Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
Хэргийн индекс | 183/2019/2989/И |
Дугаар | 001/ХТ2022/00801 |
Огноо | 2022-06-28 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2022/00801
****ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/01373 дугаар шийдвэр,
НийслэлийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1606 дугаар магадлалтай,
****ын нэхэмжлэлтэй,
****т холбогдох
Орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,
Орон сууцны үнэд төлсөн 68,000,000 төгрөгийг гаргуулахыг хүссэн сөрөгнэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргалын гаргасан гомдлоор
Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрайнар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. ****нь ****т холбогдуулан орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргаж, орон сууцны үнэд төлсөн 68,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/01373 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч ****ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж 83А байр, 05 тоот хаягт байрлах, 62.6 м.кв талбайтай, гурван өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206047608 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг хариуцагч ****ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан “Тэнгэр бурханы хишиг” ХХК-тай 2017.03.10-ны өдөр байгуулсан 13 дугаартай орон сууцны санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт төлсөн 68,000,000 төгрөгийг нэхэмжлэгч ****аас гаргуулахыг хүссэн хариуцагч ****ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 497,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ****аас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****д олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1606 дугаар магадлалаарХан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2020/01373 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-дзаасан үндэслэлгүй тул хариуцагч ****т холбогдуулан гаргасан орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч ****ын нэхэмжлэл болон орон сууцны үнэд төлсөн 68,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч ****ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасныг үндэслэншүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.Шүүх хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг буруу тайлбарлан хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлдээ “...Хариуцагч **** нэхэмжлэгч ****тай гэрээний шууд харилцаанд ороогүй байх боловч гуравдагч этгээд “Тэнгэр бурханы хишиг” ХХК-ийн тайлбар, тэдний хооронд байгуулагдсан гэрээ, мөнгө төлсөн баримтуудаас үзэхэд **** уг орон сууцыг гэрээний үндсэн дээр эзэмшилдээ авсан байна. Иймд Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасан шударга эзэмшигч гэж үзэх үндэстэй. Гуравдагч этгээд “Тэнгэр бурханы хишиг” ХХК, **** нарын хооронд байгуулагдсан гэрээ, түүнчлэн гуравдагч этгээд **** нарын гэрээ дуусгавар болсон гэж үзэх буюу ****ын эзэмшил хууль бус гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул гэрээний үндсэн дээр эд хөрөнгө эзэмшиж байгаа этгээдийг хууль бус эзэмшил гэж үзэхгүй...” гэж шийдвэрлэсэн нь шүүх хэргийн үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Учир нь **** нь гуравдагч этгээд “Тэнгэр бурханы хишиг” ХХК-тай 2017.01.13-ны өдөр Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан, уг гэрээгээр “Тэнгэр бурханы хишиг” ХХК нь Ү-2206047608 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гудамж 83а байр, 05 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг гуравдагч этгээдэд эзэмшүүлэх, ашиглуулах, үнийг бүрэн төлсөн тохиолдолд өмчлөлдөө шилжүүлж авахаар талууд тохирч гэрээ байгуулсан. Гэтэл “Тэнгэр бурханы хишиг” ХХК нь 2019 оны 03 дугаар сараас эхлэн Санхүүгийн түрээсийн гэрээгээр хүлээсэн орон сууцны үнийг төлөх үүргээ огт биелүүлээгүй бөгөөд “Тэнгэр бурханы хишиг” ХХК-ийн захирал А.Мөнх-Амгалан нь цагдаагийн байгууллагад худал гомдол гаргасан зэргээс болж нэхэмжлэгч **** нь “Тэнгэр бурханы хишиг” ХХК-тай 2017.01.13-ны өдөр байгуулсан Санхүүгийн түрээсийн гэрээгээ 2019 оны 08 дугаар сард цуцалсан. Энэ нь нэхэмжлэгчийн тайлбар, гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа “Тэнгэр бурханы хишиг” ХХК-ийн захирал А.Мөнх-Амгалангийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон Ж.Эрдэнийн ****т өгсөн мэдэгдэл зэргээр тогтоогддог.
4.1. Мөн нэхэмжлэгчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2019.10.18-ны өдрийн №5/714 дугаар хариу мэдэгдэх хуудас, Ж.Эрдэнэд ****аас олгосон “Тэнгэр бурханы хишиг" ХХК-тай байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээг цуцлах итгэмжлэлийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн боловч шүүх хэрэгт хамааралгүй гэсэн үндэслэлээр хүлээж аваагүй. Нөгөөтэйгүүр **** болон гуравдагч этгээд “Тэнгэр бурханы хишиг” ХХК-тай 2017.01.13-ны өдөр байгуулагдсан Санхүүгийн түрээсийн гэрээ нь зуучлалын гэрээ биш бөгөөд үнийг бүрэн төлснөөр “Тэнгэр бурханы хишиг” ХХК-д орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхээр тохирсон гэрээ юм. Харин “Тэнгэр бурханы хишиг” ХХК нь ****тай гэрээ байгуулж, уг гэрээний дагуу **** нь 68,000,000 төгрөгийг “Тэнгэр бурханы хишиг” ХХК-д шилжүүлсэн байх бөгөөд уг 68,000,000 төгрөгийг ****д шилжүүлсэн зүйл огт байдаггүй. Өөрөөр хэлбэл хариуцагч Ж.Болбаатар, **** нарын хооронд огт гэрээний үүргийн харилцаа үүсээгүй, Ж.Болбаатарын хувьд гэрээ байгуулсан “Тэнгэр бурханы хишиг" ХХК-аас шилжүүлсэн 68,000,000 төгрөгөө шаардах эрх нь нээлттэй байна. Мөн ****ын өмчлөлийн орон сууцанд “Тэнгэр бурханы хишиг” ХХК ч, Ж.Болбаатар ч тэр нэг ч төгрөг төлөхгүйгээр 2019 оны 03 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл бараг хоёр жилийн хугацаанд хууль бусаар амьдарсаар байна. Иймд хариуцагч Ж.Болбаатарыг нэхэмжлэгч ****ын өмнө нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг хууль ёсоор эзэмших эрхтэй, Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасан шударга эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Гэтэл давж заалдах шатны шүүх ****, “Тэнгэр бурханы хишиг” ХХК нарын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон гэсэн үндэслэл буюу Ж.Болбаатарыг хууль бусаар эзэмшиж байгаа гэдэг нь тогтоогдохгүй байна, **** нь гэрээний үндсэн дээр орон сууцыг эзэмшиж байгаа тул шударга эзэмшигч байна гэж хуулийг буруу тайлбарлаж, хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
6. **** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж 83А байр, 05 тоотод байрлах, гурван өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх...” гэж тодорхойлсон байна.
7. Хариуцагч **** “...Уг байрыг авахад 68,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. А.Мөнх-Амгалан буюу “Тэнгэр бурханы хишиг” ХХК-д мөнгийг төлсөн тул байрыг хууль бус эзэмшиж байгаа гэж үзэхгүй.“Тэнгэр бурханы хишиг” ХХК-тай 2017.03.10-ны өдөр байгуулсан орон сууцны санхүүгийн түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн 68,000,000 төгрөгийг гаргуулах...” гэж сөрөг нэхэмжлэл гарган мэтгэлцжээ.
8. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожшийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шийдвэрийг хүчингүй болгож, ****т холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч ****ын нэхэмжлэл болон орон сууцны үнэд төлсөн 68,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч ****ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосон байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр “Тэнгэр бурханы хишиг” ХХК оролцжээ.
Шүүх ****аас 68,000,000 төгрөгийг гаргуулах тухай ****ын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуу гомдлын хүрээнд дүгнэлт хийнэ.
9. Давж заалдах шатны шүүх ****ыгмаргааны зүйл болсон орон сууцны шударга бус эзэмшигчгэж үзэх үндэслэлгүй талаар хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан дүгнэлт хийж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
10. Зохигчийн хооронд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж 83А байр, 05 тоот хаягт байрлах, 62.6 м.кв талбайтай, гурван өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206047608 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн эзэмших эрх, **** гэрээгээр 68,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн эсэх нь маргааны зүйл болжээ.
11. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсдэг бөгөөд мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэдэг.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэсэн зохицуулалтын агуулгаас дүгнэвэл нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж 83А байр, 05 тоот хаягт байрлах, 62.6 м.кв талбайтай, гурван өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206047608 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байхаас гадна хариуцагчийн эзэмших, өмчлөх эрх хууль бус байхыг шаардана.
12. Хавтаст хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж 83А байр, 05 тоот хаягт байрлах, 62.6 м.кв талбайтай, гурван өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206047608 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч **** болох нь улсын бүртгэлийн 000506909 тоот гэрчилгээгээр тогтоогджээ.
13.“Тэнгэр бурханы хишиг” ХХК ****тай 2017.01.23-ны өдөр орон сууцны санхүүгийн гэрээ байгуулсан, мөн “Тэнгэр бурханы хишиг” ХХК ****тай 2017.03.10-ны өдөр орон сууц санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж 83А байр, 05 тоот хаягт байрлах, 62.6 м.кв талбайтай, гурван өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206047608 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг тодорхой хугацаатай, хүүтэй, барьцаатайгаар орон сууцыг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээсийн төлбөрийг энэхүү гэрээний хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд өмчлөх эрхийг эзэмшилд нь шилжүүлэх, нөгөө тал нь мөнгө төлөх тухай адил утгатай гэрээнүүд байгуулагдсан байна.
14. **** **** нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй боловч гуравдагч этгээд “Тэнгэр бурханы хишиг” ХХК-ийн тайлбар, тэдний хооронд байгуулагдсан гэрээ, мөнгө төлсөн баримт зэргийг үндэслэн **** уг орон сууцыг гэрээний үндсэн дээр эзэмшилдээ авсан нь тогтоогдсон талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. Тодруулбал:
14.1. Давж заалдах шатны шүүх ...талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийг үндэслэн **** уг орон сууцыг хууль бусаар эзэмшилдээ байлгаж байгаа гэж үзэх үндэслэлгүй, хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгэгдсэн өмчлөгч нь **** мөн байх боловч гэрээний үндсэн дээр эд хөрөнгийг эзэмшилдээ авсан этгээдийг хууль бус эзэмшигч гэж үзэх боломжгүй... гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцжээ.
15. Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хийсэн дүгнэлт бодит байдалд нийцсэн, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулсан нь оновчтой болсон байх тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.НийслэлийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1606 дугаар магадлалыг хэвээр үлдээж,нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргалын гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАНЗРАГЧ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА
П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ