Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 138/ШШ2020/00646

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Жаргалтуяа даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг ******* ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ын т холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунсанаа, нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Э. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр тай 2012 онд гэр бүл болж хамт амьдарсан бөгөөд 2013 оны 10 сарын 10-нд ...албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Энэ хугацаанд ...охин 2013 онд төрсөн. Бид хамт амьдарсан эхний 3 жилийн хугацаанд хэрүүл маргаан огт байгаагүй, сүүлийн 2 жил нь эрс өөрчлөгдөж согтуугаар болон эрүүл байхдаа үр хүүхдийн дэргэд гар хүрч, үг хэлээр гутаах нь их болсон. Энэ байдлаас болж хамт амьдрах боломжгүй болж харилцан ярилцаад салахаар шийдсэн. Бид 2017 оны 10 сараас хойш одоог хүртэл тусдаа амьдарч байгаа. Тусдаа амьдарсан цагаас хойш охин ийг би өөрийн асрамжинд авсан. Одоо бид аль аль нь гэр бүлтэй болсон тул буцаж нийлэх боломжгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охиныг минь миний асрамжид үлдээж өгнө үү. Мөн миний бие өөрийн хүсэлтээр хүүхдийн тэтгэмж авахаас татгалзсан. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Э. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэл гаргасан *******ийн *******гийн гэрлэлтээ цуцлуулах өргөдлийг хүлээн зөвшөөрч байгаа тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бид цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Охин ийг ээжийнх нь асрамжинд үлдээхийг мөн хүлээн зөвшөөрч байна. Бидэнд дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Э.т холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гэрлэгчид нь 2012 онд гэр бүл болж, 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 197 дугаарт бүртгүүлж гэрчилгээ авсан байх бөгөөд тэдний дундаас 2013 оны 09 дүгээр сарын *******-ний өдөр охин А. төрсөн болох нь зохигчдын тайлбар, бүртгэлийн 0000947716 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээ болон 0186702 дугаартай гэрлэлтийн баталгааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдийг эрүүл бойжиж байгаа тухай Ягаан цээнэ өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байна. (хх 1, 4-6, 14 тал)

Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Э. нар нь 2017 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, сэтгэл санаа, зан харьцааны хувьд таарч тохирохгүйгээс цаашид хамт амьдрах боломжгүй болсон бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрлэгчдийн хэн аль нь эвлэрэх талаар санаачлага гаргаагүй, эвлэрэх боломжгүй, өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болж хамт амьдарч байгаа талаар тайлбар гаргасан байх тул эвлэрүүлэх арга хэмжээг авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Б.******* нь 2013 оны 09 дүгээр сарын *******-ний өдөр төрсөн охин А.ийг өөрийн асрамжинд авах санал гаргасныг хариуцагч Э. хүлээн зөвшөөрч байгааг үндэслэн охин А.ийг эхийнх нь асрамжинд үлдээх нь зүйтэй байна.

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, хүүхдээ хүмүүжүүлэх эцэг, эхийн үүрэг нэхэмжлэгч, хариуцагчийн хувьд хэвээр үлдэж байгааг тайлбарлаж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар эцгийн үүргээ биелүүлэхийг Э., энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.******* нарт тус тус даалгах нь зүйтэй.

Гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлгийн болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.аас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нийт 140 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.1, *******6, *******8, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар овогт ын , ******* овогт *******ийн ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2013 оны 09 дүгээр сарын *******-ний өдөр төрсөн охин А.ийг эх Б.*******гийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэрлэгчид хүүхдийн тэтгэлгийн болон гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцохыг, эцэг, эхийн үүргээ гүйцэтгэхэд хэн алиндаа саад учруулахгүй байхыг тус тус мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.аас улсын тэмдэгтийн хураамжид 140 400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.3 дахь хэсэгт заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.7 дахь хэсэгт зааснаар зохигч мөн хуулийн *******9.4-д заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЖАРГАЛТУЯА