлсэн.

Гэвч тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 138/ШШ2020/00110 дугаартай шийдвэрээс харахад хариуцагч Ц.******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Миний хувьд өөрийн гарсан 2 сая төгрөгийн зарцуулсан талаар ямар ч баримт байхгүй... гэж тайлбарласан байна. (хх 54-57 тал)

Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Цэрэндолгор шүүх хуралдаанд ...засвар үйлчилгээ хийхэд шаардагдах барилгын материалуудыг худалдан авсан тухай баримтуудыг тухайн үедээ аваагүй боловч барилгын материалаа авч байсан Ольхон ХХК-ийн нярав нь өөрөө дээрх барааг авч байсныг санаж байсан тул баримтуудыг нөхөж гаргаж өгсөн... гэж тус тус тайлбарлаж байгаагаас үзэхэд хэрэгт авагдсан Ольхон ХХК-ийн 2016 оны 1 сарын 5-ны өдрийн зарлагын падаан, Ольхон арал ХХК-ийн 2016 оны зарлагын баримт №16/04 зэргийг хуульд заасан журмын дагуу гаргаж, цуглуулж өгсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. (хх 5-6 тал)

Дээрх 2 баримт болон жолооч Ж.Халтар гэж хүний тодорхойлолт (хх 8 тал) зэрэгт үндэслэж тухайн подвальд 2 285 000 төгрөгийн засвар, үйлчилгээ хийсэн гэж үзэх боломжгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн Ц.*******ын Худалдаа хөгжлийн банкин дахь Зээлийн дансны хуулганд 2015 оны 07 сарын 31-ний өдөр 2 800 000 төгрөгийн цалингийн зээл олгосон талаар тэмдэглэгдсэн байх боловч уг зээлийн мөнгийг тус подвальд засвар үйлчилгээ хийхэд зарцуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан Дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний хуримтлалын гэрээ-нээс харахад гэрээндээ хугацаа зааж өгөөгүй, гэрээг хэдий хүртэл хугацаатай байгуулсан болох нь тодорхойгүй, ойлгомжгүй байна.

Тус гэрээний 2.1-д Дундын өмчлөлийн эд хөрөнгө, гадаад орчин, подваль, 00 өрөөнд засвар үйлчилгээ хийсэн, өөрийн хөрөнгөөр тохижуулсан тохиолдолд -ны зүгээс 3 сарын засвар үйлчилгээний хурамтлалаас /ЗҮХ/ чөлөөлөх хөнгөлөлт үзүүлнэ, 2.9-д Эзэмшигч нь байранд үйл ажиллагаа явуулахыг зогсоосон үед төлбөр тооцоог бүрэн хийсний дараа байрыг чөлөөлж гэрээг цуцлах ба барилгын засал чимэглэл, тохижилтонд зориулж хийсэн эд хөрөнгийг нэхэмжлэх эрхгүйгээр хэвээр үлдээнэ гэж тус тус заажээ.

Гэрээний дээрх заалтуудаас харахад подвальд засвар үйлчилгээ хийхэд зарцуулсан мөнгийг хэрхэн тооцох талаар болон гэрээг цуцлах үед барилгын засал чимэглэл, тохижилтонд зориулж хийсэн эд хөрөнгийг нэхэмжлэх эрхгүйгээр хэвээр үлдээх талаар гэрээндээ тус тус тодорхой тусгасан байна.

Гэрээг байгуулах үед подвальд засвар үйлчилгээ бүрэн хийгдэж дууссан байсан нь нэхэмжлэгч талын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний дээрх заалтуудыг хүлээн зөвшөөрөхгүй байсан бол тухайн үедээ засвар үйлчилгээ хийсэн талаарх баримт материалаа бүрдүүлэн өгч, энэ гарсан зардал мөнгөө засвар үйлчилгээний хуримтлалын хөлсөнд тооцуулах эсэх, тооцуулах бол хэрхэн яаж тооцуулах талаараа тохиролцож гэрээндээ тусгах боломжтой байсан гэж үзнэ. Гэтэл одоо тус гэрээг засварын хөлсийг нэхэмжлэх эрхгүй, шаардах эрхийг хязгаарласан заалт оруулсан, хэт нэг талд ашигтай гэрээг байгуулсан гэж үзэж, маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

Монгол Улсын Иргэний хуульд зааснаар өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байдаг бөгөөд мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй той шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байхаар заажээ.

Түүнчлэн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт тус тус зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн буюу эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх боломжтой байсан үеэс эхлэн үүсдэг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрийн эрх зөрчигдсөн болохыг мэдсэн, мөн мэдэх боломжтой байсан үеэс эхлэн үүснэ.

Мөн хуулийн 78, 79 дүгээр зүйлүүдэд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх нөхцөл байдал буюу энэ хугацаанд хариуцагчаас шаардах эрхээ хэрэгжүүлэн засвар үйлчилгээний зардлыг төлүүлэх талаар шаардаж байсан, мөн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан эсэх нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байх ба энэ талаарх бичгийн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ц.******* нь ******* сумын 7 дугаар баг 29 дүгээр байрны 2 дахь орцны подвальд засвар үйлчилгээ хийсэн зардлаа хариуцагчаас шаардах эрхээ хэрэгжүүлэх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагч -ноос нийт 2 285 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан хариуцагч -нд холбогдох засвар үйлчилгээ хийсэн зардалд 2 285 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.******* нь тус шүүхийн шүүгчийн 2020 оны 02 сарын 20-ны өдрийн 138/ШЗ2020/00808 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА