Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/319

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа 

Улсын яллагч М.Бамбадорж

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2321003250326 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 06 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /

Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны зүүн талын тоглоомын талбайн саравчин доороос , нарын олсон гэх Red Mi note 11E маркийн 2 ширхэг гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “10К” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

  Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Утсаа эргүүлж авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Прокурорын шатанд гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хүсэлтээ дэмжиж байна...” гэв.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 30 дугаар байрны зүүн талын тоглоомын талбайн саравчин доороос , нарын олсон гэх Red Mi note 11E маркийн 2 ширхэг гар утсыг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “10К” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай хүү надад хандаж “ээжээ би гар утас олсон” гэхээр нь би түүнд эзэн нь ирэх байх гэж хэлээд унтсан. Манай хүү тухайн үед Redmi загварын 2 гар утас барьж байсан. ...Ингээд энэ өдрөөс 7-8 хоногийн дараа манай хүүгийн олсон  гар утсыг хүн ирж авахгүй байхаар нь 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нэг гар утсанд нь өөрийнхөө гэсэн дугаарыг хийж нөгөө гар утсыг нь “10К” нэртэй барьцаалан зээл олгох газарт 300,000 төгрөгөөр барьцаалан бэлэн мөнгө авсан. ...Цагдаагийн байгууллагаас барьцаалан зээл олгох газрын хүнээс тухайн гар утсыг хураан авсан тул би түүнээс авсан 300,000 төгрөгөө  хүүтэй нь төлж хохирлыг барагдуулсан. Харин Redmi маркийн 2 ширхэг гар утсыг цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч “...Миний бие 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хөдөө гэрээсээ аймгийн төвд хадлангийн машин, хадуур янзлах зорилгоор ирсэн ба ажил хийж байх үед гар утас маань унаад хагарчихаж магадгүй гээд төрсөн охин өөрийн эзэмшлийн Red Mi Note 11E маркийн хар өнгийн гар утсаа өгч явуулсан юм. Гэтэл өчигдөр орой манай охин миний гар утсыг өөрийнхөө гар утастай хамт ягаан өнгийн цүнхэн дотроо хийгээд байрныхаа голд тоглож байгаад цүнхэн дотроосоо алдсан талаар орой 21 цагийн орчимд манай эхнэр надад хэлсэн...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч ын “...2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байрныхаа зүүн талд байх тоглоомын талбайд найзуудын хамт тоглохоор 18 цагийн орчимд гэрээсээ гарсан. Би гэрээсээ гарахдаа өөрийнхөө цүнхэн дотор өнгөгүй тунгалаг кэйстэй Red mi note 11E маркийн хар өнгийн утас болон  аав өнгөгүй тунгалаг кэйстэй Red mi note 11E маркийн хар өнгийн утсыг хийгээд гарсан. Улмаар би байрныхаа зүүн талын тоглоомын талбайд гар бөмбөг тоглохоор болоход миний үүрч явсан цүнх маань саад болоод байхаар нь байрны голд сүүдрэвчинд цүнхээ тавьсан. Тэгээд цүнхээ авах гэхэд миний цүнхний цахилгаан онгойчихсон дотор нь байсан миний болон аавын гар утаснууд алга болсон байсан...” гэх мэдүүлэг,  иргэний нэхэмжлэгч “...2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр би өөрийн ажлын байрандаа сууж байхад гэдэг эмэгтэй хар өнгийн Red Mi10 5G загварын гар утас барьцаанд тавих гээд орж ирсэн. Би тухайн гар утсыг шалгаж үзээд 300,000 төгрөг өгөөд барьцаанд авсан. Тухайн гар утсыг би хулгайн гар утас гэдгийг мэдээгүй...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч , , нарын мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

   Шүүгдэгч *******  нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх та түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч , насанд хүрээгүй хохирогч нарын эд хөрөнгөд нийт 986,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “гар утсаа буцаан авсан тул шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж, иргэний нэхэмжлэгч  “*******гаас хохирлоо авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэж тус тус  тэмдэглүүлсэн бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “Утсаа эргүүлж авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч ******* нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

   4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

   5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.НАМУУНТУЯА