Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

улсын яллагч Х.Онолт,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Майдри,

орчуулагч П.,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302000000358  дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсныг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******* иргэн,*******-ны өдөр ******* мужид төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, “” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хам амьдардаг,   тоотод оршин суух бүртгэлтэй,

******* /гадаад паспортын дугаар ******* /.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* иргэн // нь 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ******* хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн үйл ажиллагаанд Экологийн цагдаагийн албанаас хяналт шалгалт хийж, Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулсан байж болзошгүй үндэслэлээр явуулж буй мөрдөн шалгах ажиллагааг зогсоох, үйлдвэрийн үйл ажиллагаа цаашид хэвийн үргэлжлүүлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Багахангай дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн 107 тоот өрөөнд Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Д.*******т түүний мөрдөн шалгах ажиллагааг явуулах албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2,000,000 төгрөгийн хахууль өгөхийг санал болгож, хахууль өгөх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* иргэн ******* нь 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ******* хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-ийн үйл ажиллагаанд Экологийн цагдаагийн албанаас хяналт шалгалт хийж буй мөрдөн шалгах ажиллагааг зогсоох, үйлдвэрийн үйл ажиллагаа цаашид хэвийн үргэлжлүүлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор Багахангай дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн 107 тоот өрөөнд Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэд хурандаа Д.*******т түүний мөрдөн шалгах ажиллагааг явуулах албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2,000,000 төгрөгийн хахууль өгөхийг санал болгож, хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 9 дэх хуудас),

-гэрч О.*******ын өгсөн: “Би 2023 оны 08-р сарын 05-ны өдөр “” ХХК-нд орчуулагчаар ажилд орсон сардаа 2-3 удаа Багахангай дүүрэгт байх төмөр хайлуулах үйлдвэрийн орчуулагчаар ажилладаг бусад үед нь төв оффис дээр суудаг юм. 2023 оны 09-р сарын 19-ний өдөр манай үйлдвэрийн байранд Экологийн цагдаагийн албанаас шалгалт ирсэн. Тэр шалгалтаар манай үйлдвэр зөрчилтэй байсан бөгөөд энэ талаар холбогдох шалгасан цагдаагийн хүмүүс нь Багахангай дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хүрээд ир гэж дуудсан. Энэ үед “” ХХК-ны үйлдвэр хариуцсан захирал нь цагдаагийн ажилтантай өрөөнд орж уулзаад намайг орчуулж чадахгүй байна чи гарч бай чамтай чамгүй би өөрөө учраа олно гэж хэлсэн. Тэгээд намайг гарсан чинь цагдаагийн алба хаагч нарт авлига өгөхийг завдсан гээд зогсож байсан. Анх цагдаа дээр орж ирэхдээ нь манай компани лабораторийг хаалгамааргүй байна, хэрэв хаавал ажил зогсоод олон хүн ажилгүй болно хаалгахгүйгээр авах арга хэмжээ байгаа юу, бичиг баримтыг хаанаас авах вэ гэж асууж хэлээрэй гэсэн би ороод асуусан чинь цагдаагийн ажилтан маргааш өглөө Улаанбаатар хотод экологийн цагдаагийн албан дээр ирж уулзаарай гэж хэлсэн. Тэгсэн гэнэт чи гар би өөрөө учраа олно гээд үлдсэн. Би намайг гарч бай гэнэ гэж хэлээд өрөөнөөс нь гарсан. Үйлдвэрийн ажиллаагааг зогсоомооргүй байна, лабораторийг хаалгамааргүй байна гэж уулзах байсан. Би мөнгө төгрөгтэй явж байгаа болон авлига өгөх гэж байгааг мэдээгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх хуудас),

-гэрч Д.*******ын өгсөн: “Би ******* багийн Задгайд байршилтай “” ХХК-ийн үйлдвэрийг Бодис-2023 нэгдсэн арга хэмжээний хүрээнд хяналт шалгалтаар 2023 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр экологийн цагдаагийн албаны ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Буяннэмэхийн хамт ирж ажилласан, үйлдвэрийн цагдаагийн байранд үзлэг шалгалт хийгээд 16 цагийн үед Цагдаагийн хэлтсийн байранд ирж шалгалтын ажиллагааг хийж холбогдох хүмүүсээс мэдүүлэг авах ажиллаа хийж дууссаны дараа Хятад улсын ирсэн “” ХХК-ийн захирал гэгч нь мэдүүлэг авах 107 тоот өрөөнд орчуулагчийн хамт орж ирээд уулзаад орчуулагч залууг чи гарч бай гээд хятадаар хэлсэн тэгээд орчуулагчаас асуухад намайг гарч бай тантай ганцаараа уулзах гэсэн юм гэж байна гэж хэлээд орчуулагч залууг гаргаад миний утасны дугаарыг асуусан, тэгсэн ээ халааснаасаа бэлэн мөнгө гаргаж шууд миний хажууд ирээд миний халаас руу хийж авлигал өгсөн уг асуудлыг би цагдаагийн жижүүрийн цагдааг дуудаж тэр даруу мэдэгдсэн, энэ асуудлыг тэр даруй гар утасны камераар бэхжүүлэн авсан. Уг мөнгөнүүд хэдэн төгрөг байсныг мэдэхгүй боодолтой 20.000 төгрөгийн дэвсгэртэй мөнгө байсан. Би өнөөдөр “” ХХК-ийн үйлдвэрийн байранд үзлэг шалгалтын ажиллагааг хийгээд дууссан үед ирж захирал нь гээд ирж байсан Хятад улсын залуу гэдгээр нь харж байсан, үг солиогүй, тэгээд цагдаагийн хэлтсийн 107 тоот өрөөнд хоёр дахь удаагаа харсан, уг хүнийг танихгүй мэдэхгүй. Болсон явдал тухайн Цагдаагийн хэлтсийн 107 тоот өрөөнд болсон. Тухайн Хятад улсын иргэн өөрийн орчуулагчийг өрөөнөөс хятадаар юм хэлж гаргангуутаа, над руу ойртож ирээд миний зүүн талын халаасанд мөнгө хийсэн би шууд мөнгийг гаргаж ширээн дээр тавиад өөрийн гар утсыг гаргаж дүрс бичлэг хийж жижүүрийн цагдаа дуудаж мэдэгдсэн. Уг хэргийг хуулийн дагуу шалгаж хариуцлага тооцож өгнө үү. Гадаадын иргэн Монгол Улсын цагдаагийн алба хаагчийг доромжилж байгаа үйлдэл гэж үзэж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь хуудас),

-Багахангай дүүргийн цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Д.гийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, (хавтаст хэргийн 21, 24-26 дахь хуудас),

-“Цагдаа, Дотоодын цэргийн алба хаагчийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлөхийг оролдсон тухай 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн тэмдэглэл” (хавтаст хэргийн 20 дахь хуудас),

-2023 оны 10 дугаар сарын 6-ны өдөр флаш диск 1 ширхэг, 20,000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 100 ширхэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хураагдсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол (хавтаст хэргийн 57 дахь хуудас)

-“Бодис-2023” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн төлөвлөгөө” (хавтаст хэргийн 31-33 дахь хуудас)

-Яллагдагч -ийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 74-75 дахь хуудас)

-Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 9/9215 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн “” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 81-83 дахь хуудас)

-Хяналтын прокурорын 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1495 дугаартай зөвшөөрөл, зөвшөөрлийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй хэрэг бүртгэлтийн 230200664 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад хуулбарлан авсан баримтууд (хавтаст хэргийн 99-146 дахь хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон ******* иргэн ******* нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор мөрдөгчид түүний мөрдөн шалгах ажиллагааг явуулах албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2,000,000 төгрөгийн хахууль өгөхийг санал болгож, хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн саарал өнгийн 1 ширхэг флаш дискийг хэрэг хадгалах хүртэл хугацаагаар хадгалах, бэлнээр хураагдсан 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газарт шилжүүлэн улсын орлого болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч -ын иргэн //-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч //-г нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч // нь шүүхээс 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч 3,000,000 /гурван сая/ нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч // нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн саарал өнгийн 1 ширхэг флаш дискийг хэрэг хадгалах хүртэл хугацаагаар хадгалах, бэлнээр хураагдсан 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг улсын орлого болгосугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол //-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      П.БАЯСГАЛАН